Categories
мэдээ нийгэм

“Шилмэл Мал 2014”-д Францын аж ахуй нэгжүүд оролцоно

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал-2014” гойд ашиг шимт үржлийн малын үзэсгэлэн, дуудлага худалдаа есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “Хүй долоон худагт” зохион байгуулах гэж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хоёр дох жилдээ зохиож буй тус үзэсгэлэн худалдаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй мал сүргийг эрүүлжүүлэх,  ашиг шим, үржлийн чанарыг дээшлүүлэх, малын удмын санг хамгаалах, сайжруулах, баяжуулах үйл ажиллагааг олон түмэнд танилцуулах зорилготой аж.

Энэ жилийн үзэсгэлэн яармагт Франц цлсаас 20-иод аж ахуй нэгж урилгаар оролцох гэж байгаа нь анхаарал татаж байна. Монгол, Францын хооронд хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимжин хөгжиж  Франц улсын Гадаад харилцааны сайд Лоран Фабиусыг  2013 оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлалын үеэр  “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичиг”-ийг байгуулан бататгасан билээ.

Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуй нэгжүүд эрчимтэй байгуулан өндөр ашиг шимтэй үүлдэрийн малыг импортлон оруулж ирэх болсон билээ. Энэхүү хэрэгцээг хангахаар Франц улсаас мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг Монголын аж ахуй нэгжүүд оруулж ирж байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, Францын өндөр  ашиг шимт үүлдрийн малыг Монголын хэрэглэгчдэд таниулах зорилгоор энэ жилийн “Шилмэл Мал 2014” үзэсгэлэн яармагт Францын аж ахуй нэгжүүд оролцож байгаа юм.

Дашрамд дурдахад Франц улсаас оруулж ирж буй мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг хэрхэн нутагшуулах болон малын үржил, селекцийг францууд хэрхэн явуулдаг талаар арга туршлага солилцох зорилго бүхий семинарыг Монгол Улсын ҮХААЯ, БН Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран өнөөдөр ҮХААЯ-нд зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцлээ

ШУТИС-ийн оюутны холбооныхон өчигдөр сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний мэдэгдсэнээр энэ хичээлийн жилд тус сургуулийн сургалтын төлбөр 13 хувиар нэмэгдсэн ч багш, оюутнуудад зориулсан ямар ч үйлчилгээ явуулаагүй, нэмээгүй байна. Тус сургуулийн төлбөр өнгөрсөн жил нэг кредит нь 44515 байсан бол энэ жил 53000 болжээ. Ингэхээр нийт төлбөр нь хоёр сая гарч байгаа аж. Оюутны холбооны зүгээс төлбөр нэмсэн үндэслэлийг албан ёсны тайлбарлуулахыг хүссэн боловч хариу ирүүлэхгүй байгаа аж.

Түүнчлэн ТУЗ-ийн хурлаар сургуулийн оюутнуудад чиглэн үйл ажиллагаа явуулдаг хамгийн гол алба болох Оюутны проректорын албыг байхгүй болгосон төдийгүй Оюутны хөгжил үйлчилгээний алба хаана харьяалагдах нь тодорхойгүй болоод буй юм байна. “Мөн ТУЗ-ийн ээлжит хурал энэ сарын 9-ний өдөр болж 100 сая төгрөгийг удирдах зөвлөлийн төсөвт батлах санал оруулсан. Энэ нь дарга Ц.Буянцогтоо болон түүний үйлчилгээний зардалд зарцуулагдана. Үүнийг батлагдсан байх гэж бодож байна. Энэ мөнгийг ШУТИС-ийн 30 мянга гаруй оюутанд хуваахад нэг хүний халааснаас 6000-10 мянган төгрөг гарч байгаа юм. Бид үүнийг зөвшөөрч чадахгүй. Ийнхүү хууль бус ажил хийж байгаа удирдлагуудыг холбогдох яам, тамгийн газрынхан анхааралдаа авах хэрэгтэй байна” гэж ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр ярьлаа.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг арав хоног хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа билээ. Уг  ажлын хүрээнд энэ сарын 20-ноос эхлэн арав хоногийн хугацаатай ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаахаар болжээ. Энэ хугацаанд өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

