Categories
мэдээ нийгэм

Цагийн ажлын яармаг болно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор энэ  сарын 25-нд буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр 10.00-17.00 цагийн хооронд “Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн яармагт 15-аас 20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдахаараа онцлог юм. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах ажээ.Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилах бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Чиглэлийн шинэ төлөвлөлт 22-ны өдөр эхэлнэ

Өнгөрсөн жил буюу 2013-2014 оны хичээлийн шинэ жил  эхлэхтэй холбогдуулан замын  хөдөлгөөний  эрс  ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оруулах ажлыг 8 өдрийн хугацаанд зохион байгуулж байсан.

Уг зохион байгуулалтын ажилтай холбогдуулан түгжрэлийн асуудлыг тодорхой хувиар бууруулж, нийтийн тээврээр зорчих зорчигчдын тоо ихээр нэмэгдүүлж  иргэдийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний талаар ихээхэн талархалтай зүйл болсон тухай саэнал сэтгэдлээ ирүүлж байсан билээ.  Иймд нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014-2015 оны хичээлийн жил, авто замын хэт ачааллын үе эхлэхтэй холбогдуулан улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан нийслэл хотын гудамж замуудад зорчуулахаар шийдвэрлсэн байна.

Түгжрэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өмнө онд гаргаж байсан иргэдийн саналыг  үндэслэн нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтөөр иргэдэд үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. /Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт нь хүн амын худалдан авах чадвар, санхүүгийн чадавхиас шууд хамааралтайгаар нийтийн тээврээр иргэдийг дамжин суултгүйгээр зорчуулах төлөвлөлт хийгддэг  байсан нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлийн давхцал үүсэх гол шалтгаан болсон/. 

Оргил ачааллын 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан бага, дунд, их багтаамжийн автобусаар үйлчилгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр иргэд нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суулт хийж зорчих тул зорчих тасалбарын үнийг 500 төгрөгөөр тогтоон уг худалдан авсан тасалбараараа тухай өдөртөө бүрэн зорчих аж. Зорчих тасалбарыг Улаанбаатар хотын бүх автобусны зогсоолуудаар худалдаалах бөгөөд билет борлуулах ажилтнаас билет аваагүй нийтийн тээврийн хэрэгсэлд орж ирсэн иргэнд  дахин дамжин  зорчих хүчингүй  тасалбарын 500 төгрөгөөр олгогдоно. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахтээврийн хэрэгслийг бүрэн хаягжуулж, бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, угаалга, цэвэрлэгээг байнга хийх, жолооч, тасалбар шалгагч, борлуулагчдын хувцаслалтыг жигдрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг онцгой анхаарч,  үйлчилгээний явц байдалд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, иргэдийн санал гомдолгүй, зам тээврийн осол зөрчилгүй ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгоод байна.

Ингээд нийтийн тээврийн шинэ сүлжээ-үйлчилгээний зураглалыг танилцуулж байна. Жишээ: Та Шар хад болон тэр хавьцаа амьдардаг бол танд хойгуураа буюу хуучин “М:34 3,4-р хороолол-Шар хадны эмнэлэг”  чиглэл тань “Ч:3 1-р хороолол-3-4-р хороолол-Шархад” болон өөрчлөгдсөн болно. Харин урдуураа буюу хуучнаар “М:13 Шар хад-3,4-р хороолол” чиглэл тань “Ч:33 Шар хад-ХӨСҮТ” болон өөрчлөгдлөө. 

