Categories
мэдээ спорт

ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ындарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

“Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.

ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, баг тамирчдад хандан, Монгол Улсын баг тамирчдын гаргасан амжилтыг бататгаж тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

U18 шигшээ баг Унгар, Доминиканд хожигдлоо

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны буюу U18 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Доминиканы шигшээ багтай хийж тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 18:16 харьцаагаар хожигдлоо. Улмаар хоёр дахь тоглолтоо Унгарын шигшээ багтай хийж 16:14 харьцаагаар хожигдсон байна.

Унгар улсын Дебрецен хотод болж буй тэмцээнд нийт эрэгтэй 20, эмэгтэй 19 баг оролцож байгаа ба Монголын шигшээ багийн залуус тив дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Эрэгтэй баг дараагийн хоёр тоглолтоо ОХУ, Литвийн хүчирхэг багуудтай энэ сарын 27-нд хийнэ. Харин эмэгтэй баг өнөө шөнө хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо АНУ, Беларусийн шигшээ багуудтай хийнэ.


Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпийн анхны алтан медалийг Австралийн тамирчин хүртлээ

Австралийн дугуйчин Пейж Греко өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн дугуйн “C1-3” төрлийн 3000 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр “Токио-2020” Паралимпийн наадмын анхны алтан медалийг хүртлээ.

П.Греко Шизүока мужийн Изү хотод болсон уралдааны 3000 метрийн зайг 3 минут 50.815 секундийн хугацаанд туулан барианд орсон байна.

Ингэснээр “C3” ангилалд хэдхэн цагийн өмнө өөрийнхөө тогтоогоод байсан 3:52.283 минутын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Харин уг төрөлд Хятадын дугуйчин Ван Сяомэй 3:54.975 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Германы тамирчин Дениз Шиндлер 3:55.120 минутад удаалж, хүрэл медалийн эзэн болжээ.

Categories
мэдээ спорт

U23 эмэгтэй баг “Nations League” цувралын эхний өдөр түрүүллээ

Олимпийн наадамд оролцсон тамирчин О.Хулан тэргүүтэй 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө “Nations League”-ийн тоглолтоо эхлүүлж эхний өдрөө түрүүллээ.

“FIBA 3×3 U23 Nations League” нь “Европ-1”, “Европ-2”, “Европ-Америк”, “Африк-Ази” болон “U21” гэсэн таван бүсэд хуваагдан болж буй.

Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд “Африк-Ази” бүсэд Нигери, Алжир, Египет улсын шигшээ багуудтай өрсөлдөх учиртай.

Бүсийн эхний цуврал Египет улсын “Аравдугаар сарын 6” хэмээх хотод долоон өдрийн турш дундаа нэг өдөр завсарлан зохиогдож байна.

Манай улсын U23 эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Египетийн U21 насны багийг 16:13 харьцаатай хожсон боловч Египетийн U23 насны багт 17:18 харьцаатай хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан.

Улмаар эхний өдрийн аваргын төлөө Египетийн U23 насны багтай ахин тоглож сүүлийн мөчин 19-21 харьцаагаар хожин түрүүллээ.

Харин эрэгтэй U23 шигшээ багийн хувьд Египетийн U21 багт 22-18, Египетийн U23 багт 22-16 харьцаагаар хожигдсон.

Тэмцээний хэлбэр:

Эрэгтэй, эмэгтэй тус бүр дээр Монгол, Египет, Египет U21 гэсэн гурван баг тойргоор тоглож хамгийн өндөр оноотой хоёр нь финалд тоглосноор тухайн өдрийн ялагч тодорно.

Тэмцээн уг хэлбэрээр гурван өдөр үргэлжилж гурван удаа аварга тодорсны дараа нэг өдөр завсарлаад дахин гурван удаа аваргаа шалгаруулан оноо цуглуулна.

Нийт зургаан удаа аварга тодорч оноо цуглуулснаар Үндэстнүүдийн лигийн эхний цуврал дуусна

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Хурлын эхэнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2021 оны үйл ажиллагааны мэдээлэл хийсэн бол тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн дүн, тайланг танилцуулав.

Мөн “Алтан од” одонгоор зарим хүнийг шагнах талаар хэлэлцэж шийдвэрлэснээс гадна ирэх пүрэв гарагт (VIII.26) болох МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Харин МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг гишүүдийн хуралд оруулан шийдвэрлүүлэхээр болов.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан. Гэвч нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн төслийг хүлээн зөвшөөрөх талаар албан ёсны хариу ОУОХ-ноос ирээгүй тул гишүүдийн хуралд оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпод оролцох Монголын тамирчдын тэмцээний хуваарь

Зуны XVI дахь удаагийн Паралимпийн наадмын нээлт өнөөдөр болж тэмцээнүүд албан ёсоор маргааш эхэлнэ.

