Categories
мэдээ нийгэм

Татвар төлөгчид цахим татвар төлөлтийн үйлчилгээ авч эхэллээ

 Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн татварын цахим төлбөрийн шинэ системийн нээлтийг хийлээ. ТЕГ-аас 2014 оны 1-р сард шинээр нэвтрүүлсэн цахим татварын тайлангийн системийг одоогийн байдлаар татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь ашиглаж байна. Татвар төлөлтийг хялбаршуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх зорилгоор интернет болон мобайл банкны үйлчилгээг өргөжүүлэн төрөлжүүлж, хэрэглэгчдэд таатай хоёр хувилбарыг нэмэх саналыг БДС төсөл гаргасан. Эхний хувилбарын тухайд татвар төлөгчид ТЕГ-ын цахим тайлангийн вэбсайтад хандаж, татварын төлбөрөө дебит/кредит картаар хийх бол хоёрдахь хувилбар нь хувийнхаа интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжийг татвар төлөгчдөд олгох юм. Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хоёрдахь хувилбарыг амжилттай туршиж, нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох боломжийг бүрдүүллээ. ТЕГ цаашид энэ үйлчилгээг дотоодын арилжааны бүх банкаар дамжуулан татвар төлөгчдөд хүргэхээр төлөвлөж байна. Цахим татварын систем нь арилжааны банкуудын интернет болон мобайл банкаар дамжуулан татвар төлөх үйл ажиллагааг хөнгөвчилсөн бөгөөд өмнө нь татвар төлөгч банкны төлбөрийн баримтыг татварын байгууллагад аваачиж, төлбөр хийсэн эсэхийг татварын байцаагч шалган татварын системд оруулдаг байсныг халж байгаа юм. Шинэ цахим татвар төлөлтийн системийг нэвтрүүлснээр татвар төлөх процесс хялбар, хямд, найдвартай, шуурхай болоод зогсохгүй татвар төлөгчид банк болон татварын байгууллагууд руу биечлэн очих шаардлагагүй болно. 

Энэхүү нээлтийн ажиллагааны үеэр ТЕГ болон арилжааны банкууд татвар төлөгчдөд зориулан шинэ татвар төлөлтийн системийг хэрхэн ашиглах тухай танилцуулга хийж, тайлбарлав. “Мэдээллийн технологийг сайжруулах нь татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд МТА-ны үйл ажиллагааг шинэ шатанд аваачих юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд арилжааны банкуудтай амжилттай хамтран ажиллах нь Монгол Улсын хэмжээнд манай татвар төлөгчид бэлэн мөнгөнөөс бэлэн бус гүйлгээнд шилжихэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж ТЕГ-ын дарга Т. Батмагнай хэллээ. 

ТЕГ болон арилжааны банк хоорондын хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Г. Ганболд “Татварын цахим төлбөрийн системийг ашиглах нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчдэд тухтай, хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Голомт банкны зорилготой нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийн нэг хэсэг” гэлээ. 

Цахим төлбөрийн систем нь Монгол Улсад бизнес эрхлэх орчныг сайжруулах, хувийн хэвшлийн өсөлт хөгжлийг дэмжихийн тулд татварын тайланг цахимаар тушаах, татварыг цахимаар төлөх системийг нэвтрүүлэх замаар ТЕГ-ын үйл ажиллагааг орчин үеийн болгох, татварын хууль тогтоомжийг мөрдөлтийг татвар төлөгчдийн хувьд хялбаршуулах зорилгоор 500 гаруй татварын байцаагчид, 3,000 гаруй татварын тайлан бэлтгэгчдийн татварын үйлчилгээтэй холбоотой чадавхийг бэхжүүлэх, иргэдэд татварын тухай мэдлэг, боловсрол олгох кампанит ажил хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр БДС төслийн зүгээс 2011 оноос хойш ТЕГ-т үзүүлж буй техникийн туслалцааны нэг хэсэг нь юм. ТЕГ-ын хэрэгжүүлж буй цахимаар тайлан тушаах, татвар төлөх шийдлүүд нь Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” судалгааны “татвар төлөлт” шалгуур үзүүлэлтээр хэмждэг татварын төлбөр төлөх давтамж болоод цаг хугацааг нэлээд хэмжээгээр багасгана.  

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнөөдөр буюу наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийслэл хотноо Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум эхлэх гэж байна. Гадаад харилцааны яамны хурлын танхимд  эхлэх тус форумд оролцохоор Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч  манай улсад  хүрэлцэн ирээд байгаа юм.

