Зам, тээврийн салбарын томоохон зорилтууд ажил хэрэг болж эхэлж буй. Өнгөрөгч долоо хоногт МИАТ компани хоёр дахь шинэ Боинг онгоцоо, УБТЗ-ынхан шинэ суудлын вагонуудаа хүлээж авсан билээ. Тэгвэл маргааш хотын нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобусаа хүлээж авахаар болжээ. “Улаанбаатар төмөр зам”-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж, хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Зам, тээврийн яам болон УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхний дэмжлэгээр дээрх үйлчилгээ удахгүй эхэлнэ. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь нийтийн тээвэрт ашиглах, авто замын түгжрэлийг сааруулах, иргэд зорчигчдын тохь тухыг хангаж, цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобус явуулж буй юм.
Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх сарын 6-наас эхлэн рэйлбус Толгойт-Амгалангийн чиглэлд зорчигчдод үйлчилж эхлэх юм байна. Шинэхэн рэйлбусыг хүлээж авах ёслолын ажиллагаа маргааш 11:30 цагт “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд А.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс урилгаар оролцох ажээ.
Category: мэдээ
Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос олдсон билээ. Уг аймшигт хэрэг нийгмийг цочроож, цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяаг баривчлан саатуулаад байгаагаа нийтэд мэдээлсэн.
Хохирогч охид 19, 20 насныхан байсан. Хохирогч Б нь 1995 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харьяат, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан аж. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан бол нөгөө хохирогч Х 1994 онд Ховдод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэнэ.
Хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Тэр өдөр хохирогч Б, Х нар Э.Золбоо гэх залуугаар дамжуулан Б.Идэрзаяатай танилцжээ. Тэд “Цайз” захын зүүн урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах “Анар” мини маркетаас юм худалдаж аваад хажуу талынх нь “ABBA” гэх пабаар үйлчлүүлжээ. Шөнийн 00.00 цагийн үед Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах Э.Золбоогийн гэрт ирсэн байна. Тэднийд хоол унд болсны дараа Б.Идэрзаяа хохирогчдыг дагуулаад тэндээс гарчээ. Энэ үед Э.Золбоо унтах гээд гэртээ үлдсэн гэж мэдүүлээд байгаа аж. Б.Идэрзаяа охидыг дагуулаад Хар хошуу уул руу явжээ. Ингээд архидаж согтуурсан залуус муудалцаж энэ аймшигт хэрэг болсон байна. Б.Идэрзаяа хэргээ хүлээсэн бөгөөд мэдүүлэг болон эд мөрийн баримтаас түүнийг энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоогоод байгаа аж.
Тэр хавийн иргэд “Цагдаагийнхан энэ хавиар олон хоног самналт хийсэн. Уулыг бүхэлд нь самнасан. Амиа алдсан нэг охины толгой, нөгөөгийнх нь хөл олдохгүй байгаа гэл үү дээ. Цагдаа нар эхний өдөр гартаа гавтай өндөр нуруутай, туранхай залуу авчраад ийш тийш дагуулаад газар заалгаад байх шиг байсан. Бодвол тэр хэрэгтэн нь байсан юм байлгүй” гэцгээлээ. “Хар хошууны тэнд нэг агуй байдаг. Залуучууд тэр агуй руу орж архидаж, хонож өнждөг. Тэр аймшигт хэрэг тэнд л болсон юм шиг байна лээ” гэж тэндхийн нэгэн оршин суугч ярилаа.
Зарим мэдээллийн хэрэгслээр залуус “Давсны булаг” гэх дэлгүүрээс архи худалдаж авсан гэж мэдээлээд байгаа. Тэр дэлгүүрт очлоо. Дэлгүүрийн худалдагч “Хүмүүс андуураад байх шиг байна. Цагдаа нар манайд орж ирээд камерын бичлэгийг шалгасан. Тийм хүмүүс орж ирээгүй гэдэг нь тогтоогдсон. Хүмүүс ойлгохдоо гэр хорооллын, хотоос захдуу газарт хууль үйлчилдэггүй гэж боддог бололтой. Харин ч бид хуулиа ягштал баримталдаг. Дэлгүүрээ заасан цагт нь хааж, 21 нас хүрээгүй хүнд архиар үйлчилдэггүй. Би цагдаагийнхнаас “Яг аль дэлгүүрээс тэр залуус архи худалдаж авсан юм бэ” гэж асуухад юу ч хариулаагүй” гэлээ. Цагдаагийнхан энэ дэлгүүрт орж ирээд Б.Идэрзаяа, Б, Х нарын уулан дээр очоод архи ууж суусан газраас олдсон зарим эд зүйл, хүнсний бүтээгдэхүүнийг эндээс худалдаж авсан эсэхийг нь шалгажээ. “Давсны булаг” дэлгүүрийн худалдагч “Цагдаа нар хувийн үйлдвэрийн цагаан гялгар ууттай, шар шошготой боов, хос сойз гаргаж ирээд манайд зарагддаг эсэхийг нь лавласан. Манайх ерөөсөө тийм ууттай боов зарж байгаагүй. Би амьдралдаа ганц ч удаа тийм хос сойз худалдаж үзээгүй юм шүү” гэлээ. (Бид буцах замдаа “Анар” мини маркетаар орж хос сойз зардаг эсэхийг нь лавласан юм. Энэ дэлгүүрт хос сойз 1800 төгрөгийн үнэтэй байлаа)
Эндхийн оршин суугч эмэгтэй энэ сарын 8-ны орой 20 цагийн үед малаа эргүүлэхээр явж байгаад хэрцгийгээр амиа алдсан охидын цогцсыг анх харсан байна. Тэрээр ийн ярьжээ. “Нар жаргах үед малаа харахаар хажуу уул руу гарсан юм. Гэтэл үс, цус харагдахаар нь “Уул, овоон дээр хэн нь ийм юм хаядаг байна” гэж бодоод цааш алхсан. Гэтэл овооноос мухар хүзүүтэй, сонин улаан юм цухуйж байсан. Одоо байтлаа малын махаар овоогоо тахидаг болоо юу гэж бодтол юун мал манатай. Эмэгтэй хүний бие байсан юм билээ” гэжээ.
Цагдаагийнхныг хэргийн газар очиход уулын баруун энгэрийн орой дээр хад, чулуутай газарт, ар хэсгээс дээш өгсөж явахад хадны дунд цасан дээр эмэгтэй хүний ягаан бас бор өнгийн хоёр гар цүнх харагдсан гэнэ. Цүнхнүүд онгорхой байсан бөгөөд дотор нь уруулын будаг зэрэг гоо сайхны хэрэгслүүд нь байжээ.
Б.Идэрзаяа гэж хэн бэ?
Бямбасүрэнгийн Идэрзаяа 1991 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. Айлын отгон хүү юм байна. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Тэрбээр наймдугаар ангиа төгссөнөөс хойш сургуульд сураагүй. Ажил хийхээр нийслэлд ирсэн юм байна. Хотод Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Их наранд ах, эгчтэйгээ амьдардаг байжээ. Тэрбээр хотод ирээд машин угаалгын газарт анх ажилд орсон юм байна. Дараа нь барилга дээр хэсэг ажилласан гэнэ. Гэхдээ тэрбээр тогтсон ажил хийж үзээгүй. Хамгийн удаандаа нэг газар хоёр сар ажилладаг байж. Хар ажил хийж байхдаа танилцсан найзуудтайгаа байнга шахам архи уудаг байсан гэдгийг ойрын хүмүүс нь ярьсан. Түүний амьдран суугаа тоот хашаанд гурав, дөрвөн айлын гэр байдаг аж. Хорооныхон “Тэр хашаанд хөдөө гадаанаас ирсэн хүмүүс их орж гардаг. Хөдөөнөөс ирж энд сурдаг оюутнууд, ажил хийдэг залуус амьдардаг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Б.Идэрзаяа 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цом” караокед үйлчлүүлж байгаад үл ялих зүйлээр шалтаглан шар айрагны шилээр Э гэх залуугийн толгойн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан хэрэгт холбогдож байжээ. Тэрээр тухайн үед “Бие засах өрөө орчихоод эргээд ирсэн чинь манай найз охиныг Э хүзүүдчихсэн, сонин сонин юм яриад сууж байсан. Тэгэхээр нь надад найз охиноо хардах сэтгэгдэл бага зэрэг төрсөн. Гэхдээ би тэр үйлдэлд уурлаагүй. Дараагаар нь манай найз охин микрофон аваад дуулах гэхэд Э микрофоныг нь булааж аваад “Яасан муухай дуулдаг юм” гэх мэтчилэн сонин зүйл яриад байсан. Тэгсэн манай найз охин уурлаад караокегоос гараад явчихсан. Би найз охиныхоо араас гартал тэр яваад өгчихсөн. Э бид хоёр тооцооноос болж маргалдсан. Би Э-г бөгжтэй гараараа цохьсон. Түүнийг шилээр цохиогүй” гэж мэдүүлж байжээ. Түүний холбогдсон хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хянан хэлэлцээд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэг сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэсэн байна.
