Categories
мэдээ цаг-үе

“Болор цом-32” наадмын шилдэг таван шүлгийг толилуулж байна

“Болор цом” наадамд нийт 34 яруу найрагч оролцсоноос тэргүүн байрын шагналыг яруу найрагч Б.Мягмаржав хүртсэн билээ. Тус наадмын сүүлийн шатанд тунаж үлдсэн шилдэг шүлгүүдийг уншигчдадаа хүргэж байна.

ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар

Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсым

Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг

Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж

Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм

Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан

Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж

Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь

Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол

Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн

Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид

Хөрст дэлхийн татах хүчинд

Хөлөө майга болтол татуулсан ч

Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан

Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан

Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан

Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч

Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Б.Мягмаржав

ЧОНО ОРД

Огторгуйн жингүйдэлд үүрнээсээ төөрсөн

Өндөгний хувьтай гаригт

Чоно ордноос зарлигдсан дэлхийн жин зорголд

Чоно ордынхон ирээд хэдэн галав өнгөрч байна.

Бэхэн цэнхэр тэнгэрээс ирсэн зам минь эдгээгүй

Сүүн зам нь зурайж байхад

Бичин гаригийн амьтас эсийн чинээ торниогүй,

Сүнс нь бүрэлдэж амжаагүй байхад

Энэхэн замбутивийг эзэгнэж явсан монголчууд

Энд тэнд нийлэлдээд бусдын галд дулаацаж байна

Улангассан шуурганд уруулж

Урд хойноосоо тасдуулсанч

Усан галавын хуртай хөх үүл нүүдэл Монгол

Өндөр дээд өвгөнийхөө гал тулгалсан газар дээр

Өнчин байхынхаа тухай уйлагнаж хэлээд удлаа.

Ундаалж буй марлын нүдэт охид

Ульж буй чоныг санагдуулам эрс

Эвий гоо хатдынхаа залбирч бүтээсэн оронд

Эзэн Чингэс хааныхаа зандарч хураасан гүрэнд

Хасаг тэрэгний мөөр шиг даяар тэнцүү зарлиг дор

Хамаг улсыг төвшитгөөд хэдэн зуун өнгөрч байна.

Туурайн хурцад эсгэгдсэн газрынх нь шарх аниагүй байхад

Тугны минь өмнө сөхөрсөн өвдөгнийх нь бохироо арилаагүй байхад

Ил булхайг дарангуйлсан түрэмгий хөх түмэн минь

Энд тэнд тараад алсын газарт амьдарч байна

Татсан нум уулынхаа зэв төдий овоондоо

Тандаан, маньдаагаан шивнэсэн олохын донгоо орхиж

Бүрий барай зүүднээс ч уйлуулж сэрээдэг Монголоо

Бүтэн болохыг хүлээж арай ч дэндүү удлаа

Мөсөн галав, усан галав, галан галав

Мөддөөн төгсөхгүй орчлон байтал

Элгийг минь эмтэлж, эсийг минь задартал санагдах

Их Монголын минь заяа хэзээ юм бэ, эх орон.

Ц.Эрдэнэбаатар

АДИЛХАН

Мөс хайлах,

Сэтгэл цэлмэхтэй адилхан

Мөргөлчин зовж ирэх

Мөрөн гол урсахтай адилхан

Мөндөр шаагиж орох

Ой шуугихтай адилхан

Мөдхөн ирэх он жилүүд

Зуун зуунд адилхан

Дүнсийсэн уулс хичнээн хуучравч

Дүрстэйгээ адилхан

Дүр төрх бүдгэрэх

Шувууд буцахтай адилхан

Нуурын цэнхэр ахуй

Түмэн тэрэг эрдэнэстэй адилхан

Нулимсны өчүүхэн дусал

Түмэн тэмээ давстай адилхан

Эгэл царилаар даваа гаргах

Эгэлгүй шүлэг бичихтэй адилхан

Эсгий гэрт хүн төрөх

Элсний ширхэгээр бурхан бүтээхтэй адилхан

Үсэг бичигтэй нэгэн насаар нөхөрлөх

Үүрд амьдарсантай адилхан

Үр садөтгөрөх

Үндэс нахиа үргэлжлэн цөлийг хучихтай адилхан

Үүлс тэнгэрт хөлхөх

Үртэй хүн газарт амьдрахтай адилхан

Үүр манхайн цайх

Үүрсэн ачаагаа эмгэн хүн буулгахтай адилхан

Аглагт даяанчлах хуврага

Зөөлөн зөөлөнсалхитай адилхан

Амандаа шивнэх үг

Зүрх сэтгэлтэй адилхан

Өмссөн хувцас гандаж хуучрах нь

Өвөл цас их орохтой адилхан

Өвдөж шаналсны эцэст илаарших

Үзмийн талбай улайхтай адилхан

Өөрийнхөө буруутай учрах

Ачлалт багшаа олсонтой адилхан

Элэнц хуланцын минь онгон үл олдох

Эр хүний хүсэл биелэхтэй адилхан

О.Цэнд-Аюуш

АВДРЫН ЦЭНХЭР УУЛ

Хол оогэвэл тал,

Хорвоо гэдэг хол

Ойр оогэвэл уул

Орчлон гэдэг үүл

Хомоолон чинээ зүрх

Хоргодож үлдээд шатах

Авдрын цэнхэр уулнаас

Аргалын утаа үнэртэх

Айлууд алга.

Аян дайны хөлөөс

Алдуурсанюм шиг алга

Алтны униар татаад,

Ар Шавартын толгод нүүчихсэн юм шиг алга

Чулуугаар мал шидүүлдэггүй

Чулуун бор өвгөд минь чулуу болоод алга

Адуу дааганы туурайгаар эмтэлж

Алтан дээр эрхэлж өссөний бурууг

Өөрөө өөрөөсөө нэхэхээс

Өөр хариуалга

Үйрчихнэ чинээ бодоогүй

Үүцэн цэнхэр уулс

Үхэр тугалын аргал шиг

Үүгэж хийсэхийннаана

Дуусчихна чинээ санаагүй

Дууны мөнгөн түрлэг шиг

Ээвж, Номтын гол

Эргэж урсах нь хаана

Хомоолон чинээ зүрх минь

Хоргодоод л, шатаад л

Авдрын цэнхэр уулнаас

Аргалын утаа үнэртээд л

Малгай нь гандсан, цаг хугацаа

Манан дунд шоволзоно, товолзоно

Аавын минь гэрийн бууриар цагираг хэлхэж

Агаарт орон зай тоглоно

Орон зай тоглоно…

М.Баттөмөр

МЕССЕНЖЕРТ

Ts.B: …Наана чинь тэгээд бороо ороод л байна уу?

L.M:Энд бороо орох нь хувин хувингаар

Дээрээс пал хийтэл асгаж байх шиг

Үлгэрлэвээс ширхэг нь ганцхан том

Үрэл шиг, үүрд дуугүй амьтдын нүд шиг аймшигтай юм аа

Үдшийн саравчиндаа хүмүүс нь

Өнөөх миний харсан бороон дундах амьтны биеийг

Үлэмж тайвнаар зажилж утаа суунаглуулаад

Үнэхээр хачин, буяныг ч бодохгүй сууцгаах юм аа

Хүүхэд харагдах нь ч цөөн

Хүүхнүүд нь том гэдэстэй дайралдах нь ч ховор

Шүхэрт дүүжлэгдсэн нарийн дүрснүүд л

Шөнийн гудамжиндаа авирцгаах юм аа

Энд бороо биш далай дээрээс асгардаг гэж

Би тэгээд бодлоо

Энд далай биш далайн эх болсон амьтдын нүд

Дандаа ирж үрсээ нэхэж уйлдгийг би бас мэдэрлээ

Би шүхрээ дэлгэхчээн болж дээрээ барьсаар

Шөнийн 12 цагт л сая амьдардаг байрандаа ирлээ

Үнэндээ энд далай ирж цутгах бүрий

Үлэмжийн их маани уншиж залбирмаар юм байна шүү дээ.. kkk

Ts.B: Хэ хэ, … далайн амьтан идэж сураа, талын ахуйгаа хааяа март аа. …

Last message received on 7/9/2011 at 1:09 AM

Л.Моломжамц

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Завханы гавьяат Х.Оюунцэцэгийнд өнжлөө

Завханы гавьяат гэдгээрээ олонд танигдсан Х.Оюунцэцэгийнд өнжлөө. Сүүлийн гурван жил СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн сургуульд багшилж байгаад Улаанбаатарт шилжин иржээ. Гавьяат Нисэхэд гурван өрөө сууцанд дүүтэйгээ амьдардаг юм байна. Х.Оюунцэцэг гавьяатын хоёр хүү тусдаа гарчээ. Биднийг очиход бага хүү нь ирчихсэн ээждээ тусалж байв.

“Ирэхийг чинь мэдэж байсан ч сайн бэлдэж чадсангүй” гэж хэлээд инээд алданзолголоо. Биднийг цай цүй болж, хууч хөөрч байхад хуурай дүү нь гэх эмэгтэй орж ирэв. Завханд нэг байранд хөрш байжээ. Төд удалгүй хамт амьдардаг дүү нь ирлээ.

Мэдсосапрон буюу бүдүүвтэр хоолойтой Х.Оюунцэцэг дуучин сургуульд байхдаа альт хоолойтой байсан гэнэ. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул аж. 1979 онд Завхан аймгийн Соёлын ордонд дуучнаар орж байж. Хожим 1983 онд театр болжээ. Театртаа 35 жил ажилласан байна. Х.Оюунцэцэгийн удмынхан сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Түүний өвөө аав гурван өдөр шөнө буюу 72 цаг дуулахад нэг ч дуу давтахгүй, хоолой нь ер сэрвэлзэлгүй дуулдаг хүн байсан аж. Ээжийнх нь аав Галсан, аавынх нь аав Гаадан гэдэг хүн байж. Хоёр өвөө нь их сайхан дуулдаг найрын дуучид байжээ. Нагац, авга нар нь бүгд найрын дуучид байсан гэнэ.

Гавьяат “Би бага залуу байхдаа дуучин болно гэж огт бодож байгаагүй. Драмын жүжигчин болно гэж боддог байсан юм. Гэтэл намайг арав төгсдөг жил драмын ангийн хуваарь ирээгүй. Тэгээд л аймгийнхаа Соёлын ордонд дагалдан дуучнаар орсон. Намайг урлагт хөл тавихад нөлөөлсөн хүннагац ах Г.Дэмбэрэлсамбуу маань. 1978 онд кино драмын анги төгсөөд Завханд найруулагчаар ирсэн хүн. Театрын үндэслэгч, сайн найруулагчдын нэг дээ” гэж ярив.

Оюунцэцэг 1980 онд Улаанбаатарт ирж дуулаачийн ангид шалгалт өгч байжээ. Нэг жил ажиллаад ирсэн учраас хоолой нь задарчихсан, тэр жил шалгуулсан хүүхдүүдээс хамаагүй илүү байжээ. Түүнийг Болгарын урлагийн сургуульд явуулах тухай яриа шүүгч нарын дунд өрнөхөд биеэр намхан гэдэг шалтгаанаар бүтээгүй аж. Тэр үед Соёлын яамны Дамдин гэж хүн “Миний хүү урлагийн хүн байна даа хотын хүүхдүүд шиг хагас өсгийтэй юм өмсөөд ирэхгүй яасан юм. Уг нь их сайхан хоолойтой юм” гэж магтаж байсан гэдэг. Ингээд 1981-1984 онд УБИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгсчээ. Тэрээр СУИС-ийн гавьяат Дашиймаа багшийн шавь юм байна.

Гавьяатын аавыг Хоодон, ээжийг Дашмаа гэдэг аж. Хоёулаа Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байжээ. Аав нь сумын орлогч дарга, бригадын даргаар ажиллаж байсан гэнэ. Түүний ээж үйлэнд уран, ширдэг оёод гэртээ битүү дэвсчихдэг байжээ. Оюунцэцэг зургаан хүүхдийн том нь. Тэрээр цай аягалангаа “Баярын үеэр хамгийн гоё дээл, хувцастай нь байлаа шүү дээ. Тэр үед дөрвийн гээд эрээн цэцэгтэй даавуу байсан юм. Тэр даавуугаар зураг харж байгаад л одооны орчин үеийн тайзан дээр өмсөж байгаа шиг даашинз хийж өгдөг байж билээ. Дээлийг хачин гоё урлана. Цагаан сарын өмнө сумын ихэнх хүмүүс дээл хийлгэх гээд оочерлочихно. Одоо ч тайзан дээр гараад дуулахад манай сумынхан аав, ээжийг минь санаад уйлдаг. Би айлын том нь учраас гэрийн бүх ажлаа хийдэг байлаа. Нэг дүүгээ үүрээд, хоёрыг нь хөтлөөд, заримыг нь дагуулаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг байсан юм. Нэлээд эршүүд өссөн шүү. Том шуудайтай мөс төвөггүй үүрээд явдаг байлаа. Өвгөнтэйгөө суусан хойноо 25 килограммын шуудайтай гурил мөрөн дээрээ тавиад очсон чинь, хүмүүс намайг муу хэлнэ ш дээ гэж дургүйцсэн. Тэрнээс хойш би тийм юм өргөөгүй” гэж дурсамж сөхөөд хөгжилтэйгөөр инээв. “Тува руу жилд нэг удаа заавал очиж тоглодог байсан. Тайзан дээр өсгийтэй гуталтай, тоглолтын хувцастай монгол, орос, тува гурван дуу дуулахаар үзэгчид сайхан хүлээж авна. Хүлээн авалтаар Тувагийн сайд манай Оюука гээд дагуулаад яваад байна. Хэдэн өдөр тоглолтоо хийчихээд дэлгүүр хэсэхээр би пүүз өмсөөд энгийн цамц өмсчихсөн явж байсан. Сайд нь ирээд миний хажууд зогсчихоод манай Оюука хаана байна гээд өндөр хүн хайгаад байж билээ. Би тэгээд зугтчихсан. Тэгсэн манай дарга ирээд чи урлагийн хүн байж аятайхан хувцаслахгүй яасан юм гээд шоолоод байж билээ. Би ер нь их хээгүй ээ” гэж байна.

МУГЖ цолоо 1997 онд хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багштайгаа нэг зарлигаар Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдээр авч байж. Х.Оюунцэцэг гавьяат“Аав минь намайг гавьяат авахаас тав хоногийн өмнө бурхан болсон юм. Аавыгаа хөдөөлүүлээд шуудхотод ирж маргааш нь тоглолтод орж байлаа. Хүнд л байсан. Нэгэнт тайзан дээр гарсан хүн хоёр, гурван мянган хүний өмнө уйлж болохгүй шүү дээ. Урлаг ийм үед хатуу. Би тэр үед хоортой дуулдаг байсан юм. Дуулаад ороход хоорынхон маань бүгд уйлчихсан зогсож байсан. Чамайг өрөвдөөд уйллаа гэж хэлж байж билээ. Гавьяат авдаг жил аав, ээж хоёр маань их ойрхон өнгөрсөн” хэмээн ярив.

Тэрээр “Дуулахгүй яаж л явах юм бэ”, “Ойгон сайхан ээж”, “Аав ээждээ өргөх дуу” гээд олон сайхан дуутай аж. Урын сандаа ардын, сонгодог гээд 300 гаруй дуутай юм байна. Өдөр тутамдаа дуулдаг 70-80 дуу бий гэнэ. “Гавьяат гэдэг нэрийг өндөрт л өргөж явах хэрэгтэй. Тайзан дээр, микрофонгүй зааланд, найранд ч дуугаа хүмүүст сайхан хүргэх ёстой. Дуулаад дуусахад аргагүй гавьяат юм даа гэж үнэлэгдэхээр дуулдаг байх хэрэгтэй” гэж ярилаа.

Нөхөр Б.Зоригт нь Завханы Эрдэнэ сумын уугуул аж. “Нутагтаа бид хоёр Вандан, Дуламсүрэн хоёр шиг л байсан. Хамт бүх зүйлээ хийнэ. Ажилдаа ч тэр, гэртээ ч тэр салахгүй. Намайг Соёлын ордонд ажилд ороход манай хүн бүжигчин байсан юм. Бүх юманд нь ахаа гээд их гүйдэг байж билээ. Соёлын өдрүүд, уран бүтээл гээд байнга хамт хөдөө явдаг байлаа. Хөдөөгийн театрынхан төвийнхөөс нэг зүйлээрээ онцлог. Дуулна бүжиглэнэ, жүжиглэнэ гээд чаддаг бүх юмаа хийнэ. Дуурь, хөгжимт драм, жүжигт орно хөтлөгчөө хийнэ гээд бүгдийг л хийдэг байлаа. Хөгжимт драмд манай өвгөн бид хоёр л гол дүрийг авдаг байсан. Драмын 17 жүжгийн гол дүр бүтээсэн байдаг юм. Миний хань надтай хамт УБИС-ийн дуулаачийн анги төгссөн хүн” гэж ханиа дурслаа.

Том хүү Эрдэнэбаяр нь хөгжим бүжгийн их сургуулийн лимбийн ангийг төгсчээ. Одоо 19 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш аж. Харин бага хүү Бямбадорж нь дасгалжуулагч юм байна.

“Хөдөөний уран бүтээлчид хүнд танигдах нь ховор байх. Батсүх гавьяат маань 1993 онд гавьяат аваад ерэн оны сүүлчээр хотод орж ирснээсээ хойш л олонд танигдсан. Гавьяат Батсүхийн дуулсан олон дууг бид бас дуулдаг. Гавьяат маань дуугаа хүмүүст сайхан хүргэх юм даа. Дууны шүлэг үгэн дээр их сайхан ажилладаг мундаг хүн. Хүнд хүргэнэ гэдэг их ажил шүү. Одооны залуус ам барих гээд байдаг болж. Би тэгж үзээгүй учраас мэдэхгүй. Сэтгэлээсээ дуулах өөр. Дуучин сайхан сэтгэлтэй байх ёстой гэж шавь нартаа захидаг юм” гэж байна. Батсүх гавьяат 1983 оноос Завханы театрт ажиллаж эхэлжээ. 1998 он хүртэл хамт ажилласан гэнэ.

Х.Оюунцэцэг дуучин “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад олон удаа тоглож байжээ. Тэрээр зургийн цомгоо сонирхуулангаа “Театрт ажиллаж байгаа хүн нэг жилд театраас тавьж байгаа дөрөв, таван концертонд тоглоно. Аймгийн бүх арга хэмжээнд оролцоно. Хөдөө явж театрын орлого төлөвлөгөөг хийнэ. 1979 оноос эхлээд “Таван эрдэнэ”, “Хаврын шөнийн бодол” зэрэг тэр үед гарч байсан дууг их дуулдаг байлаа. Наяад оны сүүлээр өөрийн гэсэн олон сайхан дуутай болсон. МУГЖ Цэвээнравдан, Жамьян гэж хоёр сайхан хөгжмийн зохиолч тэнд байсан юм. Ерээд оны сүүлээр Бавуудорж найрагч, Лутбаяр найрагч, СТА Батсайхан нартай ажиллаж байсан. Тэр үед баригад явах замдаа л дуугаа хийчихдэг байлаа. Авьяас тэтгэвэрт гарахгүй гэдэг. Одоохондоо дуулж чадаж байгаа дээрээ таетртаа очиж ажиллана гэж боддог. Миний хувьд одоо л жинхэнэ дуулж болмоор санагдаж байгаа. Дуулаач гэдэг чинь их амьсгаа шаарддаг. Чадаж байгаа дээрээ дуулж л байсан дээр” гэж хууч хөөрөв.

