Categories
мэдээ спорт

Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ

“Токио-2020” Монголын багийн гишүүд олимпийн тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй.

Манай баг тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр 23.00 цагийн үед эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм.

Categories
мэдээ спорт

Месси албан ёсоор “ПСЖ” клубд нэгдэж, 30 дугаартай тоглохоор болжээ

Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубээс гарсан Аргентины нэрт тоглогч Лионель Месси Францын “Парис Сент Жермейн” клубтэй гурван жилийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээний гурав дахь жилд Лионель Мессигийн сонголтоор тоглох, гэрээгээ цуцлах эсэх нь хамаарах тохиролцоонд хүрсэн байна. 19 жил хүчин зүтгэсэн клубээсээ Ла Лагийн санхүүгийн шударга байдлын дүрэмтэй холбоотойгоор гэрээгээ сунгаж чадалгүй гарсан. Энэ талаараа Лионел Месси “Өөрийн замналынхаа нэгэн шинэ хуудсыг Парист эхлүүлэхээ тэсэн ядан, хүлээж байна. “Парис Сент Жермейн” клубын зорилго нь миний хүсэлтэй бүрэн нийцэж байгаа. Маш олон чадварлаг тоглогч ч бий. Би тэдэнтэй хамт гайхамшигтай түүх бүтээх болно” хэмээсэн байна.

Paris Saint-Germain confirmed the signing of Lionel Messi on a two-year  deal #messi - Sports Extra

“Парис Сент Жермейн” клубээс Лионель Месси 30 дугаарыг сонгосныг албан ёсоор зарласан юм. Лионель Месси Испанийн “Барселона” клубт 19 жил зүтгэж, 778 тоглолтод оролцохдоо 672 гоол оруулж, 35 цом өргөж, зургаан удаа “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон билээ.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж маргааш ирнэ

Токиогийн олимпод оролцсон Монголын шигшээ баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм.

Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм.

Олимпоо дуусгасан тамирчид одоогооро олимпын тосгоноо орхин Яизү хотод байрлаж байна.

Categories
мэдээ спорт

Олимп зохион байгуулах нь хэр ашигтай вэ?

“Токио-2020” хөшгөө хаахтай зэрэгцэн энэ олимпийн ар дахь санхүүгийн тайлан тооцоо, ашиг, алдагдлын харьцааг хүмүүс сонирхож эхэллээ. Энэ талаар гаднын том хэвлэлүүд ч бичих болов. Үүнтэй холбогдуулан олимпийн наадам зохион байгуулах нь ямар ашигтай байдаг вэ, Токиогийн олимпийн хувьд нөхцөл байдал ямар байсныг сонирхуулъя.

