Categories
мэдээ нийгэм

Сарны гадаргуу дээрээс хүнтэй төстэй хөшөө шиг зүйл илрүүлжээ

“Google”-ийн газрын зургийг нарийвчлан судалдаг уйгагүй идэвхтэй хүмүүс сарны гадаргуу дээрээс харь гарагийн хүний дүрстэй төстэй хөшөө шиг зүйл илрүүлсэн гэнэ. Гэхдээ энэ дүрс яг юу болох талаар бодитой таамаг байхгүй байна. Гэхдээ зарим судлаачид энэ зүйлийг “Энэ бол алмасын сансрын хувилбар үгүй бол аварга том байгууламж. Магадгүй чулуу ч байж болно” гэжээ. Ингээд бичлэгийг сонирхуулъя. 

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга замын ажлуудтай танилцаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр автозамын ажилтай танилцаж байна. Тэрээр Бээжингийн гудамж, Баянхошууны зам болон Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх зам, Нисэх, Сонсголонгийн замын ажлуудын гүйцэтгэлтэй танилцаж байгаа юм. Телевизийн шинэ эцсээс Баянхошуу хүртэл тавьж байгаа авто замын гүйцэтгэл 60 орчим хувьтай явж байгаа аж. Айл өрхүүд нь газраа чөлөөлж өгөхгүйгээс зам барих ажилд саатаж байгаа гэж замын ажлыг гүйцэтгэж буй компаниас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ сэрэмжлүүлэг гаргалаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байж баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчмын газраар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдах, үерийн аюулын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна.

Онцгой Байдлын Ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

“Алтан бүргэд” их наадам болно

Казах түмний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-нд Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болох гэж байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, “Алтан бүргэд” их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байна. Энэхүү наадам нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний өв уламжлал, соёл урлаг, ёс заншил, спортын төрөл зүйлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж. 

Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Цусны донорууд дугаарлахгүйгээр эмнэлэгт үзүүлэх боломжтой

Эмнэлгүүдийг цусан бү­тээг­дэхүүнээр хангах нь өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа байдаг. Зуны улиралд цусны эрэлт нэмэгддэг боловч цус өгөлт багасч нийлүүлэлт буурдаг гэж Цусны төвийнхөн онцолж байна. Үүнээс үүдэн эмнэлгүүдийн цусан бүтэгдээхүүний хэрэгцээг бүрэн хангах боломжгүй болж байгаа тухай “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн захирал Н.Эрдэнэбаяр ярьсан юм. Цусны донор болж цусаа өгөх нь сайн дурын үйл ажиллагаа ч гэлээ хөгжилтэй орнуудад иргэний үүрэг гэж заасан байдаг. Манай иргэдийн хувьд цусаа өгснөөр халдвар авах, даардаг болох, донор болоход цусны бүлэг хамаатай зэрэг буруу ойлголтууд байсаар байгаа гэнэ. Цусаа өгөх нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 17-60 насны өөрийгөө эрүүл гэж бодож буй хэн ч цусны донор байх боломжтой юм байна. Мөн донор өвдсөн тохиолдолд хоёр гуравдугаар шатны эмнэлэгт дугаар дараалалгүйгээр үзүүлэх, зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүйгээр өгөх эрх нээгджээ. 35-аас дээш удаа цусаа өгсөн бол улсын магадлан итгэмжлэгдсэн амралтанд нэг удаа үнэгүй амрах боломжтойг ч Н.Эрдэнэбаяр захирал хэлж байна. “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” нь ажлын өдрүүдэд 8.30-14.00 цагийн хооронд цус авдаг байна. Иргэн та цусаа хандивлахыг хүсвэл иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхтэйгээ очиход хангалттай юм.

Б.ГАНЧӨДӨР

Categories
мэдээ нийгэм

Вэбсайтуудын үйл ажиллагаа тасалдсан нь Дата төвтэй холбоогүй байжээ

News.mn вэбсайт хакердуулаад 24 цаг ч болоогүй байхад өнөөдөр олон зуун вэбсайтын үйл ажиллагаа тасалдаж, хэрэглэгчид хэдэн цагийн туршид мэдээ мэдээлэл авч чадаагүй. Энэ доголдлыг вэбсайтуудад үйлчилгээ үзүүлдэг Үндэсний Дата төвийн үйл ажиллагаатай холбож байсан ч энэ нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ний кабель тасарснаас үүдэлтэй юм байна. Энэ талаар Үндэсний Дата Төвийн дарга З.Энхболд мэдэгдэл гаргаж, хэрэглэгчдээс хүлцэл өчсөн байна. Тэд доголдлыг бүрэн арилгахаар ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн элэгний эмч нар Монголд ирж үзлэг хийнэ

Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын  “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэг хийх юм байна.

