Categories
мэдээ нийгэм

Энэ сард долоон түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт энэ сарын 19-нд ойн түймэр гарсан тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр түймрийн голомт руу явсан байна. Түймрийн голомт Цагаан-Нуур сумаас 70 км-ын зайд зайтай, автомашинаар явах боломжгүй хөвч тайга юм байна.

2014 он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнээс долоон түймэр нь энэ наймдугаар сард гарчээ. Намрын хуурайшилтын улирал, самар жимсний улирал эхэлж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл тэмдэгтийн хураамж 100 сая төгрөгөөс чөлөөлөгдөв

Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэхээр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандав. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэмдэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.

Учир нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд Г.Сарангэрэл нь амжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байх хөгшин  эцэг эхийн хамт амьдардаг. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрийн чадваргүй байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргаад байжээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Зулцэцэг Г.Сарангэрэлийг амжиргааны түвшин доогуур гэсэн тодорхойлолт гаргаснаар шүүх тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдээгүй байхад элдэв нэр хоч өгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан гэж Г.Сарангэрэл ийнхүү 10 тэрбум нэхэмжилж байгаа юм.

Б.ЦЭЛМЭГ 

www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс Налайх дүүрэгт ажиллана

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн есөн дүүрэг болон зарим инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх товч мэдээллийг сонслоо. Зөвлөгөөнөөр ирэх долоо хоногт багтаан дүүргүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэл хангах комиссыг хуралдуулж, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах инженерийн хангамжийн болон шугам сүлжээний байгууллагууд, төсөвт газрууд, сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаархи дэлгэрэнгүй тайланг хэлэлцэн, нэгтгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлэх үүрэг өгсөн байна.  Харин Багануур, Багахангай, Налайх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын мэдээллээр өвөлжилтөнд  хүндрэл учруулж болзошгүй  Налайх дүүргийн 48-67 дугаартай 22 байрны гадна, ус дулааны 30 гаруй жил ашиглагдаж, ашиглалтын хугацаа нь дуусан, зураг төсөв нь хийгдсэн, шинэчлэн солих шаардлагатай байгаа гэлээ. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс мэдээллийн дагуу шалгаад, шугам сүлжээг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хорооллын азтануудад түлхүүрийг нь гардуулна

“Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын азтануудад байрных нь түлхүүрийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11:40 цагт “Буянт-Ухаа 1” хороололд болно.

Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци 1764 айлын “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг барьж, ашиглалтад оруулсан юм.

Уг байруудыг зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамгийн хямд үнээр буюу 1 м.кв-ыг нь 1 сая 280 мянган төгрөгөөр бодож, найман хувийн хөнгөлөлттэй зээлээр авах боломжийг олгосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 22-31-нийг хүртэл тэгш сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын төв болон хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн ихсэж, авто зам, уулзваруудын засварын ажил явагдаж байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан гудамж замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрийг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Нийслэл хотод үйлчилгээ явуулж буй томоохон худалдааны төвүүд /Нарантуул ОУХТ, Хар хорин зах, Оргил худалдааны төвүүд, Барс зах, Хүчит шонхор, Мишээл экспо/ ойр орчмын замуудад зогсоолын хүрэлцээ муу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Баянхошуу Толгойт, 7-н буудал, Дарь-Эх, Чулуун овооны замуудад ачаалал үүсэж, тодорхой замуудад зам засварын ажил явагдаж байгаагаас тээврийн хэрэгслийн түгжрэл ихээр үүсэж байна.

Улсын дугаарыг хязгаарласнаар Улаанбаатар хотод тогтмол хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо 50 хувиар бууруулах боломжтой бөгөөд дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд нийтийн тээврийн сонгон оролцсоноор иргэд төлөвлөсөн ажлаа замын түгжрэлгүй, стрессгүй амжуулах, цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Улсын дугаарын хязгаарлалт 2014 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд өглөөний 07:00 цагаас 21:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Улсын дугаарын тэгш, сондгой үйлчлэх замын хязгаарлалт нь Нисэх, Сонсголонгийн аюулгүйн тойрог, Моносын уулзвар, Орбит, Толгойтын салдаг уулзвар, 21-р хорооллын уулзвар, ЭХЭМҮТөвийн зүүн хойд уулзвар, 7-н буудлын салдаг уулзвар, Дамбадаржаа, Бэлх салдаг уулзвар, Шархад, Улаан-хуарангийн уулзвар, ХСИСургуулийн уулзвар хүртэлх гудамж замуудад үйлчлэх болно.

Улсын дугаарын хязгаарлалтад Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар заасан.

Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй/ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” А/133 дугаар тушаалын дагуу хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулахаар болсон.