Олимп зохион байгуулснаар эдийн засагт үзүүлэх нөлөө нь анх таамагласнаас харьцангуй бага байх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. Наадам зохион байгуулсны дараа олон хот их хэмжээний өрөнд унах болсон тул шаардлагатай дэд бүтэц нь хөгжөөгүй хотууд олимп хүлээн авах талаар санахын ч хэрэггүй хэмээн санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Зөвхөн эрх авахын төлөө өрсөлдөхөд л олон сая ам.долларын зардал гардаг. Жишээ нь Токио хот эрхийн төлөөх өрсөлдөөнд л гэхэд 225 сая ам.доллар зарцуулжээ.
Нэгэнт эрхээ авсан бол зохион байгуулалтын зардал урсаж өгнө. Тухайлбал, Лондон хот 2012 оны олимпийг зохион байгуулахдаа 14.6 тэрбум ам.долларын зардал гаргасан бөгөөд үүний 4.4 тэрбумыг татвар төлөгчдийн халааснаас гаргажээ. Бээжин 2008 оны олимпийг 42 тэрбумаар, Афин 2004 оны олимпийг 15 тэрбумаар, Рио Де Жанейро 2016 оны олимпийг 20 тэрбум ам.доллараар тус тус зохион байгуулж байв.
Тухайн хот эрх авсныхаа дараа төмөр зам болон авто замын сүлжээгээ өргөтгөж, нисэх буудлынхаа хүчин чадлыг сайжруулж, тамирчин, зочдыг байрлуулах нүсэр том цогцолбор барьж, зочид буудлынхаа хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Энэ мэт бүтээн байгуулалтын зардал 5-50 тэрбум ам.доллар болдог байна.
Олимп зохиосны ашиг тус
Хотууд олимп зохион байгуулснаар ирээдүйд ашиг тусаа өгөх дэд бүтцээ сайжруулахаас гадна түр ажлын байр олноор бий болдог. Жишээ нь Рио 2016 оны олимпийг хүлээн авахын тулд 15 мянган зочид буудлын өрөө шинээр барьжээ. Энэхүү бүтээн байгуулалтад олон мянган хүн оролцож, ажлын байртай болж байв. Мөн Сочи 2014 оны олимпийг зохиосны ачаар хотынхоо дэд бүтцэд 44.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлгэж чадсан юм. Түүнчлэн Бээжин хот авто зам, нисэх онгоцны буудал, метро, төмөр замын шугамаа өргөтгөн сайжруулахад 22.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байв. Нэгэнт хийгдсэн эдгээр хөрөнгө оруулалт олимп дууссанаас хойш олон жилийн турш үр ашгаа өгөх нь ойлгомжтой.
Олимп зохиосны сул тал
Гэхдээ олимп зохиогоод ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжихгүй байх нь ч бий. Жишээ нь, Солт Лейк 2002 оны олимпийг зохион байгуулахад албаны хүмүүсийн анх хэлж байсан ажлын байрны 10 хувь буюу 7000 ажлын байр л нэмэгджээ. Ихэнх ажлын байр өмнө нь ажиллаж байсан ажилчдад очсон нь үүний шалтгаан байв.
Түүнчлэн олимпоос олох орлого нийт зардлынхаа тодорхой хувийг л нөхдөг. Лондон 2012 оны олимпоос 5.2 тэрбум ам.долларын орлого олсон бол Ванкувер 2010 оны өвлийн олимпод 7.6 тэрбумыг зарцуулаад 2.8 тэрбумын орлого олжээ. Бээжин 2008 онд 42 тэрбумаар олимп зохиогоод 3.6 тэрбумын орлого орлого олсон юм. Харин Лос Анжелес олимп зохион байгуулаад ашиг олсон цөөн хотын нэг. Учир нь олимп зохиогдоход шаардлагатай ихэнх дэд бүтэц угаасаа байсан юм.
Олимпийн цэнгэлдэхээс үүдэлтэй өр
Ямар ч хот олимпийн нээлт, хаалтыг хүний нүүр улайлгахааргүй сайхан цэнгэлдэхэд явуулахыг боддог. Тиймдээ ч өвөрмөц дизайнтай гоё ганган цэнгэлдэх шинээр барих нь түгээмэл. Гэвч тэр нь олимпийн дараа бөөн зардал бүхий хэрэггүй байгууламж болж хувирах тохиолдол ч бий. Жишээ нь, Сиднейн цэнгэлдэх хүрээлэнд жил бүр 30 сая ам.долларын засвар үйлчилгээ хийдэг бол Бээжингийн Шувууны үүр цэнгэлдэхэд жил бүр 10 саяыг зарцуулна. 2004 оны Афины олимпод зориулан босгосон байгууламжууд Грекийн их хямралын үндэс болсон гэж үздэг бөгөөд одоо ч ашиглагдахгүй шахам байсаар байна. Энэхүү алсын хараагүй, төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын балгаар Грекийн нэг өрхөд 50 мянга евро ногдох хэмжээний өрөнд тус улс унасан юм.
Энэ тал дээр англичуудын авсан арга хэмжээ бусад улс оронд хэрэгтэй туршлага болох байх. 2012 оны олимпод зориулж хийсэн бүтээн байгуулалтуудыг хожим буулгаж, эсвэл хэмжээг нь багасгаж болохоор хийсэн нь арчлалтын нүсэр зардлаас сэргийлж чадсан юм. Тухайлбал, нээлт болсон Олимпийн цэнгэлдэхийг 25 мянган үзэгчийн суудалтай болгон багасгаж болно. Гэхдээ британичууд бүгдийг маш нарийн төлөвлөж хийсэн тул уг цэнгэлдэх одоо ч эрэлт хэрэгцээтэй хэвээр байна.
Япончууд хэр алдагдал хүлээсэн бэ

