Categories
мэдээ нийгэм

Боомтын хяналт шалгалтыг багасгана

Хилийн боомтын тухай хуулийн дагуу “Боомтын хяналт шалгалтын дараалал”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болголоо. Боомтын хяналт шалгалтын тоог цөөлж, зайлшгүй шаардлагатай хяналт шалгалтыг түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр нэг цэгт, нэгэн зэрэг зохион байгуулах журам, дарааллыг Боомтын үндэсний зөвлөлөөс энэ сарын 26-ны өдөр баталсан байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэх, галт зэвсэг, дуут дохио, аюултай ачаа тээвэрлэхтэй холбоотой зөвшөөрлүүдийг Лицензийн төв олгоно

Цагдаагийн Ерөнхий газар дэргэдээ Лицензийн төвтэй болсон. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар цагдаагийн байгууллагаас олгоддог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор уг төвийг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан юм. 

Өмнө нь иргэд жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаа шийдүүлэх гэж Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтэст, галт зэвсэгтэй холбоотой зөвшөөрлийг НХЖХГ-аас гээд аливаа зөвшөөрлүүдийг авахын тулд энд тэнд очиж баахан бичиг цаас болдог байлаа. Ингэж явахад цаг хугацаа ч их шаарддаг байсан. Харин одоо Лицензийн төв үйл ажиллагаагаа жигдрүүлж албан ёсны байртай болж байгаа учир өмнөх байдал үгүй болно гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна. Уг төв байгуулагдснаасаа хойш Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. Ирэх сарын 1-нээс байршлаа сольж Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд буй “Иргэн таны төлөө” байрны нэгдүгээр давхарт албан ёсоор байршихаар болжээ. ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсээр очиход Лицензийн төвийнхөн шинэ байр руугаа нүүх гээд бэлтгэлээ базааж байлаа. 

Энэ үеэр ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Лицензийн төвөөс иргэд ямар зөвшөөрлүүдийг авч болох вэ?

-Жолооны үнэмлэх олгох, галт зэвсэг улсын хилээр оруулах, гаргах, ан агнах, спорт сургалт, цуглуулгын зориулалттай галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл, тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих, овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл, тэсрэх дэлбэрэх бодисын тээвэрлэлтэд маршрутыг батлах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ. 

Иргэд, байгууллагууд дээрх үйлчилгээг авахын тулд энд тэнд очиж үйлчлүүлдэг байсан бол одоо Лицензийн төвд ирээд дээрх эдгээр үйлчилгээг авах боломжтой болж байна. 

-Зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлснээр цаг хэмнэхээс эхлүүлээд ашиг тус нь их байлгүй?

-Аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд иргэдэд ая тухтай орчинд түргэн шуурхай үйлчлэхийн тулд бүхий л нөхцөл бололцоогоо дайчилдаг. Манайх яг л тэр хэмжээнд үйлчлэх болно.

-Жолооны үнэмлэх гаргуулах, шинээр авахад маш их чирэгдэлтэй байдаг. Ирж үйлчлүүлэх гариг өдрийг заагаад өгчихдөг шүү дээ?

-Тэр ачаалал байхгүй болно. Үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд долоо хоногийн мягмар, пүрэв гаригт л ирж үйлчлүүлдэг бол одоо Лицензийн төвд өдөр бүр материал хүлээж авдаг болно. Тэгэхээр энэ ачаалал буурна гэсэн үг. ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсийнхэн оргил ачааллын үед өдөрт 700-800 хүнд үйлчилж байна. Лицензийн төвийн шинэ байр уужим, зай талбай том учир одоо ачаалал үүсэхгүй. Үйлчлүүлэхээр ирсэн иргэн мэдээллийн дэлгэцээс өөрт хэрэгтэй заавраа аваад дарааллын төхөөрөмжөөс тасалбараа аваад хүлээлгийн хэсэгт сууна гэсэн үг.

-Лицензийн төвөөр үйлчлүүлэх иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Дээр дурдсан зөвшөөрлүүдийг авахдаа манай Лицензийн төвийн шинэ байранд ирж үйлчлүүлээрэй. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Доржийн гудамж буюу хуучнаар “Сэлэнгэ” зочид буудлын замын эсрэг талд манайх байрлаж байна гэлээ. Лицензийн төв шинэ байрандаа орсон өдрөө буюу есдүгээр сарын 1-нд жолооны үнэмлэхний хугацаа нь дууссан иргэдэд газар дээр нь эрхийг нь сунгаж, шинээр үнэмлэх олгон бэлэг барихаар зэхэж байгаа юм байна.

