Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хөршийн холбоо байгуулна

Хан-Уул дүүргийн 10-р хорооны хөгжлийн нийгмийн ажилтан О.Баяржаргал, н.Дагинацоо нар хамтран дүүргийнхээ зорилтот өрхөөс наймыг сонгож сургалт зохион байгуулсан байна. Тус сургалт нь “Fun” буюу  гэр бүлийн хөршийн холбоо байгуулах зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

Оюутны дотуур байрны бүртгэл маргаашнаас эхэлнэ

Сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй байгаа бөгөөд ирэх лхагва гарагаас оюутнуудаа бүртгэж эхлэх аж. Энэ жилийн хувьд дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, ШУТИС-ийн төлбөр өнгөрсөн жил 180-210 мянгын хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 280-310 мянгад хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байна

-Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай байна.-

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 19-ний өдрийн  “2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/512 дугаар захирамжийн дагуу Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссыг байгуулж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.Нийслэлийн Засаг даргын үүргээр тус комисс нийслэлийн нутаг дэвсгэр дэх дулаан, ус, шугам сүлжээ, хот тохижилт зэрэг асуудал хариуцсан аж ахуйн нэгжийн өвлийн бэлтгэл хангуулахад төлөвлөгөө гарган, хяналт тавьж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 93 хувийн явцтай байна. Харъяа 14-н байршлийн зуухны байгууламжийн 29 халаалтын тогоонд 2014 оны 04 дүгээр сарын 25 –наас 05 дугаар сарын 15 –ныг хүртэлх хугацаанд үнс, нүүрс буулгах талбайг бүрэн цэвэрлэж, зуух тоног төхөөрөмжийн их болон урсгал засварын ажлыг хийж дуусгажээ.  

Одоогоор нийслэлийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Сэтгэмж цогцолбор” сургуулийн халаалтын зуух, Дэлхийн банкны Цэвэр агаар сангийн хөрөнгөөр Хан –Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны халаалтын зуухны шинэчлэлийн ажил хийгдэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдэд тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллана

Нийслэлийн Засаг дарга “Олон нийтийн байцаагч томилон ажиллуулах тухай” А/710 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч томилон ажиллуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ ажлын хүрээнд “Нийслэлийн нутаг дэвсгэрт тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах журам”, “Зөрчлийн тухай тэмдэглэл”-ийн маягтыг батлаж, тус журмыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг смарт картанд хүүтэй хадгалдаг боллоо

МОХ Төрийн банктай хамтран өнгөрсөн оноос оюутнуудын нийтийн унаанд зорчдог смарт картыг бэлддэг болсон.  Тэгвэл энэ намраас оюутнууд смарт картаараа олон төрлийн хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой болсон аж.

Мөн тэд 70 мянган төгрөгийн тэтгэлгэ смарт картаар авч хуримтлал үүсгэх нөхцөлд бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүүтэй адил хүү бодуулж авах боломжтойг Төрийн банкныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Найман дүүгээ галаас аварсан Н.Азжаргал охиныг шагнана

Өөрөө есхөн настай ч насандаа бас бяцхан биендээ баймгүй их зориг гаргаж хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварсан баатар бол Н.Азжаргал охин.

    Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатсан энэ хэргээс найман дүүгээ аварсан Н.Азжаргал охин өөрөө 40 хувийн түлэгдэлд өртжээ. Гэвч тэрээр эцэж цуцалгүй, найман дүүгээ аврахын тулд тэднийг цонхоор зөөж гарган амь насыг нь аварсан юм.

Н.Азжаргал охин өнөөдөр Мөнгөн гүүр эмнэлэгээс гарч байгаа ажээ.

