Categories
мэдээ цаг-үе

АРХИВ: Дөнгөтийн Цоодол: Ажаагаа дагаж Бүрэнгийнхээ найрыг олон ч хэссэн дээ

Монгол Улсын Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой хийсэн ярилцлагыг 2012 оны архиваас нээн хүргэж байна.

-Яриагаа таны ус нутаг Бүрэнгээс тань эхэлье. Та чинь нутгийнхаа болоод өвгөд хөгшдийнх өө тухай олон сайхан хайлган нийтлэл бичиж “Шар тэмээний нутаг” тэргүүт номондоо оруулсан байдаг?

-Би чинь юм л яривал Төв аймаг, Бүрэнгээ л ярьдаг хүн. Өөрийгөө яагаад яруу найрагч болов оо гэхээр Бүрэнд төрсөн чинь яруу найрагч болохоос өөр яах билээ гэж боддог. Би чинь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны хүн шүү дээ. Улсын том алдар цол төрийн шагнал энэ тэрээс илүү ус нутгаараа цоллуулах дуртай даа. Улаанбаатар хотын энэ чимээ шуугиан, олон машины урсгал дунд Төв аймгийн “ТӨ” гэсэн дугаартай машин харагдахад нэг л сайхан санагддаг. Бага залуудаа хотод хар ажил хийгээд гүйж явахад “ТӨ” дугаартай машин харагдахад ус нутгийнхантай, Ажаатайгаа уулзсан юм шиг санагддаг байлаа. Одоо ч мөн ялгаагүй ээ. Манай Бүрэн чинь Богд хаант улсын үед адуугаараа улсдаа айргийн тавд ордог байсан гэдэг. Тэрхүү малын буян хишиг өнөөдөр ч хадгалагдаж байна. Зун намрын цагт гүүгээ барьчихсан ус хонхортоо их л жаргалтай байдаг хүмүүс юм аа. Уултай, талтай, говьтой үнэндээ бумбын орон шүү дээ. Тэр л ус нутагт төрсөн би дахиад хэлэхэд, яруу найрагч болохгүй өөр яах билээ дээ.

-Зохиолч, яруу найрагч болсноо ус нутагтайгаа холбодог юм байна. Ингэхэд та багаасаа л утга зохиолд дуртай байв уу?

-Нэгдүгээр ангид байхад аз тохиосон юм. Би газар дээр ганц ахтай байлаа. Гэхдээ тэр маань эрт байхгүй болсон. Хорин таван настай байхдаа биднийгээ өнчрүүлж орхисон. Өнгөрөхийнхөө өмнөхөн Төв аймгийн төв ах минь орсон юм. Тэгээд надад “Алтан загасны үлгэр”-ийг сурагч дэвтрийн хоёр хуудас дүүрэн томоо гэгч бичээд ирсэн. Би гэдэг хүн хэдий нэгдүгээр ангид орсон ч уншиж сураагүй байсан үе. Түүнийг ба бэ гэж үсэглэсээр байгаад уншиж сурлаа. Ингэж л анх номын амтанд орсон хүн дээ. Харин нэгдүгээр ангиа төгссөн тэр жилээ “Отелло” жүжгийг уншдаг юм. Өнөө социализмыг алгасч капитализм гэдэг шиг л юм боллоо. “Отелло” жүжиг “Цог” сэтгүүлд гарсан байв. Одоо санах нь ээ, манай Чойжилын Чимид гуайн орчуулга байж. Хоёрдугаар ангид орохын намар Лодойдамба гуайн “Алтайд” роман хэвлэгдсэн байв. “Алтайд”-ыг зарим хүмүүс роман биш гэдэг, юу ярьж байгаа юм. Тэр цагийн Сайд нарын зөвлөлийн тогтоолд “Ч.Лодойдамбын “Алтайд” романд төрийн шагнал олгох тухай” гэж байдаг. “Алтайд” романыг уншсанаар олон баатруудтай нь танил болж утга зохиолын амтанд бүр ч шимтсэн. “Алтан загасны үлгэр”-ийг цээжээр уншдаг, “Алтайд” роман, “Отелло” жүжгийг уншчихсан амьтан чинь хөдөө очихоор сүрхий юм болно биз дээ. Манай Бүрэнгийн найрласан, бахирсан хүмүүс дуугаа дуулсаар барчихдаг ч юм уу, ядарч эцдэг ч юм уу, хаашаа ч юм бэ дээ. “Дөнгөтийн бага нэг хөөрхөн юм уншдаг. Түүнийгээ уншаадах” гэнэ. Тэгэхээр нь би гэж хэвлүүхэн бор хүү

“Хөрст алтан дэлхийн хөвөө

хязгаар нутагт

Хөх цэнхэр далайн эрэг ирмэг

газарт

Эмгэн өвгөн хоёр айл болон

амьдарч,

Аж төрөн суудаг байж ээ…” гээд л уншиж гарна даа. Өнөө согтуу толгойнууд чинь “ээ мөн сайхан” гээд л. Ахуй амьдралаа бодолгүй өдөржин шөнөжин найрлаад л байдаг ч тэр найран дундаас сайн сайхан юм дандаа мэдрэгддэг байж. Ухаандаа, ардын ерөөлч Нарангийн Тэрбиш гуай ирж ерөөл айлтгадаг байсан. Тэрбиш гуайг ерөөл айлтгахыг биеэрээ мэдэрч өссөн би гэдэг хүн азтай байхаас яахав. Жангар гэдэг нэрээр алдаршсан Гонгор гэж хатир жороо улаан шарга морь унадаг сайхан хүн байлаа. Мань эр найр наадмын цагаар “Хөгшин буурал эмгэн ээж минь

Хөгнө тарнаар нутагтай гэнэ дээ

Хөхүүл наахай шиг хоёр дүү минь

Хөтөл харсаар өнждөг гэнэ амьтан чинь Явуу багштайгаа анх уулзсан өдрөө огт мартдаггүй. Юм гэдэг учиртай шүү. Явуу чинь тэр үед зүгээр нэг яруу найрагч байсангүй.

-Таны хэлдгээр аймаар л юм байсан уу?

-Зүгээр л амьд бурхан байлаа. Явууг ярихгүй, магтахгүй, биширч дээдлэхгүй хүн тэр цагт ховор байлаа. “Би хаана төрөө вэ”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Оломгүй цэнхэр далай болох минь ч яалаа” гэх шүлгүүд нь алдаршсан ийм л үе. Гэтэл өнөө Явууг чинь бүтээлэггүй ортой, унжийж санжийсан нэг муу байшинд минь ороод ирэх юм гэж яаж бодох билээ дээ. Тэгтэл тэр өдөр Сүрэнжавтай хамт ороод ирлээ. Өмнө нь бол би Сүрэнжавыг зүс мэднэ. Жаран таван онд хар даавуун дээлтэй, дугуй малгайтай залуу сайвга сайвга алхаад том охин Хишигсүрэнгээ дагуулчихсан Баян сум орно гээд аймгийн төв дээр таарч байсан удаатай. Энэ ер нь Сүрэнжав мөн үү, ийм хачин хүн байдаг юм уу гэж бодохоор нөхөр таарч билээ. Ингэж л Сүрэнжав намайг анх багштай минь уулзуулж байсан. Явуу багш ягаан костюм, эрээн зангиатай, хүүхнүүд шиг өндөр өсгийтэй туфльтэй дэгжин амьтан л байшингийн минь босгыг алхаж байлаа даа. Явуу надад “Чи чинь их догь амьдардаг юм байна ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд намайг авьяастайг минь гахайж байсан. Явууд тоогдоно гэдэг тэнгэрт мандлаа л гэсэн үг. “Чи их авьяастай юм байна” гэхэд нь би бүр бантаад хэлэх ч үг олдоогүй. Өнөөдөр алалцаж байж олж буй энэ лицензийг би Явуугаас шууд авсан юм. Тэр нь мэдээж яруу найргийн лиценз л дээ. Миний шүлгүүдийг “Цог” сэтгүүлд гаргана гэлээ. Гэтэл би гэдэг хүн зориглож шүлгээ явуулж чадаагүй. Ингээд жаран найман он боллоо. Явуутай дахиад уулзлаа. дээ…” гээд л дуулна. Авгай хүүхнүүд уйлаад л бөөн л юм болдог сон. Ус нутгаа санахаар энэ бүгд санагддаг юм аа.

-Төв халхынхан аавыгаа ажаа гэдэг. Та Ажаагийнхаа тухай ярихгүй юу. Баясгалангийн Дөнгөт гэж сайхан дуулдаг хүн байсныг номоос тань уншиж байлаа?

-Бичиг номонд дуртай болоход Ажаа минь их нөлөөлсөн. Баяслангийн Дөнгөт л гэж өөрийгөө хэлдэг байв. Уул нь Дархан гэлэн буюу Санжмятав гэж хүний хүү юм шүү дээ. Яагаад Баясгалангийн гэж овоглосныг би сүүлд мэдэж билээ. Бүрэнгийн урд руу Талын булагийн хажуу дахь шовгор уулыг Баясгалан гэдэг юм. Тэр уулаар Ажаа минь овоглосон. Үндсэндээ аавыгаа өнгөрөхөөр ясыг нь өндөлзүүлээд яахав гээд уулаараа овоглочихсон байгаа юм. Бас л сонин байгаа биз. сэцэн хааны хүлэг” гэсэн дуунуудыг ихэвчлэн дуулдаг байлаа. “Манай Дөнгөө ч мөн тавина шүү дээ” гээд л хөгшид хэлнэ. Дуулахыг нь л хэлж байгаа хэрэг. Хэд хоног найрласан ч дуу дахиж дуулдаггүй хүн байжээ дээ.

-Ажаатайгаа найр хуримд олон удаа хамт очсон байх?

-Өө тэгэлгүй яахав. Намайг чинь дагуулаад л явна. “Ганцхан Ажаатай хорвоо” гэж нийтлэлдээ би бичиж л байсан юм. Манай Ажаа чинь багаасаа дуулсан. “Энэ Дөнг өт арвантавтайгаасаа л найр хэссэн хүн. Түүнээс хойш бараг гэртээ ороогүй дээ” гэж хожгор Сэрээтэр гуай хэлж байсныг санаж байна. Булгуудын хяраар Ажаатайгаа их явна. Ажаа айл бүхний хоймор л заларна. Томтой жижигтэйгээ бүгд л хүндэтгэнэ. “Дуу гэдгийн нүүрийн буян их юм даа” гэж нэг удаа хэлж билээ.

-Та чинь сургууль соёлоо төгс өөд аймагтаа ажилласан байх шүү?

-Ээ буруу хойшоо. Би чинь сургууль соёл дүүргээгүй хүн юм. Энэ утга зохиол, яруу найргаас болж хохирсон тал ч бий. Мэдээж хожиж яваа, сайхан юм их байна л даа. Би чинь аймгийн төвийн сургуульд долдугаар анги дүүргэсэн болоод л сургуулиас гарсан. Ерөө- сөө л яруу найрагч болно гэж л бодохгүй юу. Гэхдээ сургууль соёлд оръё гэж бас үзсээн. Ухаандаа, жаран нэгэн онд политехникийн сургуульд автын механик гэсэн ангид хуваарилагдсан. Уул нь тун аятайхан хуваарь. Гэвч би сураагүй.Есөн сарын нэгэнд захирал дээр нь пөөнийсөн хар дээлтэй амьтан ороод “Би танай сургуульд орох хуваарь авсан. Гэхдээ би сурахгүй” гээд шуудхан хэлчихлээ. Захирал нь “Хүүе, яаж байгаа юм хүү минь” гэж байна. Тэгэхэд нь “Би автын хүн биз. Тэндээсээ Хэвлэлийн комбинат руу явлаа. Хэвлэлийн хянагч гэсэн ажлын сураг дуулдаад байдаг. Өлзийхутагийн Шаравдорж гэж манай нутгийн хүн ажилладаг гэсэн мэдээ бий. Тэр хүн эрхбиш намайг ажилд оруулаад өгөх байх гэж бодсон байлгүй. Хянагчаар авдагг үй юм аа гэхэд үсэг өрөгчөөр авах байх гэж бодсон л доо. Гэвч миний өнөө гэрчилгээ гэж тун базаахгүй юм бүх зүйлийг хаагаад байдаг. Хэвлэлийн комбинатын хүн бас л өнөө гайтай гэрчилгээг чинь хараад толгой сэгсэрч байгаа юм. Ээжийн дүүгийнх Долоон буудалд байлаа. Тэднийд л очиж байгаа хэрэг. Модыг нь хөрөөдөөд л, ойр зуурын ажилд нь туслаад л. Тэгж байгаад худалдааны газар ачигчаар орсон доо. Налайхаас наашаа нүүрс зөөдөг байлаа. Юм юм л хийсэн. Хүмүүс намайг ийм зам мөр туулсныг бараг мэдэхгүй дээ. Бүгд мундаг яруу найрагч төрсөн, багаасаа алдаршсан л гэж бодож байгаа байх. Тэгвэл би гэдэг хүн арван зургаан настайгаасаа хар бор ажил хийж, их хотын барааг анх харсан юм шүү дээ.

-Таныг аймгийн төвийн захиргаанд байх үед их Явуу очсон гэдэг. Тэр тухай л сонирхоод байна?

-Өө тэр чинь сүүлд сүүлд. Намайг чинь яруу найрагч гэж нэг ч хүн бодохгүй. Би өөрөө өөрийгөө л яруу найрагч аймаар амьтан л гээд байдаг. Жаран хоёр оноос далан хоёр он хүртэл арван жил аймгийн төвд байж сая л нэг сэтгүүлчийн наад захтай болсон доо. Далан хоёр онд манай Бадарч, Нямаа, Сүрэнжав, Дулмаа, Пүрэвсүрэн энэ хэд чинь бүр мандчихсан амьтад байлаа. Залуу зохиолчдын анхны уралдаан энэ тэрд энэ хэд чинь шалгараад хойно урдаа орж байхыг би гэдэг хүн хөдөөнөөс л сонсч Надад нэг удаа хэлж билээ. “Миний хүү Ажаагаа унаад өгөхөөр Суваргатаар л овоглоорой. Ажаа нь

Суваргатад л очно биз” гэлээ. Тэгж хэлэхэд би нэг их мэгшин уйлж билээ. Ажаагаа мөнх л юм шиг бодож байж дээ, хөөрхий. Суваргат гэдэг нь хөгшдийг нутаглуулдаг газар л даа. Би Ажаагийнхаа хэлсэн захисан бүгдийг амьдралдаа биелүүлсэн. Харин Суваргат гэж уулаар өөрийгөө овоглосонгүй. Дөнгөтийн Цоодолоороо л явсаар далан насны босгон дээр золгож байна даа. Ажаа минь сайхан гэгч дуулдаг хүн байсан. Бүрэнгийнхээ хонхорыг дүүртэл дуулдаг байлаа. Нутаг залгаа Өнжүүл, Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай гээд л Ажаагийн минь дуу шингээгүй уул ус ховор доо. “Түмний эх”, “Амбан болохгүй. Зохиолч болно” гэж сал пал хэлээд авлаа. Тэгээд л долдугаар анги төгссөн гэрчилгээгээ авлаа. Нэг их олон гуравтай, муухай гэрчилгээ байгаа юм. Хорин нэгэн хичээлээс ихэнхэд нь би гурвын дүн авсан байна. Тэндээсээ гараад Багшийн сургууль орлоо. Гэтэл өнөө гэрчилгээг чинь хараад шууд тургих нь холгүй юм боллоо. Ингээд багшийн сургуулиас гараад Хөгжим бүжгийн сургууль орлоо. Би энэ тухайгаа хүнд хэлж байсангүй.

-Одоогийн Хөгжим бүжгийн коллеж уу?

-Тийм ээ, тийм. Тэнд яах гэж ч очсон юм, бүү мэд ээ. Нэг их муухай хар дээлтэй амьтан гадаа нь суугаад байдаг. Бүтэн өдөржин суугаад хэнтэй ч уулзаж чадалгүй явсан даа. Намайг авахгүй байх л гэж бодоо биширч байлаа. Миний анхны ном 1970 онд гарсан шүү дээ. Анхны ном гарахад Төв аймгийнхаа дэнжээс гарч улсад зодоглож эхэлсэн нь тэр юм. Явуу багш минь анхны номын өмнөтгөлд халуун дулаан үг бичиж, хөдөөгийн надад жигтэйхэн урам зориг хайрлаж билээ. Тэгээд л би гэдэг хүн яруу найргийн зах зухтай болсон доо. Төв аймгийн эвлэлийн хорооны хэдэн залуучууд аймгийн төвийн галлагаатай навтгар байшинд байлаа. Өнөө байшин маань хүйтэн гэдэг жигтэйхэн. Түүнийгээ “чонын хонгил” гээд нэрлэчихсэн. Жаран зургаан оны зургадугаар сарын 17-ны өдөр Явуу багш өнөө чонын хонгилд чинь ороод ирдэг юм. Би өдөр судрыг нь сайн санаж байна. Өөрийнхөө төрсөн өдрийг ч барагтайхан мэддэг “Чи нөхөр яагаад надтай уулзахгүй байна” гэж байна. Айгаад юм ч хэлсэнгүй. Ингэж жаран найман онд миний арав гаруй шүлэг “Цог” сэтгүүлд хэвлэгдэж байсан. Дараа нь Явуу багш анхны номыг минь “Нутгийн зургаан өнгө” нэртэйгээр гаргасан.

-Анхны ном гарахад мэдээж баярласан нь тодорхой. Хотоор хэд хоног хөндлөн явсан байлг үй?

-Номын шагнал гээд 2000 төгр өг өглөө. Тэр үеийн 2000 төгрөг бол их мөнгө л дөө. Түүгээр нь сайн угаах ёстой л гэж бодож байсан. Нэг мянгаар нь уух ёстой гэж үзээд хотод долоо хонолоо. Дэндэвийн Пүрэвдорж, Мишигийн Цэдэндорж гээд аваргуудынхаар орлоо. Хамгийн сүүлд хурдан морь судлаач Адъяагийн Баярмагнайгийнхыг Зайсангийн аманд байхад нь очиж хоноод тэгээд л аймгийн төв орсон. Зургаан зуу гаруй төгрөг л үрсэн байж билээ. Тэгээд гэртээ очтол Хулан дөнгөж гарчихсан улаан нялзрай амьтан байж байдаг. Үлдсэн мөнгөөрөө Хуланг угааж билээ.

-Явуу багшийндаа очоод байж байсан тухайгаа “Явуугийн цагаар сурвалжлахад” гэх нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Би чинь Явуу багшийнд, мөн Сүрэнжавынд очдог байлаа. Сүрэнжав гэртээ анх аваачихдаа “Алив Цэндээ банштай шөл хий. Энэ Цоодол их авьяастай хүн байгаа юм” гэж байсныг санаж байна. Цэндээгийнхээ банштай шөлийг мөн ч их уусан даа. Явуу багшийнд бол дандаа очно. Багшаас би л асууна. Хүн юм асуувал багш хариулаад л байна. Дуугуй байх юм бол хэзээ ч хүнийг өдөхгүй, утаа тавиад л чимээгүй суугаад байх нь тэр. Гаансаар их гоёно. Тийм л хүн байлаа. Найр наадам дээр Явууг дуулж байхыг би мэдэхгүй юм. Ер нь өөрөө хичнээн ч дуу бичсэн хүн юм бол доо. Дагвын Лувсаншарав гуай надад нэг хэлж билээ. “Явуутайгаа би дөчин хоёр дуу хийжээ” гэж хэлж байсан удаатай. Гэтэл өөрөө нэг ч удаа дуулж байгаагүй хүн. Би утга зохиолд их л амархан ороод ирсэн хүн. Яруу найргийн бурхад өчүүхэн намайг алгаа тосч угтсан юм. Анхны номыг Явуу багш эх барьж авсан бол хоёр дахь ном “Саруул талын ногоо”-г Эрдэнэ баавай эх барьж авсан. Гурав дахь номыг Д.Пүрэвдорж гуай редакторлосон. Дамдинсүрэнгийн Цэнд гуай “Цоодолын анхны ном утга зохиолын ирээдүйг баярлуулж байна” гэж бичихэд нь тухайн үедээ их л эмээж байлаа. Утга зохиолоо баярлуулахаар юу ч хийсэн юм, мэдэхгүй. Гэхдээ нэг зүйлд сэтгэл хангалуун байдаг. Би гэдэг хүн утга зохиолдоо үнэнч үлдсэндээ баярладаг. Намайг чинь олон газар өндөр цалинтай ажилд авах гэж үзсэн. Москва руу Нийгмийн ухааны академид явуулах гэж, цаашлаад нам төрийн зүтгэлтэн энээ тэрээ болгох гэж бас үзсэн. Гэвч би алинд нь зөвшөөрөөгүй. Ерөөсөө утга зохиолдоо л үнэнч үлдсэн хүн дээ.

-Зохиолч нөхдийнхөө тухай дурсахгүй юу?

-Намайг чинь Пүрэвсүрэнтэй Явуу багш анх танилцуулж байлаа. Тэр чинь жаран есөн он. Пүүжээ бид хоёр Зохиолчдын эвлэлийн оны шагнал хамт авч байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл сайхан нөхөрлөж явна. Пүрэвсүрэнг агсам л гэдэг. Энэ хугацаанд надад нэг ч агсам тавиагүй дээ. Одоо бол Пүүжээ минь гэртээ л байна. Би хааяа хааяа Банхар (Пүүжээгээ хэлж байна)- ыгаа эргэдэг юм. Уран бүтээлээ, залуу халуун насныхаа дурсамжийг ярьж баахан инээлдэнэ шүү дээ. Бадарч, Сүрэнжав хоёртой эрт танилцсан юм. Долгорын Нямаа маань байна. Шүлэг зохиол, сэтгүүлзүйн бүтээлүүд нь ямар чамбай уншууртай билээ. Америк орж хүүхдүүддээ очоод ирэхдээ ямар сайхан номтой ирлээ. Үнэхээр л авьяас билэг нь хэтийдсэн хүн дээ. Манай Урианхай байна. Бид хоёр ийш тийшээ аян замд олон явсан. Бурхан шиг тийм нэг зөөлөн гэмгүй хүн. Урианхай гэдэг шинэчлэл гэсэн үгтэй агаар нэг санагддагийг зохиолч нөхөд минь аль тэртээ далаад оноос л хүлээн зөвшөөрч эхэлсэн. Би чинь “Болор цом” наадамд гурав түрүүлсэн хүн. Ерэн гурван онд хоёр дахиа түрүүлэхдээ “Миний муусайн найз нар” гэсэн шүлгээ дуудаж байлаа. Миний муусайн найз нарт багтаагүй зохиолчид гэж үгүй. Тэгэхээр үзэг барьж, бүтээл туурвисан халуун сэтгэлтэй бүхэн л миний муусайн найз нар юм аа.

