Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллаж эхэллээ DNN.mn

“Нарантуул” захын зүүн хойно байрлах иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” нь захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд архидан согтуурах, тэнэмэл иргэд ихтэй, орчны нөхцөл байдал хүнд байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 7-нд тус байршилд очиж ажилласан. Ажлын үр дүнд өнөөдөр тус байршилд цагдаагийн пост ажиллаж эхэллээ. Мөн орчны нөхцөл байдлыг сайжруулсан байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” захын зүүн хойно бид ажиллаж байна. Есдүгээр сарын 7-нд Хотын дарга энд ирж ажиллахдаа иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан хэсэгт хэв журмыг сахиулах үүрэг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас цагдаагийн постыг богино хугацаанд барьж, орчны байдлыг аюулгүй бөгөөд эмх цэгцтэй болгосон байна. Эмх цэгцтэй, хэв журамтай, аюулгүй хот байлгахын төлөө хотын зүгээс үргэлжлүүлэн ажлууд төлөвлөж байгаа” хэмээлээ.

Харин “Мангасын ам”-ын орчмын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Энэхүү цагдаагийн пост нь нэмэх болон хасах 50 хэмд дулаанаа бүрэн барих боломжтой зөөврийн сууц юм. Нийслэлийн Засаг даргаас богино хугацаанд хөрөнгийг шийдэж өглөө. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан орчныг тохижуулах, ойр орчмын том хашаануудыг зөөвөрлөх хөрөнгийг шийдвэрлэж богино хугацаанд үр дүнтэй ажлуудыг хийлээ. Энэ хавийн нөхцөл маш хүнд. “Нарантуул” захаас зүүн хойш гардаг ганц гарц бөгөөд явган хүний зорчих хөдөлгөөн автомашинтай хамт явдаг учраас түгжрэл ихтэй. Ойр орчимд архидан согтуурах болон тэнэмэл хүмүүс олноор ирдэг. Үүнийг дүгнэж үзээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч, 30 гаруй хүнийг Гачууртад эмчилгээнд хамрууллаа. Цаашид ч ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энд ажиллах найман албан хаагчийг томилсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Мөн орчны аюулгүй байдалд анхаарахын тулд камержуулах ажлуудыг хийж шаардлага бий. Гэхдээ үүнийг төр дангаараа хийх бус “Нарантуул” зах нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж хамтарч ажиллана гэж найдаж байна” гэв.

Иргэдийн зүгээс олон жил хүнд нөхцөл байдалтай байсан газар ийнхүү цагдаагийн пост байгуулж, орчныг тохижуулсанд талархалтай хандаж буйг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар хэллээ. Түүнчлэн “Мангасын ам”-наас зүүн тийш чиглэлтэй замын нөхцөл байдлыг сайжруулахын тулд замын трассыг баталсан. Удахгүй газар чөлөөлнө. Дахин төлөвлөлт нэрийдлээр барьсан стандартын бус замбараагүй барилгуудыг ойрын хугацаанд цэгцлэх ажлыг эхлүүлсэн тухай нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 54 нь гал түймэр, 14 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, зургаа нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг байна DNN.mn

Нийслэлийн 7 дүүрэгт борлуулалтын 670 цэгээр шахмал түлш худалдаална.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 42 агуулахад 96000 тонн шахмал түлшний нөөцтэй, 2610 тн шахмал түлш худалдаанд гараад байна.

25 кг-н нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150000 төгрөгийн үнэтэй байх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1191 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1191 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын 9 дүгээр сарын 16, Сумъяа гариг. Билгийн тооллын 13, Чөдөр одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6:31 цагт мандаж 19:03 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Ү
с шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус, Дорнод Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна DNN.mn

20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны  www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна.

Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын хадгаламж өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар буурчээ DNN.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.9 (27.3%) их наядтөгрөгөөр өсөхөдтөгрөгийн хадгаламж 5.8 (39.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 (53.6%) их наяд төгрөгөөрөссөннь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) 2024 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 12.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 139.0 (1.1%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.0 (49.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 11.0 (92.0%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 950.6 (8.0%)тэрбумтөгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө 2024 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 50.6 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5.0 (20.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Мөнгөний 20.2 (68.3%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.9 (16.5%) их наяд төгрөг нь валютын харилцах, 4.5 (15.2%) их наяд төгрөг нь валютын хадгаламж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Доод Цагааннуур”-ын хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэжээ DNN.mn

Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Цагааннуур сумын “Доод Цагааннуур”-ын хог хаягдлыг цэвэрлэжээ. Алба хаагчид 50-100 метрийн урттай 19 ширхэг загасны тор, сээтэг гаргаж, хагас тонн хог хаягдлыг татсан байна. Энэхүү ажил нь Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн аврагч усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургуулийн хүрээнд хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ цаг-үе

Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орно DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10…+15 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.