Монгол Улс 2012 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн бөгөөд  өнгөрсөн хугацаанд 50 гаруй өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийжээ. Харин “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж нь гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн үүний зэрэгцээ шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж хагалгааны урьдчилсан бэлтгэлийг хангахад анхаарлаа хандуулдаг байна. Вивек Виж эмч энэ удаа өмнөх өвчтнүүдээ үзэхээс гадна шинээр үзлэг хийх аж. Эхний өдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд хуучин өвчтөнүүдээ үзэх бол 12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд хүлээн авах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Морьт эргүүл ирэх сарын 1-нийг хүртэл үүрэг гүйцэтгэнэ

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүд дэд даргын өгсөн үүргийн дагуу “Хан-Уул” дүүрэг болон “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэр болох Био комбинатын ийн гүүрнээс “Сонсоголон”-ийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн долоодугаар сарын 23-наас морьт эргүүл ажиллаж эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү морьт эргүүл ирэх есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймаг дугуйн замтай болно

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан хэрэгжүүлж, дэмжигч байгууллагуудыг нэгтгэж, олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар ирсэн юм. Төслийн хүрээнд нийслэлийн хоёр ч дүүрэгт унадаг дугуйн зам тавьсан. 

Тэгвэл дан ганц нийслэлийн залуучуудад гэлтгүй хөдөө орон нутагт ч унадаг дугуйн зам тавьж эхэлсэн бөгөөд Архангай аймагт энэ удаад дугуйн зам тавих аж. Тодруулбал “Гудамж” төслийн хүрээнд Цэцэрлэг хотод 2,8 км зам тавигдахаар болжээ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Энэ намар хаагдан, засвар хийгдэх замууд

Нийслэлийн замын цагдаагийн газраас ирэх 10-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд ямар замуудыг хаах хуваарийг баталжээ.

Дүүрэг

Зам засах, хааж хучилт хийх
байршил

Хэмжээ /км/

Хугацаа

Эхлэх

Дуусах

БЗД

ХУД

 

Богд уулын арын зам Баянзүрхийн
товчооноос Яармагийн гүүр хүртэлзамынөргөтгөл, шинэчлэлт хучилтын
ажил хийхэд замыг хэсэгчлэн түр хаах.

3.8

 

2014.06.07

22:00

 

2014.08.30

ХУД

Төвийн салааны уулзвараас
Сонсголонгийн гүүрний хойд хэсэг хүртэл /түр зам гаргасан/ өргөтгөл,
шинэчлэлтийн ажил хийхэд замыг хэсэгчлэн түр хаасан.

1.5

2014.05.15

11:00

2014.11.15

ХУД

Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо
хүртэл авто замын газар шорооны ажил, хучилт хийж гүйцэтгэхэд замын зорчих
хэсгийг хэсэгчлэн түр хаасан.

2014.06.21

22:00

2014.08.25

СБД

Бээжингийн гудамж ШУТИС-ийн
уулзвараас 11-р хорооллын уулзвар, /уулзварыг хаасан/ 11-р хорооллын
уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөний зүүн хойд уулзвар хүртэл
хөдөлгөөнийг хааж зам засвар /замын зорчих хэсгийн хэсгийг, Сэлбийн гүүрний
баруун талаас зүүн тал хүртэл бүрэн хаах/ өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхэд замыг
түр хаасан.

0.5

 

2014.04.30

2014.07.16

22:00

 

2014.10.30

2014.08.15

СБД

Чойдогийн гудамж Гадаад харилцааны
яамны баруун урд уулзвараас Сонгдо эмнэлэг хүртэл замыг хааж дулааны шугам
солих ажил

 

2014.08.01

22:00

2014.08.16

СХД

Моносын уулзвараас ТЭЦ-ийн уулзвар
хүртэл өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхэд /түр зам гаргасан/ замыг хэсэгчлэн
түр хаасан.

2.5

2014.07.04

02:00

2014.10.31

05:00

М.Эрдэнэ