-Эрдэнэ баавайтай хол ойр олон л явсан даа?

-Далан дөрвөн онд манайх Төв аймгаас хот руу гэрээ ачаалаад ирж байлаа. Тэгэхэд Эрдэнэ баавай ханийг минь ажилд оруулах гэж Боловсролын яаманд очиж байсан. Тийм л халуун дурсамжууд бид хоёрт бий. Мөн баавайтайгаа хамгийн сүүлд аян зам нийлж өсч, төрсөн нутаг Сэрүүн Галттайг нь зорьж байлаа. Тэгэхэд Эрдэнэ баавай минь далан настай байсан даа. Нялх балчиртаа дурлаж байсан Санжмаагийнхаа тухай, өөрийг нь хар нялхаар нь өнчрүүлээд орхисон тэр л бүсгүйгээ дурсаж, зориулж бичсэн шүлгээ уншин уйлж явсныг нь мартдаггүй юм. МэндОо ёо, Тангадын Галсан, Хоролын Зандраабайды гуай бид хэд хамт явж байлаа. Тэрхүү аян замаас хойш баавай минь нутаг руугаа, ер нь холын замд гараагүй дээ. Эрдэнэ баавайгийнхаа тухай яривал ч их юм байна даа.

-Таны шүлгүүд олны сэтгэл зүрхэнд их үлддэг. Ялангуяа “Харамчийнхны дууль”, “Тэнэг”, “Ороо Рэнцэн”, “Буруу Довдон” гээд дуулиудыг ард түмэн бараг л цээжээр мэднэ. Эдгээр дүрүүд Бүрэнгийн л хонхорт байсан шиг санагдаад байдаг. Ер нь таны дуулиудын гол баатрууд хаанахын хүмүүс вэ. Бүрэнгийн хүмүүс мөн болов уу?

-Хүмүүс надаас асуугаад байдаг юм. “Энэ дуулиудын чинь гол дүрүүд танай нутагт байсан хүмүүс үү” гэж. Зарим нь бол үнэхээр байсан юм аа. Гэхдээ уран зохиол гэдэг чинь уран зохиол шүү дээ. Яруу найраг гэдэг бол урлаг. Үнэхээр урлаг л юм бол дүртэй байх учиртай. Үнэмшилтэй, хүнд үнэнийг хэлсэн байх ёстой. “Харамчийнхны дууль” их алдаршсан шүү дээ. Уг зохиолыг бичих сэдлээ би Ажаатайгаа явж байгаад олсон юм. Хэдэн байдас хөөгөөд засаатай үрээ алга болчихож. Тэгтэл Эрдэнэдалайд сураг нь гардаг юм. Дундговийн Эрдэнэдалай, Бүрэн хоёр чинь Булгуудын хярын ар, өвөрт байгаа хоёр сум. Эрдэнэдалай айраг сайхантай нутаг. Олон ч айлаар орлоо. Ажаа “Түмний эх”- ээ тавиад салдаггүй. Дундаа хоёр том зэл татсан айлууд адуу мал нь багшраастай байсан. Ухаандаа, тэндээс л нэг юм олохгүй юу. Харамчийнхан гэж хэлж буй нь өнөө айлууд чинь дандаа л айраг сөгнө- чихсөн. Жаалхан хүү би цайгаа л санаж яваа. Айргаар сайн хоолшихг үй байдаг. Дээр нь өнөө айлын чинь бүдүүн хүрэн хүүхнүүд огт гутал өмсөхгүй юм. Хүүхдүүд нь ч хөл нүцгэн. Хүмүүс найрлаж байтал нэг авгай учиргүй уйллаа. “Хүү минь амьд байсан бол өдийд ингээд л найрлаж байхгүй юу” гээд л. Хүүгээ дайнд алдсан эх юм байна. Энэ явдлыг бодож л би “Харамчийнхны дууль”-аа бичсэн юм.

-Д.Цоодол зохиолчийг хайрлах өөр нэг шижим нь яриа байхг үй таны сайхан орчуулгууд. Эрнест Хэмингуэй, Федор Достоевский, Антон Чехов, Проспер Меримэ, Иван Бунин, Андрей Платонов, Акутава Рюноску, Марти Ларни, Ги Де Мопассан гээд дэлхийн сонгодгуудыг орчуулж уншигч олныхоо оюуны мэлмийд хүргэсэн. Одоо ч орчуулсаар л байгаа?

-Өөрийгөө орчуулагч энэ тэр гэж нэг их том дуугараад байх хэрэггүй болов уу. Би чинь орчуулгын ажилд их сүүлд махран зүтгэсэн. Хэр хэмжээндээ л орчуулж байна. Японы Акутавагийн бүтээлийг орчуулсандаа баяртай байдаг. Нас сүүдэр, хийж бүтээсэн зүйл, хорвоод ирээд буцсан хугацаа нь ч манай их зохиолч Д.Нацагдоржтой ойролцоо байдаг. Мэдээж А.П.Чехов гэдэг бол яриангүй бурхан. За тэгээд Ги Де Мопассан, Андрей Платонов, Расул Гамзатовыг орчуулсандаа бас л баярладаг. Би нэг их сүрхийдээ энэ бүхнийг хийгээгүй юм шүү. Намайг юм орчуул гэж хэн хэлсэн гэж санана. Зохиолч хэлээгүй юм шүү. 1974 онд миний бие Өвөр Жанчивланд сувилуулсан юм. Тэгсэн тэнд манай ардын жүжигчин Гэндэн гуай байлаа. Яагаав нөгөө “Үер” киноны Болд өвгөн. Гэндэн гуай надаас өмнө А.П.Чеховын ягаан хавтастай нэг номыг орчуулж байсан юм. Тэр нь дан богино өгүүллэгийн ном л доо. Орос гэдэг бол Орос л юм билээ. 1942 онд Орос орон ямар байдалтай байлаа. Тэгэхэд тухайн үеийн Оросын шог зураачид тэрхүү номыг эмхэтгэн хэвлүүлсэн байж. Гэндэн гуай Орост театр урлагийн сургуульд сурч яваад олоод ирсэн хэрэг байж л дээ. Тэгээд надад өгсөн юм. “За чи залуу хүн байна. Оросоос орчуулдаг л байлгүй” гэлээ. Би ямар юмных нь орчуулах билээ. Орчуулсан зохиолыг л уншдаг байсан юм чинь. Тэгээд сүүлд хоёр жил гаруй хугацаанд М.Горькийн сургуулийн дэргэдэх утга зохиолын курст суралцах үедээ тэрхүү номыг аваад явчихсан юм. Очоод л түүнийгээ дараад хэвтчихсэн. Одоо тэгээд би А.П.Чеховын тухай гурван ч ном гаргалаа. Хамгийн анхныг нь Гэндэн гуайнхаа өгсөн номоор бүтээлээ шүү дээ. За тэгээд залуудаа Мишигийн Цэдэндоржийнхоор орж гардаг байлаа. Тэр маань надад Расул Гамзатовын “Миний Дагестан” номыг орчуулсан эхийг өгч байлаа. Мань хүн “Уул шугамандаа чи орос хэлээ сайжруулах хэрэгтэй байна” гэж суудаг. Өөрөө хэлэхдээ “Би Оросоор ярихдаа тааруу, гэхдээ орчуулахдаа бол хэнээс ч дутахгүй шүү” гэнэ. Тэр нь шавилж яваа надад л хандаж хэлээд байсан хэрэг болов уу. Тэгж яваад л хэдэн юм би хийж л дээ. Түүнээс биш манайд мундаг орчуулагчид зөндөө байна. Готовын Аким, Цэрэнпилийн Гомбос үрэн, Гүрбазарын Амар, Хасбаатарын Мэргэн нар байна. Энэ хүмүүсийн дэргэд бол би нэг их олон юм яриад хэрэггүй шүү дээ. Зүгээр л оролдож байна. Одоо би Финландын зохиолчийн нэг бүтээл дээр ажиллаж байна. Их хөнгөхөн, хошигнож бичдэг, тэр нь тэгээд их юм бодуулдаг юм байна. Зохиолч хүн ер нь тэгж л бичих хэрэгтэй юм шиг байгаа юм. А.П.Чехов хошигнолын тухай айхтар хэлсэн байдаг шүү дээ.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би гэдэг хүн ганцаараа л энэ бүхнийг хийж бүтээсэн юм биш. Намайг энэ зэрэгтэй байлгаж байгаа нь хань ижлийн минь л ач буян. Манай хөгшнийг Амгаагийн Цэвэлмаа гэдэг. Бас л Бүрэнгийнх. Би чинь их залхуу хүн, холоос хань хайгаагүй. Ус хонхроосоо л олоод авчихсан. Манайхан Талын булагт айл саахалт байлаа. Нутгаасаа нэгэн үед наашаа гарсан. Бараг нэг шуудангийн машинд суугаад зугуухан танилцаж нийлсэн хүмүүс юм аа. Манайх гурван хүүхэдтэй. Миний баярлаж явдаг юм бол гурван охин минь гурвуулаа хэлний чиглэлийн улс. Том охин Тэмүүлэн гэхэд орос, герман хэлний багш.

Бага охин англи, япон хэлтэй. Хулан мөн л хэлний л хүн шүү дээ. Аавынхаа хүрч чадаагүйд хүүхдүүд минь хүрсэнд баярладаг. Манай хүн бол бага ангийн багш аа. Бүхий л насаараа багшиллаа.

Categories
мэдээ цаг-үе

АРХИВ: Харүмафүжи Д.Бямбадорж: Шилийн Богдын орой дээр аавынхаа бичиж өгсөн тангаргийн шүлгийг тарни мэт уншдаг

Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи буюу Даваанямын Бямбадоржтой 2012 онд хийж байсан ярилцлагыг сар шинийн баярын энэ өдөр уншигчдадаа архиваа нээн хүргэж байна.

ЦАГААН САРААР ХАМГИЙН ИХ АЙЛ ХЭСДЭГ ХҮҮХЭД НЬ БИ БАЙЛАА

-2013 оны анхны башё болох Хацу
башёд нэг ч уналгүй түрүүллээ. Энэ удаа таныг тааруухан барилдвал цолыг
тань хураана хэмээн сумо бөхийн аваргуудын зөвлөл мэдэгдсэн. Энэ
барилдаанд нөлөөлсөн болов уу?

-Хацу башёд уналгүй түрүүлсэндээ баяртай
байна. Их аварга болчихсон хүний цолыг хурааж авна гэсэн дүрэм байхгүй.
Сумогийн аваргуудын зөвлөл гэж байдаг юм. Тэр зөвлөл нь Японы жирийн
иргэдээс бүрдсэн. Аваргуудын зөвлөлөөс их аварга цолтой бөх арваас дээш
даваа авч үзүүр, түрүүнд үлдэх ёстой гэдэг юм.

-Мэдээж зодог тайлуулна гэж байсан болохоор сэтгэл санааны хувьд хүндхэн башё болж өнгөрөв үү?

-Хүн чадлынхаа хэрээр байдаг гэж боддог.
Надад их аварга хэмээх цолыг хүртээсэн болохоор боломжийнхоо хэрээр
сайн барилдах юмсан гэж бодож байлаа. Намайг дэмждэг хүмүүсийнхээ итгэл
найдвар, хүсэл зоригийг алдалгүй түрүүллээ. Тэдний минь сүлд хийморь,
ивээл намайг ирлэж ямартай ч 15 давлаа.

-Башё өндөрлөчихсөн болохоор амралтын байдалтай байна уу?

-Японы үндэсний баярууд эхэлсэн болохоор
амарч амжихгүй л байна. Баярын хүлээн авалтуудад оролцоод амрах цаг зав
багатай л байна даа.

-Хацу башёгийн хамгийн хэцүү барилдаан гэвэл ямар барилдааныг хэлэх вэ?

-Энэ барилдаан, тэр барилдаан гэж
хэлэхэд хэцүү. Башёгийн бүх барилдаануудад анхаарлаа төвлөрүүлж, хүч
тэнхээгээ гаргаж барилдахгүй бол бүгд л хүчтэй өрсөлдөгчид байдаг. Миний
хувьд өндөр цолтой бөхчүүд гэхээсээ илүүтэйгээр доод бөхчүүддээ
уначихаад байдаг гэмтэй болохоор эхний 10 өдрийн барилдаанд маш хянуур
барилдсан.

-Башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд биеэ бариад байна уу даа гэж харагдсан шүү?

-Барилдаан бүр дээрээ анхаарлаа
төвлөрүүлж барилддаг болохоор биеэ барина гэж байдаггүй. Хэрэв биеэ
барих юм бол барилдаан гарахгүй шүү дээ.

-Сумочид барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж байгаа харагддаг. Таны хувьд хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ?

-Манай аавын Шилийн Богд дээр бидэнд
бичиж өгсөн шүлэг байдаг юм. Тангаргийн шүлэг гэсэн үг. Миний хувьд
тэрхүү тангаргийн шүлгийг тарни мэт уншиж барилдааныхаа өмнө анхаарлаа
төвлөрүүлдэг.

-Тангаргийн шүлгээ уншиж болох уу?

-Бололгүй яахав.

“Эрийн хийморь сэргээсэн

Шилийн Богд дуулж бай

Ид хаваа гайхуулсан

Халхын сайн эрс сонсож бай

Сайн бөх болохоор сэтгэл шулуудан зүтгэе

Саар муу бүхнээс суралцах завгүй зүтгэе

Хатан зориг тэвчээрийг амжилтын үндэс болгоё

Халирч, бэргэж, айхыг алдааны дээд болгоё

Төр төвшин байхыг шүтье

Өр нимгэн ухааныг дээдэлье

Өтгөс нялхаст халамжтай явъя

Өнөр бүлээ эвлэн дагуулъя” гэсэн тангараг байдаг аа.

-Удахгүй усан могой жил гарах гэж байна. Эх орондоо ирж шинэлнэ биз дээ?

-Эх орондоо очиж шинэлэх хүсэл байвч
амждаггүй юм аа. Учир нь бидний бэлтгэл эхэлчихсэн байдаг. Тийм болохоор
бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Бэлтгэлийн дундуур бидэнд чөлөө өгөөд
байдаггүй. Их аварга цол хүртээд удаагүй байгаа болохоор бие сэтгэлээ
өмнөхөөсөө илүү бэлдэхгүй бол болохгүй. Учир нь бидний шилийг даран олон
хүчтэй бөхчүүд сумогийн дээд зиндаанд гарч ирж байна.

-Их аварга цолыг олон жил хүссэн болохоор аргагүй ч юм аа даа?

-Их аварга болно гэдэг цолондоо ханахын
нэр биш юм шиг байгаа юм. Өмнө нь би нэг өдрийн бэлтгэл дээрээ 50
барилддаг байсан бол бэлтгэлийнхээ чанарыг сайжруулахын тулд өдөрт 100
барилдах, хүчний бэлтгэлийг бүр олон цагаар хийх хэрэгтэй болж байна.
Бэлтгэлээ сайн хийж аварга цолыг хамгаалах ёстой юм байна гэдгийг
сүүлийн хоёр башёд мэдэрлээ. Сумод нэг өдрийн бэлтгэл таслахад л гурван
өдрийн бэлтгэл алдсантай адилхан гэж үздэг. Миний хувьд биеэ болон
сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна даа.

-Одоо тэгвэл хүлээн авалтын хажуугаар бэлтгэлээ хийх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хамгийн гол зүйл бэлтгэл шүү дээ.

-Шинэ оны өмнө Монголд ирээд буцсан сураг байсан?

-Би Кюүшюү башёг өндөрлүүлээд
арваннэгдүгээр сарын сүүлээр Монголдоо очсон. Эх орондоо ирчихээд
аавынхаа газар дээр очоод буцсан даа.

-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо цагаан сар тэмдэглэсэн бэ?

-Би Монголд бараг цагаан сар тэмдэглэж
үзээгүй. Хамгийн сүүлд хэзээ ах, дүүсийнхээрээ орсон юм бол доо. Аавыг
сэрүүн тунгалаг байхад л ээж, ах дүүсээрээ тэмдэглэсэн.

-Японд Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг үү. Хэрэв тийм бол хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Тэгэлгүй яахав. Японд ч гэсэн
Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг. Ээж маань надтай хамт энд байдаг
учраас манайхан цолныхоо эрэмбээр ирж золгоцгоодог.

-Цагаан сарын бууз, ууцаа бэлддэг үү?

-Монголоос ирчихдэг юм. Японы Элчин
сайдын яаман дээрээ очиж золгодог. Японд цагаан сараар монголчууд
хоорондоо уулзан золгоцгоодог. Миний хувьд энэ жил мөн л Японд шинэлнэ.

-Монголдоо сар шинийг угтахыг хүсдэг биз дээ?

-Мэдээж шүү дээ. Гадаадад байгаа монголчууд бүгд л тэгж хүсдэг байх.

-Багадаа хэрхэн сар шинийг өнгөрүүлдэг байсан бэ. Айл их хэсдэг байв уу?

-Би айлын бага хүүхэд болохоор аав,
ээжийгээ дагаад айлаар их орно. Гэрийнхээсээ хамгийн их айл хэсдэг
хүүхэд нь би байсан юм. Би аавын хүүхэд байсан болохоор аав хөдөө гадаа
явсан ч хамт л явдаг байлаа. Тэр үед би жаахан байсан ч гэсэн байнга
аавынхаа өвөр дээр эрхэлж, энгэрт нь асаж явсан сайхан цагаа мартдаггүй.

-Талын Монголынхоо жавартай өвлийг санадаг уу?

-Би өвөл Монголд их очдог. Харин цагаан сараар л амждаггүй юм. Эх орондоо өвөл очих дуртай.

-Их аварга цолны болзол хангах
үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Хэцүү бэрх олон даваа нугачааг
давж уг цолонд хүрч байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан
бэ?

-Үнэхээр их баярласан. Ийм их хувь
тавилангаар, тийм сайхан өвгөдийнхөө удам болж төрснөөрөө бахархаж
байсан. Өндөр их хувь тохиолдлоор энэ сайхан дэлгэр Монголын хүү болон
мэндэлнэ гэдэг сайхан. Олон сайхан монгол түмний минь буян хишиг над
дээр иржээ гэж бодогдсон.

ААВ ЭЭЖИЙНХЭЭ ИТГЭЛ, ӨӨРИЙН МӨРӨӨДЛӨӨ ТЭЭЖ АНХ ЯПОНД ОЧСОН

-Таны өндөр хэд вэ?

-Одоогоор 185 см байна.

-Жижиг биетэй, жин багатай бөхийн тоонд орсоор байгаа юу?

-Мэргэжлийн сумод барилдаж байгаа
хүмүүсийн дундаж жин 155 кг байдаг. Миний хувьд 133 кг болохоор хамгийн
бага жинтэй бөхийн нэг хэвээрээ л байна.

-Бага жингээ хурдаараа нөхөж байна уу?

-Миний барилдааны онцлог хурд гаргаж
барилддагт байдаг. Гэхдээ ганцхан хурд байхад барилдаан болчихно гэж
ойлгож болохгүй. Миний барилдаан гэвэл мөргөж, цуппаридаад залгуулж
мавашины барьц аваад түрж гаргадаг шүү дээ.

-Энэ барилдааныг сонгомол сумо гээд байгаа биз дээ?

-Яг ч сонгомол гэхгүй л дээ. Япончууд
жижиг биетэй, жин багатай бөхчүүд зайлсан, татсан барилдаан хийлгүй
урагшаа явж барилдсан барилдаанд ам сайтай байдаг. Үнэн хүчийг үзэж
барилдлаа гэсэн утгаар тэгдэг байх.

-Анх сумод ороход таны өндөр, жин хэд байсан бэ?

-Монголоос анх явахад жин 73 кг, өндөр 177 см байсан.

-Анх сумогийн ертөнцөд хөл тавьсан үеийнхээ талаар ярихгүй юу. Хэцүү л байсан байх?

-Мэдээж тийм амар байгаагүй. Япон хэл ч
мэдэхгүй талын Монголоос нэг нөхөр далай гатлаад оччихсон юм. Тийм
болохоор ёс журмаас нь эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйлс байсан шүү.
Намайг Япон явахад “Амжилт гаргаарай” гэсэн аав, ээжийн итгэл, өөрийн
мөрөөдлөө тээж ирж байлаа. Тэгэхэд би 16 настай байсан юм.

-Эх орондоо ирээд хамгийн түрүүн юу хиймээр санагддаг вэ?

-Миний хамгийн ихээр эмзэглэж байгаа
зүйл бол утаа юм даа. Хүн сайхан амьдрахын тулд эрүүл биетэй байх
хэрэгтэй. Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийнхээ эрүүл мэндэд л санаа
зовж байна. Хүн эрүүл байж л ихийг бүтээж, аз жаргалтай байж, зорьсон
зорилгодоо хүрдэг. Утаа эрүүл мэндэд нь муу гэдгийг манайхан мэддэг
хэрнээ аргагүйн эрхэнд амьдарч байгаа.

-Таныг Улаанбаатарт амьдардаг байхад ийм утаа байдаггүй байсан биз?

-Ёстой байгаагүй. Намайг 12 жилийн өмнө
сумод явахад манай гэр нэгдүгээр хороололд байдаг байлаа. Хорооллын
маань хойд талын уулан дээр ч гэсэн айлууд байсангүй. Уулан дээр гараад
жаахан хүүхдүүд яахав дээ хоорондоо чулуугаар байлдана. Мөн тэндээ
барилдана шүү дээ.

-Их аварга болчихоод зогсож байхдаа аавыгаа их санасан байх. Таны барилдааны дотнын зөвлөгч нарын нэг байсан шүү дээ?

-Ямар ч эрэгтэй хүүхэд аавынхаа нурууг
харж өсдөг. Ганцхан би ч гэлтгүй монгол хүүхэд бүр л аавынхаа юунд
тэмүүлж, юу хүсч байсныг нь зорилго болгож, түүнийг нь биелүүлэхийн
төлөө амьдардаг болов уу. Аав минь цагийн жамыг дагаж, хорвоогийн
хуулиар бурхан болсон. Миний барилдааны хамгийн дотнын зөвлөгч нь яах
аргагүй аав минь байсан. Хүн аав, ээжийнхээ буянаар зөв амьдарч явдаг.
Тэд үр хүүхэд биднийхээ замыг дардан шулуун болгодог байх. Харин
аавынхаа газар дээр очихдоо нүүр бардам, нуруу цэх, харц өндөр очихсон
гэж хүсдэг. Энэ бол тэр хүний хүү нь болж төрсний үүрэг юм.

-Аавыгаа тэнгэр болсныг сонссон тэрхүү башёд зодоглох амаргүй байсан байх даа?

