8Түрүүч нь
¹140(4780), 141(4781) дугаарт8-
ЗАСАГ ДАРГА
НАР ЗОЧИД БУУДЛЫН ЗАРДЛЫГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨНӨӨС ГАРГАДАГ ГЭНЭ-
Өмнөговь аймгийн бүх сумдад, 2014 онд Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл
аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж, Засаг
даргын Тамгын газрын даргын тушаал, шийдвэрүүд, явсан, ирсэн албан бичгүүдийг хянажээ.
Хяналтаар хуульд заасан нийтийн албан тушаалтнуудад тавигдах хориглолт, хязгаарлалтыг
зөрчсөн шийдвэрүүд гаргах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарах явдал их гарсан байна.
Тэмдэглэлт ой, баяр наадамд төсвийн хөрөнгөөс гарган тэмдэглэж буй байдлаараа Сэлэнгэ
аймгийн Засаг дарга манлайлсан судалгаа гарчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг
дарга төр засгийн өндөр албан тушаалтнуудыг орон нутагт нь ирэхэд тэдгээрийг дагалдан явсан албан хаагчдыг хооллох,
зочид буудлын төлбөрийг төсвийн хөрөнгөөс
гаргасан нь тогтоогджээ. Мөн өнгөрсөн жил
улсын аварга болсон Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх, шагнах, түүнд зориулсан наадам
болон үндэсний их баяр наадам зэргийг зохион байгуулахад орон нутгийн төсвийн хөрөнгөөс
гаргасан байна. Баяр наадамд зарцуулсан хөрөнгө нь орон нутгийн нийт төсвийн хөрөнгийн багахан хувийг
эзэлж буй ч шагнал урамшууллыг төсвийн хөрөнгөөр хавтгайруулан олгожээ.
Тухайлбал, зөвхөн улсын
аварга Г.Эрхэмбаярыг шагнах, түүнд зориулсан баяр наадам зохион байгуулахад зориулж Сэлэнгэ аймгийн Засаг дарга таван удаагийн захирамжаар
нийт 52 691 700 (тавин хоёр сая зургаан зуун ерэн нэгэн мянга долоон зуу) төгрөгийг
зарцуулжээ. Уг хөрөнгийг шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан дээрх захирамжуудаа
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр
зүйлийн 29.1.5 буюу “хүн амын нийгэм соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар:
а/нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн
бодлого, хууль тогтоомж, тухайн хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион
байгуулах” гэсэн заалтыг үндэслэн олгосон гэж тайлбарлажээ.
2012 оны №239, “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын
2.3 ба “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн
шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэх мэт журмыг үндэс болгон захирамж гаргасан
гэжээ. Г.Эрхэмбаяр нь улсын аварга болсон тохиолдол нь цаг үеийн шинжийг агуулсан
гэж болох ч үүнтэй холбогдуулан наадам зохион байгуулж, хөрөнгө зарцуулах нь Засаг
даргад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт гэж ойлгох
боломжгүй хэмээн холбогдох байгууллагууд үзэж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга
баяр наадмаар хавтгайрсан шагнал урамшуулал иргэдэд олгосон гэнэ. Шагналуудад
дагалдах мөнгөн шагналын хэмжээ Засгийн газрын 1997 оны 54 дүгээр тогтоолоор баталсан
хэмжээнээс 10000-80000 төгрөгөөр илүү байсан нь аудитын дүгнэлтээр илэрчээ. Мөн үндэсний болон олон улс, тив, дэлхий, олимпийн
аварга болсон Сэлэнгэ аймгийн уугуул, харьяат иргэн-тамирчинд олгох мөнгөн шагналыг
аймгийн Засаг даргаас тогтоож, шагнаж урамшуулж байгаа нь орон нутгийн төсвийн хөрөнгийг
үргүй зарцуулсан гэж үзэх үндэслэл болсон байна.
