Categories
мэдээ нийгэм

Ахуй үйлчилгээний уулзвар хагас сарын дараа ашиглалтад орно

Гудамж төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөх, хотын төвд шинээр гудамж бий болгох ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим байршлын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 18 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил бүрэн дууссан бөгөөд одоогоор ахуй үйлчилгээний уулзварын дөрвөн замын уулзвар болгохоор ажлаа эхлүүлээд байгаа билээ. 

Гудамж төслийн захирал Б.Батболдын хэлснээр тус уулзварыг 14 хоногт багтаан ашиглалтанд хүлээлгэн өгөх юм байна.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар өртөөнөөс Алтанбулаг хүртэл 25 км төмөр зам тавина

Монгол улсын Засгийн газрын урилгаар Польш улсын Краков хотын “TINES” капитал группийн ерөнхийлөгч Томас Шуба энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс хүртэл 25 км төмөр зам тавих гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Энэ талаараа өнөөдөр “Blue sky” зочид буудлын 18 давхарын Чингис VIP танхимд хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулав.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн 80 хувь зөвшөөрвөл барилгыг буулгана

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилга байгааг тогтоосон.

Үүнээс 21-ийг нь буулган, газарт нь шинэ барилга барихааар болсон юм. Үүнд Баянгол дүүргийн XX хорооны 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн II, III хороо, Нэхмэлийн шарын байрнууд багтаж буй.

Энэ талаар өчигдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ. Тус газрынхан эхний ээлжинд СӨХ-дтой хамтран оршин суугчдыг хуралдуулж, санал авахаар төлөвлөсөн тул айл бүрт мэдэгдэх хуудас өгч, дахин төлөвлөлтийн талаар танилцуулж байгаа аж.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дахин төлөвлөх байруудад хэчнээн айл амьдарч байна вэ. Иргэдийн хэдэн хувь нь зөвш өөрвөл барилгыг буулгах юм бэ?

-21 барилгад 560 орчим айл амьдарч байгаа. Нийслэлийн ИТХын баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу иргэдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрвөл дахин төлөвлөнө.

Иргэд дэмжихгүй бол төслийг хэрэгжүүлэхгүй. Мөн тухайн барилгыг үргэлжлүүлэн ашигласнаас иргэдэд учирсан хохирлыг төр, засаг хариуцахгүй, улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө гарган, орон сууцыг засахгүй, оршин суугчид хариуцна гэж журамд заасан.

-Төсөл хэрэгжүүлэгчийг хэдийд шалгаруулах вэ?

-Ирэх долоо хоногоос шалгаруулах төлөвлөгөөтэй. Төсөл хэрэгж үүлэгч шинэ барилга барих хугацаандаа иргэдийг орон байраар хангана, нүүлгэх буулгах зардлыг бүрэн гаргах юм.

Төрийн байгууллага дэд бүтцийг нь шийдэх боломжтой. Орон сууцны тухай хуулийн дагуу төсөл хэрэгжүүлж дуусах хүртэл тухайн орон сууцны доорх газар төрийн мэдэлд байна. Нийслэлийн Засаг дарга сууц өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулж ажиллана.

-150 барилгаас эхний ээлжинд 21-ийг нь шинэчилнэ. Үлдсэн барилгыг хэдийд дахин төлөвлөх вэ?

-Энэ бол эхний ээлжийн ажил. Барилгын нас, чанараас шалтгаалан жагсаалт гаргаж, дараа дараагийн ажлыг эхлүүлэх юм.

-Төсөл хэрэгжүүлэх хугацааг заасан уу?

-Гурван талт гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн дотор хэрэгж үүлнэ.

-40 мянгатын байруудад гал гарсны дараа ашиглалтын шаардлага хангах, эсэхийг нь шалгах шийдвэр гаргасан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Судалгаа, шинжилгээ хийж байгаа.

Categories
мэдээ нийгэм

500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд гарчээ

БХИС-ийн Цэргийн командын сургууль, Ахлагчийн сургууль, Хөгжмийн сургууль болон гадаадын цэргийн сургуульд элсэгчид цэргийн анхан шатны бэлтгэлдээ гарчээ. Тэд энэ сарын турш Шар хад дахь Сургалтын төвийг түшиглэн бэлтгэл сургуулилтаа хийх аж. Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэргийн хүний тэвчээр хатуужлыг олгох богино хугацааны сургалт бэлтгэлд нийт 500 гаруй оюутан, сонсогч хамрагджээ. Энэ жил сургалтын төвийн ерөнхий зохицуулагчаар БХИС-ийн Цэргийн алба, хангалт үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, хурандаа С.Пүрэвдорж, Сургалтын төвийн захирлаар ЦИС-ийн захирал, хурандаа Д.Ваня нар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сайдын охины хэргийг хэрэгсэхгүй болгожээ

 “Цэвэр агаар сан”-гийнхны хэрэгт холбогдон шалгуулж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэн хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Прокурорын байгууллагын нэгэн эх сурвалж А.Саранзаяад холбогдох хэргийг АТГ-аас хамгийн сүүлд мэдэгдэл хийж хэвлэлийн хурал зарлахаас өмнө хэрэгсэхгүй болгох тогтоолыг нь гаргасан.

Гэтэл АТГ-ынхан ч, Дүүргийн I прокурорын газрынхан ч энэ тухай ам ангайхгүй байна.