-Хүний хамгийн том уй гашуу бол гэр
бүлийн хүнээ алдах байдаг. Үүнийг хүн өөрийн бие дээрээ л илүү мэдэрдэг
юм билээ. Тэр үед аавыгаа ч хөдөөлүүлж чадалгүй Япон руу буцаж байсан.
“Аавыгаа хөдөөлүүлэхэд нь оролцож чадахгүй бол би сумо бөхөөр барилдаж
яадаг юм. Сумо миний амьдрал юм уу” гэж хэлж байсан юм. Тэр үед залуу
омголон ч байж дээ. Энэ талаар ээж, хоёр ах бид дөрөв тойрч суугаад ярьж
байхад хоёр ах “Аав чамайг ингээд сумогоо орхиход баярлах уу. Эсвэл
цолоо ахиулаад сайн барилдвал баярлах уу” гэж асууж байлаа. Тэгэхээр нь
би “Намайг цолоо ахиулаад сайн барилдвал баярлах байх аа” гэхэд “Миний
дүү аавыг баярлуулж чадах хамгийн гол зүйлээ л хийх хэрэгтэй. Тийм
болохоор барилдсан нь дээр” гэсэн. Тэгэхэд сэтгэл арай дээр болж
“Аавынхаа төлөө би барилдах ёстой” гэж өөртөө хэлсэн. Тэгээд ганцаараа
онгоцонд суугаад Япон руу буцаж байсан даа.

-Аавыгаа алдсан хүнд ч чөлөө өгдөггүй сумогийн дүрэм үнэхээр тийм хатуу байдаг уу?

-Дүрэм бол дүрэм шүү дээ. Амьдрал хэцүү
гэдгийг тэр үед л ойлгодог юм билээ. “Аавынхаа төлөө би барилдах ёстой”
гэж өөртөө хэлээд Япон руу явахад аав минь тэнгэрээс хараад баярлаж
байсан байх гэж боддог. Түүнээс хойш арслан, аварга цолонд хүрлээ. Эх
орныхоо нэрийг ч гэсэн өндөрт өргөж явааг хараад бахархаж байгаа болов
уу гэж боддог шүү. Миний хувьд өөрийн барилдаанаараа олон хүнд урам,
зориг, сэтгэлийн тэвчээр бэлэглэж байгаа гэдэгтээ итгэдэг. Тэр үед
аавыгаа хөдөөлүүлж чадаагүй ч сайн барилдах хүсэл тээн Япон руу буцсан
минь зөв байжээ гэж бодогддог.

-Анх яагаад сумод явах болсон юм
бэ. Үндэсний бөхөөрөө барилдах бодол байгаагүй хэрэг үү. Хэрэв үндэсний
бөхөөр барилдаж байсан бол ямар цолонд хүрсэн байгаа бол?

-Би анх Япон руу сумод барилдана гэж
яваагүй. Уг нь би чинь жүдогийн сургуульд суралцахаар очсон. Тэгэхэд би
жүдо бөхөөр хичээллэдэг байсан юм. Кёкүшюзан сангаас гэр рүү яриад
“Жүдогийн сургуульд хүүхдүүд авах гэж байх шиг байна. Очоод шалгуулаач”
гэхээр нь аав бид хоёр яваад очтол тэр нь жүдо биш сумо бөх байж
таарсан. Дараа нь аав “Нэгэнт л миний хүү ирчихсэн юм чинь шалгуулаад
үзчих” гэсэн юм. Тэнцэх үгүйгээ ч мэдэхгүй 70 гаруй хүүхдийн хамт
шалгаруулалтад орж тэнцээд Японд үлдсэн. Ингээд бодохоор хүний хувьд
тавилан, заяа төөрөг анхнаасаа зурагдчихсан байдаг юм болов уу гэж
боддог.

Хэрэв би үндэсний бөхөөр барилдсан бол
яах байсан бол гэж бодогддоггүй. Хувь төөргөөрөө л энэ сайхан оронд ирж
үндэснийх нь бөхөөр барилдаж эх орныхоо нэрийг гаргаж, ард түмнээ
баярлуулаад явна гэдэг сайхан үйл юм.

Өөрийн чадлынхаа хэрээр эх орондоо сайн
сайхан зүйл хийж бүтээхсэн гэж хүсдэг. Энэ сайхан Монгол орныг үр хүүхэд
бидэндээ өвлөн үлдээсэн өвөг дээдэстээ баярладаг. Тэдний суу алдар
үеийн үед дуурсагдах байх.

-Сумод та “Ама” нэрээр барилддаг байсан. Яагаад нэрээ солих болсон бэ. Монголчууд одоо хүртэл “Манай Ама” л гэж ярьцгаадаг шүү?

-Манай анх сумогийн дэвжээнд ирсэн өдөр
манай багш ояката буюу багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж
өгч байлаа. Тэгэхэд багш гартаа гадил жимс буюу банана барьчихсан энэ юу
вэ гэж орчуулагчаар дамжуулан асуулгаж байсан. Би банана гээд хэлэхгүй
юу. Тэгсэн багш хүн үүнийг алим гэж хэлсэн бол би алим гэж хэлэх ёстой
гэсэн. Багш намайг Ама гэдэг нэрээ соль гэхэд нь би эхэндээ дургүй
байлаа. Багшийн өрөөнд орж болохгүй багшаа болохгүй гээд гардаг байсан
юм. Нэг өдөр намайг гурав дахь удаагаа өрөөндөө намайг дуудлаа даа.
Яваад ортол нэрээ соль оо л гэж байна. Би ч үгүй гэдгээ хэлсэн. Гэтэл
багш “Чамайг анх ирж байхад би чамд юу гэж хэлж байлаа. Санаж байна уу”
гэдэг юм. Санаж байна багш аа гэтэл өнөө бананын тухай яриад “Би чиний
төлөө чамайг нэрээ соль гэж байхад. Чи солих хэрэгтэй” гэсэн. Тэгж л би
Ама нэрийг Харумафүжи болгож байсан юм. Нэрээ сольсноос хойш сайхан
барилдаж сумогийн аварга цолонд хүрлээ.

-Нэрээ солиод л таны амжилт дээшилсэн гэж үү?

-Нэрээ сольсныхоо дараа жаахан тааруу
барилдах гэх мэт зүйлс байсан. Яахав унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг
л тэр байсан биз. Хүн жаахан тааруу барилдаад ирвэл олон зүйлд бурууг
тохож, хүмүүст бурууг нялзааж эхэлнэ шүү дээ. Одоо аварга болсны дараа
эргээд санахад багш минь зөв хэлж байж дээ гэж бодогддог юм.

-Таныг цаг цуглуулах хоббитой гэж дуулсан. Цуглуулга тань хэд хүрээд байна вэ?

-Миний хувьд цаг, машин хоёрт сонирхолтой.

-Хичнээн цаг, машинтай болсон бэ?

-Хүний сонирхол болохоор заавал тэд гэж
хэлэх нь илүүц болов уу. Яахав өөрийнхөө дуртай цагийг зүүж, дуртай
машинаа унаж л байгаа бол болж байгаа нь тэр гэж санадаг.

ХӨЛСӨӨ УРСГААД ГАРААД ИРСЭН ХҮНИЙГ ХҮЧЭЭР ДАРЖ ЧАДАХГҮЙ

-Хацу башёгийн макүүчи, жүрюү,
макүүшита гээд дээд гурван зиндаанд монгол бөхчүүд түрүүллээ. Үнэхээр
бахархам амжилт гэж санагдаж байна. Үүн дээр өөрийн бодлоо хэлэхгүй юу?

-Өөрийн барилдаж буй зиндаанд
түрүүлчихлээ гэхэд тэр ямар хүн байх нь хамаагүй. Тухайн хүний од, хувь
төөрөг, хийморь нь бүрдчихсэн байдаг болов уу. Монгол, япон ямар ч хүн
түрүүлсэн нэг их чухал биш юм. Хувь төөрөг, хийморь дээр нэмээд бэлтгэл
сайн байх хэрэгтэй. Авьяас, ур чадвараараа түрүүлээд гараад ирсэн ямар ч
бөхөд би “Аварга болоорой” гэж ерөөгөөд баяр хүргэдэг. Надтай
тааралдвал би тодорхой хэмжээгээр шагнадаг. Башё өндөрлөсний дараа
шагнал гардуулахад баяраа хуваалцах ч гэдэг юм уу түрүүлсэн бөхчүүд
уулздаг. Өөрсдийн зорилгодоо нэг алхмаар ойртож байгаа болохоор “Илүү
сайн барилдаарай” гэсэн урмыг үгийг нөгөө хоёртоо хэлсэн. Хүн эрэлхэг
байхаас гадна өөрийн зүтгэл хэрэгтэй. Зүтгэл хүнийг амжилтад хүрдэг.

-Дээд гурван зиндаанд нь гадны бөхчүүд түрүүлчихсэн болохоор япончууд хэр хүлээж авч байна вэ?

-Япончууд монголчууд түрүүлчихлээ гээд
гадуурхаад байдаггүй. Гэхдээ үндэсний спорт болохоор аар саархан зүйл
байдаг л юм. Хүн хөдөлмөрлөөд хөлсөө урсгаад гараад ирэхэд тэр хүнийг
хүчээр дарж чадахгүй шүү дээ. Спортод хэн хүчтэй нь амжилт үзүүлдэг.
Тийм болохоор хүн юу гэх нь хамаагүй. Тэгж хэлүүлсэн ч гэсэн зовлого
зовохоос зориг мохохгүй гээд бүр илүү эрч хүчтэйгээр урагшаа давшиж,
бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бяртай, хүчтэй, ухаантай нь ялж гарч ирдэг
спорт учраас дотроо зорилготой, өөрийн бодолтой байх нь чухал.

-Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголчууд ярьцгаадаг. Сумод анх очоод ёс жаягийг нь сурах гэж, дагах гэж хэцүү байсан уу?

-Монголчууд олон оронд сайхан амьдарч
байна. Монгол хүн гэдэг нүүдэлчин удамтай болохоор хаана ч очсон тухайн
соёл, дэг жаягт нь амархан дасан суралцаж тэр бүү хэл дээшээ гарч ирдэг
болохоор тэнгэр заяатай хүмүүс юм уу даа гэж боддог.

-Та хэд хүртлээ сумо барилдъя гэж бодож байна вэ?

-Бяр хүч гэдэг тэнгэр бурхан хүнд тодорхой хугацаанд өгдөг буян бөгөөд хэсэг хугацааны дараа эргүүлээд авдаг буян байх.

-Бяр гэдэг тэгвэл буян байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Тийм болохоор тэнгэр
бурхнаас илгээсэн энэ буянг зөв ашиглахын тулд бэлтгэлээ сайн хийж
барилдах хэрэгтэй. Өөрийн бяр хүчийг бүрэн дүүрэн ашиглаж барилдах юмсан
гэж хичээдэг. Цаг нь болохоор тэнгэр бурхандаа “баярлалаа” гээд бяр
хүчээ өгөх тэр мөч хүртэл барилдана. Хүч чадал минь харьсан цагт зодгоо
тайлна.

-Зодог тайлсныхаа дараа юу хийе гэсэн бодолтой байдаг вэ?

-Анх би сайхан барилдъя гэж л сэтгэл
шулуудаж ирсэн. Өөрийнхөө үнэн хүчийг үзэж аав, ээжийнхээ буян хишгийг
хариулъя, эх орныхоо нэрийг гаргая, өөрөө сайхан амьдаръя гэж боддог
байлаа. Зодог тайлсан цагтаа л юу хийхээ төлөвлөнө. Миний хувьд ид
барилдаж гарч ирж байгаа болохоор энэ тухай хараахан бодож амжаагүй
байна. Би чинь шинэ аварга болохоор цаашид бэлтгэлээ сайн хийж
барилдана. Тийм болохоор үүний тухай бодох эрт байна л даа. Сайхан
барилдаад явж байтал ирээдүйн зам дардан шулуунаар угтаад авах байлгүй.

-Таны бодлоор дараагийн их
аварга цолтон ямар бөх байх бол. Манайхан Какүрюү Анандыгаа болчих болов
уу гэж харж байгаа. Япончууд ч мөн тэгж ярьдаг гэж дуулсан?

-Миний бодлоор арслан цолыг хүн хүч
хөдөлмөр, хөлс, нусаа гоожуулж, бусад бөхчүүдээсээ хэд дахин илүү
бэлтгэл хийж байж авдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Харин аварга цолыг
дээрх дээр нэмээд хүнд зөв санаж, буян хишгээ зөв хайрлаж, тэнгэр,
газар, лусдаа сайн шүтсэний дүнд хувь тавилангаар ирдэг гэж ойлгодог.
Одоо сумод олон сайхан арслан цолтонгууд барилдаж байна. Тийм болохоор
одооны бэлтгэлээсээ хэд дахин илүү бэлтгэл хийж, өвөг дээдсээ хүндэлсний
үр дүнд буян хишиг, хийморь, цог заль нь нэг цэгт хүрч байж аварга
цолыг хүртэнэ байх.

“happy” КИНО ҮЗЭХ ДУРТАЙ

-Одоо барилдааныхаа тухай хэнтэй зөвлөдөг вэ. Д.Дагвадорж аваргатай таныг ойр байдаг гэж дуулсан?

-Спортод надтай хамгийн ойр хүн аав минь
байсан. Харин одоо ээж, хоёр ах, их аварга Д.Дагвадорж ах, хамаатан
садан, байнга миний дэргэд байж намайг хайрлаж, халамжилдаг хань минь
байна даа. Хань минь миний харцнаас л намайг яах гэж буйг, юу хийх гэж
байгааг хараад л мэддэг. Спортын хүнд гэр бүлийнхэн гэж ямар байх ёстойг
ээжээсээ болон ханиасаа илүүтэйгээр ойлгож байна.

-Ээж тань таны дэргэд хамт
байгаа болохоор сэтгэл өег байдаг уу. Ядаж л бэлтгэл болон барилдааныхаа
өглөө гарахдаа үнсүүлээд л…

-Үнэхээр сайхан байдаг. Өндөр хувь
тохиол, буян хишгээр ээжийнхээ хүү нь болон мэндэлсэндээ баярладаг. Ээж
минь надад бүх л зүйл дээр тусална шүү дээ. Ханийг минь сонгоход хүртэл
хэлж л байлаа. Сайхан гэр бүлтэйгээ хамт байна гэдэг чинь бидэнд маш том
бэлэг юм. Ямар ч хүний хамгийн том түшиг, бахархал нь ээж гэдэг хүн
байдаг биз ээ.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Мөнхжаргалын Баттуул
гэдэг. Миний хань чинь айлын том охин дороо хоёр дүүтэй. Японд дээд
сургууль төгссөн бүсгүй байдаг.

-Аваргынх ам бүл хэдүүлээ болоод байгаа вэ?

-Ам бүл дөрвүүлээ болсон. Бидний дундаас хоёр сайхан гүнж төрсөн.

-Бөх хүний хувьд хүүтэй болохсон гэж мөрөөдөж байна уу?

-Бурхан багшаас заяасан энэ сайхан
хишгийг бид голж шилж, сонгох эрх байхгүй. Хоёр сайхан охинтой болсондоо
баярладаг юм. Аав, ээж бидний үүрэг үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэх
байдаг. Тэр дагуу л явна байна.

-Анх аав болж байсан тухайгаа ярихгүй юу. Яг юу бодогдож байсан бол?

-Эхнэр төрөх гээд эмнэлэгт байхад би
маани л их уншиж байлаа. Эхнэр хүүхдийг минь эсэн мэнд амаржуулж өгнө үү
гэж бодож байгаад л уншина шүү дээ. Дэргэд ээж байсан болохоор сэтгэл
харьцангуй тайван байсан. Бурхан багш минь таныг бие сэтгэл, үйл
хөдлөлөөрөө гомдоож явсан бол уучлаарай. Үр хүүхдийг минь л хүндрэлгүй
төрүүлж өгөөч гэж бурхан тэнгэрээсээ гуйсан.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал гэртээ кино үзэх
дуртай. Төгсгөл нь “happy” кино үзэх сайхан шүү дээ. Аз жаргалаар төгсөж
байгаа кино гоё шүү дээ. Харин солонгос кино үздэггүй.

-Яагаад. Монголчууд солонгос кинонд дуртай шүү дээ?

-Биед муу юм шиг байна лээ.

-Монголын залуу сумочидтойгоо хэр уулзаж зөвлөгөө өгдөг вэ?

-Бид цагаан сар, шинэ жил гээд баяраар л
ихэвчлэн уулздаг. Уулзах үедээ зөвлөгөө өгч өөрийнхөө тусалж чадах зүйл
дээрээ туслахыг хичээдэг. Энэ уламжлал болсон зүйл байгаа юм. Их аварга
Д.Дагвадорж ах байхдаа залуучууддаа тусалдаг байлаа. Дагваа аваргын
дараа Даваа аварга маань (Их аварга Хакухо М.Даваажаргал) их аваргын
Монголчуудаа гэсэн тэр сайхан сэтгэлийг авч үлдсэн. Тийм болохоор
монголчуудтайгаа уулзаж, зөвлөлдөж, эвтэй байхыг хичээж явдаг.

-Японд байгаа жирийн иргэдтэйгээ уулзах боломж байдаг уу?

-Японд монгол хоолны газрууд байдаг.
Хааяа тэнд очиж хоол идэхдээ монголчуудтайгаа уулздаг. Мэдээж монгол
хүмүүс байна даа хоорондоо мэнд устай байж зураг хөргөө татуулж, юм
ярилгүй яахав.

-Та монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?

-Би багадаа лавшаа буюу гурилтай шөлөнд үнэн дургүй байлаа. Харин одоо миний хамгийн дуртай хоол лавшаа болчихоод байна.

-Сумочдыг хараад хэр их иддэг бол гэсэн сэтгэгдэл төрдөг. Таны хувьд хоолонд хэр вэ?

-Их иддэг байсан бол сумочид дундаа
хамгийн бага жинтэйд орохгүй л байсан байх. Миний биеийг хараад л энэ
нөхөр хэр их иддэг вэ гэдэг нь харагддаг байлгүй.

-Таныг ном бичсэн гэсэн. Ямар учиртай ном бэ?

-Японы түүх судлаач хүн “Монголын мандал
буурал” гэсэн сэдэвтэй ном бичсэн юм. Тэр номыг нь би түүхчээс нь
зөвшөөрөл аваад монгол хэл дээр хэвлүүлэн “Шинэ монгол” сургуульд
тараалгасан. Дэлхийн олон улс орнууд Монголын түүхийг судалж олон
өнцгөөс нь бичдэг юм билээ. Японы судлаач, эрдэмтний харсан өнцөг нь
монголчуудад ямар санагдах бол гэдэг үүднээс л хөрвүүлсэн. Агуу түүхтэй
хүмүүс түүгээрээ бахархдаг. Түүнээс өвөг дээдсийнхээ алдаж, оносон тэр
бүхнийг харж болдог. Түүхийг хараад байхад ямар ч улс гүрнүүдийн алдаа,
ялгуусан ялалт нь хүртэл нэг юм шиг санагддаг. Тийм болохоор тэр алдааг
ахин давтахгүй байгаасай гэдэг үүднээс орчуулж хэвлүүлсэн.

ТӨР МИНЬ ТӨВШИН АМГАЛАН, АРД ОЛОН МИНЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙГ

-Та өөрийнхөө нэрэмжит “Абаазан” сангийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?

-Аав минь сэрүүн тунгалаг байхдаа
“Абаазан” санг үүсгэн байгуулсан. “Абаазан” сан гэдэг нь “Авьяас билгийг
дэмжих ама заан, арслан, начин” сан гэсэн утгатай. Аав маань сангийн
үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байхдаа өөд болсон болохоор би тэр
шугамаар өөрийн чадах чинээгээрээ буяны ажил хийж байна. Нийгмийн сайн
сайхны төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулж
байна. Зүрхний согогтой хүүхдүүдэд туслах зорилготой Японы “MBO” төвийн
гишүүн нь болоод тэрхүү үйл ажиллагаанд жаахан ч гэсэн нэмэр болох
үүднээс арга хэмжээнд нь оролцдог. Ноднин Монголд сангийнхаа шугамаар
Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машин оруулж ирэн
нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тусламжийн төвд өгсөн. Энэ жил
хоёр түргэний, нэг гал командын машин өгөхөөр бичиг баримтыг нь
хөөцөлдөж байна. Гэх мэтчилэн өөрийн чадах хэмжээгээрээ бага багаар
буяны ажил хийж байгаа юм.

-Д.Дагвадорж аварга Холливудын
кино жүжигчид, алдартай дуучидтай найзууд байсан. Таны хувьд тийм
найзууд бий юу. Тэднийгээ нэрлэхгүй юу?

-Дагваа ах дэлхийд танигдсан их аварга
шүү дээ. Би аварга болоод удаагүй байна. Тийм болохоор Япондоо танигдсан
сайхан сайхан хүмүүстэй дотно холбоотой. Би Дагваа ахын туслах хийж
явдаг байсан болохоор олон газраар явсан. Брэд Питт, Селин Дион, Жет Ли,
Жеки Чан гээд олон одуудтай ахын буянаар уулзаж байсан. Надад Дагваа ах
шиг Холливудад найз нөхөд байдаггүй юм.

-Их аварга болсон юм чинь удахгүй олон найзтай болно доо?

-Сайхан барилдаад явж байхад болох байх.

-Та барилдааныхаа өмнө үндэсний бөхийн дэвээ шавааг хийдэг. Барилдаанд өөрийгөө хурцалж байна гэж ойлгож болох уу?

-Хүн болгон гарахдаа өөрийн стилийг
харуулсан төвлөрөх аргууд байдаг. Миний хувьд гуяа гурав алгадаад
гарахад бодол санаа төвлөрөөд “Болно, чадна, дийлнэ” гээд гардаг. Би
өөрийгөө бэлтгэлээр ирлэдэг. Хүнээс илүү бэлтгэл хийх үед өөртөө итгэх
итгэл хүртэл дээшилдэг. Бяр сууж, зориг орж байгаа нь мэдэгддэг юм.

-Сумогоор хичээллэж эхлэхдээ шантарч байв уу?

-Хүн өөрийн мэргэжлийг сонгоод түүндээ
хүрэхийн тулд явж байхад шантрах, бэргэх, гутрах, баярлах зүйл
тохиолддог байх. Би бусдын л адил зорилгодоо хүрэхийн тулд явдаг
болохоор анхандаа тийм үе байсан. Гэхдээ дараа нь баярлах мөч ч олон шүү
дээ. Хүн тэр үедээ л юм бодно уу гэхээс байнга бодогдоно гэж байдаггүй.

-Дагваа аварга Японд очоод
хамгийн түрүүн уншсан ном нь Тайхо аваргын тухай ном байсан гэдэг. Таны
анхны уншсан ном ямар ном байсан бэ?