Тухайн үед ах, эгч нь хохирогч Э-д 200 мянган төгрөг төлж, гомдолгүй гэх мэдүүлгийг өгүүлж байсан гэнэ.
Б.Идэрзаяа архи уухаараа тавьтаргүй, агсам, омогтой нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьсан. Ажлаасаа гарчихаад хамт ажиллаж байсан хүмүүсээсээ архины мөнгө нэхэж, бааранд орох санал гаргаж уруу татдаг байсан гэнэ. Үүнээс нь болж найз бүсгүй нь түүнээс салсан аж.
Ажил хийж олсон мөнгөө ах, эгчдээ өгдөггүй. Зугаа цэнгэлд зориулчихдаг учраас гэрийнхэн нь ажил хийлгэх сонирхолгүй байж. Тэрбээр өнгөрсөн намар барилгын ажил хийж байгаад гарчээ. Түүнээс хойш ажил хийгээгүй байна.
Д.САРУУЛ
Ц.ӨРНӨХ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Оюу толгой”-н хувьцааны ханш сүүлийн жил гаруйн хугацаанд тасралтгүй уруудсаар өнгөрсөн сард бүр хоёрхон ам.долларт хүрсэн. 25 ам.доллар байсан нэгж хувьцааны ханш ийн шалдаа буутал унасан нь Монголын Засгийн газар “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суусан, “Рио” далд уурхайн бүтээн байгуулалтаа түр хугацаанд зогсоосон, Монголын хөрөнгө оруулалтын орчин буурсан гээд олон шалтгаантай.
Сүүлийн үед Оюу толгойн дэлхийн зах дээрх хувьцаа аажмаар өсч эхэлжээ. Цаашдаа ч тасралтгүй өснө гэсэн прогнозыг шинжээчид хэлж байна. Оюу толгойн баяжмалын үйлдвэрлэл хэвийн хэмжээнд хүрч, цаашид тогтмолжих хандлагатай байгаа. Борлуулалтын хэмжээ өсч байгаа гэх таатай мэдээг ч төслийн зүгээс өгч буй. Өнгөрсөн сард 68 мянга орчим тонн баяжмал борлуулсан бол энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 94 хувь, ирэх онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүний 91 хувийг зарахаар урт хугацааны борлуулалтын гэрээ хийжээ. Ирэх жилийг дуустал Оюу толгойгоос гарах баяжмал худалдан авах эзэнтэй болсон гэсэн үг. Ингэснээр борлуулалтын эрсдлийг хааж, Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын тогтмол урсгалыг бий болгох давуу талтай гэж эдийн засагчид хэлж байна. “Оюу толгой” компанийн хүдрийн олборлолт 2013 оны гуравдугаар улиралд 12 мянга гаруй тонн байсан бол сүүлийн хоёр улирал дараалан тогтмол 21 мянга гаруй тоннд хүрчээ. Баяжуулах үйлдвэр ч бүрэн хүчин чадлаараа аль хэдийн ажиллаад эхэлжээ.
Хоёр ам.доллар руу уруудаж байсан “Оюу толгой”-н хувьцааны ханш уржигдрын байдлаар 4.27 ам.доллар болж өсөөд байна. Тавдугаар сарын 7-ноос хойш аажмаар тасралтгүй өссөн статистик байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой хүмүүс ч эрс нэмэгдэж эхэллээ гэж хөрөнгийн захын шинжээчид онцолж байна.
М.Ууган-Эрдэнэ
Ардчилсан намаас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өчигдөр болжээ. Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга Э.Батсуурь, О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Д.Анхбаяр нар оролцож, орон нутаг дахь намын удирдлагуудтай яриа өрнүүлсэн байна.
Энэ удаагийн видео хурлаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн талаар аймгийнхаа удирдлагуудад удирдамж, чиглэл өгчээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарлаж энэ онд 331 сумаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Намын байгууллагуудаас гаргасан саналын дагуу “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэгт Ардчилсан намын анхан шатны намын бүх гишүүд, сум орон нутгийн иргэд хөдөлмөрчид, сонгуулийн насны сонгогч бүр оролцох бөгөөд сум бүрээс дэмжигч гишүүд хамрагдах юм.
Тус сургалт хэлэлцүүлэг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сумдаас эхлэх бөгөөд орон нутгийн намын гишүүдийг идэвхжүүлэх, сургалтанд хамруулах, чадавхжуулах, анхан шатны намуудын эв нэгдлийг сайжруулж уялдаа холбоог бэхжүүлэхээс гадна туршлага солилцуулах ач холбогдолтой юм. Мөн Засгийн газар болон УИХ-ын хийсэн ажлыг авч хэлэлцэх бөгөөд цаашид хэрхэн ажиллах талаар гишүүд, анхан болон дунд шатны намын удирдлагын санаа бодлыг тусгах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэргэжилтийг авч хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл солилцох зорилготой аж.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа болон УИХ дахь олонхийн бүлгийн үйл ажиллагаа бодлого чиглэлийг гишүүд дэмжигчидэд тайлбарлах, орон нутагт сурталчилах, намын эв нэгдлийг хангах зорилготой талаар дурьдаад энэхүү үйл ажиллагаанд намын гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалав.
Зовлон, жаргал ээлжилдэг хорвоо гэж ярьдаг. Сар шинийн идээнийхээ үеийг хүртэл жаргал, зовлон, жаргал гэж өрдөг сүсэг бий. “Багаасаа зовлон үзэж, хэцүү амьдрал туулсан болохоор өтлөхдөө жаргах нь дамжиггүй”, “Зовлон үзсэн хүн ухаантай байх нь аргагүй”, “Хүүхдийг хэтэрхий жаргалд умбуулах дэмий. Бага ч гэсэн зовлонг мэдрүүлж өсгө” гэх мэтээр ярих хүн олон. Багадаа зовлон үзсэн хүн жаргадаг гэдэг нь худлаа. Ихэнх тохиолдолд зовсон хүнийг бусад нь өрөвдөж, энхрийлдэг. Тэр хэрээрээ бусдад буруу тохдог, хэн нэгнээр өрөвдүүлж өөрийнхөө хэргийг бүтээгээд сурчихсан байдаг. Амжилттай яваа нэгнийг өөртөө тусалсангүй гэж өс санаж, хэн нэгэн заавал зовлонг нь зохицуулах учиртай мэт аашлах нь элбэг. Ингэж бусдаар өрөвдүүлж, тэдний дэмжлэгээр өдөр, хоногийг өнгөрөөгөөд байхад жаргах нь юу л бол. Тиймээс л зовлон, жаргал биш зовлон зовлон болоод байгаа хэрэг.
Хүүхдийнхээ хажууд болохгүй, бүтэхгүй, байхгүйн зовлон тоочиж, амьдралд сургах гэсний хэрэггүй мэт. Таныг өрөвдөж байгаа хүүхэд өөр хэн нэгэнд зовлон тоочихоос хэтрэхгүй. Харин болж бүтэж байгаа бүхнээ дэргэдэх хүмүүстээ, хүүхдэдээ нээ. Жаргалтай хүн бардам, бусдадаа гэрэл түгээж жаргал, жаргалыг дагуулдаг.
Б.Цэцэгдэлгэр
Туркийн Сома хотын ойролцоох уурхайд дэлбэрэлт гарсан тухай мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр үүий улмаас 270 хүн амь үрэгджээ. Туркийн Засгийн газрын тэргүүн Р.Тайипа нөхцөл байдалтай танилцахаар хэргийн газар очсон билээ. Гэтэл цугларсан хүмүүс Ерөнхий сайд машин руу чулуугаар нүүлгэжээ.Үүнтэй холбогдуулан өчигдөр Анкара болон Стамбул хотноо эсэргүүцлийн цуглаан болж Засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Туркт уурхайд дэлбэрэлт болсонтой холбогдуулан тус улсад гурван хоногийн гашуудал зарлажээ.