150 байршлын шарилж, хогийн ургамлыг цэвэрлэжээ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөл газрын ургамалтай тэмцэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд хийсэн ажлын тайлангаа Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэст ирүүлсэн юм. Нийт БГД-ийн 20 хорооны орон сууц, гэр хорооллын аж ахуйн нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн болон байгууллага ойр орчмыг  150 байршлын шарилж, хогийн ургамлыг цэвэрлэсэн. Энэ үеэр  Баянгол Шинэ-Өргөө ОНӨААТҮГ дүүргийн хэмжээнд шарилж цэвэрлэх ажлыг зохион байгуулсан.  Тус цэвэрлэгээгээр хог тээврийн 28 машин, нэг дугуйт ковш ачигчаар 77 удаагийн рейс хийн  358.1 тонн хогийг ачиж тээвэрлэсэн байна.

Мөн иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөл газрын хог ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БГД-ийн 17,18,19-р хорооны урд талын далан орчмын шарилжийг устгах ажлыг зохион байгуулсан.  ”Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 30 иргэнийг нэгдсэн арга хэмжээндээ хамруулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, маск бээлийгээр ханган үерийн далангуудыг цэвэрлэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн том динозаврын чулуужсан яс олжээ

dino

Зураг: Палеонтологич К.Лаковара, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүгийн Э.Эрдэнийн хамт

-СУДЛААЧДЫН БАГИЙГ МОНГОЛЧУУДЫН ЭЧНЭЭ ТАНИЛ ДОКТОР КЕНЕТ ЛАКОВАРА АХАЛСАН БАЙНА-

АНУ-ын “Drexel” их сургуулийн судлаачдын
баг Аргентинаас 60 орчим тонн жинтэй динозаврын чулуужсан яс илрүүлсэн
талаар Британийн шинжлэх ухааны “Scientific Reports” сэтгүүлд мэдээлсэн
байна. Тэд аварга биетэй, урт хүзүүтэй, “титанозавр”-ын бүлэгт хамаарах
энэхүү өвсөн тэжээлтний асар том чулуужсан ясыг судалжээ.

Судлаачдын багийг бидний эчнээ танил,
АНУ-ын “Drexel” их сургуулийн доктор Кенет Лаковара ахалжээ. Тэрээр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хүүгийн сайн найз бөгөөд
Монголоос хууль бусаар гадагш зөөгдсөн үлэг гүрвэлүүдийн олдворуудыг эх
нутагт нь буцаан авчрах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Түүний ахалсан судлаачдын баг 2005-2009
онд Аргентины Патагони мужид малтлага хийн, “титанозавр”-ын бүлэгт
хамаарах энэхүү өвсөн тэжээлтний араг ясны бараг тал хувийг бүрдүүлжээ.
Мөн чулуужсан ясуудыг хэмжин “Энэ амьтан 26 метр урт, 59.3 тонн жинтэй
байсан” гэж үзсэн байна. Эрдэмтэд динозаврын энэ шинэ төрөл зүйлийг
“Dreadnoughtus schrani” хэмээн нэрлэжээ. Энэ нь “Аймшиггүй” гэсэн
утгатай аж. Мөн судлаачдын үзэж буйгаар, энэ амьтан 77 сая жилийн өмнө
устаж үгүй болсон бололтой.

Аргентинаас олдсон үлэг гүрвэлийн
чулуужсан үлдэгдэл нь өнөөг хүртэл олдсон хамгийн аварга сауропод
динозаврынх болох нь тогтоогджээ. Шинжээчид уг “Dreadnoughtus schrani”
амьтныг бүрэн судлахад нийт ясны 70 хувь нь шаардлагатай гэж хэлсэн
байна.

