Categories
мэдээ нийгэм

Үргүйдэл нөхөн үржихүйн төв нээгдэнэ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Анагаахын удам зүйн лаборатори өнгөрсөн оны  наймдугаар сараас хромсомын гажиг илрүүлэх  шинжилгээ хийж эхэлсэн.  Одоогийн байдлаар 162 эх уг лабораториор үйлчлүүлсэн байна. Үүнээс 40  хромсомын эмгэгтэй  хүүхэд төрөхөөс урьдчилсан сэргийлсэн аж.   Тус төвд мөн “Үргүйдэл нөхөн үржихүйн төв”  удахгүй нээгдэнэ. Одоогоор хүнээ сургах, тоног төхөөрөмжөө захиалж суурилуулах ажил хийгдэж байгаа аж. Эх, ураг нярайн  тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр Засгийн газраас  420 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн гэж  ЭХЭМҮТ-ийн ерөнхи й захирал Ш.Энхтөр мэдээлэв. Хүүхдийн зүрхний ангиографийн  оношлогоо эмчилгээний 1,8 тэрбум төгрөгийн аппаратыг  удахгүй нээлтээ хийх Ажиа гэгээний санаачлагаар боссон шинэхэн хүүхдийн эмнэлэгтээ  суурилуулж дууссан байна. Ингэснээр өмнө нь эх орондоо эмчилж чаддаггүй байсан хүүхдийн зүрхний олон өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болж байгаа юм.     

Categories
мэдээ нийгэм

80-100 мянган хүүхэд гэртээ хүмүүждэг

Өнөөдөр манай улсад цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80-100 мянга орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд төрөөс сард цэцэрлэгийн хүүхдүүдэд өгдөг 116500 мянган төгрөгийг авдаггүй. Иймд хүүхдүүдийг ялгаварлан гадуурхалгүйгээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг хүүхэд бүрт хүргэх ёстой гэж “100 хувь цэцэрлэг” ТББ-ынхан  мэдээллээ. 

“100 хувь цэцэрлэг” ТББ, УИХ-ын гишүүн Ганбаатар тэргүүтэй 10 гишүүн “Хүүхэд харах үйлчилгээ” хуулийг  2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр өргөн барьсан. Үүнээс хойш гурван чуулган өндөрлөжээ. Энэ гурван чуулганаар уг хуулийг хэлэлцсэнгүй гэж “100 хувь цэцэрлэг” ТББ-ын тэргүүн С.Зоригтбаатар хэллээ. Тэрээр мөн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд улсын хэмжээнд 600 цэцэрлэг хэрэгтэйг онцолсон юм. 600 цэцэрлэгийг нэг жилд барьж чадахгүйгээс хойш энэ намрын чуулганаар уг хуулийг яаралтай хэлэлцэхийг хүсэж байна гэв. Уг хууль батлагдсанаар  хүүхэд бүр цэцэцрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Мөн 30 мянган ажлын байр шинээр бий болохоос гадна гэртээ хүүхдээ хараад сууж байгаа 80 мянган эцэг, эх ажлын байртай болно. Албан байгууллагууд мөн дэргэдээ цэцэрлэгтэй болох гэнэ. Харин хөдөө орон нутагт цэцэрлэг барих боломжгүй газар гэр цэцэрлэг ажиллуулах нөхцөлүүд бий болно гэж тэд мэдээллээ.  

У.Ууганцэцэг

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнгөндалай 3500 км замыг тууллаа

Ч.Мөнгөндалай гэхэд баруун хязгаарын төдийгүй Монгол орон даяар андахгүй болжээ. Баруун аймгийн ард иргэд хэр найрсаг, зочиломтгой, хүн хүнээ хайрлах сэтгэлтэй, өгөөмөр гэдэг нь Ч.Мөнгөндалайгийн аяллаас тод харагдаж байгаа юм. Түүнийг очсон газар бүрт нь найрсагаар хүлээн авч хооллож, ундаллаж, биеийнх нь байдлыг үзүүлж, чин сэтгэлээрээ хандаж хүлээн авч байгаа билээ. МЗХ-ны салбар холбоодууд очсон газар бүрт нь хүлээн авч нутгийн иргэдэд танилцуулж цаашид туулах урт замд нь үдэж өгч байгаа юм. Одоогоор Ч.Мөнгөндалай Увс аймгийн Улаангом хотод буудалласан бөгөөд нийт 3500 км замыг туулаад 3 сарын хугацаанд замынхаа талаас илүү хувийг туулж дуусгасан амжилттай байна. Биеийн байдал хэвийн аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой бөгөөд маргааш Хөвсгөл аймаг руу хөдлөх гэнэ. Ч.Мөнгөндалайн замд тааралдсан хүн бүр л өөрсдийн сэтгэлээр хандив өгч байгаа бөгөөд Увс аймгийн ЗХ-ны дарга 100.000 төгрөг хандивласан байна. Уншигч та ч мөн адил хандивлаарай. 

Түүнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүсвэл Төрийн банкны 104400224360 гэсэн дансанд хандаарай.

Categories
мэдээ нийгэм

8-р сарын 25-нд залуус “Нэгдэж” цусаа хандивлана

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ 8-р сарын 25 бол “Монголын Залуучуудын өдөр” энэ өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил  ч мөн адил олон ажлуудыг төлөвлөсөн байна. МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд эхний хийх ажил нь “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”- Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлсэн байна.  Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30%-иар багасаж, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн юм. Өдөрт 60–аас 100 хүн цус хандивлахад 1 өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдолыг бууруулах юм. Тиймээс залуус нэгдэж эрдэнэт хүний амийг аварахад бага ч болов хувь нэмрээ оруулж эх орныхоо ирээдүйг хамгаалж, элэг нэгт ах дүүсийнхээ амийг аврах уриалгад нэгдэж байна. Энэхүү уриалга сошиал ертөнцөөр тарж залуу хүн бүр нэгдэнэ гэдгээ илэрхийлж share, like, RT&FV хийсэн бөгөөд урлаг соёлын одууд ч олон олон залуус “Нэгдэж” дэмжихийг уриалсан байна. 8-р сарын 25 “Монголын залуучуудын өдөр”-өөр Цусаа бэлэглэцгээе залуусаа.

Categories
мэдээ нийгэм

Дугуйчиддаа хамгаалалтын малгай тогтмол өмсөж хэвшихийг уриаллаа

Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа.  Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Уг төслийн хүрээнд  нийслэлчүүдээ  “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн  сайханд чиглэсэн,  үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа юм. Тэд саяхан дугуйчдыг   “Хамгаалалтын малгайгаа тогтмол өмсөж хэвшихийг сануулсан” шторк гаргасан байна.  Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр  бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс дугуйчин хүний аюулгүй байдал хамгаас чухал учир уг шторкийг  Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Залуу дугуйчин клуб, ILab хамтран Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд  бүтээжээ. Түүнчлэн нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийдэг телевизүүд уг шторкийг нийтэд түгээхээр болсон байна. Мотоцикль, унадаг дугуй, мопедтай жолооч нар хамгаалалтын малгай өмсч хөдөлгөөнд оролцох нь цөөн байдаг гэдгийг судалгаагаар тогтоогдсон учир мотоцикль, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгаалалтын малгайгаа өмсч, дүрмэнд заасны дагуу хөдөлгөөнд оролцохыг  уриалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

МОНГОЛЫН 108 ТӨРХ Чехийн археологич Л.Ийслийн 1957-1963 онуудад Монголд авсан гэрэл зургийн цуглуулгаас

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Эмийн хордлогод орсон хүүхдүүдийн биеийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ

Фенобарбиталд хордсоны улмаас ЭХЭМҮТөвд эмчлүүлж буй хүүхдүүдэд мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, мөн эмийн аюулгүй байдлыг хангах талаар удирдлага менежментийг сайжруулах ажлын хэсгийг ЭМЯ-ны дэд сайдаар ахлуулан  байгуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн байна.

 Ажлын хэсгийн нарийн бичиг Ц.Адьяахоролоос энэ талаар  тодрууллаа.

 “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдэд мэргэжил аргазүйн тусламж үзүүлэх, эмийн зохисгүй хэрэглээнээс гарч болох эрсдлээс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан. Түүнчлэн 2014 оны 08 дугаар сарын 12-нд тус ажлын хэсгийн ахлагч эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзлаа. Ингээд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцсэн. Мөн дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар болсон юм. 

  Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаж, тусламж, үйлчилгээний тасралгүй бэлэн байдлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг шуурхай өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайдын 262 дугаар тушаалаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг асуудалтай холбоотой гарсан алдаа, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн юм” гэлээ.

