Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжны замын ажил арваннэгдүгээр сард дуусна

ШУТИС-ийн хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл баригдаж байгаа Бээжингийн гудамжны замын ажил fнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Тус авто замын ажлын гүйцэтгэл одоогоор 65 хувьтай байгаа гэнэ. Бүрэн ашиглалтад орох хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын 30-н юм байна. Нийт 0.9 км авто замд өргөтгөл хийж байгаагийн зэрэгцээ авто зам доогуурх инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах шугам хоолой зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байгаа аж.  Авто зам барихад шаардагдах хөрөнгө БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас гарчээ. Нийт 59.8 сая юанийн хөрөнгө гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Паркийн тоглоомуудыг шалгаж эхэлжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн бүх тоглоомонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр нэгдсэн шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй тоглоом ажилладаг ч аюулгүй ажиллагааны баталгаа ямар хэмжээнд байгаа нь тодорхойгүй байгаа гэж албаныхан хэлж байгаа юм. Сүүлд угсарсан “галзуу хулгана” тоглоом хоёр сар гаруйн хугацаанд тоглоомын тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгсэл дутуу байдалтай хүүхэд багачуудад үйлчилсэн гэнэ. Өнгөрсөн додугаар сарын 24-ний өдөр уг тоглоом ажиллах явцдаа алдаа гаргасан юм.  Шалгалт хийх хугацаанд Үндэсний соёл амралтын хүрээлэн хэсэгчлэн ажиллах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга замын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд явагдаж байгаа авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг шалгав. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6,0 км зам, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто замын ажилтай танилцсан юм. Дээрх замуудын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Жагсахыг завдсан хятадуудыг албадан гаргажээ

“Бэрэн” ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан хятадууд жагсаал хийхийг завдсан билээ. Тэднийг цагдаагийнхан Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжүүлээд байсан юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Чингисийн талбай дээр жагсаал хийхийг завдсантай нийлээд 130 хятад иргэнийг өчигдөр орой албадан гаргажээ. Дээрх хятад иргэнийг шалгах явцад 42 нь визний зөрчилтэй болох нь тогтоогдсон байна. Дашрамд дурдахад, манай улсад ажиллаж амьдарч буй 24 мянга гаруй гадаадын иргэний 18 мянга нь хятад иргэд аж. 

Categories
мэдээ нийгэм

Эрсдэлтэй импортын барааны жагсаалтыг батлав

Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын “Жагсаалт батлах тухай” 2014 оны 60 дугаар тушаалаар “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй импортын барааны жагсаалт”-ыг баталсан байна.

“Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг тодорхой болгосноор нийт 5744 бараанд хяналт хийж буй одоогийн тогтолцоог шинэчлэн, эрсдэлтэй бараанд хяналтыг чиглүүлэх, эрсдэл багатай 3550 барааг хяналтаас чөлөөлж гадаад худалдааг хөнгөвчлөх эрх зүйн орчин бүрджээ.

Бага эрсдэлтэй 193 импортын бараанд “Баримт бичгийн хяналт”, дунд эрсдэлтэй 643 импортын бараанд “Баримт бичгийн хяналт” болон “Биет үзлэг шалгалт”, их эрсдэлтэй 715 бараанд “Баримт бичгийн хяналт”, “Биет үзлэг шалгалт” болон “Лабораторийн шинжилгээт хяналт шалгалт” тус тус хийх аж.

Мөн их эрсдэлтэй ангилалд хамаарах химийн хорт болон аюултай бодис, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болох 643 барааг лабораторийн шинжилгээнд хамруулахгүй болжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалтыг ийм газруудад хийж байна

Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн зургадугаар сараас аравдугаар сарыг дуустал тодорхой хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж, урсгал засвар хийдэг. Урсгал засвар үргэлжилж байгаа тул өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалтад багтжээ.

