Categories
мэдээ нийгэм

Гэндэнгийн гудамжны уулзварын хөдөлгөөнийг түр хааж хучилт хийнэ

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд
талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын
хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын Элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014
оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт
асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн
хөрөнгөөр хэрэгжүүлэх тус ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар
нэгтгэл шалгарсан бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх эрхийг цахимаар олгохтой холбогдуулан иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултуудад хариу өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн  цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна.

Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултын хариултыг тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

-8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?  Цагийн хязгаар байгаа юу? 

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Иймд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно.

-Газар хамтран эзэмшдэг бол хүсэлтээ гаргаж болох уу?

Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа, эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болно.

-Нэг гэр бүлийн  хэдэн ч гишүүн хүсэлт гаргаж болох уу? 

 Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийслэлд бүртгэлтэй, урьд нь газар өмчилж байгаагүй бүх насны иргэд хүсэлт гаргах боломжтой. 

– Одоо харяалагдаж байгаа дүүрэгтээ л хүсэлт гаргах уу? Эсвэл хамаагүй юм уу?

Дээрх шаардлагыг хангасан бүх иргэд оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж, хүсэлтээ гаргах боломжтой.

-НИТХ-аас баталсан 52 байршилд хүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөх хүсэлтээ гаргаж болох уу?

Болно.

-Дараагийн байршлуудад газар өмчлөх ажил хэзээнээс эхлэх вэ?

Цаг нь тодорхойгүй байгаа. Эхний 5 байршлын газар өмчлөлийн бүртгэл, баталгаажуулалтын ажил эцэслэн дууссаны дараа дараагийн байршлуудын эхлэх хугацааг зарлана.

– Нэг байршилд хэд хэдэн хүн хүсэлт гаргасан бол сонголтыг хэрхэн хийх вэ?

Нэг байршилд хүсэлт гаргасан иргэд нь өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тооноос их байгаа нөхцөлд программ автомат үйлдлээр санамсаргүйгээр сонголт хийж, нэгж талбарын өмчлөх эрхийг сонгоно.

– Нийслэлд 52 байршлаас бусад газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  газар өмчилж болох уу?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжийн дагуу 52 байршилд газар өмчлүүлэхээс бусад хэлбэрээр газар өмчлөн авах боломжтой. Нээлттэй.

-Газар өмчлөх эрхээ авсан иргэн газрын гэрчилгээгээ яаж авах вэ?

Журмын дагуу газар өмчлөлийн цахим системээс газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн нь ажлын 10 хоногт багтаж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж өргөдлөө хуульд заасан материалын хамт цаасаар өгөх ёстой. Тэгснээр тодорхой хугацааны дараа газар өмчлөх шийдвэрээ гардаж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх дүү нарынхаа хамт хоригджээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын дөрвөн хүнийг АТГ-аас энэ сарын 29-ний шөнө баривчлан, Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан. УИХ-ын экс гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нь  Шинэчлэлийн Засгийн газраас сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг өнгөрсөн жил хариуцаж ажилласан.

Тэгвэл Л.Гансүх уг төслөөс өөрийн багийнханы хамтаар 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа  завшчихсан  байж магадгүй хэмээн АТГ-аас сэжигтлэн саатуулаад байгаа юм. Мөн энэ хэрэгт нь хамаатан садан, ах дүү нар нь холбоотой хэмээн АТГ-аас мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхтэй хамт хоригдсон хоёр хүн нь түүний эхнэрийн төрсөн дүүгийнх нь болон өөрийнх нь төрсөн эгчийн хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн нээлт Клиникийн 1 дүгээр амаржих газарт болно

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан өнөөдрийн 13 цагт “Монгол Ньюс” хэвлэлийн хүрээлэнд  хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн нээлт 8 дугаар сарын 1-нд 10.30 цагт Клиникийн 1 дүгээр амаржих газарт болно. Нээлтэнд ЭМЯ, Макс Эксим ХХК-ийн төлөөлөл оролцох бөгөөд  төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Сан” байгуулах тухайгаа зарлана. Нээлтийн үеэр шинэ төрсөн эхчүүдэд бэлэг гардуулахаас гадна “Макс Эксим” ХХК-ийн эхчүүд, хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүний танилцуулга зохиогдоно. Хүүхэд төрснөөс 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь нярайн эндэгдлийг 22 хувь багасгадаг юм байна.