-Би япон ном гэхээсээ илүүтэйгээр крилл
бичигт хөрвүүлэгдсэн номыг их уншдаг. Хамгийн сүүлд “Карма”-г уншлаа.
Үйлийн үр гэж юу вэ. Хүн хэрхэн амжилтад хүрэх вэ гээд уншихад сайхан
санагдсан. “Карма” гурван боть ном л доо. Нэгдүгээр сарын башёгийн дараа
уншиж дууссан юм.

-Удахгүй сар шинэ болох гэж байна. Монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Сумогийнхны бэлтгэл өглөө эрт эхэлдэг.
Би бэлтгэлдээ явахдаа алтан нар, хөх мөнх тэнгэр рүүгээ харж байгаад
“Төр минь төвшин амгалан байг. Ард олон минь элэг бүтэн, инээд хөөр
дүүрэн байх болтугай” хэмээн хүсдэг. Энэ ерөөлөө Монголын ард түмэндээ
илгээе дээ. Удахгүй гарах усан могой жил монголчуудын хувьд ивээлээ
хайрласан сайхан жил болох байх аа.


Categories
мэдээ цаг-үе

“Монголын андууд” цагаан сарыг тэмдэглэв

2016 оны I сар

“СИНГЛ ЛЭДИЕЗ–2” КИНО АНУ-Д

Оны эхэнд Монголын уран сайхны “Сингл лэдиез – 2” кино Вашингтон, Чикаго хотуудаар гарч, Америкийн монголчуудад шинэ оны бэлэг болон хүрэв. Вашингтон орчимд Ажжелика хэмээх театрт нэгдүгээр сарын 4-6 хүртэл гурван өдөр дараалж гарсан бөгөөд өдөр бүр сул суудалгүй, харин ч хоцорч ирсэн олон хүн орж чадалгүй буцсан тохиолдол гарсан болно. Кино монгол хэлээр, англи хадмалтай байсан тул Монголыг сонирхогч америкчууд мөн үзэж сонирхлоо. Жүжигчин Г.Ундармаа өөрийн биеэр киноны нээлтэд оролцон, үзэгчдийн асуултад хариулан, зургаа хамт даруулж байсанд хүмүүс талархаж байлаа.

НАРАНЧИМЭГ ОХИН БОСТОНД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

2010 оны гуравдугаар сард Монголд тохиосон нэгэн явдлыг уншигчид санаж байгаа байх. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Буянбатыг малдаа явсан хойно гэрт нь гал гарч, хэдхэн мөчийн дотор гэр нь юу ч үгүй шатан үгүй болсон билээ. Гэрт хоёр нас найман сартай Саранчимэг, 10 сартай Наранчимэг дүүгийнхээ хамт л үлдсэн байлаа. Гэрээ шатаж эхэлмэгц Саранчимэг охин дүүгээ чирсээр гарган, галаас зайлуулснаар барахгүй малынхаа хашааны дэргэд суулгаад, өмсөж байсан цамцаа нөмрүүлсэн байсан гэдэг. Ийнхүү дүүгээ эхлээд галаас, дараа нь осгож үхэх аюулаас аварсан Саранчимэг охинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга журам” медаль олгож байв.

Галд түлэгдсэн дүү нь харамсалтай нь явж чадахааргүй болсон байжээ. Тэр үед монголчуудын дотнын нөхөр, Монголын тухай олон баримтат кино зохиол, ном бичсэн, алс хязгаарын сумдад эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлдэг хатагтай Сас Кари үүнд санаа тавин, сэтгэл гарган ажилласнаар Бостон хотын Шрайнерс эмнэлэгт авчран, мэс засалд оруулж өгсөн билээ. Сас Каригийн хичээнгүй хөөцөлдлөгөөр тухайн үед Наранчимэгийн Даланзадгадаас Улаанбаатар орох зардлыг нь Изинис компани, Бээжингээс Бостон хүрэх зардлыг Американ эйрлайнз дааж байлаа. Шоайнерс эмнэлэг харин мэс засал, эмчилгээг үнэгүй хийж өгсөн юм. Америкийн монголчууд ч энэ аянд нэгдэн, АНУ-д байх хугацааных нь зардалд хувь нэмрээ оруулсан билээ. Үүний дүнд Нараа алхаж гүйдэг болсон юм.

Тэгвэл зургаан нас хүрсэн Наранчимэг охин Шрайнерс эмнэлэгт ахин ирээд байна. Учир нь өсөж том болохын хэрээр хүүхдийн арьс сунан тэлдэг ч сорвитой хэсгүүд нь сунадаггүй ажээ. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн өвдгөө нугалж чадахгүй болж ирсэн байна. Сас Каригийн дэмжлэг, туслалцаагаар хагалгаа амжилттай болж, эмчилгээ үргэлжилж байна. Америкийн монголчууд урьдын адил энэ үйл хэрэгт сэтгэлийн хандиваа өргөсөөр байна.

ВАШИНГТОН ХОТ ОРЧМЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ НИЙГЭМЛЭГ

Вашингтон хот орчимд Бурханы Шашинтны Нийгэмлэг байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Нийгэмлэгээс долоо хоног тутамд Бурханы шашны хичээл, ярилцлага зохион байгуулдаг юм. Хурал, хичээл зэрэгт нь хүндэт зочид, эрдэмтэй лам нар урилгаар ирж оролцдог уламжлалтай. Тухайлбал энэ нэг сарын хичээлүүдийн хувьд, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Жанчивдэчинлэн хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэл,Монголын Бэтүб хийдийн лам Д.Норовбадам, Улаан-Үд хотын Лаврин дацангийн хамба лам Дорж нар оролцсон бол нэгдүгээр сарын 31-ний цуглаанд Зоригт багш “Бодь мөрийн зэрэг”-ийн талаар айлтгалаа.

МОНГОЛЫН АНДУУД ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭВ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Виржиниа мужийн Арлингтон хотноо “Монголын андууд” ТББ, Вашингтоны монгол сургуультай хамтран сар шинийн баяр зохион байгуулав. Монголын андууд нь Энх тайвны корпусын шугамаар Монголд ажиллаад буцаж ирсэн сайн дурынхны үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Сар шинийн баяртаа тэд монгол хоол, цай бэлдсэнээс гадна хүүхдүүдээр шагай тоглуулан, монгол караоке дуу дуулж, Монголын тухай асуулт хариултын тэмцээн зохион, хөгжилтэй сайхан тэмдэглэлээ.

“Өдрийн сонин”-ы АНУ дахь тусгай сурвалжлагч м.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

П.Орхон: Би түрүүлж оноо авсан нь давуу тал болсон. Оноо алдаад ирэнгүүтээ Каори хэт шатаад, хөл авалтууд нь хүртэл хүчгүй ирж байсан

Олон улсын хэмжээний мастер П.Орхон саяхан ОХУ-ын Красноярск хотноо болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При”-гаас жиндээ алтан медаль хүртсэн билээ. Тэрээр аваргын төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялсан юм. Түүний өрсөлдөгч Каори Ичо 13 жил тасралтгүй амжилттай барилдаж барилдаан болгоноосоо алтан медаль хүртэж байсан бөгөөд ердөө хоёрхон мөнгөн медальтай. Үүний нэг нь Орхонд ялагдаж авсан мөнгөн медаль. Японы домогт бөхийг ялсан монгол охины талаар дэлхий нийт сонирхож байна. Ингээд “Алдар” спорт хорооны тамирчин, улсын залуучуудын шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхонтой эх орондоо ирээд байхад нь ярилцсан юм.

-Танд баяр хүргэе. Үнэхээр түүхэнд бичигдэх амжилтыг энэ удаа гаргалаа. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа.Сэтгэгдэл өндөр байна. Би шүтэж явдаг бөхтэйгөө анх удаа таарч барилдаад яллаа. Дэлхийн чөлөөт бөх сонирхогчдын анхаарлыг татсан гоё барилдаан гаргасанд баяртай байна.

-Энэ удаагийн тэмцээнд ямар бөхчүүдтэй барилдав. Нутаг нэг бөхтэй хүртэл барилдаж ялсан шүү дээ?

-Эхний тойрогт Шоовдор эгчтэй барилдсан. 10:1 харьцаагаар хожсон. Шоовдор эгчтэй энэ жилийн Улсын аваргаар барилдаагүй. Бараг хоёр жилийн өмнө барилдаж байсан юм байна. Дараагийн тойрогт Оросын бөхтэй барилдаад мөн хожсон. Аваргын төлөө Японы Каори Ичотой барилдсан. Ер нь өрсөлдөгчдөө 10:0 харьцаагаар л ялна гэсэн зорилготой дэвжээнд гарсан.

-Тэмцээний үеэр гадны хэвлэлийнхэнд Каори Ичог их судалсан. Түүнд зориулж тусгайлан бэлтгэл хүртэл хийсэн гэж ярьсан байсан, та?

-Каори Ичогийн барилдааныг судалдаггүй бөх байхгүй байх. Чөлөөт бөх сонирхдог эрэгтэй, эмэгтэй бүх бөх л түүний барилдааныг судалдаг. Үлгэр жишээ авдаг. Гэхдээ би Каори Ичогийн барилдаанд тулгуурлаж, тохируулж биш өөрийнхөө барилдаанд тулгуурлаж хэрхэн түүнтэй барилдах тал дээр түлхүү бэлтгэл хийсэн.

-Та хоёрын барилдааны өмнө Монголын бөхчүүд түүнтэй барилдаж ялагдсан байсан. Энэ байдал таны сэтгэл зүйд хэр нөлөөлөв?

-Өдөр завсарлагаанаар Гантуяа, Цэрэнчимэд бид гурав Каори Ичогийн талаар ярьсан. Манай хоёр түүнд ялагдсанаа яриад ядаж оноо салгах хэрэгтэй гэж хошигнож байсан. Гэвч миний хувьд дотроо заавал ялна гэсэн зорилго тавьсан байсан.

-Каори Ичо Японд очоод хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагаас харахад нэлээд хүнд цохилтод орсон юм шиг санагдсан?

-13 жил ялагдаагүй хүн харамсалгүй яахав. Ер нь Каори Ичо нэг оноо алдахаараа их шатаж барилдаж харагддаг. 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Соронзонболдын Батцэцэг эгчтэй барилдах үеэрээ нэг оноо алдаад нэлээд бухимдаж байсан. Ялагдал хүлээх юм бол хэзээ ч мартахгүй. Хэрвээ олимпод оролцох юм бол ингэж барилдана гээд надад аль хэдийнэ мэх бэлдчихсэн л байгаа. Сэтгэлзүйн хувьд ч их дарамттай ирнэ гэж би бодож байна.

-Каоригийн сэтгэл хөдлөлийг мэддэг учраас барилдах үедээ маш сайн ажиглаж байсан уу?

-Өглөөний барилдаануудыг нь харахад Чимэдээгийн хувьд Каори Ичо руу довтолсон барилдааныг их хийж байсан. Каоригийн хөлийн хамгаалалт хамгийн сайн. Би Японд нэг удаа хамтарсан бэлтгэл хийж байхад хөлийн жийлтийг нь бүр зориуд өөрөөс нь асууж заалгаж байсан удаатай. Тиймээс хөлд нь оръё, довтолсон барилдаан гаргая гэж бодоогүй. Эхлээд өөрийнх нь барилдааныг харсан. Түрүүлж оноо авсан нь давуу тал болсон. Их оноо алдаад ирэнгүүтээ Каори хэт шатаад, хөл авалтууд нь хүчгүй ирж байсан.

-Та хоёрын барилдааныг харахад Каорийг хөдлөх бүрт хариу мэх барьж дайрч барилдсан. Өрсөлдөгчөө суларч байгааг мэдсэн учраас тийм итгэлтэй барилджээ?

-Гарын барилт их задгай. Зай их гаргаж, дараалан алдаа гаргаж байсан. Миний хувьд тайван байсан. Есөн оноотой явж байгаад сүүлийн нэг оноог би алдчихлаа гэж бодоод босоод ирсэн чинь шүүгч надад нэг оноо өгөөд арван оноогоор илт давуу байдлаар хожсон. Бидний барилдааныг хүмүүс шимтэн үзэж байсан. Хоёр багшийн яриа тод сонсогдож байсан. Заалан дахь бүх үзэгч нам гүм. Яг арван оноогоор ялах мөчид монголчуудын хашгирах нь надад сайн сонсогдсон.

-Ер нь барилдааны үеэр ямар мэхийг түлхүү сайн гаргаж чаддаг вэ?

-Манай Хосоо багшийн заадаг хөл авалтуудыг сайн гүйцэтгэхийг хичээдэг. Мөн довтолгооны мэхүүдийг сайн гаргахыг хүсдэг.

-Гадны хэвлэл мэдээлэл барилдааны дараа чамаас ярилцлага авсан гэж сонссон?

-Каори Ичогийн талаар хэзээ анх сонссон, барилдааныг нь хэзээнээс мэддэг болсон гэж ирээд л Оросын телевиз ярилцлага авсан.

-Хосбаяр багштай хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн юм бэ?

-2007 онд Хосбаяр багшид шавь орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багшийнхаа удирдлага дор хичээллэж байна.

-Сая багштайгаа уулзахад өөрийг тань үнсээд үг хэлж харагдсан. Юу гэж байна?

-Аваргын төлөө барилдахын өмнө багш Монголоос ээжээр дамжуулж надтай холбогдсон. Каори Ичо ингэж барилдаж байна шүү. Тэгж барилдаарай гээд зөвлөгөө өгсөн. “Башгийнхаа хэлснээр барилдаж алтан медаль авчирсанд баяр хүргэе” гэж хэлээд Хосоо багш намайг үнссэн.

-Олимпийн эрхээ аваагүй байгаа юу?

-Олимпийн эрхээ аваагүй. Удахгүй болох олимпийн эрхийн тэмцээнээс авна даа.

-Өнгөрсөн жил жиндээ дэлхийн аваргын тэмцээнд оролцож чадаагүй. Үүнд багагүй харамссан гэсэн?

-Өнгөрсөн жил намайг дэлхийн аваргад явуулаагүй. Тухайн үед гомдож л байсан.Одоо бол нэг их юм бодохгүй байна. Улсын аваргад 55 кг-д би хоёрт орсон байсан. Номио эгч түрүүлээд дэлхийн аваргад явах байсан ч тодорхой шалтгааны улмаас явж чадахааргүй болсон. Тэгээд намайг явуулах байх гэж бодож байтал өөр жингээс хүн явуулчихсан. Тэр үед намайг дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүй нь өнөөдрийн миний амжилт гаргах гол шалтгаан ч болсон байж магадгүй. Хүн юмнаас дутаж, хасагдахаараа хор шарандаа илүү их бэлтгэл сургуулилт хийдэг юм шиг санагддаг.

-Харин өнөө жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-д барилдсан. Шийдвэрийг хэн гаргасан юм бэ?

-Өнөө жилийн улсын аваргын тэмцээнд жингээ хасч 58 кг руу орно гэдэг шийдвэрийг би өөрөө гаргасан. Улсын аваргын өмнө Хосоо багштай уулзаад би улсын аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-д орно, түрүүлнэ гэж хэлээд жин хасч орсон. Хэлсэндээ хүрч улсын аварга болж чадсандаа баяртай байгаа.

-Та насанд хүрэгчдийн улсын шигшээ багт багтаагүй байгаа юм уу?

-Залуучуудын шигшээ багт 2013 онд орсон. Одоо ч гэсэн байгаа.

-Францын Парис хотноо болсон “Гран при” тэмцээнээс алтан медаль хүртсэн Н.Лхамгармааг өөрийн тань найз залуу гэсэн үү?

-Тийм ээ. Бид хоёр үерхээд тав, зургаан жил болж байна. Хоёр биендээ зөвлөгөө өгнө. Миний хувийн цалингүй туслах шиг л байдаг ш дээ (инээв).

-Тэмцээний дараа та хоёр утсаар ярив уу?

-Парисаас ирээгүй байгаа. Би барилдаж дуусчихаад байрласан газартаа ирээд орой нь интернэтэд ороод харсан чинь аваргын төлөө гарчихсан байхыг нь мэдээд их баярласан. Одоо болтол холбогдоогүй л байна. Харин намайг домогт бөхийг ялсан гээд ээж, ах эгч нар гэр бүлийнхэн уйлалдаж бөөн юм болсон (инээв). Миний ойр дотнын хүмүүс ер нь бөхийн спортод сонирхолтой. Өвөө, нагац ах маань барилддаг байсан. Миний төрсөн ах бас барилдаж байгаад өнгөрсөн жил хөлөө хугалаад бөхөөс хөндийрсөн.

Categories
мэдээ цаг-үе

Э.Хосбаяр: Өөрийнхөө боломж, багшийнхаа заасныг харуулъя гэж зорьсон

My Voice” тэмцээний гран при шагналыг дуучин Э.Хосбаяр хүртсэн билээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтран ажиллах, БНСУ-д урлагийн сургуульд гурван жил суралцах эрхийг авч, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм. Мөн “Pepsi“ ундааг бүтэн жил үнэгүй хэрэглэх эрхтэй болсон гэнэ. Бид дуучин Э.Хосбаяртай гала концертондоо оролцсоных нь дараахан уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Гран при шагнал хүртсэнд баяр хүргэе. Та Соёл урлагийн их сургуулийг төгссөн байх аа?

-Баярлалаа. Тийм ээ, 2015 онд Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн ангийг төгссөн. Одоо бол Соёл урлагийн их сургуулийн Хөгжим урлагийн сургуулийн орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхим гэдэг болсон.

-Урьд нь дууны тэмцээнд оролцож байсан уу?

-Телевиз радиогоор цацагдсан том тэмцээнд оролцож байгаагүй. Ер нь бол янз бүрийн уралдаанд оролцсон. Томоохон тэмцээнүүдээс гэвэл 2006 онд “Алтаргана” олон улсын наадамд орж “Хүрэн хээр”, “Өндөр бор” дуугаа дуулж хоёрдугаар байрт орж байлаа. Амьд хөгжмийн “Monsters reality show”-нд оролцож шилдэгт орсон. Өнгөрсөн жил “Баянмонгол” чуулгын дуучин агсан Л.Оюунчимэгийн нэрэмжит Олон улсын рок, поп дуучдын улсын уралдаанд оролцож гран при шагнал хүртсэн.

-Багаасаа дуулдаг байсан биз?

-Тийм ээ. Манайх ер нь урлагийн гэр бүл л дээ. Өвөө маань Ц.Базаргүр гэж хүн байсан. Төв аймгийнхаа театрт ажилладаг байсан гэсэн. Мөнгөнморьт суманд насаараа кино механикч хийсэн. Таван жилийн гавшгайч, улсын уран сайханчдын уралдаанд хоёрдугаар байрт орж байсан. Би өвөөгөө хараагүй л дээ. Аавын ээж Соёлын тэргүүний ажилтан уртын дууч хүн байдаг. Ээж маань хуучнаар Соёлын сургуулийг төгссөн. Төв аймгийн Мөнгөнморьт суманд насаараа Соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. Одоо ч ажлаа хийсээр байгаа. Ер нь урлагийн хүн.

-“My Voice”-д оролцсон П.Дагийсүрэн та хоёрыг сонсоход эстрад биш дуурийн дуучин баймаар хоолойтой санагдсан?

-Анх Соёр урлагийн их сургуульд шалгалт өгөхдөө дуурийн дуулаачийн ангид өгсөн. Эрүүл мэндийн байдлаас болоод дараа жил нь дахин шалгалтад орохдоо дуурийн дуулаачийн ангид өгөх гэж байгаад эстрад дуулаачийн ангид шалгуулсан. Яагаад дуурийн дуучин шиг сонсогдож байна гэхээр би ийм вокалтай л даа. Манай багш өөрөө ч ийм вокалтай .

-Хэний шавь билээ?

-Соёл урлагийн их сургуулийн эстрад дуулаачийн дуулах ур зүйн багш Н.Баасанбат гэж хүн бий.

-Их сургуулиа төгссөнөөс хойш ямар уран бүтээл туурвив?

-Одоохондоо уран бүтээл туурвиж амжаагүй байна. Янз бүрийн шинэ бүтээл хийх талаар нэлээд яригдаж байна. Сайн, чанартай бүтээл хийе гэсэн бодолтой байгаа. Үүний дараа шинэ бүтээлүүд ар араасаа ундрах байх. Ямар ч байсан нэлээд олон санал ирсэн. Хамгийн гол нь чанар гэж бодож байна.

-“My Voice”-д хамт оролцсон өрсөлдөгчид чинь ямар байв?

-Өрсөлдөгчид нэлээд ширүүн байсан шүү. Мэргэжлийн дуучид ч их байсан, урлагт хайртай, сонирхдог хүмүүс ч бас байсан. Ер нь оролцогчид их сайн дуулж байсан. Миний хувьд гэвэл өөрийнхөө боломжоор, багшийнхаа зааж сургасныг гаргая гэсэн бодлыг тээж оролцсон.

-Тэмцээний өмнө тамирч-дыг дасгалжуулагчид нь бэлтгэл сургууль хийлгэдэг. Дуучид ч ялгаагүй. Өөрийг тань хэн дасгалжуулав?

-Гардаж дасгалжуулж байсан хүн байхгүй. Зөвлөгөө, санаа өгч байсан хүн олон байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумийн А.Андрей багш маань байна. Үнэхээр ер бусын гайхамшигтай хүн. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо нутагтаа хөгжмийн багшаар ажилладаг. Дээрээс нь Н.Баасанбат багш маань тусалж дэмжиж байсан.

-Тэмцээнд ороход дууны сонголт маш чухал байдаг. Үүнээс их зүйл хамаардаг. Дуугаа яаж сонгож байв?

-Нэгдүгээр шатанд “Гүрэн Монгол чинь хүлээнэ” гэдэг дууг дуулсан. Энэ дуу надад их ойр, зохих байх гэж бодоод сонгосон. Дуучны ур чадвар, чадал, хоолойн цар хүрээг харуулсан мундаг дуу.

-Дараагийн шатандаа та дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ариунаа нарын “Шөнө дундийн бүжиг” жүжгийн дууг дуулсан. Чамтай цуг дуулсан дуучин эмэгтэй та хоёрын хоолой үнэхээр сайхан зохицож байсан.

-Хоёрдугаар шатандаа энэ дууг дуулсан. Хамт дуулсан хүн маань манай эстрад дуулаачийн ангийг миний өмнөх жил төгссөн Б.Мягмарсүрэн гэж бүсгүй. Одоо Шанхайд сурч байгаа. Тэр дууг дуулахад жаахан учир дутагдалтай зүйл байсан. Бид хоёрын бэлтгэл тааруу байсан. Ердөө хоёр, гуравхан хоног бэлдээд л орсон. Хүмүүсийн сайн мэддэг энэ дууг жаахан өөрчилж дуулъя гэж бодсон.

-Гала концертонд ямар дуу дуулсан бэ. Дуугаа өөрөө сонгосон уу?

-Тийм ээ, дуугаа өөрөө сонгосон. Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын шүлэг “Чамайгаа оллоо” дууг дуулсан.