Тус улс анх Токиогийн олимпийн нийт зардлыг 12 тэрбум ам.долларт багтаахаар төлөвлөж байв. Гэвч коронавирусийн улмаас олимп нэг жилээр хойшилж, үүнийг дагаад зардал нь 15 тэрбум болтлоо нэмэгджээ. Улмаар Ковидын дэгдэлт их байснаас болж наадмыг үзэгчгүй явуулсан, гаднаас жуулчид оруулахыг хориглосон зэрэг нь тасалбарын борлуулалт, аялал жуулчлалаас орж ирэх орлогыг үгүй хийсэн юм. Япончууд олимп зохион байгуулаад хэр алдагдал хүлээснийг одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ Японы нэгэн том компанийн гүйцэтгэх захирал алдагдлыг “асар их” хэмээн тодорхойлжээ. Олимп зохион байгуулсны нийт алдагдал хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж зарим эдийн засагч үзэж байна.

Categories
мэдээ спорт

​Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдыг Яйзу хотын дарга хүлээн авч уулзжээ

Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдыг Япон улсын Яйзу хотын дарга Хиромичи Накано хотын захиргаандаа хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтад Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П. Гансүх, ерөнхий нарийн бичгийн дарга Б. Батбаяр, гадаад харилцааны дарга П. Буяндэлгэр, дэд ерөнхийлөгч Ж. Түмэн-Аюуш, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б. Баттулга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ч. Наранбаатар, чөлөөт бөхийн шигшээ багийн багш , тамирчид оролцлоо.

Тус улсын олон жилийн хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлж МҮОХ-оос хотын дарга Хиромичи Наканод олимпийн алдар одон гардуулсан байна. Мөн Япон улсад хамтарсан бэлтгэл, сургалт хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр талын хамтарсан үйл ажиллагаанд үзэглэжээ.

Categories
мэдээ спорт

Токиогийн олимп тооны хэлээр

0

Коронавирусийн тархалтаас болоод олимпийн наадам огт үзэгчгүй явагдлаа. Зөвхөн дасгалжуулагч, багийн гишүүд, албаны цөөн хэдэн хүн л тамирчдыг дэмжиж байв. Олимп үзэгчгүй болсон нь зардлынхаа тодорхой хэсгийг тасалбарын борлуулалтаас нөхөх төлөвлөгөөтэй байсан зохион байгуулагчдад том цохилт болсон юм. Түүнчлэн олимпод зориулж эртнээс бэлдсэн Токиогийн зочид буудал, зоогийн газрын салбар санхүүгийн томоохон алдагдалд орж магадгүйг Номура судалгааны байгууллага тооцоолсон байна.

17

Цар тахлын хөл хорионоос шалтгаалаад тамирчдын бэлтгэл сургуулилт тааруу байх болов уу гэж таамаглаж байсан ч олимпийн үеэр дэлхийн дээд амжилт 17 удаа эвдэгдлээ. Сэлүүрт завины төрөлд хамгийн олон буюу таван дээд амжилт шинэчлэгдсэн байна.