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагсдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “School Police” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажиллуулахаар болсон.

Улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй гудамж замаар зорчсон жолооч нарт Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т зааснаар арга хэмжээ тооцох бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж хэрэглэсэн, улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн автомашиныг журамлаж жолоодох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах арга хэмжээ тооцно.

Categories
мэдээ нийгэм

Дүүрэг бүрт хичээлийн шинэ жилийн худалдаа болж байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулж байна. Наймдугаар сарын 16-наас Сүхбаатар дүүрэг “Аса” циркийн хойд талд, Чингэлтэй дүүрэг Ялалтын талбайд, Хан-Уул дүүрэг Яармаг хуралдааны төв, Home Plaza, БЗД Бөхийн өргөө, Зүүн 4 замд  өргөтгөсөн худалдаа гарган иргэдэд үйлчилж байгаа юм. Харин Баянгол дүүрэг “Байгаль эх цогцолбор”, Сонгинохайрхан дүүрэг Сонгинохангай, Номин 2, Макс 2 салбарт өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. Дашрамд дурдахад, дээрх өргөтгөсөн худалдааны талбайд есдүгээр сарын 21-нээс эхлэн дүүргүүд “Сайн өдрийн зах” ажиллуулах юм. 

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллыг “Хүний эрх” хүндэт тэмдгээр шагнасныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр гардууллаа.
Суурин төлөөлөгч, ноён Мохамед Малик Фолл нь 2012 оноос манай улсад ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Хүүхдийн эрхийн конвенцийн III нэмэлт проколд Монгол Улс нэгдэн орох, хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисстой үр бүтээлтэй хамтран ажиллаж, Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын төлөө үйлсэд хүчин зүтгэж, тодорхой хувь нэмэр оруулж буйг нь ийн үнэлсэн юм.
Тэрбээр өмнө нь Сенегал, Индонези улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарыг тэгш сондгойгоор нь хязгаарлана

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан НЗЦГ-аас хөдөлгөөний ачаалал бууруулах шат дараатай арга хэмжээ авч, зүүн гар тийш эргэдэгг үй зарим уулзварыг эргэдэг зохицуулалттай болгож, гэрэл дохио тавин, замын тэмдэг тэмдэглэгээг тодруулж байна. Мөн энэ сарын 22-31- нийг дуусталх 10 хоногт автомашиныг дугаар нь тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь ангилан хөдөлгөөнд оролцуулах саналаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна. Санал батлагдвал энэ сарын 22, 24, 26, 28, 30-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 23, 25, 27, 29, 31-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох тухай Замын цагдаагийн газраас мэдээлж байна. 

-Дээрх хязгаарлалтын санал батлагдвал одоо мөрдөж буй дугаарын хязгаарлалтыг түр зогсооно. Хязгааралалтын бүс Офицеруудын ордноос Таван шар, Төвийн салааны уулзвараас Долоон буудал хүртэлх замд үйлчилнэ.

Түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын 98 дугаар тогтоолоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам баталсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газарт тээврийн хэрэгслээ байрлуулсан автомашины дугуйг энэ сарын 18-наас түгжиж эхэлнэ. Тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглосон буюу зогсох ёсгүй газар зогссон, автомашинаа бусдын хөдөлгөөнд саад учруулахаар тавьсан жолоочийн автомашиныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ачиж байсан. Харин энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг гомдол ирсэн. Тиймээс дугуй түгжихээр болсон. Гэхдээ машин ачихаа болихгүй. Их, Бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замын нэгд үгээр эгнээнд байршуулсан машиныг ойрхон зайд чирэгч автомашинаар зөөж шилжүүлээд дугуйг нь түгжих гэнэ. 

Дугуйгаа түгжүүлсэн жолооч 20 мянган төгрөгийн хураамж төлнө. Хэрэв ажлын цагт багтаж машинаа авахгүй бол түр саатуулах тусгай хашаа руу зөөнө. Жолооч дугуйг түгжихээс өмнө ирвэл зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлнэ. Харин зогсохыг хориглосон газарт автомашинаа тавьсан бол дугуйг нь түгжиж, салхины шилэн дээр нь холбогдох утасны дугаарууд тавьж байхаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дүрэмт хувцасны үнэ нэмэгдэхгүй

Түрүү жил нийт сурагчдын  38 хувь нь шинэ дүрэмт хувцсаар хангагдсан аж. 2014-2015 оны хичээлийн жилд 186104 сурагч шинээр захиалга өгсөн байна.  Энэ хичээлийн жилд нийт сурагчдын 73,5 хувь болох 375104 сурагчийг шинээр хувцаслана. 