Форумын үеэр “Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд – 2014”, “Ухаалаг цахим-засаглал ба Хотын үйлчилгээний чанарт мэдээлэл технологийн үзүүлэх үүрэг” зэрэг олон сэдвээр хэлэлцэн, санал солилцох ажээ.

Дашрамд хэлэхэд, Зүүн хойд азийн хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форумын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар оролцож үг хэлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 -12.00 цагт “Өргүй Монгол” ТББ-аас Монгол Улсын өрийн талаар мэдээлэл хийж, Засгийн газар, УИХ-ын гиш үүдэд мэдэгдэл хүргүүлэх болсон тухай хэвлэлийн хурал Монгол Ньюсд зарлалаа. 

-Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд эхэлнэ. 

Форумын үеэр ”Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд -2014”, ” Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг” зэрэг сэдвээр хэлэлцэн, санал солилцох юм. 

Categories
мэдээ нийгэм

Цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 18. Сумъяа гариг. Билгийн тооллын 23. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06.00 цагт мандан 20.00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба хануур, төөнүүр хийлгэх, мал адгуус муулах, хагалгаа хийлгэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

Categories
мэдээ нийгэм

Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргажээ

Сүүлийн үед дээд боловсролын чанар алдагдлаа гэсэн шүүмжлэл багагүй гарах болсон. Зарим мэргэжлээр илүүдэл үүсээд байгаа бол зарим мэргэжлийн хувьд боловсон хүчний дутмаг байдал ажиглагдах болсон. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрэлттэй мэргэжлийн чиглэлийн жагсаалтыг гаргасан байна.
Хүснэгтэд хөтөлбөрийн түвшинг BSc-Бакалавр, BEng-Инженер бакалавр, MSc-Магистр, MEng-Инженер магистр, PhD-Доктор гэж тэмдэглэжээ. Энэхүү жагсаалт мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхэд залуус багагүй мэдээлэл өгөх болов уу?

Сурах
чиглэл

 

Хөтөлбөрийн
нэр

Хөтөлбөрийн
түвшин

Байгаль
орчин, ногоон хөгжил

1

Байгалийн
нөхөн сэргээлт

 

MSc

 

2

Байгаль
орчны нөлөөллийн үнэлгээ, менежмент

BSc

MSc

 

3

Уур
амьсгалын өөрчлөлт

 

MSc

PhD

4

Усны
нөөцийн үнэлгээ, менежемент

BSc

MSc

PhD

 

Боловсрол

5

Тусгай
хэрэгцээт боловсрол

 

MSc

PhD

6

Хүүхдийн
хөгжил судлал

BSc

MSc

PhD

7

Сургалтын
технологи

 

MSc

PhD

8

Сургуулийн
өмнөх, Бага боловсролын сургалтын арга зүй

BSc

MSc

PhD

Соёл

9

Соёлын
өвийн сэргээн засварлагч

 

MEng

 

10

Сонгодог
урлаг*

 

 

 

Эрүүл
мэнд

11

Анагаах
ухаан

BSc

MSc

PhD

12

Нийгмийн
эрүүл мэнд

 

MSc

PhD

13

Био
анагаах

 

MSc

PhD

14

Сувилахуй

 

MSc

PhD

Уул
уурхай

15

Геологи,
маркшейдер

BEng

MEng

 

16

Уул
уурхайн ашиглалт, техник технологи

BEng

MEng

 

17

Ашигт
малтмалын баяжуулалт

BEng

MEng

 

18

Газрын
тосны хайгуул, боловсруулалт

BEng

MEng

 

 

Хөдөө
аж ахуй

19

Мал
эмнэлзүй

 

MSc

PhD

20

Тэжээл
бэлчээр судлал

BSc

MSc

PhD

21

Зоо
инженер технологи

 

MEng

 

22

Газар
тариалангийн аж ахуй

 

MSc

 

Эрчим
хүч, дэд бүтэц

23

Ус,
дулааны хангамж, чанарын үнэлгээ

BEng

MEng

 

24

Сэргээгдэх
эрчим хүч (салхи, ус, нар)

BEng

MEng

 

25

Цөмийн
технологи

BEng

MEng

PhD

Зам
тээвэр 

 

26

Хүнд
машин механизм

BEng

MEng

 

27

Зам
гүүрийн барилга, байгууламж

BEng

MEng

 

28

Иргэний
нисэх

BEng

MEng

 

Барилга
хот байгуулалт

 

 

 

29

Барилгын
материалын үйлдвэрлэл

BEng

MEng

 

30

Барилгын
технологи, инженер

BEng

MEng

 

31

Хог
хаягдлын боловсруулалт, менежмент

 