33

Олимпийн тамирчид спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдлөө. Каратэ, скэйтборд, серфинг, спорт авиралт гэсэн дөрвөн шинэ спорт олимпийн хөтөлбөрт анх удаа багтав. Түүнчлэн 3х3 сагсан бөмбөг, BMX дугуйн фристайл төрөл, налуу замын дугуйн буухиа уралдаан зэрэг шинэ төрлүүд олимпийн хөтөлбөрт оров. Япончуудын хайртай спорт бэйсбол, софтбол 13 жилийн дараа олимпийн хөтөлбөрт дахин багтав. Гэхдээ энэ хоёр төрөл каратэгийн хамтаар “Парис-2024” олимпийн хөтөлбөрт орохгүй юм.

47

Олимпийн цэнгэлдэхийг Японы бүх 47 мужаас авчирсан модоор хийсэн байна.

48

Нийт тамирчдын 48 хувь нь эмэгтэй байснаар “Токио-2020” жендэрийн хувьд хамгийн тэнцвэртэй олимп болов. Түүнчлэн түүхэнд анх удаа бүх спорт эмэгтэй төрөлд медальтнуудаа тодруулсан юм.

62

Зургадугаар сарын 21-нд явуулсан санал асуулгаар япончуудын 62 хувь буюу бараг гуравны хоёр нь олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байв. Харин явцын дунд эсэргүүцэгчдийн хувь арай багасаж, 48 хувь болжээ.

20,000

Тамирчдыг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулж байсан бөгөөд хариу нь эерэг гарсан тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй тусгаарлаж байв. Наадмын үеэр өдөр бүр 20 мянга орчим шинжилгээ хийсэн болохыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

160,000

Хэдийгээр зохион байгуулагчид тамирчдыг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бусдаас зай барихыг сануулж байсан ч 160 мянган бэлгэвч үнэгүй тарааж өгөв.

6.2 сая

Олимпийн наадмын 5000 медалийг бүгдийг нь дахин боловсруулсан металлаар хийсэн бөгөөд эдгээр металлыг зөөврийн компьютер, лаптоп, дижитал камер, ухаалаг утас зэрэг 79 мянган тонн цахилгаан хэрэгслээс гаргаж авсан байна. Японы цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд, сургуулиуд, олон нийтийн зүгээс 6.2 сая хуучин гар утсыг хандивлажээ.

Риогийн олимпийн тухайд мөнгө, хүрэл медалийн орцын 1/3 орчмыг дахин боловсруулсан металл эзэлж байв.

15.4 тэрбум

Олимпийн наадмын нийт төсөв 15.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Гэхдээ Японы Засгийн газраас хийсэн хэд хэдэн шалгалтын дүнгээс харвал олимпийн наадмын нийт төсөв үүнээс хоёр дахин их байж магадгүй байна.

Зохион байгуулагчид коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд л гэхэд 900 сая ам.доллар зарцуулсан байна.

Зохион байгуулагчид төрөл бүрийн баннер, маскот хийх, салют буудуулах зэрэг үнэтэй нэмэлт зардлуудыг хасаж танасан тулдаа төсөв ийм гарчээ.

Categories
мэдээ спорт

Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсыг зорьж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Тэмцээнд оролцогч улс орнуудын энх тайван, эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлгэдэл болсон “Олон улсын цэргийн наадам”-ын талаар сонирхуулахад, зөвхөн 2019 онд уг наадам нь 10 орны нутаг дэвсгэрт явагдаж, түүнд 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон ба тэд 32 төрлийн уралдаанд мэргэжил, ур чадвараа сорьсон баримт бий.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энэхүү олон улсын цэргийн наадмын зарим төрөлд буюу “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин” тэмцээнд ажиглагчаар оролцож байлаа.