Баянзүрх дүүрэг

10:00-18:00 цагт: 22-р хороо Зүтгэл найдвар ЗБН, МЦХК, ВТС-83, Алаг адуут СӨХ, Нью жуулчин турс, Батхангай өргөө, Немон ХХК-иуд, ШУТИС-ХМТС оюутны байр, Үндэсний архивын газар, Кино урлагийн ДС, Кино үйлдвэрийн замын гэрэлтүүлэг, БХЯ-ны Барилга ОСА, Содмонгол ШТС-29, БХХСАХ нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Дүүргийн НХ байр, Иргэн Жамьян шүдний эмнэлэг, Нийгмийн халамжүйлчилгээ, Эрүүл мэндийн нэгдэл, Автомастер Монголия, Хөхийн нуруу ХХК, Монголиан Азиа Рийч ТББ, Монголросцветмет ХХК, БХЯ, Монгол кино нэгтгэл, Ар Ий Си ХХК, Боловсрол ТВ

14:00-16:00 цагт: 9, 17-р хороо Эрдэнэхайрханы 1-4, Эмнэлгийн 14-18-р гудамж орчмоор, 10, 23, 28-р хороо Сур-4, Витсамо гудамж, Хужирбулангийн хэрэглэгчид, 8-р хороо Эрдэнэтолгой,

Сүхбаатар дүүрэг

10:30-17:00 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 330, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж орчмоор,

Хан-Уул дүүрэг

09.30-16.00 цагт: Өлзийт хороолол 

11:00-18:00 цагт: 10-р хороо Буянт-Ухаа 24-26-р гудамж,

Сонгинохайрхан дүүрэг

10:30-11:00 цагт: 18-р хороо Станцын 2-р байр

11:30-12:00 цагт: 18-р хороо Таван шарын 11-13-р байр, 41-р ясли 

12:30-13:00 цагт: 18-р хороо иргэн Отгонбаяр /хайлш/,

Налайх дүүрэг

10.00-18.00 цагт: 6-р хороо Тэрэлж жуулчин ХХК, Шугуйн айл өрх, МТ ШТС,

Төв аймаг

10:00-18:00 цагт: Зуунмод сум Их шавийн ДС, Манзушир, Овооны энгэр ХХК-иуд, Мод үржүүлэг 

11:30-16:00 цагт: Баян сумын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 1 цаг 30 минут тасрана/.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн байгаа хорихын дэд даргыг ажлаас нь халжээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Урьдчилсан хорих төвд зөвшөөрөлгүйгээр зочилсон гэх мэдээлэл олны анхааралд байсан. Энэ мэдээллийг АТГ-ынхан олонд ил болгосон юм. Тус газрынхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ энэ талаарх бичлэгийг цацсан билээ. Үүний дараахан ШШГЕГ-ын дарга С.Баяндалайгийн тушаалаар  Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг”-аас 13.6 сая төгрөг олжээ

 “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар сарын 22-29-нд болсон олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам батлаад буй. Энэ журам 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлэхээр байж.  Энэ хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 

“Алтанбулаг” боомт энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ. 

Categories
мэдээ нийгэм

Сайрам нуурыг хамгаална

Сайрам нуурын экологийн орчныг хамгаалах чиглэлээр энэ жил 51 ажил хийхээр төлөвлөсөн ба нийт зардалд нь 720 сая юань зарцуулна хэмээн Шинжаан Уйгурын өөртөө засах орны Байгаль орчны танхимаас мэдээлжээ. Улсын хөрөнгөөр хамгаалдаг Хятадын 15 гол мөрөн, нуур, бүрдийн нэг нь Сайрам нуур юм. Энэ жил улсын төсвийн мөнгөөр 10 мянга гаруй га бэлчээр, нуурыг тойрсон 80 гаруй км сараалж, хүн малын ундны усны 50 цэг, ус татах 50 км  хоолой бүхий цахилгаан сүлжээ, хамгаалалтын 15 постыг засаж сэлбэх гэнэ. Шинжаан Уйгурын өөртөө засах орны баруун хэсэг, Борталд орших үзэмжит Сайрам нь далайн төвшнөөс 2073 метр өргөгдсөн, 460 га  талбайтай, 92 метрийн гүнтэй, цэнгэг уст нуур юм. Далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн нуур гэдгээрээ Хятад улсдаа алдартай билээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн сэргээшийн хариу ирээгүй гэв

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тэгвэл хуулийн дагуу наадам дуусахад сэргээшийн шинжилгээ авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээжээ. Шинжилгээний хариу 21 хоногт багтаж ирнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Одоогоор хариу нь ирээгүй байгаа аж. Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх үүргийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээдэг аж.