Categories
мэдээ спорт

МУГТ Э.Цэндбаатар маргааш олимпийн эрх авах тулаанаа хийнэ DNN.mn

Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн өчигдөр /2024.05.24/ эхэлсэн.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулалдах хуваарьтай байсан. Харин өнөөдөр Г.Ган-Эрдэнэ тулалдах бол маргааш МУГТ Э.Цэнбаатар болон О.Бямба-Эрдэнэ нар тулалдах юм байна.

Эрэгтэй:

  1. 51 кг – Г.Ган-Эрдэнэ vs Саудийн Араб (2024.05.25)
  2. 57кг – Х.Энх-амар vs Боливиа (2024.05.24)
  3. 63.5 кг – Э.Цэндбаатар vs Вьетнам (2024.05.26)
  4. 71 кг – О.Бямба-Эрдэнэ vs Туркменистан (2024.05.26)
  5. 80 кг – Г.Далай гоц мөргөсөн.
  6. 92 кг – Н.Отгонболд vs Афганистан (2024.05.27)
  7. +92 кг – Х.Бекнур vs Доминикан (2024.05.29)

Эмэгтэй:

  1. 54 кг – М.Энхжаргал vs Япон (2024.05.28)
  2. 57 кг – Т.Болортуул vs USA (2024.05.24)
  3. 60 кг – М.Намуун vs Энэтхэг (2024.05.27)
  4. 66 кг – Г.Бадмаараг vs Колумбиа (2024.05.24)
  5. 75 кг – Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)
Categories
мэдээ спорт

Монгол дугуйчид олон улсын тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртжээ DNn.mn

Дэлхийн дугуйн холбооны 2.2 зэрэглэлд багтдаг “Tour Of Sakarya” тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Тус тэмцээнд 14 улсын 89 баг тамирчид өрсөлдсөн аж.

Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Идэрболд нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орж, Монголын дугуйн холбоонд UCI-ийн 20 оноо авчирсан юм.

Харин тэмцээний тэргүүн байранд Хятадын баг, дэд байранд Узбекистаны баг тус тус шалгарчээ. Монголын багийн дараагийн тэмцээн энэ сарын 27-31-ний өдрүүдэд Узбекистан улсад болно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Өнөөдөр жүдо бөхийн багийн ДАШТ эхэлнэ DNN.mn

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна.

Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кгд ОУХМ Б. Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кгд ОУХМ Л. Анхзаяа хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний 6 дахь өдөр буюу өнөөдөр холимог багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ. Монголын баг тамирчид D хэсэгт сугалаа татсан. Тэд Гүрж, Унгарын шигшээтэй хэсгийн барилдаантай.

Categories
мэдээ спорт

Л.Анхзаяа Монголын жүдочдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт цаг-үе

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ DNN.mn

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

Ес дэх удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн бол 58 кг-д ОУХМ Х.Темирбек хүрэл медаль хүртэв.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав алтан медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээнээс “Парис-2024” паралимпын эрхийн оноо олгох ба одоогоор манай улсаас Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар паралимпын наадамд оролцох батламжаа авсан билээ.

Categories
мэдээ спорт

Шинэ зууны анхны үнэмлэхүй аварга Усик DNN.mn

Мэргэжлийн боксыг төлөөлдөг том жижиг олон байгууллага байдаг. Тэр дотроос нэр хүнд, түүх уламжлал, цар хүрээнийхээ хэмжээсээрээ ялгардаг дөрвөн том байгууллага бий нь WBC, WBA, WBO, IBF нар билээ.

Тэдний аль нэгнийх нь нэрийн өмнөөс тоглож оргилд нь хүрсэн боксчин өөрийгөө шууд л дэлхийн аваргаар зарлаж бүсээ мөрлөдөг жамтай. Харин бүгдийнх нь өмнөөс зодолдоод бүх бүсийг нь эзэмшсэн боксчин(үнэмлэхүй жинд) гаралгүй даруй 25 жил өнгөрчээ. Тэртээ 1999 онд Леннокс Льюис Эвандэр Холифилдыг буулган авч бүх бүсийг зэрэг эзэмшиж байснаас хойш дахин тохиолдоогүй үйл явдал өнгөрөгч амралтын өдөр өрнөлөө. Дөрвөн бүсийн төлөө WBC-ийн аварга Ирландын Тайсон Фьюри, бусад бүсүүдийн эзэн Украины Александр Усик нар тулсан юм.

Энэ хоёр боксчин рингэн дээр учрах гэж за бас овоо гайгүй урт зам, цаг хугацааг өнгөрөөжээ. Тэртээ 2021 оны намар тэр хоёрын менежерүүд уулзан тулаан зохион байгуулах талаар тохиролцож байсан юм. Гэхдээ яг ажил хэрэг болгоод цаасан дээр гэрээгээ буулгаад тодорхой цаг хугацаа товлосон үе нь 2023 он юм. Бүр тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 23-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зодолдоно оо гээд үзэглэчихсэн байсан боловч Фьюригийн өмнөх тоглолтын дууссан хугацаа хэтэрхий ойрхон байж таараад магадлангаараа бол дараагийн тэмцээн хүртэлх зай эмч нарын зөвшөөрөл олгох хэмжээсэнд хүрээгүй тул 2024 оны хоёрдугаар сарын 27 болгон өөрчилсөн. Гэвч хоёрдугаар сарын 2-нд Фьюри бэлтгэлийн үеэр хөмсөгний задрал авч гэмтсэн тул уг тулаан дахин хойшилж өдгөөг хүрсэн билээ. Нэг иймэрхүү овоо гайгүй зовлон бэрхшээлийг туулсан тэмцээн эцэстээ биеллээ олж Арабын хойгт бокс сонирхогчдыг бултаар нь цуглууллаа.