1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Мөн 2019 онд манай орон анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар оролцож, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулснаар зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авч байлаа. Тэрхүү уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөж, БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байсныг та бүхэн санаж буй биз ээ. Энэ удаа бид “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд зохион байгуулахаар төлөвлөлтийн хурлуудыг хийж, бэлтгэл ажлуудыг сайтар хангасан боловч дэлхий нийтэд болон манай улсад дэгдсэн цар тахлын улмаас энэ удаа ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. Иймээс энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэлээ сайтар хангаж, эх орноосоо мордож буй нь энэ.
2 хүн болон байгаль гэх мэтийн зураг байж болно
Энэ удаад “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж оролцоно.
Мөн “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж оролцохоор шийдвэрлэжээ.
Тэмцээнд оролцох баг, тамирчдадаа Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, амжилт бүхний дээдийг бэлгэдэн ерөөе.

1 хүн, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Хэрүүл, маргаанд “хэрчүүлсэн” олимпийн наадамд ирээдүй бий юү

Монгол Улсын олимпийн шигшээ баг Токиогийн зуны олимпод харьцангуй сайн оролцоод эх орондоо ирцгээлээ.

Нэг мөнгө, гурван хүрэл медаль авч 207 улсаас 71 дүгээр байранд жагсана гэдэг боломжийн амжилт. Түүнээс ч илүү амжилт үзүүлэх нөхцөл бүрдэж байсан ч хувь хүний, дасгалжуулагчийн, багийн удирдлагын зэрэг алдаанаас шалтгаалан цааш алхаж чадсангүй. Жирийн сэтгүүлч хүн хөшигний ард юу болж яагаад чадсангүй вэ гэдгийг таамаглахаас цааш чадваргүй тул алдаа дутагдлаа мэргэжлийн хүмүүс нь юу гэж дүгнэх нь вэ гэдгийг харахаас. Харин харж үзсэнээ хуваалцах боломж бол байна аа.

Ер нь энэ олимпийн наадам чинь бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, “түрүүлэхдээ бус оролцохдоо” гэх мэт уриа лоозонтой байсан нь аль эрт алга болж, яавал түүний өмнө ямхын зайтай гишгэж, чимхийн дайтай илүүг өргөх вэ, хэнээр шүүлгэвэл чадалтайг нь сөхрүүлэх вэ гэдгээрээ уралддаг болчихсон юм биш үү.

Боксын 57 кг-ын жинд аваргалсан Оросын Батыргазиев яалт ч үгүй манай Э.Цэндбаатарт ялагдсан. Тэр өөрөө “Тун тэнцүү зодоон болсон. Шүүгчид түүнд эхлээд хоёр оноо өгсөн нь миний буруу. Ер нь эцэстээ шүүгчид надад ялалт өгөлгүй үлдсэн бол би гомдол гаргахгүй байсан” гэж үнэнээ хүлээсэн л байна лээ. Бокс угийн булхайтай спорт байсан, одоо бүр ч цадигаа алдсан байна лээ. Ер нь жүдо шиг илт харагдаж үзэгдэж байгаад оноогоо авдаг спортын төрөл биш бол маргаантай, тэр маргаан нь өдөр бүр тасралтгүй үргэлжилсээр энэ олимп өндөрлөлөө. Францын боксчин өрсөлдөгчөө илт давуу ялж явахад нь толгойгоороо мөргөлөө гээд сануулга өгөлгүй шууд хасч, нөгөөх нь цаг орчим дэвжээнд сууж тээр жилийн манай чөлөөтийн хоёр дасгалжуулагчийн “амжилтыг” эвдэж байх шиг. Каратэ, таэквондо, гимнастик, туялзуур сэлэм гээд маргаан тасраагүй спорт зөндөө. Хүндийн өргөлтийг хар даа. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 112 кг-ыг яг өргөсөн. Тэр тохой нугаралтыг ямар үзүүлэлтээр шийддэг юм бэ. Түүний хэмжээний хазайлтаар оролтоо бүртгүүлээд цааш явж буй тамирчид зөндөө л гарсан шүү дээ. Хэрэвзээ Хятад ч юмуу хүндийн өргөлтийн уламжлалт гранд улсын тамирчин байсан бол тооцогдоод явах л шүү дээ. Дашрамд дурдахад, М.Анхцэцэгээрээ ёстой ч нэг бахархлаа. Тэгж яривал Моллайгийн мөнгөн медалиас М.Анхцэцэгийн дөрөвдүгээр байр илүү чанартай гээд хэлсэн ч буруудахгүй. Дөнгөж амаржаад удаагүй байхдаа олимпод явсан, жүдо шиг Монголдоо олон жилийн арвин туршлага хуримтлуулсан спортын төрөл биш, лужгар том компанийн ивээл дор бөмбөрөөгүй тийм нэг царай нь цаанаасаа л нэг гэрэлтсэн бүсгүйтэй хамт гомдолтой ч гэлээ хамт нүдээ чийглүүлсэн нь энэ зуны олимпийн гэрэлтэй, дурсгалтай мөчүүдийн нэг байлаа. Яахав нас залуу байна, дөрвөн жилийн дараа Парист даагаа нэхнэ биз. Хэрвээ хүндийн өргөлтийн төрлийг олимпийн наадмаас хасчихгүй бол. Хүндийн өргөлт бас л будлиантай төрлүүдийн тоонд орчихоод хувь заяа нь хэцүү болчихсон сураг гараад л байна.