Гэвч одоогоор Н.Азжаргалын гэр бүл амьдрах орон байргүй байгаа бөгөөд Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Кемпинский зочид буудалд 14 хоног байрлуулахаар болсон байна. Мөн өнөөдөр 14.00 цагт тус зочид буудалд хэвлэлийн хурал хийж Н.Азжаргал охиныг МЗХ-ны “Эр зоригийн алдар” тэмдэгээр шагнах бөгөөд энэ шагналыг хүртэж байгаа хамгийн залуу хүн нь Н.Азжаргал охин болжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа зодсон гэх хүүхдүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил Ш.Жамъянсүрэн, Мөнгөнбаяр нарыг гудамжаар явж байтал согтуу цагдаа хажуугаар өнгөрч, улмаар үл ойлголцолд хүрсэн байдаг.

  Согтуу цагдаагийн хувьд дээрх залуус руу хувцсаа тайлж зодолдохоор дайрч, нөгөө хоёрынх нь нэг нь ч хувцсаа тайлан барилдаж эхэлсэн аж. Гэвч эцэст нь тэд цагдаа зодсон, мөн цагдаагийн хувцсыг дээрэмдсэн бүлэг гэмт хэрэгтнүүд болж хувирсан юм.

Тэгвэл уг хэрэгт холбогдох шүүх хурал болж тэдгээр залуус цагдааг зодоогүй, хувцас хэрэгслийг нь дээрэмдээгүй болох нь тогтоогджээ. Тиймээс шүүхээс тэдэнд 1 жилийн тэнсэн харгалзах ял оноож, харин зодуулж, дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлсэн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ

Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн мэндийг айлтган миний бие танд хоёр дахь удаагааил захидал илгээж байна. Таныг цаг зав гарган уншиж танилцана гэдэгт гүнээ итгэж байна.

Миний нөхөр Д.Цогтбаатар өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ТЕГ-т  16 жил ажиллахдаа хоёр ч удаа Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдож байсан. Миний нөхрийг анх 2013 оны 2 сараас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт ор үндэслэлгүй гүтгэсэн мэдээллүүдийг цацаж байгаад улмаар 2013 оны 6 сараас эхлэн зохиомол хэргээр цагдан хорьсон.

Хоёр сар гаруй хоригдоод суллагдсан учраас бүх асуудал шийдэгдэж дууссан гэж бодож байтал шоронгоос суллагдсан өдрөөс нь эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар өмнөхийн адилаар гүтгэсэн мэдээллүүд гаргаж эхэлсэн. Ингэж байгаад 2014 оны 4 сарын 4-ний өдөр гэнэт АТГ-аас баривчлан Төв аймгийн хориход бүтэн гурван сар цагдан хорьсон.

Хоригдсоноосоо хойш нөхрийн маань бие эрс муудаж, эмчийн дүгнэлтээр хаван тулсан, бөөрний архаг үрэвсэлтэй, зүрхний хэм алдагдсан, шулуун гэдэсний цус алдалттай зэрэг өвчнүүдийн оноштойгоор Төв аймгийн хорихоос 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт шилжиж ирсэн ч бие нь дээрдэхгүй байгаа билээ.

Эмч нарын дүгнэлтээр яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн онош тавигдсан учраас миний зүгээс нөхрийгөө заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Ерөнхий прокурорын нэр дээр гурван удаа, Нийслэлийн прокурорт зургаан удаа гаргасан юм.

Мөн өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтээ олон удаа гаргаж байсан боловч “Гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх, оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа” гэсэн хариуг өгсөн. Миний нөхөр хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, оршин суух тодорхой хаягтай, ТЕГ- т харьяалагддаг, гадаад паспорт нь энэ байгуулагадаа хадгалагдаж байдаг.

Ийм байхад заавал шоронд хорьж, олон янзын хэрэг тулгаж,зөвхөн оргон зайлж гэмт хэрэг дахин үйлдэхмагадлалтай гэсэн хуулийн заалтаар өнөөдрийг хүртэл хориод байгаад гомдолтой байна. Энэ нь зохион байгуулалттайгаар нөхрийг маань ямар нэгэн байдлаар яллах гээд байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм” хэмээн тайлбарлаж байна.

