Categories
мэдээ спорт

МУГТ Э.Цэндбаатарын гомдлоор Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нарыг шалгаж байна

Хуулийн байгууллагаас Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлоор иргэн Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Учир нь, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, гэмтэл авсан билээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бөгөөд шалгалтын явцад түүнийг Ц.Мөнхчулуун, Д.Идэрбат нар зодож, танхайрсан болох нь тогтоогджээ.

Тэгвэл өчигдөр /2021.09.11/ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын зодуулж байгаа бичлэг олон нийтэд ил болсон билээ.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Э.Бадар-Ууган: Хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээхийг хуулийн байгууллага шийднэ

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган өнөөдөр /2021.09.12/ өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.

Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна!!!” гэсэн байна.

Categories
мэдээ спорт

Афганистаны паралимпийн тамирчид Францад очжээ

Токиогийн Паралимпийн наадамд оролцсон Афганистаны хоёр тамирчин Францад очжээ. Тэд Японыг орхин явсныхаа дараа хаана очсон нь тодорхойгүй байсан юм.

Баасан гарагт Францын Спортын сайд Роксана Марачинянугийн мэдээлснээр, уртын харайлтын эрэгтэй тамирчин Хоссайн Расули, таеквондогийн эмэгтэй тамирчин нар Францад байрлаж байгаа ажээ.

Афганистанд “Талибан” хөдөлгөөн хяналтаа тогтоосонтой холбоотойгоор тамирчид улс орноо аюулгүй орхин явахад хүндрэлтэй болсон тул тамирчид Токиогийн Паралимпийн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлэээд байсан юм.

Гэвч тэд Паралимпийн наадам албан ёсоор эхэлснээс хойш буюу наймдугаар сарын эцсээр Францаар дамжин Японд хүрэлцэн ирсэн юм. Тэд Токиогоос Парис руу даваа гарагт хөдөлсөн ч түүнээс хойш хаашаа явсан нь тодорхойгүй байжээ.

Р.Марачиняну хэвлэлийн бага хурлын үеэр, тамирчдаас цаашид хэрхэх хүсэлтэй байгааг нь, мөн Францад үлдэх бодолтой байгаа эсэхийг нь лавлана гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр тамирчдын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь тэдэнд болон ар гэрийнхэнд нь аюул учруулж болзошгүй тул болгоомжтой хандана хэмээн нэмж хэлжээ.

Categories
мэдээ спорт

Тэрүнофүжи маргааш Ёкозүна цолтой анхны барилдаанаа хийнэ

Мэргэжлийн сумо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын 12-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.

Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа. Эхний өдрийн онцлох барилдаан шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон “Covid-19”-ийн халдвар аваад саяхан эдгэрсэн Ичиножо А.Ичинноров нарын хооронд болно. 2021 онд болсон дөрвөн башёгийн хоёрт нь түрүүлж, хоёрт нь үзүүрлээд буй Тэрүнофүжиг энэ удаагийн башёд саадгүй түрүүлнэ гэж олон хүн итгэж байгаа.

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.

  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров
  • Хошорюү С.Бямбасүрэн
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн
  • Тамаваши Б.Мөнх-Оргил
  • Чиёошома Г.Мөнхсайхан
  • Миторюү Б.Төрболд

Сумогоор дагнан бичдэг Япон сэтгүүлчид, аналистуудын үзэж буйгаар Токүшорюү, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёрыг туршлага зааж, аваргын төлөө өрсөлдөнө гэсэн бол Хошорюү С.Бямбасүрэн, Котоновака хоёрыг цахиур хагалж, 12-13 даваа авна гэжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Азийн олимпийн зөвлөл БНАСАУ-ын эрхийг түр түдгэлзүүллээ

ОУОХ-ноос Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын ҮОХ-ны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн. Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцох эрхгүй болоод байв.

Тэгвэл Азийн олимпийн зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо.
Энэ хугацаанд тус улс Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн наадам, арга хэмжээнд оролцох эрхгүй болж байна. Ирэх жилийн есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадамд Умард Солонгосын тамирчид оролцож чадахгүй нь ийн тодорхой болов.
Categories
мэдээ спорт

Хойд Солонгосыг “Бээжин-2022” өвлийн олимпоос хасчээ

Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах БНСУ-ыг “Бээжин-2022” өвлийн олимпоос түдгэлзүүлж байгаа талаар албан ёсны мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “БНСУ-ын Олимпийн хорооноос урьд өмнөх арга хэмжээнүүдэд цар тахалтай холбоотой гэх шалтгаанаар оролцоогүй. Ингэхдээ ОУОХ-ноос хуваарилсан хэдэн сая ам.долларыг нуун дарагдуулсан. Тийм учраас “Бээжин-2022” өвлийн олимпоос түдгэлзүүлж, Олимпийн хорооноос нь зохих ёстой мөнгийг хураан авах болно” гэж мэдэгдсэн байна.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу Олимпын хорооны санхүүжилт, хөтөлбөрүүдийг 2022 он дуустал зогсоож, “Бээжин-2022” өвлийн олимпод баг, тамирчдыг нь хүлээж авахгүй юм.