Чөлөөт бөхийн тэмцээнийг хар даа. Одоо чөлөөт бөхийн төрөлд “олон улсын” гэдэг нэршлийг халах цаг болжээ. Шууд л Кавказын аварга шалгаруулах тэмцээн гээд шулуухан нэрлэчихмээр. Австри, Унгар, Канад, Беларусь гээд өчнөөн улсуудыг Оросынхоо дотоодын тэмцээнээс олимпийн эрх олж чадаагүй Могамед, Исмиал, Шамийл гэх мэт сахалтай эрчүүд төлөөлөөд гараад ирчихсэн нухалцаж байна. Ширээний теннис бол улсууд нь өөр өөр байсан ч баг нь заавал нэг хятад тамирчинтай байх. Угтаа яг хөлбөмбөг шиг зөвхөн тухайн улсдаа төрсөн, тэдэн жил амьдарсан гэдэг дүрэм ялгаа оруулж өгөхгүй бол олимпийн наадам утгаа алдах нь. Ядаж байхад наадам эхлэх бүрд огт сонсогдож харагдаж байгаагүй спортын төрлүүд нэмэгдэхийг нь яана гээч.

Далай битгий хэл олигтойхон ширүүн урсгалтай горхи ч байхгүй улс энэ дэлхий дээр зөндөө бий шүү дээ. Гэтэл өчнөөн төрлийн завины уралдаан дээр дахиад шинэ төрлийн завь нэмэгдээд ороод ирэх жишээний. За тэр усанд үсэрдэг тэмцээний тоо бол утгаа алдлаа. Одоо ганцаараа, хосоороо, эрэгтэй, эмэгтэй, төдөн өдөн метрээс гээд оноог нь мэргэжлийн түвшний хүн л тооцно уу гэхээс эгэл хүн бол үл ойлгох тэмцээн байна. Найман төрөлд ус руу үсрээд долоон алтыг хятадууд хамаад л явчихлаа. Үзэмчин, хорчин нутгаас харьяалалтай шигшээдээ бараг багтах гээд хасагдсан нөхөр байдаггүй л юм байх даа. Иргэншлээ өгчихвөл бас л нэг мөнгөн медаль байж л байна. Хөнгөн атлетикт нутаг сэлгэлт аль эрт эхэлсэн, одоо бол утгаа алдсан гэж болно. Холын зайнд гүйж буй Америкийн, Английн, Италийн иргэд бас л өөр улсаас гарал үүсэлтэй байх нь цочирдохоор зүйл биш болжээ. Беларусь бүсгүй тэмцээн дундаас Польшоос улс төрийн орогнол хүсээд ирээдүйд Польшийн нэрийн өмнөөс олимпод оролцох тухайгаа илэрхийлж яваад өглөө. Нэг иймэрхүү холион бантан олимпийн эргэн тойронд өрнөх болж дээ. Одоо олимпийн ихэнх төрлүүд гурван жилийн хугацаатай мартагдана. Тэгээд Парисийн наадам дөхөөд ирэхээр гортиг, тэвэг мэтийн сонин, сонин спортын төрөл нэмэгдээд гайхшруулаад хэрүүл будлианаа үргэлжлүүлээд наадаад эхлэх буй за. Олимп минь хаашаа л урсаад байна даа.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: Монголын баг тамирчдын ололт амжилт