  “Монос эх нялхас” эмийн сангаас “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг хэрэглэгчдэд том хүний тунгаар андууран өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон. Тухайн өдөр эмийн хордлогонд орсон нэг нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн бөгөөд эмчлэгч эмч А нь нэн даруй тухайн эмийг худалдаж авсан “Монос эх нялхас” эмийн сантай холбогдсон байна. Тэрээр уг эмийг өндөр тунгаар авсан өөр ийм тохиолдол байгаа эсэхийг нягталж, эм худалдан авсан 23 хүн байгааг тогтоосон бөгөөд улмаар тус эмийн сангийн ажилтнуудын тусламжтайгаар эм худалдан авсан хүмүүстэй холбогдож яаралтай ЭХЭМҮТ-д ирж, хяналтад орохыг зөвлөсөн байдаг. Үүний дагуу “Фенобарбитал” эмийг хэрэглэж эхэлсэн 16 хүүхдийг 09-ний өдөр ЭХЭМҮТ-д тусгай тасаг гарган хэвтүүлж, хяналтад авжээ. Харин үлдсэн 7 хүүхэд нь тус эмийг хараахан хэрэглэж эхлээгүй байсан тул эмнэлэгт ирэх шаардлагагүй гэж үзсэн байна.

 Өнөөдрийн байдлаар эмийн хордлогод орсон 14 хүүхдийн биеийн байдал бага багаар сайжирч хөхөө хөхөж, цовоо болж эхэлсэн тухай мэдээлэл байна. Мөн 2 хүүхэд нь угжинд орж, нийт хүүхдийн унталтын байдал багасч байгаа аж. Тухайн нөхцөл байдлыг мэдэгдсэн даруйд ЭМЯ-ны холбогдох хүмүүс үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар өнгөрсөн Ням гарагт ЭХЭМҮТ-д ажилласан.

 Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, эмэнд хордсон нярай хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн эмч нар яаралтай арга хэмжээ авснаар нөхцөл байдлыг хүндрэхээс сэргийлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалсан нь сайн хэрэг боллоо гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Жиргээч, инженер Ц.Батыг 100 хоног баривчлахаар болов

Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг 100 хоног цагдан хорихоор боллоо. Түүнийг Зам тээврийн сайдын Л.Гансүхийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдөр шүүх хурал нь болсон юм байна. Учир нь Л.Гансүх төмөр замын асуудалтай холбоотойгоор түүнийг шүүхэд өгөөд байжээ. Юутай ч түүний төмөр замын асуудлаар жиргэсэн жиргээ ийн цагдан хоригдоход хүргээд байгаа бололтой. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаас “Бат инженер хууль зөрчсөнгvй, харин бат инженерт хууль зөрчөөд ял өгчихлөө. Анхан шатны шvvх хуулийн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргалаа” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн удаад  “Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно. МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” хэмээн жиргэсэн юм. 

Categories
мэдээ нийгэм

Сэхээнд байсан хоёр нярай энгийн тасагт шилжжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах “Монос” эмийн сангийн жор баригч “Фенобарбитал” эмийг буруу тунгаар худалдаалснаас болж 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдээд байгаа.

Эмэнд хордож унтаа байдалтай ирсэн хоёр хүүхэд тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт, 14 хүүхэд энгийн тасагт эмчлүүлж байсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр сэхээнд байсан хоёр нярайн биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжсэн бол бусдынх нь бие харьцангуй тогтворжсон аж.

Харин эцэг эхийн хувьд холбогдох байгууллагуудаас цаашид хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд баталгаа гаргахыг шаардаж байгаа юм.

Ажлын хариуцлага алдсан “Монос”-ын жор баригчийн тухайд хэрэг нь шалгагдаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй учир Эрүүл мэндийн яамнаас хариуцлага тооцох асуудал яригдаагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан залуучуудын холбооноос уриалга гаргажээ

Монголын Ардчилсан залуучуудын холбооноос төрийн өндөрлөгүүдэд хандан уриалга хүргүүлжээ.

Уриалгад дурдснаар “Хөл нүцгэн явахдаа амь нэгтэй явсан ах нар маань хүчтэй, чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд, эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна.

Ард түмний олонхийн саналаар сонгогдон төр барьж, улсаа удирдаж байгаа та бүхэн ард олныхоо хүсэн хүлээсэн ажлыг хийж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд нам доторхи хувь хүмүүсийн ялих шалихгүй зөрчлөө буруу суртал болгож, залуус бидний хийж бүтээх, урагш тэмүүлэх итгэлийг мохох үйл хийж буйг эрс эсэргүүцэж байна” хэмээн дурджээ.

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын зүгээс хоёр хөршийн удирдагчид айлчлах гэж байгаатай холбогдуулан эв найртай байх уриалга гаргасан. Ардчилсан залуучуудын холбооны гишүүд ч уриалгандаа энэ талаар дурдсан байна.