Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпийн XVI наадмаас 46 улс медаль хүртээд байна

Токио-2020 паралимпийн XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 46 улс паралимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

Энэ удаагийн паралимпийн наадмаас БНХАУ-ын баг 19 алт, 10 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 46 медальтай тэргүүлж байна. Олон улсын паралимпийн хороо /RPC/ буюу Дүрвэгсэдийн баг 10 алт, 7 мөнгө, 11 хүрэл, нийт 28 медаль, Их Британи улсын баг 9 алт, 10 мөнгө, 9 хүрэл, нийт 28 медаль хүртэж гуравт бичигдэж байна.

Харин тэдний араас АНУ-ын баг 9 алт, 6 мөнгө, 3 хүрэл, нийт 18 медальтай бол Австрали улсын баг 7 алт, 5 мөнгө, 8 хүрэл, нийт 20 медальтай 5 дугаар байрт орж байна.

Categories
мэдээ спорт

Криштиану Роналду “Манчестер Юнайтед” руу эргэн очихоор болжээ

Алдарт хөл бөмбөгчин 36 настай Криштиану Роналду 18 наснаасаа хойш тоглосон “Манчестер Юнайтед” клубт эргэн очихоор болжээ. Италийн “Ювентус” клубээс “Манчестер Юнайтед” руу шилжих гэж буйгаа тэрээр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. “Манчестер Юнайтед” мөн “Гэртээ тавтай морил Криштиану” хэмээн Твиттертээ бичжээ.

“Манчестер Юнайтед” “Ювентус”-тэй Роналдуг авах тохиролцоонд хүрсэн бөгөөд ямар нөхцөлөөр авч байгаа талаар хэлэлцээртээ нарийн тусгах болно гэв. Баасан гаригт Роналду “Ювентус”-ын бэлтгэлд очсон нь багийнхантайгаа салах ёс гүйцэтгэх зорилготой байсан гэж Италийн спортын сэтгүүлчид бичжээ.

Роналду 2003 онд 18 настай байхдаа “Манчестер Юнайтед”-д тоглож эхэлсэн ба зургаан улирлын туршид 118 гоол хийж байв.

Дараа нь “Реал Мадрид”-д есөн улирлын туршид 450 гоол хийсэн байна. 33 насандаа тэрээр Италийн “Ювентус” клубт орж гурван улиралд 101 гоол хийжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Паралимпийн наадамд оролцох монгол тамирчдын хоёрдугаар ээлж Япон улсыг зорилоо

“Токио-2020” зуны паралимпийн XVI наадамд оролцох баг тамирчдын хоёрдугаар ээлж өнөөдөр Япон улсыг зорилоо.

Уг наадамд Монгол Улсын баг буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Монгол тамирчдын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд жүдоч С.Ядамдорж, А.Мөнхбат нар VII байр эзэлсэн билээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

FIBA 3×3 тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг түрүүлжээ

Египет улсын Кайр хотноо болж буй “FIBA 3×3 U23 Nations league Asia Africa” тэмцээний буюу Ази/Африкийн конференцийн гурав дахь өдөр Монголын эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаараа түрүүллээ.

Мөн тус тэмцээний тохолтын тэмцээний аваргаар Монголын Улсын 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Б.Сүхбат шалгарлаа.

Сонирхуулахад, U23 насны FIBA 3×3 төрлийн нийт зургаан тэмцээн зохион байгуулагдах бөгөөд маргааш “FIBA 3×3 U23 Nations League Asia Africa Stop-3” тэмцээн болно.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: С.Ядамдорж Узбекистаны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

С.Ядамдорж дагах барилдаанд 2016 оны Риогийн олимпын аварга Узбекистаны Шерзод Намазовт хоёр вазари үнэлгээ алдан цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Categories
мэдээ спорт

МҮОХ ирэх арваннэгдүгээр сарын 30-нд шинэ тэргүүнээ сонгохоор болжээ

Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал өчигдөр цахим болон танхимаар явагджээ. Хуралд Монголын үндэсний олимпийн хорооны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй хуралдсан байна. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпийн төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпийн бус төрлийн холбоодын төлөөлөл байжээ. Хурлаар Монголын үндэсний олимпийн хорооны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпийн наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцсэн байна.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр сонгожээ. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулганы товыг тогтоосон байна. Тодруулбал, хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд Монголын үндэсний олимпийн хорооны чуулганыг хуралдуулахаар болжээ. Тус чуулганаар ирэх олимпийн мөчлөгт Монголын үндэсний олимпийн хороог удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Манай хоёр бөх дагаж барилдахаар боллоо

Паралимпийн наадамд оролцож буй манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болов. Тэрбээр дагах барилдаанд Японы Южиро Сетотой таарсан бөгөөд түүнийг хожвол хүрэл медалийн төлөө хүч сорих юм.

