Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатар Дэлхийн аваргад явах хүсэлтээ Олимпийн хороонд хүргүүллээ

МУГТ Э.Цэндбаатар Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ Олимпийнн хороонд хүргүүллээ.

Э.Цэндбаатар “Энэ удаагийн Дэлхийн аваргаар өөрийгөө харуулмаар байна. Бүсэд очиход нэг алхам ойртох юм “гэлээ.

Холбогдох албан тушаалтан байгаагүй учир бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өглөө.


Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

​Спортыг улс төрөөс салгах хэрэгтэй болжээ


Өнөөдөр Монголын нийгэмд боксчин залуугийн зодуулсан бичлэг шуугиан тарьж байна. Энэ зодоон дээр амтай болгон дуугарч, хоёр тал болоод үзэж тарж байна аа. Өнөө ковид, нас баралт, эдийн засгийн уналт, түгжрэл энэ тэр бол бүр цаашаа. Хамгийн эмзэг, хамгийн их олны анхаарлыг татсан хэрэг боксчдын зодоон болж хувирлаа. Энэ юунаас эхтэй вэ гэж бодож үзсэн хүн байна уу. Энэ бол спортын холбоодыг улстөрчид, сайд дарга нарт удирдуулсны гор нь гарч байгаа хэрэг юм. Мөр мөрөөрөө явах ёстой спорт, улс төр хоёр манайд хүзүү сээрээрээ холилдлоод удаж байна. Спортын холбоодыг чиглэл чиглэлийнх нь төрийн бус байгууллага удирдаад явах ёстой байтал манай улстөрчид холилдож, өмчилж шахуу авч давхиж байдгийн гор өнөөдрийн зодооноор гарч байгаа юм. Манайхан хувь хүнээс шалтгаалж байдаг багийн бус спортыг төрөөс хэт өөгшүүлж тойглож байдаг. Жамаараа яваа улсад бол спорт спортоороо, төр нь өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Ингэж л тогтсон, тэгж л ажилладаг. Манайхан энэ жаягийг дагах ёстой. Гэтэл шүдгүй нохой булуу хураана гэгчээр өөрийнхөө салбарын ажлыг дийлэхгүй байгаа сайдууд спортын нэг холбоог даагаад авчихдаг. Ерөнхийлөгч энэ тэр гээд сэтрийг нь зүүчихээд даналзаад явна. Үр дүн нь өнөөдрийн зодоон тойрсон дуулиан шуугиан юм.

Ер нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг багийн бус спортууд тухайн тамирчиндаа хүмүүжлийн асар их доголдол авчирдаг. Тэдний үзүүлсэн амжилт, алдар гавьяа нь зөвхөн хувь өөрт нь ирдэг. Тэр их ачаалал, нэр нөлөө, мөнгө төгрөгний ая данг нэг хүн дааж явна гэдэг боломжгүй. Хүссэн хүсээгүй “би баатар” болж, ард түмэн, төр засаг өөрт нь өртэй юм шиг санагдаж эхэлнэ. Тэгээд УИХ-ын гишүүн, бүр болилоо гэхэд овоо том даргын албан тушаалд сууж аваад сэтгэл нь тайвширдаг бололтой юм билээ. Ийм жишээ захаас аваад элбэг. Олимпийн аварга жүдочийг магнай дээрээ залсны үр дүн юугаар төгсөв. Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч болж өргөмжлөгдсөн тэрбээр найзыгаа алчих шахам зодож, өөрөө шоронгийн хаалга татах дээрээ тулаад сууж байна. Араас нь одоо бас нэг тахин шүтэгдсэн олимпийн аварга боксчны нэр яригдаад эхэллээ. Энэ мэт өөрийгөө эзэн, хаан заан мэт дөвийлгөж боддог тамирчин маш олон. Ил л гардаггүй болохоос биш залуу тамирчдаа зодох, дээрэлхэх нь юу ч биш гэж ярьдаг. Шигшээ багт үзүүлсэн амжилтаараа биш, эрх ашгийн нэгдэл, танил талаараа ордог гээд яриад байвал жирийн бус зүйл их. Нэг зүйл нэмэхэд, амжилт гаргасан тамирчинд төрөөс сард олон сая төгрөгийн цалин олгодог болсноос хойш тамирчид эрсдэлтэй зүйл хийхээ больсон гэдэг. Үүнийг ялчихвал сар бүр их мөнгө авна гэж бодохоос хөдлөхөөс ч эмээдэг. Юун эрсдэлтэй мэх, олон хувилбар угсруулан хийх, өнөө мөнгө бодогдож зогссоор байгаад ялагддаг болсон гэж спорт сонирхогчид ярих болсон. Энэ бол багийн бус спортын тухайд юм. Нэг хүний спортын нийгэмд үзүүлэх нөлөө ч бага.