Токиогийн олимпод Монголын баг тамирчид хэрхэн оролцож, ямар амжилт гаргасныг тоймлон хүргэж байна


Зуны XXXII олимпийн их наадам Токио хотноо долдугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
Токиогийн Олимпийн наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө.
Ингээд Токиогийн олимпод Монголын баг тамирчид хэрхэн оролцсон талаарх онцгой содон баримтуудаас хүргэе.

Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ.

– Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд 43 тамирчинтай оролцлоо. Энэ нь Монголын шигшээ багийн хувьд түүхэнд анх удаа хамгийн олон төрөлдөө хамгийн олон тамирчинтай оролцож буй хэрэг болсон юм.
Мөн ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн багийн төрлөөр анх удаа олимпод оролцлоо.

Теннис: Б.Болор-Эрдэнэ олимпоо өндөрлүүллээ | News.MN

ОЛИМП: Манай баг Румын багт 22:14-өөр хожигдлоо – NEWSWIRE

Гурван жилийн дараа болох Парисын олимпод Монголчууд түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцох боломжтой байгаа юм.

– Түүхэнд анх удаа Монголын шигшээ багийн эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд бусад олимпод эрэгтэй багийг гишүүд давамгайлж олимпод оролцдог байлаа.

ФОТО: Токио-2020 олимпод оролцож буй баг тамирчид

Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэв.

О.Хулан Монголын анхны олимпын тугч эмэгтэй боллоо - Eguur.MN

ФОТО: “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын нээлт

Токио 2020 зуны XXXII олимпийн наадмын нээлт

“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын багийн ёслолын болон спортын хувцасны загвар шалгаруулах уралдаанд “Michel&Amazonka” брэнд тэргүүн байр эзэлсэн юм. Ингэснээрээ 2019 онд БШУЯ-наас “Michel&Amazonka” брэндэд “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг бэлтгэх эрхийг олгосон билээ.

Баг тамирчдын өмсөх нийт 13 төрлийн хувцас байсан бөгөөд тэдний наймыг нь “Michel&Amazonka”, үлдсэн тавыг нь Японы алдарт “Mizuno” спорт брэнд хариуцан ажилласан. Олимп зохион байгуулагч орны иргэд Монгол Улсын баг тамирчдын хувцсыг хамгийн загварлаг, ганган болсон талаар сошиал орчиндоо мэдээлж, сэтгэгдлээ хуваалцсаар байв.

Токиогийн олимпийн наадмын нээлтэд манай тамирчдын өмсөх хувцас

– Монголын 43 тамирчны 16 нь олимпод оролцож үзсэн туршлагатай бол 27 нь олимпийн дэвжээнд анхлан гарсан юм.
– Жүдочид хамгийн том буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медалийг хүртлээ. Мөн чөлөөтөөр нэг медаль авсан юм.
“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртсэн билээ.

Жүдо бөхөөр гаргасан амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Токиогийн олимпийн хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан гайхалтай амжилт үзүүлсэн юм.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ

– Монгол Улс анх удаа легионер тамирчинтай олимпийн наадамд оролцов.
Монголын иргэн болсон иран бөх Сайед Моллай зүгээр ч нэг оролцох бус, мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Тэрбээр жүдо бөхийн -81 килограмм жинд барилдаж, шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилыг цэвэр ялан олимпийн аваргын төлөө Японы жүдоч Таканори Нагасетай барилдан ялагдаж олимпийн мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү Токиогийн олимпийн анхны мөнгөн медалийг тэр авчирсан.

