Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар өнөөдөр шөнө хөрсөн дээр 0-2 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Энэ сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн зүгийн ихэнх нутгаар, 30-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 

Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28, 29-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүрс хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхийг хүсэв

 “Шинэ зуун” ТББ-аас “Нүүрс хөтөлбөр”-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж  өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэд 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр авч байв. Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхөд таатай байсан гэнэ. Мөн нүүрс борлуулагчаар нийслэлийн хэмжээнд 170 гаруй хүн ажиллажээ. Тэднээс цөөнгүй нь насаар ялгаварлагдан ажилд орж чаддаггүй иргэд байсан аж. Тэд жолооч, ачигчаар ажиллаад орлоготой өвөлждөг байжээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 35 дугаар цэгийн борлуулагч В.Сувдаагаас дараах тодруулгыг хийлээ.

-Та борлуулагчаар хэдэн жил ажиллаж байгаа вэ. “Нүүрс хөтөлбөр”-т иргэд хэр сэтгэл өндөр байдаг бол?

-Борлуулагчаар ажиллаад 2 жил болж байна. “Нүүрс хөтөлбөр” өгөөжөө өгсөн гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ жил хэрэглээ нь илүү нэмэгдсэн. Танай нүүрс хямд, арвин, хоггүй байдаг гээд сураглаад ирдэг байсан.  Нэг шуудай нь 3200 төгрөгийн үнэтэй, 1600 төгрөгөөр үнэлэгддэг нүүрстэй жишихэд үнэ нь хоёр дахин их ч гэлээ хэмжээ нь их. Дулаахан өвөлжлөө л гэж иргэд ам сайтай байсан.  Би сарын 900 мянган төгрөгийн цалин авдаг, нүүрс борлуулахаар. Бидэнд энэ хэмжээний цалин өгч ажиллуулах газар хаа ч байхгүй. Тээвэрлэж ирсэн нүүрсийг хүлээж авна, шигшиж шуудайлна. Хэн, хэндээ хэрэгтэй хөтөлбөрийг энэ жил дахиад үргэлжлүүлмээр л байгаа юм.

А.Жасрай: Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан

(Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэгт нүүрс борлуулагч А.Жасрай)

-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгасан гэж сонслоо. Чухам ямар асуудлаар шалгасан юм бэ?

-Би ойлгохгүй байгаа, нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авлига өгсөн гээд байгаа юм уу, авсан гээд байгаа юм уу, бүү мэд. Ямар ч байсан хоёр удаа дуудаж асуусан. Тэтгэврийн хөгшин гэрт зүгээр сууж байхаар гээд төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажилласан. Үүнийхээ төлөө хөгширсөн хойноо цагдаа, сэргийлэх гээд явах болж байх шиг. Уг нь сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай байгаа. Тийм болохоор айж, эмээх зүйл алга.

-Багануураас нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр үнэлж авчихаад 80 мянган төгрөгөөр үнэлж зарж байгаа нь илүү ашиг олоод байгаа гэх хардлагыг төрүүлээд байх шиг?

-Тийм ээ,  цаанаасаа 27500 төгрөгөөр авдаг гэж байсан. Гэхдээ тээвэрлэлт, бусад зардлууд бий шүү дээ,  энэ бүхэн нь үнэдээ шингээдэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Үүнийг хүн бүр мэднэ. Тэгэхээр дор хаяж 800 гаруй хүний цалин гээд тооцвол гарах зардал их бий. Энэ бол миний л бодож байгаа зүйл.

Categories
мэдээ нийгэм

Япон машин авбал үүнийг заавал шалгаарай

Аукционы хуудас

Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Тэгвэл бид энэ хуудсан дээрх мэдээллийг (xарамсалтай нь энэ нь зөвхөн япон хэл дээр, дүрс үсгээр бичигддэг) тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.

Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас тодорхой хүндрэл бий. Гэхдээ үндсэндээ 5, 6 баллын систем ашигладаг.

Дараах хуудсыг жишээ болгож үзье.

 

Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан.

 

1 – багцын дугаар

2 – автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.

3 – хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр

4 – кузовын төрөл

5 – аукционы үнэлгээ.

Үүнд:

• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин

• 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин

• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой

• 4- Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно

• 3.5- Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай

• 3- Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг

• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй

• 1- Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон

• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй

• R- Осолд орж засагдсан машин

6 – Салоны үнэлгээ

Салоныг үнэлэхдээ латин үсэг ашигладаг.