MEng

 

32

Архитектур,
хот, бүс нутгийн төлөвлөлт

 

MEng

PhD

Мэдээллийн
технологи 

33

Мэдээллийн
технологи, аюулгүй байдал

BEng

MEng

PhD

34

Сансрын
технологи, ашиглалт

 

MEng

PhD

Суурь
шинжлэх ухаан, тэргүүлэх технологи 

35

Байгалийн
ухаан

BSc

MSc

PhD

36

Биологи,
биотехнологи

BSc

MSc

PhD

37

Нанотехнологи,

BSc

MSc

PhD

38

Материал
судлал

BSc

MSc

 

39

Химийн
инженерчлэл

BSc

MSc

PhD

 

 

Мэргэжлийн
чиглэлийн тоо            

24

38

20

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн хотын дарга нар чуулна

Улаанбаатар хотын 375 жилийн ой  энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хэрэгжүүлж  буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу энэ сарын 18-19-нд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум-ыг зохион байгуулах гэж байна. Форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Гадаад харилцааны яаманд болно.
Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас  Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгч, олон улсын байгууллагынхан оролцох аж.
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН “ХОТЫН ТОГТВОРТОЙ БА ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖИЛ” ФОРУМЫН ХӨТӨЛБӨР
 

2014 оны 08 дугаар сарын 18-19-ны өдрүүд, Улаанбаатар хот
 
Бямба-Ням, 2014 оны 08-р сарын 16-17-ны өдрүүд
 
Төлөөлөгчид хүрэлцэн ирнэ
 
Даваа, 2014 оны 08-р сарын 18-ны өдөр
 
Байр: Гадаад харилцааны яам
 
08:00 – 09.00        Төлөөлөгчдийг бүртгэнэ. /Форумыг сурвалжлах PRESS гэсэн мандаттай сэтгүүлчид 08.30 цаг гэхэд байрлалаа эзэлсэн байна/
 
09:00 – 10:00      ХУРАЛДААНЫ НЭЭЛТ
 
Нээлтийн үг хэлэх:      
                               Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
                               Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд
                               Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
                                     
                             Төлөөлөгчдийн тэргүүнүүд
                                      Пёнъян
                                      Бээжин
                                      Москва
                                      Нийгата
                                      Пёнчан
 
10:00 – 10:30      Төлөөлөгчид дурсгалын зураг авахуулна, Цайны засварлага
                                               
10:30 – 12:30      НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН
                             Хотжилт: Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил –
                             Туршлага солилцох  
 
10:30 – 10:45        Азийн хотуудын хотжилтын чиг хандлага ба Азийн хотууд – 2014
                            Ноён Килапарти Рамакришна
UNESCAP – ийн Зүүн болон Зүүн Хойд Азийн орнуудыг
хариуцсан дарга
 
10:45 – 11:00         Хотуудын тогтвортой хөгжлийн талаар
7 дахь Дэлхийн Хотжилтын Форумын үр дүнгийн танилцуулга
 
                             Хатагтай Паула Пеннан-Ребейро
НҮБ-ын Нутагшил, суурьшлын Ази, Номхон далайн орнуудын
газрын мэргэжилтэн
 
11:00-11:15           Цайны засварлага
 
11:15-          11:30           Төлөөлөгчид танилцуулга тавих (Бээжин хотоос)
 
11:30-11:45           Төлөөлөгчид танилцуулга тавих (санал болгож буй хот:Пёнъян)
 
11:45 – 12:45        Хотуудын мэдэгдэл, Чөлөөт хэлэлцүүлэг
 
12:40 – 14:00        Засварлага
 
14:00 – 17:00      ХОЁРДУГААР ХУРАЛДААН
 
Хотжилт: Хотын удирдлага ба Үйлчилгээний хангамж-Технологи, Инновацийн туршилт
14:00 – 14:15        Хотын удирдлага, Үйлчилгээний хангамжийг сайжруулах
                             Хатагтай Тирза Теннисен – Дэд суурин төлөөлөгч Азийн Сан ОУБ
         
14:15 – 14:30        Ухаалаг Цахим-Засаглал ба Хотын үйлчилгээний чанарт
                             Мэдээлэл Технологийн үзүүлэх үүрэг
                                                                   
                             Дэлхийн Банк ОУБ (тохирох)
 
14:30 – 14:45        Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн санал, санаачлага
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
 