-Яагаад энэ дууг сонгосон юм бэ?

-Нэгдүгээрт, монголчуудын сайн мэддэг дуу. Хоёрдугаарт, ур чадвар шалгасан дуу учир би өөрийнхөөрөө найруулж, өөр хэв маягт оруулж дуулсан.

-Гала концертонд оролцоод тайзан дээр гараад дуугаа дуулахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Үнэхээр гайхамшигтай. Үзэгчид маань гайхалтай байсан. Намайг дахиулсан нь бүр сайхан санагдаж, урам зориг орсон.

-Айлын хамгийн бага хүүхэд гэсэн. Танай гэрийнхэн ялангуяа ээж, аав хоёр тань ихэд баярласан байх даа?

-Тийм ээ. Гала тоглолтыг ээж, аав хоёр маань ирж үзсэн. Тайзан дээр шагналынхаа цомыг авчихаад аавдаа авчирч өгсөн. Цаашдаа сайхан уран бүтээл туурвиж өөрийгөө харуулна гэж бодож байгаа.

-Яваандаа цомог гаргана биз дээ?

-Тэгнэ. Энэ бол миний хүсэл мөрөөдлүүдийн нэг.

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Зүгээр л самуун цагийн Их хурлын гишүүд

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-Чуулганы хуралдаан дээр Ж.Энхбаяр гишүүн таныг “Ноён урваач,

нохой шарваач” хэмээн хэлж байсан нь тун эвгүй харагдана лээ. Та үзэл бодлоороо Ардчилсан намд орсон хэдий ч танд хаягласан иймэрхүү дайралт үргэлжилсээр байх юм. Уг нь Улс төрийн намын тухай хуулиар энэ бүхнийг зохицуулсан ч буцаачихсан. Их хурлын гишүүд нэг рүүгээ ёс бус байдлаар дайрах нь улс төр мөн үү?

-Энэ парламентын гол батлах ёстой хуулийн нэг нь улс төрийн намын тухай хуулийг батлан гаргах ёстой байсан.Гэсэн хэдий ч парламентад суудалтай намуудаас аль нь ч хуулийн төсөл санаачлаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьсан ч МАН эсэргүүцээд унагасан. Хэрэв Улс төрийн намын тухай хуулийг баталчихсан байсан бол намуудын дотор үндсэн хууль зөрчдөг, хуулийн эсрэг ч үйл ажиллагаа явуулдаг, хүн хэлмэгдүүлдэг, улсын хөрөнгөөр сонгууль хийдэг, улсын өмчийг намын өмч болгодог, ашиг сонирхлын эдийн засгийн бүлэглэл энэ бүх ялзрал байхгүй болох байсан юм. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэлмэгдүүлэлт өнгөрсөн зуунаараа дуусах ёстой. Шинэ ардчилсан нийгэмд ийм ёс бус зүйлс гарах ёсгүй. Гаргуулахгүйн төлөө энэ үеийнхэн бид хатуу тэмцэл хийх ёстой. Намууд дотроо бүлэглэл болж хүмүүсээ хэлмэгдүүлж байна. Намын дотор гарч байгаа энэ хууль бус ажиллагаа, хэлмэгдүүлэлт өнөөдөр Монгол Улсын ямар ч хуулиар шийдэгдэхгүй байгаа. Энэ бүгдийг намуудын дотоод асуудал, улс төрийн асуудал гэж үздэг. Парламентын засаглалтай манай оронд намуудад ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол Улсын хөгжилд чөдөр болж, иргэдийн оюун санааг боомилж байна.

-Намууд дотор байгаа гишүүд нь хэлмэгдлээ гэж өөр хоорондоо ярьдгаас биш ил гаргаж хэлж байгаа нь тун цөөхөн үү?

-Ер нь хэлмэгдэж, үзэл бодол нийлэхгүй байгаа гишүүд намаасаа гарч байгаа. Тухайлбал, Д.Арвин гэдэг гишүүн би АН-д ороод суучихлаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар гээд төрийн нүүр царай болсон чадалтай хүмүүс МАХН-ыг сонгоод МАН-аас явчихсан. Тэд нэгэнт үзэл бодол нь нийлэхээ байсан тэр намын удирдлагын үйл ажиллагааны эсрэг байр суурьтай болсон учраас намаас гарсан. Намаас гарахыг хүсээгүй байхад нь хөөж хэлмэгдүүлдэг, өөрсдөө хэлмэгдүүлчихээд намаас нь гарсан хүмүүсийг “урвагч” хэмээн цоллож, нийгмийн өмнө доромжилдог. Ц.Нямдорж гэхэд л чуулганы хуралдаан дээр “урвагчид” гээд л МАХН руу явсан бүх хүнийг нэрлэж байсан. Нам дотор нь байя гэхээр эрүүл саруул хүн байх нөхцөл орчин тэнд байхгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх нэгдүгээрт тавигддаг. Бид өмнөх хэлмэгдүүлэлтийн цаг үед амьдраагүй хүний эрх болоод сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Намаас гарчихаад байхад л ерөөсөө зүгээр байлгахгүй юм. Намайг Ардчилсан намд орчихсон чинь МАН-ынхан араас ирж АН дотор яс хаяад байна.

-Яс хаях аа…?

-Арвиныг дахиж дэвшүүлэхгүй байх талаар яс хаяж байгаа. Чуулганы танхимд сууж байхад “Арвин гишүүн чи МАН-д байхдаа АН-ыг шүүмжилдэг байсан. Одоо АН-д орчихоод МАН-ыг шүүмжилж байна” хэмээн дайрдаг. Намайг Ардчилсан намд байр суурьгүй болгох гэж МАН-ынхан хичээж байгаа. Би МАН-д байхдаа эдэн шиг хүүхэлдэй яваагүй юм. Миний хувьд МАН-д байхдаа бүх удирдлагаа л шүүмжилдэг байсан.

Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад нь тухайн үеийн намын гишүүд огцруулж байсан.Ц.Нямдорж Монгол Улсын хуулийг маш их засдаг байсан гэдгийг тухайн үеийн парламентын гишүүд, намын дарга нь мэддэг байсан.Сүүлдээ энэ хүний бүхий л ноцтой үйлдлүүд илэрч УИХ-ын даргаас нь огцруулж байсан. Одоо энэ хүн их шударга болж тоглоод олон хүмнийг доромжилж байна.Мөн тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг МАН-ын 13 гишүүн МАН-ын Их хурлыг хуралдуулж огцруулж байсан. Үүний үр дүнд тухайн сонгуулиар Их хуралд МАН олонхи болж бүрдсэн. Тухайн үеийн МАН-ын Их хурал нь М.Энхболдыг хариуцлагагүй Ерөнхий сайд гэж дүгнэж огцруулж байсан. Одоо энэ хүмүүс хариуцлагатай хүн болж дээ. Би Монгол Улсын хөгжлийн төлөө, Монгол Улсыг зөв сайхан яваасай гэдэг үүднээс аль ч намд байсан үгээ хэлэх болно.

-МАХН-ыг МАН болгож нэрээ өөрчлөхөөс эхлээд та эсэргүүцэж байсан бил үү?

-МАН гэдэг нэрийг авахуулахгүйн төлөө би удирдах зөвлөл дээр ганцаараа л ярьдаг байсан.Сүүлдээ намын дарга Сү.Батболд намайг дуудаад “Чи дуугүй л байгаад өг” гэсэн. Тиймээс намын нэр сольдог намын Их хуралд очоогүй. МАН гэдэг нэрийг аваад хэрэггүй байсан юм. Монголын ард түмний хувьсгалыг ганцхан МАН хийгээгүй. Богд хаант Монгол Улсын цэрэг, Засгийн газрын сайдууд, тэр үеийн сэхээтэн байсан лам нар хийсэн. Энэ нэрнээс болж энэ нам хуваагдсан.

-МАН үзэл бодол таараагүй тул өөр намыг сонгосон хүмүүсийнхээ араас чулуу шидэж байгаа нь ёс зүйн талаасаа тийм ч зөв үйлдэл биш санагдах юм. Та улстөрч гэхээсээ илүүтэй эмэгтэй хүн гэдэг талаас нь бодоод үзэхээр их л эмзэглэдэг болов уу гэж бодогдох юм?

-Би Монгол Улсын иргэн. Төрж, өссөн нутаг орондоо тайван амьдармаар байна. Үзэл бодлоороо би хэнд ч дийлдэхгүй, хэнд ч бууж өгөхгүй. Хэлье гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлнэ. Хэн ч намайг айлгаж, гутаан доромжилж чадахгүй. Миний үгэнд хэн ч цэг тавихгүй. Араас минь мөрдөж намайг дээрэлхэх ийм байдалтай би хэзээ ч эвлэрэхгүй.

Дахин чуулганы танхимд ч юм уу хаа нэг газар урвагч гэх мэтээр ярих юм бол МАН намайг яаж байсан талаар кино хийлгэнэ гэж бодож байгаа. Учир нь би энэ намаас урваагүй. “МАН-ын удирдлагын нөхдүүд надаас урвасан” гэж чуулганы хурал дээр хэлсэн.

-Яагаад тэгж хэлэх болов?

-Баянзүрх дүүргийн намын хороо, Удирдах зөвлөл дүүргийн намын хороон

дээр хурал хийгээд намайг дэмжихгүй гэдэг шийдвэр гарч байхад тэнд байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд хэн нь ч намайг өмөөрч дуугараагүй. Сүүлдээ аргаа бараад өөрийгөө өмөөрч дуугаръя гэтэл микрофон хаасан.

Гэхдээ ганц энэ үйлдлээс болсон юм биш. 2012 оны долдугаар сарын 10-ны өдөр Тусгаар тогтонолын ордонд намынхаа 10 гаруй гишүүнтэй уулзаад сууж байхад биднийг бүгдийг нь хөөж гаргасан. Анх удаа намынхаа байрнаас хөөгдөж гарчихаад “Энэ намын байрнаас хөөгдөж гарсан юм чинь дахиж орохгүй юм байна даа” гэж хэлээд явсан. Тухайн үед хамгаалалтын албаны ард намын удирдлагууд л байсан.

Мөн манай гэрт ирж надтай уулзсан, юм асуух гэж ирсэн хүмүүсийн зургийг нь авч баримтжуулж албан байгууллага дээр нь очоод энэ хүмүүсийг надтай уулзуулахгүй байхыг байгууллагын дарга нарт нь үүрэг болгож байсан. Дүүргийн МАН-ын хороодын дарга нар нь миний эсрэг зарим нь “Арвин гишүүнтэй уулзсан хүмүүсийг шоронд хийнэ” гэж айлган сүрдүүлдэг байсан.

Мөн дүүргийн намын хороон дарга нь намын идэвхтэн сонгуультны өмнө Арвин гишүүнийг тэтгэвэрт гаргана гэж ярьж байсан. Би энэ намд гурван удаагийн сонгуулийн суудлыг авч өгч байсан, энэ намын хүнд үеүдэд би хөрөнгө мөнгө, сэтгэл хүчээ зориулж байсан. Би МАН-ын удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүн байсан хүн шүү дээ. Аргаа барж ганцаардах, тэвчээр алдах үеүд байсан. Би УИХ-д МАН-тай тэмцэлдэж гарч ирсэн.Энэ бүх хүнд үеийг надтай хамт туулж ирсэн нөхдүүд маань байгаа.

-Таны хувьд дөрвөн удаа Их хуралд сонгогдсон. Тань шиг олон сонгогдсон гишүүд тийм ч их биш. Энэ бүхнээ бодоод үзсэн ч улс төрийн ёс зүй гээч зүйл алга болчихоо юу гэж бодогдлоо?

-Боловсролын тухай хуулийг хэлэлцэн оюутнуудын стипентийн асуудлыг ярихад “Оюутнуудыг стипенттэй болгоё. Харин бүх сургуульд сургалтын төлбөрөө багасга” гэдэг шаардлагыг тавьсан. Нэг хурал дээр мөн зарчмын зүйл ярьсны төлөө “Чамайг шоронд хийх ёстой байсан юм.

Харин чи гишүүн болоод гараад ирчихлээ. Чи урвагч” гээд МАН-ын гишүүд занаад доромжлоод эхэлдэг. Зарчмын зүйл ярихаар л өөдөөс ингэж авирладаг.

-УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд хуульчилсан юм билээ. Гэсэн хэдий ч хүн чанар, жудаг талаасаа хэтрээд байгаа зүйлс харагдах юм. Ер нь тань руу дайрч давшлаад байгаа хүмүүстэй уулзаж үзэв үү. Яагаад тэгж дайрдаг юм бол?

-УИХ дээр үзэл бодлоосоо болж муудалцах зүйл гардаг. Муудалцсан ч гэсэн гараад л мартчихдаг. Гэхдээ бид хувь хүний гэр бүл, үр хүүхэд гээд эмзэг зүйл рүү нь орж болохгүй. Өөрийнхөө үзэл бодлоор өөр намыг сонгочихсоны төлөө доромжилж болохгүй. Хүний гэр бүл, дотоод амьдрал уруу орж хүний эмзэг зүйл рүү орж ярьдаг хүмүүс улстөрчид биш ээ.

Зүгээр л самуун цагийн зарим нэг Их хурлын гишүүд байна. Тийм хүмүүстэй тоож харьцахгүй. Улстөрчид үзэл бодлоосоо болж муудалцлаа гэхэд ёс зүйн нандин зүйл дээрээ хүн чанартай байх ёстой. Дахин над руу ингэж давшлах юм бол би илүү хариу өгөх болно. Энэ намаас ганцхан би гараагүй. Чадвартай, чадалтай эх оронч хүмүүс нь гараад явчихсан.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батдорж: Монополь импортлогчдод хамаг лангуугаа өгөөд, үйлдвэрлэгчдээ цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батдоржтой ярилцлаа.

-Танай холбоо байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчид рүү чиглэсэн яг ямар бодитой ажил хийсэн бэ?

-Манай холбоо өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байна. Гишүүдийн маань тоо 30 мянга давчихсан. Холбооны хувьд иргэдэд үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн сэтгэлгээг суулгах зорилготой. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг төр засгаас бодлого шийдвэрээр дэмжиж ажиллана гэдэг. Энэ амлалт, уриаг ажил болгоход анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Он солигдох мөчид Засгийн газар нэг тогтоол гаргасан. Сум хөгжүүлэх санд орон нутгийн долоон гишүүн бий. Түүнд нь засаг захиргаанаас гадна иргэдийн төлөөлөл гэж гурван хүн байдаг юм билээ. Тухайн орон нутгийн захиргаанд голлох нөлөөтэй улс төрийн намын бодлогоор л асуудал шийдэгдээд явдаг байсан бол Засгийн газрын тогтоол гарснаар байдал эрс өөрчлөгдсөн. Баялаг бүтээгчдийг сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхэд квотоор оруулж өгөхөөр болсон. Энэ бол маш том бодлого. Баялаг бүтээгчид сум хөгжүүлэх санд орчихоор жинхэнэ юм хийдэг хүмүүс нь төрийн бодлогоор дэмжиж байгаа хүү багатай зээлд хамрагдах боломжтой болсон гэсэн үг. Хяналтын зөвлөлд нь ч баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан. Тухайн жилд төсөвлөсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад баялаг бүтээгчид хяналт тавьдаг болсон нь олзуурхмаар тал. Баялаг бүтээгчдээ ингэж бодитоор дэмжээд явбал импортын барааны урсгал аажимдаа багасна.

-“Мишээл экспо”-той холбоотой гомдол танд байгаа гэл үү?

-Би “Элгэн сэтгэл” гэдэг компанийн захирал, “Коко десерт” хүнсний үйлдвэрийн гадаад худалдааа, харилцааг нь хариуцдаг хүн. “Мишээл экспо”-д болж байгаа цагаан сарын үзэсгэлэнд оролцож байгаа юм. Метр квадрат нь 50-55 мянган төгрөг байгаа нь өндөр үнэ. “Мишээл экспо”-гийн хувьд төр засаг, бизнес эрхлэгчдийн дэмжлэгээр хэрэглэгч олонтой болсон. Тэгээд эцэст нь талбайнхаа үнийг өндрөөр тогтоож, талбай түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстээ шударга бусаар хандаж байна.

-Үзэсгэлэн худалдаанд орж байгаа компаниудын хувьд бүтээгдэхүүнээ зараад ашиг олж байгаа. “Мишээл экспо” ч хөрөнгө зарж барьсан барилгынхаа талбайг дажгүй үнээр түрээслэх нь зүйн хэрэг биш үү?

-Шууд түрээс үйлчилгээний хөлс ярилаа гэж ойлгож болохгүй л дээ. Цаана нь бодлогын шинжтэй зүйл бий учраас яриад байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн жил “Монголд үйлдвэрлэв, миний хэрэглээ” гэсэн цагаан сарын үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо” дээр зохион байгуулсан юм. Тэр арга хэмжээний түрээсийн мөнгийг “Мишээл экспо”-д төрөөс зуун хувь өгсөн. “Мишээл экспо” төрөөс мөнгө авчихаад буцаагаад том компанид давхар түрээсэлсэн баримт, нотолгоо нь надад байгаа. Төрөөс ийм дэм авчихаад том компаниудад зай талбайгаа харамгүй өгдөг хэрнээ яг баялаг бүтээж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ойшоохгүй тал анзаарагддаг. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч л болоод байна. Ямар байхад нь хэн дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгч олонтой болголоо гэдгийг бодолцох учиртай. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ онд гадаад, дотоодод зохиогдох үзэсгэлэн яармаг худалдаанд оролцох, зохион байгуулах ажлын хэсэг гэж байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч нь би. Тийм учраас энэ сэдвийг хөндөхөөс өөр арга байсангүй. Миний хувьд ажлынхаа үүргийн дагуу “Хүннү молл”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны төвүүдэд нийтдээ 67 павильон ажиллуулж байна. Гэтэл “Мишээл экспо” дээр өнөөдөр (өчигдөр) том маргаан гарлаа. “Мишээл экспо” дээр “Коко десерт” компани гэхэд л лангуугаа аваад түрээсээ төлчихсөн. Өглөө яваад очтол компанийн хаягийг хуулаад хаячихсан, хойд хөршөөс “Алейка” гурилыг импортоор оруулж ирдэг компанид өгчихсөн байх жишээтэй. Өөр компанитай давхар гэрээ байгуулсан гэсэн үг. Мэдээж лангуу түрээслэх өчнөөн хүсэлт ирэх нь тодорхой. Уг нь үзэсгэлэнд байнга оролцсоор ирсэн компаниуд давуу эрхтэй гэсэн зарлал “Мишээл экспо”-гийн хаалганы гадна байна лээ. Тэр дагуу нь “Коко десерт” талбай түрээсэлсэн хэрэг л дээ. Азаар өөр нэг компани лангуугаа ашиглахааргүй болж асуудал эерэгээр шийдэгдсэн. Гэхдээ нэгэнт гэрээгээ хийчихсэн үндэсний үйлдвэрлэгчтэйгээ ингэж харилцана гэдэг таагүй хандлага. Ганц “Коко десерт” ч биш хэд хэдэн компани дээр ийм асуудал гарсан.

-Монголд үйлдвэрлэсэн зарим бүтээгдэхүүний чанар ярих юмгүй сайн. Гэхдээ ааруул нь чихэр орлуулагч, гурилтай, эсгий углааш, оймс төдийгөөс хэтрэхгүй байна гээд сул тал ч ихтэй. Энэ тал дээр танай холбооноос анхаарч ажиллаж байгаа юу?

-Ийм шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Манай холбооноос “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг чанартай болгох тал дээр анхаараад эхэлсэн. Наад захын жишээ гэхэд л ETV телевизээр тусгай нэвтрүүлгүүд бэлтгэн цацаж байгаа. Үйлдвэрлэл явуулдаг хүмүүсийн ажлыг газар дээрээс нь сурвалжилж байна.

-Сурталчлах бол нэг хэрэг. Чанарыг нь сайжруулахын тулд яг ямар ажил хийж байна?

-Өрсөлдөөн ихэсч байж чанар сайжирна. Ааруулыг гурилтай, чихэр оруулагчтай хийж байгаа жишээ бий. Арваад жилийн өмнө бол ааруул дан гурил байсан. Харин одоо бол ихэнх ааруул гурилгүй болсон. Учир нь ааруул хийдэг хүмүүс олширсон. Өрсөлдөгчид нь олшроод ирэхээр хэн ч гэсэн зах зээлээ алдахгүйг бодоод бүтээгдэхүүнээ чанаржуулна. Манай холбооны хувьд өрсөлдөөнийг ихэсгэх, шинээр бизнес эрхлэх сонирхолтой, чанартай төсөлтэй хүмүүсийг дэмжих бодлого барьж байна. Бодлого хэрэгжээд эхлэхээр бүтээгдэхүүний чанар, нэр төрлийн хувьд аажимдаа сайжраад ирнэ. Төр, холбоодын зүгээс бодитой ажлууд хийгээд тодорхой хугацаа өнгөрөхөд шийдэгдэх асуудал. Жишээ нь томоохон худалдааны төвүүдэд ирэх жил болох үзэсгэлэн худалдааг манай холбооны зүгээс бүтэн жилээр нь авах төлөвлөгөөтай ажиллаж байна. Тэгж байж сонголт, өрсөлдөөн гэдэг юм гарч ирнэ. Хулхи, чанаргүй бараа бүтээгдэхүүн хийдэг нь аяндаа шахагдана. Холбооны зүгээс ч гэсэн үзэсгэлэн худалдааныхаа нэр хүндийг унагахгүйн тулд оролцож байгаа компаниудынхаа бүтээгдэхүүнд тавих хяналт босгоо өндөрсгөх нь ойлгомжтой. Ер нь хүнсний салбарын хувьд харьцангуй сайн хөгжсөн. Нарийн боовны нэг жижиг компани гэхэд л 47 төрлийн бүтээгдэхүүн хийж байна шүү дээ. Санхүүжилт талаас нь бага хүүтэй зээлээр төрөөс дэмжээд өгвөл экспорт хийх боломж ч байна.

-Гурилаар бүтээгдэхүүн хийдэг компаниуд экспортод бүтээгдэхүүн гаргана гэхээр нарийн боов, жигнэмэг лав биш байх. Монголын гэсэн онцлогтой, брэнд болчихоор шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн үг үү?

-Боломж бий. Жишээ нь арвайн гурил байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байсан юм билээ. Нацагдорж хамба гэхэд л уламжлалт анагаахын эмч нартай хамтарч ажиллаад бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Арвайн гурилаар бүтээгдэхүүн хийж экспортлох санаа нь бол гарсан, судалгаа нь үргэлжилж байгаа. Брэнд гэж яригдахаар бүтээгдэхүүн байж чадна. Гэтэл арвайн гурилыг өнөөдөр бор еэвэнд л хэрэглэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад байгаа хамгийн хэцүү асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Бизнес эрхлэгчид зээлээр амьдардаг. Зээлийн хүү хорин хувь аль хэдийнэ давчихсан. Юм хийж бүтээхээр зориглосон хүмүүсийг сөхрөөж байгаа гол зовлон энэ. Хөнгөлөлттэй зээл гэж алга.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олдох боломж харин ч өндөр биш үү?

