Categories
мэдээ нийгэм

Судалгаанд хамрагдсан иргэдэд үнэгүй эмчилгээ хийнэ

 Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг өнгөрсөн сараас эхлэн явуулж байгаа. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн иргэдийг судалгаанд хамруулсан бол өнөөдөр Баянзүрх дүүрэгт нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн эрүүл мэндийн газар, БЗД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо, Хороо, өрхийн эмнэлэгүүдийн төлөөлөл оролцов. 

Сүрьеэгийн тархалтын судалгааг тус дүүргийн II, IV, VI, VIII, XII, XIII, XIV, XVI, XVIII, XXI, XXIII хороонд явуулах юм. Ингэхдээ нэг хорооноос 15-аас дээш насны 600 хүнийг сонгон  асуулга асууж,  цээжний рентген зураг авна. Асуумж болон цээжний рентген зурагт сэжигтэй зүйл илэрвэл цэрний сорьц авч, нянгийн  шинжилгээ хийн оношийг баталгаажуулах маягаар судалгааг явуулж байгаа аж. 

Хэрэв сүрьеэтэй болох нь тогтоогдвол харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт үнэгүй эмчилгээ, хяналтад хамруулах гэнэ. Судалгааны баг нь сонгогдсон хороо, сумдад очиж байрлан, зөөврийн болон явуулын рентген аппаратаар оношлогоогоо явуулах юм.

БЗД-ээс сүрьеэгийн судалгаанд нийт 6600 гаруй хүн хамрагдах ажээ. Тус дүүргийн хэмжээнд 2013 оны байдлаар сүрьеэгийн 530 тохиолдол бүртгэгдсэн нь бусад дүүргээс өвчлөл өндөр байна. Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааг энэ ондоо нийслэл хотын иргэдийн дунд явуулж, 2015 оноос хөдөө орон нутгийг хамруулж дуусгах юм. Үр дүн нь 2016 оноос гарах гэнэ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэргээр явуулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Дархан суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг явуулжээ. 

Энэ үеэр Онцгой байдлын аврах тусгийн ангийнхан Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчидтай хамтран бэлтгэл хийж, дадлага туршлага солилцсон байна. Мөн газар  хөдлөлтөөс нурсан барилга, нурингаас иргэдийг хэрхэн аврах сургалтад анх удаа нисдэг тэрэг ашигласан нь үр дүнтэй дадлага, туршлага болсон аж. Орон нутгийн Онцгой байдлын албадуудтай хамтарсан сургуулилтад Нийслэл хотоос нийт 80 гаруй албан хаагчид оролцжээ. 

Categories
мэдээ нийгэм

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтэй нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Харбут, Чигэртэй, Булган, Хангай нурууны арын Идэр өвөр болон Түргэний уулсаас эхтэй Онги, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хурх, Барх, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Турган, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Categories
мэдээ нийгэм

Байгалийн чулуун замыг ашиглалтад орууллаа

Энэ жил нийслэлийн есөн байршилд байгалийн чулуугаар авто зам тавьж байгаа. Одоогоор гурван байршилд байгалийн чулуугаар тавьсан авто замыг ашиглалтад оруулаад байгаа аж. 

Тодруулбал, Гандангийн баруун хаалганаас Амарсанаагийн гудамжтай нийлж буй хэсгийг, Анкарагийн гудамжийг хуучны Лениний музейтэй, 11 дүгээр хорооллыг Денверийн гудамжтай холбох замуудыг байгалийн чулуугаар тавиад байна.

Байгалийн чулуун зам нь борооны усыг шингээхээс гадна шугам сүлжээ солиход эвдэгдэхгүй ач холбогдолтой гэдгээрээ давуу талтай аж.

Categories
мэдээ нийгэм

МИАТ шинэ онгоцоо “Гүюг” хэмээн нэрлэхээр болжээ

МИАТ компанийн шинэ агаарын хөлөг Боинг 737-800 онгоц ням гаригт ирэх гэнэ. “Боинг” компанийн 800 цувралын шинэ загвар Боинг 737-800 онгоц нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай ажээ. Сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон энэхүү онгоц нь  зогсолтгүй 10 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай юм байна. Шинэ онгоцыг Чингис хааны ач Гүюг хааны нэрээр нэрлэхээр шийджээ. 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулна

Хүн
амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор
“Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл
боловсруулахаар болж байна. Энэ ажлын
хэсэгт Онцгой байдлын
Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цөмийн энергийн газар, тухайн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ. 

Categories
мэдээ нийгэм

Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөв

Энэ өдөр Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байгаа билээ. Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас  Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд Хан-Уул болон Багануур дүүргийн авъяаслаг сурагчид ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэн, Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүд үе үеийн ахмадуудтайгаа “Бүхий олон багачууд” дууг хамтран дуулсан юм. 

Categories
мэдээ нийгэм

“Халх гол” төслийн талаарх мэдээлэлтэй танилцлаа

Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж байгаа “Халх гол” төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа янз бүрийн мэдээллийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар анхааралдаа авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Халх гол” төсөл, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас тус тус мэдээлэл, тайланг авч танилцжээ. 

