Categories
мэдээ нийгэм

Цусны төв нөөцийн хомсдолд оржээ

Оюутнууд амарч, ихэнх хүмүүс зуны амралтаараа хөдөө гадаа явсан тул  Цусны төвд цусаа өгөх иргэдийн тоо эрс багасч, хомсдолд оржээ. Ер нь зун болгон ийм асуудал тулгардаг хэмээн тус төвийн ажилтнууд мэдээлж байсан юм. Цусны нөөц багассанаар нэн даруй цус сэлбэх шаардлагатай  өвчтөнүүд хүндрэлд оржээ. 

Өчигдрийн байдлаар гэхэд найман хүүхэдтэй 50 настай ээжид гуравдугаар бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай дөнгөж төрсөн нялх биетэй ээжид хоёрдугаар бүлгийн цус, хоёр настай бяцхан хүүд хоёрдугаар бүлгийн цус, 17 настай хүүд дөрөвдүгээр бүлгийн цус яаралтай хэрэгтэй байгаа аж. Иймд иргэдийг цусаа хандивлаж, бусдын амийг авран буян үйлдэхийг Цус судлалын үндэсний төвөөс уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Тарвасыг ингэж зүсдэг

Categories
мэдээ нийгэм

Цээж хорсох нь ходоод шархлах үндэс болдог

Улаан хоолойны дагуу эсвэл цээжний орчимд залгиур дээр хорсож, халуу оргих нь ходоодны хүчил ихэссэнтэй холбоотой аж. Зарим үед цээж хорсох нь зүрхний цус хомсрох өвчний илрэлтэй андуурагддаг бөгөөд зүрхний орчим, өвчүүний цаана халуун оргидог. Хорсолт нь улмаар улаан хоолойг түлж, салслаг бүрхүүлийг гэмтээдэг. Цээж хорссон ч эмчилгээ хийлгэхгүй бол маш богино хугацаанд ходоодны архаг үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл эсвэл шархлаа өвчинд нэрвэгдэх аюултай. Тиймээс ийм өвчтэй хүмүүс эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай аж.

Цээж хорсох шалтгаан:

-Хэт их идэх, илүүдэл жин,

-Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Жирэмсэн үед, хүнд зүйл өргөснөөс, хэт бариу хувцас болон бүснээс

-Тамхи, архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа их хэрэглэх

-Зарим нэг эмийг удаан ху¬гацаагаар хэрэглэх              /ас¬пи¬рин,  ибупрофен, орто¬фен г.м/

-Хоол идсэний дараа шууд унтах

-Ходоодонд хеликобак¬тери хэ¬мээх микроб байх.

-Хүнсний харшил

-Мэдрэлийн хямрал

-Улаан хоолойны үрэвсэл, ходоодны үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, ходоодны шархлаа

-Улаан хоолой, ходоодны нугаралт нарийсах

-Шимэгч хорхойн өвчин

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2″ хороолол 17 хувьтай явна

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 17 хувьтай үргэлжилж байна. Энэ хугацаанд ТОСК- ийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм. Одоогоор “Буянт-Ухаа 2″ хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийгээд байна. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас зарласан бестселлерүүд

Шударга
өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хийхгүй юм гэж алга.
2012 оны хагас жилээс эхлэн “Тэнгис”,
“Өргөө” кино театруудад гарч буй кино
жагсаалтын мэдээллийг олон нийтэд мэдээлж эхэлсэн бол 2014 оны 7 сараас эхлэн
ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг  олон нийтэд мэдээлэх ажлыг бас тэд өөртөө авсан. Нийслэлийн хэмжээнд номын борлуулалт
болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж
зарладаггүй цөөн тооны томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их
борлогдсон номын жагсаалтыг гаргаж 
мэдээлж ирсэн нь тэднийг
энэ ажилд орох шалтгаан болсон гэнэ. Ийнхүү тус
газраас  “Өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус
өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх” үүднээс
нийслэлийн хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/
жагсаалтыг гарган олон нийтийн 
мэдээллийн хэрэгслээр  нийтэд хүргэхээр болсон.