МУГЖ Х.Оюунцэцэг “Тэс мөрөн ээж” тоглолтоо 2003 онд хийжээ. Бие даасан долоо найман тоглолт хийсэн аж. Гавьяат маань энэ жил гуравдугаар сарын 15-нд буюу шинийн 25-ны өдөр “UB palace”-д тоглолтоо хийх гэж байгаа аж.

“Тэс мөрөн” дуу яаж төрсөн түүхийг сонирхуулж байна. 20 жилийн өмнө Тэс сумын сүлд дуу хийх үүрэг авсан гэнэ. Хөдөөгүүр урлагийн тоглолт хийж явах замдаа Батсайхан гавьяат үгийг нь бичжээ. Батсүх аяыг нь ч хийсэн аж.“Тэс мөрөн ээж одоогоос 20 жилийн өмнө гарч байсан дуу. Дөнгөж сураад дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байлаа. Дуулж байхад шууд сураад лтэр дор нь дагаж дуулж байсан. Тэс сумын сүлд дуу болсон доо. Нэг удаа Тэс сумын хөгшин тайзан дээр “Тэс мөрөн ээж” дууг дуулж дууссаны дараа надтай уулзаад Батсүх, Жавхлан хоёрыг дуулахад арай л сэтгэлд хүрэхгүй байсан юм. Чиний дуу ёстой нэг сэтгэлд хүрлээ” гэж хэлж байсан шүү” хэмээн ярив.

Түүний тоглолтоор Завхан, Увс аймгуудын нутгийн зөвлөл ирдэг гэнэ. ”Нямдорж гишүүн нутгийн зөвлөлийн дарга байсан үе. Гишүүнд танай нутгийн охин юм чинь үг хэл гэж л дээ. Гэтэл тэр үедгавьяатаа сайн авч яваа учраас танайхаар овоглохыг зөвшөөрнө гэж байсан. Нэг сонин тохиолдол ярья. Увс аймгийнхаа төв дээр Далантай, Батсайхан, Батсүх бид хэд явж байлаа. Нутагтаа байна шүү гэж хэлээд их додигор явж байтал нэг хүн Завханы гавьяат Оюунцэцэг явж байна гэдэг юм. Нөгөөдүүл чинь нирхийтэл инээхгүй хаачихав. Тэгсэн өнөө хүн тэднийг харсанаа өө Завханыхан бүгд явж байна гэж хэлдэг байгаа. Гэтэл тэд танай нутгийнхан хүртэл Завханы гавьяат байна гэж их шоолж билээ” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв.

Дуучин хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгж байж л хүнд хүрсэн дуу гарна шүү дээ. Би энийг шавь нартаа байнга захидаг хэмээв. Бидэнд өөрийн гаргасан “Дуулахгүй яаж л явах юм бэ” цомгийн дурсгаад ажлын амжилт хүсэн үдэн гаргалаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Г.Өнөрбаяр: Зуун жилийн өмнө өрнөж байсан хос бичигтэн болох маргааныг өнөөдөр давтаад сууж байгаа нь дэвшил биш ухралт

Төрийн бүх хэргийг уйгаржин монгол, кирилл гэсэн хос бичгээр явуулахаар шийдвэрлэсэн хуулийг УИХ сар шинийн өмнөхөн яаран сандран баталсан. Энэ хуулийн талаарх маргаан хүрээгээ тэлсээр байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяраас цахим ертөнцөд илэрхийлсэн байр суурийнх нь талаар ярилцлаа.

УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монголчуудыг хос бичигтэй болохыг албан ёсоор хуульчилсан нь том маргааны сэдэв болоод байна. Таны хувьд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдлаа…

-Монгол бичигт шилжих нь зөв буруу гэж өөрийн хандлага, ойлголтоор тайлбарлахаас илүү хуулийн зүйл заалт, түүнээс урган гарах хүндрэлийг харж ярих нь зүйд нийцнэ. Бас бидний өвөг дээдэс Уйгаржин монгол бичгээс латин бичигт, дараа нь кирилл бичигт шилжих гэж юу болсон талаарх өнгөрсөн түүхийг ч эргэцүүлэх ёстой. Манай монголчууд 2000 гаруй жилийнхээ түүхэнд арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирсэн. Хэдийгээр улс төр, шашны гэх мэт янз бүрийн нөлөөлөл байсан боловч тухайн цаг үе бүртээ бичиг үсгээ шинэчилж орчин үеийн дэвшилд нийцүүлсэн. Миний санаж байгаагаар анх 1925 онд хуралдсан МАН-ын IV Их Хурлаар “Монгол үсэг бичгийг засамжлан шинэтгэж амар дөхөм болгох” тухай яригдсан байдаг. Тухайн үед уйгаржин монгол бичгийг “Нэг үсгээр хоёр авиа тэмдэглэдэг, нэг үсэг эхэн, дунд, адагт хувирдаг. Сурахад бэрхшээлтэй. Бичгийн дүрэм нь ярианы хэлнээс зөрүүтэй. Шинэ үеийн техник, технологийн нэршлийг илэрхийлэхэд хүндрэлтэй, орчин үеийн хөгжлийн зорилтуудыг хангахад төвөгтэй” гэх мэтээр тайлбарлаж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг маргаан 1925 онд буюу 100 орчим жилийн өмнө өрнөж байсныг дахиад л давтаад сууж байгаа нь харамсалтай.

Тухайн үеийн энэ маргаан ямархуу байдлаар хүрээгээ тэлсэн юм бол?

-Ардын хувьсгал ялсны дараагаас эхлэн яригдаж 1925 оны үеэс эрчимжсэн маргаан хүрээгээ тэлсээр 1930 онд хуралдсан МАН-ын VIII Их Хурлаар латин үсэгт шилжих нь улс орны цаашдын хөгжилд хэрэгтэй, өрнөдийн соёл иргэншилтэй хөл нийлүүлж хөгжих ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдахад тухайн үеийн МАН-ын удирдлагууд кирилл биш латин бичигт шилжих ёстойг чухалчилсан байдаг. Энэ бол Монгол Улс барууны ардчилсан орнуудын хэв загвараар, ардчиллын үзэл санааны дагуу хөгжих ёстой гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсных нь нэг илэрхийлэл юм. Ингээд Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд “Латин-Монгол үсгийн зөвлөл” байгуулж 26 үсэгтэй латин хэлний цагаан толгойг зохиож Засгийн газар нь баталсан байдаг. Гэтэл тухайн үед Монгол бичгийг халж Латин бичигт шилжих нь зохимжгүй гэсэн асар том маргаан өрнөсөн юм билээ. Хамгийн дэвшилттэй нь хос бичигт шилжих тухай хэлэлцүүлгийг сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт нутгийн удирдлагын болон олон нийтийн газар өргөн хүрээтэй хэлэлцүүлж ард олны саналыг сонссон байдаг.Үр дүнд нь Засгийн газар бага сургууль, түр сургуулиудад латин монгол, уйгаржин бичгүүдийг зэрэгцүүлэн зааж хос бичигтэй болох шийдвэрийг гаргаж асуудлыг намжаасан. Бас сонин хэвлэлийг хос хэлээр гаргах, албан байгууллага, дэлгүүр, гуанз, албан бланк, тамга тэмдгийг латин монгол бичгээр шинэчлэх, засаг захиргаа, үйлдвэрийн ажилчдыг латин монгол бичигт албан журмаар сургах, төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол шийтгэхээр болсон. Яг л өнөөдрийн Монгол хэлний хуулиар зохицуулсан маргаан байгаа биз. Танил зураг, дуусашгүй маргаан. Ийм түүхийг давтаад сууж байгаадаа санаа зовох юм.

Энэхүү хос бичигтэй болох маргаан хэзээ төгсгөл болсон юм бэ?

-МАН-ын X Их Хурлын тогтоолд ард түмнээ бичиг үсэгт сургах явдлыг тодорхой тусгаж, латин үсэгт аажмаар шилжиж, араб тоог авч хэрэглэхийг шийдвэрлэсэн юм. Араб тоо бол дэлхий дахинд түгэн дэлгэрсэн тэмдэглэгээ. Үүнийг нэвтрүүлсэн нь бас л том дэвшил. Удахгүй бид араб тооноос татгалзаж уйгаржин тоогоороо явна гэж тэнэглэх хүмүүс гарч ирэх л байх. Нэг туйлшрал энэ мэтээр үргэлжилдэг түүхийг бид давтаж байна. МАН-ын уг хурлаар шинээр авч хэрэглэж байгаа латин бичгийн цагаан толгойг шинэчлэн сайжруулах үүрэг ч өгөгдсөн. Ингээд 1941 оны хоёрдугаар сард Латин үсгийг боловсруулах комиссоос ард түмний саналыг үндэслэн дахин 29 үсэгтэй латин цагаан толгойг зохиосон. Ингэж байтал кирилл бичигт шилжих гэсэн өөр санаачилга хүчээ авсан.

-Kирилл бичиг шилжих санаачилгыг анх Ю.Цэдэнбал дарга санаачилж байсан гэдэг байх аа. Тэгээд манай улс бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон ард түмэн гээд ЮНЕСКО-гоос шагнал авч байсан биз дээ?

-1941 оны гуравдугаар сарын МАН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хуралд Ю.Цэдэнбал дарга “Кирилл үсэг авч хэрэглэх” санаачилга оруулсан. Ингээд уйгаржин, латин бичгийн маргаан дээр кирилл гэсэн бичиг нэмэгдэн орж ирсэн юм. Үүний дагуу кирилл үсгийн цагаан толгойг 35 үсэгтэйгээр зохиож, 1941-1942 оны хичээлийн шинэ жилээс эхлэн бага сургуулийн хичээлийг шинэ үсгээр явуулах, сонин хэвлэлийг кирилл үсгийн булантай болгосон. Харамсалтай нь кирилл үсэгт шилжих ажил маш их удаашралтай байсан. Тухайлбал 1945 он гэхэд бичиг үсэгтэй хүн амын дөнгөж 20 хувь нь л кирилл үсэг мэддэг болсон. Энэ үйл явцыг тун хангалтгүй гэж дүгнэж 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголын бүх сонин хэвлэл, төрийн албан хэргийг кирилл үсгээр явуулах шийдвэрийг гаргасан. 1946 оны энэхүү зоримог шийдвэрээс хойш 26 жилийн дараа монголчууд бүх нийтээрээ бичиг үсэг сурсан Азийн анхны орон болж ЮНЕСKО–гийн шагнал хүртсэн дээ. Тухайн үед бичиг үсгийн маргаан ийм олон жил өрнөсөн. Бид 1990 оноос хойш уйгаржин Монгол бичгээ сэргээх гэж бас л 25 жилийн маргаан өрнүүллээ. Эцэст нь хос бичигтэн болно гэсэн 1930 оны шийдвэрээ давтан гаргачихаад сууж байна. Энэ дэвшил биш ухралт.

ГАДААДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАХ, ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

Монголчууд өв соёлоо уламжлан авч явахын тулд уйгаржин бичигт шилжих ёстой гэх хүмүүс цөөнгүй байх шиг. Харин та сая хос бичигтэй болох шийдвэрийг дэвшил биш ухралт гэж тодорхойллоо. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Бид Монгол бичигт хайргүй, түүх соёлоо хүндэтгэхгүй байгаадаа ингэж хандаад байгаа юм биш ээ. Би монгол бичигтээ, түүх, соёл иргэншил бүрт хайртай. Монголынхоо соёлыг тээж хойч үедээ үлдээх ариун үүрэгтэй гэдгээ ухамсарладаг. Монгол хүн бүрийг ийм итгэл үнэмшилтэй гэдэгт итгэдэг. Гэхдээ цаг үетэйгээ, өнөөгийн нөхцөл байдалтайгаа зохицож амьдрах ёстой биз дээ. Бид чинь өнөөдөр 13 зуунд амьдраагүй. Хөгжил дэвшлийн хурдасгуур хүчээ авсан, дэлхийн соёл иргэншил улам бүр даяаршиж байгаа эрин үед амьдарч байна. Уйгаржин монгол бичгийг монгол хэлний эрдэмтэд, энэ чиглэлийн сургууль соёлын хүрээнд үзэж тээж хадгалж байвал болоо юм биш үү. Заавал хүүхдүүдээс их, дээд сургууль ороход нь монгол бичгийн шалгалт авна, төрийн албаны шалгалтыг монгол бичгээр өгүүлнэ гэж эх оронч царай гаргах хэрэг байна уу гэж хууль санаачлагчид болон батлагчдаас асуумаар байна л даа.

Их, дээд сургуульд элсэгчид, төрийн албаныхан монгол бичиг мэддэг байх үүрэг хүлээлээ. Үүнийг том ялгаварлал үүсгэлээ гэж та твиттертээ бичсэн байснаа тайлбарлахгүй юу?

-Бид энэ хуулийн хэрэгжилтийг Монголын газар нутгийн хилийн зурвасаар өнгөцхөн харах хэрэггүй. Олон монголчууд гадаадад төрж, өсч байгааг Монголын төр мартаж болохгүй. Тухайлбал, гадаадын нэлээд олон оронд манай ЭСЯ гэж бий. Бас гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа хүмүүс бий. Тэр бүхний хүүхдүүд байгаа газрынхаа сургуулиудад сурдаг. Тэднийг байгаа газарт нь монгол бичигт сургана гэдэг бэрхшээлтэй. Эдгээр хүүхдүүд Монголдоо буцаж ирээд их, дээд сургуульд элсэн орж чадахгүй. Яагаад гэвэл шалгалтынх нь тодорхой хувийг монгол бичгээр өгнө. Бас эдгээр хүүхдүүд гадаадад дээд боловсрол эзэмшээд эх орондоо эргэн ирээд төрийн албанд ажиллах боломжгүй. Бас л төрийн албаны шалгалтын тодорхой хувь монгол бичиг байна. Тэгэхээр гадаадад төрж, өссөнийх нь төлөө ингэж хуулиар гадуурхан ялгаж болохгүй шүү дээ.

Монгол бичгийг сэргээн хэрэглэснээр эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж хууль батлагчид тайлбарлаж байна л даа. Харин та эсрэгээрээ энэ бичиг эдийн засагт томоохон хүндрэл үүсгэнэ гэж байсан байх аа?

-Монгол бичгийг сэргээн хэрэглэхийн тулд Монгол бичгийн багш нарын орон тоо олноор нэмэгдэнэ. Бас төрийн албаны бичгийг 2025 оноос кирилл, уйгаржин монгол бичиг хоёроор хавсран хэрэглэхээр хуульчилсан. Төрийн албан хаагчдын ихэнх нь уйгаржин монгол бичгийг төгс эзэмшээгүй. Цаашид ч албан бичгийг кирилл, уйгаржин монгол бичгээр давхар бичээд сууж байх завтай албан тушаалтан байхгүй. Тэгэхээр төрийн албанд уйгаржин монгол бичиг мэддэг хүмүүс олноор хэрэгтэй болно. Цомхон байх ёстой гэж сүүлийн хоёр жилийн турш хэрүүл хийсэн төрийн алба нь дахиад л данхайна. Төрийн албаны бичгийг уйгаржин монгол бичиг, кириллээр давхар явуулахаар хуульчилсан. Үүнээс улбаалан төрийн албаны бичиг хэрэг, тээврийн зардал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Уйгаржин монгол бичгийн олон программ шаардлагатай болно. Төрийн бүх байгууллага уйгаржин монгол бичиг, кирилл гэсэн хоёр толгойтой бланкийг хэвлүүлнэ. Тамга, тэмдгээ шинэчилж таарна. Энэ бүхний зардал хаанаас гарах вэ. Үүнийг эдийн засгийн ачаалал биш гэж хэлж чадаж байгаа нь ухаалаг төрийн тооцоололбайх л даа.

Төрийн бүх албан хэргийг хоёр бичгээр хөтлөн явуулснаар эдийн засагт учрах бэрхшээлээс гадна өөр ямар хүндрэл үүсэх вэ?

-Албан бичгийг кирилл, уйгаржинаар давхар бичихээр олон хүндрэл үүснэ. Наанадажхөрвүүлгийн алдаа гарвал яах вэ. Зарим нь зориуд луйвар булхай хийх гэж нэгнийх нь эхийг нөгөөгөөс бага зэрэг зөрүүтэй хийнэ. Шүүх, цагдаадаа очно. Шүүх аль бичгээр бичсэн нь албан ёсны үнэн зөв нь гэж тогтооход ч хэцүү байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, төрийг мэхлэх арга замууд нарийсан нээгдэнэ.

Хос бичигтэй болох шийдвэрт үндэсний цөөнхүүд их эмзэглэн хандаж байна л даа. Тэдний саналыг төр засаг сонсох ёстой биз дээ?

-Эрх баригчид маань шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асууна. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлнэ гэж их ярьдаг. Яг шийдвэр гаргах болохоороо ардчиллын ямар ч шинж тэмдэг байхгүй дарангуйллын байдлаар асуудалд хандах болсны нэг илрэл. Ардчилал гүнзгийрсэн өнөө үед битгий хэл манай улс 1930 оны үед хос бичигтэй болох тухай шийдвэрээ ард түмнээсээ асууж, удаа дараагийн хэлэлцүүлэг маргаан өрнүүлж байсан түүхтэй. Энэ шийдвэрээс хамгийн их хохирол амсах нь казахууд. Тэд одоо хоёр хэлтэй, гурван бичигтэй болж таарах нь. Ийм ухралт хийж байхын оронд Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн бол дэвшилд хүрэх байлаа. Энэ дэвшлээс бас л татгалзсан.

KЕМБРИЖИЙН СТАНДАРТААС ТАТГАЛЗАЖ, МОНГОЛ БИЧИГТЭЭ ШИЛЖИХ НЬ ХӨГЖЛИЙН АСАР ТОМ УХРАЛТ БОЛНО

Кембрижийн стандарт, уйгаржин Монгол бичиг хоёр ямар холбоотой юм бэ. Нэгээс нь татгалзаж нөгөөг нь нэвтрүүллээ гэдгээ дэлгэрүүлэхгүй юу?

-МАН, АН хоёрын бодлогын ялгаа олон зүйл дээр гардаг. Бас олон зүйл дээр ч нэгддэг. Нэг ялгаа нь боловсролын салбарын бодлогын асуудал болчихлоо. 2011 оны үед Ерөнхий сайд С.Батболд, МАН-ынхантайгаа ярилцаад Монголын боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэх санаачилга гаргасан юм. Энэ стандартыг Монголд нутагшуулах санаачилга гаргасан багт би ажилласан. Энэ бол маш том амбиц байлаа. Маш том дэвшил байлаа. Монголын боловсролын салбарт байгаагүй эргэлтийн бодлого байлаа. Монголын бүх хүүхдийн хувь заяанд асар том түлхээс болох байлаа. Одоо би зөвхөн байлаа гэдэг цаг дээр ярьж суугаадаа харамсах юм.