-Харин ч хэцүү гэдгийг “Коко десерт”-ээр жишээлье. Хоёр жил дараалан материалаа өгсөн. Хоёр жил дараалан хасагдаад байна.

-Ямар шалтгаанаар…?

-Хамгийн доод талдаа тавин сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, тавин хүнийг ажлын байраар хангасан, өр зээлгүй, ажлын байр нь заавал өөрийн байх, экспортод бүтээгдэхүүн гаргадаг гэх мэт шалгууртай. Ихэнх компанийн хувьд өр, зээлтэй байдгаас эхлээд бүдрэх босго олон л доо. Гэхдээ “Коко десерт”-ын хувьд бүх шаардлагыг нь хангачихаж байгаа юм. Танайх түрээсийн байранд байгаа юм байна гэсэн шалтаг хэлээд хасах жишээний. Гэтэл манай компани шинэ байр бариулж байгаа. Хөнгөлөлттэй зээл ийм үл ялиг шалтгаануудаас болж үйлдвэрлэгчдэд хүрдэггүй зовлон бий.

-Танай холбооны гишүүдийн гол зовлон зээлийн өндөр хүү юү?

-Тийм ээ, гол асуудал нь өндөр хүүтэй зээл болоод байна. Үйлдвэрлэгчдийн хэн нь ч засгаас зүгээр мөнгө авъя гэж ярьдаггүй. Хөнгөлөлттэй зээлээр дэмжээд өгөөч л гэж хүсдэг. Зээлийн баталгаан дээр бас дэмжлэг хүсдэг. Танил талтай, хөрөнгө мөнгөтэй нь дажгүй нөхцөлтэй зээл аваад явчихдаг. Танил талгүй нь хэцүүхэн дээ. Өрхийнхөө хүрээнд л эргэлдээд байна. Энэ хэсгийг дэмжихийн тулд холбооныхоо дэргэд бизнес эрхлэгчдийг дэмжих сан байгуулахаар ажиллаж байгаа. Үзэсгэлэн худалдаануудыг сайн зохион байгуулбал энэ сангийн санхүүжилтийн том эх үүсвэр болох юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ “Мишээл экспо” гэх мэт хувийн хэвшлийнхэн ч дэмжих ёстой. Цөөн хэдэн томоохон монополь импортлогчид хамаг лангуугаа өгөөд, бусдыг нь цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй л дээ. Хэнд ч мөнгө хэрэгтэй. Гэхдээ улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хийж бүтээж байгаа бизнесүүдээ дэмжих л учиртай. Боловсролын яам гэхэд л “Коко десерт”-эд “Танайх туршлагатай газар. Бид Үдийн цай хөтөлбөрөө Үдийн хоол болголоо. Сонгон шалгаруулалтад оролцоорой” гэсэн урилга ирүүлэх жишээний. Иймэрхүү хандлагын дэмжлэг л үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гүнсэн: Цагаан сарын бөхийн барилдааныг Монголын радио анх удаа шууд дамжуулж байлаа

Анх 1934 онд орон даяар цацагдаж
байсан Монголын радио буюу Монголын үндэсний олон нийтийн радиогийнхон сар шинийн
баярыг тохиолдуулан өчигдөр үе үеийн ахмадуудаа хүлээн авсан юм. Монголын радиог
өнөөгийн сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагч хэвлэл мэдээллийн
байгууллага гэж хэлэхэд болно. Энэ утгаараа үе үеийн ахмадууд олон сайхан хууч яриаг
эл өдөр хуучилж байлаа. Энэ үеэр Монголын радиогийн “Хурд” агентлагийн даргаар ажиллаж
байсан Монголын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Гүнсэнтэй цагаан сарын баярын
тухай хөөрөлдсөнөө хүргэе.

-Юуны өмнө удахгүй тохиох сар шинийн
баярын мэнд хүргэе. Цагаан сардаа хэр бэлтгэж байна?

-“Өдрийн сонин”-ы уншигч түмэндээ
сар шинийн мэнд дэвшүүлье. Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хийж байсан ажлаа л их
үгүйлж, хөгшин сэтгүүлч миний сэтгэл гэгэлзээд ирдэг. За тэгээд Битүүний өдөр болоод
ирвэл бөхийн барилдаан үзээд суучихна даа.

-Цагаан сарын барилдааныг радиогоор
сонсогчддодоо дамжуулахаас эхлээд ёстой нэг ажил буцалдаг байв уу?

-Цагаан сарын бөхийг манай Монголын
радио анх шууд нэвтрүүлж эхэлсэн юм шүү дээ. Радиогийн редакцид суугаад бөхчүүдийн
хэн нь яаж барилдахыг ямар мэдэх биш, ямар тааж дамжуулалтай нь биш. Бөхийн өргөөнд
барилдаан үзэж сууж байж л дамжуулна шүү дээ. Манай радиогийн газар дээрээс нь шууд
нэвтрүүлж эхэлсэн сурвалжлага бол цагаан сарын бөхийн барилдаан. Цагаан сарын барилдаан
Монголын радиогоор явж эхлэхэд малчид аль хэдийнэ малаа хотлуулчихсан, манай радиогийнхон
цай уух ч завгүй энэ унасан, тэр давсан гээд л дамжуулдаг байсан.

-Тухайн үед радиогийн бөхийн тайлбарлагчаар
хэн ажилладаг байв?

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын
харьяат Монгол Улсын хурц арслан Цэрэннадмидын Бадамсэрээжид гуай цагаан сарын бөхийн
барилдааныг тайлбарладаг байлаа. Бадамсэрээжид гуай өөрөө бөх хүн учраас бөхөө мэднэ,
танина гэж жигтэйхэн. Барилдаан дуусч Бадамсэрээжид гуайг тайлбарлаж гүйцтэл хүмүүс
радиогоос холдож чаддаггүй тийм л үе. Арслан Дамдин, Бээжин аваргын нутгийн хүн
шүү дээ. Бөхөөрөө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн авсан хүн шүү дээ. Тийм
сайхан тайлбарладаг.

-Та бас Бадамсэрээжид арслангийн
тайлбарлахыг сонсох дуртай нэгэн байсан биз?

-Тэгэлгүй яахав. Би гэдэг хүн амьдралдаа
нэг ч барилдаж үзээгүй мөртлөө ганц шимтэн үздэг зүйл нь бөхийн барилдаан. Одоо
хэр барилдаантай өдөр зурагтынхаа өмнөөс хором ч холдохгүй шүү дээ.

-Тухайн үед ямар бөх дэмждэг байв?

-Би оюутан байхаасаа л бөхөд их
хорхойсдог байлаа. Их ч хичээл тасалсан даа. Тэр үед хоршоо, нийгэмлэгийн заал гээд
олон газар өдөрт хоёр, гурван барилдаан болно. Олон ч барилдаан болно. Хаана барилдаан
болно би тэнд явна. Хичээлээ таслаад л. Би Мөнхбат аваргыг их дэмжинэ. Нэг их урт
хүзүүтэй, айхтар олигоносон эцэнхий хүү. Яах ийхийн зуургүй л өрсөлдөгчийнхөө хөлд
орчихно. Энэ туранхай хүү одоо яаж барилдах бол гээд л их шимтэж барилдаан болгоныг
нь алгасахгүй үзнэ. За тэгээд Баянмөнх аварга бас гарч ирсэн. Мөнхбатыг бодвол нэлээд
хүдэр биетэй, өндөр бор хархүү. Гарбөмбөг чамгүй сайхан тоглочихдог бөх гараад ирлээ.
Би бас гарбөмбөг их сонирхдог болоод ч тэр үү Баянмөнхийг дэмжинэ. Хоёр Мөнх аваргын
ид гарч ирсэн үе байлаа шүү дээ.

-Бөхийн хорхойтнууд их таавар дэвшүүлж
бооцоо тавьдаг. Найз, нөхдөөс эхлээд хамт ажилладаг сэтгүүлчид хоорондоо бөхийн
таавар явуулж, бооцоо тавьдаг байв уу?

-Бөхийн таавар хожуу дэлгэрсэн.
Миний үед албан ёсны таавар бол байлгүй яахав. Би зориггүй эр учраас бооцоо тавьж
байсан удаагүй.(инээв)

-Одоо та хэнийг дэмжиж байна. Ер
нь аль бөхчүүдийг ирээдүйтэй гэж харж байна?

-Би Хэнтий аймгийн хүн юм чинь Оргилболдыгоо
л дэмжинэ шүү дээ. Бас адилхан зүүн зүгийн хүн гэж боддог юм уу цаад өдөр Монгол
Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит барилдааныг гэртээ үзэж суугаад Сүхбаатарын
Мөнгөнбаатарыг түрүүлэхэд сайхан омогшиж, хашгирч л суулаа. Монгол Улсын харцага
Ө.Даваабаатар, Б.Пүрэвсайхан гэсэн сайхан залуу бөхчүүд байна. Жижигхэн биетэй мөртлөө
ямар сайхан хөдөлгөөнтэй барилдаж байна. Яаж барилдаж байна вэ. Жинхэнэ барилдаан
гэж л энэ байх. Энэ бөхчүүд их юм дуулгах болов уу.

-Монголын радиогийн дийлэнх сонсогч
малчид. Энэ утгаараа Цагаан сар, Үндэсний их баяр наадамд их ач холбогдол өгч ажилладаг
байсан байх. Ер нь баярын үеэр хэрхэн ажилладаг байв?

-Ер нь сэтгүүлчийн ажил тийм ш дээ.
Та ч гэсэн айлын эзэгтэй хүн цагаан сар болох гэж байхад буузаа хийхээс эхлээд ажил
ихтэй л байгаа байх. Гэтэл өвгөн намайг байцаагаад сууж байна. Сэтгүүлч гэдэг чинь
ард түмний төлөө ар амьдралаа хүртэл мартаж орхидог золигийн мэргэжил. Миний үед
та нар шиг ийм сайхан аппарат, дуу хураагч зэрэг байсан биш. Ярилцлага хийсэн хүнийхээ
яриаг шууд дэвтэр дээр тэмдэглэж авна. Тэмдэглэснийгээ ажил дээрээ очоод дахиад
буулгаж бичнэ. Хальс хайчлахаас эхлээд ажил их шүү дээ. Өч дөчнөөн хуудас юм бичнэ.
Ямар сайндаа би 1997 онд тэтгэвэрт гараад МҮОНРТ-ийн сургуульд нэг хэсэг оюутнуудад
хичээл зааж байхдаа хальс ингэж тасддаг гэж зааж байхав дээ. Технологийн дэвшил
өнөөдрийн түвшинд хүрнэ гэдгийг хэн мэдэхэв. Одоо бодохоор бүр ичээд байдаг юм.
Наадмын морины уралдааныг дамжууллаа гэхэд өнөөдрийнх шиг машинаар дагаад яваад
байх боломж ч байсан биш. Ямар ч байсан түрүүлж текст бичиж хэний морь түрүүлэхийг
тааж болохгүйгээс хойш өртөөчилсөн хэлбэрээр сурвалжлагаа бэлтгэдэг байлаа. Айдсын
даваанаас нэг нь дамжуулж, Яармагийн дэнж хүрэхэд нь өөр нэг сэтгүүлч дамжуулж байх
жишээтэй. Тийм зүсмийн морь орж ирлээ гэж нэгэндээ дамжуулж урьдчилж хэл хүргэнэ.
Тэрнээс өнөөдрийнх шиг морины уралдаан юм уу, машины уралдаан нь мэдэгдэхгүй юм
болж амьтанд адлагддаггүй байсан юмдаг.

-Таны хувьд “Хурд” агентлагийн даргаар
ажиллаж байсан. Ер нь Монголын радиотой хэрхэн амьдралаа холбож байсан юм бэ?

-Би химич, багш мэргэжилтэй хүн
л дээ. 1957 онд химийн багш мэргэжлээр их сургуульд элсч 1961 онд төгссөн. Гэхдээ
аль эрт намд орсон хүн. Намын төв хорооноос Монголын радиогийн хэрэг эрхлэх газарт
боловсон хүчнээр томилсон. Уг нь багшаар ажиллах санаатай. Томилолтоо авахгүй жаахан
гүрийчихлээ. Тэгсэн нэг өдөр Төв хорооны боловсон хүчний газрын дарга Машлай гэдэг
мундаг сурган хүмүүжүүлэгч намайг дуудаад “Чи сайн залуу байна. Мэргэжилдээ дуртай.
Багшаа хийнэ гээд байдаг. Бид хоёр адилхан багш юм байна. Багш хүн жилдээ
200-300 хүүхдэд хичээл заадаг юм байгаа биз дээ. Тэгэхээр Монголын радиод оч. Монголын
ард түмэнд өдөр болгон хичээл заана даа, за амжилт хүсье” гээд гар барихаар томилолтоо
авахгүй гээд яахав.

-Аль албанд томилогдсон бэ, анх?

-Үзэл суртлын редакцид редактороор
ажилласан. Химич учраас шинжлэх ухааны чиглэлийн нэвтрүүлэг, “Шинжлэх ухаан Энхтайваны
үйлст” зэрэг цуврал орчуулгын нэвтрүүлэг бэлтгэж нэг хэсэг ажилласан. Сүүлдээ парламентын
сэтгүүлч хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Би хамгийн анхны сурвалжлагаа одоо
хэр мартдаггүй юм.

-Ямар сэдвээр бэлтгэсэн сурвалжлага
юм бол. Манай уншигчидтай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Намайг дөнгөж ажилд ороод уудаагүй
байтал хуучин Өндөр хоршоо буюу одоогийн Дүрслэх урлагийн музейгээс Улсын их дэлгүүр
нүүж, мэдээнд нь би явсан юм. Улсын их дэлгүүр өнөөдрийн шинэ байрандаа орсон хэрэг.
Оператортойгоо хамт очлоо.Хүмүүс ч бөөн бужигнаан болж байна. Сурвалжлагаа аваад
шөнөжин бичсэн чинь арав гаруй хуудас болчихсон. Тухайн үед олон давхар байранд
Улсын их дэлгүүр орно гэдэг сонирхолтой мэдээлэл байхгүй юу. Хүмүүс ч бужигнаад
сүрхий ч үйл явдал болсон. Шөнөжин бичээд арван хуудас сурвалжлага бариад өглөө
дарга дээрээ орлоо. “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч байсан Т.Галдан манай хэлтсийн
дарга. Дарга “Чи чинь зохиолч юм байна ш дээ” гэж намайгаа бас хөөргөөд авлаа. Дарга
нар ч дэмжээд тэр чигээр нь орууллаа. Залгаад улсын наадам болсон. Наадмын үеэр
Польшийн нам засгийн удирдагчид ирдэг юм байна. Тэгсэн намайг нисэх онгоцноос тосохоос
эхлээд дагалдаж шууд сурвалжлага хий гэлээ. Ингэж л химич нөхөр сэтгүүлч болсон
түүхтэй. Түүнээс хойш олон ч сурвалжлагад явсан даа. Пунсалмаагийн Очирбат, Нацагийн
Багабанди гээд үе үеийн төрийн тэргүүнүүдтэй олон ч удаа гадагшаа, дотогшоо айлчлалаар
явж, Монголын радиогоос сонсогчидтой учирч явсан сайхан дурсамж өвгөн сэтгүүлч надад
олон бий. “Хурд” агентлагийн даргаар ажиллаж байх үеийнхээ тухай “Хурд хуучлах цагаар”
гээд ном хүртэл гаргасан байдаг. Энэ ном ёстой л тухайн үеийнхээ түүхийг өгүүлнэ
дээ.

-Таныг радиод ороход мундагчуудаас
хэн хэн ажилладаг байв?

-Манай радио чухал баяр наадмаар
хэрхэн ажиллахаа эртнээс төлөвлөдөг байсан. Ихэнх сурвалжлагыг хоёр сайн нэвтрүүлэгч
л уншдаг байсан. Цэеэнханд, Гунгаа хоёр нэвтрүүлэгч ихэнхдээ уншина. Чухал үйл явдал
бүхий нэвтрүүлгийн сурвалжлагын дундуур нь хааяа өөрөө текстээ уншиж мэдээлдэг байдал
явсаар одоо телевизийн сэтгүүлчид шууд сурвалжлагаа хүргэдэг хэлбэрт хүрсэн. Эхлэлийг
бас л Монголын радио тавьсан. Тухайн үеийн радиогийн мундгууд олон байлаа. Нэрт
нэвтрүүлэгч Сандагийн Гунгаа бид хоёр нэг өдөр нэг тушаалаар ажилд орсон. Гунгаа
уншина гэж ярьж байгаа юм шиг л уншдаг хүн байлаа. Текст нь алдаатай байсан ч өөрөө
засаад л уншчихдаг мундаг хүн байлаа. 1974 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн
болж байсан. Их залуудаа. Би түүний тухай, андынхаа тухай “Радиогийн амьд шүтээн”
хөрөг нийтлэл бичсэн удаатай. Зан ааш гэж хүний хайлан. Ямар ч хүнтэй их сайхан
харилцана. Дөрөвдүгээр сургуульд багшилж байхад нь бодлогоор Монголын радиод татаж
авсан юм шиг байгаа юм. Шатрын хэдэн нүүдлийг давж хардаг шиг бэлдсэн текстийг эхнээс
уншиж байхдаа дараагийн өгүүлбэрүүдийг аль хэдийнэ харчихсан байдаг л авьяастай
хүн. Юм ярьж байхад нь хажууд нь сууж байгаа хүн босоод явдаггүй л ярьдаг хүн байсан.
Гунгаад сонсогч фэнүүдээс нь захиа ч их ирнэ.

Гунгаагаас өмнө биднийг радиод хөл
тавихад алдарт нэвтрүүлэгч Жигжидсүрэнгийн Цэвээндорж ид ажиллаж байлаа шүү дээ.
Студийн хаан. Гутлаа тайлаад тавьчихна. Бид хүүхдүүдийг загнахдаа загнаад л урам
өгөхдөө өгөөд сууж байна. Нэг удаа надаас баярын нэвтрүүлэг уншиж чадах уу “Биеэ
тоочихгүй бол чи цаашид нэлээд юм хийх хүн” гэж байсан. Дараа нь Гончигжавын Чулуунбат
залгамж халааг нь авсан даа. Чулуунбат чинь хөдөө аж ахуйн чиглэлийн хүн. Ямар сайхан
уншдагийг нь надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн мэдэж байгаа байх. Эмэгтэйчүүдээс
агуу Амбасэлмаа гуай байна. Цэеэнханд хүүхдийн нэвтрүүлгийг сайхан уншина. Балжир
гээд сайхан хүн байлаа. Цэвэгийн Рагчаа гээд мундаг найруулагч байлаа. Анх удаа
найруулагчдын гайхамшгаар сэтгүүлч бидний бичсэн мэдээлэл сонсогчдод хэрхэн сайхан
хүрдэг болохыг Рагчаа найруулагчаас харж авч байлаа.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Тэрбишдагва: Хорин найман “ланжгар” байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Та намын дэд даргынхаа албан тушаалыг өгчихсөн үү. Онц их хурал дээр ирээгүй байсан?

-Намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа. МАХН-ын Онц их хурал болсны таван жилийн ойд зориулсан “Хөгжлийн хувьсгал” хурлын үеэр гадаадад явж таарсан учир оролцож амжаагүй. Намын Бага чуулган хуралдаж дэд даргын асуудлыг хэлэлцэх байх.

-Та МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан уу?

-Н.Энхбаяр даргатай 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш уулзаж ярилцаагүй байна.

-Намын Гүйцэтгэх товчоо хуралдсан юм биш үү. Ж.Сүхбаатарыг нарийн бичгийн дарга боллоо гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ үеэр намын дэд даргын асуудлыг хэлэлцээгүй юм уу?

-Түрүүн хэлсэн дээ. Гадаад яваад ирсэн гэж. Гүйцэтгэх товчооны хурлаар намын гурван нарийн бичгийн даргыг чөлөөлж, гурван нарийн бичгийн даргыг шинээр томилсон гэсэн. Харин намын дэд даргын асуудлыг яриагүй байна лээ. Манай нам боловсон хүчнийхээ бодлогод онцгойлон анхаарч, чадварлаг, оюунлаг, ажил хэрэгч залуус болон туршлага, мэдлэг арвин дунд, ахмад үеийхнийг ч эгнээндээ элсүүлэхийг зөв гэж боддог. Тийм залуу үеийн төлөөлөл бол яах аргагүй Ж.Сүхбаатар. Харин ч энэ залууг эрт албан тушаалд томилон хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байсан юм. Шийдвэр гаргахгүй удаж, хугацаа алдлаа.

-Та Н.Энхбаяр даргад өргөдөл өгсөн. Мөн хувийн шугамаар захидал бичсэн гээд байгаа. Чухамдаа яг ямар захидал өгсөн юм бэ?

-Сэтгүүлчид “урт чихтэй, баргийн нууцыг ч олж мэдчихээд, элдэв асуултаар ээрэх” юм даа. Өргөдөлтэйгөө хамт захидал хүргүүлсэн нь үнэн л дээ. Яагаад захидал бичив гээд гайхаад байх шиг байна. Уулзаад ярих нэг өөр. Яриа бол хэдэн цаг, минутаар үргэлжлээд л дуусна. Үлдэх үг нь, хэлэх гэсэн гол санаа нь тэрхэн агшинд оргилоод хэдэн өдрийн дараагаас бүдгэрч эхэлдэг талтай. Харин захиа бол хэдэн жилийн дараа ч сөхөөд уншихад тэр агшныг дахин эргүүлэн авчирч, эргүүлээд харахад л нэгийг санагдуулж, нөгөөг бодогдуулж, үйл явдлын хэлхээсийг бат гагнадаг юм шиг санагддаг. Тиймээс нөхөр ёсны үг, сэтгэлийн мухарт төрсөн бодлоо л захидал хэлбэрээр хүргэсэн хэрэг.

