Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сургуулийн номын санд ном хандивлажээ

Тахарын
албаныхан Ататуркийн нэрэмжит V сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших
ёстой 100 номын жагсаалт”-д багтсан 9 номыг хүлээлгэн өгч байна. Эдгээр ном нь
сүүлийн жилүүдэд олдоц багассан, эрэлт ихтэй номууд юм. Хүүхэд, залуусын
ертөнцийг харах цонх болсон сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших
ёстой” энэхүү 9 номыг өгч байгаа нь 5 дугаар сургуулийн 2600 гаруй сурагчийн
оюуны санд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна. Тахарын албаныхан
бидний ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө эхэлсэн энэхүү үйлсээ Хууль зүйн яамнаас
зохион байгуулж буй “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяны хүрээнд зохион
байгуулж байгаа юм байна.

Хууль
зүйн яамнаас энэ сарын 13-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.
Дээрх өдөрлөгийг угтан зохион байгуулж байгаа энэхүү аян нь нийгмийн сайн
сайхны төлөө, хүүхэд залуусын боловсролын төлөө хийж байгаа буянтай ажил
болохыг Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн сурагч, багш, удирдлагууд
онцлон хэлж байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Хоригдлуудад эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өгнө

“Хоригдогсдод үзүүлэх
эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг энэ
сарын 15 буюу ирэх даваа гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт болно. Тус хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практикт ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл
бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, саналын болон үйл
ажиллагааны зөрүүтэй байдлыг нэгтгэн дүгнэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж
байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

2014 оны 9 дүгээр сарын 13-наас 2014 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд
ихэнх нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон
цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан,
говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ,
өдөртөө 7-12 градус дулаан байна. 15-наас нутгийн баруун хэсгээр бага зэрэг
дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ

Ус
цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө
газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, 13-ны шөнө
цочир хүйтрэхийг онцгой анхааруулав.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур
тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд
хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгийн нутаг,
Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир
хүйтэрнэ, өдөртөө 4-9 градус, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус,
өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус
дулаан байна.

ТӨВИЙН
АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ.
Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулархаг
нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр,
зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хөвсгөлийн
уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа,
Туул голын сав нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар
шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН
АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ.
Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар
секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29
градус дулаан байна.

ОТРЫН
НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8
градус. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН
АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ.
Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд
түр зуур 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13
градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28
градус дулаан байна.

УЛААНБААТАР
ХОТ:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй,
салхи өмнөөс секундэд 6-11 метр, 8-10 градус, өдөртөө үдээс хойш бороо орж,
салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эдгээр газарт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар
цахилгаан  түгээх сүлжээ” компаниас өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд
цахилгаан дамжуулах шугам, тоноглолд засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү
хуваарийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр болон ойрын өдрүүдэд
дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийх аж. Цахилгаан хязгаарлалт энэ
сарын 30-ныг хүртэл үргэлжлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн
замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, гутлын
22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний
 ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгний
гэрээ байгуулаад байна.

Тус
ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын авто замаас Бодь цамхагийн уулзвар хүртэлх
замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 12-ны 22.00 цагаас есдүгээр сарын 19-ний 06
цаг хүртэлх хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд 130м газарт ус зайлуулах
шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Авто замын
газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга сүндэрлэв

  Улаанбаатар хотыг 2020 он
хүртэл хөгжүүлэх ерөн­хий төлөвлөгөөний да­гуу, НИТХ-аас гэр хорооллын да­хин
төлөвлөлтийн төсөл хэ­рэг­­жүүлэхээр 21 байршлыг тог­тоосон. Эдгээр байршилд
13488 нэгж талбарын 1325.8 га тал­бай хамрагдаж байгаа бөгөөд төлөв­лөлтийн
бүсэд нийт 69072 хүн ам амьдарч байгаа юм. НИТХ-аас тогтоосон байршилд гэр
хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх урилгыг олон нийтэд зарласнаас
одоогийн байд­лаар 17 байршлын 686.1 га тал­байд 30 аж ахуйн нэгж гэр хо­рооллын
дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх бүхий батламжаа гардаж авсан юм.

