Categories
мэдээ нийгэм

“Nokia” ухаалаг машин бүтээжээ


“Nokia”
компани ухаалаг автомашины хөгжүүлэлтэд “Google”-тэй хамтрахаар болæýý.  Ýíý ажилд зориулж 100 сая àì.доллар
зарцуулахаар төлөвлөжээ. 

Тус хөрөнгө оруулалт
“Nokia”-гийн хөрөнгө оруулалтын сангаас хийгдэх аж. Энэ нь тус
компанийн дижитал газрын зургийн технологийг дэмжих зорилготой юм.

Тус компанийн хөрөнгө оруулалтын сан
болох “Nokia Growth Partners” нь 700 сая долларын хөрөнгө удирддаг.
“Nokia” өнгөрсөн сард өөрийн утасны үйлдвэрлэлийн нэгжээ
“Microsoft”-д 7.5 тэрбум доллараар зарсныхаа дараа шинэ төслөө ийнхүү
эхлүүлж байна.

Одоогоор Финланд улсад төвтэй тус
компанийн хувьд утасгүй сүлжээний төхөөрөмжийн худалдаанаас голлох орлогоо олж
байгаа бөгөөд дижитал газрын зургийн бизнесээ хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа
гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замынхан шинэ галт тэргүүдтэй


Улаанбаатар
төмөр замд өнөөдөр ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын
15 галт тэргийг хүлээн авчээ. Эдгээр галт тэрэг нь евро стандартынх бөгөөд
сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн, өвөрмөц загвартай суудлын âàãîí юм
байна. 

Суудлын
шинэ галт тэрэг хүлээн авах ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, УБТЗ
нийгэмлэгийн дарга Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга
И.А.Домбровский нар оролцжээ. Монгол болон ОХУ-ын тал харилцан тохиролцож Монгол-Оросын
хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая
ам.доллараар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ хоёр тал адил тэгш 125 сая ам.долларыг
гаргаж, дээрх хөрөнгөөр УБТЗ-ын техникийг шинэчлэхээр болсон билээ. Энэхүү
ажлын хүрээнд  15 галт тэргийг оруулж ирсэн байна.

 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад уриалга гардууллаа

Ерөнхий
сайдын ивээл дор  “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж
байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга
гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардууллаа.

Уг
уриалгад:

-Малын
чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх

-Малын
хулгайтай тэмцэх хуулийг чангатгах

-Малын
эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой

анхаарах

-Малчдад
зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох

-Сурагчдын
сурах орчин, дотуур байрны нөхцлийг сайжруулах

-Малчид
нийгмийн даатгалын шимтгэлийг  жилд 1-2 удаа төлдөг болгох

-Малчны
хоршоог дэмжих

-Малчин-туслах
малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах

-Малчдад
мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэрэг заалт îðæýý.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 25 байршилд тээврийн хэрэгслийн татвар хураах цэг ажиллаж байна

Нийслэлийн
хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын
бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын Төв комисс
хуралдаж,  тээврийн хэрэгслийн татвар,
төлбөр хураалтын  явцын мэдээллийг
танилцууллаа.

 Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө
явагч хэрэгслийн албан татвар хураалтын явц эхний 4 сарын байдлаар 83,3
хувьтай, агаарын бохирдлын төлбөрийн бүрдүүлэлт 87,4 хувьтай, авто зам ашигласны
төлбөр 84,3 хувьтай байгаа юм байна.

Улаанбаатар
хотод бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа тээврийн хэрэгслүүд тухайн
байгаа газартаа албан татвартаа хамрагдах ёстой юм байна. Тодруулбал, Баянзүрх
дүүрэгт бүртгэлтэй боловч хөдөө орон нутагт байгаа бол тухайн тээврийн
хэрэгслийн эзэмшигч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд тухайн орон
нутгийн банкаар дамжуулан төлбөрөө төлөх юм.