Ингээд
ШӨХТГ-аас долдугаар
сард зарласан
шилдэг 10 номын жагсаалтыг та
бүхэндээ хүргэж байна.

 

 

 

 

Д/д

Номын нэр

Зохиогч

Тоо

1

Тавилан

Л.Сарантуяа

530

2

Сорхугтани

Б.Сарантуяа

276

3

Усан доогуур 20 бээр аялсан нь

Мир хэвлэлийн газар

258

4

Тэнгэрийн таалал

Л.Сарантуяа

224

5

Луун шивээст охин

Стиг Ларсон

214

6

Цагаан могой

Мир хэвлэлийн газар

180

7

Эрдмийн тулгуур 3-5 нас

Юнгэрэн, Лхамсүрэн

152

8

Амжилтийн тарни

Т.Бадамзул

148

9

Өөдөө тэмүүл

Шейрил Сандберг

136

10

Алтангэрэл судар

С.Гантөмөр

135

Categories
мэдээ нийгэм

Монголын хамгийн урт зайдас 333 метр байв

 “ Мах Маркет” компани  Монголын хамгийн урт зайдсыг танилцуулж, бүртгэх түүхэн үйл ажиллагаа 2014 оны 06 сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болжээ.  3000 хүнд хүрэлцэхүйц хэмжээний амталгаа зохиогдсон бөгөөд  азтай  500 хүн Монголын хамгийн урт зайдсыг үнэгүй амталжээ. 

Categories
мэдээ нийгэм

Геологич залуугийн цогцсыг ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ

Ашигт малтмалын газрын гурван геологич Баянхонгор аймагт 20 хоногийн хугацаатай ажиллаж байхдаа тус аймгийн Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуур” гэдэг газар явж байхад машинынх нь дугуй хагарч цааш явах боломжгүй болсон аж.

Тиймээс Геологчдын нэг болох  27 настай эрэгтэй М GPS төхөөрөмжөө авч зам хайхаар яваад үлдсэн хоёроосоо холбоо тасран сураггүй болжээ. Тэднийг эрэн хайх ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Эрлийн багийнхан хоёр геологчийг олж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд төөрсөн 27 настай геологчийн гутлын мөрийг олсон ч мөр хэсэг яваад тасарсан талаар мэдээлж байсан. Тэгвэл наймдугаар сарын 1-ний өглөө 10 цагийн үед эрлийнхэн  Баян-Өндөр сумын дөрөвдүгээр багийн нутаг “Хар довны үзүүр” гэдэг газар нас барсан байсныг нь олж цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Дараах 42 улсын иргэд Монголд визгүй зорчино

 Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлаж, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад нэр дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм.

Уг жагсаалтад Австри, Андорра, Аргентин, Багамын арлууд, Бельги, Болгар, Бразил, Грек, Гибралтар, Гренада, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Ирланд, Кипр, Коста-Рика, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвег, Панам, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар, Эстони зэрэг 42 улс багтсан байна.

Гэхдээ зарим орны нөхцөл байдлыг харгалзан гадаадын иргэдийг олон улсын нисэх болон галт тэрэгний буудлаар саадгүй нэвтрүүлэхийн тулд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих болсон тухай мэдээллийг дотоодын холбогдох байгууллагуудадаа мэдэгдэж, мэдээллийн сандаа оруулж хариу нотлох хүртэлх хугацаанд иргэд виз мэдүүлэх хүсэлт тавих тохиолдолд визийг хилийн чанад дахь манай ДТГ-ууд олгон үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Бид ямар агаараар амьсгалж байна вэ?

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн_ болно

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, “Мишээл Групп” ХХК, “Монолаб” ХХК, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г 2014 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Нээлтийн нь энэ сарын 27-ний өдрийн 13.30-14.00 цагийн хооронд “Мишээл экспо” төвд болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд зэрэг салбар бүрийн төлөөлөгчид оролцоно. 

Гурван өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэнд Олон улсын GE Healthcare, Medtronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, KHB, Microport, KDL, Boxun, Siling, Sanyou, General Care, Medi Land зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид оролцож, технологийн дэвшлийг монголчуудад толилуулах гэж байна. 

Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог олгож буйгаараа онцлогтой болох ажээ.