Categories
мэдээ нийгэм

Бат инженер давж заалдахаар болжээ

Зам тээврийн сайд А.Гансүхийг  твиттерээр гүжирдсэн  гэх хэргээр Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс зуун хоногийн баривчлах ял өгсөн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө ял авсанд Ц.Батын ойр дотныхон төдийгүй жиргээчид бухимдалтай байгаа. Инженер Бат ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандахаар болсон аж. Давж заалдах хугацаа  нь дуусаагүй байгаа гэнэ.  Ц.Батын өмгөөлөгчид бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлтгэж байгаа юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт зориулж сэрэмжлүүлэг самбар хийжээ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас  гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг  сүүлийн гурван жилийн байдлаар судлахад зам тээврийн ослын дийлэнх хувь нь  хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг  бууруулах  зорилгоор хот хоорондын болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ. Уг самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй” гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд  3 х 6 метрийн хэмжээтэй хоёр талт зурагт ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд харах боломжтой байдлаар  байршуулж энэ талаар орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилжээ. 

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий прокуроруудын зөвлөлдөх уулзалтанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав 2014 оны наймдугаар сарын 26-28 ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо болсон “Евро-Азийн орнуудын Ерөнхий прокуроруудын зөвлөлдөх уулзалтанд амжилттай оролцоод ирлээ. “Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаан дахь прокурорын үүрэг, улс орны дотоодын арга туршлага, олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт тус хуралдаанд  нийт 9 орны Ерөнхий Прокурорууд болон ОУ-ын Прокурорын Холбооны Ерөнхийлөгч Ярош Герхард, Европын Холбооны Прокуроруудын Зөвлөлийн Ерөнхийлөгч Мура Антонио нар оролцсон байна.  Хүн худалдаалах, цагаачлуулах гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын үүрэг, бүрэн эрх, хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар худалдаалахын эсрэг прокурорын үйл ажиллагааг боловсронгуй болгох, гэмт хэргийн шинж чанартай олсон мөнгийг ил болгоход прокурорын үүрэг зэрэг сэдвүүдээр санал солилцжээ. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн  Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав  хуралдааныг санаачлан зохион байгуулж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхий Прокурор газар болон Ерөнхий Прокурор эрхэмсэг ноён Ю.Я. Чайкад талархаад саналаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Соёондын аманд өдөрт 150 хүн газраа тэмдэглүүлж байна

Газар өмчлөхөөр хамгийн олон хүн хүсэлт гаргасан Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам нь хотын баруун товчоо болох 361 дүгээр гарам өнгөрөөд баруун эргээд байдаг. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох энэ хэсэгт нийт 4189 иргэнд газар өмчлөхөөр төлөвлөсөн билээ. Эдгээр хүмүүст газар олгох ажлыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулжээ. 

Баасан гаригийн байдлаар 4189 иргэний 2900 орчим нь өргөдлөө гаргасан байжээ. Таван байршилд иргэдийн газрыг тэмдэгжүүлэх геодизийн компаниуд тодорсон бөгөөд өнгөрсөн долоо хоногоос Соёондын аманд “Гео-Экспресс” компани шалгарч тэндээ байрлан ажиллаж эхэлжээ. Тэд бараг хоёр сар орчим байрлаж иргэдийн газрыг баталгаажуулах гэнэ. Тэд өдөрт 150 орчим иргэний газрыш тэмдэгжүүлэж байгаа гэнэ. Иргэн газраа тэмдэгжүүлэхэд 38 мянган төгрөг төлж байна. Геодизийн компанид мөнгөө төлөөд газраа тэмдэглүүлээд, харъяа дүүргийнхээ Газрын албанаас гэрчилгээгээ авах юм байна.

Хотын төвийнх шиг дахин төлөвлөлт хийхгүйгээр нэгмөсөн сайн төлөвлөлттэй орчин бий болгох гэнэ. Ингэснээр  Соёондын аманд газар авч буй 5000 орчим хүний ар гэр бүл гээд  20 орчим мянган хүний амьдрал төвлөрөх бололтой.

Categories
мэдээ нийгэм

Мисс Н.Ану “World bikini model international 2014” тэмцээний дэд байрын шагнал хүртжээ

БНХАУ-д   зохион байгуулагдсан “World bikini model international 2014” тэмцээнд манай улсаас мисс Н.Ану оролцсон билээ. Тэрбээр дэлхийн 48 орны бүсгүйчүүд оролцсон энэхүү тэмцээнд тун амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Энэхүү тэмцээний тэргүүн байрын эзнээр Словак улсын гоо бүсгүй тодорсон бол гуравдугаар байрт Албаниас оролцсон бүсгүй шалгарчээ. Отгон мисс Н.Анугийн хувьд тус тэмцээний  ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналыг мөн хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор ухаалаг самбар байршуулжээ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас  гэмт хэргээс урьчилан сэргийлэх
чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа ба тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт
хэргийн шалтгаан нөхцлийг  сүүлийн 3 жилийн байдлаар судлахад зам
тээврийн ослын дийлэнх хувь нь  хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаад
дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын
журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг  бууруулах  зорилгоор хот хоорондын
болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ.

IMG_6544444444444444444444444444

Уг
самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод
унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй”
гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд  3 х 6 метрийн хэмжээтэй 2 талт зурагт
ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган,
Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд
харах боломжтой байдлаар  байршуулж энэ талаар орон нутгийн болон төвийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилан ажиллажээ.

IMG_6544444444444444444444444444
Categories
мэдээ нийгэм

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээрэй

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүн өөр ажилд шилжсэн тул нөхөн томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болжээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар гадаад харилцааны болон эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн материалыг УИХ-д ирүүлэх юм байна. Ингэхдээ төрийн бус байгууллагууд нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг, хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулгын хамт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд есдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий диспетчер Г.Балжиннямыг АТГ шалгаж эхэлжээ

Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал, ерөнхий диспетчер Г.Балжиннямыг АТГ шалгаж эхэлжээ. Энэ талаар хэвлэлүүд бичихдээ түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрчим хүчний томоохон тендерүүдээс 7,4 тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзсэн хэмээн мэдээлж байна.

Өмнө нь мөн түүнийг Диспетчерийн үндэсний төвийн нягтлан бодогч нарын хамт эрчим хүчний томоохон тендерүүдээс 2.4 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байсан талаар зарим хэвлэл бичиж байсан юм.

Г.Балжинням нь Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд техникийн ухааны ухааны магистр цолтой, эрчим хүчний зөвлөх инженер юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ахуйн зориулалтаар нэг удаад 25 кг самар түүж болно

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар  тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэх юм байна. Ингэхдээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж,  бэлтгэх аж. Түүхдээ1 кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг”-т 13 сая төгрөгийн орлого төвлөрчээ

 “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүс нээлтээ хийснээс хойш багагүй хугацааг өнгөрсөн. Тэгвэл энэ бүсийг нээснээс хойш 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэхүү боомт нь ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл түр журмын дагуу 24 цагийн горимоор ажиллах юм байна.