Мөн эрчүүдийн 60 кг-д зодоглосон С.Ядамдорж Гүржийн З.Зурабианиг цэвэр ялж гараагаа сайхан эхлээд Казахстаны А.Сариевт вазаригаар дийлдлээ. Тэрбээр одоо дагах барилдаан хийх бөгөөд өрсөлдөгч нь хараахан тодроогүй байна.
Түүнчлэн өнөөдөр байт харваачид тэмцээнээ эхлүүллээ. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгэ 461 оноогоор 23-т бичигдэв. Тэрбээр есдүгээр сарын 2-нд шөвгийн 16-д үлдэхийн төлөө Польшийн М.Олзевскатай халз харвана.
Categories
мэдээ спорт

А.Мөнхбат дагаж барилдахаар боллоо

Паралимпийн жүдо бөхийн -66 кг жинд зодоглосон Аажимын Мөнхбат эхний шатанд Австралийн тамирчин Вейн Фиппсийг цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан юм.

А.Мөнхбат шөвгийн наймд Лондонгийн паралимпийн аварга, Риогийн паралимпийн хүрэл медальт Украины Давид Хоравад цэвэр ялагдлаа.

Ингэснээр тэрээр дагах барилдаанд хүч үзнэ.

Categories
мэдээ спорт

U21 шигшээ баг “Nations League”-ийн тэмцээнээ дуусгалаа

Монголын 3х3 сагсан бөмбөгийн U21 буюу 21 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд “Nations League” цуврал тэмцээнээ дуусгалаа.

Франц, Румын улсад тус бүр гурван өдөр цуврал тэмцээнд тоглосон эрэгтэй баг 4, эмэгтэй баг 6-р байрт орлоо.

Залуу тоглогчдын хувьд туршлага хуримтлуулсан тэмцээн болсон бөгөөд эрэгтэй баг Герман, Нидерландын шигшээ багийг ардаа орхин магтам амжилтыг үзүүллээ.

Эрэгтэй багийн оноо авсан байдал:

  • Литви – 520 оноо
  • Чех – 455 оноо
  • Израил – 430 оноо
  • Монгол – 325 оноо
  • Герман – 315 оноо
  • Нидерланд – 250 оноо

Эмэгтэй багийн оноо авсан байдал:

  • Чех – 480 оноо
  • Литви – 460 оноо
  • Израил – 440 оноо
  • Герман – 430 оноо
  • Нидерланд – 350 оноо
  • Монгол – 270 оноо

Тоглолтын үр дүн:

Эрэгтэй баг:

  1. Монгол 11-13 Чех
  2. Монгол 11-8 Герман
  3. Монгол 4-16 Нидерланд
  4. Монгол 18-21 Израил
  5. Монгол 11-22 Нидерланд
  6. Монгол 14-21 Герман
  7. Монгол 9-21 Израил
  8. Монгол 14-17 Литви
  9. Монгол 17-21 Литви
  10. Монгол 18-19 Израил
  11. Монгол 13-19 Чех
  12. Монгол 8-21 Литви

Эмэгтэй баг:

  1. Монгол 9-20 Израил
  2. Монгол 5-22 Чех
  3. Монгол 10-18 Литви
  4. Монгол 5-21 Герман
  5. Монгол 7-21 Литви
  6. Монгол 8-15 Чех
  7. Монгол 8-16 Литви
  8. Монгол 10-21 Чех
  9. Монгол 8-21 Герман
  10. Монгол 7-22 Чех
  11. Монгол 14-18 Израил

Categories
мэдээ спорт цаг-үе

Д.Сэлэнгээ эрэмбэ тогтоох харваанд 23-т жагслаа

Паралимпийн байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан “Recurve” төрлийн эрэмбэ тогтоох харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ өрсөлдлөө.

Тэрээр нийт 72 сумнаас 461 оноо авч 24 тамирчнаас 23-т нь жагслаа.

Эрэмбэ тогтоох харваанд Хятадын тамирчин, паралимпийн дээд амжилтыг эзэмшигч Ву Чуняан 642 оноо авч тэргүүллээ.

Д.Сэлэнгээ есдүгээр сарын 2-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.