Толгойноосоо сүүл хүртлээ 26 метр урт
“Dreadnoughtus” нь хоёр ширхэг Лондон автобусыг нийлүүлсэнтэй тэнцэнэ
гэж BBC мэдээлжээ. Доктор Кенет Лаковара хэлэхдээ “Энэхүү амьтан нь
Африкийн хэдэн арван зааныг нийлүүлсэнтэй тэнцэнэ” гэж хэлсэн байна.
Тэрээр “Аймшиггүй” урт хүзүү, булчинлаг сүүл, хойд хөлдөө гурван
сарвуутай. 65 тонн жинтэй. Ийм амьтны чулуужсан яс олсон нь үнэхээр
гайхамшигтай явдал юм” гэж онцлон тэмдэглэжээ.

-ДЭЛХИЙ ДЭЭР АМЬДАРЧ БАЙСАН ХАМГИЙН ТОМ ҮЛЭГ ГҮРВЭЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Хэдийгээр түүний гавлын яс бүрэн бүтэн
олдоогүй ч араг ясны тал орчим хувь нь олдсонд эрдэмтэд олзуурхаж байна.
Олдоод байгаа араг ясуудыг нийлүүлвэл “Dreadnoughtus schrani”-ийн
биеийн гуравны хоёр хэсэг бүрдэх ажээ. “Dreadnoughtus” урьд өмнө нь
амьдарч байсан хамгийн том үлэг гүрвэл байж болзошгүй бөгөөд анатоми,
биомеханик болон титаносаурсын хувьсалд маш том үүд хаалгыг нээн өгч буй
юм байна.

Судлаачид “Dreadnoughtus” нь бусад үлэг
гүрвэлүүдийн олдворын хажууд 20 дахин илүү жинтэй байгааг тогтоожээ.
Түүний зөвхөн сүүл л гэхэд 9 метрийн урттай юм байна. “Энэ олдвор
үнэхээр эдгээр амьтдыг судалж, илүү тодорхой судалгаа хийх боломж
олголоо” хэмээн нэгэн судлаач BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

 “Одоо бид тэдний цусны даралт, хэрхэн
амьсгалдаг байсан, хэдий хэмжээний хоол хүнс иддэг байсан талаар бодож
эхлэх хэрэгтэй боллоо. Нэгэнт бид тэдний ерөнхий биеийн харьцаа болон
хэлбэрийг мэдсэн учир титоносаурын биологийн нууцыг тайлж эхлэх болно”
гэж судлаачид хэлжээ. Уг үлэг гүрвэлийн аварга том бие түүнийг ямар ч
дайралтад ялагдашгүй болгодог байна. Нарийвчилсан тооцоогоор, уг олдвор
77 сая жилийн настай байсан бололтой. Сонирхуулахад, “Dreadnoughtus”-ийн
нэрээр 1900-гаад оны эхэн үед аварга том байлдааны усан онгоцыг нэрлэж
байсан түүхтэй ажээ.

Э.ЭРДЭНЭ

dino

dino

dino

dino

Зураг: Олдворийн гуяны яс

Эх сурвалж www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

“Шилмэл мал” арга хэмжээ маргааш болно

“Шилмэл мал-2014” арга хэмжээг маргааш  Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулахаар болжээ. Hоёр өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээ нь үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилготой ажээ.

Энэ үеэр Монгол Улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулан дуудлагаар худалдахын зэрэгцээ гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гаргах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Туульсийн өргөөтэй боллоо

Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Хаан туульс, туулийн өргөө”-г нээх ёслолын арга хэмжээ Богд хааны ордон музейд өнөөдөр боллоо.  Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэсийн дарга Ц.Цэндсүрэн, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат зэрэг албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. “Хаан тууль”-сийн өргөөний жаврыг үргээж Төрийн хан хуурч Ц.Цэдэндорж өргөөний мялаалгын ерөөл хайрлалаа. Тус өргөөг Богд хааны музейн өмчөөс гаргасан бөгөөд гэр доторхи эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмжийг яамны төсвөөс 50 сая төгрөг гаргажээ. Ингэснээр “Хаан туульс” өргөө өвөг дээдсээсээ уламжилж ирсэн тууль, цуурын шавь сургалтын байнгын орчин болж буй юм.   

