Categories
мэдээ нийгэм

Дуучин Г.Ариунбаатарыг өнөөдөр шүүнэ

МУГЖ Г.Ариунбаатарыг өнөөдөр шүүхээр болжээ. Г.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах хэрэгт буруутган шүүх юм.

Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 09.00 цагаас болох юм байна. Тэрээр эхнэр болон иргэн Н.Туяаг зодсон хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурна

БНХАУ-ын дарга Си Жинпинь өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Өмнөд хөршийн даргын төвшний дээд хэмжээний айлчлал 11 жилийн дараа манай улсад ирж буй нь энэ. Хятад улсын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар бид юу хожиж, юуг амжуулах вэ гэдэг хамгийн чухал ач холбогдолтой асуудал болоод буй. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хамгийн гол гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын Зам, тээврийн яам эцэслэн шийдэх гэж байна. Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас  дөрөв нь Зам, тээврийн яаманд харьяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах гэнэ.  Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм. 

Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна. Дээрх гэрээ хэлцлүүдийг хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас иргэд өдрийн турш автобусаар 500 төгрөгөөр зорчино

Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хичээлийн шинэ жилийг угтаж автзамын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтаж нийслээс 08 дугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын  түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол 08  дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Энэ өдрүүдэд  07-21 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийнэ.

Харин өнгөрсөн жил дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан юм. Тиймээс иргэдийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран шинэ үйлчилгээ үзүүлэх гэж байна.

Энэ нь иргэд улсын дугаараар түр зохицуулалт хийж буй 08 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчилгээг санал болгож байна. 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм. Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэхээр зохицуулалт хийгээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ. Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч  цагийн хуваарийн дагуу дараагийн буудалруу явж, үйлчлэх юм. Энэхүү туршилтын шинэ үйлчилгээ нь автобусны компаниудад багагүй хохиролтой ч нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1,3 тэрбум төгрөг гарган, шийдвэрлэхээр болсон.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Төрийн албан хаагчид эдгээр өдрүүдэд хувийн унаанаасаа татгалзаж, цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх нийтийн тээврээр үйлчлүүлэх”-ийг уриалсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Хоёр өдөр буюу наймдугаар сарын 08.21-22-ны хооронд айлчлал хийж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.  

Энэ үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалт хийгдэн ажиллах тул иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, хөрш орныхоо төрийн тэргүүний айлчлалыг хүндэтгэн хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн замын хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлтийн талаар тогтмол мэдээлэлтэй байхыг хүсвэл “Авто радио-96,3” ФМ дээр сувгаа тааруулан хөдөлгөөндөө оролцоорой хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадын даргын айлчлалыг таван телевиз шууд дамжуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ.  Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хэдхэн минутын дараа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Энэ үеэс айлчлал эхлэх юм. Айлчлалын бүхий л үйл явцыг МҮОНТ, ТВ-5, Eagle Bloomberg, Монгол тв зэрэг таван телевизээр шууд дамжуулах юм байна. Шууд дамжуулах бэлтгэл хангагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Си Жиньпин Монгол Улсад ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, гэргий Пөн Ли-Юань нарын хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү айлчлалын хөтөлбөрт тусгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар өнөөдөр уулзаж,  албан ёсн хэлэлцээ хийх юм. Айлчлалын хүрээнд маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана. Түүний дараа БНХАУ-ын дарга Си Жиньпинд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхах юм. 

Categories
мэдээ нийгэм

“Taste of UB 2014″ өдөрлөг болно

Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын тогооч нарын холбоо хамтран “Taste of UB 2014″ өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Ирэх амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэн(Хүүхдийн парк)-д болох өдөрлөгт Улаанбаатар хотын 40-50 шилдэг ресторан нэг доор цуглан өөрийн нэрийн хоолоор үйлчлэх гэж байна. Өдөрлөгийн талаар мэдээллийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын 88868805, 70128687 дугаараас лавлахыг зохион байгуулагчид мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш сондгойгоор төгссөн дугаартай машин явахгүй

Наймдугаар сарын 22 буюу энэ баасан гаригаас эхлэн 31-ныг дуустал автомашиныг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас наймдугаар сарын 19-ний өдөр гаргасан.

Өнгөрсөн жил замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор энэхүү арга хэмжээг авч байсан билээ.  Тэгвэл энэ жил энэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Харин нийтийн тээврийн хэрэгслүүд түргэний машин, цагдаагийн машин энэ хязгаарлалтад орохгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хятадын даргыг ирэх үеэр ажлаа зохицуулахыг зөвлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөөдөр 11.20 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хүрээнд айчлалын үеэр тээврийн хэрэгсэл болон явган хүний хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. БНХАУ-ын даргыг ирэх хугацаанд  иргэд ажил төрлөө зохицуулж, бухимдахгүй байхыг албаныхан сануулж байна. Энэ өдөр нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн нэгдүгээр зэргийн хамгаалалт авч, амарч байгаа болон чөлөө авсан албан хаагчид ч нэмэгдэн ажиллаж байгаа аж. БНХАУ-ын дарга айлчлан ирэхийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийлсэн үг бүхий самбарыг зам дагуу байршуулсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Ээжүүд хуулийн шинэчлэлд эргэлзэж байна

Нийгэм дэхь мөнгөтэй талд үйлчилсэн шударга бус байдал, хээл хахууль, луйвар нь олон ээж нарыг хэлмэгдүүлж байна гэж “Ээжүүдийн холбоо”-ны тэргүүн С.Алимаа мэдэгдэв. Монголын төр засагт хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж, ард иргэдийн дунд буй бухимдлыг эрх баригчид анхаарахгүй байна гэж тэд үзэж байгаа юм байна. Энэ байдлыг засах гарц хайх хэрэгтэй гэдгээ илэрхийлж, адил хүнд ачаа үүрч буй эмэгтэйчүүд, эхчүүдийг нэгдэхийг уриалав. Эрх нь зөрчигдөж буй эхчүүдийг төлөөлөх “Ээжүүдийн холбоо” нь “Мянган ээжийн зөвлөгөөн”-ийг есдүгээр сарын 10-нд зохион байгуулах аж.