Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас ил зогсоол, талбайд автомашин худалдахыг хориглоно

Аравдугаар  сарын 01-нээс нийслэл хот дотор ил задгай
зогсоол, талбайд автомашин худалдан борлуулахыг хориглох шийдвэрийг НИТХ-ын
тэргүүлэгчдээс гаргасан билээ. Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан өчигдөр нийт автомашины худалдаа эрхлэгчдэд энэ шийдвэрийн
талаар албан ёсоор танилцуулж, мэдэгдэх хуудас
хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замыг хаана

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ
эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж
байгаа билээ. Тус ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн нэг км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1
км замын хөдөлгөөнийг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 06:00
цагаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ныг дуустал бүтэн хаах гэж байна. Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн
хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн
Тээврийн газар хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд хотын шуугианыг таргалалтанд нөлөөлдөг гэж үзэж байна

Замын хөдөлгөөнд
оролцож буй тээврийн хэрэгсэл, нисэх онгоцны дуу чимээ, чанга дуутай хөгжим мөн
их хотын зогсолтгүй шуугиан нь таргалалт болон зүрхний өвчин үүсэхэд нөлөөлдөг
байна. Энэ тухай Каролинагийн их сургуулийн эрдэмтэдийн хийсэн судалгааны үр
дүнд гарсан дүгнэлтийг үндэслэн мэдээлж байгаа юм байна.Замын хөдөлгөөнд
оролцож буй тээврийн хэрэгсэлийн дуу чимээ чанга байх нь тухайн орчинд оршин
суугчдын таргалалт нэмэгддэг байна. Тухайлбал дуу чимээний түвшинг 10
децибелээр нэмэгдүүлэх бүрт хүний бэлхүүсний хэмжээ нэг сантиметр хүртэл
нэмэгддэг байна.

Онцолж хэлэхэд чанга
дуу чимээний нөлөө нь эхийнхээ хэвлийд бойжиж буй урагт ч хор хөнөөлтэй байдаг
байна. Хэвийн хэмжээнээс давсан дуу чимээ нь стрессийн гормонуудад нөлөөлдөг
байна. Энэ нь бэлхүүсний хэсэгт өөх хуримтлагдах нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг
аж.

Categories
мэдээ нийгэм

“Майдар эко хот” төлөвлөлтийн багийнхныг хүлээн авч уулзлаа

МАН-ын дарга, УИХ-ын дэд
дарга М.Энхболд өнөөдөр “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн
удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч
уулзлаа. Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын
төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан юм. Богдхан уулын өвөрт байрлах
“Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг 110 гаруй мянган га
талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон
ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх
арваннэгдүгээр сард төлөвлөлтөө Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэд
хотыг төлөвлөсний дагуу хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, оролцоо чухал
байгааг онцлов. Ялангуяа Майдар эко хотыг жишиг төсөл болгож, Германы талаас
техник технологи, боловсон хүчний хувьд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Мөн яваандаа зарим улс орнууд шиг төр захиргааны байгууллагуудаа энэ хот руу
шилжүүлж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах боломжтойг ч тэд хэлж
байлаа. 

МАН-ын
дарга М.Энхболд Төв аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоны хувьд эко хот байгуулах
ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Шинэ хотыг байгуулахаасаа өмнө
төлөвлөлтийг нь сайн хийх нь маш чухал. 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий
төлөвлөлтийг 680 мянган хүн амтай байхаар тооцож төлөвлөсөн. Гэтэл одоо
нийслэлийн хүн ам 1.2 сая орчим болсон. Миний хувьд Улаанбаатар хотын даргаар
ажиллаж байхдаа хотын дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг удирдан ажиллаж байсан.
Аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх олон салбар бий болговол хот илүү хөгжих
боломжтой. Майдар эко хотыг Америкийн Нью-Йорк, Японы Саппоро шиг төлөвлөлттэй
хот болоосой гэж хүсч байна” гэв. Мөн УИХ-ын зүгээс дэмжлэг шаардлагатай
бол санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Тэрээр 2012 онд Шадар
сайдаар ажиллаж байхдаа  энэхүү шинэ хот орчимд 25 км зам барих ажлыг
санаачлан хийлгүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Тамхи татах нь сохролд хүргэдэгийг тогтоожээ

Макулярная дегенерация  бол хүнийг хараагүй болгох хамгийн
аюултай өвчнүүдийн нэг юм байна. Энэ өвчний хүндрэл нь эд, эс үхжиж,
хатингаршидаг бөгөөд хүнийг сохролд хүргэдэг гэнэ. Тэгвэл
эрдэмтэд тамхи татдаг хүмүүсийн дунд энэ өвчнөөр өвчлөх нь их байгааг олж
тогтоожээ. Энэ
тухай Висконсин их сургуулийн эрдэмтэд урт хугацааны буюу 1988 оноос өнөөдрийг
хүртлэх хугацаанд өргөн хүрээтэй судалгаа явуулж ирсэн байна. Судалгаанд нийт таван
мянга гаруй тамхи татдаг хүмүүс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүст
таван жил тутамд нэг удаа үзлэг шинжилгээ хийгдэж байжээ.
Судалгааны сүүлчийн хугацаа хүртэл 5000 хүнээс 4439 хүн бүрэн хамрагдаж чадсан
байна. Дүгнэлтээр
судалгаанд хамрагдсан хүмүүсийн 24 хувь нь “Макулярная дегенерация”  өвчнөөр өвдсөн бол 4,5 хувь
нь энэ өвчний хүндэрсэн хэлбэрээр өвдсөн буюу бүрэн сохорсон байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн талаар мэдээлэл өгнө

