Categories
мэдээ нийгэм

Агентлагууд нээлттэй ажиллаж байна

Өнөөдөр
Чингисийн талбайд Засгийн газрын агентлагуудын нээлттэй өдөрлөг болж байна.
Энэхүү өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах
ажиллагааны газар, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв зэрэг Засгийн газрын
10 гаруй агентлаг иргэддээ нээлттэй үйлчилж буй юм. Стандартчилал, хэмжилзүйн
үндэсний төв Монгол Улсын стандартуудыг үнэгүй мэдээлдэг вэб сайтын талаар
танилцуулж, стандартуудын тухай мэдээлэл өгч байна Мөн жин хэмжүүр болон цусны
даралт хэмжигч механик аппаратуудыг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж өгч
байна. Иргэдэд үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлүүдийг таньж, шинжлэн өгөх
үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын
дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах
ажиллагааны албадтай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд,
олон нийтэд ил тод сурталчлан таниулж буй юм. Өдөрлөгийн үеэр худалдан авах
ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс
нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнаж байгаа аж. Мөн
энэ үеэр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан Засгийн газрын худалдан
авах ажиллагааны хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалтад бүртгэнэ. Үүнээс гадна,
иргэд байгууллага хууль зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл авах зэрэг олон боломжийг
нээжээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван залуу барилга дээрээс унаж, амиа алджээ

Хан-Уул
дүүрэгт баригдаж буй “River Stone” хотхоны барилга дээр ажиллаж
байсан гурван залуу амь насаа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Есдүгээр
сарын 7-ны өдрийн 13.30 цагийн үед барилга дээр ажиллаж байх үедээ 17, 19, 23
настай гурван залуу унаж, амь насаа алджээ. Тодруулбал, тус барилгын гадна
талын өнгөлгөөг хийж байсан гурван залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн
тросс тасарч өндрөөс унасан байна. Ослын улмаас хоёр нь газар дээрээ амиа
алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

Талийгаачдын
ар гэрийнхний өгч байгаа мэдээллээр энэхүү барилгын үйл ажиллагааг зогсоогоод
байсан байна.

Categories
мэдээ нийгэм

Оюу толгойн ажилчид 14 хоног ажиллаад, долоо хоног амардаг болжээ

Оюутолгой
төслийн хэрэгжүүлэгч “Рио Тинто” групп болон Монгол Улсын Засгийн Газар
хоорондын яриа хэлэлцээ энэ сарын сүүлээр эцэслэх хүлээлттэй байгаа. “Рио
Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш 130 сая ам.долларын
татварын акттай холбоотой асуудлыг шийдэх хүртэл гүний уурхайн хоёрдугаар шатны
бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн
зургадугаар сард 200 гаруй ажилтандаа мэдэгдэл хүргүүлсэн “Оюу толгой” компани
энэ талаар нааштай шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал, лхагва гарагт тус компани ажлын ростердоо өөрчлөлт
оруулж, уурхайн ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг байсныг өөрчилж 14
хоног ажиллаж, долоо хоног амрахаар болгожээ. Түүнчлэн хэвийн бус нөхцөлд
ажиллаж байгаа 500 гаруй ажилчиндаа өнгөрсөн сараас нэмэгдэл олгож эхэлсэн
байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариаланчид салбарын сайдаа эсэргүүцэн жагсаж байна

“Тариаланчдын эсэргүүцлийн
цуглаан” Дархан-Уул аймгийн Хонгор суманд болж байна. Тариаланчид,  газар тариалангийн салбарын томоохон аж
ахуйн нэгжүүдийн эзэд нэгдэн нийлжээ. Жагсагчдын тэргүүн эгнээд
“Гацуурт”-ын Л.Чинбат, “Шим”-ийн Л.Цандэлэг гэх
бизнесмэнүүд ч гарч, байр сууриа илэрхийлж байна. Шинэхэн томилогдсон салбарын
сайдынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн тариаланчид тэмцлийн хэлбэрийн сонгоод
байна.


Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд
Ш.Түвдэндорж  буудайн үнийг бууруулж,  гурилын үйлдвэрүүдэд хямдаар
өгөх ёстой гэж үзсэнээс ийнхүү
эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Тариаланчдын
хувьд “Бид
будаагаа хямд өгч чадахгүй. Хэрэв тэгвэл дампуурна. Ийм бодлого хэрэгжүүлвэл
монголд тариа тарих хүн олдохгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд
ирэх жил гэхэд газар тариалангийн бүх талбай рапсын талбай болно. Бид ч ашгаа
бодоод рапс тарина” хэмээж байгаа ажээ. 

Салбарын
сайдынхаа шийдвэрийг эсэргүүцсэн тариаланчид цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ
гэдгээ илэрхийлээд байгаа.  Тодруулбал, тэд  “Тариалан гэж юу вэ?”,
“Тариалан гэж ийм юмыг хэлдэг юм ш дээ”,
“Тариагаар та хооллодог” гэх мэт цуврал хичээл,
үзүүлбэрүүдийг сайддадаа
хандан заана гэдгээ хэлж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөгөөн болно

Нийслэлийн
Засаг даргын Тамгын газраас “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот
бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг маргааш Нүхт корпорэйт цогцолборт зохион байгуулах гэж байна. 
Зөвлөгөөн нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой
тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцогчтой байгууллагуудтай
хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд яамд, Төрийн орон сууцны корпораци,
Үндэсний статистикийн хороо болон холбогдох төрийн болон төрийн бус
байгууллагууд оролцоно. Энэ удаагийн зөвлөгөөнөөр орон сууцны эрэлт,
нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг,
өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын
статистикийн мэдээллийг холбогдох албаныхан өгөх аж.
Мөн Нийслэлээс орон сууцны хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлттэй төлбөрийн чадварт
нийцсэн орон сууцны нийлүүлэлт зэрэг сэдвээр илтгэл тавина. Зохион байгуулагчид
зөвлөгөнөөр тодорхой шийдвэрт хүрэх зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ


Цахилгаан
түгээгч, дамжуулагч байгууллагуудын эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийг
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  хянаж, нэмэх эсэх
зөвшөөрлийг олгодог байна. Харин тус газраас энэ зөвшөөрлийг олгоогүй байхад 
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны долоодугаар сарын 21-ний өдөр айл
өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний нэг квт.цагийн үнэ тарифыг таван
төгрөгөөр нэмэх тогтоолыг баталж, наймдугаар сарын 10-аас уг тарифийг мөрдөж
эхэлжээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчжээ

Мөн
аж ахуй, байгууллагууд ч бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах
хүсэлтээ Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг аж. Гэвч нэр бүхий
зургаан байгууллага энэ үүргээ зөрчиж, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг
нэмэгдүүлсэн байна. Тиймээс  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас
зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн зургаан аж ахуй эрхлэгчид
улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Мөн цахилгааны үнийг наймдугаар
сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэх  тогтоолуудыг хүчингүй болгох  албан
бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

Мөн
хууль зөрчиж, цахилгааны үнийг дур мэдэн нэмсэн байгууллагуудад торгуулийн арга
хэмжээ авчээ. Ингэхдээ байгууллагыг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5
хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд голыг түшиглэн усан цахилгаан станц барина

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40 орчим
километрийн зайд орших Ховд голын хавцалд 160 сая орчим долларын өртөгтэй, 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх
хүчин чадалтай усан цахилгаан станц
барихаар болжээ. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн
аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох юм байна. Уг станцыг барих талаар Монгол Улсаас Бүгд
Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн
ZTM компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүзийг Элчин сайдын яамандаа хүлээн авч
уулзахдаа ярилцжээ.