Н.Энхбаярыг 600 гаруй цагдаагаар тойрч бүслүүлээд, баривчлагдах гэж байх үед нөхөр ёсны хувьд журмын хоёр нөхөртэйгөө хамт очсон. Түүний дараахан намынхаа батлахыг сэргээснээс хойш МАХН парламентад суудалтай, эрх баригч хүчин болсон, өнөөг хүртэл санал нийлэх, зөрөлдөх, сайдаж муудах зүйл ч цөөнгүй тохиолдож байна. Олон ч бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулсан. Түүний эзгүйд МАХН-ыг удирдаж ирсэн. “Халуун чихийг атгуулна” гэгчээр ямартай ч намаа сарниаж бутаргалгүй, хүч тарамдуулалгүй хүлээлгэж өглөө. Энэ хугацаанд хэлэх, сануулах, шүүмжлэх асуудал бишгүй гарах юм. Энэ бүгдийгээ л цаасан дээр буулгаад өөрт нь хүргүүлсэн. Үнэндээ би л зориглож хэлэхгүй бол түүнд үнэнийг хэн өчих юм. Н.Энхбаяр тэр захидлыг маань уншаад авах, гээхийн ухаанаар хандах байлгүй дээ.

-Намын даргатайгаа ярилцаад ойлголцохгүй болохоороо захидал бичсэн хэрэг үү. Тэгж л санагдаад байна?

-Уулзах нүүргүй, учирлаж ярих аргагүй болчихоод алд дэлэм захиаг мутарласан хэрэг биш ээ. Түүнийг БНСУ-д эмчлүүлж байхад нь, Монголд ирэхээс нь өмнөхөн очиж уулзаж, арав гаруй цаг илэн далангүй ярилцаж байсан. Ирсэн хойно нь ч уулзаж байлаа.

Энэ удаад захидал бичье гэж бодсон. Магад ч үгүй ганцаараа суугаад үг, өгүүлбэрийг нухацтай уншиж, дүгнэлт хийх боломж ч олгох юм бил үү л гэж бодсон хэрэг л дээ. За тэгээд хувийн захидлын талаар нэг их дэлгэрүүлж яриад баймааргүй байна. Хувь хүмүүсийн хоорондын явцуухан асуудал гэхээс илүүтэйгээр цаашид намаа хэрхэн бэхжүүлэх үү, алдаа дутагдлыг яаж засч сайжруулах уу, ололтоо бататгахад юунд анхаарах уу гээд л бодлогын асуудлыг ч хөндсөн байгаа. Түүнээс биш Н.Энхбаяр дарга бид хоёрын ойлголцох, ойлголцохгүйн асуудал олон нийтэд огт сонин биш шүү дээ.

-Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хувьд ширүүхэн байсан гэхэд болно. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд засгаа авч үлдлээ. Ч.Улаан гишүүн та хоёр “Шударга ёс” эвслээс санал өгөөгүй. Санал өгөхгүй байх шалтгаан юу байсан юм бэ?

-Парламентаар хэлэлцэгдэж батлагдаж байгаа хууль тогтоолын талаар би судалгаа гарган, дүнг нь хэвлэлийн хурал хийж танилцуулж байсан даа. Ер нь ажиглалт хийхэд 2004 оноос хойш хуулиудын чанар чансаа эрс доошилж, лоббины л хууль тогтоомж гардаг болж гэж хардахаар байгаа юм. Шинэ жил, цагаан сар гээд баяр наадам дөхөж, иргэдийн анхаарал сарних үеийг тааруулж улс орны язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг шийддэг болоод байгаа. Энэ талаар олон ч жишээг дурдаж болно доо. Мөнгө, санхүү, байгалийн баялаг ашиглахтай холбоотой хууль, тогтоолыг хэдийд батлагдсан бэ гээд цаг хугацааны давтамжийг харж дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Нарийвчилсан судалгаа хийгээд харахад анхаарал татсан асуудал бишгүй байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Миний хувьд Оюу толгойн гэрээг сайжруулахыг шаардсаар ч ирсэн. Цаашид ч шахаж шаардах болно. Дубайд очиж “төлөвлөгөө” нэртэй гэрээ хийснийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар байр сууриа ч хатуухан илэрхийлж байлаа. Энэ үүднээс огцруулах үндэслэл нь зүйтэй ч, нөхцөл байдлын хувьд тохиромжгүй гэж үзсэн хэрэг. Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзахад “Цөөхөн сар үлдсэн байхад засгийг бужигнууллаа гээд юу өөрчлөгдөх юм, дахиад л бөөн томилгоо, хэрүүл. Ингэснээр иргэд л хохирно уу гэхээс хожоо байхгүй” гэж саналаа хэлж байсан. Энэ утгаар нь асуудалд хандаад санал хураалт явуулахад оролцолгүй гараад явчихсан хэрэг. Дубайн гэрээг хийсний дараа хамгийн их шүүмжилж байсан хүмүүс нь Ч.Улаан бид хоёр. Тэгээд ч асуудлыг сайжруулах нь уу эсвэл улс төрийн хожоо хайгаад байна уу гэдгийг бас ялгаж харах хэрэгтэй л дээ. Дубайн гэрээг үзэглэж байхад МАН Засгийн газарт хамтарч байсан. Тэр үед МАН-ынхан Дубайд очиж Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөө нэртэй гэрээ хийгдэхэд нэг ч үг дуугараагүй.

-Засагт хамтарч байсан болохоор дуугүй байх замыг сонгосон байх…

-Олон сарын дараа яг цагаан сарын өмнөхөн МАН-ынхан гэрээний мууг нь гайхаад бүгдээрээ Ерөнхий сайдыг огцруулах нь зөв гээд байна лээ. МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс Дубайд хийгдсэн гэрээний талаар хэд хэдэн удаа Ерөнхий сайдад албан бичиг өгч, тайлбар хийгээч гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг л удаа тайлбар хийсэн. Тэр нь үнэхээр хангалтгүй байсан учраас “Эрдэнэс-Таван толгой”, “Оюу толгой” төслийн холбогдох албаны хүмүүсийг оролцуулж дэлгэрэнгүй мэдээлэл өг гэсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг. Уг нь Дубайн гэрээ зурагдсаны дараа тэр үеийн Засгийн газартай хариуцлага тооцох байсан юм. Ер нь “ямааны мах халуун дээрээ” гэдэг үг байдаг даа.

Миний хувьд Оюу толгойн гэрээг анхнаасаа муу хийсэн гэж үздэг. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Нэг түүхийг сөхье л дөө. 2007 онд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Оюу толгойн ордыг ашиглах гэрээний төслийг парламентад оруулж хэлэлцүүлж байлаа. Тэр төсөл 2009 онд батлагдсан Оюу толгойн гэрээнээс хамаагүй дээр. Цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо шийднэ, зэс хайлуулах үйлдвэр барина гээд олон давуу боломжуудыг тусгасан байсан юм. Гэтэл өмнөх төслөөс ч дордуулаад, аль болохоор л хөрөнгө оруулагч талд ашигтай хувилбарыг тусгаад С.Баяр тэргүүтэй нөхдүүд 2009 онд хүч түрэн батлуулсан. Одоо ч зарим нь хариуцлагатай албан тушаал хашиж байна.

“Ийм гэрээ байгуулж болохгүй, бид гадныхны аманд унахаар байна, ийм эрсдэл үүснэ” гээд уул уурхайн мэргэжилтэн, эрдэмтэд сануулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд, Ц.Даваасүрэн, миний бие гээд 10 гаруй гишүүн “Энэ гэрээ болохгүй байна. Сайжруулах ёстой” гэдэг байр сууриа мөн ч олон удаа илэрхийлсэн дээ. Гэвч биднийг элдвээр гоочлоод олонхиороо түрээд Монголд ашиггүй гэрээ байгуулсан. Ганцхан жишээ хэлье. Оюу толгойн гэрээг байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар гадаадын зөвлөх компанийг хөлсөлж ажиллуулсан юм. Тэр “Голдмен Сакс” хэмээх компани нь Оюу толгой ордын хувь эзэмшигч “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч байж таарсан. Энэ чинь маш том ашиг сонирхлын зөрчил төдийгүй, тэр компани хэний төлөө ажиллах нь тодорхой байсан. “Голдмен Сакс” компанийн цэвэр ашиг нь 2008-2014 онд 700 орчим сая ам.доллар болсон гэдэг. “Голдмен Сакс” маш бага хувьцаа эзэмшдэг хэрнээ ийм өндөр ашиг хүртсэнийг тооцохоор ямар их унацтай төсөл болох нь тодорхой. Оюу толгойн гэрээ батлагдахад тухайн үеийн төрийн гурван өндөрлөг, парламентын гишүүд, сайдууд, холбогдох албаныхан Төрийн ордны их танхимд ёслол хийгээд “түүхэнд байгаагүй үйл явдал” гээд нулимс дуслуулах нь холгүй хөөрцөглөж байлаа. Тэр ёслолд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн бид гурав оролцоогүй. “Түүхэн гэрээ биш харин ч баялгаа луйвардууллаа, монголчуудад ашиг муутай боллоо, тиймээс гашуудлын гэж нэрлэхэд хилсдэхгүй” гэж хэлж байсан даа.

-Та Шадар сайд байхдаа шалгалт оруулсан бил үү?

-2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж миний бие Шадар сайд болсон. Тэгээд Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар Оюу толгой төслийн 2010-2012 оны санхүүд шалгалт хийх ажлын хэсгийг томилсон юм. Татвар, гааль гээд мэргэжлийн 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, жил гаруйн хугацаанд санхүүгийн баримт нэг бүрийг тулган нягталж, шалгахад дэндүү ноцтой зөрчлүүд илэрсэн. 3.2 тэрбум ам.долларын зөрчлийн тодорхой хэсгийг ч гэсэн төлүүлэхээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөл хийж байлаа. 30 гаруй асуудлаас хэлэлцсээр шийдэж, гурав, дөрөвхөн нь үлдсэн байв. Үүнийг эцэслэж чадалгүй Шинэчлэлийн Засгийн газар огцорсон. 3.2 тэрбум ам.доллар их мөнгө. 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгоод бид аймгийн төвүүдийг авто замаар холболоо, нийслэлийн гудамжуудыг заслаа, үйлдвэрлэлийн олон төслийг санхүүжүүллээ. Гэтэл үүнээс хоёр дахин их мөнгийг Дубайд очиж төлөвлөгөө нэрээр хэрэгсэхгүй болгосон. Тэр ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг сайн мэдэх хүний хувьд ч тэр, Шадар сайд байсан миний бие, Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан бид хоёр Дубайн гэрээний асуудалд хатуу байр суурьтай байдаг. Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг нэг бүрчлэн үзвэл “арай ч дээ, монголчуудыг ингэж дорд үзэж болохгүй” гэж уулга алдахад, харамсахад хүргэдэг. Том боссуудынх нь хүүхдийн сургалтын төлбөр, тансагласан зардлыг монголчууд хүүтэйгээр буцааж төлөх ёстой юу гээд олон зүйлийг тоочиж болох л юм.

-Энэ шалтгаанаар та Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байсан юм уу. Гэхдээ л та огцруулах кноп дараагүй. Оюу толгойгоос энэ онд 1.2 тэрбум ам.доллар орж ирнэ гэж байна. Эдийн засагт нэмэр болох л байх?

-Түрүүн дэлгэрэнгүй л тайлбарлалаа. Хариуцлагагүй үйлдэл хийхэд дуугүй байсан атлаа сонгууль дөхөхөөр ухаан орсон мэт огцруулахаар бужигнаж байгаа нь Оюу толгойн гэрээг сайжруулах зорилготой биш улс төрийн шоу хийх сонирхолтой байгааг харуулж байна. Хоёр намын бүлгийн дүгнэлтийг сонсож байхад ажлыг ингэж сайжруулъя, Оюу толгойн гэрээг засъя гэхээсээ илүүтэйгээр бие биенийгээ өөчилж, гоочилж, дайрч, доромжилж, муухай харагдуулах гэсэн нь илэрхий байсан. Тэгээд ч монгол түмний бэлгэшээдэг цагаан сарын өмнө засаг төрөө бужигнуулах нь олигтой биш. Одоо засгаа унагачихаад аягүй бол сонгууль болтол үүрэг гүйцэтгэгчээр зүтгүүлж мэднэ. Тэгвэл дээрдэхээсээ улам л дордоно. Ерөнхий сайд цаашид Монгол Улсын язгуур эрх ашгийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

-Анх Оюу толгойн гэрээг байгуулахад Засгийн газрын тэргүүн нь “алдаатай гэрээ байгуулсан бол хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгдэж байсан биз дээ. Үнэхээр муу гэрээ болсон юм бол яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Хариуцлага хүлээнэ гэдэг чинь зүгээр л хэдэн хүний өмнө гарч ирээд хэлчихдэг тийм хямдхан үг үү?

-Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр хар толгойгоороо хариуцна гээд байсан. Гэтэл одоо гадаадад байдаг сурагтай. Хаа байна тэр хариуцлагаа үүрсэн нь. Адаглаад үйл ажиллагаа нь ч нээлттэй биш, Монголын талд санхүүгийн баримтаа ч үзүүлдэггүй байлаа. Ийм байж болох уу. Зөвхөн 2010-2012 оны Оюу толгой төслийн санхүүд шалгалт хийх үеэр маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэд шалгуулахгүй гэсэн. Нэг сайд оролцоод дийлэхгүй байсан болохоороо хандаж, Шадар сайдын хамт гурвуулаа хамтарсан тушаал гаргая гэсэн. Монгол төрийн гурван сайд гарын үсэг зурсан болохоор аргагүйн эрхэнд Оюу толгойн санхүүд шалгалт оруулахаар болсон хэрэг. Гадаадаас хэдэн чингэлэг баримт бичиг ирүүлсэн. Ингэж шалгалт оруулж зөрчлийг илрүүлсэн нь олон талын ач холбогдолтой болсон гэж боддог.

Монгол төр хариуцлага тооцдог, шалгадаг, хуулиа мөрддөг юм байна гэдгийг харуулж чадсан хэрэг. Цаашид алдаа хийвэл ингээд шалгана, нэгэнт 34 хувийг эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газарт тайлагнахгүй бол болохгүй юм байна, зардалдаа хаа хамаагүй зүйлийг шингээж болохгүй нь гэдэг дохио өгсөн гэж бодож байна. Түрүүн та хариуцлагын тухай асуулаа. Манай улсад үнэхээр “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн. Тэр дундаа өндөр албан тушаалтнуудад. Тийм болохоор л миний хувьд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоод чуулганы танхимд “эдийн засаг, эдийн засаг,эдийн засаг” гэж онцлоход “Хариуцлага, хариуцлага, хариуцлага” гэдгийг чухалчлаарай, ус агаар шиг дутагдаж байгаа зүйл шүү хэмээн анхааруулж хэлсэн юм.

-Манайхан хариуцлага тооцно гэхээр л шорон оронд хийж, албан тушаалаас хөөх арга хэмжээ л авах юм. Цаашид хариуцлага гээчийг хэрхэн бий болгох ёстой юм?

-Сахилга бат, хариуцлага гэдгийг үйл хөдлөл бүртээ, үг болгондоо шингээж, мөрдлөг болговол мөн ч олон зүйлийг өөрчилж болохсон гэж бодогддог. Тэр утгаараа “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” гэсэн сэдвээр илтгэл хүртэл тавьж байв. “Сахилга, хариуцлага гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс” шүү дээ. Сахилга, дэг журмыг сахих нь нийгмийн урагшлах хөдөлгөөнийг түргэтгэх асар их нөөц болдог. Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажлынхаа төлөө төр, төрийн бус, ашгийн төлөө бизнесийн байгууллагын бүх шатны боловсон хүчний ухамсартай сахилгыг бэхжүүлэн, хариуцлагыг дээшлүүлж зохион байгуулалт, ажил хэрэгч хандлагыг хэвшүүлэн тогтоож чадах аваас хүнд суртал, авлига, хээл хахууль арилж, цаг ашиглалтын үр өгөөж сайжирч, ажлын бүтээмж, чанар, үр ашиг нэмэгдэх нь зайлшгүй. Энэ нь эргээд хөгжлийн хүчтэй хурдасгуур болно.

Германчууд хариуцлага, сахилга батыг дээдэлдэг учраас дэлхийд манлайлж байна. Хэрвээ монголчууд дэгтэй, сахилгатай, хариуцлагатай байвал дэлхийд манлайлж чадна гэдэгт итгэдэг. Бид сахилга, хариуцлага гэдэг зүйлийг холоос хайх хэрэггүй. Төрд ажиллаж, төсвийн мөнгөөр цалинжиж байгаа албан тушаалтнууд, албан хаагчид өөрсдөө үлгэр дуурайлтай байх ёстой. Бэлтгэгдсэн боловсон хүчнийг нь аль нэг нам эвсэл гарч ирээд халж сольдог, фракц бүлэглэлийн хүрээнд албан тушаалын “бялуу хуваах” байдлаар хэнийг ч хамаагүй томилдог. Үүнээс болоод ч дарга нарт тал засч, далдганаж, долигоносон хүмүүс дарга даамал болчихож байна. Хүн ямар аргаар улс төрд орж ирсэн тэр аргаараа замнадаг гэдэг үнэний ортой. Ийм шалгуураар төрд шургалагсад шударга, ажил хэрэгч, хариуцлагатай ажиллаж чадахгүй шүү дээ.

-Хариуцлагын тогтолцоог хэрхэн бий болгох юм бэ?

-Би “Дэгтэй Монгол дэлхийд манлайлна” илтгэлээ бэлтгэхийн тулд маш их судалгаа хийсэн. Сүүлийн хорь гаруй жилд Монгол Улсад сахилга, хариуцлага төрийн албан байгууллагад ч, аж ахуйн нэгжид ч, айл өрхийн түвшинд ч алдран суларч эцэстээ нийгмийг дотроос нь идэн доройтуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц нөхцөл, хүчин зүйл болоод байгаа. Чухамдаа албан тушаалтан, хувь хүний сахилга хариуцлагагүй байдлаас нийгэмд дэг журам алдагдаж, эдийн засгийн сүлжээнд хэдэн арван их наяд төгрөгөөр тооцогдох хохирол гараад зогсохгүй эх орны онгон дагшин байгаль сүйдэж, ус мөрөн үй олноороо хатан ширгэж, ойн нөөц сэглэгдэж, зөвхөн Монголд л үлдэж Улаан номд орсон олон ан амьтан, ховор үнэт ургамлууд устах аюул нүүрлэж, тэр байтугай эрдэнэт хүний алтан амь эрсдэх тохиолдол ч цөөнгүй гарах боллоо. Нотолгоо болгож цөөхөн жишээ хэлье.

Үндэсний статистикийн мэдээнээс харвал 20082012 онд таван жилийн дотор гэмт хэргийн улмаас 226.6 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирч, 100 мянга шахам иргэн хохирсон байна. Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, эсхүл 15 ортой 205 эмнэлэг, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсхүл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ.

Одоогийн байдлаар зөвхөн алт олборлох уул уурхайн аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус үйл ажиллагааны уршгаар Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгдээд байна. Тэдний байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсныг БОНХАЖЯ-нынхан тооцон гаргажээ. Зөвхөн энэ хэдхэн тоо л нийгмийн дэг журам алдагдаж, ёс суртахууны доройтол ихэсч байгаа нь бидний хөгжилд ямар их саад тотгор учруулж байгааг харуулж байна. Герман, Сингапур, Япон гээд орнууд баялаггүй хэрнээ өндөр хөгжилтэй болсон. Манайхан гуравхан сая хүн амтай, асар их баялагтай, газар нутагтай, малтай байж ингэж ядуу амьдарч болохгүй. Бүгдээрээ үүнийг мэддэг, ярьдаг хэрнээ ажил хэрэг болгодоггүй. УИХ-ын гишүүд бид үүнийг үлгэрлэн ажиллах ёстой. Тиймээс бид сахилга хариуцлагыг дээрээсээ сахих учиртай.

-Сонгууль ойртоод ч тэр үү сүүлийн үед бүх л намууд “ард түмний төлөө” гэж ихээхэн дуугарах боллоо…

-Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намын эрх ашгийг хоёрдугаарт тавих ёстой. Нэг хууртаж болох ч хоёр удаа хууртахгүй. Бидний үг, үйлдэл бүр ард түмний нүдэн дээр ил шүү дээ. Элч болж парламентын босгыг алхсан ч хуралдаа суухгүй, хуулийн төсөл боловсруулахад оролцохгүй, томилгоо, мөнгө хэлэлцэхээр гүйгээд ирдэг гэдгийг хэлүүлэлтгүй ялгаж байгаа.

-Сонгогчдод алдаа оноотой зүйл байдаг л байх. Намууд өөрсдөө тэр тэнд нэр дэвш гээд заачихдаг болохоор ард түмэн яалт ч үгүй намаас ирсэн хүмүүсийн аль нэгийг дэмжих хэрэгтэй болдог. Тэгэхээр эхнээсээ л намууд хүнээ зөв сонгож явуулах ёсой юм биш үү?

-Үүнтэй санал нэг байна. МАХН жагсаалтын 28 гишүүний нэрийг нь дэвшүүлэхдээ оюунлаг, эрдэм мэдлэгтэй, ноён нуруутай, зөв хүмүүсийг сонгох нь чухал шүү гэж байнга хэлж байгаа. Түүнээс биш намын нэрээр “хавчуулагдсан” хүмүүсээр дүүргэчихвэл намын төдийгүй цаашлаад төрийн нэр хүндийг унагах, иргэдийн итгэх итгэлийг бууруулна. Цүнх дүүрэн мөнгөгүй ч, мэдлэг, туршлага арвинтай, монголчуудын үлгэр дуурайл болсон олон оюунлаг хүмүүс бий. Өнөөдөр Монголын төрд оюуны бядтай, сууж ажиллаж чадах, хууль, тогтоолыг судалж, харьцуулалт хийх, Монголоо хөгжүүлэх гэсэн эрмэлзэлтэй, мөнгөний шунал нь арилсан, холч ухаантай хүмүүс хэрэгтэй байна. Монгол төрийн гаргах шийдвэрт “ланжгаруудын” ухаан хэрэгтэй байна шүү дээ. МАХН, МАН, АН болон бусад намууд жагсаалтад төр, нийгмийн зүтгэлтэн, холч ухаантай, туршлага мэдлэг арвинтай, эх оронч, баргийн нөлөөлөлд автахааргүй салбар бүрийн оюунлаг хүмүүсийг оруулмаар байна. Тэгж чадвал Монголын парламентад 28 “ланжгар” ороод ирнэ шүү дээ. Хандив өгсөн, тал засч гүйсэн, цүнхийг нь барьж дулдуйдсан нөхдийг намын жагсаалтын дээгүүр оруулмааргүй байна. Түрүүн миний хэлсэн шиг, монгол төрийн бодлогыг тодорхойлоход ашиглах хүмүүсийг жагсаалтад бичээд намын дарга, удирдах албаныхан өөрсдөө тойрогт өрсөлдөх хэрэгтэй. Хэрвээ ийм шалгуураар парламентын гишүүд сонгогдвол харагдах байдал, олон түмний үнэлгээ ч өөрчлөгдөнө гэж боддог. Хүнийг хөгшин гэж голж болохгүй. Насаараа цаастай “зууралдаж” сурсан хүмүүс Их хуралд ороод ирчихвэл хурал тасална гэж үгүй, хуулийн төслийн “шүүсийг” нь шахна. Бүхий л насаараа шахам эрдэм номын төлөө явсан хүмүүс улсаа худалдах, баялгаа гадныханд найр тавин өгөх наймаанд лав оролцохгүй дээ. Эх орныхоо хөгжлийн төлөө их зүйл бүтээсэн ийм хүмүүс нүгэл үйлдэхгүй бөгөөд бусармаг, шударга бус үйлдлийн эсрэг “үгүй” гэдэг үгийг ам бардам хэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин тойрогт залуу, дунд үеийнхэн өрсөлдөөд гараад ирэг. Үнэхээр туршлагатай “ланжгарууд”-д мөнгө байхгүйгээс гадна “хор” найруулж чадахгүй, шударга, нам эвслийн аливаа фракц бүлэглэлд оруулахгүй учраас төрийн босгыг алхаж чадахгүй байна. Ийм хана улам өндөрсч байгаа нь харамсалтай санагддаг. Нэг ч удаа төрийн алба хашиж үзээгүй, мөнгөний үнэрт хэт дурлачихсан нөхдүүд орж ирэхээр яаж ажиллах нь ойлгомжтой шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө миний бие намын жагсаалтад орохгүй, тойрогт нэр дэвшье гэж МАН, АН болон бусад намын удирдлагуудад уриалсан ч нэг нь ч дэмжээгүй.

