Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ DNN.mn

2024 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсөж, харин өмнөх сарынхаас шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар тус тус буурсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргажээ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг нийслэлээс нүүлгэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх үйл явцын талаар салбарын сайд танилцуулга хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас тус яамыг төвийн бүс рүү нүүлгэх шийдвэр гаргажээ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын 9 дүгээр сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, Гар одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6:26 цагт мандаж 19:11 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг  малчин” арга хэмжээг хэвийн үргэлжлүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хоршоогоор дамжуулж малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон бөгөөд хүүгийн зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас олгож, зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хэрэгжүүлсэн болно.
Өнөөдрийн байдлаар 4.4 мянган (4466 ) малчдын хоршооны 14.6 мянган (14688) хоршооны гишүүн малчинд 502,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна DNN.mn

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.

Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 төгрөг зарцуулна.

Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцна. Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна.

Засгийн газрын тогтоолыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хоолны орц, илчлэгийн хэмжээ, шим тэжээл болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй уялдуулан судалж, цаашид хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Олимп, паралимпийн наадамд медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.
Алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгоно.

Товч мэдээ
·      Монгол Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
·      Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгалаа.
·      Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар тус тус баталлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 12 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна DNN.mn

Авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн 12 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна.

Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто зам, Офицеруудын ордны тойргоос Ботаникийн уулзвар хүртэлх авто замуудыг засвар шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 12 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Д:1 “Шархад-Хангамж-Ботаник”

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”

Ч:26 “Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб”

Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”

Ү:23 “Хужирбулангийн эцэс-Офицеруудын ордон”

Ү:24 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон”

Ү:25 “Улиастайн эцэс – Офицеруудын ордон”

Ү:27 “Гачууртын эцэс – Офицеруудын ордон”

Х:4 “Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон”

Х:5 “Налайх – Оффицеруудын ордон”

Х:12 “Хонхор – Ургах Наран хороолол- Офицеруудын ордон”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хичээл сонголт дуусахад 5 хоног үлдлээ DNN.mn

Төрийн өмчийн бүх сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл сонголтоо сурагчийн системээр хийх ёстой бөгөөд өөрийн сонирхолдоо тулгуурлан 16 сонгон судлах хичээлээс:

10 дугаар ангийн суралцагч- 4 хичээл

11 дүгээр ангийн суралцагч- 3 хичээл

 12 дугаар ангийн суралцагч-3 хичээл сонгон судлах бөгөөд хичээл сонголтыг улс орон даяар 2024 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг хүртэл student.medle.mn боловсролын салбарын суралцагчийн удирдлагын системээр зохион байгуулна.

Анги удирдсан багш та хичээл сонголтыг сурагчдад танилцуулсны дараа Хянах товч дарна уу! Хянах товч дарсны дараа буцаах боломжгүй.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн хоногт гал түймрийн 10 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн хоногт орон нутагт 5, нийслэлд 5 тохиолдол буюу ахуйн гал түймрийн нийт 10 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.