Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас олимпийг өнжинө DNN.mn

Олимпийн хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алтан медальт Ц.Цогтбаатар “Парис 2024” олимпийг өнжихөөр болжээ. Тэрбээр хамгийн сүүлд Казахстанд болсон Их Дуулга тэмцээний үеэр өвдөгний чагтан холбоосны бэртлээ сэдрээсний улмаас өчигдөр БНСУ-д хагалгаанд орсон байна.

Энэ бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн аж. Ц.Цогтбаатар 2,782 оноогоор дэлхийн чансааны 23 дугаарт жагссан. Манай тамирчин олимпийн эрхийн жагсаалтад багтаагүй ч тивийн эрхээр оролцох болзлоо хангасан байв.

Categories
мэдээ спорт

Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болов.

Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт цаг-үе

Ш.Энхийн-Од Юта мужийн их сургуулийн багт тоглоно DNN.mn

NCAA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од “Сан Франциско Донс” багаас шилжиж Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авлаа.

Оюутны лигт хоёр дахь улирлаа 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан билээ. Улмаар Иллионис, Вилланова зэрэг олон их сургуулиас Ютаг сонголоо.

Categories
мэдээ спорт

Парисын олимпод монголын хоёр эмэгтэй боксчин хүч үзнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт боксын олимпийн эрхийн сүүлийн тэмцээн болж өнгөрлөө.

Парисын олимпод Монголын боксын шигшээ багаас О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр тамирчин оролцохоор боллоо.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Унгарыг зорилоо DNN.mn

Унгар Улсын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд болно.

Тус тэмцээнд  оролцох Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ П.Орхон, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Э.Дэлгэрмаа нар оролцоно.

Харин тэмцээний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд эмэгтэйчүүдийн шигшээ баг олон улсын хамтарсан бэлтгэлд гарах юм. Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай таван эмэгтэй тамирчин хамрагдана.

Categories
мэдээ спорт

Төв талбайд 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна DNN.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах аж.

Тэмцээн энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль, дурсгалын зүйлээр урамшуулна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар олимпийн эрх олгох тэмцээний дараагийн шатанд шалгарлаа DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн үргэлжилж байна.

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д өрсөлдөж буй МУГТ Э.Цэндбаатарын өнөөдрийн өрсөлдөгч Туркменистаны Сапармурат Одаев жиндээ ороогүй тул Э.Цэндбаатарт ялалтыг өгчээ.

Ингэснээр гуравдугаар шатанд шалгарлаа.

Categories
мэдээ спорт

64 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно DNN.mn

Монгол Улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Даамын Холбооноос Олон Улсын Даамын Холбоо (International Draughts Federation)-той хамтран ирэх долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн 64 буудалт даамын үндсэн гурван ангиллаар зохиогдох ба сонгодог, блиц төрлүүд орос дүрмээр, рапид төрөл бразил дүрмээр явагдана.

IDF-ийн 2024-2025 оны улирлын Дэлхийн цомын анхны тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард Туркт, хоёр дахь нь тавдугаар сард Узбекистан улсад болсон бөгөөд гурав дахь цуврал нь манай улсад зохиогдох нь.

Ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт долоон тэмцээний туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг тамирчид 2025 оны төгсгөлөөр болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах аж. “Mongolia 2024” тэмцээн нь ирэх есдүгээр сард ОХУ-д болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий өмнөх томоохон бэлтгэл болж буйгаараа онцлогтой юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Даамын Холбоо

Categories
мэдээ спорт

Европын дотоодын хөлбөмбөгийн улирал өндөрлөлөө DNN.mn

Англи

Хөлбөмбөгийн хамгийн үзүүштэй гэгддэг АПЛ-ийн аваргаар энэ жил Манчестер Сити тодорлоо. Урд жилүүдээ бодвол сүүлчийн тойрог хүртэл аварга нь тодорхойгүй байсан энэхүү тэмцээнд Лондонгийн Арсенал баг МанСити-д тун ширүүн өрсөлдөөн үзүүлж эцсийн мөч хүртэл чичрүүлж чадсан ч гэлээ хоёрхон оноогоор хоцров. МанСитигийн хувьд дөрвөн жил дараалан Английн аварга болсон гэх өвөрмөц амжилтын эзэд болж байна. Гэхдээ тэд Английн цомоо алдсан. Нэг хотын баг болох Манчестер Юнайтед улиралын сүүлчийн тэмцээн Английн цомын финалд тэднийг хожиж аварласнаар улиралаа өндөрлөж байна.

Испани

Энд ялагч нь аль эрт тодорсон. Тэр баг нь “Реал”Мадрид. Испаний аваргын тэмцээнийг энэ жил даруухан баг Жирона чимж Реал, Барселона багуудын араас гуравт бичигдэн дараа улирлын Аваргуудын лигт багтсан нь бас нэг сонин учрал байлаа.

Герман

Бундеслигийн ялагч баг мөн л их эрт тодорсон. Онцлог нь тэр баг мөнхийн аварга гэх Бавари биш Леверкузений Байер байснаараа тун содон. Ердөөсөө Байер баг бүтэн жилийн туршид бүхнийг алмайруулсан гайхалтай баг байлаа. 52 тоглолт дараалан ялагдлын горыг амсаж үзээгүй, гурван том тэмцээний финалд шалгарч хоёрт нь түрүүлсэн гээд л. Улирлын сүүлчийн тэмцээн болох Германы цомд Кайзерслаутернийг ялснаар тэд хос алтан медалийг багийнхаа түүхэнд анх удаа хүзүүдэн үзэж байна.

Франц

Хамгийн бүүдэг, ойлгомжтой гэж дүгнэхүйц тэмцээнд мэдээж нөгөө олон жилийн аварга ПСЖ нь дахиад л аваргалсан. Тэд дотоодын тэмцээндээ ч түрүүлсэн, цомдоо ч түрүүлсэн. Багийн лидер Мбаппегээ өөр баг руу явахын өмнөх бэлэг гэх юм уу даа. Францын Лиг-1-т энэ жил ирсэн нэг сенсааци нь улирлын өмнө хэн ч таамаглаж байгаагүй Брест хэмээх даруухан баг цоорч гуравт жагссанаар дараа улирлын Аваргуудын лигт багтаж буй явдал бөлгөө.

Итали

Энэ жилийн Итали улсын хөлбөмбөгийн аваргаар Милан хотын Интер баг, цомын аваргаар Турин хотын Ювэнтүүс баг тодорч байна. Италичуудын хувьд өнөө жилийн Европын цомуудад оролцсон багууд нь тэгш сайн тоглож өндөр оноо цуглуулсан тул дараа улирлын Аваргуудын лигт таван баг илгээх эрхтэй болсон мөн Аталанта баг Европа лигт Германы Байер Леверкузеныг ялж аваргалсан гэх чимэгтэй улирлаа дуусгаж байгаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа ялалт байгууллаа DNN.mn

Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.

Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв.

Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авсан нь энэ юм.

У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн гэв.

Уг тулаанаас гадна 53.7 кг-ын жинд Болдбаярын Билгүүн, 63.3 кг-ын жинд Батсайханы Билгүүн нар ялалт байгууллаа.

Тэмцээнийг Х.Хайнар, Б.Одсүрэн, Р.Чинбат, Д.Лхагвадорж нар дэнсэллээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.