Тус наадамд манай улсын 11 тамирчин оролцох бөгөөд хэзээ, хэрхэн өрсөлдөх хуваарийг хүргэж байна.

НАЙМДУГААР САРЫН 27

09:30 цаг. Жүдо бөхийн тэмцээнүүд энэ өдөр эхэлж эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Мөнхбат зодоглоно.

Тэрээр 2012 оны Лондонгийн паралимпад -60 кг жинд есдүгээр байр эзэлж байсан.

09:30 цаг. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд С.Ядамдорж зодоглоно.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд долоодугаар, 2018 оны дэлхийн аваргад долоодугаар байр эзэлж байв.

08:00 цаг. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Д.Сэлэнгээ өрсөлдөнө.

Тэрээр есдүгээр сарын 2-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

13:00 цаг. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Н.Мөнхбаатар өрсөлдөнө.

2018 оны Азийн пара наадмын тавдугаар байрны шагналт тэрээр есдүгээр сарын 3-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

НАЙМДУГААР САРЫН 29

09:30 цаг. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд Н.Алтанцэцэг зодоглоно.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан.

НАЙМДУГААР САРЫН 30

10:00 цаг. Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн -107 кг жинд Э.Содномпилжээ хүч үзнэ.

Тэрээр 2016 оны Риогийн паралимпаас хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас алт, 2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн юм.

НАЙМДУГААР САРЫН 31

11:00 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд тав, 2018 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж байв.

ЕСДҮГЭЭР САРЫН 1

08:35 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Азийн пара наадам, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

10:00 цаг. Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн T53 уралдаанд П.Энхманлай өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байсан.

ЕСДҮГЭЭР САРЫН 2

07:45 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

09:00 цаг. Таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг жинд Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө.

Тэрээр 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.

09:15 цаг. Таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд Х.Энхтуяа өрсөлдөнө.

Тэрээр 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.

ЕСДҮГЭЭР САРЫН 4

08:30 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

08:41 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.

10:00 цаг. Байт харвааны холимог багийн тэмцээн эхэлж Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар цэц сорино.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Токио-2020” паралимпийн нээлт 19:00 цагт эхэлнэ

Зуны XVI дахь удаагийн паралимпийн наадмын нээлт өнөөдөр 19:00 цагаас Токио хотын 68 мянган хүний суудалтай “Олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д эхэлнэ.

Дэлхийн 162 орны 4500 орчим тамирчид 22 спортын 539 төрөлд ур чадвараа сорино.

“Рио-2016” олимпийг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.
“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпийн наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.

Тус наадамд манай улсаас

  1. Х. Энхтуяа (Пара тэеквондо)
  2. Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
  3. Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
  4. Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
  5. Д.Сэлэнгээ (Пара байт харваа)
  6. З. Ганбаатар (Пара буудлага)
  7. Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
  8. П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
  9. А.Мөнхбат (Жүдо)
  10. С.Ядамдорж (Жүдо)
  11. Н.Алтанцэцэг (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.

2000 оны Сиднейн паралимпаас эхлэн оролцсон Монгол Улс паралимпын наадмаас нийт 3 медаль авч байсан.

Тодруулбал, 2008 оны Бээжингийн паралимпад байт харваагаар Д.Баатаржав алт, 2016 оны Риогийн паралимпад Э.Содномпилжээ хүндийг өргөлт, Б.Ууганхүү жүдогоор хүрэл медалийг хүртэж байсан.

"TOKYO2020 спортын терел байт харваа (ST) байт харваа (ST) жудо, B3) кг кг(в3) 5 жудо, нэр н.менхбаатар дсэлэнгэ с.ядамдорж а.менхбатар н.алтанцэцэг огноо VIII.27 /111.27 VIlI.27 10 буудлага ΧΘΗΓΘΗ, 100 зээрэнцэг шидэлт (F-41) аеквондо, (K-44) таеквондо, буудлага (SH-1) харваа (W-2) цаг 08.00-11.00 13.00-16.00 09.30-12.30, 15.00- 09.30-12.30. 15.00-17.40 15.00- 09.30-12.30, 10.00-13.20 08.30-14.30 3.ганбаатар п.энхманлай д.саруултегс х.энхтуяа болор-эрдэнэ 3.ганбаатар дсэлэнгэ 15 16 VIll.31 IX.01 IX.01 1X.02 IX.02 IX.02 бееренцег шидэлт буудлага (SH 08.30-11.40 09 16.00-21.10 09.00-14.00, 16.00-21.10 07.45-15.45 1X.03 д.саруултегс 3.ганбаатар 1X.04 IX.04 08.30-11.40 08.30-14.45" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт цаг-үе

“Draingang” баг “MESA Pro Series”-ын хагас шигшээд шалгарчээ

Монголын электрон спортын холбоо буюу MESA-гаас зохион байгуулж буй “MESA Pro Series DOTA2 Finals” тэмцээний хасагдах шат өчигдөр эхэлсэн.