ХАВТГАЙРСАН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөх, түрүү, аман хүзүү, айргийн гурав, дөрөв, тавд
орсон морьдын уяач, 1, 2, 3 дугаар байрт шалгарсан харваачид төсвөөс олгох шагналын
хэмжээг Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор баталсан байтал, аймгийн Засаг
дарга тогтоож, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргажээ. Үндэсний их баяр наадам зохион
байгуулахтай холбоотой төсвөөс гарах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг Засгийн газраас
10 000 000 (арван сая) төгрөг байхаар тогтоосон байтал тус аймаг нь иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 85 дугаар тогтоолоор 50 615 060 (тавин сая зургаан
зуун арван таван мянга жаран) төгрөгөөр баталж, Засаг даргын 2013 оны а/214, а/225
дугаар захирамжаар зарцуулсан байна. Ийнхүү үндэсний их баяр наадмын арга хэмжээнд
зориулан гаргах зардлын хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор
баталсан нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 буюу
“баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой төсвийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлаар батлуулан зарцуулах” гэснийг давхар зөрчсөн хэмээн үзэж буй аж. Өөрөөр хэлбэл,
төсвийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид
тогтоосон байна.
Мөн төсвийн хөрөнгийг бусад
аймгийн Засаг дарга нар гадаад, дотоодын зочид төлөөлөгч болон албан томилолтоор
яваа хүмүүсийн унаа, хоол, буудалд, элдэв баяр ёслол, хүндэтгэлийн хүлээн авалтад
зарцуулах, шагнал урамшуулал олгох, төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг өгөх,
уул овоо тахих, гэх мэт төсөвт тусгагдаагүй ажил, үйлчилгээнд зарцуулах нь элбэгшжээ.
Ялангуяа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авах ажиллагаатай холбоотой зөрчил бүхий
шийдвэрүүд даамжирч байгаа нь төсвийн хөрөнгийг зарцуулах талаар төсвийн бүх шатны
захирагч нарын үүрэг, хариуцлага сул, тэдгээрт тавих хяналт хангалтгүй байгаатай
шууд холбон үзэхээс өөр аргагүй юм.
ЗАРЦУУЛДАГ Ч СУРГУУЛЬ НЬ ХАЛААЛТГҮЙ
нь төсөв зарцуулсан хэрнээ эмнэлгийн машин нь шатахуунгүй, сумын сургууль нь халаалтгүй.
Сумын Засаг даргын Тамгын газрын барилга нь нурахаа шахсан нь зориулалт
бусаар зарж байгаа олон зуун сая төгрөгийг бодит хэрэгцээнд зарцуулж болохоор юм. Дээрх жишээнүүдээс харахад
орон нутагт төсвийн зарцуулалтын ажиллагаанд тавих олон нийтийн хяналт тодорхой
бус, санхүүгийн байгууллага нь жил бүр шалгалт хийх ёстой ч хийдэггүй. Нутаг ус,
садан төрөл, улс төрийн нам, найз нөхдийн хандлагаар ямар нэгэн зөрчил гарсан ч хариуцлага тооцдоггүй, албан тушаалтан дураараа
авирлах явдал нийтлэг байгааг холбогдох байгууллагууд
тогтоожээ. Иймд төсвийн болон хөрөнгө мөнгөний зарцуулалтад байнгын хяналтыг бий болгох зайлшгүй шаардлагатайг
мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон дээрх үйлдлүүд харуулж байна. Өнөөдөр Монгол
Улсад төрийн үйл ажиллагааны ил тод байдлын эрх зүйн үндсийг тодорхойлсон нийтлэг
болон нарийвчилсан зохицуулалтын хэм хэмжээ тусгалаа олсон олон хууль тогтоомжууд
хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл иргэдэд хүссэн мэдээллээ олж авах нөхцөлийг
бүрдүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагуудаас гарах санаачилга, хүчин чармайлт,
хүсэл зориг дутмаг байгаа нь тэдэнд иргэдийн
хяналтаас хол байх, шударга бус явдлаа нуун дарагдуулах хүсэл эрмэлзлэлтэй нь холбон тайлбарлах хүн ч байгаа юм.
хөгжүүлэх гэсэн гол агуулга байгаа нь ойлгомжтой.
Гэтэл хяналтын тогтолцоог нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс дураараа авирлах явдал маш
их гарах болжээ. Хуулийг хэрхэн сахих вэ гэхээсээ илүү хуулийн цоорхой нь хаана
байна гэж ажиллах хандлага түгээмэл байгааг албаны хүмүүс онцлон хэлж байв. Иймд
аливаа хууль гаргахдаа эрх мэдэл олгохын хамт тэрхүү эрх мэдлээ хуулийн хүрээнд
хэрэгжүүлж буй эсэхэд нь хяналт тавих тогтолцоог хамтад нь тодорхойлох нь нэн чухал
байгааг Засаг дарга нарын гаргаж буй хууль бус шийдвэр, журам гэрээнээс харж болохоор аж.
Г.ЯЛГУУН