“Мишээл экспо” төвд
зохиогдож байгаа “Барилга Орон сууц-2014” үзэсгэлэн яармагийн үеэр өнөөдөр14.00 цагт Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийн
талаар мэдээлэл өгөхөөр болжээ. “Тэнхлэг зууч” компани болон бусад
салбарын хүмүүсээс  орон сууцны үнэ ханшаас гадна, шинэ хуучин/орон сууцны
метр квадратын ялгаа, эрэлт зэрэг сэдвээр сонирхсон асуултдаа хариулт авах
боломжтой юм байна.

 “Барилга орон сууц-2014” үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотод
орон сууц барилга барьж байгаа компаниуд, гадаад,  дотоодын барилгын
материалын үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид,
ландшафт, интерьер дизайны зэрэг 120 гаруй аж ахуйн нэгж мөн ипотекийн зээл
олгож байгаа арилжааны банкууд оролцож байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ийн нээлттэй хаалганы өдөр болж байна

Чингисийн талбайд өнөөдөр 12.00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
болон Онцгой байдлын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөр эхэлсэн юм. Иргэд
энэ өдөрлөгт оролцож тус хоёр байгууллагаас сонирхсон мэдээллээ авч болно. Мөн
энэ байгууллагад хандах асуудал, гомдол, санал 
байгаа бол тавьж болох юм билээ.

 

Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө” компанийн захирлын хэрэг шүүхэд шилжлээ

ийслэл Өргөө ХК-ийн
захирал Б.Ганзориг нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, татвар
төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулсан,
бусдын эд хөрөнгө завшсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах
хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг  хэрэгт Дүүргийн хоёрдугаар
прокурорын газраас хяналт тавьж Прокурорын яллах дүгнэлт үйлдэн энэ  оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн
эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтний бүтээсэн эм В вирусыг тэглэсэн үр дүн гарчээ

Монгол эрдэмтэн
Бүрэнбаярын Алдар аюулт өвчин болох элэгний В,С вирусын эсрэг SV-1 хэмээх
бүтээгдэхүүнийг 2004 онд гаргажээ. SV-1 хэмээх энэ  бүтээгдэхүүнийг 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагаас Анагаахын шинжлэх ухаанд маш том нээлт боллоо гэж үзсэн байна. Уг
бүтээгдэхүүний үйлдвэр нь одоогоор зөвхөн Тайланд улсад байдаг аж. Хоёр дахь
үйлдвэрийг Монголд барихаар ажиллаж байгаа гэнэ. SV-1 нь сүүлийн 5-7 жилд АНУ,
Украйн, Тайланд зэрэг орнуудын эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаагаар
өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн болох нь батлагдсан байна. Сүүлийн гурван жилд
манайд хавдар судлалын клиникийн туршилтын үр дүн 95 хувьтай гарсан нь ямар
бүтээгдэхүүн гэдгээ харуулж байгаа аж. Одоогийн байдлаар албан ёсоор Казкастан,
Украйн, Югослав, АНУ, Япон, Германд борлуулж байна. Цаашид Хятад зэрэг оронд
гаргахаар ажиллаж байгаа гэнэ. SV-1 бэлдмэл нь элэгний В,С вирустай өвчтөнд 95
хувь үр дүн үзүүлж байна. SV-1 нь элэгний үйл ажиллагааг хэвийн түвшинд барьж,
сүрьеэ, мөөгөнцрийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх гайхалтай үр дүнтэй
бэлдмэл юм байна.  SV-1-г уусан хүмүүст В
вирус тэглэсэн, С вирус идэвхигүй болсон зэрэг үр дүн өгчээ. Уг бүтээгдэхүүнийг
хэрэглэхэд хавдар тодорхой хэмжээнд шимэгдэж, хэвтрийн байдлаас хөдөлмөрийн
чадвартай болсон тохиолдол ч гарсан байна. Мөн элэг өөхтэй, элэг томорсон,
цөсний хана зузаан, цөс нугаралттай, цөс өтгөн, сүрьеэтэй, бөөрний өвчтэй, үе
мөчний өвчтэй хүн уухад өндөр үр дүн үзүүлсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР ЦАГААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын есдүгээр сарын 06. Санчир гариг. Билгийн тооллын 12. Булаагч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6.25 цагт мандаж 19.28 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, лус тахих, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй