Categories
мэдээ нийгэм

Архангайн Цагаандаваанд томоохон осол болжээ

Өнөөдөр Архангай аймгийн Цагаандавааны орчимд автомашины томоохон осол гарсан гэнэ. Ослын улмаас гадаадын
хоёр иргэнийг Архангайгаас
Улаанбаатар хот руу нисдэг тэргээр авчирсан байна. Хэргийн газар холбогдох албаны
хүмүүс ажиллаж байгаа аж. Осолдсон автомашины жолооч бага зэргийн гэмтэл авсан сурагтай.

Categories
мэдээ нийгэм

“Улс төрд шинэ манлайлагч“ төслийн шалгаруулалт эхэллээ

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн
нэгдүгээр шатны шалгаруулалт эхэллээ. Төслийн эхний шатанд монгол орны өнцөг
булан бүрээс болон дэлхийн улс орнуудад амьдарч буй 22-40 насны залуус “Надад
шийдэл байна” сэдвээр эсээ бичиж оролцож байгаа. Тэгвэл өнөөдрөөс МУ-ын ерөнхий
сайд асан эрхмүүд болон улс төр, эдийн засаг, хэл шинжлэл, сэтгүүлзүйн ухааны
салбарын эрдэмтэн доктор, шинжээчээс бүрдсэн 11 гишүүнтэй баг оролцогдын эсээнд
үнэлэлт, дүгнэлт өгч эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

1,3 тэрбум төгрөгөөр барьсан дотуур байр ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Батноров суманд улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн дотуур байр барьж ашиглалтад орууллаа.
Нийт 1,3 тэрбум төгрөгөөр “ӨВМТХ” ХХК-ний барьсан гурван давхар шинэ
дотуур байр нь дотроо халуун хүйтэн устай, бие засах өрөөтэй, шинэ тоног
төхөөрөмж бүхий цайны газартай юм. 

 Хуучин дотуур байр нь анх 40 хүүхдийн
зориулалтаар баригдсан ч нөхцөл байдлаасаа шалтгаалан 90 хүүхэд суулгаж байж.
Харин байранд орж чадаагүй, сумын төвөөс хол зайд амьдардаг хүүхдүүд нь төрөл
садныхаа гэрт, зарим нь багшийндаа амьдардаг байжээ. Шинэ дотуур байр
ашиглалтад орсоноор Батноров сумын ерөнхий боловсролын сургуулийн 630 хүүхдийн
150 нь тохилог сууцанд амьдарч, сэтгэл хангалуун суралцах боломж бүрдлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2014 онд энэ мэт 45 дотуур байр ашиглалтад
оруулахаар ажиллаж байгаа юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, спорт заалны 147
барилга барьж ашиглалтад оруулах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл хийв



Өнгөрсөн долдугаар сарын
29-нд АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамтаар
саатуулахдаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мөнгө идсэн байж болзошгүй хэмээн
буруутгасан билээ.

Өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч
Ц.Баасандорж “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв. Тэрээр
“Үндэсний аудитын газар нь “Багануур” хувьцаат компани, “Нүүрс” хөтөлбөр
хэрэгжүүлж байгаа компанийн хооронд хийсэн тоо, хэмжээг өөрчилж, 29 мянгаар
зарагдсан нүүрсийг 39 мянган төгрөгөөр зарагдах ёстой байсан гэсэн нь хууль
зөрчиж байна. Үндэсний аудитын газар төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүгийн
үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргадаг байгууллага болохоос хоёр хуулийн
этгээдийн хооронд хийсэн гэрээн дээр тайлбар хийж, хүчин төгөлдөр, хүчин
төгөлдөр бус гэж тайлбар хийдэг байгууллага биш юм. Тэгээд ч гэрээнд шуудайлсан
жингээс тооцоо хийнэ гэж заасан байтал Аудит н.Ичинхорлоо нь воганоос ачуулсан
жингээс тооцоо хийнэ гэж 2-3 тэрбумын орчим төгрөгийн зөрүү гаргаад байна. Аудит
н.Ичинхорлоотой уулзахад “АТГ-аас ажилтныхаа дүгнэлтийг түүнд үзүүлж, үүнээс
зөрүүтэй дүгнэлт гаргаж болохгүй, та үүнээс өөр дүгнэлт гаргахгүй биз дээ. Өөр
дүгнэлт гаргавал танд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж АТГ-аас сануулж,
дарамталсан байдаг. Энэ бол хууль бус үйлдэл юм. АТГ нягтлан бодогчтой хамтарч
ажиллаж болохгүй. Мэргэжлийн хүн мэргэжлийн дүгнэлтээ гаргах ёстой. Аудитын
нягтлан бодогч нэг дүгнэлт гаргаж ирээд түүнийгээ шинжээчид харуулж байгаад
батлуулдаг, мөн АТГ нь аудитын газрын дүгнэлтийг харж, айлгаж байгаад хувийн
шинжээчийн байгууллагыг оруулаад батлуулдаг ийм практик тогтох юм бол Монгол
Улсад хэлмэгдэхгүй хүн гэж байхгүй” гэв. Мөн тэрээр АТГ-т худал
дүгнэлт гаргаж өгөөд байгаа албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагад өгсөн ч
хангалттай ажиллаж чадахгүй байна гэв.

