Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар хүн дайрчээ

Өнөөдөр 10.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Офицерүүдийн ордноос Цайз зах руу өгсөх замын ойролцоо зам хөндлөн гарч явсан
настай хүнийг цагдаа нар дайрсан хэрэг гарлаа.

Хэргийн газарт байгаа иргэдийн
мэдэгдэж буйгаар осолд орсон хүн хөдлөхгүй байгаа бөгөөд одоо болтол түргэн
тусламж ирээгүй байгаа аж. Мөн жолоо барьж явсан цагдаа хэт хурдтай явсан
учраас зогсож амжилгүй ийм байдалд хүрчээ. 

Categories
мэдээ нийгэм

”Оюу толгой”-н шинэ гүйцэтгэх захирал томилогдлоо

“Оюу Толгой” ХХК-ийн шинэ
гүйцэтгэх захирлаар Эндрью Вүдлейг томилохоор болжээ. Тус компанийн Ерөнхийлөгч
бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Крэйг Киннел өөрийн хүсэлтээр албан үүргээ
хүлээлгэн өгөхөөр болсон тул ТУЗ-өөс ийм шийдвэр гаргасан байна. Эндрью Вүдлей
11-р сарын 15-нд шинэ ажилдаа орох аж.


    Рио Тинто компанид 18 жил ажиллаж байгаа Эндрью нь Мозамбик
улс дахь тус компанийн нүүрсний уурхайн захирал бөгөөд Рио Тинто компанийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын болон Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга,
мөн тус компанийн нүүрс болон хөнгөн цагааны групп, салбаруудад удирдах алба
хашиж байсан арвин туршлагатай нэгэн юм. Уул уурхайн мэргэжилтэй тэрбээр
бизнесийн удирдлагын магистр бөгөөд өмнө ньзэрэгтэй хувийн бизнес эрхэлж,
менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан юм. Тэрбээр шинэ ажлаа
хүлээн авч гэр бүлийн хамтаар Улаанбаатарт ирж сууршин, төвхнөх юм.

    Харин ажлаа өгч буй Крэйг Киннел Англи руу буцаж байгаа аж.
Тэрбээр цаашид Рио Тинто компанид үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүний шинэ ажил
хараахан тодроогүй байгаа юм. Түүний Оюу Толгойд ажиллах хугацаа 2014 оны 11-р
сарын 15-нд дуусгавар болж, 2014 оны 10-р сард шинэ албанд томилогдож буй
Эндрью Вүдлейд ажлаа бүрэн шилжүүлэн өгөх юм.

 

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замыг нээлээ

Баянзүрхийн
товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх авто замыг нээлээ

“Шинэ
бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын
Хөгжлийн банкны санхүүжилтээр  2012 оны 6 дугаар сарын 25-наас 2014 оны 9
дүгээр сарын 01-ний хооронд гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа Баянзүрхийн
товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын барилгын
ажлыг “ЭСТО” ХХК 95 хувьтай гүйцэтгэж  байна. 

Барилгын ажлын явцад өдөр тутмын ажлын зөвлөхийн хяналтыг “Монконсалт” ХХК хийж
байгаа юм. Тус авто зам нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл 
17.6 км үргэлжлэх бөгөөд  8 м өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр
1.5 м өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7
у/м хүчитгэсэн төмөрбетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу
Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6 760 м
замд  аюулгүйн туузан хашилттай байхаар төлөвлөгдсөн зам юм.

Одоогийн байдлаар газар шороо, хиймэл байгууламж, суурь болон өнгө асфальтбетон
хучилтын ажил бүрэн дууссан.  Туузан хашилт 2500 у/м хэсэгт хийгдэж, босоо
болон хэвтээ тэмдэглэгээ дуусах шатандаа байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг
бүрэн нээгээд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хогны уутыг талоноор олгоно

Хог
хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн 152 хорооны айл
өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс  хогны уутыг талоноор олгохоор
болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын
батлагдсан тоогоор хүргүүлсэн байна.  Одоогоор дүүргээс хороодод хогны
уутны талоныг хүргэж, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд тарааж эхэлжээ.

Баянгол
дүүрэг 52 406 айл өрхөд 209.624 хогны уутны талон олгохоос одоогоор 60-70
хувийг тарааж дууссан байна. Бусад дүүргүүдэд хогны уутны талоны тараалт хэвийн
үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хогны уутны талоноо авсан
иргэд, хорооноос гадна  дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын
алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авах боломжтой
болох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: “Discover Mongolia 2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэлнэ

09:00
цагт
“Discover Mongolia 2014” Уул
уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт  Монголын
хүүхдийн ордонд  эхлэнэ.

10:00
цагт
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн
шинэ жилийн нээлт Налайх дүүрэгт  болно. Утас 9911570

10:00
цагт
Халхын голын ялалтын 75 жилийн ойн
хүрээнд ОХУ-ын Архивын Агентлаг, Монгол Улсын Архивын газрын хамтарсан “Халхын
голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” хэмээх орос-монгол баримт бичгийн
эмхтгэлийн нээлт Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.

11:00
цагт ОХУ-ын Холбооны архивын агентлагийн удирдагч А.Н.Артизовтой хийх уулзалт
Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.