8 дугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж БШУЯ-наас сэдээлж байна.  

Дүрэм хувцасны худалдаа, борлуулалт Улаанбаатар хотод хэдийнэ эхэлжээ. Харин аймаг, нийслэлд 8 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 31-ны хооронд нийлүүлэгдэнэ.  

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оныхоос нэмэгдэхгүй гэв. 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод нэмэлт боруулалтын цэгүүдийг гаргах юм. Тухайлбал, 8 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31-ны хооронд: 

o Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, 

o “Аса” циркийн гаднах талбай, 

o Ялалтын талбай, 

o Дүнжингарав худалдааны төвд,

o Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.

Аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэгийг нээж 8 дугаар сарын 18-аас эхлэн борлуулалт хийгдэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Моносын харьяа эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа

ШӨХТГ-аас “Монос”
компанийн салбар эмийн сангуудад  хийсэн
шалгалтынхаа дүнг танилцуулав.  Хяналт
шалгалтаар дараах зөрчлүүд илрээд байна. Үүнд:

  • Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монос
    Улаанбаатар ХХК-ийн харьяа 23 салбар эмийн сангуудыг уг хяналт шалгалтад хамруулан
    шалгалаа.
    Дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй
    эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний
    бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын
    нийтлэг зөрчил илэрсэн гэв.
  • Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр 2
    эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин
    эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв
    дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл
    ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа
    явуулдаггүй зөрчил илэрсэн.
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 7 дугаар
    хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага
    хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар
    хороонд байрлах Монос-Ботаник эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай
    зөвшөөрөл нь өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байсан бөгөөд тусгай
    зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар
    хороонд байрлах Монос-Баянмонгол эмийн сангийн эрхлэгч Б.Батцэцэг нь “Эмийн
    санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011–т
    заасан мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эм зүйч эмийн
    сангийн эрхлэгч байна гэсэн шаардлагыг хангаагүй, Нийтийн үйлчилгээний 1
    дүгээр зэрэглэлийн тусгай зөвшөөрөл авсан боловч дээрх стандартад заасан
    шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахгүй байна.
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар
    хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд
    заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй
    хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.
  • Монос Улаанбаатар ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нутагт
    байрлах Монос-Төв эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн
    дагуу шаардлага хангаагүй, байвал зохих боловсон хүчний тоо хангалтгүй.
  • Монос 5 шар салбар эмийн санд /I-р зэрэглэл/ хийсэн
    шалгалтаар Герман улсад үйлдвэрлэсэн Sheeni брэндийн жимсний чанамал, сок
    зэрэг бүтээгдэхүүнд хаяг шошгожилтын зөрчил илэрлээ.  Энэ нь Хүнсний
    бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6 дахь заалт,
    хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 дахь заалтыг тус тус 
    зөрчсөн тул дээрх зөрчилөө арилгах хүртэл тус эмийн санд байгаа дээрх
    бүтээгдэхүүнийг битүүмжлэн хураав.
  •  Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй
    ижил зөрчил илэрсэн тул  ….брэндийн сок ширхэгийг зөрчилөө арилгах
    хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураав.  Эмчийн эмийн жор бичилт нь
    MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг
    мөрддөггүй үүнд  эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо
    хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй
    зэрэг зөрчил илэрсэн.
  • Монос Хар Хорин  эмийн санд  /1-р зэрэглэл/
    Эм Ди Эс компаний импортоор оруулж ирсэн .. улсад үйлдвэрлэсэн Оff! нэр
    төрлийн хүүхдийн шумуулаас хамгаалагч тосны шошгон дээрх орчуулганд уг
    бүтээгдэхүүний хадгалах хугацааг алдаатай бичигдсэн зөрчил илэрсэн.
  • Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан
    бөгөөд найруулсан эмийн шошго нь дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь
    хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр
    хангагдах эрх зөрчигдөж байна.

 

Иймд
ШӨХТГ-аас  тус байгууллагад с
тандартын шаардлага хангасан бүрэн бичилттэй эмийн жороор
үйлчилдэг болгох, үйлчлүүлэгч нарт шаардлагатай эмийн талаарх мэдлэг мэдээлэл
хүргэ
х, эмийн үнэ тавих 
зэргийг мөрдөн ажилуулах шаардлага тавьжээ.

Дээрх эмийн сангуудаас ноцтой зөрчил
гаргасан
зарим эмийн сангуудын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл үйл
ажиллагааг түр зогсоо
ж, Монос-Улаанбаатар ХХК-д
Өрсөлдөөний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуул
сан байна.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага
зөрчсөн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Эрүүл
мэндийн газарт хүргүүл
жээ.