Ц.Баасандорж өмгөөлөгч
Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нийт 40 өргөдөл, гомдол
гаргаад байгаа бөгөөд энэ сарын 29-нд Л.Гансүхийг батлан даалтад гаргах
хүсэлтээ дахин тавина гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрлийг 24-нөөс олгож эхэлнэ

Хайгуулын
тусгай зөвшөөрлийг энэ сарын 24-нээс эхэлж олгох болсон талаар Уул уурхайн сайд
Д.Ганхуяг, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд
мэдээлжээ.

Хайгуулын
тусгай зөвшөөрлийг олгохдоо солбицлоор олгох юм
байна. Энэ
тохиолдолд лиценз олголт өмнөх шигээ замбараагүй олгогдохгүй, ашигт малтмал
эрэх хайх, олборлох ашиглах үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй бүрэн
хяналттай болсон гэж тэд хэлсэн байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг солбицлоор
олгохдоо ил тод байдлыг хангах зорилгоор өргөдлийн дугаарыг мэдээллийн
технологийг ашиглаж, онлайнаар авах боломжийг бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчийг өвлийн горимд шилжүүлэв

Эрчим хүчний салбарын 2014 оны есдүгээр сарын
04-ний өдрийн Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөлгөөнөөр Монгол Улсын эрчим
хүчний нэгдсэн системийн 2014-2015 оны өвлийн их ачааллын горим ажиллагааг
хэлэлцэж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр батлуулан 5 системийн хэмжээнд
өнөөдрөөс эхлэн мөрдөн ажиллаж эхэллээ. Өвлийн их ачааллын горимыг 2014 оны 9
дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал
мөрдөн ажилладаг.

Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын
хүрээнд 444 үндсэн тоноглолд их засвар, 384 туслах тоноглолд их засварын ажил,
387 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажил, ТЗБАХ-ээр 270 ажил хийхээр
төлөвлөснөөс 2014 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их
засварын ажил, туслах тоноглолын их засварын ажил тус бүр 80 хувь хөрөнгө
оруулалтын ажил 60 хувь, ТЗБАХ-ний ажил 80 хувийн гүйцэтгэлтэй, салбарын
дүнгээр 75 хувийн биелэлтэй байна гэж Эрчим хүчний яамнаас
мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт үргэлжилж байна

Өвлийн
бэлтгэл хангах хүрээнд нийслэлийн хэмжээнд цахилгаан шугам сүлжээг засварлах
ажил ид үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр дараах газарт цагийн
хуваарийн дагуу цахилгааныг түр хязгаарлана.

Баянзүрх
дүүрэг

10.00-18.00
цагт 8-р хороо СБД 1-р хороо Идэр дээд сургууль, МУИС-ийн Худалдаа
үйлдвэрлэлийн сургууль, Багшийн коллеж, СЭДС, ЗГБН Захиргаа 9-р байр, ХААЯ, Гал
импекс компань болон тэр орчмоор

10.30-17.00
цагт. 16, 24, 5-р хорр Дандарын 2-3, ЦИС-ийн 1-3, Дөлийн 1-4, Эрдэнэтолгойн
1-6-р гудамж, Их Дарь –Эхийн 1, 2, 3, 6-р гудамж

Сүхбаатар
дүүрэг

10.30-17.00
цагт: 14, 19-р хороо Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК,
Хандгайтын 1, 2, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15,
Сургуулийн 44, 45-р гудамж, Шарга морьтын зуслан,

Чингэлтэй
дүүрэг

10.00-12.00
цагт: 4-р хороо 14, 15, 16, 16/1-р байр, ЗГБН Захиргаа, Дүрслэх урлагийн музей,
Худалдаа хөгжлийн банк болон тэр орчмоор,