Ю.Дэлгэр
БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
1920-иод оны дундаас Монголын удирдагчид бие даасан бодлого явуулж эхэлжээ. Тэр үед Зөвлөлт Хятадын харилцаа маш сайн байлаа. Манжуурыг эзэлсэн Жан Золин болон түүний араас дэмжигч япончуудыг даран сөнөөхөөр Бээжинд ирж суурьшсан Сун Ятсэний гоминданчууд Зөвлөлттэй үгссэн байв. Монголоор дамжуулж гоминданд зэвсэг нийлүүлэхээр туршиж байлаа. Сибирийн төмөр замыг Улаанбаатараар дайруулан Бээжинтэй холбох төлөвлөгөө гарчаад байв.
Энэ үед Монголын удирдагчид идэвхитэйгээр гурав дахь хөрш хайж байлаа. Монгол нь Швейцарь лугаа адил хөгжинө хэмээх гол үзэл сурталч Цэвээний Жамсран хэлсэн нь улс орны гадаад бодлого төвийг сахисан шинжтэй байна гэдгийг тодорхойлсон хэрэг. Хамгийн түрүүн гадаад ойрын түншээрээ Германыг сонгов. Дараахь онуудад нь Германы тусламжаар Монголд тоосгон завод, анхны жижиг цахилгаан станц, төмрийн завод зэрэг үйлдвэр байгуулан герман мэргэжилтэн урилгаар ирж ажиллах болсноос гадна Германы геологийн экспедици ирж хайгуул шинжилгээ хийх боллоо. Германы AEG пүүсээс худалдаж авсан 500 кВт чадалтай цахилгаан станц нь Монголдоо анхных байлаа. 1926 онд анхны 25 хүүхдийг Германд сургуульд явуулсан ба тэд Лайпциг, Берлин гэх мэт таван хотод таран сууж, айлаар амьдран, дунд сургууль, лицей, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургуульд сурах боллоо. Төлбөрийг нь Монголын Засгийн газар хийж байсан ба түүгээр үл барам Франц, Германд суралцаж буй сурагчийн монгол захиргаа байгуулж даргаар нь Ишдорж ажиллаж байв. Суралцагсдын тоо дараагийн элсэлтээр нэмэгдэн 50 хүрсэн ба 1928 онд Гэгээрлийн яамны сайд Эрдэнэ-Батхаан явуулсан хүүхдээ эргэн Герман, Франц орж байв. Тэрээр цаашлан Итали орсон байдаг.
Москва дахь Германы Элчин сайд Брокдорф-Ранцау гүнгийн санаачилгаар 1925 онд Монголын худалдааны төлөөлөгч Германд ирлээ. Тэднийг Монголын Засгийн газрын ажилтан Сампилон толгойлж байлаа. 1925-1926 онд Handel-delegation der Mongolei Берлинд байв. Европ дахь эдийн засгийн албан ёсны харилцаа нь бараг зөвхөн Германтай л тогтож байсан ба Франц, Шведтэй түр зуурын харилцаатай байсан юм. Энэхүү худалдааны төлөөлөгчөөр дамжиж л машин тоног төхөөрөмжийг Германаас авсан, мэргэжилтэн Германаас захиалсан байв. Германтай хийх худалдаа нь голдуу бараа солилцооны журмаар байсан ба энэ нь Монголын Европтой бараа солилцоогоор худалдаа хийх анхны оролдлого юм. Бүр цаашлаад Берлинд Монголын консулын газар байгуулах талаар хэлэлцээ эхэлсэн байтал төлөөлөгчид гэнэт гэдрэг татагджээ. Монголын Засгийн газрын урилгаар ажиллаж байсан герман инженер Фриц Вискэ 1928 онд Гадаад Монголын эдийн засгийн нөхцөлийн талаар их өндөр үнэлэгдсэн өгүүлэл бичиж хэвлүүлснийг Германы ГЯЯ ихэд сонирхож байсан байх юм.
Монголын удирдагчид улс орноо гадаад гүрнүүдээр хүлээлгэн зөвшөөрүүлэх бололцоо хайж байсан аж. Герман, Англи, Америктай холбоо тогтоохыг Жадамба, Хятад, Японтой ойртохыг Дамбадорж шимтэн хөөцөлдөж байв. Харбин дахь Америкийн консул, Хятадад суух Английн худалдааны төлөөлөгч нарыг 1926 онд Баянтүмэнд ирэхэд Жадамбаа нууцаар уулзаж байсан гэх буюу Манжуурт сууж байсан Японы консул, Москвад сууж байсан Японы цэргийн аташег Дамбадорж Монголд ирүүлэхээр хөөцөлдсөн. Эдгээр ажиллагааныхаа хариуд Москвагаас хатуухан банга хүртсэн. 1928 оны ТХ-ны хурал дээр Жадамбаа, Дамбадорж нар “Хятад, Япон, Герман, Англи, Америктай ойртох нэгдэх гэсэн юм байхгүй, гагцхүү Монгол Улс бүрэн тусгаар тогтнолоо албан ёсоор хүлээлгэн зөвшөөрүүлэхийн тулд гадаад улстай хууль ёсны хүрээнд харилцаж ирсэн нь буруу болж байна уу?” гэж сөргүүлэн асууж байлаа. Сүүлд Цэвээн Жамсрано байцаагдаж байхдаа Цэрэндорж, Амар, Жадамба, Дамбадорж нарын зэрэг Монголын гол удирдагчид Монгол үндэстнээ гэсэн чиглэл бүхий бүхэл бүтэн бодлого явуулж байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үндэсний асуудал шийдэх таван гол бодлого гэдгээ Монголын газар нутаг, үндэс, ард түмэн, эрх чөлөө, тусгаар улс хэмээн томъёолжээ.
Монголын удирдагчдын бие даах гэсэн, үүндээ гурав дахь хөршийг оролцуулах гэсэн бодлого Москва болон Коминтерний хүчтэй шахалтанд ороод эхэлмэгц Монголын цаашдын хөгжлийн зам мөрийн тухай өөрийн хувилбарыг хийж ТХ-ны албан ёсны хариу тайлбар болгон Дугаржав, Гэлэгсэнгэ нараар 1927 оны тавдугаар сард Москвад хүргүүлжээ. Тэдний авч очсон бичигт “Тус нам болбоос жинхэнэ пролетари хэмээх үйлдвэрчний нам лугаа адил үгүй. Тус намын гишүүн болбоос мал өсгөх ажил бүхий жижиг өв хөрөнгө бүхий этгээд нар болой”… хэмээн өөрийгөө большевик биш харин жижиг буржуйн үзэлтэн гэдгээ улаан цагаангүй тайлбарлажээ. Дургүй нь хүрсэн зөвлөлтүүд Коминтерний их хуралд ирсэн зөвлөх эрхтэй гишүүн Монголын төлөөлөгчдийг “зочны” суудалд суулган МАХН-ыг Коминтернээс хөөсөн сэтгэгдэл төрүүлэв.
Энэ үед Коминтерний Монголын комисс нэлээд том бүрэлдэхүүнтэй байв. Тэд Монголын зөрүүд удирдагчдыг “баруунтан” хэмээн нэрлэхээр аль урдаас төлөвлөсөн байв. Зөвлөлтүүд эдний эсрэг хүчнийг төрүүлэн бэлтгэх эрчимтэй ажиллагаа зохиох нь тэр. Энэ явуулгандаа МАХН-ны залуу гишүүд, МХЗЭ-ийн идэвхтэн, хөдөөнөөс дэвшин ирж буй хүмүүс болон Зөвлөлтөд сурч буй оюутныг гол түшиг тулгуур хүчнээ болгон ашиглажээ. Гэндэн, Жигжиджав, Бадрах, Шижээ, Элдэв-Очир, Лааган, Лхүмбэ зэрэг залуусыг “хөгшдийнх нь” эсрэг турхирч эхэллээ. Энэ залуусыг хөдөөнийхөн гэж нэрлэв. Энэхүү “хөдөөнийхөн” дээрээс хүч хавсруулахаар
-КУТВ-ийнхэн хэмээн Москвад коммунист үзэл сурталд суралцаж буй залуус,
-Тверийнхэн хэмээн Тверь хотын цэргийн сургуульд сурч буй залуус,
-Намын сургуулийнхан хэмээн Улаанбаатарт коммунист үзэл сурталд сурч буй залуус гэсэн дайрах отряд тус тус бэлджээ.