 “Хаан туульс” өргөөний нээлтийн үеэр  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Монголчууд бид энэ гайхалтай соёлын өвийг өвлөн уламжилж ирэхдээ үргэлж Монгол гэрт хайлсаар иржээ. Тиймдээ ч энэ билэгт сайн өдөр Хаан туульсийн өргөө гэрийн нээлтийг хийж буйдаа билэгшээж байна. Өмнө нь биет бус соёлын өвийг тээж яваа, өвлөн уламжлуулж яваа, шавилан сургах сургалтыг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан тэдгээр хүмүүстэйгээ чуулга уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Хурлаар туульчид, цуурчид шавь сургалт зохион байгуулах орчин байхгүй байна гэсэн саналыг тавьсан юм. Тиймээс үлгэр туулиа хайлах яг тэр язгуур орчныг бий болгохыг зорьлоо. Энэ өргөөнөөс олон сайхан туульчид төрөн гараасай. Мөн Монголын өнцөг булан бүрт Цуур, Морин хуур, Тууль зэрэг язгуур урлагийг хамгаалах хөгжүүлэх олон, олон өргөө бий болоосой гэж ерөөж байна” гэлээ.

Харин туульч А.Балдандорж хэлэхдээ “Хэдэн зууны турш монголчууд өргөө цагаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан суулгаж үлгэр туулиа хайлсаар ирсэн. Туульд баатарлаг зүйлсийн тухай өгүүлдэг. Үргэлж хүний дотоод сэтгэлийг хөнддөг учир тууль сонсож өссөн хүүхэд гайхалтай хүмүүжлийг олж авдаг. Тууль бол Монголын уран зохиолын бүх төрлийг багтаасан гайхалтай язгуур урлаг юм. Тиймээс хүүхдүүдийг Хаан туульсийн өргөө гэртээ ирж туульч болоорой гэж уриалж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн номын сангийн шавыг тавина

МУИС-ийн номын сангийн барилгын шавыг тавих ёслол маргааш тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны дэргэд 11.40-13.00 цагийн хооронд болох аж. Ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон бусад хүмүүс оролцох аж.  МУИС-ийн шинэ номын сан баригдсанаар номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болно хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийн конвенцийн хэлэлцүүлэг болно

Монгол улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноос хойш хэрэгжилтийн талаарх тав дахь удаагийн үндэсний тайлан илтгэлээ боловсруулжээ. Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн үндэсний 5 дугаар тайлан илтгэлийн Ажлын хэсгийн өргөтгөсөн хэлэлцүүлэг өнөөдөр болох юм байна.

Тус тайлан илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлдэг. Хүүхдийн эрхийн хорооноос тухайн орны үндэсний илтгэлтэй танилцан судалж, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар Зөвлөмж ирүүлдэг билээ.

Өргөтгөсөн хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол-Японы төвд болно гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр шоронгоос монгол бичгээр захидал бичжээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шоронд хоригдож байгаа билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд монгол бичиг сурсан бөгөөд Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тэрээр захидалдаа “Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь

Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдал, гэмт хандлагыг няцаан гарцгүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.

Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан   хилс гүжирдэн ял тулгасан нь бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг  та тогтоон болгооно уу.

Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх  хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс  улс үндэсний эрх ашиг, хүн төрлөхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.

Эрхэм Ерөнхийлөгчөө

Бидэнд байгуулсан гавьяа үгүй

Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй

Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн (мөргөн)оюундаа болгоон соёрхоно уу?

Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй  Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар

20014.08.14” гэжээ.