Categories
мэдээ нийгэм

НАСА-гийн судлаач монгол бүсгүй “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд эссэ ирүүлжээ

UBS
 телевизээс  санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч”
төсөлд  салбар салбарын идэвхтэй санаачлагатай залуус  хамрагдаж
байна.  Төслийн эхний шатанд магистрийн зэрэгтэй 100 гаруй, докторын
зэрэгтэй найман  эрдэмтэн бүртгүүлж эсээгээ илгээсэн байна.
 Гадаадын дөрвөн оронд амьдарч ажиллаж буй монгол залуус бас   бүртгүүлжээ. Тухайлбал, Нотр Дамын их сургууль
төгссөн, энхтайван судлалын магистр, Висконсиний Их сургуулийн Улс төрийн
тэнхмийн докторант, “НАСА”-гийн туслах судлаач бүсгүй АНУ-ын Мадисон хотоос
“Монгол Монголдоо” нэртэй эсээгээ явуулжээ.   Улс төрд шинэ цус
сэлбэх, шинэ соёл, хандлага бий болгох зорилготой төсөлд  манлайлагч
залуус ийн идэвхтэй хандаж байгаа нь цагаа олсон ажил гэдгийг харуулж 
байна.   

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэрт гарах насыг аажмаар нэмэх ёстой гэв

Тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэхэд хувийн
хэвшил, ажил олгогч эздийн төлөөллийн байгууллага,
мэргэжлийн холбоод байр сууриа нэгтгэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан энэ хэлэлцүү­лэгт 35 мэргэжлийн холбооны төлөөлөл оролцсон юм.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч энэ үеэр тэтгэвэрт
гарах насыг 2020 он хүртэл аажмаар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ нь ажиллах
хүчний хомсдолд орохоос сэргийлж, ахимаг насны хүмүүсийн хөдөлмөрийг ашиглах,
нөгөөтэйгүүр, албан татвар, өндөр настны даатгалын шимтгэлийн хувь хэмжээг
нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлнэ
гэж тус холбооноос үзэж байгаа юм байна. Энэ мэт эргэж харахаар асуудал цөөнгүй
байдаг учир нийгмийн хамгааллын хуулиуд, тэдгээртэй холбогдох харилцааг
зохицуулсан хуулиудыг багцлан шинэчлэх, зарим хуулийг шинээр гаргах хэрэгтэй гэж тус хэлэлцүүлэгт оролцогчид
онцолж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспорт шинээр авах гэж байгаа бол Чингисийн талбайг зориорой

Хууль зүйн яам
болон яамны харъяа агентлагууд өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Чингисийн
талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж  байна.
Өдөрлөгийн үеэр агентлагууд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, санал хүсэлт
хүлээж авахаас гадна зарим
төрлийн үйлчилгээг шууд үзүүлж байгаа
аж. Улсын бүртгэлийн ерөнхий
газраас хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болсон төрсний болон
гэрлэлтийн гэрчилгээг дахин бичиж олгох, гадаад паспортын хугацаа сунгах,
гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудасны материал хүлээн авах, хаяж
үрэгдүүлж, гэмтээсэн цахим үнэмлэхийн дахин авах захиалга, хүсэлтийг хүлээн
авч, буцаан олгох зэрэг үйлчилгээг шуурхай үзүүлэх юм байна. Үүнээс гадна эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн барьцааны
гэрээг улсын бүртгэлд бүртгэх, шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж гэрчилгээ
олгохоос гадна ТҮЦ машинаар дамжуулан  оршин суугаа хаягийн лавлагаа,
цахим үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө, хуулийн этгээдтэй эсэх  болон бусад
лавлагаа зэргийг шууд авах боломж
Чингисийн талбай дээр байна.

 Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газрын
хувьд иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй эсэх
тодорхойлолт, архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй гарган өгч,
хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, гэм хорын хохирлын төлбөр
барагдуулалт, хоригдогчдын хуулиар хориглоогүй эрх, ажлын байрны сул орон тооны
мэдээллүүдийг тус тус өгч үйлчилж байгаа юм байна.  Өмнө дурдсан үйлчилгээг авахын тулд иргэд
тухайн үйлчилгээтэй холбоотой бүрдүүлэх материалыг бүрэн гүйцэд хангасан
байх шаардлагатай гэж албаныхан хэлж байна

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж буй газрууд

“Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй
шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа.
Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 13-ны өдөр
дараах газруудад  цахилгааны түр
хязгаарлалт үргэлжилнэ.