  Эдгээр мэдээлэл, тайлангаас харахад Монгол Улсын Засгийн газраас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны /КОЙКА/ байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Халх гол” төсөл нь Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх зорилготой бөгөөд 4,0 сая.ам долларын санхүүжилттэйгээр 2011 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хэрэгжихээр гэрээ байгуулсан байна. Төслийн гол зорилго нь Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх, фермерийн шинэ техник технологийг нэвтрүүлэх явдал юм.

  Энэхүү зорилгын хүрээнд дараах гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьсон байна. Үүнд:

• Газар тариалангийн зориулалтаар иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа Халх гол сумын атаршсан 30,0 мянган га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэд оруулах,

• Халх голын бүс нутагт 200 га талбайд мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны /КОЙКА/-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах,

• Зүүн бүсэд газар тариалан эрхлэх талбайг хамгаалж ойн зурвас байгуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,

• Халх гол сумын дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх.

  2014 оны эхний байдлаар Халх голын бүс нутагт газрын хууль тогтоомж зөрчсөн гэх 19.8 мянган га талбайг чөлөөлүүлэн дахин эзэмшүүлж, атаршсан талбайг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулсан байна. Мөн аж ахуй нэгж, иргэдэд туслах зорилгоор Халх гол суманд 1.0 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй, 20 гаруй техникээр үйлчлэх дундын төвийг байгуулжээ. Усалгаа болон хатаах байгууламжийн худаг, насос зэрэг дэд бүтцийн ажил хийгдсэн ч усалгааны тоног төхөөрөмж хүлээгдэж байна. 

  Мал аж ахуйн загвар аж ахуй байгуулах ажлын хүрээнд махны чиглэлийн 100 үхэр, сүүний чиглэлийн 20 үнээний байр, агуулах, хүлэмжийг урьдчилсан байдлаар хүлээлгэж өгөөд байгаа аж. Мөн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын хүрээнд 2013 онд Дорнод аймгийн ХАА-н судалгааны хүрээлэнтэй хамтран хүлэмжийн тариалалтыг эхлүүлж 300 ам метр талбайд хүнсний нарийн ногоо, 1000 ам метр талбайд хүнсний ногооны тариалалтын ажлыг хийжээ. Монгол мэргэжилтнүүдийг чадваржуулах ажлын хүрээнд нийт 11 хүнийг ХАА-н дэвшилтэд технологийн чиглэлээр БНСУ-д сургасны зэрэгцээ Солонгосын газар тариалангийн мэргэжилтнүүд төслийн газарт ирж бүрэн хэмжээний судалгааг хийж дуусгасан зэрэг нааштай үзүүлэлтүүд байна.

  Гэвч Халх гол төслийн хугацаа дуусах шатандаа явж байгаа боловч хийж гүйцэтгэсэн ажлын явцыг анх хийхээр төлөвлөсөн зорилтуудтай харьцуулахад зарим хангалтгүй үзүүлэлтүүд харагдаж байна. Жишээлбэл, төслийн хүрээнд Монголын талаас хэрэгжүүлэх Халхгол сумын цахилгаан дамжуулах шугамыг Дорнод бүсийн эрчим хүчний системтэй холбох, Чойбалсан-Халх голын хооронд хатуу хучилттай авто болон төмөр зам барих зэрэг дэд бүтцийн ажлуудын гүйцэтгэл хангалтгүй байна. Мөн КОЙКА байгууллагаас нийлүүлэх усалгааны болон бусад тоног төхөөрөмж, машин техникийн нийлүүлэлт хүлээгдэж байгаа аж.

  Энэ байдал нь олон нийт, тэр дундаа нутгийн иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл эргэлзээг төрүүлж байж болзошгүй байна гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын албанаас мэдээлэв. 

Categories
мэдээ нийгэм

“Их сорилго” олимпиад болов

Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11-р анги төгсөгчдийн дунд математик, нийгмийн ухааны хичээлээр “Их сорилго” олимпиад, багш нарт “ХХI зууны багшийн чадамж” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МУБИС, МУБИС -ийг төгсөгчдийн холбоо, Мандал сумын III сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь боловсролын салбарын өнөө үеийн шаардлагад нийцсэн, цаг үеийн шинжтэй, боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд судлаач, эрдэмтэн багш нарын өргөн багаар ажилласан шинэлэг ажил болов.

Мөн энэ арга хэмжээг Ж.Эрдэнэбат гишүүн 100 хувь ивээн тэтгэн ажилласан нь өөрийн сонгогч олон түмний нэн ялангуяа хүүхдүүдийнхээ оюуны салбарт оруулсан үнэтэй хөрөнгө оруулалт, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлсэн бүтээлч ажил боллоо. Олимпиадад оролцогч сурагчдын үзүүлсэн амжилтын дарааллаар, тэдний авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор нийт зургаан сурагчийг МУБИС-д элсэн суралцуулахаар урьсан нь нэг талаас мэргэжлээ зөв сонгон цаашид амжилттай суралцах боломжийг нээж өгсөн ажил болсон гэж цохон тэмдэглэсэн юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Илүү ял эдэлсэн иргэдийн хохирлыг барагдуулжээ

Хүний эрхийн үндэсний комисс гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын, нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмж¬лэл гаргажээ.

Тэд эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заас¬ны дагуу Засгийн газ¬рын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг гаргаж хохи-рогчдод олгуулсан байна.