Нөхрийг маань гэм буруутай гэж шүүх тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гэмт хэрэгтэн мэтээр мэдээлж, нэр төрийг нь гутаан доромжлоод зогсохгүй “Цогтбаатар амьд явах эрхгүй, өс хонзонгоо авч байхад битгий саад бол” гэж хэлсэн нөлөө бүхий хүний ажилладаг АТГ нөхрийн маань хэргийг шалгаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна.

Д.Цогтбаатарт холбогдох хэрэг гэгчийг шуурхай шалгаж, шийдвэрлэж өгөхийг Цогтбаатарын өмгөөлөгч болон миний бие 2013 оны 6 сараас хойш өнөөг хүртэл хугацаанд мөрддөг, хянадаг, хорих зөвшөөрөл өгдөг шат шатны эрх бүхий албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Улсын ерөнхий прокурор, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст олон удаа гомдол, хүсэлт, захидал илгээсэн боловч анхаарч үзэж байгаа байгууллага, албан тушаалтан алга байна. Одоо би хаана, хэнд хандах ёстой вэ, эрхэм Ерөнхийлөгч өө. Миний нөхөр шоронгоос Ерөнхийлөгч танд үнэн байдлаа илтгэсэн захидал нийт таван удаа илгээсэн гэсэн. Танд хүрдэг эсэх нь эргэлзээтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, хүний эрх, эрх чөлөө манай гэр бүлд ноцтойгоор зөрчигдөж, эрх мэдэлтэй хүний хувийн өс хонзонгийн золиос болоод байхад XXI зууны Ардчилсан Монгол, Ардчилсан засгийн газар огт анхаарахгүй байгаад би хувьдаа маш их эмзэглэж байна. Манай улсад одоо яг тэртээх 37 оны хэлмэгдүүлэлт биетээрээ болж, жирийн нэг айлын тайван амьдрал сүйрч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүсийн итгэл алдарч, шүүх прокурор нь хараат байдалд ажиллаж байгааг яагаад төр засаг нүд чихгүй мэт анзаарахгүй байна вэ?

Энэ бүхэнд Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч та төрийн тэргүүн, хань нөхөр, эцэг хүнийхээ хувьд цаг зав гарган анхаарлаа хандуулж өгөөч ээ хэмээн хүчин мөхөдсөн эмэгтэй хүний хувиас чин сэтгэлээсээ хүсч байна.

Ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж явахад нь хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод, мөрдөж мөшгиж цагдан хорьж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог ийм байдлаахэзээ зогсоох юм бол.

Дашрамд хэлэхэд, миний өвөө болон аав маань хууль хүчний байгууллагад нэг насныхаа амьдралыг нэр төртэй холбосон хүмүүс байсан. Миний нөхөр ч гэсэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн хүрээнд ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан гэдэгт ханийн хувьд би итгэлтэй байна.

Эрхэм Ерөнхийлөгч таныг хүндэтгэсэн иргэн Ч.Мандах

Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэх буудлын ажлын гүйцэтгэл 17.3 хувьд хүрчээ

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих ажлын гүйцэтгэл 17.3 хувьд хүрч өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө нэг хувиар давуулан биелүүлээд байгаа аж. Өнгөрөгч бямба гарагт ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн тус төслийн ажлын явцтай танилцах үеэр төслийн захирал Н.Энхбат оны төгсгөл гэхэд гүйцэтгэлийг 26.9 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Төслийн бүтээн байгуулалтын хувьд Зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, түүний дэд өртөө, Үндсэн дэд өртөө, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, Ус цэвэршүүлэх байгууламжийн төмөр бетоны ажил, инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Мөн Зорчигч үйлчилгээний барилгын нисэх буудлын харилцаа холбоо, аюулгүй байдал, хамгаалалтын системийн кабелийн сувагчлалын ажил, нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд ид өрнөж байна. Зорчигч үйлчилгээний барилгын ган хийцийн ажлыг наймдугаар сарын эхээр эхлүүлсэн ба тус барилгад холбогдох гүүрэн байгууламжийн суурийн багануудыг цутгах, агаарын навигацийн гэрэл суултын системийг суурилуулах, хөөрч буух зурвасын инженерийн шугам сүлжээний хонгил цутгах ажлыг гүйцэжтгэж байгаагаа төслийнхөн ИНЕГ-ын удирдлагад танилцууллаа