МАХН-ын долдугаар их хурлыг зарлан хуралдууллаа. Хурлын бүх нарийн ширийнийг Улаанбаатарт гэнэт десант маягаар орж ирсэн коминтерний төлөөлөгчид зохион байгуулсан ба мөнөөх учраа олоогүй хөөргөн залуучуудын амаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан байна. Тэд л чухам “худонец”, “кутвианец”, “ревсомолец” гэсэн нэр томъёо гаргаж өөрсдийнхөө ойлголт ба үзэмжээр Монголын удирдлагыг баруун, зүүн болгон хуваажээ. “Намын зүүн ангийн гишүүдийн эрмэлзэх санал” хэмээх зүйлийг бичиж мөнөөх залуучуудаар гарын үсэг зуруулан “баруун оппортунистуудын” эсрэг гол баримт бичиг, МАХН-ын цаашдын мөрдөх гол үзэл суртал болгожээ. 20 “зүүнтэн” гарын үсэг доор нь зурсан “Платформа оппозиции в МНРП по вопросам международного и внутреннего положения МНР” гэсэн орос гарчигтай энэ баримтыг зөвлөлтүүд боловсруулан зохиож, буриадууд орчуулж, мөнөөх хөөргөн залуучууд уншжээ. Их хурлын дундуур 1928 оны арваннэгдүгээр сарын 29-нд Москвад БХК(б)Н-ын УТТ хуралдаж Дамбадорж, Жадамбаа нарыг Монголын удирдлагаас үтэр түргэн хөөн зайлуулах эцсийн шийд гаргалаа. Энэхүү эцсийн шийд гаргахаас өмнөхөн нийслэл Улаанбаатарт ирсэн Коминтерний төлөөлөгчид хоорондоо удтал ярилцан маргаж, хэнийг яаж зайлуулах, хэнийг удирдлагад тавих, хэн хэнийг ТХ-ны гишүүн болгох, хэн ямар яамны сайд болох зэргийг нарийн хэлэлцсэн байна. Намын долдугаар их хурал 47 хоног хуралдан сунжирч эцэст нь Москвагаас зохион байгуулсан төрийн эргэлт амжилттай хэрэгжсэн юм.
Хурал дуусмагц Коминтерний тушаал ёсоор “гадаадын капиталыг шахан зайлуулах” бодлого хэрэгжиж эхэллээ. Энэ нь эдийн засгийн харилцаанд Зөвлөлтийн “капиталист бус” нөлөөг бүрэн монопол болгож, бусдыг нь шахан зайлуулна гэсэн үг юм. Энэ үед Монголын дотоод таваарын гүйлгээний 67 хувийг мөнөөх “гадаадын капиталист” капитал эзэгнэж байлаа. 1929 оны байдлаар импортод 9.8 хувь, экспортод 26 хувийг мөнөөх “капиталист” ганзагачин гүйцэтгэх аж. Монгол нь малын түүхий эдээс гадна ангийн үсний гайгүй экспортер байлаа. 1.1 сая тарвага, 7.4 мянган хэрэм, 32 мянган үнэг, гурван мянган чонын арьс зэргийг гадагш гаргадаг байсан нь нийт экспортын 15 гаруй хувийг эзэлдэг байв. Эдгээр болон бусад түүхий эдийг цуглуулахын тулд болж буй чөлөөт өрсөлдөөнд Зөвлөлтийн капитал Монголын зах дээр үргэлж хоёр гурав дугаар зэрэгт орж байв. Ингээд 1929 онд гарын үсэг зурсан “Монгол-Зөвлөлтийн харилцааны үндсэн зарчмуудыг тогтоосон гэрээнд”: Зөвлөлтүүд экспортын гол бүтээгдэхүүн болох түүхий эд, малын болон ангийн арьс үсийг гадагш гаргах “онц эрхийг” улсын мэдлийн болгож, гаргахыг нь хориглоод харин өөрийн Сибгосторг, Дальгосторг, Кожсиндикат, Центрсоюз зэрэг “социалист” пүүстээ түүхий эд чөлөөтэй цуглуулах, онц эрхийг олгуулжээ. Ингэснээр 1925 онд ноосны 86 хувь нь Хятад руу, 13 хувь нь ЗХУ руу экспортолдог байсан бол 1926 онд 76 хувь нь хойшоо, 22 хувь нь урагшаа гардаг болов. Мөн Хаалган, Мүгдэнд байсан Монголын харилцан туслалцах хоршооны салбаруудыг хаав. Хувиараа валют хил гаргахыг хориглов. Дэлгүүр нээх, түүхий эд цуглуулах, хилээр гаргаж оруулах дээр ийнхүү хавчин шахах бодлого явуулсны үр дүнд Монголын гадаад худалдаа эгшин зуур тэр чигээрээ зөвхөн зөвлөлтүүдийн мэдлийнх боллоо.
Гадныхныг бизнесийн хувьд төдийгүй иргэний хувьд шахах ажиллагааг зэрэгцүүлэн хүчтэй явуулав. 1926 оны бүртгэлээр Хятадын харьяат 2 800, төвдүүд 400 орчим, Герман, Их Британи, АНУ, Дани, Франц, Унгар, Польш, Итали зэрэг улсын иргэн 2700 орчим байжээ. Мөн 1925 онд тоолсноор Гандан, Богдын ордонг оруулалгүй тооцоход монголчуудын хашаа 2 368, орос, хятад, төвд, англи, америк, европчуудын хашаа 1 019 байв. Эднийг яс бүртгээд хөөж туун, явж өгөхгүйг нь хүчээр буцаажээ. 1929 онд зөвхөн Улаанбаатараас 4 000 илүү иргэнийг хөөж явуулсан байна. Дамбадоржийн олж ирсэн герман, швед, данийн мэргэжилтэн ийнхүү уригдаж ирээд хөөгдөж буцлаа. Энд Монголын зах зээлийг ямар ч өрсөлдөгчгүйгээр хүчээр дагнан эзэгнэх гэсэн зөвлөлтүүдийн эдийн засгийн сонирхлоос гадна Монголыг гадаад ертөнцөөс бүрэн таслах гэсэн улс төрийн асар том бодлого зэрэгцэн явсан юм. Чухам энэ бодлогын хүрээнд Дамбадоржийн Герман, Францад сургуульд явуулсан тавиад хүүхдийг 1930 он гэхэд яаралтай дуудаж буцаажээ. Мөн гадаадын сайн дурынхан, тусламжийнхан, сайн санааны элч нар ч хөөгдлөө. Хөвсгөл, Булганд фермийн аж ахуй байгуулж нутгийн ардуудад амьдралаа сайжруулах арга зааж өгч байсан Данийн мэргэжилтнүүд хөөгдөн гараад энэ ажлаа Өвөр Монголд үргэлжлүүлсэн болно.
Ийнхүү Монгол нь гаднаас бүхэн тусгаарлагдсан ба одоо энэ нутаг дээр ямар ч байгалийн болон нийгмийн гамшиг болоход хүн төрөлхтөн мэдэхгүй өнгөрөх бүрэн бололцоотой боллоо. Дараа нь коммуна байгуулж ардын малыг хуу хураасан. Хөрөнгө хураах их ажил өрнөсөн. Гадаадын капиталыг хөөсний дараа түүгээр баяжсан хүмүүсийн хөрөнгийг хураана гэжээ. Дууссаных нь дараа энд тэндгүй барьцсан асуудал гарсан тул Хөрөнгө хураах хоёрдугаар ажиллагаа давтан болсон байдаг. Явсаар 1932 онд иргэний дайн болсон доо. Шийдэм, бороохойгоор зэвсэглэсэн Монголын малчин ардын эсрэг танк онгоцоор зэвсэглэсэн Монголын байнгын арми тулалдаж зэрлэгээр даран сөнөөсөн.