Д.САРУУЛ





Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгааны түр хязгаарлалт хийгдэх газрууд

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд маргааш буюу 2014 оны наймдугаар сарын 29-ны баасан гарагт дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэг

10:00-18:00 цагт: 5-р хороо 15-р хороолол 9А, 9Б, 15, 22, 25, 202-204-р байр, Маахуур толгойн 22-31-р гудамж, Улаанбаатар их сургууль,

Сүхбаатар дүүрэг

10:30-17:00 цагт: 14-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 330, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж орчмоор,

Хан-Уул дүүрэг

10:00-18:00 цагт: 7, 6, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Сонсголон, Дэнжийн гудамжууд,

Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд нийт 2782 тусгай зөвшөөрөл байна

Улсын хэмжээнд 2014 оны наймдугаар сарын 22-ны байдлаар нийт 2782 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл байгаа юм. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж байна.  

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт төсөл энэ сарын 30-наас хэрэгжиж эхэлнэ

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар аюулгүй бөгөөд зориулалтын унадаг дугуйн замтай, эрүүл агаарт их хотын иргэд, хүүхэд, залуусыг унадаг дугуйтай хамт амралтын өдрүүдийг өнгөрүүлэх зорилгоор  “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт төслийг хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөр нь хоёр үе шаттай. Үүнд:

1 – р үе шат. 2014 оны 8 сарын 30-наас есдүгээр сарын 28-ны өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ.

2 – р үе шат. 12 дугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулах аж.

Уг хөтөлбөрийг “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар,Монголын Залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн эхний шат наймдугаар сарын 30-наас ирэх есдүгээр сарын 28-ны өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т болох юм байна.

Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан наймдугаар сарын 30-ны бямба гарагаас есдүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10 цагаас 20 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын урдаас хоёр цаг тутамд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчлэх аж.

“Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагаа энэ сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болох бөгөөд нээлтэнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МНЦ-ын дарга П.Цогтбаатар , МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан болон нийслэлийн удирдлага, хамтран зохион байгуулагч  холбоо, клубын удирдлага, гишүүд, урлаг спортын одууд  оролцох юм байна.

Та бүхэн цэвэр агаарт, зориулалтын зам талбай бүхий хүй 7 худагт хүрэлцэн ирж унадаг дугуйтай хамт амралтын өдрүүдээ өнгөрүүлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслөө дэмжээрэй.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 тоосгоны үйлдвэрт шалгалт хийсэн байна. Ингэхдээ тоосгоны үйлдвэрт ажиллаж, амьдарч буй 236 иргэнд яриа таниулга хийж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл өгч, санамж сэрэмжлүүлэг тараажээ.хион байгууллаа

Categories
мэдээ нийгэм

МАН-ын гишүүд дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэв

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа үл хайрлан зүтгэсэн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй удирдах зөвлөлийнхөн, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн удирдлагын төлөөлөл оролцов. Тэд Чойбалсан хотод орших Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад амиа алдсан Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын хөшөө болон Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Одоогоос 75 жилийн өмнө тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэж байсан ардын армийг МАН удирдаж, ард түмэнтэйгээ хамт түүхэн ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ нь Монголын ард түмэн, ардын арми төдийгүй Монгол Ардын Намын ч баяр” гэж онцлов.

Categories
мэдээ нийгэм

“Гал үндэстэн”-ий Ж.Ганболд суллагджээ

Давж заалдах шатны шүүхээс нэг жилийн хорих ял авч, Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа  хорих 441 дүгээр ангид ял эдэлж байсан “Гал үндэстэн” холбооны гишүүн Ж.Ганболдын ялын хугацаа дуусч энэ сарын 27-нд суллагдсан байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхэд болж, хэргийг хянан хэлэлцсэн.

Давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт  зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг  жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг тус тус оноож байсан. Мөн О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байсан билээ. Харин анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч 9-р сарын 1-нд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай.  Энэ  жил ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл  заах юм байна.  Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч  “Дэлхийн дулаарал ба Монгол”,  “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр  хичээл зааж,  хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ.

Өнөө жилийн хувьд  үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах   хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм  болсон хүүхэд бүрийг дэмжсэн,  хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд  мэддэг зүйлээр  нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж   болгодгийг  нотолсон хичээл болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Номын ордоны шавыг тавилаа

Үндэсний номын ордоны  шинэ цогцолборын шавыг өнөөдөр тавьсан байна.  Номын ордон  ашиглалтад орсноор 600-700 уншигчийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болох ажээ. Нийтдээ 11 давхар барилга барих бөгөөд 12 тэрбум төгрөг шаардагдаж байгаа юм байна.  Цогцолбор нь гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хүүхэд болон англи хэлтэй хүмүүст зориулсан төрөлжүүлсэн уншлагын танхимтай байх аж. Үндэсний номын ордоны шинэ цогцолборын барилгын зураг төслийг  “Эгэл” ХХК хийсэн бол барилгын ажлын гүйцэтгэгчээр “АКМИ” холдинг компани шалгарчээ.