Хасагдах шатны эхний тоглолт “Sable Hat” болон “Draingang” багуудын хооронд боллоо. Тойргийн тоглолтод дөрөвдүгээр байр эзэлсэн Draingang өрсөлдөгчөө хоёр тоглолтод буулган авснаар хагас шигшээ шатанд шалгарлаа.

Тэд хагас шигшээд Kobolds багтай тоглоно. Kobolds баг тойргийн журмаар тоглоход хоёрдугаар байр эзэлсэн юм.

“Draingang” багийн нэр дор хүчин зүтгэж байсан Valky болон Brainac нар энэ удаа MPS FINALS тэмцээний хагас шигшээд эсрэг багийн тоглогчид болон эргэн уулзана.
Тэдний хожсон багийг GRAND FINAL-д Lilgun багийнхан BEST OF 5 цувралд хүлээж байна.
Тоглолт өнөөдөр 18:30 цагт болно.

“MESA Pro Series DOTA2 Finals” тэмцээний финалын шатанд нийт зургаан баг тойргийн журмаар тоглосноос нэг ч хожигдолгүй хамгийн өндөр оноо авсан “Lilgun” баг 10:0 амжилттайгаар Grand Final шат руу шууд шалгарсан.

Харин тэдний араас 8:2 амжилттай “Kobolds” баг хагас шигшээд шалгарсан бол “Sable Hat” болон “Draingang” багууд хагас шигшээ шатны төлөө хоорондоо тоглохоор болсон юм.

Тойргийн шатанд тавдугаар байрт орсон “Wanted” баг 500 мянган төгрөгийн шагнал болон “MESA League”-т орох эрхтэй үлдсэн.

Харин “Seventh Sense” баг зургаадугаар байраар тэмцээнээ дуусгасан билээ. “MESA Pro Series DOTA2 Finals” тэмцээний ялагч Олон Улсын электрон спортын холбоо буюу IESF-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

IESF World Championship тэмцээн Израил улсын Эйлат хотноо арваннэгдүгээр сарын 14:19-ний хооронд зохиогдоно.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпийн баг тамирчид бэлтгэлээ Токиод үргэлжлүүлж байна

Япон улсад”Токио-2020″ зуны Паралимпийн XVI наадамд өрсөлдөхөөр очоод байгаа Монголын паралимпийн үндэсний шигшээ багийн тамирчид тус тусын заал, танхим, талбайдаа очиж бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүллээ.

Өнөөдөр жүдо бөх, байт харваа болон хөнгөн атлетикийн тамирчид бэлтгэлээ хийгээд тамирчдын тосгондоо ирээд амарч байна.

Пара жүдо бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, 60 кг-д С.Ядамдорж, эмэгтэй жүдоч Н.Алтанцэцэг -70 кг жинд, байт харваагаар Н.Мөнхбаатар /эрэгтэй/, Д.Сэлэнгээ /эмэгтэй/, хөнгөн атлетикийн төрлөөр Д.Саруултөгс /бөөрөнцөг шидэлт/, П.Энхманлай /100 метр тэргэнцэртэй гүйлт/ нар паралимпын наадамд хүч, хурд, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

No description available.

Жүдо бөхийн дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон Б.Нарантуяа, Т.Мөнгөнтуяа нар ажиллаж байгаа бол байт харвааны байт харвааны тамирчдыг Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Д.Баатаржав, түүний хүү Б.Золбоо нар ажиллаж байна. Харин хөнгөн атлетикийн тамирчдыг Б.Батдорж, Б.Энхбаатар нар дасгалжуулж байгаа юм.

No description available.

Мөн пауэрлифтингийн тамирчин, паралимпын хүрэл медаль, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагчаар Д.Баттулга ажиллаж байгаа бол буудлагын дасгалжуулагчаар Д.Сонгохбаяр, таеквондогийн тамирчдыг Л.Отгонбаатар, О.Хосбаяр нар дасгалжуулж байна.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ спорт

МҮОХ: Гавьяат тамирчин М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ


МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг хүндийг өргөлтийн тамирчин, олимпийн IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр МҮОХ-ны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийг өргөлтийн спортыг “Парис-2024” олимпийн мөчлөгт дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотноо зохиогдох хүндийг өргөлтийн ДАШТ-д амжилттай оролцохыг хүсэн ерөөв.