Дэлхий ертөнцөөс дал шахам жил таслагдсан Монгол оронд гадаадын хөрөнгө оруулалтын тухай яриа дөнгөж 1990 оноос дахин амилсан. 1990-2004 оны хооронд Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын гадаад айлчлал болон хурал зөвлөгөөнд хэлсэн үгэнд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд орж ирэхийг уриалсан урилга 200 орчим удаа дурьдагдсаныг хэн нэг нь тоолж амжжээ. Гэвч энэ хооронд дорвитой гэж хэлэгдэхээр хэн ч орж ирээгүй юм.
2011.10.17
Уламжлалт шашин шүтлэг Монголд эргэн дэлгэрэхдээ ихээхэн гажуудал дагуулж, байгальд хор хөнөөл учруулахуйц зан үйлүүдийг шинээр бий болгож байна. Тэдгээрийн золиос нь онгон байгаль, ой модод юм.
Сэтгүүлч Б.Галаарид
Монголчууд байгаль дэлхий дээрх ус, чулуу, мод гээд бүх зүйл амьд гэж эртнээс үзсээр ирсэн. Тийм болохоор байгалиас ямар нэг зүйл авахдаа аргадаж гуйж байж авдаг, хэрэгцээнээсээ илүү зүйл авахыг цээрлэдэг байв. Энэ нь эрс тэс уур амьсгалтай, эмзэг хөрстэй Монгол орны байгалийн унаган төрхийг саяхныг хүртэл хэвээр нь хадгалах гол хүчин зүйл болсон юм. Байгалиа хайрлах энэ уламжлалыг ихэнхдээ хүмүүсийн итгэл бишрэлээр дамжуулан амьдралын хэвшил болгодог байжээ. Олон мянган жилийн түүхтэй бөө мөргөл ингэж байв. Монгол улсын нутагт анх 1580-аад онд нэвтэрч, улмаар үндэснийх болтлоо нутагшсан буддын шашин ч мөн адил ингэж байв.
1937-1990 оны хооронд коммунист төр монголчуудад шашингүйн үзлийг тулган хүлээлгэж, иргэдийн шүтэж бишрэх эрхийг хааж боосон ч байгаль дэлхийгээ амьдчилан хайрлах, хүндэтгэх уламжлал ихэнх хүмүүст хадгалагдсаар байсан юм. 1990 оноос шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсноор уламжлалт шашны шинэ сэргэлтийн үе эхлэв. Энэ үеэр эрт дээрээс шүтэгдэж байгаад буддын шашинд түрэгдэн бараг мартагдаад байсан бөө мөргөл хаа сайгүй сэргэж эхэлсний гэрч нь өнөө цагийнхан болж байна. Бөө мөргөл анх сэргэхдээ зөв замаар явсангүй. Олон зуунаар мартагдсан шүтлэг мөргөлийн зан үйлийг ийм л байсан болов уу гэх төсөөллөөр хийж эхэлсэн нь тэр бүр зөв байсангүй. Түүний нэг нь хадаг модонд уях ёс юм.
Хадаг уг нь бөө мөргөлд огт хүртээлгүй, харин Буддын соёлыг даган орж ирсэн эд. Хүр хорхойноос гаргаж авдаг, зөөлөн торгомсог, олдоц багатай, түүнийгээ дагаад үнэтэй эд байв. Тийм болохоор онцгой хүндэтгэлт зан үйлд хэрэглэдэг байж. Гэтэл Хятадын овсгоотой үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирлаа. Түүний тусгал нь монголчууд хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон явдал юм. Хүмүүс хадгийг янз бүрийн сэдэл зорилгоор уядаг. Зарим нь газар лусын эзэнд эдийн дээдийг өргөж, аргадаж, аврал ивээлд нь багтаж байна гэж бодно. Зарим нь муу муухайгаа энд зангидан үлдээж байна гэж шившиж уяна. Гай барцдаасаа ийм маягаар дом хийн салж болно гэж зарим нь хатуу итгэдэг. Тийм болохоор хэн нэгний уясан хадгийг өөр хүн зүрхэлж авдаггүй, хотын гудамж талбайг цэвэрлэх үүрэгтэй хүмүүс ч хараагүй мэт өнгөрөөдөг.
АЯн замаас олсон санаа
2013 оны зургадугаар сарын 16-ны өглөө. Бид Дархан хотоос Улаанбаатарыг зүглэн хөдлөх гэж байв. Бид гэдэг маань миний хань Ш.Должинсүрэн, унаган багын анд Д.Батсуурь, түүний гэргий А.Оюунчимэг нар.
Амралтын өдөр яагаа ч үгүй эрт Улаанбаатар орж байхын оронд хэдүүлээ зам дагуух моднуудад уясан хадгийг цэвэрлэвэл ямар вэ гэсэн саналыг бүгдээрээ зөвшөөрөн дэмжив. Хайч, цаасны хутга, бээлий, шуудай тэр дор нь худалдаж авав.
Дарханаас Баруунхараа хот хүртэлх 50 км засмал зам дагуух моддын хадгийг цэвэрлэх гэж бид бүтэн өдрийг зарцуулж, орой нь ядарч сульдсан ч сэтгэл хангалуун гэгч нь гэрийн бараа харцгаав.
Залуу модод их хурдан ургаж бүдүүрдэг болохоор түүнд уясан хадаг чивчирч чангараад их биерүү нь шигдэн орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг болохыг би хоёр жилийн өмнө хэсэг нөхдийн хамт Улаанбаатар хотод Туул голын эрэг дагуух газрын моддыг цэвэрлэж байхдаа ойлгосон. Синтетик хадаг барагтай бол тасардаггүй, цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог.
Харин энэ удаад тэрхүү хадаг нь өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болдгийг олж мэдсэн юм. Мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж, модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдөг юм билээ. Бас болжмор сарвуугаараа хадганд ороолдоод салж чадахгүй үхсэнийг ч харлаа.
Өтөнд идүүлж буй модод, хадганд боомилуулан тасрах шахсан мөчирний зургийг фэйсбүүк дээрээ тавьсныг минь үзээд маш олон хүмүүс цочирдон гайхаж, модонд хадаг уях ийм муу үр дагавартай юм гэж үү хэмээн дуу алдацгаасан. Цахим ертөнцийнхөн Баруунхараагийн хажууханд байх нэгэн залуухан мод хадганд чивчиртэл ороолгочихоод амьдрах гэж хэрхэн тэмүүлсний ул мөр болох тасрах шахсан мөчирний зургийг бие биедээ дамжуулж, санал сэтгэгдлээ хуваалцаж байв. Би тэр залуухан модыг модонд хадаг уяж үхүүлэхийн эсрэг аяны гол бэлгэдэл болгохсон гэж боддог. Хүмүүст жил жилийнх нь зургийг үзүүлж, тэгэхэд амьдрал бэлэглэсэн мод минь ийм болжээ хэмээн харуулна, мухар сүсгийн хорт үр дагаврыг байнга сануулна гэж төлөвлөөд байгаа.
Ийм жишээ бусад улс оронд байж л байдаг. Ялангуяа Сахарын элсэн цөл дэх Тэнэрэгийн модны гунигт түүх унаган байгалиа хайрлахгүй бол хэрхэн сөнөж мөхдөгийн бодит жишээ болсоор байна. Хааш хаашаа хэдэн зуун километр газарт нэг ч өвс ургамалгүй эзгүй хоосон цөлийн гүнд гав ганцаараа ургаж байгаад хүний буруугаар амь тасарсан тэрхүү модны гунигт түүхийг санах бүрт сэтгэл минь эмзэглэдэг. Энэ эмзэглэл яван явсаар модны хадаг цэвэрлэхэд хүргэсэн байж ч мэднэ.
“Амьд байгалиа хайрлая” гэдэг сайн санааны аян санаачилна, олон нийтийг татан оролцуулна, чадвал бүх нийтийн хөдөлгөөн болгоно гэж би Дарханы зам дагуух моддоос өттэй, тоос шороотой хадаг салгаж зогсохдоо хатуу шийдсэн юм.
Мухар сүсгийн золиос
2013 оны долдугаар сарын 22. Хэвлэлийн бага хурал хийж “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аянд нэгдэхийг уриаллаа. Энэ санаачилгыг маань хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөн, нийгмийн янз бүрийн давхаргынхан талархан дэмжиж, хэзээ хаашаа явах вэ хэмээн лавлаж эхэллээ.
