Categories
мэдээ нийгэм

Хогны уутыг талоноор олгож байна

Энэ оны зургадугаар сараас эхэлж хогны уут тараах ажлыг зогсоосон ч энэ сарын 1-нээс сэргээжээ.

Ингэхдээ иргэд хогны уут авах талоныг хорооноосоо авч, гэр хорооллынхон түүнийгээ Ус түгээх газрынханд өгснөөр уутаа авах аж. Орон сууцанд амьдардаг айл өрхүүд талоноо хорооноосоо авч Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулж хогны уутыг авах аж. Нэг сарын хэрэглээнд 15 ширхэг уут олгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС, “Эрдэнэт хивс” компанитай хамтран үйлдвэр байгууллаа

ШУТИС эрдэмтэн, багш нарынхаа бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлжээ. Багш нарын оюуны бүтээл 13 технологийг бизнесийн эргэлтэд оруулахад бэлэн болсон бөгөөд одоогоор өөрийн сургууль дээр гарааны зургаан компани байгуулаад байгаа аж.

Мөн бусад аж ахуйн нэгжүүдтэй энэ чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаагийн нэг нь “Эрдэнэт хивс” компанитай хамтарсан “Нано даавуу”-ны үйлдвэр юм. “Эрдэнэт хивс” компани ажлын байр болон ажилчдаа гаргасан бол ШУТИС технологи, тоног төхөөрөмжийг нь нийлүүлсэн байна. Хамтарсан үйлдвэр эхний удаад 1000 метр даавуу үйлдвэрлээд байгаа гэнэ.

Тус сургуулийн орлогын 90 хувийг сургалтын төлбөр эзэлдэг байна. Багш нарынхаа мэдлэгийг бизнес болгоход анхаарал тавьж ажилласнаар сургалтын орчныг сайжруулах, багш, ажилчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус болох орлогын эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой. Иймд орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх энэ ажлыг багш нар нь дэмжин ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль Зүйн Яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна

Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажилалагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.

УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах үйлчилгээ үзүүлнэ.

Харин цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоо барих эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөх чиглэлээр зөвлөгөө өгнө.

Мөн цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэд, олон нийтийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг хүргэх юм.

Үүнээс гадна яамны харьяа бүх агентлаг газруудын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авч ажиллана. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр иргэд мэргэжилтнүүдээс чөлөөтөй ирж авах боломжтой. 

Categories
мэдээ нийгэм

Нарны эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ

Калифорнийн их сургууль, Монголын үндэсний их сургууль хамтран нарны эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. “XCPC” гэж нэрлэсэн технологийг ашиглан хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь нарны эрчим хүчийг дулаан болон хувиргах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй тусах боломжтой аж. Одоогоор Монгол Улсад нарны эрчим хүч хураагуурын зах зээлд дулаан үйлдвэрлэх болон эрчим хүч гаргах чиглэлд чадавх сул хавтангууд давамгайлж байна. Харин төслийн багийн нэвтрүүлсэн “XCPC” технологийн хүрээнд Монгол Улсад эрчим хүч, дулаан үйлдвэрлэх боломжит хэм болох 200-250 цельсийг гаргах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн бусад төрлийн нарны эрчим хүчний технологитой харьцуулахад нарны эрчим хүчийг дулаан болгон хувиргаж, түүнийгээ зөөвөрлөхөөс гадна хадгалах боломжтой гэдгээрээ шинэ технологи давуу талтай аж.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замыг маргааш хаана

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байна.

Энэхүү ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн нэг  км хэсгийг хааж,  хучилтын ажил гүйцэтгэхээр болсон бөгөөд Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх нэг  км замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цагаас энэ сарын 15-ныг  дуустал бүтэн хаах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аян үргэлжилж байна

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэхээр болсон байна. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ. 

Categories
мэдээ нийгэм

Барилгын сайд “Шинэ сум” төсөлтэй танилцаж байна

Барилга,
хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум”
төслийн явцтай танилцахаар орон нутгийг зорьжээ.  Тэрээр Хэнтий,
Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.  Хэнтий аймгийн  Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд   “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний зэрэгцээ дээрх аймгуудад хэрэгжүүлж буй “1000” айлын
орон сууц” хөтөлбөрийн инженерийн шугам сүлжээ буюу суурь дэд бүтцийн бүтээн
байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг сайд өөрийн биеэр шалгахаар болсон
гэнэ.

 

Categories
мэдээ нийгэм

Далай ламын айлчлалыг цуцалжээ

Дээрхийн
гэгээн XIV Далай лам ирэх сард Өмнөд Африкийн Кэйп Таун хотод зохион
байгуулагдах Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалтад оролцохоор төлөвлөсөн
байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагджээ.

Энэтхэгийн Нью-Дэйли хот дахь Өмнөд Африкийн Гадаад харилцааны яам өчигдөр
Төвдийн оюун санааны удирдагчийн визний хүсэлтийг хүлээн авсан байна. Гэвч Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Далай
ламын айлчлал цуцлагдсан тухай мэдэгдсэн байна.
2011 оны аравдугаар сард Өмнөд Африкийн Засгийн газар Далай ламд виз олгох
асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан юм. Тухайн үед хэвлэлүүд энэ
явдлыг БНХАУ-ын дарамт шахалтаас үүдэж тус улсын эрх баригчид ийм шийдвэр
гаргасан гэж тайлбарлаж байсан билээ. Өмнөд Африк нь
Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ-ыг багтаасан БРИКС-ийн бүлгийн гишүүн улс юм.

Categories
мэдээ нийгэм

Гол нэрийн хүнсний барааны үнэ буурчээ

 Үндэсний статистикийн
хорооноос гаргасан мэдээллээс үзэхэд  хүнсний гол нэрийн барааны үнийг
өмнөх сартай харьцуулахад 1.7 хувь,  өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад
0.9 хувиар буурчээ.

Тодруулбал, өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь,
дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй
гарсан байна.

Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол өмнөх долоо
хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон
өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад
төмсний үнэ 7.1 хувь, манжингийн үнэ 18.7 хувь, луувангийн үнэ 27.3 хувь,
сонгины үнэ 5.4 хувь, байцааны үнэ 13.1 хувиар буурсан байна. Өмнөх долоо
хоногийнхоос төмсний үнэ 7.1 хувь, манжингийн үнэ 8.8 хувь, луувангийн үнэ 17.3
хувь, сонгины үнэ 5.4 хувь, байцааны үнэ 12.3 хувиар буурчээ.

 

 

 

Categories
мэдээ нийгэм

Сурагчийн дүрэмт хувцсыг Хятадаас хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

 БНХАУ-ын
Эрээн хотоос  Замын-Үүд рүү орж ирсэн гурван автобусыг шалгахад, сурагчийн
17500 ширхэг дүрэмт хувцас оруулж ирснийг хил, гаалийн байгууллагын ажилчид
илрүүлсэн байна. 350 хайрцагтай тус ачааг манай иргэд хилээр хууль бусаар
нэвтрүүлэхийг завдсан  байна. Бүх дүрэмт хувцсанд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго
хадсан байжээ. Одоогийн байдлаар дүрэмт
хувцсыг ямар байгууллага, аж ахуйн нэгж оруулж ирснийг тогтоохоор хууль
хяналтынхан ажиллаж байгаа гэнэ. Эрүүгийн хуулийн
169 дүгээр зүйлд заасан хэрэглэгчийг хуурч мэхлэн, төөрөгдүүлсэн гэсэн
үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломж бийг үндэсний үйлдвэрлэгч
компанийн хуулийн зөвлөхүүд хэлж байна.