Налайх  дүүрэг
09.00-17.00 цагт: Горхи-Тэрэлжийн БЦГ Горхийн амралтаас цааш байрлах бүх
хэрэглэгчид
Нийт 48 цаг: Горхи-Тэрэлжийн БЦГ Тэрэлж сан, Шугуйн хэрэглэгчид,

Төв аймаг
09.00-18.00 цагт: Аргалант сумын Хаан банк, Молцог шим ХХК, Төрийн банкны
тооцооны төв, Жикс-1, 2, 3, Жимобайл ХХК, Тусжин, Хос бэрс, Лунобатор, Тахь-1,
2 ХХК-иуд, НИК ШТС, Мобиком, Молцог элс жуулчны бааз болон тэр орчмоор.

Categories
мэдээ нийгэм

Дипломат төлөөлөгчийн газруудын өдөрлөг болно

ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб, Улаанбаатар дахь
Дипломат төлөөлөгчийн газруудын өдөрлөг 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр
буюу өнөөдөр 11.00 -15.00 цагт
“Улаанбаатар” зочид буудалд болж байна.  Эмэгтэйчүүдийн Дипломат клуб нь 1998 онд байгуулагджээ. Залуу  ажилтнуудад дипломат ажлын дадлага
олгох, монголын  хүүхэд залуучуудын авъяас билгийг хөгжүүлэх, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд туслах зорилго бүхий төрийн бус, ашгийн бус байгууллага 
аж. тус өдөрлөг жил бүр
уламжлал болон зохиогддог олон нийтэд нээлттэй арга хэмжээ юм
байна.

Categories
мэдээ нийгэм

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

Аргын тооллын
9сарын13, санчир гараг. Билгийн тооллын 20, Гоё хүүхэн одтой улаагчин
гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн
өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх,огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг
тэжээх, балгадын суурь тавих, нохой авхад муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу,
морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн тийш мөрөө
гаргавал зохистой.үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Тохижилт үйлчилгээний ажилтнууд Солонгост сургалтад хамрагдана

    Улаанбаатар
хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шинэ тосгон хөдөлгөөнтэй
хамтран   хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр БНСУ-д
тохижилт үйлчилгээний компаниудын ажилтныг сургалтад хамруулах гэж байна.
Сургалтад Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын
хог хаягдлын мэргэжилтэн, зам талбайн инженер, хог орлогын байцаагч гээд нийт
22 хүн оролцох юм. Тэд 2014 оны 09 сарын 15-нд Гүми хотыг
зорьж “Хүн төрөлхтөн зэрэгцэн оршихуйн төлөөх хамтын ажиллагаа”  сэдэвт олон улсын сургалтын хөтөлбөрт
хамрагдан Солонгосын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн туршлагатай
танилцана. Харин эх орондоо  ирээд шар хантаазтануудад танилцуулан, сурсан
зүйлээ өөрсдийн ажилдаа хэрэгжүүлэх юм. Сургалт 6 хоног үргэлжлэх бөгөөд Гүми хотын тохижилт, ногоон байгууламж, ус цэвэрлэх төв, хог
хаягдлын үйлдвэрийн ажилтай танилцан, Көмү уул, Чонду-Гүн, Кёнсанбугийн дурсгалт газар, Самсунг электроникс смарт
галерей,  үе үеийн ерөнхийлөгч нарын төрсөн газар, хөшөө, үндэсний дахин сэргэлтийн хүрээлэнг үзэхээр төлөвлөжээ. Мөн эх орны дайны дараа Солонгост Шинэ тосгон хөдөлгөөн яаж өрнөж иргэд нь өөрт байгаа
ээмэг бөгжөө цуглуулан эх орныхоо бүтээн босголтыг хэрхэн хийсэн талаарх түүхэн баримтыг үзнэ. Энэхүү түүхэн баримт,
хот тохижилт, ногоон байгууламжийн ололт амжилтад тулгуурлан өөрийн оронд
хэрэглэхэд тохиромжтой арга замыг олж нээхэд сургалтын үндсэн зорилго нь
оршиж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны есдүгээр сарын 15-20-нд ОХУ-ын
Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал
хийнэ.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид
ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж,
хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам
хөгжүүлэх асуудлаар ярилцах юм байна.
  Манай төлөөлөгчид  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүдтэй ажил
хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар хоёр орны
Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмэр,
хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн чиг
хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох ажээ. Айлчлалын хүрээнд Монгол
Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Дээд
шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Дулаалгын аян”-ы нээлт боллоо