Хадганд боомилуулсан модод Монголын хаа сайгүй байгаа болохоор хаашаа ч явсан болохоор байлаа. Нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар хадаг яндар. Тийм болохоор сонголт хийхэд хэцүү байсан бөгөөд эцэст нь Сэлэнгэ аймгийн нутагт байдаг Ээж модны орчныг цэвэрлэхээр болов.
Улаанбаатараас 310 км зайд байх Ээж модыг хүсэл биелүүлэх шидтэй гэж үзэн шүтэж эхэлсэн нь чухам хэзээ вэ гэдгийг мэдэхгүй. Ямартай ч анхны шүтэж байсан мод нь шатмагц өөр нэгийг “Ээж мод” хэмээн “тодруулсан”, энэ байдал сүүлийн хориод жилд дөрвөнтөө давтагдсан гэх. Энд зарим өдөр 300 хүртэл тооны машин хол ойроос ирдэг гэхээр хэр их хөлтэй газар гэдэг нь тодорхой.
2003 онд Д.Бямбадорж гэдэг зайран энд бөөгийн тахилга хийснээс хойш жил бүр олон тооны бөө, сүсэгтнүүд очиж хавар, намрын тахилга гэж хийдэг болжээ. Үүний улмаас энд ирэгсдийн тоо огцом нэмэгдэж, ганцхан Ээж гэх модыг биш, эргэн тойрных нь бүх модонд хадаг уядаг болжээ. Ингэж хадгаар бүрхсэн моддын эзлэх талбай ойролцоогоор 5-6 га газар гэхээр ямар их газар, хичнээн олон мод хүмүүсийн мухар сүсгийн золиос болж байсан нь тодорхой.
Хамгийн гол нь Ээж модонд ирсэн хүн эндээс юу ч авч явж болохгүй гэсэн эзэнгүй яриа тэнүүчилдгийн улмаас мөргөлчид хогоо хүртэл үлдээдэг “хачирхалтай ёс” тогтсон байв. Ерөөсөө мухар сүсэг гэдэг ямар инээдэмтэй байдал үүсгэдгийг Ээж модонд хүүхнүүд хөхний даруулгаа тайлж үлдээдэг ёс дэлгэрснээс харж болно. Ингэвэл хүүхэдтэй болно гэж хэн нэг нь “айлдсаны” улмаас үр хүүхдийн мөрөөдөлд автсан хөөрхий бүсгүйчүүд ийнхүү олны дунд хөхний даруулгаа шувталж зогсох болж. Сүсэгтнүүд Ээж мод болоод эргэн тойрны моднуудад хадаг яндар нэвсийтэл зүүж, сүү архи нортол нь цацаж, тос түрхэж, дараагийн хүмүүс нь мөнөөх үйлийг давтан хийдгээс болж халуун дулаан цагт тэр орчимд нигширч муудсан үнэр ханхалж, ялаа батгана бужигнаж, өт хорхой үржиж, мөргөлчдийн өргөсөн хүнсний зүйлээс ахиухан хүртэх гэсэн нохой, үхэр хүртэл хүмүүстэй орон зай булаалдана. Холоос ирсэн мөргөлчид энэ газарт ариун гэгээн юм юу ч үгүй болсныг үл анзааран хүслээ шивнэж, залбирч, зарим нь газар сөгдөн сунаж мөргөнө. Мухар сүсэг гэдэг хүнийг сохор болгодог аж.
Бид олуулаа, бүр олуулаа гэх итгэл
Ээж мод руу бид хоёр удаа очиж цэвэрлэсэн юм. Эхний удаад жараад, дараагийн удаад 120 орчим хүн сайн дураараа явсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан, үндэсний үйлдвэрлэгч компаниуд манай аяныг дэмжлэг их тус болсныг хэлэхгүй байж чадахгүй нь.
Аяны үеэр “Будда” төвийн тэргүүн Хоролбат лам хадагны зөв хэрэглээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа ярьж, өөрөө шавь нартайгаа хамт Ээж модонд очиж хадаг цэвэрлэлцсэн юм. “Тэнгэрийн тод тамга” ТББ-ын залуучууд бидэнд их тус болсон. Тэнгэр шүтлэгтнүүд, бөө нараас бүрдсэн тус байгууллагын залуус бөө мөргөл бол байгаль дэлхийд хор учруулах ямар нэгэн зан үйл үйлдэх ёсгүй, өнөөгийн бөө нарын хийгээд байгаа зан үйлийн ихэнх нь хүмүүст буруу хүмүүжил олгож байна гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Халх удган Огторгуй ийм ажил зохиогдож буйг сонсоод биднийг дэмжихээр өөрийн найз нөхдийг дагуулан Ээж модон дээр ирсэн бөгөөд олон нийтэд хандан түүний нүдэндээ нулимстай хэлсэн үг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр “Би энэ газрыг ариун дагшин газар гэж эртнээс сонссон. Байгаль ээж үнэхээр энэ газарт гоо сайхнаа харамгүй хайрлажээ. Харамсалтай нь хүмүүс бидний буруугаас энэ сайхан ариун дагшин байгаль хогийн цэг болж хувирсан байна. Та нар аав ээждээ золгох гэж ирээд хайр хүндэтгэлийнхээ илэрхийлэл болгож хоолой хүзүү, гар хөлийг нь даавуугаар чивчиртэл баглаж, нүүр рүү нь архи, сүү цацаж, эргэн тойронд нь бүх хогоо хаячихаад явдаггүй биз дээ. Ухаараач ээ хүмүүс ээ. “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аянд нэгдээч ээ” гэж хэлсэн юм.
“Тэнгэрийн тод тамга” ТББ-ын тэргүүн Баттөгс “Модонд ингэж хадаг уях заншил монголчуудад байгаагүй. Энэ бол уламжлалт шүтлэг эргэж сэргэх үед нэвтэрч буй буруу зан үйл. Нүүдэлчин монголчууд шашны зан үйл хийхдээ бүү хэл улирлын өнгө даган гэрээ нүүлгэхдээ ч буурин дээрээ ямар нэгэн ул мөр үлдээдэггүй соёлыг бий эрт дээрээс бий болгож чадсан, байгальдаа дэндүү хайртай ард түмэн. Байгальд халтай, бусдад буруу хүмүүжил ойлголт өгөх үзэгдэл болгонтой бид тэмцэх ёстой” гэж ярьж байна.
Ээж модыг цэвэрлэсэн хоёр удаагийн аян хүмүүсийн сэтгэлд хүрч, бас шашны зан үйлтэй холбоотойгоор байгаль орчныг бохирдуулсан байвал гар хүрч, цэвэрлэж болдог юм байна гэсэн итгэл бий болсныг би Монгол орны хаа сайгүй явахдаа мэдэрч, тэр болгонд байгаль дэлхийгээ хайрлах халуун сэтгэлтнүүд маш олон юм байна, бид олуулаа гэсэн омогшил төрдөг болсон. Энэ бол сайн эхлэл, бас сайн сайхны дохио юм.
Шашны хийрхэл эдийн засгийн том хохирол дагуулж байна
Өнөөдөр шарын шашин, бөө мөргөлийн аль аль нь зан үйлдээ хадаг, шахмал цай, торго дурдан зэргийг ихээр ашиглаж байна. Эдгээрийн алийг нь ч Монголд үйлдвэрлэдэггүй бөгөөд ихэвчлэн Хятадаас худалдан авдаг. Шашны эд зүйлсийн худалдаанд маш их хэмжээний мөнгө эргэлддэг нь ойлгомжтой ч чухам хэр хэмжээтэй вэ гэдэг статистик мэдээ хаана ч байхгүй байна. Хятадаас эдгээр барааг авчирч зарж буй худалдаачидтай уулзахад ихэнхдээ 20 орчим хувийн ашиг олдог гэж ярьж байгаа бөгөөд үйлдвэрлэн борлуулагч үүнээс илүү ашиг олж буй нь мэдээж.