Хөөрч буух зурвасын бетон хучилтын ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлүүлсэн ба төлөвлөгөөний дагуу энэ ажил 2015 онд дуусах аж. Манай улсын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч шинэ нисэх буудлын дэд бүтэц болох холбоо мэдээллийн шилэн кабель, цахилгаан эрчим хүчээр хангах 110 кв-ын цахилгаан дамжуулах шугамуудыг ашиглалтад бүрэн оруулж, одоо 9,4 км урт үерийн усны хамгаалалтын далангийн барилгын ажил хийгдэж байна. Мөн нисэх буудад холбогдох хурдны авто зам, Захиргааны барилга, Аэродромын үйлчилгээний барилга болон Ачаа шуудан тээврийн барилгуудыг манай улсын Засгийн газрын санхүүжилтээр барих бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа ажээ. Төслийн бүтээн байгуулалтад өдөрт 1300 гаруй хүн, 150 гаруй машин техник ажиллаж байна. Гадаад дотоодын нийт 40 гаруй туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүргийн гишүүддээ сургалт явуулжээ

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас намынхаа анхан шатны гишүүдэд зориулан “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийг нийт 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Одоогоор 11 аймгийн 172 сумын анхан шатны 4000 орчим гишүүнд энэхүү сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Энэ сарын 22-ны өдөр Багануур дүүрэгт АН-ын Нарийн бичгийн дарга Э.Батсууриар ахлуулсан баг тус дүүргийн 100 гаруй гишүүдэд дээрх сургалтыг зохион байгуулсан аж.  Сургалтанд багаар хамтран ажиллах, багийн дотор ямар байр суурь эзлэх, тэдгээрийг танин мэдэхээс гадна Ардчилсан намын түүх, эв нэгдлийн талаарх сургалтууд зохион байгуулагдсан нь ихээхэн ач холбогдолтой болсон хэмээн гишүүд хэлж байв. Мөн Багануур дүүргийн намын гишүүдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Тухайлбал, хотын ачааллыг сааруулах хамгийн чухал зүйл бол алслагдсан дүүргүүдийн хөгжил юм. Багануур дүүрэг нь хэдий алслагдсан дүүрэг боловч сүүлийн жилүүдэд хүн ам эрчимтэйгээр төвлөрч, оюунлаг, шинжлэх ухааны хот болохоор зорьж байгаа аж. Үүний тулд Аюулгүй эрүүл ногоон хот, Амьдрах таатай орчин бүрдүүлсэн хот, Сайн засаглал, эрх зүйн орчин бүрдсэн хот, Эрчимтэй технологи хөгжлийн дагуул хот, Жуулчдын сонирхол татсан Азийн аялал жуулчлалын төв хот, Дэлхийн хөгжингүй орнуудын нийслэлийн түвшинд хүрсэн төв хот болох үндсэн зорилтуудыг тавьжээ. Дээрх томоохон зорилтуудын суурь тавигдаж эхэлсэн гэдгийг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж танилцуулсан байна. Тэрбээр хэлэхдээ Үйлдвэр технологийн паркийн техник эдийн засгийн үзүүлэлт хийгдсэнээс гадна оюутны хотхоны асуудал эрчимтэй явагдаж, амжилттай үргэлжилж байгаа. Мөн дүүргийн 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө энэ сард батлагдахаар болсныг дуулгалаа.