Categories
мэдээ нийгэм

Хэлэлцүүлэг эхэллээ

Яг одоо  “Өдрийн сонин”-ы  “Асуух эрхийн танхим”-д “Хэвлэл мэдээлэл, цахим ертөнц, үг
хэлэх эрх чөлөө” сэдэвт
хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн
Х.Наранжаргал, “Онлайн эрх чөлөө” эвслийн ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч
Д.Жаргалсайхан, “Өмгөөлөгчдийн
холбоо”-ны ерөнхийлөгч асан, хуульч Б.Пүрэвням
болон албаны хүмүүс
оролцож байна.  Сэтгүүлчид
та бүхнийг хэлэлцүүлэгт урьж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийн гомдлыг ирэх мягмар гаригт хэлэлцэнэ

Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан
шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг
Нийслэлийн шүүх хүлээн авч ирэх мягмар гаригт хэлэлцэхээр болжээ. Хэргийг
сануулбал, Энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн
цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа
цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм

23 иргэн, аж ахуй нэгжид эрүү үүсгэсэн байна

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг, МХЕГ-ын даргын 179 тоот тушаалын дагуу
аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд хяналт
шалгалт хийж эхэлжээ.  Шалгалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль
орчны хяналтын 140 гаруй улсын байцаагч, байгаль хамгаалагчид, цагдаагийн
ажилтнууд, байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн болон орон нутагт
үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл
оролцож байна.

Энэхүү
шалгалтад ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт
ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн
байгууллага, аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын мод, модон материалын 9 захыг
хамруулах аж. Одоогоор 148 зөрчил, дутагдал илрүүлж 146-ыг газар дээр нь
арилгуулж, 82.821.8 мянган төгрөгийн торгууль, 11.710.2 мян төгрөгийн нөхөн
төлбөр оногдуулжээ. Мөн 672.3 м3 мод, модон материал, 50 шуудай түлээ, 365
ширхэг дүнзийг, 2 автомашин, 7 хөрөө, 3 сүхийг улсын орлого болгосон байна. Бас
23 иргэн, аж ахуй нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Шалгалт
үргэлжилж, Нисэх, Яармагийн товчоо, Баруун туруун, 22, Эмээлт, Баянзүрхийн
товчоодоор дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобусыг хянаж
байна.

Categories
мэдээ нийгэм

Далай лам Путинг загнажээ

-Орчин үеийн хүмүүс дарангуйлагчтай байхыг хүсэхээ больжээ-

Орчин үеийн хүмүүс ухаалаг болжээ. Бодож, сэтгэх, аливааг харж дүгнэх нь дээр үеийнхээс тэс ондоо. Хуучин цагт нэг хүн 40, 50 жил улсаа удирддаг байв. Тэр хүнгүй л бол тухайн улс орон балрах байсан юм шиг л явдаг байжээ. Ард түмэн ч удирдагчаа ингэж шүтэн биширдэг байсан цаг бий. Харин өнөө үед тийм мухар ойлголт арилсан. орчин цагийн хүмүүс нэг хүнээр удаан хугацаанд даргалуулж, дарамтлуулахыг хүсэхгүй.

Хэрэв нэг хүн он удаан жил улсаа удирдаж буг болох гэвэл эмгэнэлтэй хувь заяа тосдог. Ийм жишээ орчлонд олон бий. Иракийн дарангуйлагч байсан садам Хуссейн, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи нарын төгсгөлийг харахад сэтгэл өвддөг юм. Мөн бүх насаараа шоронд хоригдох ял сонсоод буй Египетийн ард түмнийг 30 жил удирдсан дарангуйлагч Х.Мубарак байна. энэ мэтчилэн улсаа хэдэн арван жил толгойлсон дарангуйлагчдын эмгэнэлтэй хувь заяаны талаар бидний оюун санааны их багш Далай лам шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр олон жил төрийн тэргүүнд суусан ОХУ-ын Ерөнхийлөгч в.Путиныг Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж шүүмжилжээ. Далай багш хэлэхдээ “Ноён Путин эхлээд Ерөнхийлөгч, дараа нь Ерөнхий сайд, харин одоо эргээд Ерөнхийлөгч болсон. Арай удаан байна. нь түүний би би гэсэн өөрөөсөө бусдыг ойшоодоггүй зан байдлыг илтгэж байна. бүхнээс оросын хамаг бэрхшээл урган гардаг” гэжээ. Мөн тэрбээр Путиныг дэлхий нийтийн улс төрийн тогтолцооны нэг хэсэг болж, олон улсын тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрөхийг оролдохгүй байгаа нь Хятадын удирдагчдаас тэс ондоо байгаа тухай германы сэтгүүлчид өгүүлжээ. Дээрхээс гадна “в.Путин Берлиний ханыг шинээр босгохыг оролдож байгаагаас улс орондоо хохирол учруулж байна. оросыг тусгаарлаж байгаа нь амиа хорлосонтой адил” гэж дүгнэн хэлжээ.

Дээрхийн гэгээнтний энэхүү шүүмжлэлийг хэн хүнгүй бодох хэрэгтэй, сургамжтай санагдлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм

Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр

Аргын тооллын 9 сарын
12. Сугар гараг Билгийн тоолын 19, Шийдэм одтой улаан нохой өдөр. Өдрийн наран
6 цаг 34 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул
элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,  батлах, хэрэглэхн хулгай дээрмийг номхотгох,  гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,  угаал үйлдэх,  хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл
суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулхад муу.Өдрийн сайн цаг нь
бар, луу, могой,бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш
мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй
учрах” хэмээн сайн

Categories
мэдээ нийгэм

Ахуйн үйлчилгээний уулзварыг 4.5 тэрбумаар өргөтгөжээ

Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн хүрээнд Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Ахуйн үйлчилгээний уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам тавьсан бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгөөр өргөтгөл хийсэн байна.

