Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 21.1 их наяд төгрөг болжээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай олборлолт 2.0 (14.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90.0(7.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

May be a graphic of map and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1188 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1188 автобус иргэдэд үйлчилж байна.

May be an image of 1 person, tram and text
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Иймд

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

– Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх,

-Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

– Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ DNN.mn

2024 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, нэг ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тэдгээрээс таван утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна.

Тодруулбал, альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн 2024 оны есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг  шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гарах үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон байжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өнөөдрөөс шинэчилж эхэллээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш 46 жилийн хугацаанд засвар, шинэчлэлийн ажил хийгээгүй байсан юм. Тэгвэл тухайн байршилд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байна. Өнөөдөр замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар зөвшилцлөө. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил эхлэх улаан шугам хүлээлцэж байна. Энэ зам хийцлэл сайтай учраас насжилт өндөр, чанар сайн байх болно” гэв.

Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс тус авто замд шинэчлэл хийх ажил чухал болохыг албаныхан хэлж байсан билээ. Ийнхүү авто замын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг гүйцэтгэгчийн зүгээс хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын 9 дүгээр сарын 17, Ангараг гариг. Билгийн тооллын 14, Шувуун хошуут одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6:32 цагт мандаж 19:01 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас:. Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор +7…+12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил бага зэрэг буурчээ DNN.mn

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу 2024 оны есдүгээр сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Үүнд:

  • Хурд хэтрүүлсэн – 830
  • Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 825
  • Гэрлэн дохио зөрчсөн – 299
  • Ачилтын торгууль – 1,542
  • E-Police аппликэйшнээр ирүүлсэн зөрчил – 3,004
  • Автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон – 51,144
  • Түр болон удаан зогсох хориотой газар зогссон – 3,448 зөрчил бүртгэгджээ.

Эдгээр зөрчлийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил нэмэгджээ. Өмнөх долоо хоногт хурд хэтрүүлсэн 481, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдэж байжээ.

Харин автобусны нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил буурчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

2024 оны есдүгээр сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, 19,24-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 18,25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс дулаарч шөнөдөө 4-9 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.