Манай аяныхан анхны удаад Ээж модны орчмоос таван тэвш орчим хадаг цэвэрлээд орхисон. Бидний дараа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрагч” компанийнхан “Амьд байгалиа хайрлая” аяныг дэмжин хорь гаруй тэвш хадаг яндар хогийн цэгт ачиж хүргэсэн гэж тус компанийн захирал Д.Соёлбаатар мэдээлж байсан. Хоёр дахь удаагаа бид таван тонн хадаг цэвэрлэсэн. Ганцхан Ээж модны орчимд гэхэд л арваад жилийн дотор ийм их хэмжээний хадгийг өргөл болгон үлдээжээ.
Гэтэл хамгийн хямдхан хадаг өнөөдөр Монголын зах зээл дээр 500 орчим төгрөгийн үнэтэй байна. Үүнийг тонн тонн хадганд шилжүүлэн бодвол ямар тоо гарах бол? Монголын уудам нутгийн хаа сайгүй байгаа хадаг болоод бусад өргөлийн эд зүйлсийн нийт өртгийг тооцоолбол хэд гэсэн дүн гарах бол?
Энд бид янз бүрийн уул хайрханы тайлга тахилга, хутагт хувилгаан тодруулах, шинээр бөө болгох, суварга босгох зэрэг олон олон зан үйлийн цаана эдийн засгийн ямар хохирол гарч буйг огт дурссангүй. Монголчууд эдгээрт ямар их ач холбогдол өгч, хэр нүсэр хөл хөдөлгөөн болдгийг гаднын нэг ч хүн төсөөлж чадахгүй. Яагаад гэвэл тэнд асар их мөнгө ямар ч учир утгагүй урсаж байдаг.
Хөрөнгө хүч урсгасан, цаг хугацаа үрсэн элдэв зан үйл, шашны хийрхэл, туйлшралаас монголчууд оюун санааны төдийгүй экологи, эдийн засгийн асар их хохирол амсаж буйг түрүүч нь ухаарч алдаагаа засахын төлөө хичээж эхлээд байна.
Мухар сүсэг, байгаль дэлхийгээ хайрлан хүндлэхийн зааг ялгаа, хил хязгаар ч нэгэнт тодорхой болж эхлээд байна. Тийм болохоор шашны хийрхэл туйлшралын манан монголчуудын тархи оюунаас бага багаар сарнин арилах болно.
-Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан хорих ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураалаа-
Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан байна. Эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгээ уулзахаар явж байгаад татаж унасан бөгөөд эмнэлгийн түргэн тусламж авч чадалгүй нас баржээ.
Д.Амарсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин тамсаг” компани Монгол Улстай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Эл гэрээнд хөрөнгө оруулагч тал орлогын 76 хувийг, харин Монгол Улсад үлдсэн 24 хувь нь оногдохоор тусгасан аж. Гэтэл манай улсад ногдох ёстой татварын орлогын 24 хувиас нэг хувийг нь Д.Амарсайхан тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтнууд хувьдаа завшсан тухай мэдээлж байсан.
АТГ-ынхан Д.Амарсайханыг дуудан шалгах гэтэл тэрбээр гадаад руу оргон зайлсан хэмээн нэг хэсэг шуугицгаасан билээ. Гэтэл тэрээр БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан тухайгаа МАН-ын 27 дугаар их хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдэд ярьж байсан. Түүнээс хойш түүний бие ер нь базаахгүй байсан гэнэ. МАН-ын их хуралд суусных нь дараа Д.Амарсайханыг баривчилж хоёр сар хэртэй хорьж байгаад гурван сарын хугацаанд гадуур батлан даалтад байжээ. Ингээд дахин баривчилж 28 дахь хоногтоо ийн нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Д.Амарсайханы бие тааруу байсан гэнэ. Сүүлийн үед бие нь эрс муудсан учир өмгөөлөгчөөрөө дамжуулж батлан даалтад гарах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн ч хүсэлтийг нь хүлээж авахгүй үргэлжлүүлэн хорьж байжээ. Энэ хооронд түүнд эмнэлгийн ямар ч тусламж үзүүлж, эмчилгээ хийгээгүй юм байна. Өчигдөр өмгөөлөгчтэйгээ уулзахаар уулзалтын өрөө рүү явж байгаад гэнэт амнаас нь цагаан хөөс гарч үхэтхийн унасан гэнэ. Д.Амарсайханы ар гэрийнхэн болсон явдлын талаар дуулаад хорих 461 дүгээр ангид 18 цагийн үед ирсэн талаар тэнд байсан эх сурвалжууд мэдээллээ. Д.Амарсайханы аав, ээж нь өндөр настай хүмүүс юм байна. Ээж нь “Миний хүүг яачихав аа. Хүүг минь яагаад ийм байдалд хүргэв. Түүнд яагаад эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварсангүй вэ” хэмээн тус ангийнхны ажилтнуудад уйлан хайлан хэлэхэд хорихын эмч “Эмчилгээ хийж болохгүй гэсэн” гэх учир битүүлэг хариулт өгчээ. Талийгаачийн ар гэрийнхэн болсон явдалд гашуудан, хүний амийг авраагүйд гомдолтой байгаагаа мэдэгдэж үймээн дэгдээсэн байна. Энэ үеэр талийгаачийн ээжийн бие муудаж эмнэлгийн тусламж авчээ.
Д.Амарсайхан камертаа дөрвүүлээ байсан бөгөөд сэтгэлзүйн хувьд гүн дарамттай байсныг эх сурвалж өгүүллээ.
Өчигдөр Д.Амарсайханы өмгөөлөгч нь түүнтэй уулзахаар очжээ. Хүлээлгийн өрөөнд үйлчлүүлэгчээ хүлээж суусан байна. Гэтэл хорихынхон гэнэт хаалга үүдээ түгжээд ийш тийш гүйлдээд бужигнажээ. Өмгөөлөгч нь юу болсон талаар тодруултал “Хүний бие муудлаа” гээд тэнд байсан гадны хүмүүсийг гаргасан гэнэ. Д.Амарсайхан тархины судасны хатуурал өвчнөөр шаналдаг байжээ.
Өвчнийх нь оношийг нарийн судалсан эмч нарын дүгнэлт гарч түүнийг нь үндэслэн өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь шүүх, прокурорын байгууллагад батлан даалтанд гаргаж өгөх хүсэлтийг 10 удаа өгсөн гэнэ. Гэтэл уг хүсэлтийг нь хүлээж аваагүй аж.
Д.Амарсайханд холбогдох хэрэг шүүх рүү шилжээд байсан юм байна.
Монгол Улсын сүүлийн 20 жилийн түүхэнд хүнийг байцааж байгаад алсан ийм харамсалтай явдал гараагүй талаар хуульчид ярьж, “Хүнийг тарчлаан тамлаж, эрхийг нь аймшигтайгаар боогдуулсан энэ үйлдэл ардчилсан нийгмийг гутаасан явдал боллоо” гэж үзэцгээж байгаагаа илэрхийлж байна. Сүүлийн үед өдөр бүр л АТГ-аас хэн нэгнийг баривчилсан тухай хар мэдээллүүд ар араасаа цувж байгаа. Тэдний нэг нь талийгаач Д.Амарсайхан юм. Хэдэн халтар төгрөгнөөс болж хүний амиар тоглохоо болих хэрэгтэй. Аминаас үнэтэй мөнгө байдаг уу, АТГ-ынхаан.
Р.Пүрэвлхам: Д.Амарсайханыг хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чигийг дээрээс өгсөн гэсэн
Талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.
-Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайхан цагдан хорих төвийн хүлээлгийн танхимд амиа алдсан байна. Түүнийг нас барахад нь нэг өмгөөлөгч нь уулзахаар очсон гэсэн. Тэр хүн та байсан уу?
-Манай нөгөө өмгөөлөгч Нямдорж талийгаачтай уулзахаар өчигдөр 15 цагийн үед Цагдан хорих 461 дүгээр ангид очсон. Харамсалтай нь уулзаж чадаагүй байна. Хорихын хүлээлгийн өрөөний цонхоор нь Нямдорж өмгөөлөгчийг харахад талийгаач газар унаж байгаа нь харагдсан байна. Тэгээд л хорихынхон бужигнаад явчихсан бололтой. Энэ харамсалтай хэрэг болсныг сонсоод би ар гэрийнхэнтэй нь очсон.
-Талийгаач суурь өвчтэй байв уу. Яагаад ийм хэрэг болчихов оо?