Яагаад?

-Тухайн үед Кембрижийн стандартыг нэвтрүүлэхээр англи, монгол хэл дээр хичээлээ явуулах хос хэлний сургалттай сургууль Улаанбаатарт гурвыг байгуулсан. Тэгээд бүх дүүрэг, аймгийн төвүүдэд хос хэлээр хичээллэх Кембрижийн стандарттай сургуулийг байгуулж эхэлсэн юм. 2017 он гэхэд улсын хэмжээний бага болон ахлах ангиудаа Кембрижийн стандартаар хичээллүүлэхээр төлөвлөж Кембрижийн олон улсын шалгалтын төвөөр үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн. Бидэнд Кембрижийн олон улсын шалгалтын төвийнхөн тусалсан. Харамсалтай нь АН Засгийн эрхэнд гарснаар энэ бодлого алдагдсан. Тэгээд Кембрижийн стандартаар хичээллэх зориулалтаар засч тохижуулсан сургуулиудыг лаборатори сургууль гэж нэрлэдэг болсон гэсэн. Кембрижийн стандартын сураг алдарсан.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын боловсролын ситем даяарчлагдаж байна. Улс орон бүр ерөнхий боловсролын стандарттай байсан үе түүх боллоо. Хөгжсөн болон хөгжиж буй улс орнууд Женевийн эсвэл Кембрижийн стандартыг сонгодог. Өнөөдөр Кембрижийн стандартаар дэлхийн 130 гаруй орон хичээллэдэг болчихлоо. Энэ тоо бидэнд нэгийг хэлж өгнө. Женевийн стандарт бол маш хатуу болзол шалгууртай учир европын голдуу орнууд хичээллэдэг. Харин Кембрижийн стандарт уян хатан учраас эрчимтэй түгэн дэлгэрлээ. Тухайлбал Кембрижийн стандартыг нэвтрүүлэхдээ түүх, соёл, хөдөлмөр, хэл бичиг гэх мэт хичээлүүдийг өөрийн улсын арга барилаар заана. Харин хими, физик, алгебр, математик, геометр, англи хэл гэх мэт байгалийн ухааны голдуу хичээлүүдийг Кембрижийн стандартаар заалгана гэж зорьсон. Учир нь эдгээр хичээлийг дэлхийн хаана ч нэг л стандартаар заадаг. Манай хүүхдүүд ч тэр стандартаас хоцрохгүй. Нэг л сурах бичгийн арга барилаар хичээл явагдана. Тийм учраас Кембрижийн стандартаар сурсан хүүхдийг дэлхийн аль ч их сургууль шууд хүлээн зөвшөөрдөг. Тухайн үеийн МАН-ын дэвшүүлсэн зорилтоор бол Кембрижийн стандартаар хичээллэсэн бүх сургуулийн сурагчдыг үндэсний болон Кембрижийн стандартын гэрчилгээтэй төгсгөхөөр төлөвлөж байсан юм. Үндэсний сургалтын гэрчилгээгээр дотоодын их дээд сургуулиудад, Кембрижийн гэрчилгээгээрээ дэлхийн ямар ч сургуульд элсэн суралцах боломж нээгдэх байлаа. Хичээл, Англи, Монгол гэсэн хос хэлээр явагдана. Дэлхийн нэг номерийн стандартаар, дэлхийн нэг номерийн хэлээр хичээллэж төгссөн Монгол хүүхдийн өрсөлдөх чадвар өснө гэсэн том амбицыг чухалчилж байлаа. Харамсалтай нь АН ялаад дэлхийн 130 гаруй оронд нэвтэрсэн Кембрижийн стандартыг зогсоогоод 13 дугаар зууны үеийн монгол бичгээ сэргээхээр хуульчлаад өглөө дөө.

Өнөөдөр өндөр төлбөртэй цөөхөн хэдэн ерөнхий боловсролын сургууль Кембрижийн стандартаар хичээллэж байна. Дэлхий нийт даяаршиж байгаа өнөө үед харин ардын хүүхдүүд уйгаржин бичиг сурах гэж зовох болох нь ээ?

-Миний мэдэж байгаагаар бол Орчлон, Американ, Элит, Интернешнл гэсэн хэд хэдэн сургууль Кембрижийн стандартаар хичээллэдэг болсон. Энэ бол маш том дэвшил. Эдгээр сургуулийн төлбөр хэд билээ, хэний хүүхэд сурдаг билээ гэсэн хоёрхон асуулт олон зүйлийг бодогдуулна. Сонирхолтой нь өөрсдийнхөө хүүхдүүдийг олон мянган ам.долларын төлбөртэй Кэмбрижийн стандартаар хичээллэдэг эдгээр сургуулиудад сургачихаад ард түмний хүүхдийг Кембрижийн стандартаар сургая, ерөнхий боловсролын бүх сургуулийг аажимдаа, үе шаттайгаар Кембрижийн стандартаар хичээллэдэг болгоё гэхэд үгүй гэж байна. Тэгсэн мөртлөө ард түмний хүүхдийг багаас нь монгол бичигтэй болгоно. Өөрсдийнхөө хүүхдийг Кембрижийн стандартаар хичээллэсэн сургуульд сургаж төгс англи хэлтэй болгоно гэсэн бодлого баримталж байна. Нийгмийн асар том ялгарлын суурь чимээгүй тавигдаж эхэллээ. Кембрижийн стандартаар хичээллэж дэлхийн бүх орныхон ярьдаг англи хэлийг төгс сурсан хүүхдүүдтэй жирийн ардын, зөвхөн Ар, Өвөр Монголд л хэрэглэгдэх уйгаржин монгол бичигтэй хүүхэд өрсөлдөнө гэдэг маш хэцүү. Хүүхэд, залуучуудад гарааны тэгш боломж олгоно гэдэг энэрэнгүй бодлого ингэж устаж байгаад эмзэглэж байна. Тиймээс Монголын ерөнхий боловсролын бүх сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтэрүүлнэ гэсэн санаачилга бодлогоо орхихгүй ээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Батсүх: Даяаршсан дэлхийд хэнд ч, аль ч түвшинд ажиллах боломж нээлттэй болсон

-OIE-Д АЖИЛЛАЖ МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ГАРГАХ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ИРЛЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтан, малын их эмч Б.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-д Монгол Улсаас анх удаа ажиллах урилгыг авчээ.

Та өөрийгөө товч танилцуулаач. Малын эмч мэргэжлийг яагаад сонгов?

-Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрж өссөн. Аав минь малын эмч, ээж хүний эмч мэргэжилтэй. Бага байхаасаа л УАЗ 469-ийн дунд хайрцаг дээр суугаад л аавтайгаа дуудлагад явдаг байлаа. Жаахан томроод туслах ажилтан, жолооч гээд л бүх л хар бор ажлыг хийлцэж мал эмнэлгийн ажилд дадлагажиж өссөн дөө. Аавтайгаа хамт ажиллаж байсан цаг хугацаа миний хувьд насан туршид минь хэзээ ч мартагдахгүй сайхан он жилүүд байсан. Бурхан болсон аавынхаа хийж амжаагүй ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож санаж явдаг даа. Тиймээс ч аавынхаа мэргэжлийг өвлөж, удам дамжсан малын эмч болох зорилготойгоор 2001 онд ХААИС-д элссэн хэрэг. Сургуулиа 2006 онд төгсөөд Монгол, Америкийн хамтарсан “В.И.Т.Н.Э.Т” ТББ-аас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэнд гурван жил төслийн зохицуулагч, малын эмчээр ажиллаад Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд элсэн суралцаж төгссөн.

Төрийн бус байгууллага гэхээр хөдөө аж ахуйн салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-Миний ажиллаж байсан “В.И.Т.Н.Э.Т” төрийн бус байгууллага хувийн мал эмнэлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, төсөл хэрэгжүүлдэг. Тиймээс мянга гаруй мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд мал эмнэлгийн чиглэлийн хичээл заах ажилд оролцож, эх орноо хэд, хэд тойрсон. Хичээл заахын тулд тухайн зүйлээ маш сайн мэддэг байх ёстой, тэгээд ч оюутнуудад биш малын эмч нарт өөрсдийнх нь мэддэг асуудлаар хичээл орно гэдэг амаргүй ажил. Тиймээс заах гэж байгаа асуудлаа нэлээн судлах шаардлага гардаг. Мөн зуны улиралд мэргэжил нэгт гадаад нөхөдтэй хамт хөдөө орон нутгаар явж хувийн мал эмнэлгийн эмч нартай цуг өвчтэй мал эмчлэх зэргээр практик дээр хамтран ажиллаж мал эмчлэх тал дээр туршлага хуримтлуулж, малын эмчийн нэлээн дөртэй болсон доо. Удирдлагын академиа төгсөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт орж Хил дамжин халдварлах гоц халдварт өвчин, гадаад харилцааны мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа Швейцарийн хөгжлийн агентлагийн С.Батсайхан захиралтай Мал аж ахуйн төсөл (одоогийн Малын эрүүл мэнд)-ийн санхүүжилтээр 2011-2013 онд Швейцарийн Бернийн Их сургуульд суралцаж, “Шүлхий өвчний голомтын дараахь хяналт удирдлага” сэдвээр магистр хамгаалсан.

Бернийн их сургуульд суралцах эрхээ яаж олж авсан бэ?

-Удирдлагын академи төгссөнийхөө дараа “Өдрийн сонин”-оос ажлын зар хайж байгаад Швейцарийн хөгжлийн агентлагийн тавьсан зарыг олж уншсан. Ингээд зарын дагуу англи хэлээр эссэ бичиж, анкетаа хамт явуулсан. Дараагаар нь агентлаг дээр ярилцлаганд орж, Бернийн их сургуульд онлайн скайфаар ярилцлага шалгалт өгсөн. Энэ сайхан мэргэжлийн буян дээрээс нь бага зэрэг англи хэл сурч байсны хүчинд суралцах эрхтэй болсон болов уу.

Таныг Монголоос анх удаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад ажиллах гэж байгаа гэж сонссон. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, хэр олон улсыг гишүүнээр элсүүлсэн юм бол?

-Дэлхийн мал амьтны байгууллага (OIE)-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт бүсийн төслийн зохицуулагчаар ажиллахаар болсон. Тус байгууллагын Ерөнхий захирал Бернард Валлатаас урилга ирсэн, удахгүй явах гэж байна. Монгол Улсынхаа нэрийг олон улсын түвшинд гаргаж, нэр хүндтэй авч явах өндөр хариуцлага ирж байна гэж ойлгож байгаа. OIE нь 1924 онд байгуулагдсан. 2014 оны байдлаар тус байгууллага нь 180 гишүүн оронтой. Манай улс1989 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм билээ.Дэлхийн 180 улсын мал эмнэлгийг нэгтгэсэн энэ байгууллага мал амьтны эрүүлийг хамгаалах, мал эмнэлгийн салбарт дагаж мөрдөх стандартыг баталж, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдааны үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцдог. Мөн дэлхий дахинд гарч байгаа мал амьтан, малаас хүнд халдварладаг халдварт өвчинтэй хамтран тэмцэх, сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, мал эмнэлгийн салбарт эрүүл ахуй болон шинжлэх ухааны чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулж байна. OIE-ийн төв нь Парист байрладаг. Тэнд ажиллах урилга ирсэн ч Монгол Улс харъяалагддаг гэдэг утгаар нь Ази, Номхон далайн бүсийг сонгосон хэрэг. Төлөөлөгчийн газар нь Токиод байрладаг юм.

Тэнд ажиллах эрхийг яаж авсан бол?

-Өөрийнх нь сайт дээр нээлттэй ажлын байрны зар байдаг юм. Тэр дагуу анкетаа явуулсан. Төд удалгүй ажиллах урилга ирсэн.

-OIE-ийн гишүүн байхын ач холбогдол юу вэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шиг манайд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг үү?

-Мал аж ахуйн орны хувьд тус байгууллагын гишүүн байна гэдэг маш их ач холбогдолтой. Дэлхий дахинд байгаа мал, амьтны халдварт өвчний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч, мэдээлэл өгөх боломжтой. Мөн дэлхий дахины мал эмнэлгийн бодлого, стандартыг OIE гаргадаг. Дээрх асуудлаар хурал, семинар хийх, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад манайд багагүй тусламж үзүүлдэг. Өнгөрсөн онд манай улсад шүлхий өвчин гарахад 300 мянган тун вакцин тусламжаар нийлүүлсэн. Үүний өртөг гэхэд 900 сая төгрөг байх жишээтэй.

Мөн мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг олон улсын худалдаанд оруулахад энэ байгууллагын нөлөө их. Олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдээс “эрүүл гэдэг” статусыг энэ байгууллага өгдөг байх жишээтэй.

Манай улс гадаадад мах, амьд мал гаргах талаар олон жил ярьж байгаа. Тэгвэл эрүүл гэдэг баталгааг нь гаргаж өгдөг энэ байгууллагаас манайх хэр дүн авдаг бол?

-OIE-аас хөндлөнгийн шинжээчид ирж Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, мал эмнэлгийн албыг чадваржуулах зорилтот үнэлгээ, тус салбарын хууль эрх зүйн үнэлгээ гэсэн гурван чиглэлд үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргасан байдаг. Ингэхдээ Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц тогтолцоо олон улсын шаардлагад нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслэн Мал эмнэлгийн бүтэц тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх тухай Монголын Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн зөвлөмж гарсан байдаг. Зөвлөмжийн гол санаа нь мал эмнэлэг мэргэжлийн нэгдсэн бодлого, хяналт, удирдлагын тогтолцоотой байх ёстой гэж заасан. Жишээ нь малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Мал эмнэлэг үржлийн газар, хянах үүргийг засгийн газрын тохируулагч агентлаг мэргэжлийн хяналтын газар хүлээдэг гэх мэт. Энэ нь эргээд бид нарын яриад байдаг хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болгодог. Мал эмнэлгийн байгууллага бол улс төр, бизнесийн салбараас ангид мэргэжлийн, шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргаж ажиллах ёстой хамгийн чухал салбаруудын нэг. Дэлхийн олон улсууд олон улсын худалдаанд оролцохдоо мал эмнэлгийг тоглоомын дүрмэндээ гол “хөзөр” болгон ашиглаж оролцдог. Мал эмнэлгийн байгууллага гэдэг малчны хотноос зочны ширээ рүү хүртэлх хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хариуцан ажилладаг томоохон бүтэцтэй, чухал салбар. Тиймээс улс төрийн оролцоо аль болох бага, тогтвортой байвал цаашид хөгжихэд илүү үр дүнтэй болно.

Таны араас OIE-д монголчууд ажиллах боломж хэр байгаа бол?

-Мал эмнэлгийн салбарын бодлого тодорхойлогч, дэлхийн түвшний байгууллагад олон монгол хүн ажиллаасай гэж хүсдэг. Тэр утгаараа аль болох гүүр болж ажиллана. Даяаршиж байгаа энэ дэлхийд хэнд ч аль ч түвшинд ажиллах боломж нээлттэй байгаа гэж ойлгодог. Хамгийн гол нь бид тэр түвшинд ажиллаж чадахуйц мэдлэг, чадвараар өөрсдийгөө хөгжүүлж өөрөөр хэлбэл хэзээд бэлэн л байх хэрэгтэй.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батнасан: Найман настайгаас бөхийн тайлбар сонсож эхэлсэн

Үндэсний бөхийн ахлах тайлбарлагч, СТА, аймгийн начин Ц.Батнасантай ярилцлаа.

-Та төрсөн нутгийнхаа тухай сонирхуулахгүй юу?

-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багийн малчин айлын хүүхэд. Говь нутгийнхан цэлгэр уудамхөндий, талнутаг шигээ уужим сэтгэлтэй ард түмэн. Манай нутгаасурлаг соёлын алдартанолон төрсөн. Үүнээс гадна надтай мөр зэрэгцэн үндэсний бөх тайлбарладагтайлбарлагчдаасгадна хөдөө орон нутагтаа бөхийнтайлбарыг шаггүй хийчихдэг залуучууд олон бий. Тухайлбал 2012 онд Хэнтий аймагт бөх тайлбарлагч нарын улсын уралдаан болоход манай аймгаас хамгийн олон буюу 13 хүн оролцож байсан.Ер нь манайнутгийхан шооч, наргианч бэлэн цэцэн үгтэй хүмүүс маш их байдаг шүү .

-Хэдийнээс монгол бөхөд шимтэж эхлэв?

-Найман настайгаасаа л үндэсний бөхийг шимтэн сонсдог байсан. Хөдөө орон нутагт бол Цагаан сар, Улсын баярын бөхийн барилдааныг шууд дамжуулдаг байсан. Хааяа нэг тэмдэглэлт ойн баярын арга хэмжээнд зориулсан барилдаан болно. Тухайн үед радиогоор Агвааны Ганбаатар, телевизээр Ш.Чанарав гуай бөх тайлбарладаг байсан. А.Ганбаатар гуай “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 1500 км-ийн алсаас улсын харцага Однойн Бахыт ирээд барилдаж байна. Увс аймгийн малчин сумын харьяат Хархираагийн тэжээлийн сангийн аж ахуйн жолооч улсын заан Тулгаа Увс аймгаас ЗИЛ-130 машинтайгаа Спортын төв ордны гадаа ирээд, аян замынхаа тоосыг ч гөвж амжилгүй барилдахаар алхаж явна. Дундговь аймгаас Ц.Улаанхүү начин, Өмнөговь аймгаас Д.Багахүү начин ирээд барилдаж байна” гэж ирээд л тайлбарлана шүү дээ. Шимтэн сонсохоос аргагүйгээр, уран сэцэн, оновчтой үгээр нүдэнд үзэгдтэл тайлбарлана. Дээр нь 1980-аад оны дунд үед содон нэртэй бөхчүүд барилддаг байсан нь намайг бөхөд их сонирхолтой болгосон жишээ нь:Улсын арслан М.Мөнгөн, Улсын заан Д.Амгаа ,Ё.Ишгэн,Ө.Тулгаа, , З.Дүвчин, улсын харцага Ж.Бор, Улсын начин Ц.Улаанхүү, Д.Шоовдойхүү, Д.Багахүү зэрэг содон нэртэй бөхчүүд барилддаг байсан .

