Categories
мэдээ нийгэм

Зарим компаний арилжаанд оролцох эрхийг хязгаарлав

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх
захирлын наймдугаар сарын 8-ны өдрийн 117 дугаар тушаалаар “Хамтран
ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах 26 гишүүн
компанийн арилжаанд оролцох эрхийг 2014 оны наймдугаар сарын 11-ний
өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн
хэрэгжүүлэх хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.


Үнэт цаасны арилжаанд оролцох эрх хязгаарлагдсан гишүүн компаниудын жагсаалт:
 
Гишүүн компанийн нэр  
 1 Ай трейд ХХК
 2  Аргай бэст ХХК
 3  Бага хээр ХХК
 4  Бумбат Алтай ХХК
 5  Грандлайн ХХК
 6  Грийт секьюритис ХХК
 7  Ди си эф ХХК
 8  Лайфтайм инвестмент ХХК
 9  Мөнх огторгуй ХХК
 10  Новел инвестмент ХХК
 11  Өндөрхаан инвест ХХК
 12  Сикап ХХК
 13  Скайхан капитал ХХК
 14  Тавантолгой хишиг ХХК
 15  Түшиг траст ХХК
 16  Хүннү Эмпайр ХХК
 17  Эм Ай Си Си ХХК
 18  Эм Даблью Ти Эс ХХК
 19  Эф Си Икс ХХК
 20  АБЖЯ ХХК
 21  Догсон  ХХК
 22  Зууны гарц секьюритис ХХК
 23  Очир-Эрдэнэ инвест ХХК
 24  Соёмбо инвестмент корпораци ХХК
 25  Юу Би Би Ди ХХК

 26

 Би Би Эс Эс ХХК 

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг цэвэр ялалт”-ын эздийг тодрууллаа

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ховд-2014” бага олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

Тус тэмцээний “Дайчин барилдаантай бөх”-ийн шагналыг эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд барилдсан Алтай сумаас оролцогч Т.Энэболд хүртсэн бол эмэгтэйчүүдийн +63 кг-ийн жинд Мөнххайрхан сумаа төлөөлөн барилдсан А.Алтансувд авлаа.

Шилдэг цэвэр ялалтын шагналыг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин Г.Анужин хүртсэн бол эрэгтэйчүүдээс +90 кг-ийн жинд хүч үзэж алтан медалийн эзэн болсон Булган сумын тамирчин Б.Анхжаргал гардан авлаа.

Categories
мэдээ нийгэм

Мазаалайг өсгөн үржүүлэхэд Хятадтай хамтарна

Байгаль
орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд
БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч дарга Жан Ян Лонг тэргүүтэй
төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд ойн салбарыг хөгжүүлэх,
цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, зэрлэг ан амьтан хамгаалах асуудлаар
ярилцаж,хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
Түүнчлэн мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг
нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг БОНХЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хүссэн юм. Тэрбээр “ Хятад улс
панда баавгайг өсгөн үржүүлж байгальд нь нутагшуулсан, дэлхийн байгаль
хамгаалах байгууллагын билэг тэмдэг болгож чадсан арвин туршлагатай. Бид
дэлхийд 20 гаруйхан үлдээд байгаа мазаалай баавгайгаа та бүхний
туршлага, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд өсгөн үржүүлэх боломжтой
гэж үзэж байна” гээд мазаалайн амьдарч байгаа говийн их дархан цаазат
газрыг панда баавгайг өсгөж үржүүлсэн Сечуанг мужтай хамтын ажиллагаатай
болгох саналтай байгаагаа хэллээ. БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч
дарга Жан Ян Лонг “Зэрлэг ан амьтанг хамгаалах нь дэлхий нийтийн үүрэг.
Бид пандаг үржүүлэхдээ бусад орны туршлага, дэмжлэгийг авч байсан.
Мазаалай баавгайг өсгөн үржүүлэхэд хамтран ажиллах саналыг хөрш орны
хувьд талархан хүлээн авч байна. Бидний хамтын ажиллагаа удахгүй ажил
хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Ж.Батболд ирэх сард  БНХАУ-д ажлын айлчлал хийх бөгөөд энэ үеэр
хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдээ албажуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг цэгийн үйлчилгээний төв нээгдлээ