Энэхүү уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчлөн шинэчлэх зураг төслийг “Дөрвөн тэнхлэг” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэжээ. Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулааны шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийжээ. Мөн цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгосон, 55 ширхэг шүүрт болон үзлэгийн худаг, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, төвийн шугамд холбосон, троллейбусны хуучин шугамуудыг сольж, гудамжны гэрэлтүүлгийн хамт шинээр суурилуулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө хур тунадас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна

Есдүгээр сарын 12-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, 13-ны шөнө цочир хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгой анхааруулж байна.

2014 оны 9 дүгээр сарын 13-наас 2014 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. 15-наас нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

“Хайрын төгөл”-д жишиг ТҮЦ нээлтээ хийлээ

Баруун дөрвөн замд байрлах “Хайрын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад удаагүй. Тохижилтын ажил ч хийгдсээр байна. Өнөөдөр тус төгөлд түргэн үйлчилгээний цэгийн стандартын дагуу бэлэн болгосон анхны ТҮЦ-ийг  байрлууллаа. Нээлтэд  НМХГ-ын мэргэжилтнүүд,  дүүргүүдйин төлөөлөл оролцож, эко ТҮЦ-ийг  танилцуулав. Танилцуулгад дурьдсанаар бол, ТҮЦ-ийн  стандартыг шалгуулж,  шаардлагыг хангасан тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түцүүдийг яг иймээр сольж шинэчлэх гэнэ.

 Өнгөрсөн наймдугаар  сарын 1-ээс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ТҮЦ-ийг стандартчилах журмыг батлан мөрдүүлэхээр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосон билээ. Журмын дагуу ”Киг” ХХК нь эко ТҮЦ-ийг  барьж стандартчилалыг хангасан болохоо Улаанбаатар захиргаа, дүүргүүдийн төлөөлөлд танилцуулсан юм. Энэхүү ТҮЦ нь 15 м/кв  хэмжээтэй бөгөөд  дотор нь орж үйлчлүүлэх боломжтой юм байна. Аюулгүй байдлын журамд зааснаар  ОО, угаалтуур, галын хор, халаагуур, гэрэлтүүлэг зэргийг  цогц байдлаар шийджээ. Түүнчлэн ТҮЦ-ийн  гадна болон дотор талд хяналтын камерыг удахгүй байрлуулах аж.

 Дараагийн удаад цонхоор үйлчлэх боломж бүхий ТҮЦ-ийг барина гэдгээ “Киг” компанийнхан мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 404 ТҮЦ  үйл ажиллагаа явуулдаг ажээ. Харин эко  ТҮЦ шинэ  стандартад нийцэж, шаардлага хангавал үнэ өртгийг тогтоож, цаашид ТҮЦ-ийг  шинэчлэх ажил хийгдэх ажээ. Эко ТҮЦ  нь модоор баригдсан тул халах, хөрөхдөө удаан, ажиллуулж буй  болон үйлчлүүлж байгаа иргэдийг тав тухтай орчноор хангасан хэмээн холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Тэдний санаачлагыг төрөөс  дэмжиж ТҮЦ  ажиллуулж буй хүмүүстээ үнийн уян хатан байдлыг санал болгох аж. Цаашдаа ч олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын стандартчилалыг өндөржүүлэхэд  дорвитой ажил хийхээр төлөвлөөд байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яам есдүгээр сарын 11-ны өдрийг хүндэтгэлээ

Тэртээх 13 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-нд дэлхий нийтийг цочроосон томоохон террорист халдлага гарсан. АНУ-ын Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг нурсан террористуудын халдлагад өртсөн билээ. Энэ халдлагыг “Аль Каида” бүлэглэлийн 19 гишүүн АНУ-ын иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж үйлдсэн юм. Уг өдөр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг АНУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны ажилчид хүндэтгэн нэг минут дуугай зогсон төрийнхөө далбааг бөхийлгөсөн байна.

Эргэн сануулахад 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой 12 алан хядагч дөрвөн хэсэгт хуваагдан иргэний агаарын тээврийн онгоцыг барьцаалсан бөгөөд барьцаалсан онгоцны хоёр нь Нью-Йорк хотын Манхэттений өмнөд хэсэгт байрлах Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг нураасан юм. Энэхүү алан хядах ажиллагааны улмаас 3000 орчим хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархдан, хамгийн багаар бодоход 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Түүнчлэн амиа алдагсад дан ганц АНУ-ын иргэд байсангүй, дэлхийн 90 гаруй орны иргэд байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан БНХАУ-ын иргэний жолоодох эрхийг 2 жилээр хаслаа

Монгол Улсын нутагт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн БНХАУ-ын иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хаслаа. Тодруулбал, энэ сарын 9-нйи өдөр Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гүүрэн дээр БНХАУ-ын иргэн улаан гэрэл зөрчиж замын хөдөлгөөнд оролцжээ. Улмаар тухайн хятад иргэний эхнэр цагдаагийн алба хаагчын шаардлагыг биелүүлэхгүй, хэл амаар доромжилж асуудал үүсгэжээ. Улмаар тухайн иргэнийг цагдаагийн алба хаагчын тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж шалгажээ.