11:30
цагт
Нээлттэй Нийгэм Форумын Эдийн
засгийн асуудал хариуцсан менежер Д.Оюунбадам Монгол Улсын өрсөлдөх чадварын
зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ. Бага хурал
“Монголньюс” мэдээллийн төвд болно. Утас: 313207

12:00
цагт
Хуульчдын холбооноос Хууль зүйн
үндэсний хүрээлэнгийн 3 давхарт хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 70116007,
98066116

12:00
цагт
Халхын голын ялалтын 75 жилийн
ойтой холбогдуулаад 9 дахь удаагийн Орос, Хятад, Монгол гурван орны олон улсын
хайгуулын экспецицийн тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал
“Монголньюс” мэдээллийн төвд болно.

12:00
цагт Монгол цэргийн музейд “Монголчууд дэлхийн II дайнд” номын
нэгдүгээр дэвтэр “Халхын гол” түүхийн зурагт тайлбар толийн нээлттэй.
Энэхүү ном нь Халхын голын дайны урьдач нөхцөл, түүхэн үйл явц, агаарын тулалдаан,
монгол-зөвлөлтийн баатрууд, Халхын голын дайнтай холбоотой хөшөө дурсгал зэрэг
мэдээллийг багтаасан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн бүтээл юм. Утас:
99299634

13:00
цагт
газар хөдлөлтөд тэсвэртэй, өндөр
барилгын талаар Япон улсын туршлагаас судлах семинар Чингис зочид буудлын
Тэмүүжин танхимд болно. Утас: 99199511

13:40
цагт
Монгол улсад ажиллаж буй Төрийн
Департаментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал хариуцсан Тусгай
Зөвлөх Жудит Хьюман сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын
боловсролыг хөгжүүлэх, амьдралыг сайжруулахад чиглэгдсэн АНУ-ын Олон Улсын
Хөгжлийн Агентлагаас олгох буцалтгүй тусламжийн талаар мэдэгдэл
хийнэ.   Арга хэмжээ 29-р тусгай дунд сургуульд болно. 

14:00
цагт
Онходын Жамъяаны мэндэлсний 150 жилийн
ойд зориулан бүтээсэн шинэ номын нээлт ШУА дээр /СТӨ-Бкорпус 6 давхар 604-т/
болно. Утас: 99045949

14:30
цагт
Монголын нийт орос хэлний багш нарт
зориулсан ОХУ-ын “Орос хэл” хөтөлбөрийн хүрээндэх семинар Оросын шинжлэх
ухаан соёлын төвд болно. Утас: 99196328

Categories
мэдээ нийгэм

54 хүнд холбогдох авлигын хэргийг шүүж байна

Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өнөөдөр Ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. а Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан байна. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан зэргээр буруутгагдаад байгаа юм гэж өмгөөлөгч нь хэлж байсан. х Олон шүүгдэгчтэй уг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох ёстой. Гэвч шүүх хуралд  шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, хэргийн гэрч зэрэг 100 гаруй хүн оролцох учир хурлыг 461 дүгээр ангид явуулж буй юм байна. Уг хэргийг хэлэлцэх шүүх хурал нь шүүгдэгчийн ирц бүрдээгүй шалтгаанаар өмнө нь гурван удаа хойшилж байсан.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүний цогцос олджээ

Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжин клубын урд байрлах хүлэмжинд өчигдөр хоёр хүн нас барсан байхыг олжээ. Хэргийн газарт ШШГЕГ-ын хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрний тасгийн дарга Д.Гантогтохоор ахлуулсан шинжээчийн баг ажиллаж байгаа юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Суворовын сургуульд монгол хүүхдүүдийг суралцуулна

Өнөөдөр Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга Александр Васильевич Фоминтой уулзаж, ажил хэргийн яриа өрнүүллээ.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид Монгол Улсын цэргийн алба хаагчдыг ОХУ-д өргөнөөр суралцуулах, Суворовын сургуульд манай дунд ангийн сурагчдаас суралцуулах, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа, зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөтөлбөр боловсруулан ажиллах талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташегаар шинээр  ирж буй, хурандаа Сулимук Геннадий Михайлович байлцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бас нэг орос эмэгтэй сансарт ниснэ

Оросын эмэгтэй сансрын нисгэгч Анна Кикина удахгүй сансарт нисэх юм байна. Энэ тухай тус улсын Сансрын нисгэгчдийг бэлтгэдэг төвийн захирал Ю.Лончаков мэдэгдлээ. А.Кикина бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд ойрын хоёроо гурван жилд сансар нисэх гэнэ. Ийнхүү 20 жилийн дараа Оросын хоёр дахь эмэгтэй санрын нисгэгч тойрог замд гарах юм байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

В.Путин ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөсөн тусгай үүргийн онгоц дөнгөж сая Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад зургаан цагийн хугацаатай ажлын айлчлал хийхээр ийн ирлээ. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр хоёр тал нийт 13 баримт бичигт гарын үсэг зурах юм . Тодруулбал -Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр -Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол -ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ -“Оросын төмөр зам” болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ -“Аэрофлот” болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг -“Орос улс өнөөдөр” агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд гарын үсэг зурна.