САЙЕД МОЛЛАЙ ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Сайед Моллай Токиогоос Монголын анхны МӨНГӨН медалийг авчирлаа

Сайед Моллайгийн ЭЭЖ: Бид хүүгээ харалгүй, үнсэлгүй, холбоо барилгүй хоёр  жил болжээ... - Өнцөг

“Токио-2020” Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж ОУХМ Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж олимпийн наадмын хүрэл медалийн эзэн болсон.
Токиогийн олимп дахь Монголын багийн хоёр дахь медалийг авчирсан.
ОЛИМП: Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос ХҮРЭЛ медаль хүртлээ – NEWSWIRE

Ц.Цогтбаатар “Токио – 2020” Олимпийн хүрэл медалиа гардан авлаа – updown.mn

“Токио-2020” чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камеруний бөх Жозеф Эссомбетой барилдан ялж, олимпийн хүрэл медальтан болсон билээ. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль хүртсэн хоёр дахь эмэгтэй тамирчин болсон бөгөөд Токиогийн олимпийн дөрөв дэх медалийг авчирсан юм.

Токиогийн олимпын тод өнгө Б.Болортуяа

ФОТО: Б.Болортуяа олимп, ДАШТ-ий хүрэл медальтай боллоо - Eguur.MN

– Жүдоч М.Уранцэцэг, чөлөөтийн Б.Болортуяа нар олимп, дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч байжээ.

– Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв.
Тэд бол боксчин Э.Цэндбаатар, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг нар. Тэдний аль нэг нь л дахин ганц ялалт байгуулсан бол медалийн тоо нэмэгдэх байв. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол Монголын олимпийн түүхэнд байсангүй.
– Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөр олимпийн наадмаас медаль хүртэж байв. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол хүндийг өргөлт олимпийн медальт спорт болох байлаа.
– Энэ олимпийг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.

Монголын 5 шүүгч Токиогийн олимпын тэмцээнийг дэнсэлж байна

Монголчууд өмнө нь олимпийн наадамд эмэгтэй шүүгчтэй оролцож байгаагүй. Харин энэ олимпийг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй байж, түүхийн шинэ хуудас нээв.
– Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа олимпийн наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг хүлээгээд байна.
– Монголчууд 2008 оноос хойш анх удаа ОУОХ-ны гишүүнтэйгээр олимпийн наадамд оролцов. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 онд ОУОХ-ны гишүүн болсон бөгөөд “Токио-2020” түүний ОУОХ-ны гишүүний хувиар оролцсон анхны олимп байв. Тэрбээр Монголын багийн сүүлийн медалийн эзэн Б.Болортуяад медалийг нь гардуулан өгсөн юм.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: АНУ 39 алтан медальтайгаар Токиогийн олимпод тэргүүллээ

Зуны 32 дугаар олимпийн их наадам Токио хотноо долдугаар сарын 21-ээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай боллоо.

Тус олимпийг манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлсэн бол АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

АНУ медалийн чансаа болон тоогоор бусдыгаа хошуучилсан. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британи зэрэг улсууд бичигдэж байна.

Медалийн чансаагаар тэргүүлэх орнууд:

  1. АНУ – 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл
  2. БНХАУ – 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл
  3. Япон – 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл
  4. Их Британи – 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл
  5. ОХУ-ын олимпын баг – 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл
  6. Австрали – 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл
  7. Нидерланд – 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл
  8. Франц – 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл
  9. Герман – 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл
  10. Итали – 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл

Харин Монгол Улс 71-р байранд Киргизийн ард Аргентины өмнө бичигдлээ.

Нийт 93 улс орон олимпоос медаль хүртсэн дотор Буркина Фасо, Сан Марино, Бермуда улсууд олимпын анхны медалиа хүртлээ.