Одоо бол “Надад бөх тайлбарлах сонирхол гэнэт төрөөд байна”, “Жилийн өмнөөс бөх шимтэн үзсэний хувьд бөх тайлбарлачих байх аа. Ямар ном унших уу” гэсэн залуус ирж л байдаг. Тэдэнд би энэ тэр номыг унш, ингэж тэгж судалгаа хий гээд аргачлалыг нь харамгүй хэлдэг. Тэгтэл хэсэг хугацааны дараа ирснээ “За, энэ бөх тайлбарлана гэдгийг чинь чадахгүй юм байна”, “Таны унш гэсэн номыг уншаад уншаад толгойд орж ирэхгүй юм. Яах вэ” гээд эргээд ирдэг. Тэгэхээр бөхийн тайлбарыг үзэгч сонсогчдын сонорт ойлгомжтой, энгийн, наалдацтай хүргэнэ гэдэг шаггүй. Жишээ нь би гэхэд найман настайгаасаа бөхийг шимтэн сонирхож эхэлсэн гэвэл сүүлийн 20 гаруй жил үндэсний бөхийн спортыг судалж, тайлбарлаж бас суралцлаа. Одоо ч суралцсаар, нэмж судалсаар байгаа.

-Тайлбарлагч нарт бөхчүүдийн адилаар зэрэг дэв олгох болсон. Таны ахлах тайлбарлагч хэмээх зэрэг дэв бөхөөр бол ямар цолтой дүйх вэ?

-МҮБХ-ноосшинэчлэгдсэн дүрмийн дагуу тайлбарлагч нарын зэрэг дэвийг баталсан. Хамгийн дээд цолнь улсын гарамгай бөгөөд ар дээр нь улсын тэргүүн, улсын ахлах, улсын, улсын дэд гэсэн цол хэргэм байдаг. Миний хувьд 2013 онд улсын ахлах бөх тайлбарлагч болсон. Бөхийн цолтой дүйцүүлбэл ямар ч байсан улсын цолонд хүрчихсэн гэсэн үг.

-Унасан, давсан бөхийг дэлгэрэнгүй тайлбарлахад их юм унших хэрэгтэй байх даа.

-Хар багаасаа үндэсний бөхийг шимтэн сонирхож, амьдралынхаа нэгээхэн хэсгийг болгосон хүний хувьд ингэж ярих бол гайхаад байх зүйл биш л дээ. Үндэсний бөхийн тухай ямар ч зузаан номыг нэг гүйлгэж уншихад толгойд орчихно. Мэдээж цээжилье гэж уншихгүй. Харин утга уянгын дөрвөн мөртийг цээжил гэвэл нилээд юм болох байх шүү. (инээв). Гэхдээ О.Батмөнх, Б.Цогтбаатар, С.Батсүх А.Ганболд С.Гантөр Л.Эрдэнэбаатар Х.Батмэнд нарын тайлбарлагчдаасаа суралцах зүйл надад бишгүй бий. Намайг бөхийн тайлбарлагчийн замд хөтөч болсон “Үндэсний бөхийн 70 жил” гэсэн гарчигтай, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох хоёрын зурагтай ном бий. Үүнийг хүүхэд ахуй насандаамалын бэлчээрт мөн ч ихуншсан даа.

-Ингэж чинээнд нь тултал судлахаар жинхэнэ утгаараа бөхөө мэдэрч тайлбарладаг болов уу?

-Би өөрийгөө чинээнд нь тултал судалсан гэж хэлэхгүй. Харин тэгэхийн төлөө хичээж байгаа гэвэл үнэнд ойр. Харин гавьяат тамирчин Ч.Чанарав, Ц.Бадамсэрээжид, Б.Цогтбаатар, А.Ганбаатар гээд туршлагатай тайлбарлагч нарыг чинээнд нь тултал судалсан гэж хэлж чадна. Барилдааныг гайхалтай мэдэрч тайлбарлана.

-Бөх тайлбарлагч нар үнэнийг хэлдэггүй гэж нэг хэсэг шүүмжлүүлдэг байсан. Тухайлбал 10 литрийн бетонтой ус даахгүй, хөгшин аварга, арслангуудыг тав даваад туг тойроод дэвж явахад тайлбарлагч нар “Манай аварга ч өнөө жил мөн ч өнгөтэй сайхан байна даа” гэдэг байсан нь саяхан. Энэ тухайд?

-Алдар цуутай аварга арслангууд ид дүрэлзсэн залуу насандаа ид хаваагайхуулж, түмэн олноо баясгажявсан нь мэдээж. Тэр алдар цолтой аваргууд мааньнас, цолоороо далайлгаж, зарим нь мөнгө төгрөг амлаж байгаад улсын баяр наадамдаа дахиад нэг түрүүлчихье гэсэн бодол тэдэнд байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Харин тэр аваргууд мааньхөшгирсөн хэдий чторгон ногоон дэвжээндээ гарч алдар цолоодуудуулж барилдах нь наадмыг улам сүр жавхлантай болгодог ш дээ. Тэгэхээр олон жил барилдсан нас тогтсон улсын цолтой бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч хиймороо сэргээдэг гэсэн үг.Миний хувьд тэр өнцгөөс нь хардаг. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх Д.Цэрэнтогтох Б.Бат-Эрдэнэ нарынаваргууд саяхныг хүртэл барилдаж байлаа шүү дээ. Ер нь бөхийн тайлбарлагч хүн бөхөө л сайхан тайлбарлах үүрэгтэй бас дүрэмтэй эрх үүргийнхээ хүрээнд л тайлбарлана. Наад зах нь барилдаан маргаантай болсон тохиолдолд хөлийн цэцийн шийдвэрийг л дагадаг.

-Үүнээс гадна барилдааны явцад бөхчүүд нэгнийгээ ёврох, тохойлдох, өшиглөх явдал хааяа гардаг шүү дээ?

-Өнгөрсөн намар гарьд Б.Гончигдамба, начин Р.Пүрэвдагвын гуя руу нь цохичихож байгаа харагдсан. Энэ үйлдлийг нь үзэгчид тэртэй тэргүй харсан. Ийм байхад “Гуя руу нь цохичихлоо” гэлтэй биш. Сайн сайхан барилдаж байгаа бөх дэвжээн дээр маргах, тахимаа өгөхгүй байх, үнэн хүчээ үзээд баралгүй уначихаад цохих, өшиглөх мэт жижиг сажиг зүйл дэмий л гэдэг дээ өнцгөөс нь хэлдэг. Тэртэй тэргүй Үндэсний бөхийн холбоо, дэг жаяг хариуцсан баг ажиллаж байгаа учраас тэд энэ үйлдлийг засч залруулах, дахин гаргуулахгүй байх тал дээр зохих арга хэмжээг авдаг. Бид бол хэн давсан унасан талаар тайлбараа хийнэ. Эсрэгээр нь дэвэргэж огт болохгүй.

-Таныг бөхийн тайлбарлагчийн эрдэмд сурахад зааж чиглүүлсэн багшийнхаа талаар та яриач?

-Хэнтий аймгийн Бор-Өндөрийн УБҮ-ийн“Боржигон” дэвжээний багш дасгалжуулагч Л.Мэндсайхан намайг цэргийн алба хааж байх үеэс л бөхийн тайлбарлагч болох зам мөрийг минь тэгшитгэж өгсөн хүн . 2004 онд Улаанбаатарт орж ирэхэд МҮБХ-ийн нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар“TV-9″ телевизийн спортын албаны даргаГ.Гандөш нарнамайг TV-9 телевизэд бөхийн тайлбарлагчаар авчбайсан.

-Сар шинийн баяр хаяанд ирлээ. Үзүүр түрүүнд үлдэхээр хүч тэнхээ нь жигдэрсэн өнгө жавхаатай бөхчүүд олон байгаа болов уу?

-256 бөхчүүд бүгдийнх нь бэлтгэл сургуулилт ханасан байгаа. Миний хувьд Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын харцага Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, харцага Ц.Содномдорж, заан Ч.Санжаадамба, начин Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд дээгүүр барилдах болов уу. Хажуугаар нь аймгийн цолтой ганц нэг бөх шөвгийн дөрөвт шалгарч магадгүй. Бас бөх сонирхогчид харцага Э.Оюунболд Р.Пүрэвдагва хоёрыг тавын даваанд туначихгүй байгаа даа гэсэн болгоомжлолтой байна.

Улсын начин Р.Пүрэвдагва бол мундаг хөдөлмөрч бөх. Энэ жил мундаг иртэй харагдаж байна. Сэтгэл зүйн бэлтгэл сайтай. Ер нь бэлтгэл сайн бөх санасан хэмжээндээ хүрч барилддаг. Хөлд нь оръё гэвэл ганц сунаад атгаад авдаг, тонгоръё гэвэл тонгорч л байдаг. Начин Р.Пүрэвсайханы хувьд хоёр шуудгандаа бяртай, бие жижигхэн ч гэсэн тун чигжүүхэн бөх дөө. Төрийн баяр наадамд түрүүлэхгүй гэх газаргүй. Ч.Санжаадамба заан бол төрөлхийн бие хаа сайтай бөх. Ард түмний нэгэн адилаар төрийн наадмын түрүү бөх гэж л хардаг. Энэ жил заалны барилдаанд цөөн барилдсан болохоор цочоо ихтэй байж магадгүй. С.Мөнхбат аварга маань аварга цолонд хүрснийхээ дараахан нэг хэсэг тааруухан барилдсан нь сэтгэлзүйн бэлтгэлгүй байсантай холбоотой байх. Одоо бол цолондоо дасаад, байрагшаад сайхан барилдаж байна. Аргагүй л хөлийнх нь хий арилсан. Дээр нь улсын харцага Э.Оюунболд задгайдуухан барилдаантай, сайн бөх. Харцага цолоор тогтохгүй бөх дөө.

-Олныг өндөлзүүлсэн Цагаан сарын барилдааны талаар дурсвал?

-2010 онд Улсын заан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан цолтойдоо Цагаан сарын аймаг цэргийн цолтой болон улсын цолтой бөхчүүдийн барилдаанд дараалаад түрүүлсэн. Анх удаа аймгийн цолтой бөх Цагаан сарын барилдаанд түрүүлсэн тохиолдол тэр болсон. Өнгөрсөн жилийн гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслаа О.Хангай үзүүрлэдэг барилдаан ч мөн сонирхолтой болсон. Жилийн жилд цагаан сарын барилдаан өргөн дэлгэр, үзүүштэй сайхан болж байна даа.

Үүнээс гадна 1998 оны цагаан сарын барилдаанаар Увс аймгийн Баруун туруун сумын харьяат улсын заан Б.Ганбат аймгийн арслан цолтойдоо шуугиулж үзүүрлэж байсан. 2000 оны Бат-Эрдэнэ аварга түрүүлж, улсын харцага Магалжав цэргийн арслан цолтойдоо үзүүрлэсэн болон 2001 онд А.Сүхбат аварга түрүүлж, Д.Сумъяабазар үзүүрлэсэн, 2003 оны Д.Сумъяабазар түрүүлж А.Сүхбат аварга үзүүрлэсэн барилдаанууд үнэхээр битүүний гал гарсан барилдаан байсан.

-Спортын их дээд сургуулиудад бөх тайлбарлагч бэлтгэдэг үү?

-Бэлтгэдэггүй. Үндэсний бөх ихээхэн хөгжиж байгаа өнөө үед спортын их дээд сургуулиуд бөх тайлбарлагч нарыг сургавал зүйтэй юм шиг санагддаг. Ер нь бөх тайлбарлагч нар өөрийн хүсэл сонирхлын дагуу явж байгаа.

-Та бүхэн бүхэл бүтэн хоёр гурван өдрийн бөх тайлбарлаад авдаг хөлс хоёр гуравхан дуу дуулдаг дуучдаас хамаагүй бага гэж ярих юм. Энэ үнэн үү?

-Яг үнэн. Дуучидхоёр гуравхан дууг 10 минутанддуулаад сая сая төгрөг авдагболбөхийн тайлбарлагч хоёр өдөр бөх тайлбарлаад харьцангуй бага хөлс авдаг.Ер нь тайлбарлагч гэлтгүй жаяг дэгийн багийнхны үнэлэмжийг өндөрсгөх хэрэгтэй юм шиг санагддаг юм.

-Танд гарын шавь бий юу?

– Ер нь шавь оръё гэсэн хүмүүс бол байдаг . Гэхдээ эхний ээлжинд өөрийгөө хүнд заах хэмжээнд хүртэл хөгжүүлсний дараа зааж, зөвлөххэрэгтэй юмболов уу. Одоохондоо би багшлах болоогүй л байна гэж өөрийгөө дүгнэдэг . Алсдаа шавь нар бэлдэнэ гэсэн бодол байгаа. Харин асууж лавласан хүнд өөрийнхөө чадах чинээгээрээ зааж зөвлөдөг.

-Өдийжил бөх тайлбарлахдаа мэдээж хэрэг ард түмнээсээ урмын үг сонсож л байсан байх харин бөхчүүдийн зүгээс урмын үг хэр сонсож байв?

-Тайлбарлагчхүнийг шүүмжлэл их дагадаг тэр шүүмжлэлийг би хүлээж авдаг. Харин2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд МУ-ын Аварга Г.Эрхэмбаярын цолны мялаалгын найранд оролцоод бөхчүүдтэй буцаж явахад Улсын гарьд Д.Рагчаа надад баярлаж явдгаа хэлж байсан. Учир ньбиД.Рагчаа гарьдыг заан цолтой барилдаж байх үед нь “хэзээ нэгэн цагт төрийн баяр наадмын үзүүр түрүүнд үлдэх бөх дөө” гэж хэлдэг байсан. Гарьд заан цолтой байхдаа доогуур даваандхаа нэгтээ уначихаадгэртээ очиход нь гэр бүлийнхэннь “тайлбарлагч чамайг хэзээ нэгэн цагт төрийн баяр наадамд түрүүлэх бөх гэж ярьсан“ нь Д.Рагчаа гарьдад их урам зориг өгсөн юм шиг байгаа юм.

-Танд бөхөөс өөрсонирхдог зүйл байгаа юу?

-Бөхөөс гадна хурданморинд их сонирхолтой. Надад хурдны угшил сайтай Хэнтий, Сүхбаатар, Төв Сэлэнгэ, Дундговь чигийн хэдэн адуу бий. Миний морьдыг Хэнтий аймгийн Дархан сумын аймгийн сайнмалчин С.Цогт-Эрдэнэ гэж манай найзын ах уядаг. Одоо ч гэсэн миний морьд уягдаж байгаа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Оюутолгой мөд сэхэхгүй

Баабар ингэж өгүүлэв

НОЙРСОЖ БУЙ БАЯН ГҮНЖ

Оюутолгой бол түүнийг дэмжигч, дэмжсэн дүр үзүүлэгч, эсэргүүцэгч, эсэргүүцсэн дүр үзүүлэгч бүхий л монголчуудын мөрөөдөл, яг л үлгэрт гардаг шиг аз жаргалтай учрах мөчөө хүлээн нойрсож буй үзэсгэлэнт гүнж бөлгөө. Нэг хэсэг нь түүнийг хэзээ мөдгүй сэрэн өндийж, лусын дуусашгүй сан хөмрөгийг нээж өгөөд аз жаргалд умбуулна гэж найдаж байдаг. Харин зарим нь Оюутолгойн эрдэнэсийн авдар онгойх нь зайлшгүй, зайлшгүй байлгахын тулд асар их төлөөсхаяхад бэлэн байгаа, иймээсэсэргүүцэн тэмцэлдэх дүр үзүүлэхийн хэрээр тэр төлөөсөөс нь хязгааргүй хүртэж болно гэдэгт итгэлтэй байдаг. Итгэлтэй байгаа юмаа нураахын төлөө үзэж тарах нь тал нутгийн ёс сурталгүй бизнесийн зөвхөн нэг тал нь. Үүнийг бид мэдэж байгаа юм чинь тэд бас мэдэжбуй нь дамжиггүй.

Иймээс Оюутолгой ерөөсөө бүтэлгүй болно гэсэн бодол санаа ямар ч монгол хүнд байхгүй. Гэтэл хэрэг дээрээ бидний мөрөөдөл, итгэл найдварын биелэл нь гадаадын хөрөнгө оруулагчид, дэлхийн эдийн засгийн байдал, олон улсын харилцааны нөхцөл гэхчлэнгийн дэндүү олон юмнаас хамаарах аж.

РИО ГЭЖ ХЭН БЭ?

1873 онд байгуулагдсан Рио Тинто групп нь өнөөдөр уул уурхайн бизнес хийдэг дэлхийн хамгийн том компанийн нэг юм. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан уг компани нь хувьцаа оруулагч олон сая хүний нийтийн өмч бөлгөө. 111 тэрбум долларын активтай, 51 тэрбумын эргэлттэй уг компани төмөр, хөнгөн цагаан, боорын хүчлийн давс, боксит олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, молибден, алмааз, ураан олборлолтоор гурав дахь том үйлдвэрлэгч. Дэлхийн өнцөг булан бүрт бараг 70 мянган хүн ажиллуулдаг тэдний үйл ажиллагааны орлого 7,5 тэрбум, цэвэр ашиг нь 4 тэрбум доллар болой. Риогийн ихэнх уурхай Австрали, АНУ, Канадад байдаг, Перу, Гвиней, Чили, Индонез зэрэг 5-6 оронд цөөн тооны уурхайтай. Рио групп таван хэсэгт хуваагдаж үйлдвэрлэл явуулдгийн нэг нь болох Рио Тинто Коппэр нь зэс, молибден ба дайвар олз алт, мөнгө, хүхрийн олдворлолт хариуцна. Энэ хэсгийн даргаар бусад нь ноён Жи Эс гэж дууддаг франц эр 2012 онд тавигджээ. Нийт группын дарга, Өмнөд Африкийн иргэн Жан дү Плэсси-ийг “Тайм” сэтгүүл дэлхийн хамгийн эрх мэдэлтэй 100 хүний жагсаалтын эхний аравт шалгаруулсан аж.

2001 онд Монголд асар том зэсийн орд олдлоо. Үүний зэрэгцсэн олдвор болох алтны хэмжээ гэхэд мянга гаруй тонн. Энэ газар Риогийн гол өрсөлдөгч болох Би Эйч Пи компани хэдэн жил хайгуул хийн олон өрөмдлөг тавьсан боловч юу ч олоогүй тул лицензийг нь буцаажээ. Алдарт Стив Жобсийн багын найз Робэрт Фридланд хэмээгч голлон бирж дээр спекуляц хийж хөлжсөн нэгний Айвэнхо Майнз хэмээх уул уурхайн жуниор компани өөртөө томдохоор их хөрөнгө заран байж эндээс дэлхийд дээгүүрт орох зэсийн орд олсон юм. Үүнийгээ суртчилсаар тэрээр бирж дээр чамгүй хөрөнгө босгожээ.