-МАХН энэ оны сонгуульд яаж орох гэж байна. Эвсэл болж орох юм уу?

-Одоохондоо албан ёсны шийдвэр гараагүй байна. Үзэл бодол ойролцоо намууд нэгдэж, нийлэх, хамтарч ажиллах нь зүйтэй. Цөөхөн монголчууд бидэнд олон нам хэрэггүй гэж боддог. Бид эвлэж, нэгдэхээр хүчтэй байдгийг өнгөрсөн түүхүүд гэрчилнэ. МАХН-ын хувьд угшил нэгтэй гэдэг утгаараа МАНтай хамтарч болохгүй зүйлгүй. АН-тай цаашид хамтарна гэвэл үзэл бодол, мөрийн хөтөлбөр дээрээ анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нь зүүний, нөгөөх нь барууны үзэлтэй нам шүү дээ. Хүн хэд наслахаа мэдэхгүй байж л Их хуралд орж ирээд мөнхийн амьтан шиг аашилдгаа болих цаг хэдийнэ болсон. Төр мөнх болохоос хүн мөнх биш.

-Та энэ сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвших үү. Эсвэл төрсөн нутаг Архангай аймаг руугаа явах уу. Таныг жагсаалтад дургүй гэсэн болохоор тэгж асууж байна л даа. Хэрэв жагсаалтад орвол хоёрдугаарт эрэмбэлэгдэх хамгийн боломжтой юм биш үү. Тойрогтоо хэр ажил амжуулав?

-Намын жагсаалтад орохгүй гэсэн бодолтой байгаа. Сонгогдсон тойргийнхоо сонгогчидтой байнга уулздаг. Засгийн газрын гишүүн байсны хувиар Сонгинохайрхан дүүргийнхээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхэнтэйгээ ойр ажиллаж, барилга байгууламжийн засвар, өргөтгөл, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг улс, нийслэл, дүүргийн төсөвт суулган шийдвэрлүүлэхээс гадна, зарим шаардлагатай ачаалал ихтэй зам, уулзваруудыг “Гудамж төсөл”д хамруулан өргөтгөх, шинээр тавих, гэр хорооллын эрчим хүчний асуудлыг шийдэхэд салбарын яам, газруудтай хамтран анхаарал хандуулсны дүнд цахилгаан эрчим хүчний асуудалтай байсан нийт өрхийн 80 гаруй хувийн асуудал шийдэгдсэн байх жишээний. Үүнээс гадна ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийг гадаад, дотоодын уралдаан тэмцээнд явуулахад дэмжлэг үзүүлэх, боломж бололцоо муу нэгний эмчилгээ сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг бусад олон асуудлыг чадахаараа шийдээд явсан. Өнгөрсөн онд гэхэд нэг хорооноос 30 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүндэтгэл үзүүлж очсон. Нийтдээ 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг баярлуулсан. Төрийг төлөөлөн иргэдтэйгээ уулзахад тэд дуртай байдаг. БНСУ-аас 26 эмч авч ирэн 1000 гаруй иргэнийг үзлэгт хамруулсан, саяхан долоон эмч явуулж арав гаруй мянган иргэнийг үзлэгт хамруулж чадлаа. Тиймээс бид амьд холбоотой байгаа. Сонгинохайрхан дүүргийн хороо, цэцэрлэг, сургууль бүрийг би мэдэхийн хувьд олон очиж чадаагүй ч аль болох хүрч ажиллахыг хичээж байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт санаачлан хийлгэсэн, анхаарал хандуулсан том ажлууд нь байшин хорооллын иргэдийн байрны засвар хийх шаардлагатай болсон дээврийн асуудлыг, цахилгаан шат буюу лифт шинэчлэлийн асуудал зэргийг СӨХнуудтайгаа хамтран 60-90 хувьтай улс, нийслэл, дүүргийн төсөвт суулган шийдвэрлэсэн, гэр хорооллийн иргэдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын судалгааг үндэслэн 80 хувьтай шийдвэрлэсэн. Үүнд тойргийн сонгогч иргэд ихээхэн талархаж байгаагаа илэрхийлж захидал ирүүлж, утсаар ярьж хэлсэнд талархаж байна.

-Танай нам дотор үл ойлголцол гараад байна уу. О.Баасанхүү гишүүн гэхэд ихээхэн гомдолтой яваа сурагтай?

-О.Баасанхүү гишүүн ямар бодолтой явааг мэдэхгүй. Өөрөөс нь асуувал дээр байх.

-Таныг бүлгийн дарга болгох гэж байгаа юм уу. Нэг хэсэг тийм яриа гарсан?

-Бүлгийн даргын асуудлыг “Шударга ёс” эвслийн хурал дээр ярилцаж шийднэ.

-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ил захидал бичсэн байна. Өөрийнхөө баривчлагдах болсон шалтгааныг л тайлбарласан байна лээ. Сайд болсон хүмүүсээ намын санхүүжилт босго гэж намаас шахдаг юм уу?

-Түүний захидал бичсэн эсэхийн бодитойг мэдэхгүй болохоор тодорхой тайлбар хэлж чадахгүй байна. Г.Шийлэгдамбыг хоригдож байхад очиж уулзсан. Энэ долоо хоногт уулзах бодолтой байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол инженерүүд хүйтэнд ажрахгүй нарны авсаархан хавтангаар цахилгаан, дулааны асуудлыг шийдэх гэж байна

Монгол инженерүүд нарны эрчим хүчээр гэр хороолол, байшин, хаусны цахилгаан, дулааныг шийдэх гэж байна. Малчдын хувьд аккумлятор ажиллуулахгүйгээр гэрэл, цахилгааны асуудлаа бүрэн шийдэх бүтээгдэхүүнийг цагаан сарын дараахнаас хэрэглэж эхлэх нь. Инженер залуус бүтээгдэхүүнээ тун удахгүй зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. “Гэгээ” төслийн санаачлагч, инженер Г.Биндэрьяатай энэ талаар ярилцлаа.

-Та нарын бүтээсэн төхөөрөмж их авсаархан юм. Цүнхлээд явах хэмжээний жижигхэн төхөөрөмжөөр гэрэл гаргаж, утсаа цэнэглэх нь. Ийм зүйл бүтээе гэсэн санаа хэзээнээс төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнөөс “Гэгээ” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Би 2002 онд ШУТИС-ийг авто инженерээр төгссөн юм. Иргэний нисэхийн ерөнхий газар, Автобус баазад ажиллаж байлаа. Сүүлд “Энержи ресурс”-ын Ухаа худаг төсөл дээр автын инженерээр ажиллаж байгаад төслийн ажил руугаа орсон. Төслийн хувьд миний хобби л доо. Эхлээд Хятад, Солонгос, Японы компаниуд руу мэйл бичсэн. Манайх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэргүй учраас гадагшаа хандсан хэрэг. Япон, Солонгос, Хятад, Хонгконгоос хариу ирсэн. Хамгийн ойрхон визгүйгээр нь Хонгконгийн үйлдвэрт очоод санаагаа хэллээ. “Манай улс хасах 40, түүнээс дээш хэмд хүрч хүйтэрдэг, гурван өдөр нар гарахгүй үе олон. Нүүдлийн соёл иргэншилтэй учраас гэрэл зайлшгүй хэрэгтэй. Энэ шаардлагуудыг хангасан гэрэл хиймээр байна” гэсэн л дээ. Хонгконгийн “Янхао” үйлдвэрийн зүгээс “Бүх юмаар чинь хангаж өгье, та нар өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргаж ав” гэсэн хариу өгсөн. Хөдөөний хамаатан садан, ойр харилцаатай хүмүүстээ хэрэглүүлж тестлүүлээд одоо борлогдох хэмжээний эцсийн бүтээгдэхүүнтэй болчихлоо. Удахгүй, цагаан сарын дараахнаас худалдаанд гаргана. Оюуны өмчийн газраас өнгөрсөн оны сүүлээр гэрчилгээгээ авсан. Манай төслийн бүтээгдэхүүн хасах дөчөөс нэмэх тавин градуст ажиллана. Зөвхөн Монголын нөхцөлд зориулж хийлгэсэн гэдгээрээ онцлог. Манайхтай ижил төстэй цаг агаартай гэвэл Орос байна. Бүтээгдэхүүнээ Оросын зах зээл рүү гаргая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саналаа явуулсан. Оросын тосгодоор явж бүтээгдэхүүнээ сонирхуулсан. Их сонирхож байна.

-Бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой өөр улс байна уу?

-ЖАЙКА-гийн шугамаар “Токио энержи”-гийн хүмүүс ирж манай төслийг сонирхсон. Япон өндөр технологитой газар. Япончуудын хувьд улсдаа дарамтгүй сэргээгдэх хүчний бүтээгдэхүүнд их анхаардаг юм билээ. Тэр утгаараа Японы зах зээл рүү гарах боломжтой гэж харж байгаа.

-Дотоодоосоо гадна сая хэлсэн улсууд руу бүтээгдэхүүнээ гаргавал зах зээл томрох нь тодорхой л юм байна?

-Эрчим хүчний ирээдүй сэргээгдэх эрчим хүч рүү орчихсон. Нүүрснээс ерөнхийдөө татгалзчихлаа. Нар, салхи, ус, газрын дулаан гээд сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Монголын хувьд салхи, нарны эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой.

-Танай бүтээгдэхүүн малчдад их хэрэгтэй эд санагдлаа, энэ төхөөрөмжийг ямар үнээр худалдаж авах боломжтой вэ?

-Малчдын хувьд цахилгаанаа аккумлятороор шийддэг. Аккумлятор маш хортой. Техникийн зориулалттай зүйлийг ахуйн хэрэглээнд ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Малчид аккумляторыг гэртээ бүр хоёроор нь тавьчихсан харагддаг. Нарны эрчим хүч маш олон давуу талтай. Улс орноос цахилгаан станц энэ тэр гээд ямар нэг ачаалал шаардахгүй. Нөөц нь шавхагдашгүй. Эхний ээлжинд гэрэл гаргачихлаа. Цаашдаа бид орон сууц халаах бүтээгдэхүүн гаргана. Малчдадаа зориулаад зурагт үзэх, ахуйн хэрэглээний угаалгын машин ажиллуулах чадалтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. Нэг аккумлятор 150-240 мянган төгрөгийн үнэтэй. Зөвхөн аккумляторын үнэ шүү дээ. Гэтэл манай бүтээгдэхүүн удирдлагын төхөөрөмж, нарны хавтан, гэрэл гээд бүх зүйлтэйгээ нийлээд 150 мянган төгрөг.

-Зургаахан шүдэнзний хайрцаг нийлүүлчихсэн юм шиг энэ дөрвөлжин төхөөрөмжинд гэрэлнээс гадна утас цэнэглэх оролт лав харагдаж байна, өөр ямар оролт байна вэ?

-Удирдлагын самбар л даа. Гэрэл гаргана, утас цэнэглэнэ. Нарны хавтан цэнэглэх оролт бас байгаа. Нарны хавтан нь авсаархан байгаа биз. Малчдын одоо хэрэглэж байгаа нь овор ихтэй. Хэмжээ нь бага учраас хэрэглэхэд төвөг багатай. Аялал, отор зэрэгт аваад явахад асуудалгүй. Удирдлагын төхөөрөмжинд нарны хавтангаа холбоод цэнэглэчихнэ. Дөрвөөс зургаахан цаг цэнэглэхэд 8-12 цагийн турш гэрэл асаах чадалтай. Утсыг энгийн үед ямар хугацаагаар цэнэглэдэг билээ яг тийм хугацаанд цэнэглэдэг. Манай бүтээгдэхүүний жин ердөө 800-хан грамм.

-Танай төхөөрөмжийг авч гэрэлтүүлгээ шийдье гэвэл том өрөөг хангалттай хэмжээнд гэрэлтүүлж чадах уу?

-Улайстал халдаг 60, 100 ваттын ламп байдаг даа. Бидний хийсэн энэ хоёр гэрэл 32 ватт. Хангалттай гэрэлтүүлнэ гэсэн үг. Лед гэрэл учраас их хурц. Бидний үйлдвэрлэсэн ардаа нарны хавтантай жижиг гэрлийг гэхэд л нийслэлийн оршин суугчид тог тасрахаараа хэрэглэх боломжтой. Том өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Өдөр цонхныхоо тавцан дээр тавихад л цэнэг авчихна.

-Лед гэрэл гэхээр хараанд нөлөөлөх талаасаа ямар бол?

-Лед гэрлийг ямар нэг хамгаалалтгүйгээр тусгавал хараанд нөлөөлдөг. Энэ гэрлийн хувьд гадна талаараа сүүн гэртэй. Тэгэхээр ямар ч сөрөг нөлөөгүй. Лед гэрэл анх байлдааны зориулалтаар Орост үүсч байсан юм. Алсаас хурц гэрэл тусгаж сигнал өгөх зориулалттай үүссэн гэрэл л дээ.

-Хойноо нарны хавтантай жижиг гэрэл чинь их хэрэгтэй эд санагдлаа. Яг одоогоор бэлэн болсон өөр ямар бүтээгдэхүүн байна?

-Энгийн хэрэглээний зориулалттай гэрэл байгаа юм. Жишээ нь малчид гэртээ гэрэл гаргах зориулалтаар тавьж орой нь хотоо эргэхдээ бариад гарах боломжтой. Гэрийнхээ үүдэнд тавьж орчноо гэрэлтүүлж болно. Жорлондоо тавих бололцоотой. Өдөр нь нарнаас цэнэг аваад орой нь ойр хавиа гэрэлтүүлнэ гэсэн үг. Үнэ өртгийн хувьд 36 мянган төгрөг. Хасах 40 градуст ажилладаг гэдгээрээ давуу талтай. Хот руу чоно оруулахгүй зориулалттай анивчдаг гэрэл бас бий. Нэг ширхгийнх нь үнэ 18 мянган төгрөг. Арвыг аваад хотоо тойруулаад тавьчихад л нэг хонины үнээр суурь хонио хамгаалаад байх бүрэн боломжтой.

-Бүтээгдэхүүнүүдээ хаагуур зарж борлуулах вэ?

-Хотод нэгдсэн цэгээ байгуулна. “Нарантуул”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны томоохон төвүүдэд худалдаалах байх. Хөдөө орон нутгийн хувьд аймгуудын төв дээр борлуулах цэгээ нээх бодолтой байгаа.

-Гудамны гэрэлтүүлэгт өчнөөн мөнгө зардаг. Танайх ийм гэрэлтүүлэг хийж байгаа юу?

-Гудамжны гэрэл хийж байгаа. Сүүлийн үеийн гэрэлнүүд, орчин цагийн технологи нэлээд өндөр түвшинд оччихсон. Нэг см талбай дээр нарны энергийг авах чадал нь ихэссэн л дээ. Гудамжинд тавьсан байгаа замын гэрэлтүүлгийн хувьд аккумлятор нь тусдаа, нарны хавтан нь том гээд асуудал бий. Харин одоо бол бүгд нэг дороо байх боломж бүрдчихсэн. Зөвхөн хуучин шонг нь ашиглаж толгой тавиад л болоо. Одоогоор тестлэгдэж байгаа.

-Бүтээгдэхүүнээ Хонгконгод үйлдвэрлэсээр байх уу, эсвэл эндээ үйлдвэртэй болъё гэж бодож байгаа юу?

-Яваандаа үйлдвэр барья гэж бодож байгаа. Чадвал энэ жилдээ багтааж босгох санаа бий. Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд сэргээгдэх эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлчихлөө. Бидний хувьд маш том давуу тал. Засгийн газраас бодлогоор дэмждэг жижиг дунд үйлдвэрүүдийг дэмждэг төслүүдэд хандах сонирхол бий. Энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд өөрсдөдөө байгаа мөнгөөр хэрэглэгчдэд хүргэх гэж байна.

-Нарны эрчим хүчээр шийдэх халаалтыг хүмүүс их сонирхох байх. Яг ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?

-Цахилгаан эрчим хүч Монголын нөхцөлд хүндхэн байгаа. Манай хэрэглээний оргил үе нь 19-24 цаг. Маш өндөр хэрэглээтэй. Станцуудын маань хүчин чадал хүрдэггүй учраас хойд хөршөөс цахилгаан эрчим хүч импортолдог. Халаалтаа яг одоогийн эрчим хүчээр шийдье гэхээр өндөр үнэтэй гэсэн том асуудал бий. Бид нарны хавтангийн технологийг сайжруулж, илүү өртөг багатай болгохоор ажиллаж байна. Тестлэгдэж байгаа. Тогоор халааж байгаа шалны халаалтын хувьд доор нь дэвсдэг нимгэн гудас гэж байдаг даа. Тэр нь байдгаараа байна. Зуслангийн байшин байлаа гэхэд нэг талынх нь буюу нар руу харсан дээвэр нь тэр чигтээ хавтан болчихно. Повер банк гэдэг дээ, манайхаар бол аккумлятор. Аккумлятор нь мөн л гэр, байшингийн гадаа тусгай хайрцганд байх юм. Тэрийг л гэрт байгаа халаадаг гудсанд холбоод өгнө. Ийм л энгийн зарчимтай.

-Нарны эрчим хүчийг аккумлятор руу өгөөд, аккумлятороосоо шалны халдаг гудас руу өгөх юм байна?

-Энгийнээр хэлбэл тийм. Өнөөдрийн хувьд эрчим хүчийг шууд гудас руу өгч байгаа.

-Монгол гэрийн хувьд гэр дээрээ хавтангаа тавиад хэрэглэж болно гэсэн үг үү?

-Зарчим нь ялгаагүй. Таны асуусан шиг гэр дээрээ хавтангаа суурилуулаад шийдчихнэ. Гэр дээр олон шийдэл гарч байгаа. Гэрлийг нь гэхэд л тооно тойруулж хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Монгол гэр 24 метр квадрат. Цахилгаанаа дулаантайгаа хослуулаад хийчих бүрэн боломжтой.

-Өвлийн хүйтэн өдрүүдэд нар их бүүдгэр байдаг. Тэр тохиолдолд ч цэнэглэгдэх үү?

-Сүүлийн үеийн хавтангууд нарны шууд тусгалаар цэнэглэгддэг болсон. Өмнө нь нар руу харуулаад байрлуулдаг байсан. Одоо бол нэг чиглэлд, нарныхаа төв цэгийг бариулаад байрлуулчихад асуудалгүй. Нар мандаад жаргах хүртэл цэнэг авдаг болсон.

-Нарны гэрлээр гэр, байшингийн цахилгаан, дулааныг шийдчихвэл агаарын бохирдлыг мэдрэгдэхээр бууруулах юм байна. Туршилт хэр амжилттай байгаа вэ?

-Бидний хүлээж байгаагаас ч амжилттай байна. Манай төслийнхөн байшингаа сонгохдоо дулаан алдалт нь хэр вэ гэдгийг нь харж байгаа. Дулаан алдалт багатай байшин сонгоод хагас жил туршлаа. Ер нь дулааны алдагдал багатай байшин, гэрт ашиглавал илүү үр дүнтэй гэдэг нь мэдээж.

-Өнгөрсөн сарын эрс хүйтэрсэн өдрүүдэд дажгүй байсан уу?

-Ямар ч асуудалгүйгээр цахилгаан, дулааныг нь шийдэж байна. Монголын хувьд цаг агаарын онцлогтой. Гурван өдөр шуурна, гурван өдөр бороо орно, энэ хугацаанд нар гарахгүй, ийм үед ч бүтээгдэхүүн маань ажиллаж байх ёстой гэсэн шаардлагыг өмнөө тавьсан.

-Халаалтаа та нарын туршиж байгаа нарны эрчим хүчээр шийдье гэвэл үнэ өртгийн хувьд ямархуу байх бол?

– Одоохондоо үнэ хэлэх боломжгүй байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хувьд эхний өртөг үнэтэй, цааших хугацаанд зардалгүй байдаг. Нэг л удаа зардал гаргаад, цаашдаа жижиг засвар үйлчилгээ хийгээд явна гэсэн үг.

-Гэр, байшингийн халаалт, дулааныг шийдэх бүтээгдэхүүнээ өөрсдийн босгосон үйлдвэртээ хийх үү?

-Үйлдвэрээ энэ жилдээ багтаад босгох гэж төлөвлөж байна. Санасандаа хүрвэл эндээ үйлдвэрлэнэ.

-Танай төслийнхөн нарны эрчим хүчийг ашигласан өөр ямар бүтээгдэхүүн хийх хүсэлтэй байгаа вэ, ирээдүйд гэдэг утгаар нь асууж байна л даа…?

-Энэтхэг гэхэд л нарны эрчим хүчээр ажилладаг машин хийчихлээ. Энгийн хэрэглээгээр жишвэл оффисийнхонд нарны энергиэр утсаа цэнэглэх боломжтой бүтээгдэхүүн хийх бодол байгаа. Наран тал руу харсан цонхтой оффисын хувьд цонхыг нь нарнаас цэнэг авдаг болгоход л утсаа сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэх боломж бүрдэнэ. 2016 оны сүүл, 2017 оны эхээр гэхэд ийм бүтээгдэхүүн гаргачих байх. Одоо туршиж байна. Ийм бүтээгдэхүүнийг ганц оффисын биш машины цонхон дээр ч наах боломжтой. Жолооч нарт нарнаас авсан цэнэгээр утсаа цэнэглэх боломж бүрдэнэ. Энэ мэтээр энгийн хэрэглээнд чиглэсэн олон шинэ бүтээгдэхүүн хийх төлөвлөгөө байгаа.