Categories
мэдээ нийгэм

Гарц хаасан хаалт, хашааг чөлөөлнө гэв

Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т даалгасан байна.

Улаанбаатар хотын Орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хот тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг түр хугацаагаар хаана

Улаанбаатар хотын иргэдийн очих дуртай хэдхэн газрын нэг болсон цэцэрлэгт хүрээлэнг түр хугацаагаар хаахаар болжээ. Учир нь хүрээлэнгийн орох хэсгийг тохижуулахаар болсон байна. Засварын ажил ирэх даваа гаригаас эхлэн есдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Уг ажлыг “Гарден сити” компани гүйцэтгэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ ургацын ногоог хаанаас худалдаж авах вэ

Ургац хураалт орон даяар эхэлж томоохон хүнсний төвүүдэд шинэ ургацын ногоо аль хэдийн худалдаанд гарсан. Гэвч иргэдийг хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор шинэ ургацыг ногоог  дүүрэг бүрт зарах цэг байгуулахаар болсон билээ. Өөрөөр хэлбэл, доорх цэгүүдээс шинэ ногоо хямдхан худалдаж авах боломжтой болж байгаа юм.

– Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд,

– Сүхбаатар дүүрэгт “Гурван гал” худалдааны төвийн өмнөх талбайд,

– Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд,

– Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн урд,

– Баянгол дүүрэгт “Барс” худалдааны төвийн хойно “Орлёнек” сургуулийн талбайд тус тус шинэ ургацын үзэсгэлэн худалдаа гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангах хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Багануур дүүрэгт 2011 оноос хойш цэвэр, бохир усны үнэ нэмэгдээгүй болон цахилгаан, дулаан, түлш шатахууны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан Багануур– Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны өр хуримтлагджээ.

Тиймээс хуримтлагдсан өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул нийслэлийн Засаг дарга Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/713 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу дээрх өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулж 250 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгасан байна. Харин Багануур – Ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын цаашдын хэвийн үйл ажиллагаа, алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

46 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадхааргүй боллоо

Жилд 3000-5000 хүүхэд цэцэлэгт шинээр нэмэгдэж ордог. Харин улсын хэмжээнд жилд 30-35 цэцэрлэг шинээр баригддаг байна. Энэ жил цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд байгаагаас зөвхөн 197 мянган хүүхдэд цэцэрлэг хүрэлцэх аж.

Цэцэрлэгийн тоо өнгөрсөн жилийнхээс 4000 хүүхдийг нэмж авахаар хүрээгээ тэлсэн ч цаана нь 46 мянган хүүхэд энэ жил гэртээ үлдэх нь. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй нийт цэцэрлэгийн 764 нь улсынх бол 303 нь хувийн цэцэрлэг аж. Улаанбаатар хотын 430 гаруй цэцэрлэгээс ердөө 178 нь улсын цэцэрлэг. Бусад нь хувийн цэцэрлэг бөгөөд сарын төлбөр байршлаасаа хамаарч 120-550 төгрөгний хооронд байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна

Наймдугаар сарын сүүлээр хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанууд олишрдог. Иргэдийг хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор шинэ ургацыг ногоог  дүүрэг бүрт зарах цэг гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, доорх цэгүүдээс шинэ ногоо хямдхан худалдаж авах боломжтой болж байгаа юм. 

– Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд,

– Сүхбаатар дүүрэгт “Гурван гал” худалдааны төвийн талбайд,

– Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд,

– Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн урд,

– Баянгол дүүрэгт “Барс” худалдааны төвийн хойно “Орлёнек” сургуулийн талбайд шинэ ургацын үзэсгэлэн худалдаа гарч байгаа бөгөөд энэ нь иргэдэд ойр үйлчилгээ, нөгөө талаасаа үндэсний үйлдвэрлэгчээ дэмжсэн бодлого хэмээн салбарын яамныхан дүгнэж байна. 