САВЛУУРААР НААДАХУЙ

Зэсээсээ гадна Монголын төр, ард түмэн, байгаль, хүн зоныг нь дэгсдүүлэн магтаж гүйсээр байгаад тэрээр том хөрөнгө оруулагчдыг Монголд дуудаж чадсан юм. Монголыг Азийн дарангуйлагч бусад улстай адилтган үзсэн тэрээр эрх мэдэлтнүүдийнх нь хармайг чамгүй шагнасан бололтой байдаг. Түүний гол бай бол биржийн ашиг. Айвэнхо компанийн биржийн үнэлгээ тун гайхалтайгаар маш олон давталттайгаар 1,5 – 30 долларын хооронд буюу дээш доош хорь дахин зөрөөтэйгээр савлагаалж байлаа. Биржийн тоглогчид үнийн савлагаан дээр хамаг хожоогоо гаргадаг. Зориудаар савлуулж хожоо гаргах нь хуулиар хориглогдсон хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Харин Фридландад асар их ашиг өгөх энэ олон савлагааг Монголын төр болон ард түмэн, түүний дотор рэкэтчид, авлигачид хийж байлаа. Нэг үгэндээ савлагааүүсгэгч тодорхой эзэн байхгүй энэдэгдэлт хувьцаа худалдан авсан үй олон хүн болон компанийг гэнэтийн шоконд оруулна. Гэвч Шекспирийн хэлснээр энэ галзуурал өөрийн логик дэс дараалалтай байлаа. Солиорлын давтамж, цаг хугацааг мэдэж байж л бирж дээр хожиж болно.Үүнийг урьдчилж мэдэхийн тулд удирдан залах хэрэгтэй. Хэрэв зориудаар удирдвал хүнд гэмт хэрэг, тэр дороо компани дампуурна. Ингэхээр тэс хөндлөнгийн мөртөө биржийн талаар огт мэдлэггүй, тэгээд ч нэлээд хийтэй олон хүний хамтлагийн гэнэтийн солиорол ба хурдан хувьсах ааш араншин байх ёстой. Үүнийг залахын тулд багагүй хөрөнгө хаяж загасанд өгөөш хаях маягтай уран зохицуулалт хэрэгтэй.

ГАНГАН ХҮНД ГАРХИ, ГАЛЗУУ ЭХ ОРОНЧИД САЛХИ НЭМЭР

Коммунист дарангуйлалд гурван үеэрээ хоригдож ертөнцийн зохицолдлогооны талаар анхдагч ойлголтгүй, үе үеийн турш ядуу гуйлгачин явсаар гэнэт их олзны тухай сонссон монголчууд ийм өгөөшинд амархан өртөж болохуйц яг тохирох субъект мөнөөс мөн. Тэгээд ч тэдний уламжлалт нүүдэлчин сэтгэлгээ хамтарч зохицоод ашиг орлого олон хөгжиж дэвжихийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй, тус болгондоо бие даасан шийдвэр гарган хоорондоо байнга толхилцдог. Ийнхүү монголчууд бурханаас илгээсэн асар их баялгийн үнийг буулгахад өөрсдөө учрыг нь ололгүй маш их идэвхийлэн ажиллалаа. Хий л эх орон, ард түмэн үндэсний эрх ашиг гэж уухилан хашгичсан цөөн хэд нь өөрийнхөө зиндаанд таарсан дажгүй ашиг унагасан, ер нь ашиг унахгүй бол тэд ингэж нийтийн төлөө санаа зовох улс биш л дээ. Гол нь судалгаанаас үзэхэд монголчуудын дийлэнх нь тэднийг дэмжиж байсан юм. Чухам ийм фон л биржийн тоглогчид хэрэгтэй ажгуу.

Фридландын жижиг компани энэ том ордыг ашиглаж чадахгүй, ерөөс тийм зорилго ч байгаагүй. Уул уурхайн бизнест жуниор компани эрсдэл хүлээн ордыг нээж янзалж цэгцэлчихээд аваргуудад худалдан ашиг олдог. Айвэнхо энэ дүрмээр Рио Тинтог олж ирлээ. Ингэж Монголын Засгийн газар, Айвэнхо Майнз Монголиа, Рио Тинто гэсэн гурвалын хооронд Оюутолгойн ордыг хамтарч ашиглах гэрээ хийхээр боллоо.Рио нь Айвэнход урьд нь зээлсэн мөнгөндөө хувьцаа авахаар шийдсэн хэрэг. Юун түрүүн хөрөнгө оруулагч хоёр тал нийлж ашиглалт явуулах хамтарсан компани байгуулахаар болов.

ҮСЭГГҮЙ АРДЫН МОРИНЫ НАЙМАА

Дөнгөж цаасан дээр байгуулагдах компанийг монголчууд булаацалдаж эхэллээ. Зэсийн үнэ урьд хожид байгаагүй 10 мянган долларт хүрснийг ч хэлэх үү. Ихэнх монголчууд компанийг тэр чигээр нь өөртөө дээрэмдэн авахыг чухалчилж байв. Өрөвч нэг нь 50 хувийг авахад болно гэж үзнэ. Ер нь нийтээрээ хөрөнгө оруулалт нь эхлээгүй байгаа ордыг гадныханд хариуцуулах нь буруу, өөрснөө учрыг нь олчихъё гэсэн бодолтой. Уул уурхайн бизнесийн талаар анхдагч ойлголтгүй тэд толгой дараалан энэ талын профессор болцгоолоо. 2008 оны сонгуулиар голлох хоёр улс төрийн нам хамтарсан Засгийн газар байгууллаа. Бараг арваад жил хэрэлдээд урагш нь явуулахгүй байсан энэ ордыг ашиглах гэрээ хийж болох ганц гарц нь энэ байсан юм. Ингээд гурвалсан гэрээ хийлээ. Парламентаас Засгийн газрыг төлөөлж гэрээ хийж буй этгээдэд өгсөн эхний хатуу шаардлага нь Монголын “Оюутолгой ХХК” компани ордын 34 хувийг зээлээр эзэмших ба эзэмшлийг ойрын үед 51 хувь хүргэнэ, энэ маягаар улам цаашлах тушаал байлаа. Үүнийг УИХ бүр хуульчилсан юм. Харин ард түмэн үүнийг өөрийн баялаг болон газар нутгийн 66 хувийг “дайсанд” үнэгүй булаалгалаа гэж ойлгосон, төр ч үүнийг нь засч залруулж хэлж өгсөнгүй.

Гэрээ “амжилттай” явагдаж Айвэнхо хамгийн том хувийг, Монголын Засгийн газар дараагийнхыг нь, багыг нь Рио Тинто эзэмшиж хөрөнгө оруулахаар боллоо. Монголын тал хөрөнгө оруулах мөнгөгүй учир үүнийг зээлээр авах ба хожим гарах ашгаар үүнээ төлөх юм байна.

Учир мэдэх хүний нүдээр харвал, энэ гэрээ ХХ зууны эхэн үеийн нэгэн монгол наймааны гунигт домгийг санагдуулам болсон. Тэнд овжин наймаачин ба бичиг үсэг мэдэхгүй бүдүүлэг ард хоёрын хийсэн морины наймааны тухай гарна. Бичиг үсэггүй тэр ард нь төгрөгний тоо мэдэхгүй тул олон тооны цаасан мөнгө өгвөл баярлана. Цөөн тооны бүхэл мөнгө өгөх гэтэл голно. Ингээд овжин наймаач тулам дүүрэн задгай мөнгө өгч, сайн морийг нь сул аваад арилж одно. Харин шулсан, шулуулсан хоёр тал, хоёулаа сэтгэл дүүрэн үлддэг. Оюутолгойн гэрээнд ч талууд сэтгэл дүүрэн үлдсэн бөлгөө. Талцан үзэж тарж байсан монголчууд ч бөөн баяр. Оюутолгойн мөрөөдөл оргүйд орвол охинтой үлдсэнд түүнийг дэмжигчид бөөн баяр. Олон жил айлган сааж болох үнээний сүү жилбэ тасрахгүй нь тодорхой болсонд “сөрөг” тал ч бөөн хар баяр. Рио ч бөөн баяр…

Гэрээ эхнээсээ Монголын талд ашиггүй дампуу юм болох нь тодорхой байв. Юун түрүүн Монголын тал зээлээр компанийн ийм том хувийг авахаар хуульчлан шийдсэн нь гэрээ гардан хийгчдийг ямар ч ашигтай хувилбар руу орох бүх бололцоог хаажээ. Эсрэг тал хөрөнгө оруулалтынхаа өртөг үнийг дураар өсгөх бололцоо олгох ба хяналтын багцгүй Монголын тал үүнд хяналт тавих бололцоогүй, бололцоо байгаад ч тэдэнд энэ талын мэргэжилтэн огт байхгүй. Хоёрдугаарт дэлхийн аль ч оронд мэргэшсэн багийг урьж хөлсөөр гэрээ хийлгэдэг атал Монголын талаас биечлэн гэрээ хийгчид нь энэ талын ямар ч ойлголтгүй хэдэн улс төрчид. Ерөөсөө ийм баг байтугай төсөөлөл бүхий хүн Монголд ганц ч байхгүй. Мэргэшсэн баг гаднаас урьж гэрээ хийлгэхийг Монголын ард түмэн нийтээр эсэргүүцнэ. Хоорондоо хуйвалдаад Монголыг алаад хаяна гэж үзэж буй, угаасаа хардлага гэдэг бол үндэсний өвчин нь л дөө. Гэхдээ гэрээ хийгчид өгөгдсөн нөхцөл дотроо байж болох хамгийн сайн хэлэлцээ хийж чаджээ. Үүнээс дээгүүр байх бололцоо угаасаа цаанаасаа байхгүй. Компанийн 34 хувийг нь зээлээр авч байгаа нь л бүрэн сүйрүүлчиж буй хэрэг.

ӨГСНИЙ ХЭРЭЭР ӨРӨНД УНАВ

Юутай ч гэрээ хийгдлээ, ордыг ашиглах ажил гараагаа авав. Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтад ноогдож байлаа. Тус компанийн туслан гүйцэтгэгч 300 орчим монгол компанид хэдэн мянган монгол хүн ажиллана. Монголын ДНБ 2004 он буюу уул уурхайн бүүм эхлэхийн өмнөх үеэс найман жилийн дотор бараг 10 дахин өслөө. 10 жилийн өмнө нэг хүнд ноогдох ДНБ ердөө 450 доллар бүхий хамгийн гуйлгачин ядуу орон байснаа бараг таван мянган долларт хүрч дэлхийн дундаж орлоготой орон боллоо. Дэлхийн голлох мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг “Азийн тав дахь бар” гэж нэрлэх болов. Хүн амын таван хувь нь оюутан, гар утас нь хүнийхээ тооноос, автомашин нь өрхийн тооноосоо давсан энэ парадокс орон гэнэт ихээр орж ирсэн мөнгөнөөс болоод зах зээлийн үнэ нь (өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, тансаг хэрэглээ гэх мэт) хүртэл АНУ-ынхтай харьцуулахад бараг хоёр дахин өндөр.

Ядуу байхдаа даруухан байсан монголчууд мөнгөний бараагаар хийрхэх боллоо. Юун түрүүн улс төрийн намууд нь бүгд популист болж энэ чиглэлээр хоорондоо өрсөлдөх болов. Хүүхэд төрүүлсний, хурим хийсний, сургуульд сурч буйн, өндөр насалсны, бүртгүүлсний, эх орны хишгийн гэх мэтээр хэдхэн жилийн дотор дөрвөн тэрбум долларыг бэлнээр нийт ард түмэндээ тараасан нь дөнгөж коммунизмаас гарч байсан 1990 оны тоогоор хэмжвэл таван жилийнх нь үндэсний нийт үйлдвэрлэлээс давж байлаа. Гэвч мэдээллийн хэрэгслэл болон ерөөс нийт хүн амын сэтгэл маш дундуур, улам бүр байгаа байдлаа голон гутаж, хэрэв хэлсэн ярьсанд нь үнэмших аваас Монгол орон өөрийн 2000 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч ингэж ядуурч, зүдэрч, уруудан доройтож байгаагүй гэнэ. Тэдний үзэж буйгаар дэлхийн бусад орнууд хөгжин урагшилж, ганцхан Монгол нь зогсолтгүй хойш ухарч буй аж. Үнэндээ 2011 оны ДНБ-ий өсөлт нь 17,5 хувь хүрч дэлхийн рекорд тогтоосон.

Зөвхөн 1990-2000 онд төр засгийн удирдагчид нь хэлсэн үгэндээ 200 орчим удаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байсан бол энэ үеэс бүх нийтээрээ хөрөнгө оруулагчдыг үзэн ядаж улайм цайм хөөх, дээрэмдэх, хуулийн болон хуулиас гадуур аргаар шахан зайлуулах үндэсний хөдөлгөөн өрнүүллээ. Үүнийг хууль тогтоох байгууллага инстүүцийн хувьд зохион байгуулалттайгаар тэргүүлэх болов. Үүнд хэд хэдэн сэдэл байв. Хөрөнгө оруулагчдаас хахууль авлига нэхэх дээд шатныхны өрсөлдөөн. Үүнд юун түрүүн Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчид өртөх ба тэд ч нэхсэнийг нь ямар нэг хэмжээгээр өгнө. Харин Өрнөдийн хөрөнгө оруулагчид, ялангуяа олон улсын бирж дээр гарсан компаниуд өгье ч гээд цаанаасаа хуулиар бололцоогүй, бүхий л тооцоо нь сая сая хувьцаа эзэмшигчдийнхээ хяналтад байдаг болохоор харамж өгч чадахгүй учир рэкэтчдэд хамгийн ихээр үзэн ядагдах болж хараал зүхлийнх нь гол бай боллоо. Дээд эгнээнийхэн хууль өөрчилж тэмцэнэ, дунд эгнээнийхэн хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан тэмцэнэ, доод эгнээнийхэн жагсаал цуглаан хийх, тэр байтугай хүч хэрэглэх аргаар тэмцэнэ. Энэ үзэгдэл хүн амын үлэмж хэсгийг хамарч зиндаа зиндаагаараа аль нэг хөрөнгө оруулагчийг өмчлөн шат шатандаа саана, чадахгүй бол байнгын дарамт үзүүлнэ. Хоёр сая хагас хүнтэй Монголд 23 мянган төрийн бус байгууллага буй болсны бараг 10 мянга нь ийм рэкэтийн зориулалттай. Зөвхөн гол ус нуур хамгаалах чиглэлтэй 600 орчим ТББ бий, гэтэл говь тал голлосон өргөн уудам нутагт нь гол нуур нь нийлээд жар ч хүрэхгүй. Бусдын хөрөнгийг дарамталж булаах үзэгдэл жишээ нь хөрш Казахстанд нэлээд буй боловч хөрөнгөө оруулж босгосных нь дараа рэкэтлэж эхэлдэг бол Монголд ажлын гараанаас нь л дээрэмдэж эхэлнэ. Энд төрийн тогтвортой инстүүц байдаггүй, төлөвшөөгүй учир төр нь маш сул, ядмаг. Хууль санаачлах, тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлах нь ямар ч бодлого чиглэлгүй учир алив улс орны хамгийн чухал амин сүнс болсон энэ талбар хэн дуртайгийн хүсэл сонирхлоос хамаарч дуртай тал руугаа хөлбөрнө. Хуулиуд нь хоорондоо маш зөрчилтэй учир яаж ч мушгин өөрийнхөөрөө тайлбарлах бүрэн бололцоотой. Орон нутгийн ард иргэд өөрсдийн амьдран буй газрын баялгийг ашиглах эсэхээ өөрсдөө мэднэ гэсэн зарлиг гарснаар жалга болгоныхон рэкет дээрэм, тулган шаардалт, сүрдүүлэг дураар хийх бүрэн эрхтэй болоод авах нь тэр.

ЗОДОЖ ИВЭЛГЭДЭГ ҮНЭЭ

Ийм л дэвсгэр дээр Оюутолгойн бизнес эхэлжээ. 2010 онд Рио Тинто Фридландаас хувьцааг нь худалдан авч “Туркоз Хилл” хэмээх компани байгуулж Торонтогийн бирж дээр гарсан ба хувьцааных нь хяналтын багцыг мэдэх боллоо. Ийнхүү Туркоз Хилл – Монголын Засгийн газрын хамтын ажиллагаа гэсэн шинэ хэлбэрт оров. Монголын талаас гэрээ хийсэн хүмүүс юун түрүүн хардлага дайралтын бай болов. Гэрээ буруу болсон, үхтлээ шулуулсан, гэрээ хийсэн монголчууд хахуульдуулсан гэх мэт. Үнэндээ олон хуудас энэ гэрээг олж уншсан хэн ч байхгүй, уншаад ч ойлгох мэргэжлийн хүн бараг үгүй. Гэрээ хийгч энд 20 мянган хувьсагч тооцсон гээд хэлчихсэн чинь улс даяараа элгээ хөштөл хөхрөлдөн шоолж зэвүүцэцгээв. Урт хугацааны ийм том гэрээ хийхэд мэдээж хорь байтугай мянган хувьсагч авдаг л даа. Гэрээ хийгчдийн нэг нь оффшор банкинд хоёр мянган доллартойгоо бүртгүүлээгүй нь илэрсэн явдал тэд Риогоос хахууль авсны хөдөлбөргүй нотолгоо болж улс даяараа урвагчийг цаазлахыг шаардах боллоо. Оффшор банк бол дээрэм хулгайн мөнгө хадгалдаг сав гээд ойлгочиж. Оффшор банкинд хадгаламжтай байхыг хориглосон хууль хүртэл гарлаа. Үүнээс үүдэн гадаад хүнтэй гэрлэхийг хориглосон хууль хүртэл өргөн барьсан гээ. Гадаадын дээрэмчдээс Оюутолгойгоо салгаж авах хөдөлгөөн улс даяар буурьтай хөтөлбөр болсон ба үүнд нэгдээгүй нэгнийг эх орноо худалдсан урвагч болгон зарлах болов. Оюутолгойн үйл ажиллагааг буруушаах нь алив эх оронч хүний нэр төрийн асуудал болох нь тэр.

ЭРТДҮҮЛЖ ЭХЭЛСЭН ҮРГЭЭЛЭГ

Жон Пэркинс гэгчийн хуйвалдааны онолд түшиглэж бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх скандал тарьсан параной ном зэрэгцэн хэд хэдэн хувилбараар орчуулагдан, олон арван мянгаар хэвлэгдэж монголчуудын библи боллоо. Хүүхэд залуучуудын заавал унших номын жагсаалтад орсон энэ хийрхсэн зохиолоор ард түмний нүд нээгдэв. Хөрөнгө оруулагчдын эсрэг дайн шинжлэх ухаанжин буурьтай суурь эзлэв. Шийдвэр гаргагчдын түвшнийхэн энэ номыг бараг л толгой дараалан цээжилжээ. Тэгээд ч нүүдэлчний сэтгэлгээ хуйвалдааны онолд маш автамхай байдгийг хэлэх үү. Алив орон геологийн чөлөөт хайгуул ихээр хийлгэснээр баталгаат баялагтай болж зээлжих эрхээ нэмэгдүүлдэг бол Монголын газар нутгийн хорь хүрэхгүй хувь нь геологийн хайгуулд заримдаг хамаарсан атал алив геологийн хайгуулыг хориглосон хууль гаргалаа. Их хэмжээний зэс нээгдэж байгаа сураг сонсонгуутаа түүнд 68 хувийн татвар тогтоолоо. Гол, нуурын Тэд уурхайг дагалдуулан цоо шинээр хот босгохыг шаардаж, олборлосон зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолдог үйлдвэр барихыг тулгах боллоо. Энэ нь тусдаа шал өөр бизнес гэдгийг ойлгохыг ч хүссэнгүй. Гэтэл ажил дөнгөж эхнийхээ гараан дээр яваа шүү дээ.