14:45 – 15:45        Хотуудын мэдэгдэл
 
15.45 – 16.00         Цайны засварлага
 
16.00 – 17.00         Чөлөөт хэлэлцүүлэг
 
17:00 – 17:15        Эхний өдрийн хаалт
 
 
Мягмар, 2014 оны 08-р сарын 19-ны өдөр
 
09:00 – 11:00      ГУРАВДУГААР ХУРАЛДААН
                             Зүүн Хойд Азийн Хотуудын Эдийн засгийн хөгжил
                              Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих
 
09:00 – 09:15        Зүүн Хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Улаанбаатар хотын захиргааны үйлчилгээ ба Гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
                             Ноён Арноуд Хэкман       
                             Хот байгуулалтын мэргэжилтэн
                             Азийн Хөгжлийн Банк ОУБ
 
09:15-09:30           Азийн эдийн засгийн хөгжил дэх эмзэг бүлгийн иргэдийн оролцоо; Монголын нийгмийн эрх тэгш бус байдал болон ядуурлын асуудал
                             Хатагтай Алессандра Касазза
                             Бодлогын зөвлөх
                             НҮБХХ-ийн Ази-Номхон далайн бүсийн төв
 
09:30-09:45           Төлөөлөгчид танилцуулга тавих (хот: Пёнчан – тодруулах)       
 
09:45-          10:00           Төлөөлөгчид танилцуулга тавих (хот: Москва – тохирох)
 
10:00-10:45           Чөлөөт хэлэлцүүлэг
 
10:45-11:00           Цайны засварлага                              
 
11:00-12:45         ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН
                  
Ногоон хотууд: Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил
                                     
11:00 – 11:15        Ногоон хотын эдийн засаг
                             Ноён Рауль Т.Васвани
Хөтөлбөрийн ахлах менежер  
ICLEI ОУБ – Тогтвортжилтын төлөөх Орон нутгийн удирдлага – Зүүн Азийн Хэрэг эрхлэх газар
 
11:15 – 11:30         Төлөөлөгчид танилцуулга тавих (Нийгата хот)      
 
11:30 – 12:15         Хотуудын мэдэгдэл, Чөлөөт хэлэлцүүлэг

12:15                Форумын хаалт

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын даргын үүргийг С.Баатаржав орлож байна

Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн ээлжит 44 дүгээр хуралдаанаар ЦЕГ-ын  дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Түүнчлэн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Б.Билэгт даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан хэвлэлээр “Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь “түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлэг өгч эхэлсэнтэй холбоотой юу”,  “Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”,  “ЦЕГ-ын даргын марафон эхэлжээ”,  “Б.Билэгтийн оронд очих магадлалтай гурван хүний нэр яригдаж эхэллээ”, “Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо” зэрэг гарчигтай баттай бус эх сурвалжийн мэдээллийг хуулбарлан нийгэмд түгээж иргэдэд улс төрийн өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна. ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний өөрчлөлт хийгээгүй.Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрийн баруун талын замыг нээнэ

-Энхтайваны гүүрийн баруун талын замыг даваа гарагийн өглөө нээнэ-

Зам, тээврийн яамны зүүн талын зам буюу Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох Энхтайваны гүүрийн баруун доод талын холбоос замын хөдөлгөөнийг бямба гаригийн (08.16) 10:00 цагаас бүтэн хаасан. Хучилтийн ажлыг гүйцэтгээд маргааш буюу наймдугаар сарын 18-ны өглөө нээнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос иргэнд газар өмчлүүлсэн үү

НИТХ-ын 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэж, иргэд эхний ээлжинд зарлагдсан таван байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-ний 12.00 цагт цахим хэлбэрээр эхлүүлж НИТХТ-ийн 2014 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбрээр зохион байгуулах журам”-д заасны дагуу 2014 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 12.00 минутанд дуусгавар болгосон. Нийт 281’440 иргэн цахимаар бүртгүүлснээс 14’954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодрууллаа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4’169 иргэн сонгогдож газар өмчлөх эрхтэй боллоо. СХД-ийн соёндын аманд сонгогдсон иргэдийн өргөдлийг ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль дээр ажлын өдрүүдэд хүлээж авах гэнэ. Харин уг дүүрэгт олгосон газарт Гён Шиг овогтой Мин Гёнд ямар учраас газар олгосныг иргэд асууж байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун Африкийн орнуудад зорчихгүй байхыг анхааруулав

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад “Эбола” цусархаг халууралт халдварт өвчин дэгдсэн. Тэгвэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дээрх  орнууд руу зорчихгүй байхыг анхаарууллаа.
Өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс руу Монголын 12 иргэн зорчсон ч эх орондоо эргэн ирсэн юм байна. Тэднийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг  үргэлжлүүлэн хянаж байгаа аж.
Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа юм байна.