 Татвар, төлбөр хураах ажлын эхний шат 5 дугаар
сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй
тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг
хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг
2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион
байгуулна. Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах
ажлыг  иргэдэд аль болох хүндрэл
учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан
зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн
оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд
уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн
хооронд ажиллаж байна.  Энэ сарын 1-нээс
эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах
үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АТБӨЯХ-ИЙН
АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,    

АВТОЗАМ
АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН        

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
БАЙРШИЛ          

                                                 

                                                 

Д/д      Харьяалах алба        Албан татвар, төлбөр хураах цэгүүд         Байршил         

 

1          НТГ, ТТТасаг             ЗТЯ-ны бїртгэл хяналтын газар    Баянзїрх дїїргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн
байранд              

2          БГД-ийн хяналтын їзлэг оношлогоо          БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд
ХХК-ийн хашаанд              

3          БЗД-ийн хяналтын їзлэг оношлогоо          БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто
вокзалийн байранд           

4          СХД-ийн хяналтын їзлэг оношлогоо         СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий
хойд талд Синчи ойл ХХК-ий 2 давхарт            

5          АТҮТ-ийн шилжилт хөдөлгөөн        СБД 3-р хороо АСА циркийн өргөтгөлд      

6          ХУД     Дүүргийн
Татварын хэлтэсийн нэг цэг      ХУД-ийн
3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байранд      

7           5-р хорооны байранд           Яармагийн 2-р буудлын Яармаг худалдааны төвийн хажууд      

8          10-р хорооны байранд          Нисэхийн замд Янгир зоогийн газрын ард             

9           15-р хорооны байранд         Оргил рашаан сувилалын хойно     

10        БГД     Дүүргийн
Татварын хэлтэсийн нэг             БГД-ийн  1-р дїгээр хороо, Татварын хэлтсийн байр
/Хуучнаар хотын гаалийн байр/        

11         5-р хорооны байранд           10-р хороолол 5, 6-р байрны дунд  

12         7-р хорооны байранд           3,4-р хорооллын эцэс Говь сауны хажууд              

13         18-р хорооны байранд         Минж плаза төвийн урд         

14        БЗД     Баянзүрх
дүүргийн 26-р хороо        Дүнжингарав
худалдааны төвийн байранд            

15        СХД    БГД-ийн
20 дугаар хороо     Монгол Хьюндай
Автоматив ХХК-ий  байранд      

16        ЧД       Дүүргийн
татварын хэлтэсийн нэг цэг       ЧД-ийн 4
дїгээр хороо ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”           

17        12-р хорооны байранд          Нарантуул-2 захын урд

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Монгол Улсын
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 6-ны хурлаар Засгийн
газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай дараах
зөвлөмжийг гаргалаа.

 

Categories
мэдээ нийгэм

Их сургууль, үйлдвэрүүд хөгжлийн төлөө хоршино


 “Монголд их сургууль-үйлдвэрлэлийн хоршил
хэрэгтэй юү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн
дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газар, БШУЯ, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургууль, Сургалт судалгааны “Либерал хаус” клуб хамтран зохион байгууллаа. Уг
арга хэмжээгХБНГУ-ын Аахений RWTH Технологийн их сургуулийн ректор асан доктор,
профессор Буркхард Раухут, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга,
доктор Б.Даваасамбуу, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их
сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт
эрхэлсэн дэд захирал С.Сувдаа, тус үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал
Б.Намхайнямбуу нар хөтөлж явуулсан юм. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш
нар, эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож санал бодлоо
илэрхийлэв.

Хэлэлцүүлгийг
санаачлан зохион байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн
их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела
Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд 2013 оны есдүгээр сард анхны
хичээлийн жилээ нээсэн төрийн өмчийн отгон их сургууль юм. Тус сургууль нь
эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө олон улсын сайн туршлага болон
тэргүүлэх стандартыг Монголд хэрэгжүүлэх, Монголын дээд боловсролын шинэчлэлийн
түүчээ болж Азийн бүс нутагт инженер технологийн мэргэжилтний шинэ үеийг
бэлтгэх зорилготой юм байна.

Хэлэлцүүлгийг
нээж Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд захирал С.Сувдаа
хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард их,
дээд сургуулиудад “Хөгжлийн асуудлаар…” сэдэвт лекц уншихдаа Монголд шинжлэх
ухаан-технологийн каластр байгуулж, мэдлэгийг сургалт, судалгаанаас үйлдвэрлэл
болгох бодлого, санаачилга дэвшүүлснийг онцолж байлаа.

Холын зочны
үгийг эхэлж сонсдог монгол заншлаар ХБНГУ-аас ирсэн доктор, профессор Буркхард
Раухут хэлэлцүүлгийг эхлүүлсэн юм. Тэрээр “Аливаа нийгэм мэдлэгт суурилдаг.
Өмнөх нийгмүүд тухайн үеийнхээ мэдлэгт суурилж дараагийн үе рүүгээ шилжсэн
байдаг. Харин орчин үед энэ шилжилт илүү хурдацтай болж байна. Их, дээд
сургууль олноор бий болж, олонх нь шинжлэх ухаан-технологийн чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна. Боловсролын чиглэл өөрчлөгдөж, шинэ мэдлэг бий
болгохын тулд үйлдвэрлэл, бизнесийн салбартай хамтран ажилладаг боллоо. Шинэ
мэдлэг амьдралд нэвтрэх хугацаа богиноссоор байна. Их, дээд сургуулиуд компани
байгуулдаг боллоо. Энэ бүхэн дэлхий нийтэд нийтлэг чиг хандлага болж байна. Их,
дээд сургуулиуд мөнгийг мэдлэг, мэдлэгийг мөнгө болгон хувиргадаг тул их, дээд
сургууль-үйлдвэрлэлийн хоршил нэн чухал юм” гэлээ. Тэрээр мөн “Үйлдвэрлэл-их,
дээд сургууль хоршин ажиласнаар нэгдүгээрт, компаниудын хувьд хамгийн сүүлийн
үеийн технологийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах, үйлдвэрлэлд тулгамдсан
бодит асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой шийдэл олох, ирээдүйн
боловсон хүчнийг хамтын ажиллагааны явцад сонгон авах боломж бүрддэг.
Хоёрдугаарт, их, дээд сургуулиудын хувьд үйлдвэрлэлд тулгамдаж байгаа
сорилтуудын талаар бодитой мэдээлэл авч, судалгаа, сургалтдаа тусгах, туршилтын
ажил, дадлагыг үйлдвэрэллийн бодит орчинд хийснээр үйлдвэрлэлд хэрэгтэй
мэргэжилтнийг бэлтгэх, судалгаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй болох ач холбогдолтой”
хэмээн онцолж байв.

Монгол-Германы
хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал, доктор Ч.Алтаннар
хэлэхдээ “Манай сургууль нь эрдэс баялаг олборлох, боловсруулах аж үйлдвэрийн
улсын болон хувийн салбарын хэрэгцээг хангах замаар мэргэжилтэй ажиллах хүчин
бэлтгэж, Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн нэмүү өртгийн түвшинг
нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж байгаа бөгөөд сургалт судалгааг
үйлдвэрлэлийн бодит практиктай нягт уялдуулж байгаа нь сургуулийн нэг онцлог
юм. Тус сургуулийг байгуулахаас өмнө буюу 2012 оноос 80 гаруй үйлдвэрт судалгаа
хийж хамгийн хэрэгцээтэй гурван мэргэжлээр оюутан сургаж байна. Монгол Улс
мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бараг экспортлодоггүй, гол төлөв түүхий эд гадагш
гаргадаг. Одоо бүтээгдэхүүндээ мэдлэг, нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй.
Үүнд их, дээд сургууль-үйлдвэрлэлийн хоршил чухал” гэлээ.

Монголын
хувьд өмнөх нийгмийн үед их, дээд сургуулиуд үйлдвэрлэлтэй хамтран судалгаа
явуулж, оюутны дадлагыг үйлдвэрлэл дээр хийлгэдэг байсан практик сүүлийн 20
жилд нэлээд хумигдсаныг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж, үүнийг сэргээн
эрчимжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн үйлдвэрүүд дэргэдээ судалгааны төв
байгуулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт хууль эрх зүйн орчинг
сайжруулах, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг дурдаж байсан юм.

Шинжлэх
ухаан, технологийн салбарын хүний нөөцийг яаралтай шинэчлэх шаардлагатай
болжээ. Хуучнаар ЗХУ болон гадаадын бусад оронд бэлтгэгдсэн өндөр мэргэшилтэй
инженер, техникчдийн тэтгэврийн нас ойртсон тул тэдний залгамж халааг нэн даруй
бэлтгэх хэрэгтэй гэдгийг оролцогчид анхааруулж байлаа. Их сургууль, үйлдвэрүүд
хөгжлийн төлөө хорших хэрэгтэй. Хөгжилд хүрэх зам нь технологи байдаг. Их, дээд
сургуулиудад байгаа оюуны их нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж хөрөнгө болгон,
үүгээрээ эргээд сургуулиудаа дэмжих боломжтой гэдгийг олон хүн хэлж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг арга хэмжээг цагаа олсон хамгийн чухал сэдвийг
хөндөж чадлаа хэмээн дүгнэсэн юм.