Баянгол
дүүрэг

10.00-18.00
цагт: 4, 5-р хороо 10-р хороолол 46, 47, 47-2, 47-3, 49-5, 49-7, 201-р байр,
АОС-ууд, Форвард Моторс ХХК, Материал импекс, Эко констpакшны байрууд болон тэр
орчмоор,

Сонгинохайрхан
дүүрэг

10.00-18.00
цагт: 9, 7, 21-р хороо Малчины 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин
эцэс, Таширын ам, Монлаа 1-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3, 4, 5, 8, Ногоочины 3,
4, 5, Колонкын 2, 3-р гудамж болон тэр орчмоор,

Төв
аймаг

09.00-17.00
цагт: Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст сум, Өвөржанчивлан, Шохой, Цонжинболдог
чиглэлийн бүх хэрэглэгчид

09.00-18.00
цагт: Баянчандмань сумын 2-р хороо, Уурхайн байр, Оч зуслан, Гоо марал, Сүүж
амралт, Цагаан чулуут, Жаргалан сувилал, Дельта авто сервис, Гэмпил, Хотулла
ХХК, Нарандэлгэр, Ундрам сэд, Илт гоулд, Баян Өндөр инвест, Хааны хишиг
ХХК-иуд, Цагдаагийн 811-р анги болон тэр орчмоо

Categories
мэдээ нийгэм

Хятадад ял эдэлж буй Л.Байгальмааг 2015 онд эх оронд нь авчирна


Гадаад
хэргийн яамны Консулын газрын мэргэжилтэн Н.Өнөрмөнхийн хэлснээр Л.Байгальмааг Ялтан
солилцох гэрээний дагуу 2015 онд эх оронд нь авчрахаар болсон байна. Хятад улс таван
жилийн өмнө Л.Байгальмаад хар тамхины хэргээр бүх насаар нь хорих ял оноосон ч хөнгөрүүлж,
25 жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүнийг эх оронд нь шилжүүлэн авчирч, ялыг нь Монголд
эдлүүлнэ гэдгийг албаныхан хэлж байсан билээ. Хятад улсад хар тамхины хэргээр ял
эдэлж байгаа хүнийг шилжүүлэх тухай хуулийн заалт байдаггүй ч манай улсын хууль
хяналтынхан Л.Байгалмааг бусдын золиос болсон гэж үзэж байгаа аж.

Тэрээр
нэг бус удаа хар тамхи, мансууруулах бодис хил дамнуулан тээвэрлэдэг байсан бөгөөд
Малайзаас Хятад руу 204 грамм героин тээвэрлэж хил давах үед нь Хятадын гаалийнхан
баривчилснаар ийнхүү ял эдэлж байгаа. Хэдийгээр түүнд ял оноосон ч БНХАУ-ын шүүх
уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж, түүний явсан маршрутыг тодорхой болгосон байдаг.
Тэрээр Энэтхэг, Балба, Бангладеш, Зүүн Өмнөд Ази, Колумб улс дамжин хар тамхи зөөвөрлөснийг
тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Л.Байгальмаа Бээжингийн эмэгтэйчүүдийн хориход таван
жилийн ялыг биечлэн эдлээд байгаа аж. 

Мэдээ.мн

Categories
мэдээ нийгэм

Айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалтыг өнөөдрөөс өгнө

“Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн зуны урсгал засварын ажил дуусч, нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах ажил өнөөдрөөс эхэлж байна. Маргааш орой гэхэд дулаанаар хангах ажил бүрэн дуусна гэдгийг албаныхан хэлэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Энхтайваны гүүрнээс Улсын драмын эрдмийн театр хүртэлх шугамын ажил бүрэн дуусаагүй байгаа тул тухайн шугамаас бусад шугамд халаалт өгөхөд бэлэн байгаа юм байна. Харин аж ахуйн нэгжийн дулааныг төлөвлөгөө ёсоор 10 дугаар сарын 01 гэхэд өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт 54 хүн тарваган тахлаар өвчилжээ

Өвөрхангай аймагт тарваган тахлын нэгдүгээр зэргийн хавьталтай 54 хүн бүртгэгдсэн байна.  Мөн тус аймгийн Сант сумын нэгдүгээр багийн 15 настай С.Мягмарсүрэн тарваган тахлаар өвчилжээ. Гэхдээ мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр Сант сум нь тахлын голомтгүй бөгөөд гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулжээ. Үүнээс болж хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Хүүгийн бие одоогоор сайжирч байгаа аж. 

Одоогийн байдлаар Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгалийн голомтот халдварт өвчин судлал зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг авч байгаа юм байна.