    Эдгээрээс 16 төсөл хэрэгжүүлэгч компани 617 нэгж талбарын
31.35 га талбайг чөлөөлжээ. Чөлөөлсөн талбайд эхний ээлжийн 3200 айлын орон
сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд гэр хороол­лын дахин төлөвлөлтийн үйл ажил­лагааны
хүрээнд энэ оны I улирлаас ирэх оны IV ули­рал гэхэд 2000-4000 орчим айлын орон
сууцны барилгыг ашиг­лал­тад оруулахаар төлөвлөн ажил­­лаж байгаа аж. Өнгөрсөн
дө­рөв­­дүгээр сард батламж гар­дуулсан аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагаатай
НИТХ-ын дар­га Д.Баттулга болон албаны бу­сад хүмүүс танилцсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Явуулын Хөдөлмөрийн биржийн оюутнуудад зориулсан өдөрлөг болно

Оюутны хичээл сургууль эхэлсэнтэй
холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудыг чөлөөт
цагаараа хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг сайжруулахын тулд
цагийн ажлын байрны зуучлалын үйлчилгээгээ эрчимжүүлж, тусгайлсан богино
хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Явуулын Хөдөлмөрийн биржийг оюутны хотхонуудаар болон
оюутан залуучуудын төвлөрөл ихтэй олон нийтийн газрууд, их дээд сургуулиудын
ойролцоо тогтмол ажиллуулж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн төвийн 6 хороотой хамтран Явуулын Хөдөлмөрийн
биржийн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Чингэлтэй дүүргийн төвийн 6 хороо нь их дээд сургуулийн төвлөрөл ихтэй учир
бусад хороодтой харьцуулахад оюутан, залуучуудын хүн амд эзлэх хувь их байдаг
байна.
Явуулын Хөдөлмөрийн биржийн өдөрлөг нь 13-18 цагуудад үргэлжлэнэ.
Цагийн, түр ажлын байр хайж байгаа оюутан залуучууд болон цагийн ажилтан авч
ажиллуулах шаардлагатай байгаа ажил олгогч байгууллагууд өнөөдөр Соёл урлагийн
дээд сургуулийн гадна талбайд очиж өөрийн хэрэгцээт мэдээллээ авна уу.
Явуулын хөдөлмөрийн бирж 650 гаруй нээлттэй ажлын байрыг ажил хайгчдад санал
болгох юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ сонсох өдөр арга хэмжээ болов

   Архангай аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 74 дүгээр  тогтоолын дагуу Эрдэнэбулган суманд 9 дэх
удаагийн “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

  Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан
тушаалтнууд  хүүхэд багачуудтай уулзаж,  санал сэтгэгдэлийг нь
сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гол зорилго нь оршдог.Энэ
удаагийн  “Хүүхдээ сонсох өдөр”-ийн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын
ЕБС-ийн урлагийн авьяастай 30 хүүхэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга
Ч.Мөнхбат, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ажлын алба,
Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газрын дарга  А.Амгаланбаатар,
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранцэцэг, Эрдэнэбулган сумын
Засаг дарга Э.Оюунчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.Урлагийн
авьяастай хүүхдүүдэд байнга тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн ярилцаж, санаа
бодлоо хуваалцан, хүүхдүүдийн сонирхсон асуултанд холбогдох албан тушаалтнууд
шууд хариулт өгч байлаа. Мөн  уулзалтанд оролцсон хүүхдээс бичгээр санал
авч, гарсан санал санаачилгыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,
журам боловсруулж эргэж мэдээллэх хариу арга хэмжээ авч ажиллахаа дарга, албан
тушаалтнууд  хүүхдүүдэд амаллаа

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн дарви сум хөл бөмбөгийн талбайтай болно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт  энэ
сарын 09-16-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа. Өнгөрч өдрүүдэд тэрээр
Дарви, Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийж МАН-ын хаврын чуулган болон, чуулганы
хугацаанд хийсэн ажил, өргөн барьсан хуулийн төслүүд болон цаг үеийн бусад
асуудлаар ажлаа тайлагнасан байна.

Мөн Дарви сумын 90 жилийн ойд зориулж иж бүрэн хөл бөмбөгийн талбай байгуулах
хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт шийдвэрлэж өглөө. Энэ жил
Ховд аймгийн хэд хэдэн сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн сум болох Зэрэг сум Ховд аймгийн төвтэй хатуу
хучилттай замаар холбогдсон баярт үйл явдалаар ойгоо угтаж байна. Энэхүү замын
хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  Д.Дэмбэрэл нар
маш их идэвхи санаачлага гаргаж ажилласанд нутгийн иргэд туйлын талархалтай
байна. Энэ мэтээр Дарви болон Зэрэг сумынхан бүтээн байгуулалтын бэлэгтэй үйл
явдлуудаар сумынхаа ойг угтаж байна.