-Манай үйлчлүүлэгчийн бие тааруу байсан. Бие муутай хүн. Тийм болохоор хоригдсоноос нь хойш прокурор, шүүхийнхэнд заавал хорих шаардлагагүй. Энэ хүн өвчтэй гээд өвчнийх нь онош болон түүхийг нь хуулбарлаад батлан даалтад гаргаж, эмчлүүлэх хүсэлтийг бид удаа дараа тавьж байсан. Мөн Хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн дарга Дарханбат болон талийгаачийг эмчлэгч эмч Отгонбаатар нарт энэ талаар мэдэгдэж байсан. Тэд “за ойлгож байна” гэж хэлж байсан. Дараа нь яагаад эмнэлэгтээ хэвтүүлж эмчлүүлэхгүй байгааг асуухад “Дээрээс хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг өгсөн учраас хэвтүүлэхгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь өнгөрсөн баасан гаригт үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй хүсэлт гаргаж өгсөн. Тархины хүнд хэлбэрийн өвчтэй байсан. Тэр бүхнийг нь хэлж ойлгуулсан. Гэвч тангараг өргөсөн эмч нар үл тоосон. Шүүхээр хүний гэм буруутайг тогтоодог. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийнхан дээрээс чиг өгсөн гэх үндэслэлээр эмч нар өвчтөнд эмчилгээ хийхгүй байна гэж байж болохгүй. Тэр тусмаа хүнлэг ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй.
-Үүнд та хэн буруутай гэж бодож байна?
-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч болон энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Сарангэрэл гэдэг хүмүүст би маш их гомдолтой байна. Эмч нарын ярьснаар тэд л дээрээс болохгүй гэж заавар зөвлөгөө эмч нарт өгч байсан байх. Талийгаачийг өнгөрснийг сонсоод ар гэрийнхэн нь очиход хорих ангийн эмнэлгийн дарга Дарханбат, эмчлэгч эмч Отгонбаатар нар “Бидэнд дээрээс хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг өгсөн” гэдгээ хэлж байна лээ. Бичлэг нь байгаа.
-Эмч нар хэн нэгний хэлснээр өвчтөнд эмчилгээ хийхгүй байж болохгүй шүү дээ?
-Ингэж хүний амьд явах эрхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, прокурор, мөрдөн байцаагч нар халдах эрхгүй. Миний үйлчлүүлэгч хэдийгээр шалгагдаж байсан ч тэр нь хэрэгтэн гэсэн үг биш. Түүнийг шалгаж байгаа ч шүүх үнэн мөнийг тогтоодог. Гэтэл хуулийн ажилтнуудаас болж алтан амиа алдлаа. АТГ-ынханд хүнийг үхтэл нь хорьж байж хэргийг нь хүлээлгэх шалтаг шалтгаан байсан юм уу. Холбогдох газруудад гомдол гаргаж шалгуулна. Ар гэрийнхэн нь болон өмгөөлөгч бид нар маш их гомдолтой байна.
-Та талийгаачтай хамгийн сүүлд хэзээ уулзсан юм бэ?
-Би байнга шахуу очдог байсан. Учир нь бие муутай. Эмчилгээнийх нь асуудлаар очих шаардлага гарч байсан юм. Бүх төрлийн шинжилгээ хийгээд өгөөч гэхэд эмчлэгч эмч Отгонбаатар “Шинжилгээ хийсэн. Хариу нь гайгүй гарсан” гэж хэлж байсан. Гэтэл тэр шинжилгээний хариу нь муу гарсан байсныг сүүлд олж мэдсэн. Хамгийн сүүлд энэ долоо хоногийн эхээр буюу даваа гаригт очиж уулзсан. Нойрмог янзтай байсан. Нэлээн ядарсан шинжтэй, өвчин намдаах эм хэрэглээд байгааг нь мэдээд эмчлэгч эмчид нь ч хэлж байсан. “Өвчин намдаах эмээ ойр ойрхон өгөөд байгаа юм биш үү” гэж.
-Хамгийн сүүлд уулзаад талийгаач юу ярьсан бэ?
-Очихоор би энэ хэргийг хийгээгүй гэх мэтээр өөрийгөө цайруулах ойлгуулах гээд байдаггүй хүн. Бие нь яаж байна. Жаахан толгой өвдөөд гэх мэт ойр зуурын зүйл л ярьдаг байсан.
–Хэргийнхээ талаар ер нь юу гэх юм?
-Үнэн зөвийг нь шүүх тогтооно. Би ямар ч хэрэг хийгээгүй болохоор удахгүй энэ бүхэн нэг тийш болно гэдэгт итгэлтэй байна гэж ярьдаг байсан.
-Их даруухан хүн гэж хорих ангийнхан нь ярьж байсан?
-Талийгаач их даруухан соёлтой, зөөлөн хүн шүү дээ. Би ч түүнийг холбогдуулан шалгаад буй хэрэгт ямар ч хамаагүй гэж боддог байсан. Аяндаа үнэн мөн нь гараад ирнэ гэдэгт ч итгэж байсан. Энэ хүний алтан амийг одоо хэн төлөх юм. Авлигатай тэмцэх газрынхан аягүй бол хэрэг хийсэн гэх мэтээр хэлэх л байх. Прокурор ч ялгаагүй. Хамгийн гол нь хуулийн зарим албан тушаалтан завхарчихсан, хариуцлагагүй байгааг, нөгөө талаар хүний эрх хэрээс хэтэртэл зөрчигдөж байгааг энэ хэрэг харууллаа. Хуулийн байгууллагынхан олон л зүйл ярина. Талийгаачид хууль ёсоор, зүй ёсоор хандаагүй эмч өөр хэн байдаг юм тэр бүхнийг шалгуулж зохих хариуцлагыг нь үүрүүлнэ. Ар гэрийнхэн нь ч гомдолтой байгаа.
-Эхнэр хүүхэд нь сая хамт очсон уу?
-Эхнэр нь гадаадад хүүхдээ эмчлүүлж байсан. Эзгүй байж таарлаа. Нэг хүүхэд нь бас бие муутай түүнийгээ аваад явсан. Энд ээж, аав, ах дүү, хамаатан садан нь бий. Тэд үнэхээр хэцүү байдалд байна.
-Хамгийн сүүлд хэзээ хоригдсон юм бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд цагдан хоригдсон. Холбогдуулан шалгаж байсан хэрэг нь шүүхэд шилжээд удаагүй байхад ийм зүйл боллоо. Шүүхээр энэ хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яах байсан бол гээд олон л зүйл бодогдож байна. Хэлэхэд үнэхээр бэрх байна.
-Талийгаачийн үхлийн шалтгааныг ер нь суурь өвчтэй нь холбож ойлгож байна уу?
-Тийм. Бие нь муу байсаар байхад ядаж хорихын эмнэлэгтээ хэвтэж эмчлүүлээгүй нь хорих ангийнхны болон хуулийнхны буруу.
-Шүүх эмнэлгийн шинжилгээний төвд хандсан уу?
– Хандсан. Шарилыг шүүх эмнэлгийн шинжилгээний төвд хүргүүлсэн.
Д.САРУУЛ
Д.ТАНА
Ц.ӨРНӨХ
ÓИХ-ын нэгдсэн чуулганààð Çàñãèéí ãàçðûí õî¸ð ãèø¿¿íèéã îãöðóóëàõ ýñýõ àñóóäëûã õýëýëöýõ òóõàé ìýäýýëñýí áèëýý. Òýãâýë ÷óóëãàíû íýãäñýí õóðàëäààíû ýõýíä Õ.Òýì¿¿æèí ñàéäûã îãöðóóëàõ àñóóäëûã õýëýëöñýíã¿é. Ò¿¿íèéã îãöðóóëàõ асуудлыг өргөн барьсан О.Баасанхүү ãèø¿¿í “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа учраас огцруулах асуудлыг татаж авч байна” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад бичгээр ирүүлсэн байна. ªргөн барьсан гишүүн огцруулах хүсэлтээ татаж авсан тул хуулийн дагуу Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэх боломжгүй боллоо. Харин өнгөрсөн баасан гаригт Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага авсан МАН-ын бүлэг О.Баасанхүү гишүүнийг тогтоолын төслөө татаж авсанд нэлээд бухимдàëòàé áàéíà. ×óóëãàíû íýãäñýí õóðàëäààí ¿ðãýæèëæ áàéíà.