Эх орноо дайснаас хамгаалах гүн хөөрөлд автсан Гадаад харилцааны сайд нь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, зогсоох, хориглох хуулийг санаачлан 2012 онд парламентаар батлууллаа. Хөрөнгө оруулалт орж ирж болохуйц боловсрол, холбоо, банк, уул уурхайн салбарууд уг хоригт хамаарчээ. Хэн ч харсан гадаад харилцаагаа хариуцсан сайд ийм хуулийг санаачлан батлуулна гэдэг Монголын төр угаасаа ийм чиглэсэн бодлоготой юм байна гэж харагдана. Мөн онд болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрын хөрөнгө оруулалт болон уул уурхайг хариуцсан сайд нараар хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэгээрээ улс орондоо алдаршсан хүмүүс томилогдов. Тэд ч ажлаа хүлээж авуутаа ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг биелүүлж гадаадын шунахай хөрөнгө оруулагч нартай эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлэн нийтийн өмнө тангараглах нь тэр. Ингээд Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар зэхэж байсан бүх компани яаралтай зайлан одов. Одоо байлдах дайсан ч үгүй хоцрох нь тэр. Дагаад эдийн засгийн өсөлт нь эрчимтэй буурч, улсын сан нь хоосров. Монголын популист намуудад эдийн засгийн бэрхшээлийн буруутныг бие бие рүүгээ чихэн орилолдохоос өөр ажил үлдсэнгүй.

Нэгэнт Туркоз Хилл компани нь Айвэнхо шиг бирж дээр тоглолт хийж мөнгө олдог биш, харин сая сая хүний болон компанийн итгэлийг олж бирж дээр их хэмжээний мөнгө босгон түүгээрээ бүтээн байгуулалт хийх үндсэн зорилготой учир монголчуудын ааш авираас болж биржийн үнэ гэнэт гэнэтээр савлах нь маш их хүндрэл учруулах болов. Тэд Оюутолгойд дэлхийн хамгийн том сингл уурхай байгуулж, өөр хаана ч хэрэглэж эхлээгүй цоо шинэ дэвшилтэт техник технологи ашиглах болсон авч монголчууд энэ гайхамшигт бүтээн байгуулалтаар бахархах биш харин ч тэдэнтэй ороод ирсэн дээрэмчид маягаар хандах болжээ.

ХОРЫГ ХОРООР НЬ

Тэгж байтал 2012 оноос зах зээлд зэсийн үнэ өсөхөө больсон ба цаашид уруудах прогноз гараад ирлээ. Хэрэв энэ уруудалт 5400 доллараас доош орвол энэ бизнес утгагүй болно. Хэн ч байсан (социализм байгуулах буянт зорилготой биш л бол) алдагдалтай үйлдвэрлэл явуулдаггүй, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт алдагдалтай болж эхлэхээр үйлдвэрлэлийг царцааж, борлуулалт ашигтай болох үеийг хүлээдэг. Тэгээд ч Рио Тинто бол гол нь төмрийн салбарт ажилладаг болохоос зэсийн хувьд бусад гигантуудтай харьцуулахад харьцангуй туршлага дутуу. Тэд Оюутолгойд долоон тэрбум доллар нэгэнт оруулсан, баялгийн цөм байгаа далд уурхайд дахиад тийм хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай. Монголчууд болохоор урьд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээн дээр маргалдан хоёр тэрбумын зөрөө хэлээд буй боловч түүнээ баталж чадахгүй байгаа юм.

Энэ тохиолдолд уурхайг сайн цаг ирэх хүртэл царцаах, эс бөгөөс яаралтай хэн нэгэнд зарахаас өөр аргагүй нь ойлгомжтой. Цаг өнгөрөх тутам зэсийн үнэ унасаар, 2015 оны эх гэхэд үнэ нь үйлдвэрлэлийнхээ өртөгтэй тун ойртон 5 700 доллар дээр ойчив. Эдийн засгийн буурьтай шинжээчдийн үзэж байгаагаар цааш тасралтгүй унах зэсийн үнэ их эртдээ гэхэд л 2019 онд эргэж өндийж магадгүй гэнэ. Үүнийг ч эрт ойлгосон риогийнхон аль 2012 оноос хөрөнгө оруулалтаа зогсоосон билээ. Одоо үүнээ хувьцаа эзэмшигчид болон хамтран оролцогч монголчуудад яаж тайлбарлах вэ? Хамгийн таатай арга бол хамаг бурууг монголчуудад тохох. Үнэхээр ч тохох хангалттай баримт факт бий. Рио Тинто 2012 оноос Монголын Засгийн газар болон монголчуудыг гутаан муучилдаг хамгийн том машин болон хувирлаа. Буруушаах баримт захаас аваад замаар дүүрэн. Туркоз Хиллийн хувьцаа 30 доллар байснаа богино хугацаанд зургаа болтлоо унав. Сая сая хөрөнгө оруулагчдын өмнө буруу хүлээх бай нь монголчууд. Рио Тинто гэхэд л пи ар хариуцсан (Пи Ар гэдгийг ихэнх монголчууд хүнийг гүтгэн доромжлох ажиллагаа гэж ойлгодог. Монголын цэргийн төлөөлөгчид НАТО-д айлчлахад хүлээж авсан тэндхийн пи ар хариуцсан даргын нэрийн хуудсыг хараад “Пөөх энэ НАТО чинь ийм заваан юмаар бас оролддог хэрэг үү” хэмээн толгой сэгсрэлдэж байсан гэдэг) 200 гаруй ажилтантай ба ерөөс дэлхийд танигдсан нэр хүндтэй бэл бэнчинтэй компани учир тэдний хэлэх үг маш үнэмшилтэй сонсогдоно.

ЗАХИАЛГАТ АМИА ХОРЛОЛ

Ажиллагааг удирдуулахаар Жи Эс гэх франц эрийг Риогийн Оюутолгой хариуцсан даргаар тавив. Тэрээр бүхий л асуудалд маш ширүүн дориун хандан, бүх юмыг үгүйсгэж, хэнтэй ч хэрэлдэх мохоох, дайран довтлоход бэлэн. Монголчуудын Кувейтийн сангийн мөнгөөр хөлсөлсөн Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг Жи Эс үзэхгүй, “тэр тэнэгтэй уулзах ч үгүй” хэмээн доош хийнэ.2009 оны гэрээг тодотгох нэрээр хүлээж авахад тун хэцүү “нарийвчлал” тулгах боллоо. Угаасаа ч тухайн үед гэрээ хийсэн монголчууд энэ талын ямар ч туршлагагүй учир олон асуудлыг тодорхой бус, янз бүрээр ойлгогдож болохоор үйлдсэн учир ажлын явцад үүнээ тод болгохоос ч өөр аргагүй нь мань франц эрд сайхан далим болжээ. Нарийн яривал гэрээ хийгчид зөвхөн “Хөрөнгө оруулалтын гэрээ” үзэглээд үүнээ УИХ-аар батлуулаад хөөрчихсөн болохоос үүнтэй зэрэгцэхүйц ач холбогдолтой бичиг баримт болох “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г хийсэнгүй, хагас жилийн дараа хэдхэн өгүүлбэртэй гэрээнд хоёр тал үсэг зурсан болоод УИХ-аар ч оруулсангүй. Монголын талын гэрээлэгчид ийм чухал юм байдгийг нь мэдээ ч үгүй бололтой. Мэргэжлийн бишийн л хар гай л даа. Рио Тинтогийн зарим нэг ажилтан Жи Эсийн бүдүүлэг авирыг гайхан компанийн дээд удирдлагад мэдэгдэлгүй дураар авирлаж байна хэмээн ховлоно. Үүнд нь ч монголчууд үнэмшин түүнийг тойрч гарах элдэв арга бодоцгооно. Гэтэл ийм том үндэстэн дамнасан компани Монголын Засгийн газар шиг бодлогогүй, эмх замбараагүй, хэн нэг нь дээрээс зөвшөөрөлгүй дураар дургих бололцоотой гэж үү? Жи Эсийн авир бол ямар ч таатай нөхцөл гарсан Оюутолгойг царцаах, урьдчилсан байдлаар тохироо явагдаж байгаа Гленкор компанитай нэгдэх явц хүртэл нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр тэсэн гарах тактикийн тоглолт болой. Харин үүний буруутан нь гагцхүү монголчууд өөрснөө гэдгийг л дэлхийн нийтэд харуулж ойлгуулах. Зэсийн үнэ өртгөөсөө доош орох гээд байхад монголчууд яаж ч бууж өгч юу ч амлаад уурхайг ажиллуулна гэдэг тэнэг хэрэг юм. Ингэхээр таатай нөхцөл гэж байхгүй.

Эдийн засаг сөхөрсөнтэй холбогдуулан Засгийн газар огцорч, сөрөг хүчнээ оролцуулсан шинэ Засгийн газар томилогдлоо. Сахил хүртээд шал дордов гэгчээр эвссэн хүчин 2016 онд болох парламентын сонгуульд гараагаа аван уналт доройтлын шалтгаан нь түрүүчийн Засгийн газар юм гэсэн сурталчилгаанд мордон өөрийн засгийн гаргах шийдвэр болгоныг нураах гутаах үгүйсгэх шүүмжлэх ажилд ханцуй шамлан орох нь тэр. Риогийн хувьд 2012 оны сонгуулийн буянаар өнөөгийн явуулж буй бодлогод нь туслах олон хүн Монголын парламентад гараад иржээ. Магадгүй тэднийг гарч ирэхэд нь тусалсан ч байж болох. Юутай ч тэд Монголын Засгийн газрын Оюутолгойд буй болсон тулгарсан бэрхшээлээс гарах хөдөлгөөн болгонд хаалт тавин үхэр шиг гөжин, хэрээ шиг гуагалах нь чухам ингээсэй гэж хүсч буй риогийнхны хувьд үнэлж баршгүй тус юм. Тэднийг ч тэжээж буй баримт энд тэндээс цухалзана. Орилох тусмаа амьдрал нь сайжирч буй нь орчных нь хэнд ч ил харагдана. Үүнийгээ булахын тулд нийгмийн аль л тогтворгүй хэсгийг өдөөн тухирч бослого үймээнд уриална. “Оюутолгойг 2025 онд л ашиглаж эхлэх хэрэгтэй” хэмээн нэгэн тэмцэгч сануулах нь энэ үгийг цаанаасаа сонссон бололтой. Албан шугамаар хийсэн болон тохирсон дотоод асуудлыг нь дэлгэн хэвлэлийн бага хурал хийж гаслан дуулах нь “энэ материалыг хэнээс авав” гэсэн асуулт тавихад хүргэнэ. Монголын Засгийн газар үнэ цэнэгүй болсон 34 хувиа Риог эргүүлж аваач гэж гуйсан захидал явуулангуут “чухам хаанаас олоод мэдчихэв” гэмээр, ердөө маргааш нь “Монгол өөрийн хувиа зарахгүй” хэмээн яаран чарлаж, захидал бичигчдийг урвагчаар зарлана. Риогийхан урьд нь амжилт бүтээлээ сурталчлах гэж ихэд чармайдаг байсан бол 2012 оноос хойш өөрийг нь муулах гоочлох хориглох зовоох хөлсний ажилтны эрэлд гарах болжээ. Тийм улс олдолгүй яахав, үүгээр бол мэргэшсэн ардууд хаа очиж ховоргүй шүү. Монголын сул дорой төр ус балгасан аятай чимээгүй суух нь далдуур дэмжээд ч байгаа юм шиг.

ЗӨВЛӨХИЙН ОРОНД

ЕРӨӨЛ ТАЛБИВ

Шинэ Засгийн газар зөвлөлгөө авахаар дэлхийн маш нэр хүндтэй хөрөнгө оруулалтын компанийг урьжээ. Тэд ирж гурав хоног байдлыг ажиглаад буцсан байна. Тэдний өгсөн зөвлөлгөө:

Нэгдүгээрт: 2009 оны гэрээнд Монголын тал 34 хувийг зээлээр авсан нь үндсэн гол алдаа болсон байна. Зарлагаа нөхсөний дараа ноогдол ашгаа авч эхлэх тул нөгөө тал зарлагаа нэмэх байнгын сонирхолтой, ингэхээр ноогдол ашиг автал олон жил өнгөрнө.

Хоёрдугаарт: Гэрээ хийгчдийн туршлагагүйгээс болж танай 34 хувь цөөнх тул хяналт явуулах бололцоогүй юм байна, учир нь “хувь эзэмшигчдийн гэрээ” гэх чухал баримт бараг үгүйтэй адил, ийм нөхцөлд 34 хувь чинь үнэ цэнэгүй болжээ. Ер нь ч тэгээд хяналт тавих мэдлэг туршлага та нарт алга.

Гуравдугаарт: Нэгэнт хувь авсан бол түүнийгээ байнга тордож үнэ цэнэтэй болгох мэргэжлийн компани ажиллуулах ёстой атал танайхан энэ талаар ямар ч мэдлэггүй учир зөнд нь хаяжээ. Одоо энэ 34 хувь ямар ч үнэ цэнэгүй учир хэнд ч санал тавиад худалдан авахгүй. Тухайн үедээ гадны мэргэжлийн компани авсан бол өртөг нь таван сая орчим доллар байх байлаа, харин одоо үүнийг 50 сая доллараар хийх компани ч олдохгүй болов уу (Одоо 50 байтугай тухайн үед нь таван саяар гадныхныг хөлслүүлэхийг эх орондоо дэндүү хайртай манай ард түмэн зөвшөөрч харагдаач).

Дөрөвдүгээрт: Та нарт уул уурхайн бизнесийн ямар ч мэдлэг, туршлага, ойлголт алга. Ийм байж энэ бизнесийг өөрснөө хийх гээд улам бантагнуулаад байдаг зан чинь мөд засрахгүй юм байна.

Тавдугаарт: Энэ асуудлаар дэлхийд нэртэй том хуулийн компани хөлсөлж аваад зөвлөлгөө авах, улмаар тэдэнтэй нийлж арбитрын шүүхэд хандах хэрэгтэй. Тэгэхийн өмнө танай тал нэгдсэн байр сууринд очих хэрэгтэй. Гэтэл тийм юм алга, нэг өдөр нэг юм хэлнэ, нөгөө өдөр тэс өөр юм ярина, хоорондоо хэрэлдээд яах гээд байгаа чинь хүнд байтугай өөрсдөд чинь ойлгомжгүй байна.

Тэд ийм урьдчилсан дүгнэлт гаргажээ. Оюутолгой шиг том хөрөнгө оруулалттай үйлдвэрлэлийг дийлэх хөрөнгө оруулагч болон банк дэлхий дээр арав гаруйхан байдаг, биенийгээ маш сайн мэддэг учир хоорондоо холбоотой гээд өөр ямар нэг асуудлаар риотой эрх ашигийн зөрчилтэй хуулийн компани олж зөвлөлгөө аван арбитрийн шүүхэд заргалдсан нь дээр гэж тайлбарлажээ. Ер нь гомдлоо юун түрүүн Олон улсын валютын санд тавь, учир нь одоо Францын нэгэн социалист авгай ажиллаж байгаа учир ядуу буурай орныг том компани дээрэлхэлээ хэмээн зарга хийгээд явж магадгүй, учир нь тэрээр социалист хүн байхгүй юу гэжээ. Үгүй тэгээд, хичнээн социалист байгаад ийм хүнд хортой нөхцөлдхөрөнгө оруулсан компанийг ашиггүй үйлдвэрлэл явуул гэж тулгана гэдэг ч хэцүү дээ. Энэ нь нэг талаасаа яах аргагүй зөвлөлгөө боловч монголчуудын бодит байдлыг мэдэх улсын нүдээр харвал“тийм байх болтугай” гэсэн ерөөл л юм даа.

ТӨГСГӨЛ БУЮУ ӨӨРТӨӨ ХИЙСЭН ХАРААЛ

Тэдний зөвлөлгөөг хүлээж авсан Засгийн газар АНУ-д байрлалтай дэлхийн хамгийн том хуулийн компанийн нэгэнд хандав. Ер нь нэлээд эртнээс байдал бишдээд эхлэнгүүт хуулийн том компанид хандъя хэмээн төсөв батлуулахаар хөөцөлдсөн боловч гадны шулаачдаас асуухгүй, дээд тэнгэрээс асууна гээд мөнгө хариуцсан сайд нь хоёр жил тас унжчихсан хэрэг. Тэнгэрийн элч сайдыг арай гэж зайлуулаад хэдэн төгрөг батлуулаадахсан чинь хөлсний эх оронч гишүүд бослого гарган Засгийн газрыг огцруулна, шийдвэр гаргасан этгээдийг шүүхэд өгнө хэмээн бөөлцгөөв. Хэнгэрэг нүжигнэн, хэц шажигнах хараал чатгын увдисаар тасарч унах нигууртай “хар толгой” болбоос бөө нарыг ч өөрсдийгнь багтаасан Монгол эх орны хувь тавилангийн толгой бөлгөө… За нэг иймэрхүү л байна даа.

2015.2.15

Categories
мэдээ цаг-үе

АШУҮИС-ийн судлаачид ялааны нүдэн дээрх бактерийг харах чадалтай боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар “2014 онд гарсан шинэ технологи, дэлхийд тав байдаг тоног төхөөрөмжийн зургаа дахь нь Монголд суурилагдсан” хэмээн гайхуулав.Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан лаборатори гэнэ.Монгол судлаачдын үнэ цэнийг дээшлүүлэх, Монгол хүний эх орондоо хийсэн судалгаагхүлээн зөвшөөрүүлэхэд цөм лабораторинь тусална.Энд хүний эрүүл болон өвчтэй эсүүдийг мөнхжүүлж судалж эхэлжээ. Мөнхжүүлнэ гэдэг нь -80-200 хэмд хөлдөөж хадгалдаг аж. Онолын хувьд хүнийг хөлдөөгөөд, зуун жилийн дараа амьдруулж болох уу хэмээн лавлахад боломжтой гэж судлаачид хариуллаа. Түүгээр ч барахгүй хүний нэг эснээс бүрэн бүтэн хүн гаргаж авах ирээдүй бийг ч дурдав.Эсийн банктай болж, эсийг гүн хөлдөөж хадгалахболжээ.Мэдрэлийн эс, арьсны эсүүдийг тусад нь ялгаж аваад эмийн бодис хэрхэн үйлчилж байгааг судалж буй. Хавдрын болон чихрийн шижингийн эсүүдийг судалснаар яавал зөв эмчлэх аргыг олох аж.“Генийн дарааллыг уншина” л гэнэ. Өвчтэй хүмүүсийг генийн түвшинд оношлох боломжтой болжээ. Өвдсөн хүний удмын тогтолцоонд нь гажиг байна уу гэдгийг тодруулаад, эмчлэх арга замыг тодорхойлно гэсэн үг.

