Categories
мэдээ нийгэм

Оюутны цахим картны эхний ээлж хэвлэлтээс гарчээ

Оюутануудын  нийтийн тээврээр үнэгүй  зорчих 53 мянган цахим үнэмлэх хэвлэлтээс гарчээ. Тодруулбал, энэ хичээлийн жилд нийт 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчихоос одоогоор 53 мянга нь хэвлэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн хавар захиалга өгсөн 63 мянган оюутны эхний ээлжийнх бол энэ сарын 25 гэхэд үлдсэн нь хэвлэгдэж дуусах юм байна. Тиймээс есдүгээр сарын 1-нд хавар захиалга өгсөн оюутан бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэдгийг албаныхан хэлэв. Смарт картны захиалга орсон эсэхийг оюутнууд овог, нэр, регистрийн дугаараараа МОХ- ны www.student.org.mn веб хуудас руу орж, хянах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машинаар 442 мянган иргэн үйлчлүүлжээ

Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор “ТҮЦ машин” нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар дамжуулан 442 мянга гаруй иргэн улсын бүртгэлийн лавлагаа авснаас иргэний үнэмлэхийн лавлагааг хамгийн их буюу 221 мянган иргэн аваад байгаа ажээ.

ТҮЦ машинаар дамжуулан иргэд 10 гаруй төрлийн үйлчилгээг авч байгаагаас төрсний гэрчилгээний, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа  зэрэг улсын бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг авч байгаа билээ. 

Цахим машины тусламжтайгаар иргэд  өмнө нь 18 төрлийн үйлчилгээ авч байсан бол одоо орон нутагт суурилуулсан нийт 108 ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авч байгаа аж. 

Хамгийн сүүлд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд ТҮЦ машинаар дамжуулан дахин авах буюу хаясан, гээсэн, гэмтээсэн цахим үнэмлэхийг захиалахаас гадна аж ахуйн нэгжтэй эсэх талаарх лавлагаа авах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Ган-Очирт гэмшсэн шинж байсангүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж,  хайчаар хүзүүн тус газар хэд хэдэн удаа хатгаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн  Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өчигдөр өглөө 10.00 цагаас эхэлж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж сэжигтэн Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноох шийдвэрийг гаргасан юм. Түүний өмгөөлөгчийн зүгээс энэ үеэр давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн “Шүүхийн шийдвэр шударга байлаа. Гэвч Б.Ган-Очирт ер гэмшсэн шинж байсангүй. Өнгөрсөн хугацаанд тэр бидний хэнтэй нь ч холбогдоогүйгээр барахгүй талийгаачийг оршуулах ёслолд ганц ч төгрөг нэмэрлээгүйд нь гомдолтой байна. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч бодит үнэнийг гуйвуулж худлаа ярьж байсан” гэж ярьжээ. Хохирогчийн ар гэрийнхэн охиноосоо үлдсэн ганц хүүхдийг нь асарч байгаа. Гэтэл Б.Ган-Очирын талынхан хүүхдийг өөрсөд дээрээ авахын тулд янз бүрээрээ оролдож байгаа гэнэ. Хэрвээ энэ байдал цааш үргэлжилвэл хохирогчийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисс болон хүүхдийн эрхийг хамгаалдаг бусад байгууллагад хандахаар төлөвлөж байгаа аж. Тэд “Бид нэг хүнээ алдчихлаа. Одоо охиноос минь үлдсэн ганц үрийг нь алдмааргүй” хэмээн болгоомжилж байгааг илэрхийллээ. 

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноолоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир  нь эхнэр Х-тэйгээ муудалцаж,  хайчаар хүзүүний тус газар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Тэгвэл Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн  Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагаас эхэлж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж сэжигтэн Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноох шийдвэрийг гаргалаа.

Б.Ган-Очирын өмгөөлөгчийн зүгээс энэ үеэр давж заалдана гэдгээ мэдэгджээ. 

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” эхэллээ

Скай их дэлгүүрийн өмнөх талбайд “Сэлэнгийн намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн нээгдлээ. Ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн ногоочид өөрсдийн гараар тарьсан төмс, хүнсний ногоогоо дэлгэн тавиад байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд оролцогч ногоочдын хэлж буйгаар төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой буюу өмнөх жилийнхээс огт нэмэгдээгүй гэнэ. Тухайлбал, төмс, лууван 800 төгрөг, байцаа 500 төгрөг, шар манжин 800 төгрөг, хүрэн манжин 1000 төгрөг, хүрэн байцаа 1300 төгрөг гэсэн ханштай худалдаалж байгаа юм байна.   

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа Улсын Драмын Эрдмийн театрын өмнөх талбайд өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэнд Монголын оюутны холбоо, Скай их дэлгүүрийн бичиг хэргийн тасаг, Интерном, Сурагчийн дүрэмт хувцасны албан ёсны үйлдвэрүүд, Оффис Малл бичиг хэргийн төрөлжсөн дэлгүүр, Хөөндий сурагчийн цүнхний үйлдвэр зэрэг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниуд оролцож байгаа юм. 

Үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын аврагч амиа алджээ

Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Балж, Хурх зэрэг томоохон голууд үерийн аюултай түвшинд хүрчээ. Үүний улмаас Хэрлэн голд дөрвөн хүн осолдсон байна.  Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраас аврах баг осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулсан ч,  аврах 49-р ангийн салааны дарга, 29 настай Д усанд живж амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм

5000-6000 ам.доллларын өртөгтэй хагалгааг үнэгүй хийжээ

Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийнхан 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, зүрхний төрөлхийн гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тэд   П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран зүрхний төрөлхийг гажиг оноштой 3 сартай хүүхдээс 25 хүртэлх насны нийт 29 хүнд хагалгаа хийсэн байна. Эмч нарын баг тус бүр нь 5000-6000 ам.доллларын өртөгтэй судсан дотуурх хагалгааг үнэ төлбөргүй хийсэн байна.

Үүнээс гадна П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай багтай хамтран зүрхний хэмийг удирдах төхөөрөмжийг гурван өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өгчээ.  Уг төхөөрөмжийг Солонгос улсын Korea University Hospital-ийн баг хамт олон хандивласан бөгөөд нэг нь 15 сая төрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнийг шүүхэд өгчээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, өдгөө хар тамхины хэргээр ял эдлэж буй  Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгсөн байна. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Г.Сарангэрэлийг гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад, хар тамхичин, янхан зэргээр хэвлэл мэдээлэлд зарласан нь ийнхүү шүүхэд дуудагдах үндэслэл болсон аж. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Ц.Батбаяр нэгэнтээ Г.Сарангэрэлийн нэр төрийг гутаан доромжилсон О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилнэ хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.

Ямартай ч О.Баасанхүү гишүүнийг  Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497, 511-р зүйл,  Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 11.1, Хүний эрхийн хорооны зөвлөмжийн 13.7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Дугуй түгжигчийг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ

Түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн дугуйг түгжих журам өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх гэж байна. Уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах бөгөөд гүйцэтгэлийг гэрээ байгуулсан дөрвөн аж ахуйн нэгжээр хийлгэх юм.

Харин дугуйгаа түгжүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийн торгууль төлж тайлуулах аж. Дугуй түгжигчийг ашиглаж эхэлснээр тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа зогсохгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зарим тохиолдолд ачиж, журамлана гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж буй юм.