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт гишүүний хэлсэн үгний хариуд АН-аас мэдэгдэл гаргав

Ýäèéí
çàñãèéã èäýâõæëèéã íýìýãä¿¿ëýõ çàðèì àðãà õýìæýýíèé òóõàé òîãòîîëûí òºñëèéí
ýöñèéí õýëýëö¿¿ëãèéã ÷óóëãàíû íýãäñýí õóðàëäààíààð õèéõ ¿åýð Ñ.Áàÿðöîãò
ãèø¿¿íèé õýëñýí ¿ã îëíû àíõààðëûã òàòààä áàéãàà áèëýý. Ò¿¿íèé “Àðäûí íàìûã ýíý
Çàñãèéí ãàçàðò óðèõ õýðýãòýé” ãýõ çýðýã ¿ã õýëñýíèéõ íü òºëºº Àðä÷èëñàí íàìûí
ç¿ãýýñ ìýäýãäýë ãàðãàæýý. Óã ìýäýãäýëä “Ардчилсан нам 2012 оны УИX-ын
сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтарч
“Шинэчлэлийн засгийн газaр”-ыг байгуулан ажиллаж байгаа билээ.  УИX-ын
2014 оны 05 сарын 08-ны өдрийн чуулганы xуралдаан дээр гишүүн С.Баярцогтын
“…үндэсний эв нэгдлийн Засгийн газар
байгуулаx” туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл
бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны
байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна” ãýæýý.

 

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр бүсгүй хуримлана

Манай дэлхийн хамгийн
өндөр бүсгүй гэгддэг Бразилийн загвар өмсөгч Элисани да Круз Сильва удахгүй
хуримлах гэнэ. Ирээдүйн нөхөр нь өөрөөс нь хоёр толгой намхан гэнэ. Загвар
өмсөгч маань 2.06 метр, харин сүйт залуу нь 1.62 метр өндөр юм байна.  Залуу хосууд үерхээд нэг жил болж байгаа
бөгөөд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөжээ.

Элисани да Круз Сильва
нь өнчин тархины хавдрын улмаас бөгөдөө гэнэт өссөн аж.  Тэрээр 14 настайдаа  2 метр өндөр болж 15 настайдаа мэс засал
хийлгэж хавдараа авхуулсанаас хойш өсөлт нь зогссон байна. 

 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Мөнхөд гал дүрэлзэж байдаг Янар Даг уул


“Шатамхай уул” нэрээр алдаршñàí Азарбейжан Янар Даг óóëàíä
õýäýí çóóí æèëèéí òóðø ãàë ä¿ðýëçñýýð áàéãàà þì. Энэ ууланд хэзээнээс эхэлж гал
íîöîæ эхэлсэнийг хэн ч мэддэггүй. Нийслэл Баку хотоос зүүн хойд тийш 25 километрийн
зайтай îðøèõ ýíý óóë 116 метр өндөр бөгөөд хормойдоо байгалийн хийн нөөцтэй.
Îéðîëöîîãîîð 10 метр орчим газар байнга гал дүрэлздэг гэж судлаачид үздэг.
Өвдөж зовсон хүмүүс энэ ууланд ирж, шившвэл эдгэрнэ гэж нутгийн иргэд итгэдэг
байна. ßìàðòàà ÷ ýíý óóëûí òàëààð XIII зууны нэрт аялагч Марка Поло
Азарбейжанаас гал дүрэлздэг олон уулс олсон тухайгаа тэмдэглэн үлдээñýí íü áèé.

Categories
мэдээ нийгэм

Бохир усыг 99 хувь цэвэршүүлдэг цаас

Ундны
усны бохирдол дэлхийн хүн төрөлхтөнд тулгамсан асуудлуудын нэг болсон. Бохир ус
хүнсэндээ хэрэглэснээр хэдэн сая хүний амь насанд заналхийлж байдаг тухай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан байнга хөнддөг. Тиймээс хямд төсөр
үнэтэй, хялбар аргаар ундны усаа цэвэршүүлэх шаардлага дэлхий нийтийн өмнө бий
болж байгаа.

Брайн
Гартсайд гэгч эрдэмтэн шүүлтүүр цаас бүтээсэн ба уг цаасыг ашигласнаар ундны
уснаас үүдэлтэй булчин задрах тахал, гэдэсний хижиг зэрэг олон өвчний нянг
идэвхгүйжүүлж, усыг 99 хувь цэвэршүүлэх чадалтай ажээ.