А- өөгүй салон

В- бага зэргийн бохирдолтой

С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн

D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн

7- Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг

8- Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрхи жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.

 

1 – сякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)

2 – Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө

3 – өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.

4 – өнгөний код

5 – түлшний төрөл. Энд “бензин”гэсэн байна

6 – салоны өнгө

7 – ашиглалтын хугаа

8 – Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг

9 – Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.

 

1 –Трансмиссийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна хөшүүрэг нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан хөшүүрэгтэй автомат трансмисс байна. Бусад кодыг энд оруулсангүй

2 – Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер

3 – техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг

4 – Энэ хуудасны үйлчлэх хугацаа

 

1 – нэмэлт тоноглол

SR – люк

AW – хайлшин обуд

PS – гидро хүчлүүр

PW – цахилгаан шил өргөгч

TV – телевизор

LS – арьсан суудал

Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

2 – дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.

 

1 –суудлын тоо

2 – суудлын нийт тоо

3 – энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаархи өөрийн тайлбарыг бичнэ

4 – дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ

5 – кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.

A, B – зураас

E буюу U – хонхор

S -зэв

Y – цоорхой

W, P – будаг ховхорсон

X – солих шаардлагатай эд анги

XX – солигдсон эд анги

Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.

6. дугуйны техникийн байдал

 

1 – энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд “рабито майка” – гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.

2 – машины улсын бүртгэлийн дугаар

3 – кузовын дугаар

Categories
мэдээ нийгэм

300 гаруй залуу ажлын байранд зуучлагджээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын  Хөдөлмөрийн бирж хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуусыг цагийн болон байнгын ажил хийх боломжийг олгох зорилгоор “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийг өчигдөр МЗХ-ны гадна талбайд зохион байгуулсан.

Тус Хөдөлмөрийн яармагт 20 гаруй ажил олгогч байгууллага оролцож нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдсан юм. Ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах аж.

Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрөлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилсан бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутанууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх зэрэг олон боломжууд нээлттэй байлаа.  Өнөөдөр зохион бйагуулагдсан “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийн үеэр 950 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 300 гаруй  нь шууд ажлын байранд зуучлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцгийн баяр-Үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооноос Иргэдийн цэцэг тарих ажлыг дэмжих, иргэдийн байгаль экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 8 дугаар сард цэцгийн баяр-үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

3 дахь жилдээ зохион байгуулсан Цэцгийн баярыг тус хорооны Засаг даргын ажлын алба “Эрдэм-Төгс” сургуультай хамтран иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дунд зохион байгуулав.

Энэ үеэр “Хамгийн ховор цэцэг”-тэй ховорд тооцогддог касандра болон бусад нэр төрлийн цэцэгтэй 10 дугаар байрны оршин суугч Ч.Тунгалаг , “Хамгийн олон цэцэг”-тэй буюу 12 төрлийн 30 гаруй цэцгээр үзэсгэлэнг чимсэн 8 дугаар байрны оршин суугч М.Дунгармаа нар “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд Хүй долоо худагт унадаг дугуйн аялал, зугаалга болно

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь 12 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулна. Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийн эхний шат 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болно.

Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 08 дугаар сарын 30-ны бямба гарагаас 09 дүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.”Эрүүли иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 114 гудамжны зэрлэг ургамлыг зулгаалаа

Нийтийн эзэмшлийн зам талбайн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн баруун зүүн салбараас 12 бригад гарч нийслэлийн 28 гудамжны замын 2 талаарх зэрлэг ургамлыг зулгаалаа. Мөн ногоон байгууламжийн туслан гүйцэтгэгч гэрээт компаниуд, 86 туслах гудамжны зэрлэг ургамлыг устган нийт 114 гудамжийг хортон шавьж, хогийн ургамлаас  салгасан. Энэ ажил цааш үргэлжлэн хийгдэх бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 388 мянган м2 талбайн зэрлэгийг устгасан байна. Одоогоор бут хэлбэржүүлэлт, зүлэг хяргалт, түүвэр цэвэрлэгээний хийгдэж байна. Мөн нэмэлтээр, Сүхбаатар дүүргийн ард ус зайлуулах шугам тавьж, зам дагуу тогтсон борооны усыг соруулан, 100 айлын зам дагуух хашлага хайсыг тэгшлэн, 7 буудлын автобусны буудлыг шинээр нүүлгэн шилжүүлж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний усны түвшин буурчээ

-Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна. –

Гол, мөрний усны горимын тойм:

2014 оны наймдугаар сарын хоёрдугаар арав хоног

1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд голын усны түвшин наймдугаар сарын хоёрдугаар арав хоногт ерөнхийдөө хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см ахиу байлаа.

Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир, Хойттамир зэрэг голууд өмнөх арав хоногт түвшний хэлбэлзэл багатай хугацааны дундуур буурсан хандлагатай байна.

Хангайн арын Идэр голын дунд болон Хануй, Суман голын арав хоногийн дундаж түвшин 2013 оны мөн үеийнхээс 10-30 см их , бусад голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-40 см бага түвшинд байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр зэрэг голууд энэ арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдээд хугацааны сүүл рүү аажим буурсан явцтай байна. Хүдэр, Ерөө, Санзай, Сэлбэ, Сөгнөгөр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2013 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-10 см их харин Туул, Хараа, Тэрэлж зэрэг голууд 10-30 см бага түвшинд байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш аажим буурсан ба хоногийн түвшний өөрчлөлт 5-10 см байлаа. Сэлэнгэ мөрний дагуух усны түвшин арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үеэс 20-50 см бага харин Орхон голын дагуу 10-50 см их түвшинд байна.

2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн өврөөс эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 2-5 см буурсан бол Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчмоор хугацааны эхээр үерийн түвшинг 5-10 см даван үерийн байдалд шилжсэн байна. Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшинхугацааны турш буурсан хэдий ч Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр харин Улз голын усны түвшин хугацааны турш буурч түвшний өөрчлөлт багатай байлаа.

Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж утга өмнөх 2013 оны мөн үе болон олон жилийн дундаж түвшнээс 20-90 см их байв.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруунаас эх авсан Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр зэрэг голууд өмнөх арав хоногийн турш аажим буурсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 60-120 см бага харин ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд орчимд олон жилийн дунджаас 10-20 см ахиу түвшинд байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Байдраг, Онги зэрэг голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш аажим буурсан хандлагатай буюу хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан байна. Завхан, Түй, Шаргалжуут, Онги, Таац голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10-50 см их, олон жилийн дунджаас 20-50 см бага байв.

Увс нуурын сав газрын Чигж, Түргэн, Баруунтуруун, Тэс, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш түвшний хэлбэлзэл багатай ба арав хоногийн дундаж утгаараа эдгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30 см бага харин Хархираа голын хувьд 5-10 см их байна.

Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл манай орны ихэнх гол, мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байна гэж УЦУОХ, Ус судлалын сектороос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуусаа шагнаж урамшууллаа

Монголын залуучуудыг өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос салбартаа амжилт гарган хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, шинийг санаачлагч бүтээгч залуусаа шагнаж урамшууллаа.

Олон нийтэд үнэн зав мэдээллийг цаг алдалгүй түгээж, сэтгүүлзүйн салбарт амжилттай яваа gogo.mn ахлах редактор Б.Эрдэнэчимэг, “Монголын үнэн” сонины нийгэм соёл спорт гадаад мэдээний албаны дарга Б.Сэлэнгэ, Айст телевизийн сэтгүүлч Д. Энхтүвшин, ikon.mn сайтын ахлах редактор Ч.Болортуяа нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр, мөн Бээжин хотод зохиогдсон “2014 ARC Cup” Олон улсын гагнуурчдын ур чадварын III дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон аргон гагнуурын төрөлд 2-р байр эзэлсэн ДЦС-4 ТӨХК-ийн гагнуурчин Ч.Авгаандэмбэрэлийг “Залуу зохион бүтээгч” шагналаар тус тус шагналаа. Ийнхүү Монголын залуучуудын өдрөөр тэргүүний залуус маань өөрсдийн хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв зам дагуу хяналтын камер суурилуулжээ

Баянзүрх дүүргийн офицеруудын ордноос Таван шарын автобусны буудал хүртэлх зайд 50 камерыг цагдаагийн байгууллагаас байрлуулжээ.

Уг камер нь хэв журмыг хянах зориулалт бүхий камер юм. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, нотлох баримтын хэмжээнд тухайн камерын бичлэгийг авч үзэх чиглэлээр ажиллах аж.

Суурилуулсан камерууд эхнээсээ ашиг тусаа өгч олон хэргийг газар дээр нь таслан зогсоосон байна. Камеруудыг хүн ихээр төвлөрсөн газрууд, автобусны буудлууд, худалдаа үйлчилгээний төвүүдэд байрлуулсан бөгөөд 24 цагаар камерын хяналтыг хийж байгаа аж.