Categories
мэдээ нийгэм

7 сард жуулчны тоо буурчээ

Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэд

2013 оны 7-р сар

2014 оны 7-р сар

Өөрчлөлт тоо

Өөрчлөлт хувь

Нийт: Зорчигч

        284 437 

275 585

-8 852

-3,1%

Үүнээс: Жуулчин

        228 546 

210 587

-17 959

-7,8%

Бүс нутгаар

Ази болон Номхон далай

        143 849 

127 549

-16 300

-11,3%

ЕВРОП

         80 170 

79 955

-215

-0,2%

АМЕРИК

           3 527 

2 017

-1510

-42,8%

Ойрхи Дорнод

              376 

644

268

71,2%

АФРИК

              623 

421

-202

-32,4%

 

Харъяалалгүй

                 1 

1

0

0%

 

Жуулчдын голлох зах зээлийн орноор

1

БНХАУ

         95 972 

            84 248

-11 724

-12,2%

2

ОХУ

         36 641 

            38 469

1 828

4,9%

3

БНСУ

         26 618 

            24 074

-2 544

-9,5%

4

ЯПОН

           9 173 

             8 579

-2 544

-27,7%

5

АНУ

           8 959 

             8 537

-422

-4,7%

6

КАЗАКСТАН

           7 201 

             7 794

593

8,2%

7

ГЕРМАН

           5 840 

             5 180

-660

-11,3%

8

Франц

           4 140 

             4 205

65

1,5%

9

ИХ БРИТАНИ

           3 718 

             3 084

-634

-17,0%

10

АВСТРАЛИ

           4 173 

             2 998

-1 175

-28,1%

Салбарын орлого /сая ам доллараар /

2013 оны 7-р сар

2014 оны 7-р сар

Өөрчлөлт тоо

Өөрчлөлт хувь

145.393.397

                           131 357 327

-14036070

-9,6%

 

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлаар нэг төөрч будилсан хүмүүс байна

Э.Бат-Үүл даргын 500 төгрөгийн тасалбарын  ид шидийг үзэх гэсэн хүмүүс өглөөжин төөрч будлив. Олон ч хүн ажлаасаа хоцорлоо.  Баянзүрх дүүргийн Жуковын музейн автобусны буудал дээр өглөө 8 цаг 30 минутаас 9 цаг 20 минут хүртэл  баахан хүмүүс автобус хүлээлээ. Эхэндээ Офицер- Таван шар, Халдварт  чиглэлийн автобус сүрхий явж байсан ч сүүлдээ ямар ч автобус ирэхээ байлаа. “Э.Бат-Үүл дарга хоёр минутын зайтай явна гэсэн яасан бэ” гэсэн хүмүүс олширов. Автобусны буудал дээр 500 төгрөгийн тасалбар борлуулж байсан шар хантаазтай ажилтныг хүмүүс асуултаар булна. “Сансар, 100 айл явахын тулд ямар автобусанд суух ёстой”-г асуусан хүмүүс их байлаа. Гэсэн ч өнөө эмэгтэйд ч мэдэх юм байсангүй. “Сансарын автобус удахгүй ирэх байх аа” гэсэн ч сүүлдээ тэр нь ирэхгүй нь тодорхой болов.  Арай хийж ганц нэг автобус ирэхдээ дүүрэн хүнтэй тул бараг зогсохгүй шахам өнгөрнө. Зарим нэг нь ерээд онд  зах зээлд шилжиж байсан үед автобусны хойноос элдэж хөөдөг шиг юм болж байж амжиж суулаа. Сүүлдээ буудал дээр бөөн хүн цуглаж, зарим нь такси барихаар болж, зарим нь дараагийн буудал руу алхлаа.  Сансарын буудал руу  алхав. Хоосон шахам хэдэн автобус сүнгэнэж одов. Сансарын түнээлийн буудал дээр очоод арайхийж  автобусны бараа хардаг байна шүү. Сансар 32-ын буудал гэсэн автобусанд суулаа. Хаанаас яаж эргээд байгааг нь лавлахад нэг зорчигч эмээ их л баясгалантайгаар “Офицеороос суугаад  13-ын буудал дээр буугаад нөгөө талынх нь буудлаас суусан чинь Сансар руу эргэж байна. Хоёр өдөр явбал учрыг нь олчих юм шиг байна. Харин зүгээр юм байна” гэж хуучиллаа. “Хаашаа яаж явахаа зарлаж болдоггүй юм уу, хүмүүс ямар автобусанд суухаа ч мэдэхгүй байна”  гэхэд кондуктор нь “Зарлаж хашгирч болохгүй гэсэн” гэж дуугарав. Иймэрхүү маягтайгаар ажилдаа хоцорч ирлээ. 

 Автобусны буудал дээр тасалбар түгээж байгаа ажилтануудаа ядаж мэдээлэлтэй болгох хэрэгтэй байна. Тэднийг тасалбар түгээхээс гадна ямар чиглэлийн автобусанд хаанаас яаж суух талаар хүмүүст зөвлөх чиглэлээр давхар бэлтгэх   хэрэгтэй шүү дээ. Будилсан хүмүүст зөвлөгөө өгөх лавлах утас нээж ажиллуулах эрэлт хэрэгцээ байна даа.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн 17,099 багш сургалтанд хамрагдаж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан. Туршиж боловсруулсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-өө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичгүүд гээд бүгд шинэчлэгдэж байгаа юм. Бага боловсролын чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд үндэсний хэмжээний бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг танилцуулах шаардлагатай. Тиймээс БШУЯ-аас өнгөрсөн өдрүүдэд бүх ЕБС-уудын захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулсан байна. Харин энэ өдрүүдэд аймаг, сум, дүүрэг бүрийг бүсчлэн хувааж, шинэ хөтөлбөрөөр хичээлээ хэрхэн явуулах талаар бага ангийн багш нарт сургалт явуулж байна. Сургалтанд нийт 17099 багш оролцож байгаа аж. Энэ мэтчилэн багш нарт заах арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний ур чадварыг шинэ түвшинд гаргах зорилгоор БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт өнгөрсөн жилээс эхлэн 30 мянга гаруй багшид сургалт зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өдөржин 500 төгрөгөөр үйлчлэх маршрутууд

 Иргэд улсын дугаараар түр зохицуулалт хийж буй наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын рэйлбусаар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчихоор болсон.  10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэхээр болж байгаа. 

Нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйлчилгээ хоорондын зай богино байх нь. Баруунаас зүүн буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл 80 автобус хоёр минутын зайтай, хойноосоо урд чиглэлд буюу Сэлбийн амнаас Зайсан хүртэл 40 автобус гурван минутын зайтай, Чингэлтэйгээс ТЭЦ-3 хүртэл 30 автобус долоон минутын зайтай, Нисэхээс Дүнжингарав хүртэл 20 автобус найман минутын зайтай гэх мэт чиглэлээр  явах юм байна.

Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар үйлчлэх нийтийн тээврийн маршрут

Categories
мэдээ нийгэм

Алт олборлохоор цугласан иргэдийг тараажээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний алт илэрлээ гэсэн цуурхал гарч, гар аргаар хууль бус алт олборлогчид Баянгол багаас зүүн тийш 15 км-т орших Цагаан дэл гэдэг газар ухсан байна.  Улмаар Өмнөговь, Баянхонгор, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн улсын дугаартай 50-70 машин, нийт 250-300 орчим хүн тус газар нутагт ирснийг аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хамтран таслан зогосоох арга хэмжээ авч ажиллажээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хэсэг байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2014 оны наймдугаар сарын 20-ны А/374 тоот захирамж гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ буурчээ

Энэ сарын 20-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.9 хувь,  өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 20-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.8 хувь, үхрийн ястай махны үнэ 4.8 хувь, үхрийн цул махны үнэ 10.4 хувь, адууны махны үнэ 11.5 хувь,  ямааны махны үнэ 9.7 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 3.6 хувь, хонины ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 6.4 хувиар буурсан байна.

2014 оны 8-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6615 төгрөг, үхрийн /ястай/ мах 7570 төгрөг, үхрийн цул мах 8785 төгрөг, адууны мах 5560 төгрөг, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 8-р сарын 20-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн гурилын үнэ 2.0 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 8.7 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар өсч, бусад гурилны үнэ өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 8-р сарын 20-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ өөрчлөлтгүй, манжингийн үнэ 23.8 хувь, луувангийн үнэ 25.3 хувь, сонгины үнэ 0.8 хувь, байцааны үнэ 17.5 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын компаниуд хамтарна

БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны яаманд өнөөдөр Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хооронд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол боллоо. Үүнд:

“Монгол алт” ХХК нь Харбины Олон улсын Эрчим хүчний компанитай Адуунчулууны 300 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх, Нарийн сухайтын 195 МВт цахилгаан станцыг барьж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх ерөнхий хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа.

Мөн Тавантолгой-Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хөдөө аж ахуйн цогцолбор төсөл хэрэгжүүлэх “Эмээлт прогресс” ХХК, “Дун Юань” ХХК, Shandoy Ageshen Group” хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

“Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээнд мөн гарын үсэг зурав.

Үүнээс гадна хэд хэдэн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Үүнд “Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичигт,

“Монгол Арж капитал” компани, хятадын “Чайна коммуникейшн констракшн” компани хооронд байгуулах санамж бичигт,

“Хүрмэн Энержи” ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Kingho Group хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт,

“Талын Монгол групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт,

“Уникон групп” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Нүн Кэнь групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурах ёслол боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн тээврийн газраас мэдээлэл хийнэ

“Нийслэлийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ын хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Монголын нийт зорчигч тээврийн хөгжлийн консорциум, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч эздийн холбоо, ААНБ-уудын удирдлагуудын дэлгэрэнгүй мэдээлийг маргааш 13.00 цагаас нийслэлийн Тээврийн газарт хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай, Баянхонгор аймаг цахилгаангүй байна

Өчигдөр буюу наймдугаар 21-ний өдрийн 07:06 цагт Хархорин-110/35 кВ дэд станцаас Арвайхээр -110 кВ-ын агаарын шугам тасарч, үзлэг хийхэд 283 дугаар тулгуур унасан байжээ. Энэ тасралтын улмаас Өвөрхангай, Баянхонгор аймаг хүчдэлгүй байгаа юм байна. Засварын бригад гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байгаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун Африкийн улс орнуудад зорчихгүй байхыг санууллаа

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа. Монголоос өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирсэн аж. Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэнэ. Холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа юм байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа аж.