Харин багийн спортын тухайд арай өөр зүйл яригддаг. Яагаад спортод ингэж их ач холбогдол өгөөд, төр хүртэл оролцоод байдаг нь саяхны юм биш л дээ. Социализмын үед спортоор дамжуулан улсынхаа нэрийг тив дэлхийд гаргах нь туйлын зөв боломж байв. Интернэт, сүлжээ, харилцаа холбооны хөгжил таг харанхуй байсан тэр үед спортоор дамжуулж улсынхаа нэрийг гаргахгүй бол жижигхэн улсыг хэнбугай ч мэддэггүй байсан үе. Тэр үеэс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, дэлхий хавтгай болчихсон. Нэг товч дараад Монголын тухай бүхий л мэдээллийг авчих болсон энэ цагт уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засагтаа нэмэр болохуйц салбартаа ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь хамгийн оновчтой хувилбар юм. Нэг хүний спортыг тахин шүтдэг цаг хэдийнэ өнгөрсөн. Манай поп коммунистууд л энэ үзэл, арга барилаас салахгүй зуураад байгаа болохоос дэлхийн чиг хандлага өөр өөрийнхөө зам мөрөөр хөгжиж явна.

Нийгмийг шуугиулаад байгаа өнөөдрийн үйл явдал боксчдын зодоон юм шиг харагдавч жинхэнэдээ бол улстөрчдийн хэрүүл, бие биенээ чадах гэсэн явуулга үргэлжилж байна. Боксын холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн. Түүнд дургүй хэсэг бүлэг хүмүүс энэ зодооныг дэвэргэн, “Ард түмэн хүүгээ өмөөрнө” гээд хүч оруулан чангалж байна. Мэдээж, сайдыг өмөөрөгсөд нөгөө талд нь цовхчиж байгаа. Учир мэдэхгүй нэгэнд нэг зодооны тухай, хөөрхий муу хүүг ухаан баларттал нь нүдэж байгаа зэвүүцэм үйл явдлын эргэн тойронд хэрүүл өрнөж байгаа санагдана. Үнэндээ үүнтэй зэрэгцээд улс төрийн өрсөлдөөн, бие биенээ намнах ажиллагаа л ингэж өндөр аваад байгаа билээ. “Түмний нэг” хэмээх Монголын уран сайхны кинонд морины дуудлага худалдааны хэсэг байдаг даа. Эхнэртээ морь авах гэсэн хоёр эр үнийг нь бие биеэсээ өрсөн өсгөөд байдаг. Түүнийг харсан нэгэн “Ямар ид шидтэй морь болохоороо ингэж үнэд хүрдэг байна аа” хэмээн гайхшрахад хажуугийн өвгөн “Мориндоо ч биш байх аа, хүүхээ” гэж учрыг нь тайлдаг. Түүн шиг энэ их дуулиан бол яг зодоондоо ч биш юм аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эхлүүлсэн найр ийм зодооноор төгсөхөөр ингэж шуугилгүй яахав, зүйн хэрэг. Энгийн нэг төрийн бус байгууллагын удирдлагууд зодолдсон бол хэн ч тоохгүй, сонирхох ч үгүй. Шүүх цагдаагаараа асуудлаа шийдээд л болоо. Цаашид дарга нар далчиганаж спортын холбоодын ерөнхийлөгч энэ тэр гэсэн сэтэр зүүдгээ болих хэрэгтэй. Спорт спортоороо, улс төр нь өөрийнхөө зам мөрөөр явахгүй бол ийм хэрүүл зодоон үргэлжилсээр байх болно.

Categories
мэдээ спорт

Боксын ДАШТ-д Монголоос дараах тамирчид өрсөлдөнө

Монголын боксын холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан билээ.

Тус тэмцээн ирэх аравдугаар сарын 26-нд Серби Улсын Белград хотноо эхэлнэ. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод энэхүү тэмцээн болох байсан ч зохион байгуулагч тал гэрээгээ цуцалж, цуцалсны торгууль 500 мянган ам.долларыг AIBA-д төлсөн гэдэг.

Дээрх тэмцээнд оролцох Монголын боксын багийг уншигч танаа танилцуулья.

48 кг – ОУХМ Г.Ган-Эрдэнэ

51 кг – ОУХМ Х.Энхмандах

54 кг – Э.Баярсайхан

57 кг – Б.Буяндалай

60 кг – О.Тулга

63 кг – Б.Төгөлдөр

67 кг – Б.Чинзориг

71 кг – О.Бямба- Эрдэнэ

75 кг – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ.

Categories
мэдээ спорт

Б.Болортуяа “Осло-2021” ДАШТ-д оролцох эрхээ авлаа

“Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Токио 2020” олимпийн хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа Монгол Улсаа төлөөлөн барилдахаар болоо. Тэрээр сорилго барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргалыг 6:6 бүхэл онооны чанараар ялан ДАШТ-д барилдах эрхээ авсан байна.

Categories
мэдээ спорт

Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр Э.Гурванбаатарыг сонгожээ

Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал есдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагджээ. Уг хурлаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Эрдэнэбаатарын Гурванбаатар нь 171 төлөөлөгчийн 70 гаруй хувийн саналаар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч болсон байна.