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгааны түр хязгаарлалт хийх хуваарь

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд маргааш буюу 2014 оны наймдугаар сарын 21-ний пүрэв гарагт дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэг

09.30-17.00 цагт: 6-р хороо 13-р хороолол 18, 21, 22Б, 44, 51, Монтэдийн 1, 2, Дамдинсүрэнгийн 24-р байр болон ойр орчмоор

10:00-18:00 цагт: 1, 4, 5-р хороо 12-р хороолол 5А, 18, 41Б, 47, 47Б, 52-р байр, Мөнхаш, хараа, ЛЖК, ОСАК Дөл, Нортспринг инвестмэнтс, Цэ энд Цэ, МХААХҮХ, СЭЗДС, Барилга, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газар, ЗГБН захиргаа, Гинза, Хишигбат, Би Жи Ай, Христийн сүм орчмоор, Хилийн цэргийн 0253-р анги, ИЗИС орчмоор

10:30-17:00 цагт: 5-р хороо Алтан-Өлгийн эцэс, 2, 11-р хороо 805-р ЦА, хойд хэсгийн айл өрхүүд, Монбатт ХХК, Монелийн гудамж, задгай, Хар шороо орчмоор, 2-р хороо Дунд Дарь-Эхийн 4, 5, 7, 8, 9, 24, 25, 28, 29, 32, 33, 34-р гудамж,Сүхбаатар дүүрэг

10:30-17:00 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 330, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж орчмоор,

Чингэлтэй дүүрэг

10:30-17:00 цагт: 12-р хороо Булагийн 12-22-р гудамж

12:00-14:00 цагт: 3-р хороо Бага тойргийн 13Б, БТХЛ 13, УЕПГ-ын өргөтгөл болон ойр орчмоор

13:00-14:00 цагт: 12-р хороо Булагийн 10-16, Сурагчийн 20, Дэнжийн 16, Чингэлтэйн 15-р гудамж орчмоор

Баянгол дүүрэг

11:00-11:30 цагт: 9-р хороо 3-р хороолол Ди Эйч Ти, Саян уул, Койнвол, Асгат сервис, СБМ, Од таван, Загал Буурал ХХК-иуд, иргэн Янжмаа, Төмөрбаатар, Овооны ус ББН, Хаан бууз, Төртогтох дугуй засвар, Алгирмаа цайны газар,

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагт: 1-р хороо Толгойтын хөтөл, Толгойтын 110, задгайн гудамж орчмоор

10:30-11:00 цагт: 22-р хороо Тахилт 8-р гудамж

11:30-12:00 цагт: 32-р хороо Шандын 1, 7-р гудамж

12:30-13:00 цагт: 22-р хороо Тахилтын 8, 32-р хороо Шандын 1, 2-р гудамж

14:30-15:00 цагт: 32-р хороо Шанд, Дэнжийн 1, 2-р гудамж

15:00-15:30 цагт: 32-р хороо Эмээлт нуурын 1, 4-р гудамж,

Налайх дүүрэг

09.30-17.00 цагт: 7-р зөрлөг орчмоор болон Баруун, Зүүн алт, Улаан цемент, Балгас

10:00-18:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж,

Багахангай дүүрэг

09.30-17.00 цагт: Багахангай дүүргийн хэрэглэгчид Алтан-Оршихуй, Синво ян, ТЭДЭӨ,

Төв аймаг

09:00-10:00 цагт: Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр сум

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтаас Хөрөнгийн биржид торгууль тавив

Монголын Хөрөнгийн бирж /МХБ/ ТӨХК-ны 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Дээрх шалгалтаар МХБ-ийн тухай үеийн удирдлагууд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэн 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна. Мөн МХБ-ийн орлогч гурван захирал албаны машин хэрэглэсэн юм байна. Албанд унах авто машины шатахууных нь зарцуулалт 16.8 литрээс хэтрэх ёсгүй гэдгийг бас зөрчжээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг адуучид Хүй долоо худагт өрсөлдөнө

 Монгол эрийн ур чадвар, авхаалж самбааг сорьдог “Адуучин” тэмцээн өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдах болсон. 26 жил тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн уг тэмцээн энэ жил “Монгол Улсын аварга адуучин-2014” нэртэйгээр наймдугаар сарын 23-ны өдөр 09:00 цагаас Хүй долоо худагт эхлэх нь ээ.

Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучин эр ид хав, идрийн жавхааг гайхуулан оролцох юм байна.  Эдгээр залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж. Мөн тэмцээний үеэр адуу, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцас загварын арга хэмжээ зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уулын арын замыг маргааш нээнэ

 “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй зам, уулзварын нэг болох Хан-Уул дүүргийн арын замын суурь хучилт дууслаа. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, NTV телевизийн арын уулзвараас “Атар Өргөө” ХК хүртэлх замыг өргөтгөж, хатуу хучилт хийж энэ сарын 21-ний өдрийн 06.00 цагт нээнэ. Иймд тухайн чиглэлд тээврийн хэрэгслээр зорчигчид нээлттэй замуудыг сонгон зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Казахстан газрын зурагтаа Баян-Өлгий аймгийг багтаажээ

Казакстан улс нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний талаарх газрын зурагтаа манай улсын Баян-Өлгий-н нутаг дэвсгэрийг оруулсан байна. Энэ бүхнээ гэрчлэх газрын зургийг цахим ертөнцөд тарааж эхэлсэн нь шуугиан дэгдээгээд буй юм. Энэхүү зургийг саяхан avtotut.ru сайтад нийтэлж, Казахстаны замын хөдөлгөөний дүрэм Оросынхтой маш төстэй байдаг гээд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар бичжээ.

Уг нь Казахстан улс дэлхийд 9-р байрт, далайд гарцгүй орнуудаас тэргүүн байрыг эзлэхээр том буюу 2.724.900 км2 талбай бүхий нутаг дэвсгэртэй. Орос, Хятад, Хиргис, Узбек, Туркмен гэсэн таван оронтой 12.012 километр зурвасаар хиллээд, 1.894 км газар Каспийн тэнгисийг эмжиж оршдог. Чухам яагаад ийнхүү манай улсын Баян-Өлгийг өөрийн газар нутагт оруулж, хэвлэл мэдээллээр цацах болов гэдэг эрхгүй сонирхол татаж буй юм. 

www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн Цагааннуурт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт өчигдөр ойн түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид явсан байна.

Түймрийн голомт сумаасаа 70 гаруй км-ийн зайд гарсан ба хөвч тайгад гарсан нь хүрч очиход хүнд байгаа аж.

Намрын хуурайшилт ихэсч, мөн иргэд самар, жимс түүхээр ойд явах болсон энэ үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар нь 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт үнэ төлбөргүйгээр газар өмчилсөн иргэний бүртгэлийг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан байгуулжээ. Энэхүү мэдээллийн сангийн үйл ажиллагаа ирэх сарын нэгнээс албан ёсоор эхэлнэ. Мэдээллийн сангийн төв сервер нь Газрын харилцаа, геодези, зурагзүйн газарт байрлаж, нийслэлийн Өмчийн харилцааны газар, есөн дүүргийн Өмч, газрын харилцааны алба, 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын газрын даамал интернет сүлжээгээр холбогдож ажиллана. Мэдээллийн сан ашиглалтад орсноор иргэд заавал орон нутгаасаа газар өмчлөлийн тодорхойлолт авах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл мэдээллийн нэгдсэн санг ашиглан, хүссэн аймаг, сумаас тодорхойлолт гаргуулах боломж бүрдэх аж.

Монгол Улсын хэмжээнд 2014 оны хагас жилийн байдлаар 382 802 иргэн гэр бүлийн хэрэгцээ болон аж ахуйн зориулалтаар газар өмчлөн авчээ. Ингэснээр газар өмчлөл улсын хэмжээнд 13.3 хувьтай явагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан уснаас 164 хүний амь насыг аварчээ

Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад бороо хур элбэг, гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Түүнчлэн энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой байжээ. Онцгой байдлынхан энэ зун 164 эрдэнэт хүний амь насыг уснаас авран хамгаалжээ. Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 77-д хүрсэн байна. Үүний 14 нь бага насны хүүхэд аж.

Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.