Завхан
аймгийн Цагдаагийн газрын дэргэд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн
хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээгдлээ. 
Нэг цэгийн үйлчилгээний төвд эрүүл мэндийн үйлчилгээ, Аюулгүй хамгаалах
байр , нийгэм  сэтгэлзүй, хуулийн зөвлөгөө өгөх , яаралтай болон анхан
шатны тусламж үйлчилгээ, эрх зүйн болон нийгмийн ажлын туслалцаа үзүүлэх
зэрэг үйлчилгээ төвлөрөх аж.

Цагдаагийн газарт түшиглэсэн гэр бүлийн
хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв
нь 24 цагийн турш үнэ төлбөргүй бичиг баримт шаардахгүй, харъяалал
харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Манай хилчнийг буудсан Тува иргэнийг 14 жил хорино

Манай улсын хилийг зөрчин, мал хулгайлж,
албан үүргээ гүйцэтгэж байсан монгол хилчнийг буудан шархдуулсан ОХУ-ын
Тува Улсын хоёр иргэний хэргийг энэ сарын 7-ны өдөр тус улсын шүүхэд
хянан хэлэлцэж, ял оноосон байна.

хШүүхээс  Тува Улсын иргэн Оралан Омак
Белековичид жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил ял эдлүүлэх, манай
улсын хилчнийг шархдуулсан Кенден Белек-Баирт чанга дэглэмтэй хорих
ангид 14 жил хорих ял оноожээ.

аГэмт хэрэгтэн, Тува Улсын Эрзинск
дүүргийн иргэн Оралан Омак Белекович, Кенден Белек-Баир нар нь 2012 оны
11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө хил зөрчин, манай улсын нутагт
нэвтрэн адуу хулгайлсан байна. Тэднийг буцах замд нь манай хилчид
илрүүлэн баривчлах гэсэн боловч хил зөрчигчид галт зэвсэг хэрэглэн
эсэргүүцэл үзүүлж, монгол хилчнийг шархдуулаад хил даван зугтсан аж. Уг
гэмт хэрэгтнүүдийг Монгол Улсын талаас өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын
хил, Цагдаагийн албаныхан эрэн сурвалжилж, Тувагийн нутаг дэвсгэрээс
баривчилсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Улс төрд шинэ манлайлагч” төслийнхөн замд гарлаа

Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн
салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг
тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг
хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү төслийг EBI хүрээлэн, Liberal House
бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж
байгаа юм.

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн багийнхан өнөөдөр өглөө
06.00 цагт /найман сарын найманд/эх орны дөрвөн зүг, найман зовхист
ажиллахаар Чингисийн талбайгаас хөдөллөө. Уран бүтээлчид нийт дөрвөн
багт хуваагдан эх орны баруун хязгаар Баян-Өлгий, зүүн хязгаар Дорнод,
хойд зүг Хөвсгөл, өмнө зүгт Өмнөговь аймагт ажиллаж шинэ үеийн
манлайлагч залуустай уулзаж тэдний ажил амьдрал, санаа бодлыг сонсохоор
мордоцгоосон юм.

Тус төслийн хүрээнд үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын
бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг
болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох аж.

“Улстөрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн хувьд үндэсний
хэмжээнд хийгдэж байгаа анхны том төсөл бөгөөд төсөлд эх орны дөрвөн зүг
найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 
Монгол Улсын 22-40 насны иргэн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500
хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл
цаасан  хэлбэрээр ирүүлж оролцох юм байна.

Төслөөс шалгарсан шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон
хотод зохион байгуулах мэргэшүүлэх нэг сарын хөтөлбөрт 100 хувийн
тэтгэлэгтэй суралцаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлөн
оролцоно. Түүнчлэн үндэсний шилдэг нэг оролцогч Harvard University-ийн
манлайллын мэргэшүүлэх  хөтөлбөрт суралцах аж.