М.Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд
хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга
хэмжээний талаар танилцуулсан байна. Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол,
Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин
сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлжээ.
Дашрамд хэлэхэд, Туркийн ZTM компани Монгол
орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг мөн хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн оюутнууд нано даавуу бүтээжээ

ШУТИС-ийн  оюутнууд “Эрдэнэт
хивс” үйлдвэртэй  хамтраад нано даавуу үйлдвэрлэж эхэлжээ.  Удахгүй ашиглалтад
оруулах юм байна. Туршилтаар 1000 метр давуу үйлдвэрлэхэд маш амжилттай болсон гэнэ.  Мөн тус сургуулийн удирдлагууд  багш
нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 180 айлын орон сууц барьж ашиглалтад
оруулжээ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа танд ТЕГ ын сөрөх тагнуулын газрын дарга асан Хурандаа Д. Цогтбаатарын эхнэрээс

Эрхэм хүндэт тэргүүн хатагтай таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Хаашаа хэнд хандахаа мэдэхгүй болсон  Монгол улсын иргэн, жирийн нэгэн эмэгтэй хүний хувьд   таныг намайг ойлгож , нинжин сэтгэл, хатан ухаанаар  хандаж туслах болов уу гэсэн горьдлого тээн   энэхүү захидлыг бичиж  байна. 

 Нөхрийг  минь 2013 оны 2 сараас эхлэн хэвлэл мэдээллээр удаа дараа гэмт хэрэг  үйлдсэн мэтээр гүтгэж байгаад,  2013 оны 6.4 нөөс 7.30
ныг  хүртэл 2 сар  хорьж, 2014 оны 4 . 4ны өдөр  дахин баривчлан  өнөөг хүртэл хорьж байна.

Энэ хугацаанд АТГ -аас удаа дараа хэвлэлийн бага хурал хийж олон сая евро залилсан гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд мэдээлэл өгч байсан ба  саяхан прокурор шалгаж үзээд  уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Гэтэл нөхрийн минь цагдан хорих хугацааг  дахин 6 дахь удаагаа  сунгалаа. Хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод , мөрдөж мөшгиж цагдан хорьж ,сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог  АТГын явуулж буй энэ үйл ажиллагааг  сэтгэл түгшин харсаар өдий хүрлээ.

Нөхрийг минь  оргон зайлж дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр сунган хорьж ,   ямар нэгэн хэрэг тохож хэлмэгдүүлэх гээд байгаад   сэтгэл түгшиж байна. Нөхөр маань  ТЕГ-т 16 жил ажиллахдаа сөрөх тагнуулын газрын даргаар  2 удаа, томилогдон төрийн төлөө  хоёргүй сэтгэлээр зүтгэж  ирсэн  жирийн нэг цэргийн албан хаагч.

 Миний бие ерөнхийлөгчид 2 удаа ил захидал илгээсэн. Шат , шатны прокурорт 10 гаран удаа хандсан боловч анхаарлаа хандуулж , үнэн зөвөөр шалгаж өгөх хүн олдсонгүй.  Хамгийн гол нь ямар нэг эрх бүхий албан тушаалтаны нөлөөнд авталгүй шалгаж өгөөсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэх юм.

Би нөхрийгөө шалгуулахгүй гэж зүтгээгүй, зөвхөн хорьж цагдалгүй шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан . / миний нөхөр нь хуулийн өндөр мэдлэг ,  боловсролтой ,  тодорхой оршин суух хаягтай , ТЕГ- т харьяалагддаг, гадаад паспорт нь одоог хүртэл энэ байгууллагад хадгалагдаж байгаа болно/. 

Үүний цаана бүхэл бүтэн айлын амьдрал  байгаа гэдгийг  танд хэлэх нь илүү биз

Categories
мэдээ нийгэм

Газрын өргөдлийг 11-н хүртэл хүлээн авна




Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ
хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг онлайнаар шалгаруулсан.
Эдгээр шалгарсан иргэд наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт
багтаан иргэний цахим үнэмлэхтэйгээ харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт
хандах ёстой байсан. Эдгээр иргэдээс 4500 гаруй иргэд хугацаандаа багтаан өргөдлөө өгч чадаагүй
байна. Хоцорсон иргэдийн дийлэнх нь хүндэтгэх шалтгаан хэлж байгаа учраас тэдгээр
иргэдийн өргөдлийг  хүлээн авах хугацааг
дахин ажлын долоо хоногоор сунгасан  юм.
Өргөдөл хүлээн авах хугацаа энэ сарын 11-нд дуусна.