Categories
мэдээ нийгэм

Манай улс АПЕК-ийн уулзалтад ажиглагчаар оролцжээ

Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллага АПЕК-ийн Ахлах албан тушаалтнуудын гурав дахь удаагийн уулзалт (SOM3) БНХАУ-ын Бээжин хотод болов. Энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 гишүүн эдийн засаг, АПЕК-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөл, АПЕК-ийн Бизнесийн Зөвлөх зөвлөл, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл (PECC) болон Номхон далайн арлуудын форум (PIF)-ыг төлөөлсөн 300 гаруй төлөөлөгч оролцов. ө Уулзалтаар Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал, ногоон эдийн засаг-шинэлэг хөгжил, эдийн засгийн шинэчлэлийн асуудлууд, бүс нутгийн дэд бүтэц гэсэн тэргүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг явуулав. Мөн Богорын зорилт болон  Ази, Номхон далайн Чөлөөт худалдааны бүс (FTAAP) байгуулах ажлыг хурдасгах, эдийн засгийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих АПЕК-ийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа гишүүн эдийн засгийн орнууд тайлагнан  санал солилцов. Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллага АПЕК-ийн энэ удаагийн Ахлах албан тушаалтнуудын уулзалтад ГХЯ-ны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцов. Монгол Улсын төлөөлөгчид  АПЕК-ийн ахлах албан тушаалтны энэхүү уулзалтад анх удаа ПЕКК-ийн Үндэсний хороог төлөөлөн оролцож, энэ үеэр Ахлах албан тушаалтнуудын уулзалтыг даргалагч, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Баодун болон гишүүн эдийн засгийн орнуудын төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Сондгой дугаар хөдөлгөөнд оролцож, ногоон тасалбар үйлчилгээнд гарлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдрөөс замын хөдөлгөөний зохицуулалт хийгдэж эхэлсэн. Ингэхдээ автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулж буй. Өнөөдөр 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцож байгаа. Сондгой тоогоо төгссөн улсын дугаартай автомашинууд энэ сарын 25, 27, 29, 31-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш бол 24, 26, 28, 30-ны өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох зохицуулалттай юм. Уг зохицуулалт ирэх сарын нэгэн хүртэл үйлчилнэ.

Харин нийтийн тээврийн тухайд өнөөдөр ногоон өнгийн тасалбараар үйлчилж буй. 500 төгрөгийн ногоон тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ

Шинэ хичээлийн жилд хөдөө орон нутгаас 45-50 мянган оюутан нийслэлийн их дээд сургуульд суралцахаар ирнэ. Тэдгээр оюутнуудын зөвхөн 15 мянга орчим нь дотуур байранд орох боломжтой аж. Өнөөдрийн байдлаар дотуур байрнуудын засвар 90 гаруй хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 27-оос эхэлж оюутнуудаа авч эхлэх юм байна.

Дотуур байрны төлбөр өмнөх жилийнхээс 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, ШУТИС-ын төлбөр өнгөрсөн жил 180-210 мянган төгрөгний хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 100 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Мөн МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэхийг сургуулийн ТУЗ-өөс шийд гарсан ч эцсийн байдлаар үнийг тогтоогоогүй байна. Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байгаа аж. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянга болж нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ялалтын баярт зориулсан үдшийн цэнгүүнтэй

Халх голын ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. Ялалтын ойг тохиолдуулан зохион байгуулж буй баярын арга хэмжээнүүдийн хаалт өнөөдөр болно. Өнөөдөр нийслэлийн болон орон нутаг дахь Монгол, Зөвлөлтийн дайчид тухайлбал Зөвлөлтийн дайчид, Г.К.Жуков, Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөснөөр арга хэмжээ эхэлсэн. Цаашид,

14.00-15.00 цагт Соёлын Төв өргөөнд Хүндэтгэлийн баярын хурал

15.00-17.00 цагт Соёлын Төв өргөөнд Хүндэтгэлийн концерт

14.00-17.00 цагт Соёлын төв өргөөнд  Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн

21.00 цагт Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага хийснээр баярын арга хэмжээ өндөрлөнө.