Даралт ихдэх, чихрийн шижин, хавдарөвчний генийг нөхцөлдүүлэхямар ген давамгайлж байгааг тодорхойлчихвол хожим ямар өвчинд өртөх эрсдэлтэйг нь хэлчихнэ. Анжелина Жоли ийм таамаглалындараа хөхний хорт хавдартай болохоос сэргийлж, хөхөндөө мэс хүргэсэн билээ.“Оношийн зөрүү их гардаг. Монголд оношлуулаад, Солонгост очоод үзүүлэхээр оношийн зөрүү 60 хувь гардаг” гэнэ. Харин техник технологийн буянаар энэ зөрүү багасах вий.Амьд эсийн бүтцийг алдагдуулахгүйгээр нэг нано метрийн нарийвчлалтайгаар харах боломжтой. Нэг нано метр гэдэг нь мм-ийг сая хуваасантай тэнцэх хэмжээ. Ялааны нүдэн дээр наалдсан бактеруудыгхарж чадна л гэнэ шүү.Гепатит В, С-гийн ачааллыг тооцдог байсан бол халдвар авсны дараа вирус идэвхжиж байгаа эсэхийг ялгаж чаддаг аппараттайболжээ. Хямралаас өмнөхөн амжиж эднийх цөм лабораторитой болсон аж. БСШУЯ-наас4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, сургууль өөрөө нэг тэрбумыг гаргасан аж. Цөм лабораторитой болсон учраас тус сургууль судлаач эрдэмтэн багш нарынхаа инновацийн төслүүдийг дэмжих зорилгоор АШУҮИС-ийн Шинжлэх ухаан Технологийг дэмжих сантай болжээ. Тус сангаас хорь гаруй төслөөс шалгарсан дөрвөн төсөлд500 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.Шалгарсан дөрвөн төслийн судлаачдын нэг Ш.Чимэдцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр АШУҮИС-ийн Эм зүй биологийн сургуулийн бичил эм дархлаа судлалынтэнхимийн багш аж.

-Монгол орны байгалийн гаралтай түүхий эдээс эмийн бодис гаргаж авах технологийг боловсруулах судалгааны ажлын хэсэг байгаа юм. Манай оронд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг асар олон тооны эмийн ургамлууд, хүч чадал нь тодорхой болсон эм тангууд байдаг. Гэтэл эдгээрийг бид орчин үеийн шинжлэх ухааны түвшинд бүтэц бүрэлдэхүүн хэсгийг нь тогтоож, судлаад энэ эмийн бодисын энэ хэсэг хүч чадалтай, дархлаа сэргээх чадалтай бодис юм байна гээд цэврээр ялгаж, эмийн хэлбэрт оруулах учиртай. Янз бүрийн эмийн бодис дархлаа сайжруулдаг хүч чадал нэмдэг гэж яриад байгаа боловч мөн чанартаа дархлааны ямар эсийн түвшинд очиж нөлөөлж байна гэдгийг бид нотолгоондсуурилсан шинжлэх ухаанаар баталснаар манай эм тан ургамлын гаралтай бүтээгдэхүүн маань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх юм гэж тэр тайлбарлав.

-Та ямар судалгаа хийж байв?

– Миний хувьд хавдрын иммунологийн чиглэлээр Анагаах ухааны магистрын болон докторын зэргээ хамгаалж байсан. Хавдар гэдэг маань дархлаа хомсдлоос болж үүсдэг эмгэг. Дархлааны байдал хорт хавдрын үедяажалдагддаг юм бэ. Дархлааны урвалын ийм эсүүд нь идэвхиждэг юм байна. Ийм уураг молекулууд нь багасдаг юм байна гэдэг судалгааг бид эмнэл зүйн түвшинд хийж байсан.

-Та судалгаагаа зөвхөн Монголдоо хийж байсан уу. Эсвэл гадаадад суралцаж судалгаа хийх боломж олдсон уу?

-Хэд хэдэн оронд очиж судалгаа хийх боломж надад олдсон. Жишээлбэл Австрийн Мал эмнэлгийн сургууль дээр биднийөдөр тутам хэрэглэдэг хүнсний будааг хордуулдаг хөгц мөөгөнцрүүд нь бидний дархлааны хариу урвалыгдарангуйлдаг гэсэн судалгаагхийсэн. Үүнийг нь хэвийн бичил биетнүүд, бактеруудаар эмчилж болно гэж үзсэн.

-Хөгцтэй ааруул идэх сайн гэж хөгшчүүл ярьдаг байсан?

-Олон талтай л даа.Бидэнд ашигтай ба хортой мөөг зөндөө байдаг. Өнөөдөр бидний хэрэглэдэг шар айраг, талханд исгэгч буюу мөөгийг хэрэглэдэг. Эмгэг төрүүлдэг бичил биетнүүд ч байдаг. Тэдгээр нь бидний хоол хүнсийг бохирдуулдаг. Тэр нь ариутгалын бодист устахгүй явсаар бидний иддэг гахай тахиаг энэ будаагаар бордоод, түүнийг идсэн хүмүүсийн дархлааны тогтолцоонд нөлөөлдөг. Солонгосын Йонсей их сургууль дээрсүрьеэгийн үед хэрэглэгддэг басл нэг эмийн судалгаа хийсэн. Манайх шиг сүрьеэгийнтохиолдол ихтэй газруудад хүн амын бараг 80 хувь нь сүрьеэгийн халдвартай гэж үздэг бөгөөд бидний хэн нь хоёрдогч хэлбэрийн тархины болон бөөрний өөр хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвдөж болох вэ гэдгийг тодорхойлдог оношлуур үйлдвэрлэдэг төсөл дээр ажиллаж байсан. Энэ бүх өндөр хөгжилтэй орнуудын их сургууль дээр явагддаг судалгааны аргууд нь эцэстээ ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэдэг. Технологи боловсруулна. Тэр патентыг бид үйлдвэрлэгчдэд өгнө гэсэн үг.

-Гадаадад манайхан судалгаа хийгээд яваад байсан. Одоо эх орондоо ажиллах боломж нээгджээ?

-Бүгд бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиуд дээр ажиллаад юм сураад ирсэн гэтэл ирэхээр нь ажиллуулах лаборатори хязгаарлагдмал байлаа.Одоо энэ боломжийг манай сургууль Засгийн газрын тэтгэлгээр нээж өгч байна. Маш их зардал гаргаад гадаадад сурчихсан. Өөрсдөө маш их бүтээл хийсэн залуучууд байна. Гэтэл эх орондоо ирээд ажиллах нөхцөл бүрдээгүй байсныг маш богино хугацаанд бий болгож өглөө. Үе үеийн эрдэмтэн судлаачдын мөрөөдөл байсан ажил.

-Хүмүүсийн дархлаа улам бүр суларч байна гэдэг. Үнэхээр ч биднийг багад ханиад хүрэхэд аарц уухад л дарагдчихдаг байсан. Одоо бол хичнээн ч хүчтэй эм уусан дарагдахаа байлаа?

-Бидэнд дархлаа зохицуулгын алдагдал гэж бий болсон. Багадаа аарц чацаргана уугаад эдгэдэг байсан ньбидэнд нийгэморчноос ирэх стресс бага байсантай холбоотой.Стресс багатай байсан болохоор гаднаас халдвар авсан ч бие хэвийн зохицуулгатай учраас аарц уухад эдгэдэг байсан. Гэтэл одоо цалин мөнгө, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан гэх мэтээр бид маш их стресстэй байдаг. Гар утас гэдэг бидний хэрэглээ ч байнга түүнээсээ хамааралтай болчихсон. Утасгүй явсан ч чихэнд утасдуугараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ мэт чинь биднийг байнгын дарамтад оруулдаг.

-Жаахан хүүхдүүд чбас стресст ордог болов уу?

-Гэр бүл, хүүхдэдээ бид цаг зарцуулж чадахгүй байгаа. Хүүхэд зурагт үзээд, утсаар тоглоод саатаад, биднийг ажлаа хийх боломж олгоодбайдаг шүү дээ.Гэтэл тэр бүхнээс хүүхэд аймаар том стресс авдаг. Өвдөхөөрөө бүр үхчих гээд айлгаад байдаг. Яагаад гэвэл ямар ч хөдөлгөөн хийхгүй суухаар хүүхдүүд нийгмийн стресст илүү өртөөд, тэр нь дархлааг ньилүү дарангуйлдаг.

-Хүүхдэд юун стресс байх вэ гэж бид боддог?

-Дархлааны тогтолцоо нь бүрэнбүрдэж чадаагүй болохоорилүү их стресст ордог. Мөөгнийхордлогыг эдгээхэд бактер хэрэглэдэг гэж дээр ярьсан. Бидний хоол хүнсний бүтэц тэр чигээрээ өөрчлөгдсөн. Биднээс дээд үеийнхэн сүү, цагаан идээгээр л амьдардаг байлаа. Гэтэл тийм хэрэглээ байхгүй болсон ч хүүхдээ жаахан өвдөнгүүт антибиотик өгчихдөг. Өөрөөр хэлбэл бидний бие дэх олон бактерууд бидний дархлааг хүчтэй болгодог. Тэрийг нь тэжээдэг юм нь ашигтай бактертай сүү, айраг, тараг, ааруул ээзгий. Энэ хоол хэрэгцээнээс гарахаар өөрсдөдөө байгаа бактераа тэжээж чадахаа болиод, дээр нь нэмээд жаахан ханиад хүрэнгүүт антибиотик хэрэглэдэг. Антибиотик нь хүнд хэрэгтэй хэвийн бичил биетүүдийг устгачихдаг. Хэвийн бичил биетнүүд устмагц дархлаа тогтолцоо ажиллаж чадахаа болино. Энэ утгаараа аяндаа бид дархлаагаа дарангуйлаад өвдвөл хүнд өвддөг. Хүүхдүүдээ анхаараарай. Гэртээ гурав дөрөвхөн хүнтэй харьцдаг хүүхэд цэцэрлэгт орж, хорь, гучин хүүхэдтэй харьцаад эхлэхээр урвал өгч, хамраас нь нус гоожиж халуурах ёстой. Энэ хэвийн урвал. Тэгэнгүүт нь өвдчихлөө гээд гэртээ долоо хонуулаад антибиотик өгөөдцэцэрлэгт нь өгөхөөр ахиад ханиад хүрчихдэг. Гурван удаа ханиад хүрэхээр манай хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй юм байна гээд явуулахаа больчихдог. Зүй нь эхний удаа халуурахад халуун аарц уулгаад, тордоод цэцэрлэгт ньявуулаадбайсан бол улам хүчтэй дархлаатай болох байсан. Надаас хүмүүс “За чи дархлаа судлаач, дархлаа сайжруулдаг эм бэлдмэл юу байна” гэдэг. Би сайн унтаад амарчих, халуун аарц, чацаргана уу. Явган алх” гэхээр тоохгүйэм лнэхээд байдаг гэв.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Бараашиг асгасан цагаан сар

Цагаан сар хаяанд ирлээ. Бага байхад цагаан сар, шинэ жилийн баяр ойртох тусам хоног уртассан мэт санагддагсан. Авга ах маань биднийг жил бүр наадам үзүүлэх гэж хот руу чирнэ. Ахаас бусад нь “Цэнгэлдэхэд орохоор нүд эрээлжлээд байна” гээд явахгүй. Харин цагаан сарыг бүгд хүлээнэ. Бууз банш идэхдээ биш, хамгийн гоё нь айл хэсч бэлэг цуглуулах. Дээлийн энгэр бэлгэндээ цүдийсээр урд хормой бүс давахын цагт гэртээ очиж юүлээд буцаад гарна даа. Айлууд 12 хуудастай дэвтэр, харандаа, жигнэмэг бэлэглэнэ. Ихэнх айл түүн дээр нэмж нэг төгрөг өгнө. Талх 1.4, сүү 0.9, кг гурил нэг төгрөг байсан үе. Ямар ч айлд орсон багадаа л атга чихэртэй гарна. Миний мэдэхийн манайх цагаан сарыг даруухан тэмдэглэдэг байж. Зуунмодод аавын маань хоёр дүүгийнх байх. Шинийн 1-нд тэр хоёр нь ирчихнэ. Намын хороо, захиргааны цөөн дарга үд дунд ирээд золгочихно. Манай цагаан сар ерөнхийдөө ингээд өндөрлөнө. Аав том эгч хоёр айл хэсэх дургүй. Би аавыг дагаж хоёр дүүгийнхээр нь очно. Байрандаа байдаг ангийнхаа дөрвөн хүүхдийн аав ээжтэй нь золгоно. Ингээд миний цагаан сар дуусчих гээд болдоггүй, тийм учраас өөрийн зоргоор явах гэнэ. Манайхаас хамгийн нүсэр цагаан сар тэмдэглэдэг хүн бол миний ах. Ахдаа би арай л хүрэхгүй л дээ. Нэг удаа ах маань цагаан сараар 100 шахам төгрөгтэй болсныг санаж байна. Бид цагаан сараар олсон мөнгөө том эгчдээ өгнө. Харин тэр их мөнгө олсон жилээ ах маань 20 гаруй төгрөг авч үлдсэн юм билээ. Би түүний бэлэг сэлтий нь багцаалдаж байгаад “Чамд лав арван төгрөг байх ёстой гэж тулгав. Тэгсэн чинь мань хүн 20 ширхэг нэгтийн дэвсгэрт гаргаж ирээд “Хоёулаа энэ мөнгөөр улаан ус (ундаа), элэгний нухаш авч иднэ. Харин чи хэнд ч хэлж болохгүй шүү” гэж байна. Ах маань ийм хоншоортой эр л дээ. Дээр нь бас нэг болзолтой. Тэр нь би ахын чавх, тэвэг, бөглөө зэргээ нуусан газрыг аавд илчлэхгүй. Бас зун нууцаар самарт явсныг, сүүний мөнгөний хариултыг том эгчид өгдөггүйг хэлэхгүй гэсэн ам өгч байж 20 төгрөгийг нь үрэхээр хэлэлцээр хийж чадав. Бидний нууц гэрээ дараа жилийн цагаан сар хүртэл хүчин төгөлдөр байх тодорхой заалттай. Харин би мөнгө үрэх хугацаанд л амаа хамхиж чадсан юм. Бусад цагт нь би тувт шантааж хийсээр… ах маань Алтанхуяг шиг тэссэн ч нэг л өдөр би түүний бүх булхайг олонд дэлгэсэн билээ. Гэхдээ намайг бодвол эдийн засгийн ухаантай ахдаа би газраа хөлдөөсний гор гарч миний хувьд дараа жилийн цагаан сар хүртэл нэг ч төгрөгийн орлогогүй хүндэвтэр жил өнгөрсөн юм. За энэ ч яахав, цагаан сардаа оръё. Биднийг хүүхэд байхад цагаан сарыг малчдын баяр гэж нэрлэдэг байсан. Нэг үе хот суурин газарт чимээгүй өнгөрдөг байсан ч гэж ярьдаг. Харин нэг удаагийн цагаан сарын баяр санаанаас гардаггүй юм.

Манай гэр Зуунмодны төв талбайд байдаг. Цонхоор Аймгийн захиргааны аавын өрөөний цонх гэрэлтэй эсэх нь харагдана. Гэрэл унтраад аав захиргааны хаалгаар гарч ирэхгүй бол би гүйж орно. Аав шөнө дөл болтол их сууна. Тэр жилийн цагаан сарын өмнө өрөөнийх нь гэрэл унтарсан боловч, аав ирдэггүй. Аймгийн захиргаа руу ортол хэсэг ажилтнууд цагаан сар тэмдэглэх тухай маргаан өрнүүлж байв. Угаасаа баяр ёслолд ач холбогдол өгдөггүй аав маань байгууллага дээр цагаан сар тэмдэглэнэ гэдэг бол байж болшгүй үйлдэл гэж зүтгэж байна. Таван хүн 3:2-оор хуваагдан аавын тал дийлж байгаа бололтой юм. Ялагдаж байгаа тал оросууд манай цагаан сарыг тэмдэглүүлэхгүй бодлого баримталдаг, тусгаар улс үндэснийхээ баярыг тэмдэглэдэг байх ёстой маягийн юм ярьж байна. Мэдээж тэр үед шууд тэгж ярих зүрхтэй хүн байхгүй л дээ. Өнөөдрийн өндөрлөгөөс утгачилбал тиймэрхүү л утгатай үг хэлж байв. Харин манай талынхан (аавын тал) аймгийн захиргаа айлын гал тогоо шиг харагдана, ууц, боовонд гаргадаг улсын мөнгө гэж байх ёсгүй. Тэгээд ч төрийн ордонд эр эмгүй үнгэлдээд зогсч байх нь зохилтой зүйл биш гээд феодалын талынхныг бут ниргэж байв. Дайсны тал ч мөчөөгөө өгсөнгүй. Тэдний үзэж буйгаар бол цагаан сарын дараа хэсэг бүлгээрээ нуугдаж нэгнийдээ очиж бууз жигнүүлдэг. Тэр нь архидалт болдог. Түүний оронд ажил дээрээ золголт хийвэл хэн хэндээ төвөггүй гэнэ. Харин манай тал тийм намч бус үйлдлийн хажуугаар дуугай өнгөрөөд зогсохгүй, өөгшүүлнэ гэдэг нь нам засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа л нэг хэлбэр гээд сануулж байгаад донгодно гэдгээ тойруу замаар ойлгуулав. Дайсны ч дайралт ширүүсч цагаан сарын баяр бол улсын баяр байх ёстой, малчдын гэсэн нэрээр ёс заншил мартагдаж байна. Тиймээс зарим хүн элдэв янзын ус хэрэглэх болсон хэмээн аавын эмзэг газрыг хатгах нь тэр. Аав маань архи, тамхи хэрэглэхгүй. Харин айраг, пиво, бараашигийг бол нэлээд уучихна. Бараашиг гэдэг нь тухайн үед буцалсан усыг хөргөөд исгэгч, элсэн чихэр, үзэм, чангаазтай иссэн пивотой төстэй ундаа. Гэхдээ согтоох чанар сул. Бараашиг уугаад согтуу явсан хүн дуулдаагүй. Түүнийг захиргааны зарим дарга элдэв ус гэж нэрлэж байсан гэдэг. Аав маань хааяа бараашиг исгэж ууна. Би аавын дуугаа өндөрсгөж байхыг хоёр удаа л харсан. Энэ удаа анхных нь байв. Аав маань “Одоохондоо бараашигийг хорьсон хууль алга. Харин баяр ёслолыг хуулиар зохицуулж байгаа” гээд бараашиг хавар намар чийг баманд сайн, харин цагаан сар хаврын мах ховордсон үед социалист төлөвлөлтийг алдагдуулдаг. Дээр үед алсаас ирсэн зочдод зориулж их хэмжээний хүнс (ууц, боов) бэлддэг байсан болохоос одоогийнх шиг хөршдөө зориулж бүтэн хонины ууц тавих зохисгүй цамаархал хэмээн бараг 30 шахам минут хурлын индэр дээр илтгэл тавьж байгаа мэт үг хэлсэн санагдаж байна. 19 цагийн орчим гэртээ ирж хоолоо идээд буцаад ажил дээрээ суудаг аав маань тэр орой 23 цагийн үед хоолоо идээд буцаж гараагүй. Тэр орой захиргааны жижүүр аавын тал илт давуугаар ялсан гэж үзэж байсан ч хожим гарсан шийдвэр тийм биш гэдгийг харуулсан юм.