Г.ДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Адуу хулгайлж хил давахыг оролдсон Тува нарт ял оноожээ

ОХУ-ын Тувад энэ сарын долоонд Монголын хилийг зөрчин, мал хулгайлсан, албан үүргээ гүйцэтгэж байсан монгол хилчнийг буудан шархдуулсан хоёр тува иргэнийг шүүх хурал болжээ. Тувагийн Эрзинск дүүргийн Оралан Омак Белекович, Кенден Белек-Баир хэмээх хоёр иргэн 2012 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө хил зөрчин Монголын нутагт нэвтрэн орж, адуу хулгайлсан байна. Тэднийг буцах замд нь манай хилчид илрүүлэн баривчлахыг оролдсон боловч хил зөрчигчид галт зэвсэг хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, монгол хилчнийг шархдуулаад хил даван зугатсан юм. Монголын талаас өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын хил, Цагдаагийн албаныхан эрэн сурвалжласны үр дүнд Тувагийн нутагт тэднийг баривчилсан байна. 

Сэжигтнүүдийг хил хууль бусаар зөрчсөн, хил даван хулгай хийсэн болон нэгэнд нь хилийн албаны ажилтны амь насанд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм бурууг нь тогтоосон байна.

Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзэн, манай хилчнийг шархдуулсан Кенденд чанга дэглэмтэй хорих ангид 14 жил, түүний хамсаатан Ораланд жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноожээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол авлигаараа хоёрт жагсчээ

“Wall Street” сонин авлигаараа тэргүүлдэг орнуудыг жагсаахад манай улс хоёрдугаарт оржээ.  Иргэдийн санал асуулгаар үнэлсэн энэ жагсаалтыг Африкийн Либер улс тэргүүлсэн байна. Дэлхийн авлигын барометр гэсэн уг судалгааг Олон улсын ил тод байдал байгууллагаас хийдэг юм байна. Энэ удаагийн судалгааг 107 оронд явуулжээ. Монголоос судалгаанд оролцогчдын 77 хувь нь төрийн албан хаагчид авлигын хэрэг холбогддог, мөн 66 хувь нь цагдаа нар авлига авдаг гэсэн байна. Энэ жагсаалтын эхний есөн улсад Либер, Монгол, Венесуэл, Зимбабве, Мексик, Парагвай, ОХУ, Нигер, Замби оржээ. 

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудын заавал судлах хичээлийн жагсаалтыг баталлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтыг Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргажээ. Үүнд, Монголын түүх, соёл, ёс заншил /иргэний боловсрол/, Монгол хэл бичиг, найруулга зүй /яриа бичгийн ур чадвар/, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй /хүмүүнлэгийн ухаан/, Сэтгэлгээний түүх, соёл /хүмүүнлэгийн ухаан/ гэсэн хичээл багтсан байна.

Эдгээр хичээлийг судалснаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болох төдийгүй Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэх зэрэг олон чадвар оюутнууд эзэмшинэ гэж үзжээ. Иймд эдгээр хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулахыг дээд боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Төв замаар төлбөртэй зорчихыг хотын мэр дэмжиж байна

Нийслэлээс замын түгжрээг бууруулах чиглэлээр багагүй ажил хэрэгжүүлж буй. Дугаарын хязгаарлалттай өдөр, нэгдүгээр эгнээнд зогссон машинд тавьж буй торгууль, эхний эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журам гээд багагүй шийдвэрүүд нь замын  түгжрэлийн асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлж байгаа. Хотын төвийн замаар тодруулж хэлбэл бага тойруугаар зорчих иргэд төлбөр төлөх талаар нийслэлийн хэмжээнд яриад эхэлсэн. Төлбөр нь 40-50 мянган төгрөг гэсэн тоо яригдаж буй. Хотын даргын хувьд энэ асуудлыг дэмжиж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Дэлхийд бусад улсын нийслэлүүд ч ийм жишиг барьдаг байна. Төлбөрийн хувьд үүнээс бага тогтоох боломжгүй гэж тэрээр үзэж байгаа аж. НИТХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх энэ асуудал жолооч нарын шүүмжлэлд өртөөд байгаа. Хотын удирдлагын хувьд бүр болохгүй бол ард иргэдээс санал асуулга авна гэсэн байр суурьтай байгаа аж.