АТГ-ынхан Л.Гансүхтэй холбоотой хэргийн талаар мэдэгдэл хийхдээ А.Саранзаяагийн хэргийг шалгаж байгаа мэтээр ярьж байсан нь нууцалж буйн илрэл болов уу. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нь Дүүргийн I прокурорын газраас АТГ-т шилжүүлсэн байгаа” гэлээ.

А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хуурамч баримтаар их хэмжээний мөнгө “Цэвэр агаар сан”-гийнханд олгосон хэрэгт холбогдоод байсан юм.

Тэрбээр хуулбарласан баримтаар гүйлгээ хийснийхээ дараа ажлаасаа гэнэт гарсан.

Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан ажил үүрэгтээ хайнга хандсанаас хохирол учирсан гэж түүнийг буруутгаж байсан.

Уг нь А.Саранзаяаг “Цэвэр агаар сан”-гийнхны хэргээс гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэрэгт шалгахаар болсон бөгөөд тэрбээр Сангийн яамнаас гарсныхаа дараа “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компанийн захирлаар ажиллах болсон аж. Тиймээс хэргийг нэгтгэн шалгахаар болж байтал прокурорын байгууллагынхан хянах тогтоол үйлдэн АТГ-аас аваад хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Харин АТГ-ынхан А.Саранзаяад холбогдох өмнөх хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг мэдэхгүй гэсэн хариулт өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мянганбаярыг 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцээд, түүнийг хууль бусаар алт олборлосон хэмээн үзжээ. Ц.Мянганбаяр тэргүүтэй долоон хүнийг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлон онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгажээ. Шүүхээс Ц.Мянганбаярт яллах дүгнэлт үйлдсэн бол бусад холбогдогч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхээс түүнийг улсад 190 орчим сая төгрөгийн хохирол учруулсан, хэдий ч улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.  

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх хүсэлт бүртгэх цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ

Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор энэ сарын 1-нээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд  газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн өдрийн 16 цаг гэхэд газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.

Ачаалал эрс нэмэгдсэн учраас  Үндэсний Дата төвд байрлах серверийн хүчин чадал хүрэлцэхгүй болж бүртгэлийн программ гацан, доголдол үүсжээ. Иймд нийслэлээс хөрөнгө гаргаж наймдугаар сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.  Ингэснээр нэг секунтэд  8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар таван сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдлаас…

-ССАЖЯ, ОБЕГ, Монголын рафтингийн холбоо хамтран “Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн” болох гэж байгаатай холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.

-Японы Оберлин их сургуулийн профессорууд өнөөдөр Монголд ирж “Соёл Эрдэм” дээд сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар хоёр орны эрт, эдүгээгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, боловсролын салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцэх юм байна. 

– ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд 11.00 цагаас Ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.

-Маргааш МОХ -ны бүрэлдэхүүн Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудыг эргэж очно.

Categories
мэдээ нийгэм

Хүчирхийлэл үйлдэгчдийг албадан сургалтанд хамруулж эхэллээ

Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвд “Хүчирхийлэл үйлдэгчдийн Зан үйлд нөлөөлөх” хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийг “Эрчүүд Эрүүл гэр бүл” төв, “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв” ТББ Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй аж.

аХүний хандлага зан үйлд нөлөөлөх, өөрчлөгдөх сэдлийг төрүүлэх үйл явц нь агуулгаас ялгаагүй чухал гэж Олон улсын түвшинд үздэг байна. Хүчирхийлэл үйлдэх нь хүний төрөлх араншин биш гэр бүл орчин нийгмээс сурсан зүйл. Нэгэнт олдмол зан үйл учраас түүнийг орхиж болох ба гагцхүү өөрчлөгдөх сэдлийг төрүүлэх дэмжлэг үзүүлэх нь чухал гэж хөтөлбөр хэрэгжүүлэгчид үзэж байна.

а“Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд тусгагдсан зан үйлд нөлөөлөх албадан сургалтын агуулгыг өмнөх жилүүдэд боловсруулан туршсан аж. Харин энэ удаад “Зан үйлд нөлөөлөх” хөтөлбөрийн дараагийн шат руу шилжиж албадан сургалтыг зохион байгуулах аргачлал үйл явц, хохирогчдод үйлчилдэг хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болон хуулийн байгууллагуудын ажиллагааны механизмыг туршин хэрэгжүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Төв замаар зорчиход төлбөр төлдөг болно гэнэ үү?

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр “Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” төслийг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулав. Үүнд зааснаар хотын төвөөр машинтай зорчсон иргэд сард 40-50 мянган төгрөг тушаах хэрэгтэй болсон байна. 

Өөрөөр хэлбэл, Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлнө. Төлбөр төлөөгүй жолооч 07.00-22.00 цагийн хооронд дээрх замаар зорчихгүй гэнэ. 

Мөн зохицуулалтын дагуу:

1. “Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар хүртэл Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замуудад түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоож 07:00 цагаас 20.00 цагийн хооронд төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг дээрх гудамж замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана. 

2. Энэхүү хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.

3. Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт чүчин, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгслүүд энэхүү зрхицуулалтад мөн адил хамаарна. 

4. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалтад хамаарахгүй” гэжээ. 

Ээлжит зохицуулалтын төслийг энэ сарын 13-ны өдрийн НИТХ-аар хэлэлцэх гэж байна. Өмнө нь машины дугаарын хязгаарлалт тогтоож замын түгжрэл 30 хувиар буурсан гэх ч машины тоо өсч үр дүн буурах магадлалтай болоод байгаа билээ. Хотын дарга боловсруулсан төслөө агаарын бохирдол бууруулах, замын түгжрэлийг багасгах хэмээн тодорхойлж байгаа аж.