Удалгүй цагаан сараар айлууд бараашиг эсгэхийг хориглосон шийдвэр гарсан дуулдав. Хэний ямар тушаалаар гэдэг нь мэдэгдэхгүй тэр яриа цагаан сараар батлагдав. Том эгч маань бараашигны ус бэлдэх эсэхийг ааваас асуухад “Бэлд” гэсэн аж. Бараашигийг уухаасаа арваад хоногийн өмнөөс бэлдэж эхэлнэ. Манайх 30 литрийн вааранд исгэнэ. Цагаан сараар манайд хоёр шил архи жаахан айраг, пиво, бууз л байхад хангалттай. Цагаан сарын дараа үлдсэн 20 литр бараашигийг захиргааныхан цувж ирсээр дуусгана. Орж ирсэн хүнд илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг модон хул бараашиг өгөөд гаргана. Нөгөөдүүл нь мэддэг болохоор золгохдоо илүү дутуу хараад байхгүй дэгтэй. Тэр жил цагаан сар болохоос гурав хоногийн өмнө “Есөн тэнэгийн хороо” нэртэй гэр хороололд айлын бараашигийг асгасан тухай дуулдав. Энэ тухай аавд хэлтэл “Мэдэж байна” гэснээс өөр юм хэлсэнгүй. Том эгч маань жаахан айсан маягтай хоёр хонов. Манай байрны нэг даргын хүүхэд шийдвэр гаргасан хүний нэрийг хэлээд зогсохгүй, бараашиг асгагч нар хэн байгааг мэдэж байгаагаа надад хэлэв. Шийдвэр гаргагч дайсны тал, харин бараашиг асгагч бүлгийн ахлагч манай талын эмэгтэй болж таарав. Битүүний өмнөх өдөр би цонхоор харж зогстол захиргаанаас бараашиг асгагч бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ манай байрыг зүглэв. Би яаран аавын өрөө рүү утасдаж “Манай байр руу бараашиг асгагчид ирж байна. Хаалгаа түгжчих үү” гэтэл “Хэрэггүй” гээд утсаа таслав. Эгч маань жаахан айсан маягтай. Би ажиглалт хийх, асгагчдыг тагнахаар гэрээс гарав. Бүлгийн дарга “Сайн уу Төгсөө, эгч нарынхаа үгэнд орж байгаа биз” гээд нүд ирмээд өнгөрөв. Бараашиг асгах гэж яваа хүн их баяртай байхыг хараад гайхав. Манай байр нэг давхар найман айлын орон сууц. Энэ байранд манайх 1959 онд орсон гэдэг. Асгагчдын бүлэг орох гэсэн эхний айл цоожтой. Үнэндээ би утсаар сануулаад тэд дотроо бүгэж байгаа. Дараагийн хоёр айл бараашиггүй. Дөрөв дэх айл буюу манай өөдөөс харсан айлын бараашигийг асгаж байгаа нь дотор эвгүйтүүлээд явчихав. Асгасан бараашигны савыг намайг оруулж өг гэж манай талын эгч хэлэв. Би ”Та нар намайг эднийх руу орсон хойгуур манай бараашигийг асгах нь уу” гэтэл “Танайд юу гэж бараашиг байхав дээ” гээд инээгээд яваад өгөв. Манай талын эгч манайд бараашиг байгааг мэдэхийн дээдээр мэднэ. Хааяа ганц нэг аяга татна. Манай ааваас арай дүү олон жил хамт ажиллаж байгаа нэгэн. Хожим нь мэдэхнээ манай байранд гуравхан айл бараашиг эсгэсэн гэсэн. Хамгийн эхний айл миний сануулгын ачаар хаалгаа түгжиж амжсан. Хоёр дахь айлыг би бараашиг эсгэдэгийг мэдээгүй учраас утсаар анхааруулаагүй юм.

Том эгч маань оройдоо дүү, эгч, ахыг тойруулж суулгаж байгаад кино, үлгэр ярьж өгнө. Заримдаа зохиогоод ярьчихдаг байсан гэж бидэнд хожим нь ярьж билээ. Тэр цагаан сарын дараа нэгэн сонин түүх ярьсан юм. Хоёр дарга санал солилцож байгаад маргаж эхэлсэн гэнэ. Нэг нь бараашиг уудаг нөгөө нь архи уудаг. Бараашиг уудаг нь нөгөөдөхөө хурал дээр олон удаа шүүмжилсэн. Тэгээд архи уудаг нь бараашиг уудгийгаа дарах нэгэн арга бодож олсон аж. Тэр нь цагаан сараар шүүмжлэгч нөхрийг бараашиг эсгэж байгааг нь илрүүлээд намын Төв хороонд илтгэх. Харин бараашиг уудаг нь тэрийг мэдээд комисс байгуулахдаа өөрийн хүнийг даргаар тавьчихаж. Нэгэнт дээш нь мэдээлэх журамтай тул архи уудаг дарга бараашигаа асгуулсан өөрийн талын нөхрийг матах ацан шалаанд орсон гэнэ. Үүнээс хойш архи уудаг дарга бараашиг уудаг даргатайгаа шөргөөлцөлдөхөө больжээ. Эгчийн энэ яриаг би аавд дамжуулснаар эгч маань миний мэдэх гурав хоног аавд загнуулсан юмдаг. “Тийм юм огт болоогүй, бараашиг асгах нь монгол даяар хэрэгжсэн ажил. Хаанаас та нар ийм юм олж сонсоод байна” гэх нь нэг л сэжигтэй санагдаж байв. Гэхдээ л би аавын үгэнд итгэсэн дүр үзүүлээд өнгөрсөн юм. Гурван жилийн өмнө аавтай тэр үед хамт ажиллаж байсан өндөр настантай хуучилж суух нээ, “Нэг тиймэрхүү зүйл болох нь болсон. Гэхдээ чи тэрийг мэдэх хэмжээний ухаан ороогүй байсан санагдаад байна” гээд инээж билээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Д.Мандахсан: Зохиолчдын эвлэлийг алтан гургалдай гэвэл “Уран-өд” дугуйлан түүний нэг өд нь юм

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсантай ярилцлаа

-Та бол насаараа хөдөө сууж буй бичгийн хүн юм. Манай сонин хөдөө суугаа зохиолчдоос ярилцлага авч цувралаар гаргаж байна. Эл удаа танаас яриа авах боллоо. Та бол гучаад оны эхээр төрсөн насны хувьд Сүрэнжав, Бадарч, Цоодол, Урианхай гээд аваргуудаас ахимаг хүн. Тэгэхээр эртний хүн болж таарна. Их утга зохиолын босго хэдий үеэс алхав даа.

-Хотоос зайдуу сууж уран зохиолтой нөхөрлөсөн нь нэг талын их таатай санагддаг шүү. Байгаль дунд, чимээгүйн дунд, хааяа ганцаардлын орон зайд элдвийг бодох сонин байдаг. Магадгүй бие дааж өсөж өндийхөд нөлөөлдөг ч байж мэднэ. Би хөдөөдөө дуртай болохоор, хөдөөгөө өмөөрч байгаа хэрэг. Гэхдээ хөдөө бол хөдөө л байдаг шүү дээ. Гэтэл бичгийн ажил бичгийн ажил байдаг. Багшийн ажил бол бичгийн ажил юм даа.1957 онд дээд сургууль төгсөөд хүүхдийн дунд орж явчихсан нь зураг сонирхдог намайг шүлэг бичихэд хөтөлсөн юм. Он тоо нь эртнийх сонсогдовч 1960-аад оноос сонин хэвлэлтэй нөхөрлөж “Могойт голын модон гүүр” хэмээх хүүхдийн анхны номоо 1986 онд хэвлүүлсэн. Ер нь өөрийн уран бүтээлд хожуу орсон гэж болно. Миний анхны номын зургийг мэргэжлийн зураач Төгс-Оюун зурсан нь би өөрийгөө бас азтайд тооцдог юм.

-Булган хангайн нутгаас авьяас билэгтэй олон сайхан уран бүтээлч гарсан. Ихэнх нь таны шавь нар. “Уран-Өд” гэж дугуйлангийн үе үеийн найрагчдыг та өврөөсөө шувуу шиг нисгэсэн хүн дээ. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Миний залуу настай хамт төрсөн дугуйлан бол “Уран-өд” юм. Тэртээ 1957 онд багшлах ажилтай минь хамт буй болсон энэ дугуйлангаас олон зохиолч сэтгүүлч, багш нар төрж гарчээ. Товч дурдахад эхэн үеэс : Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг, Н.Хишигдорж, Ж.Батцэцэг, Д.Баттогтох, С.Оюунчимэг, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа, Ц.Чинбат, Б.Цэрэнжамц, Д.Ганчимэг, Б.Баасай, дунд үеэс Б.Эрдэнэсолонго, М.Хангал, Л.Ганзул сүүл үеэс Н.Мөнх-Идэр, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам гээд олон шавь нар бий. Алийг хэлж барах вэ. Он жил холдсон ч үл мартагдах сайхан уулзалт болж байлаа. Уран-өдийнхөн Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Ж.Лхагва нартайуулзаж Багшийн дээдийн Дашдорж багшийн дугуйлан болон радиогийн М.Шийрэвийн дугуйлантай холбоо харилцаатай байлаа. Монголын радиогийн сэтгүүлч Пүрэвсүрэн манай дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэж түүндээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс “Уран-өд” дугуйлан түүний нэг өд нь юм“ гэж тодорхойлсон нь сэтгэлд тод үлджээ.

-Он он жилд хөдөө суудаг болоод тэр үү уран зохиолын аваргуудаас жаахан дөлж явсан уу. Дотны найз нөхөд хийгээд уулзаж учирч явсан зохиолчдынхоо тухай дурсахгүй юу?

-Хөдөөд удсан болохоор хотынхон шиг дотор нь унаж тустал хутгалдаж явсангүй ээ. Харин нутгаараа ирсэн зохиолчдыг таньдаг таньдаггүй ч ирсэн л бол уулзаж, урьж дайлж явлаа. Нэг удаа “Үнэн” сонины сурвалжлагч Дамдинжав гуай М.Цэдэндоржтой анх танилцуулсан юм. Цэдэндорж “Чи арван шүлэг унш.Танайд ирлээ гээд би чамайг магтахгүй гэж билээ”. Би уншлаа. Тэрээр нэлээн дуугүй сууснаа “Шүлгийнхээ төгсгөлийг сайн хий. Төгсгөл дутуу байна.Тэгээд өөрийгөө хэн бэ гэж тань” гэж билээ. Өөр олон юм яриагүй. Харин Солонгосын нэг зохиолчийн амьдралын тухай хүүрнэж байсан сан. Тэрнээс хойш бид хоёр ойр харилцаатай байлаа. Өөрийгөө ойлгоход өөрийгөө хэн бэ гэж бодоход сургасан ачтан гэж одоо ч бодож явдаг юм.

-Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойгоор санагдана, та “Могойт голын модон гүүр” номоороо эвлэлийн шагнал хүртсэн дээ. Тэгэхэд хот хүрээнд ирсэн үү. Ирэхээрээ ямар хүмүүстэй уулздаг вэ?

-Тийм ээ, Хүүхдэд зориулсан шүлгийн номоороо зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн юм. Ц.Хулан, Б.Ичинхорлоо нартай хамт авч байсан санагдана. Хот орж ирэхээрээ зохиолч С.Надмид, Д.Төрбат нартай уулзаж учирч явлаа. Одоо бол шавь нарынхаараа зочилно доо. Тэр бүр хот орж ирэхгүй юм даа.

-Хөдөө очсон зохиолч бүрийнхээ уулзалтынхаа дурсамжаас он он жилээр нь ярихгүй юу. Ухаандаа тэр маань ирээд тэгж тэгж хэд хоног наргиж уран бүтээлээ ярьж онгод хиймориор халгиж байгаад буцтал дахиад тэр тэр нар зөрөөд ирж байгаа юм. Тэгээд л мөн уулзалт үдэшлэг, шүлэг найраг гээд явчихна гэх утгатай дурсамжууд юм шүү, багш аа?

-Юм л бол уран бүтээл ярьж, бие биенээ хөглөж, зөвлөж сургадаг нутаг нугын нэрторчуулагч С.Бадраа гуай, шүүмжлэгч Ц.Мөнх, уран нийтлэлч Д.Дашдорж, яруу найрагч алтан гадаст Жан.Шагдар, АрхангайнСоронзонболд нараас эхлээд Булган аймагт уран үгсийн чуулган болж олон зохиолчдын шүлэг зохиолыг сонсож явлаа. Энэ тухай дараа хөөрөлдье. Одоо эрхэмлэж явдаг хоёр хүний тухай товч дурсья. Намайг уран зохиолд анх хөтөлсөн багш маань Ө.Баасанжав. Би бол аргагүй л гарын нь шавь. Анхны минь номыг өлгийдөж авсан ачтан. Сайн байна уу, багш аа гэхээр “Өвгөний хүү би, өндөр болоод сүрлэг байна гэх. Өөрөө намхан болохоор нь би ихэд хөхөрдөгсөн. Хөгжилтэй сэргэлэн хүн байсан юм. Нөгөө нь хүүхдийн алдарт зохиолч Д.Содномдорж. Шүлэглэдэг, дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг их авьяаслаг энэ хүнийг би “багш аа” гэж хүндэлж явдаг. Одоо ч дурсдаг аа.

Дамдинсүрэнгийн Мандахсан

Цогтой золбоотой хөвгүүнд

Дамдинцоогийн Содномдорж

Цохолж хэлэх үг байна. гээд өнгийн балаар шүлэг бичээд өгч байлаа. Гарын үсгээ их чамин уран бичдэг байж билээ. Энэ хоёр хүний буянаар би хүүхдийн зохиолч хэмээх эрхэм нэрийг хүртсэн гэж эрхэмлэж явдаг юм.

-Утга зохиолд таны хайрлаж хүндэтгэдэг хүмүүс гэвэл хэн хэн байна?

-Ер хүнийг зохиол бүтээлээр нь, чин сэтгэлээр нь хүндлэх юм даа. Хүндлэх хүн байлгүй яахав. Хүнийг хүндэлснээр өөрөө дор болчихгүй шүү дээ. “Уран-өд” дугуйлан тайлангаа хийхдээ Б.Лхагвасүрэнгийн шүлгээр эхэлж М.Цэдэндоржийн шүлгээр өндөрлөдөг байлаа. Зохиолч Л.Дашням, Д.Урианхай, Г.Аюурзана, Л.Нямаа болон гарын шавь Баянаагаа хүндэлсээр өдий хүрлээ.

-Та бол яруу найргийн нэртэй төлөөллөөс гадна сайн багш хүн. Олон шавьтай. Багшийнхаа эрдмийнхээ талаар, төгссөн сургууль соёлынхооо талаар ярихгүй юу?

-Би УБДС-ийн унаган бүтээгдэхүүн. Нэг насаараа багшийн ажилд сэтгэл зүрхээ зориулав. Даасан 8-р ангиас маань Монгол Улсын гавьяат багш Д.Ганчимэг, 10-р ангиас Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа төрж гарсан юм. Барилгачин хүн бүтээж босгосон орд харшаараа бахархдаг бол багш хүн улс орныхоо нэр төрийг өргөж явдаг шавь нараараа бахархдаг онцлогтой. Багшийн мэргэжил сайхан, би багш нартаа баярлаж явдаг.

-Эрдэнэт хотод хэдэн оноос суурьшиж эхлэв. Хичнээн уран бүтээлийн ном туурвисан билээ?

-Би чинь нутагтаа байгаа хүн дээ. 1985 онд Эрдэнэтэд ирсэн. Уул түшсэн амьдралтай сайхан нутаг шүү. Зууны манлай болсон бүтээн байгуулалттай, дэлхийд нэртэй газар. Эрдэнэт бол миний зохиолч болох, өөрийгөө таньж төлөвшихөд нөлөөлсөн гэж омогшиж явдаг. Гэхдээ би олон номгүй гарын арван хуруунд багтах бүтээлтэй хүн юм. “Могойт голын модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн дуутай шүү.

-Та бол бүхий л насаараа шүлэг бүтээлээ туурвиж буй найрагч. Ер нь ингэхэд яруу найргийг залуу цагтаа бичдэг гэдгийг үгүйсгэдэг хүн бол та шүү дээ. Сүүлд гаргасан шүлгүүд чинь маш өөр, сонин сэтгэлгээний шүлгүүд байдаг. Тэр тухайгаа?

-Яруу найрагт нас хамаарахгүй гэж бодох дуртай. Он удах тусам харин ч өсөж төгөлдөршиж, буйр сууж, гүнзгийрдэг шиг санагддаг. Авьяастай төрсөн аавын хүү нас нь байдаг юм бол, нэг их яагаа ч үгүйбайж насаараа түрий барин –миний яруу найргийн нас төгслөө гээд байх нь нэг л аятайхан биш! Харин ч бодол нас нь жигдэрч, хур авьяасаа хурцалж гүнзгийрдэг юм биш үү гэж би өөрийгөө уруу татан “тэнэглэх” дуртай. Ийм л юм. Түүнээс залуу насны дүрэлцсэн гал цогийг яахан үгүйсгэнэ. Аль аль нь байж гэмээ нь сайныг бүтээх биз дээ.

Би өөрийгөө “Мандахсан гэж тэмүүлэхээс

Намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өдөөж хатгадаг нэгэн билээ. Миний л бодол шүү дээ. Хүн юу гэх ч билээ.

-Хөдөө суугаа зохиолч нөхөдтэйгээ хэр ойр байдаг бол. Холбоо сүлжээ юу байна?

-Одоо цаг бол дуртай цагтаа холбоо барьж ярьж хөөрч болох цаг. Малчин хүн бэлчээр дээрээсээ л хол суугаа хүүхдүүдтэйгээ ярьчихдаг үлгэрийн цаг юм. Би Сүхбаатар луу Амартайвантай, Дархан руу Цэндтэй, Говьсүмбэр лүү Энхтөр, Булган луу Дагваатайгаа ярьчихна шүү дээ. Саяхан П.Батхуяг маань цүнх дүүрэн ном илгээсэн байсан. Эрдэмтэн зохиолч Л.Дашнямынхаа гурван ботийг хүлээн авлаа. Яруу найрагч С.Оюун, Ж.Батцэцэг Б.Хүрэлтогоо нарынхаа шинэхэн бүтээлүүдтэйзолголоо. Энэнээс илүү сэтгэл оюуны сайхан холбоо гэж юу байх вэ. Тийм ээ, хөө.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсонН.Энхбаттай ярилцлаа.

-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА