Categories
мэдээ нийгэм

Төв аймагт цагаан будаа тарина

Төв аймгийн Засаг даргын тамгын газар Хакүхо М.Даваажаргалтай хамтран япон цагаан будааг Монголд тарих төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд Угтаалцайдам сумын хоёр мэргэжилтнийг Япон улсад сургалтад хамруулахаар илгээжээ. Зургаан сарын хугацаанд бэлтгэгдэх учиртай мэргэжилтнүүд ирэх аравдугаар сард эх нутагтаа ирэх юм байна.

Төв аймгийн Угтаалцайдам, Жаргалант суманд ирэх жил цагаан будаа тарихаар төлөвлөжээ. Цагаан будаа ус, чийг их шаардаж, халуун, дулаан орчинд ургадаг учир эхний ээлжинд 0.5 га талбай бүхий хүлэмжид тарихаар зэхэж буйгаа Төв аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч тасалбар худалдаж байгаа гэв

  Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ын хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн автобусуудыг богино эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Тээврийн газарт иржээ. Нийслэлийн Тээврийн газраас  “Иргэд нийтийн тээврээр  үйлчлүүлэх тасалбараа тухай өдөртөө л тасалбар борлуулагчаар дамжуулан худалдан авах боломжтой. Тасалбарыг урьдчилан буюу өмнөх өдөр нь худалдаалахгүй тул иргэд хуурамч тасалбар худалдан авахаас сэргийлэхийг сануулж байна” гэлээ. Өдөр бүр өөр өөр өнгөтэй гарч буй 500 төгрөгийн тасалбар зөвхөн тухайн өдрөө л борлуулагдах аж..

Categories
мэдээ нийгэм

Монголын мянгаад инженерийг Токиогийн их сургуульд бэлдэнэ

Саяхан нээлтээ хийсэн “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Монгол улсаас 1005 хүнийг Токиогийн их сургуульд сургахаар болжээ.

2013 онд хийсэн судалгаагаар Токиогийн их сургуулийн инженерийн хөтөлбөр дэлхийн шилдэг их сургууль MIT-тэй эн зэрэгцэж байжээ. Тийм хэдий ч сургалтын төлбөрийн хувьд MIT их сургуулиас 8,4 дахин бага байдаг аж.  MIT-ийн жилийн төлбөр 43,498 доллар байгаа бол Токиогийн их сургуульд монгол залуус нэг жилд 5,164 ам.доллараар суралцах гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг шүүнэ

  Гадаадын хөрөнгө оруулалтай “Саусгоби сэндс” ХХК-ийг 2007-2011 онуудад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн учир хэрэгт татан шалгаж эхэлсэн билээ. Тус компанийн гүйцэтгэх захирал асан АНУ-ийн иргэн Жастин Кабла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобол Давид мөн Хиларион В.Кажуком иргэдэд холбогдох хэргийг татвараас зайлхийсэн хэргээр буруутгаж байгаа юм. Тэдэнд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар буруутган шүүх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт дараахь газруудад хийгдэнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаатай уялдуулан нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2014 оны наймдугаар сарын 25-ны даваа гарагт дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэг

10:30-18:00 цагт: 6-р хороо Олзвойн 7, 9, 10, 18, 17-р гудамж, Монхангай трейд, ЗЦГ-ын журмын хашаа, иргэн Энхтуяа, Энхцэцэг, Бүдээ, ТТХГ-ын ТҮА Бааз, Халиун интернэшнл, Макс өргөө, Хөлөг од ХХК-иуд, Шунхлай ШТС орчмоор,

Сүхбаатар дүүрэг

10:00-18:00 цагт: 1, 8, 6-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Гадаад хэргийн яам орчмоор

10:30-17:00 цагт: 16, 14-р хороо, Бэлхийн 30-47, Ойчдын 1-р гудамж,  Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 330, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж орчмоор,

Хан-Уул дүүрэг

10:00-18:00 цагт: 7, 6, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Сонсголон, Дэнжийн гудамжууд,

Баянгол дүүрэг

11:30-12:00 цагт: 20-р хороо  Холбоо бармонт, Гурвалжингийн гүүрний баруун хэсгээр

12:30-13:00 цагт: 20-р хороо ДЦС-2-ын урд хэсгээр,

Сонгинохайрхан дүүрэг

10:30-11:00 цагт: 18-р хороо  Мах импексийн урд хэсгээр,

Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн захиргааны зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх тухай” А/718  дугаар захирамж гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг үе шаттайгаар онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Тамгын газарт даалгалаа.

Мөн төрийн зарим үйлчилгээг 2014 онд онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ ногооны үзэсгэлэн худалдааг таван газарт гаргалаа

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо буюу Сансарын тунель, 16-р хорооны нутаг 16-гийн автобусны буудал, 14-р хороо “Шөнийн зах”-ын урд талбай, Халдвартын автобусны эцсийн буудал дээр шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна. Мөн 25-р хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их сургуулийн эсрэг талд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны худалдааг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

59 дүгээр сургуулийг шинээр байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцээ гүн цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулах тухай” А/711 дугаар захирамж гаргалаа. 

Захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын санал, Хан-Уул дүүргийн онцлогийг харгалзан “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн бүтцийг өөрчлөн байгуулж, 59 дүгээр сургуулийг тусгаарлан шинээр үүсгэн байгууллаа. 

“Цэцээ гүн” цогцолбор сургууль, тусгаарлан шинээр байгуулагдсан 59 дүгээр сургуулийн өмчийг шинэчлэн бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар,  сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах, тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн гэрээт олборлогч үйл ажиллагаагаа зогсоов

Тавантолгойн Зүүн Цанхид гэрээт олборлогчоор ажилладаг “Макмахон” компани үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эрдэнэс Тавантолгой” компани “Макмахон” компанид төлбөрөө төлөөгүйтэй холбоотой гэнэ.  Өр төлбөрийн хэмжээ 22 сая ам.долларт хүрсэн аж. Хоёр компанийн хооронд шийдвэрлэх ёстой олон асуудал ч бий гэнэ. Одоогоор талууд үүсээд буй өр төлбөр болон бусад асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр өрнүүлж эхэлжээ. “Макмахон”  2012 онд Зүүн Цанхийн уурхайд ажиллахаар 500 сая ам.долларын гэрээ байгуулсан  байжээ. Гэрээний хугацаа 2017 онд дуусах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай, Дундговьд газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумаас 56 км-ийн зайд, Дундговь аймгийн Хулд сумаас 3 км-ийн зайд тус тус 3.8-3.7 магнитуд хүчтэй газар хөдөлснийг Шинжлэх ухааны академийн Газар хөдлөх судлах сектороос мэдээллээ. Газар хөдлөлт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон аж. Газар хөдлөлтөөс болж ямар нэг хохирол учраагүй байна.