Ц. Гэрэлтуяа

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын бизнесийн форум болж байна

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум өнөөдөр эхэлсөн бөгөөд энэ үеэр хоёр улсын худалдаа эдийн засгийг хэрхэн гүнзгийрүүлэх асуудлыг ярилцах юм. Форумд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна.

Мөн БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд Нарны замыг түр хаана

СБДүүрэг, Нарны зам,
Энхтайваны гүүрний зүүн доод уулзвараас ЗЦГазрын баруун урд уулзвар
хүртэл баруунаас зүүн чиглэлийн урсгалыг  2014.06.30-ны өдрийн 22:00
цагаас  2014.07.01-ний өглөөний 07:00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн
хааж зам засварын ажил хийгдэнэ.

n104-1
СБДүүрэг,
Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод уулзвараас ЗЦГазрын баруун урд
уулзвар хүртэл зүүнээс баруун чиглэлийн урсгалыг  2014.07.01-ний өдрийн
22:00 цагаас  2014.07.02-ны өглөөний 07:00 цагийн хооронд хөдөлгөөнийг
бүрэн хааж зам засварын ажил хийгдэнэ.
n104-3

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг зохион байгуулан, хамтран ажиллаж байна.

Гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулахад олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” буюу цагдаагийн туслах ажилтнаар ажиллах сонирхолтой их, дээд сургуулийн оюутнуудыг 2014 оны 5, 6 дугаар сард бүртгэн Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран 88 оюутныг сонгон шалгаруулж, 2 үе шаттайгаар сургалтанд хамруулсан.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг газруудын харьяа цагдаагийн хэлтсүүдэд 88 оюутныг хуваарилан хариуцуулж 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчтай хамтран эргүүлд ажиллуулахад 1740 иргэн, гадаадын 3083 жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцааг үзүүлэн, 2871 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажиллажээ.

Баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдаас өртөгдөн хохирсон гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 7 нэгжээр буюу 88.8 хувиар буурсан үзүүлэлттэй эерэг дүн харагдаж байна.

Баяр наадам дууссаны дараа 88 оюутан цагдааг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Иргэний агаарын тээвэр, Төмөр замын цагдаагийн хэлтсүүдэд дахин хуваарилан 44 чиглэлд ажиллуулан үр дүнг өдөр тутам тооцож, хяналт тавьж ажиллаж байна.

“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Нийслэл хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтанд арга хэмжээ авна

Ажилдаа харицлагагүй хандаж буй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар албан мэдэгдэл шаардлагыг НЗЦГ-с хүргүүлсэн, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Мөн орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаад арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтийг 8 сарыг дуустал тасралтгүй 24 цагаар хяналт тавьж ажиллах юм.

Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НЗЦГ-аас хүүхдүүдэд сургалт явуулжээ

  Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн ногоон бүсэд байрлах хүүхдийн зуслангуудад амарч буй хүүхэд багачуудад Замын хөдөлгөөнд хэрхэн бие дааж оролцох талаар сургалтуудыг зохион байгуулжээ. 

Categories
мэдээ нийгэм

Морьт эргүүл ажиллаж байна

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр  Био-ийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлд морьт эргүүл ажиллуулж эхэлжээ. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой морьт эргүүл  ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12.00-18.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх юм байна. Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлснээс үүдэн голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтуурах, хэрэг төвөгт өртөх явдал цөөнгүй гардаг. Тэгвэл морьт эргүүл ажиллаж эхэлснээр энэ үйлдлүүдийг  таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэх асуудлыг бүрэн шийдэж буй юм байна.