ОУОХ-ны 206 гишүүн орноос ганцаараа “Токио-2020” зуны олимпийн наадмыг өнжсөн нь Олимпийн хартийн 27.3-т заасан “ҮОХ нь олимпийн наадамд баг, тамирчдаа оролцуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн аж.

Categories
мэдээ спорт

Италийн шигшээ баг Литвыг 5:0 харьцаагаар хожив

Италийн хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Литвыг 5:0-ээр хожив.

“Скадра Аззура” хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Саудын Арабд 1:2-оор дийлдснээс хойш 37 тоглолтод дараалан хожигдол аваагүй явна.

Гурав хоногийн өмнө Швейцарьтай хуурай тэнцэж Бразил (1993-1996), Испанийн (2007-2009) 35 тоглолтод хожигдоогүй дээд амжилтыг эвдсэн юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатарыг ёс суртахууны алдаа гаргасан тул шигшээ багаас хасчээ

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.


Өнгөрсөн долоо хоногт холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон боксчид “Наран” плазагийн зургадугаарт давхарт байрлах “New York Liberty” ресторанд зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгт Э.Цэндбаатар мөн л оролцож, өөрийгөө зодуулсан гэж олон нийтийн сүлжээгээр зарласан. Гэхдээ энэ нь түүний орооцолдож буй анхны асуудал биш. Анх 2017 онд хэсэг боксчид Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Үүний дараа 2020 онд тэрбээр Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Өнгөрсөн оны сүүлчээр гудамжаар нүцгэн алхаж, орилсон гээд үе үе олон нийтийн анхааралд өртөх болсон.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна

Токиогийн олимпийн наадмын дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа хоёр удаа шинэчлэн гаргасан. Сүүлийн чансаагаар өнгөрсөн жилийн тэмцээнүүдийн оноо хасагдсан тул хүснэгтийн дээд хэсэгт өөрчлөлт их гарчээ.

Иймд уншигч танаа шинэчлэгдсэн чансааг дараах байдлаар танилцуулья.

60 кг

  1. Яго Абуладзе, ОХУ, 5191
  2. Ян Юнвэй, Тайвань, 4745
  3. Наохиса Такато, Япон, 3900
  4. Ким Вон Жин, БНСУ, 3766
  5. Франциско Гарригос, Испани, 3558
  6. Гусман Кыргызбаев, Казахстан, 3464
  7. Лука Мхеидзе, Франц, 3145
  8. Нагаяма Рюүжү, Япон, 3070 оноо
  9. Карамат Гусейнов, Азербайжан, 3069
  10. Роберт Мшвидобадзе, ОХУ, 3040
  11. Л.Өнөболд, 1792
  12. Д.Амартүвшин, 550
  13. Э.Ариунболд, 540
  14. Б.Сүхбат, 116
  15. Г.Болдбаатар, 105
  16. Г.Тэмүүжин, 42
  17. Э.Сумьяабазар, 36
  18. Ж.Амарболд, 28
  19. Б.Цогтбаяр, 10

66 кг

  1. Ан Баул, БНСУ, 5603
  2. Мануэль Ломбардо, Итали, 4842
  3. Важа Маргвелашвили, Гүрж, 4530
  4. Хифүми Абэ, Япон, 4200
  5. Сардор Нуриллаев, Узбекистан, 3744
  6. Якуб Шамилов, ОХУ, 3716
  7. Ё.Басхүү, Монгол, 3630
  8. Даниел Карнин, Бразил, 3404
  9. Альберто Гайтеро, Испани, 3280
  10. Орхан Сафаров, Азербайжан, 3229
  11. Г.Хэрлэн, Монгол, 2608
  12. Б.Эрхэмбаяр, 410
  13. Б.Нармандах, 202
  14. Д.Алтансүх, 56
  15. Н.Мөнхбаяр, 35
  16. Б.Мөнхчулуун, 13
  17. Д.Төмөрхүлэг, 3