Тайсон Фьюри, Александр Усик нар 12 үеэ дуустал зодолдсон. Эхний үеүдэд Усик илүү оноотой байсан бол дунд болон төгсгөл үеүдэд ирланд боксчин давамгайлсан гэж портоколд буусан байх. Тэгвэл ялалт яагаад Усикт очдог билээ. Яагаад гэвэл есдүгээр үед Тайсон Фьюри нокаутанд орсон учраас. Тийм ч учраас шүүгчдийн шийдвэр тун ойролцоо гарлаа. Эхний шүүгч 115-112 гэсэн оноог Усикт, хоёр дахь нь 114-113 оноог Фьюрид өгч гурав дахь нь 114-113 гэсэн оноог Усикт өгснөөр украин залуу 37 насандаа хэр баргийн боксчны хүрч чаддаггүй оргилд гарч чадлаа. Мэдээж Фьюри дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, түүний ялалтыг хулгайллаа, заавал хариу тоглолтыг нэхэх болно гэсээр үлдсэн. Гэрээндээ ч ялагдсан нэг нь реванш тоглолт нэхэх эрхтэй гэж заасан юм билээ. Тиймээс энэ хоёрын ээлжит тулаан хэзээ ч юм нэг зарлагдах нь ойлгомжтой үлдлээ.

 

Categories
мэдээ спорт цаг-үе

АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо DNN.mn

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо эхэллээ. Тэмцээнд 104 орны 630 гаруй жүдоч ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдсөн Ази тивийн аварга Б.Баасанхүү АЛТАН медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын шигшээ баг Японы багийг хожиж, хэсгээ тэргүүлэв DNN.mn

Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээний D хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарчээ. Тус тэмцээнд оролцож буй багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтаж байна.

Манай улсын эрэгтэй шигшээ баг Польш, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтаад байсан. Хоёр хоногийн өмнө Польш, Бельгийн багуудтай хийсэн тоглолтоо ялалтаар өндөрлүүлж, харин өнөөдөр Япон улсын шигшээ багийг хожсоноор ийнхүү хэсгээ тэргүүлжээ. Тоглолтын цаг дуусах дөхсөн үед багуудын онооны харьцаа 18:18 болж тэнцээд байсан юм. Харин сүүлийн мөчид Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Ананд хоёр оноо авч чадсан нь хожлын оноо байв.

Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээний хэсгийн тоглолтуудад Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт авсан оноогоороо тэргүүллээ.

  • Монгол – 62 оноо
  • Франц – 60 оноо
  • Япон – 59 оноо

Түүнчлэн хасагдах шатанд Изралийн шигшээ багтай оноолт таарсан. Тус тоглох тоглолт өнөөдөр 22:15 цагаас болно.

Categories
мэдээ спорт

Монголд дартсын олон улсын фестиваль болно DNN.mn

Монголын сонгодог дартсын холбооноос ирэх сарын 6-9-нд “Дартсын зуны фестиваль” цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

Уг фестивалийн хүрээнд Олон улсын дарстын холбооны хүрэл зэрэглэлийн чансааны оноо олгох зургаа дахь удаагийн “Target Mongolia Open” болон хоёр дахь удаагаа болж буй алтан зэрэглэлтэй “Target Ulaanbaatar Open” тэмцээнийг зохион байгуулахаар товлосон байна.Тэмцээний шагналын сан нь 30 сая төгрөг. Тодруулбал, түрүүлсэн тамирчид хоёр сая төгрөгийн урамшуулал авах аж. Тэмцээн ганцаарчилсан, хос, холимог хос гэсэн төрлөөр аваргуудаа тодруулна.

Тэгвэл энэ сарын 8, 9-нд Professional Darts Corporation-оос зохион байгуулдаг мэргэжлийн дартсын Азийн цувралын 13-15 дахь тэмцээн болно. Энэ тэмцээнээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааны оноо олгодог тул тивийн шилдгүүд алгасахгүй оролцдог болохыг зохион байгуулагчид онцолсон юм.

Categories
мэдээ спорт

“Michel & Amazonka” олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсыг энэ сарын 19-нд танилцуулна DNN.mn

Парисийн олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 19-нд болох “Youth Conference 2024: To the World” эвентэд Michel & Amazonka оролцож, Парисын олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг танилцуулах юм байна.

Тус арга хэмжээг ЦойлогсоZ, Монголын үндэсний олимпын хороо, UG Arena хамтран хамтдаа олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, “Парис 2024” Зуны Олимпын наадамд оролцох баг тамирчдаа алдаршуулж, дэмжих эерэг соёлыг эхлүүлж байгаа бөгөөд “Лондон 2012” олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Гавьяат Тамирчин С.Батцэцэг өөрийн туршлагаа хуваалцах юм байна.