Нийслэлээс 
гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг
айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар
дулаанаа хэмнэдэг зөв дадлыг хэвшүүлэхэд олон нийтийг уриалах зорилгоор
“Дулаалгын аян”-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 10 дугаар сарын 15-ныг
хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх тус аяны нээлт өнөөдөр Чингис хааны талбайд
боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун,
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг
даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Бид агаарын
бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Үүний
нэг  болох иргэдтэйгээ хамтарч өвлийн улиралд гэр, орон сууцаа дулаалах
ажлыг нийслэлээс 3 дахь жилдээ зохион байгуулж байна. “Дулаалгын аян”-ы хүрээнд
гэр хорооллын иргэд өвлийн хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны
алдагдал багатай давах талаар сургалт, зөвлөгөө өгч, үндэсний үйлдвэрлэгчид
өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа. Иргэд гэр, сууцаа дулаалж, түлш
бага түлэх нь агаарын бохирдлыг бууруулах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж
байна гэсэн үг. Тиймээс энэхүү аянд идэвхтэй оролцож, төсвөө хэмнэн, гэр,
сууцаа дулаалахыг уриалж байна” гэдгийг онцлон хэллээ. “Дулаалгын аян”-ы
хүрээнд гэр, орон сууцаа хэрхэн дулаалах талаар сургалт, сурталчилгааны
нээлттэй өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Баянгол дүүрэгт 09 сарын
15-ны өдөр Сайхан төвд, Чингэлтэй дүүрэгт 09 сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын
талбайд, Сонгинохайрхан дүүрэгт 09 сарын 17-ны өдөр Дүүргийн талбайд, Баянзүрх
дүүрэгт 09 сарын 19-ний өдөр  Амгалан төвд, Сүхбаатар дүүрэгт 09 сарын
19-ний өдөр Дамбадаржаа 34-р гал унтаах анги, Хан-Уул дүүргийн 09 сарын 20-ны
өдөр Яармагийн 60-р дунд сургуульд болно. Мөн Чингисийн талбайд 09 дүгээр сарын
12,13-ны өдрүүдэд Дулаалгын аянд нэгдэж нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн
салбарын харъяа агентлагууд өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж байна.
Тус аянд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортлодог 30
гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн,
Хий, шингэрүүлсэн хийн бүтээгдэхүүн, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн,
Цахилгаан халаагуур, Бүрэн шаталттай сайжруулсан зуух, Сайжруулсан түлш, Гэр,
байшингийн дулаалгын материал, Эрчим хүчний хэмнэлттэй байшин, Автотээврийн
хэрэгслийн био түлш, Эко тээврийн хэрэгслийг иргэдэд санал болгож байгаа юм.
Иргэд дулаалгын аянд нэгдсэнээр гэр, сууцныхаа дулааны алдагдлыг багасаж,
цаашид хэрхэн дулаалах талаар нэгдсэн мэдээлэлтэй болохоос гадна эдийн засгаа
хамнэж, түлш бага зарцуулснаар утааг бууруулах зэрэг эерэг үр дүн гарна гэж
албаныхан үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Налайхын МСҮТ дадлагын станцтай болжээ

Энэ
жил Налайх дүүргийн МСҮТ-ийн 60 жилийн тэгш ой тохиож байна. Ойн албан ёсны
нээлтийн арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр болох аж. Энэхүү ойг тохиолдуулан
тус төвийн үйл ажиллагааг дэмжих, суралцагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх
зорилгоор Хөдөлмөрийн яамнаасБНСУ-д үйлдвэрлэсэн KIA маркийн хоёр ширхэг
суудлын автомашин бэлэглэжээ. Мөн 60 жилийн ойн арга хэмжээг угтан Улаабаатар
цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн дэмжлэгтэйгээр 35/10КВ-ийн дадлагын дэд станц,
МСҮТ-ийн 60 жилийн түүхийг харуулсан музейг байгуулсан байна.

Хөдөлмөрийн
яамнаас бэлэглэсэн дээрх 2 ширхэг суудлын автомашинаар суралцагчдад жолооны
сургалт явуулж давхар үнэмлэхтэй төгсгөх боломж бүрдэж байгаа юм. Мөн өөрийн
дадлагын дэд станцтай болсоноор цахилгааны ангийн оюутнууд байнгын дадлагын
баазтай болсоноос гадна төгсөгчдыг давтан сургах боломж бүрдэж байна.