73 кг

  1. Лаша Шавдатуашвили, Гүрж, 5175
  2. Ц.Цогтбаатар, Монгол, 4338
  3. Соичи Хашимото, Япон, 4260
  4. Ан Чангрим, БНСУ, 4006
  5. Томми Матиас, Швед, 3883
  6. Билал Чилоглу, Турк, 3747
  7. Рустам Оружов, Азербайжан, 3522
  8. Arthur Margelidon, Канад, 3401
  9. Хикматулло Тураев, Узбекистан, 3229
  10. Жансай Смагулов, Казахстан, 3183
  11. Г.Одбаяр, 1103
  12. Б.Эрдэнэбаяр, 120
  13. О.Шинэбаяр, 91
  14. Г.Болор-Очир, 81
  15. Л.Анхзаяа, 24
  16. Г.Чойжилсүрэн, 18

81 кг

  1. Тато Григалашвили, Гүрж, 5967
  2. Маттиас Кассе, Бельги, 5910
  3. Шарофиддин Болтабоев, Узбекистан, 4786
  4. Франк де Вит, Голланд, 4640
  5. Саид Моллай, Монгол, 4258
  6. Ведат Албайрак, Турк, 4207
  7. Таканори Нагасэ, Япон, 3705
  8. Шамиль Борчашвили, Австри, 3439
  9. Christian Parlati, Итали, 3359
  10. Sami Chouchi, Бельги, 3015
  11. Н.Дагвасүрэн, 760
  12. О.Ууганбаатар, 632
  13. Б.Мөррэнцэн, 10

90 кг

  1. Лаша Бекаури, Гүрж, 6256
  2. Николоз Шеразадишвили, Испани, 6154
  3. Давлат Бобонов, Узбекистан, 6004
  4. Маркус Нюман, Швед, 4878
  5. Кристиан Тотх, Унгар, 4430
  6. Михаил Игольников, ОХУ, 3830
  7. Эдуард Триппель, Герман, 3754
  8. Микаил Озерлер, Турк, 3382
  9. Ноэл ван ‘т Энд, Голланд, 3318
  10. Бека Гвиниашвили, Гүрж, 3120
  11. Г.Алтанбагана, 2738
  12. Г.Пунцагцэрэн, 10
  13. Э.Үнэнхүү, 3

100 кг

  1. Жорже Фонсека, Португал, 5012
  2. Варлам Липартелиани, Гүрж, 4962
  3. Shady El Nahas, Канад, 4929
  4. Арман Адамян, ОХУ, 4814
  5. Зелим Коцоев, Азербайжан, 4547
  6. Петер Палчик, Израиль, 4546
  7. Аарон Волф, Япон, 4230
  8. Нияз Ильясов, ОХУ, 3747
  9. Михаиль Коррел, Голланд, 3249
  10. Тома Никифоров, Бельги, 3152
  11. Л.Отгонбаатар, 1436
  12. Б.Гончигсүрэн, 750
  13. О.Хангал, 35
  14. Б.Мөнхбаяр, 10

+ 100 кг

  1. Тамерлан Башаев, ОХУ, 5900
  2. Сильва Рафаэль, Бразил, 4536
  3. Инал Тасоев, ОХУ, 4284
  4. Кагэүра Кокоро, Япон, 4055
  5. Лукаш Крпалек, Чех, 4040
  6. Гела Заалашвили, Гүрж, 3794
  7. Яков Хаммо, Украин, 3727
  8. Гурам Тушишвили, Гүрж, 3528
  9. Тедди Ринер, Франц, 3480
  10. Хисаёши Харасава, Япон, 3292
  11. Ө.Дүүрэнбаяр, 470
  12. Н.Түвшинбаяр, 240
  13. О.Цэцэнцэнгэл, 180
  14. Б.Тэмүүлэн, 105
Categories
мэдээ спорт

Улсын аварга буудагч шалгаруулах тэмцээн боллоо

Монголын практик буудлагын холбоо энэ сарын 4, 5-нд Монгол Улсын 2021 оны гар бууны төрлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд МПБХ-ны гар бууны эрх бүхий 24 тамирчин хоёр өдрийн турш, нийт 12 дасгал гүйцэтгэж гурван ангиллаар өрсөлдсөнөөс опен ангилалд СМ Х.Тэмүүжин болон Г.Очир, О.Чулуунбилэг нар эхний гурван байранд орсон байна. Харин продакшн ангилалд СДМ Н.Гантулга болон О.Энхболд, СМ А.Лхамсүрэн нар шалгарсан бол стандарт ангилалд СМ Ц.Адилтулга, Г.Баярмагнай болон СДМ Б.Соронзонболд эхний гурван байрыг эзэлжээ.

Сонирхуулахад, .