Э.Гурванбаатар

Монголын шатрын холбооны хяналтын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгон, баталжээ. Бүрэлдэхүүнд:

  • З.Цэнгэнбаяр
  • Ч.Эрдэнэ-Очир
  • Б.Батдорж
  • Ө.Нямтуяа
  • Б.Гүндаваа нарыг сонгосон байна.
Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ БНСУ, Узбекистаны багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатны “E” хэсэгт БНСУ, Узбекистаны багтай учраа таарсан.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Узбекистаны нисэх онгоцны буудалд газардсан байна.

Сонирхуулахад, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатны E хэсгийн тоглолтод энэ сарын 17-нд БНСУ, энэ сарын 20-нд талбайн эзэн Узбекистаны шигшээ багтай тоглоно.

Categories
мэдээ спорт

“PUBG MOBILE” зэрэг найман төрөл Азийн наадамд өрсөлдөнө

Азийн олимпийн зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа.

Е sport-ынхон Азийн наадамд “PUBG Mobile”, “Dota 2”, “Hearthstone”, “League of Legends”, “FIFA”, “Street Fighter V”, “Arena of Valor”, “Dream of the Three Kingdoms 2” гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөх юм.

Спортын төрүүүдээ эрт зарласнаар нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгаа болохыг Азийн олимпын зөвлөлийн Техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярьсан байна. Мөн тэрбээр тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно гэдгийг хэлсэн байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал цаг-үе

Б.Баттүшиг​: Э.Цэндбаатараа ахын дүү өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

Өнгөрсөн долоо хоногт МУГТ Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хасах шийдвэр гарсан.

Мөн түүнийг бусдад зодуулж, ухаангүй болсон бичлэг олон нийтэд ил болсон билээ.

Тэгвэл Э.Цэндбаатар цахим хуудсаараа мэдэгдэл хийсний дараагаар МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшиг өөрийн твиттер хуудастаа “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” хэмээн өчигдөр орой жиргэсэн байв. Тэрбээр тун удалгүй жиргээгээ устгасан байна.

МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшигийн жиргээг жиргээчид фотошоп уу эсвэл өөрөө бичээд устгав уу гэдэг дээр санал зөрөлдсөөр байгаа юм.

Image

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар: Боксын холбооны шийдвэр зөв. Биднийг уулгасан зүйл байхгүй

МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр/2021.09.12/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Удахгүй болох дэлхийн аваргаас алтан медаль хүртэнэ гэж зорьж байсан тэрбээр саяхан зодооны хэрэгт холбогдсон. Боксын холбооноос ч түүнийг удаа дараа сахилга бат алдсан гэж үзэн, шигшээ багаас хөөсөн билээ.

Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадам, Азийн аваргын алтан медальт МУГТ Э.Цэндбаатар:

-Сайн байцгаана уу? Би Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар байна. Юуны өмнө Монголын боксын холбооны шийдвэрт харамсахгүй байна. Тус холбооны шийдвэрээр миний дэлхийн аваргад л оролцох эрхийг хассан болохоос биш бокс тоглох эрхийг хасаагүй. Би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон боксын холбооноосоо уучлалт гуйж байна. Би өөрийнхөө алдаанаас болоод архи ууж, тамирчин хүний хувьд зөрчил гаргасан. Би ч тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцож, дэлхийн аваргад оролцуулахгүй байх шийдвэрийг гаргах байсан. Хоёрт нь, тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь бид Х.Нямбаатар ерөнхийлөгчтэй хоолонд орсон. Тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл байгаагүй. Зургаан цаг гэж хоолонд ороод долоон цагт тарсан. Би дээд үеийн ах нартайгаа нийлээд тавуулаа өөр газар очиж, ууж идсэн. Тэгээд л ийм асуудал гараад ирсэн. Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар болон Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай. Боксын холбооны шийдвэр зөв. Биднийг уулгасан зүйл байхгүй ээ. Намайг зодсон хоёр ахдаа гомдол санал байхгүй ээ. Маргааш нь би цагдаа хүчний байгууллага дээр очоод гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Архинаас л болсон. Тэр архийг уусан нь миний буруу. Би гэмшиж байна. Удахгүй дэлхийн аварга болох гэж байна. Өнөөдөр сорил нь дуусч байна. Шинэ залуу үеийн дүү нар минь гараад ирлээ. Ах нь бэлтгэл хангагч болоод дүү нартаа туслана. Миний дүү нар дэлхийн аваргаас медаль авна гэдэгт 100 хувь итгэж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ДАШТ-д тулалдах эрхээ авлаа

Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Серби улсын нийслэл Белград хотод болох 2021 оны дэлхийн аваргад оролцох сорилго У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр өрсөлдөж 3:2-н харьцаатай ялалт байгуулан 75кг-д улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

1982 онд төрсөн 39 настай боксчин ийнхүү Монгол улсаа төлөөлж дэлхийн рингэнд өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр Азийн аваргын алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ий Хошой хүрэл, Лондонгийн олимпийн хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.