Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Тэд өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү хэлэлцэгдлээ. Түүний өмгөөлөгч Г.Батбаяр энэ үеэр “Бид дээд шүүхэд дахин гомдол гаргана” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Дулаалгын аяны нээлттэй өдөрлөг болно

Гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, гэр орноо дулаалж, дулааны алдагдлыг багасгах зөв дадлыг хэвшүүлэх зорилготой дулаалгын аяны Сүхбаатар дүүргийн өдөрлөг энэ сарын 19-ний өдөр 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гал унтраах 034 дүгээр ангийн урд талбайд болно.

Энэхүү өдөрлөгөөр иргэдэд гэр орноо хэрхэн дулаалах, хүйтнийг хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай давах талаар сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна бүрэн шаталттай, утаагүй зуух үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагууд, гадна, дотор, дээврийн дулаалга хийдэг байгууллагууд, сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи /шалны халаалт, нар, салхины эх үүсвэрээр дулаан гаргагч/ -ийг танилцуулах юм.

Иргэд гэр, орон сууцаа дулаалж, түлш бага түлэх нь агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулж буй юм.

Мөн өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас харж хандах хүнгүй өндөр настан, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 600 айл өрхөд гэрийн хаалганы дулаалга, 200 айл өрхөд гэрийн хаяавчны дулаалгыг тус тус олгох юм.

Аян 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хороо тус бүр нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулж иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

Шүүх эмнэлгээс алга болсон цогцсыг олжээ

Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс цогцос алга болсон хэрэг энэ сарын 8-нд гарчээ. Хан-Уул дүүргийн иргэн Г сураггүй алга болоод байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн 10-нд нас барсныг тогтоон гэрийнхэнд нь мэдэгдэн цогцос таниулах арга хэмжээ авч, цогцсыг нь шүүх эмнэлгийн хэлтэст шилжүүлсэн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г-г архины хордлогонд орж нас барсан болохыг тогтоосноор өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулахаар шүүх эмнэлгийн хэлтэст очжээ. Гэтэл ажилтнууд нь цогцос муудаж үнэр ороод танигдахааргүй болсон гээд харуулаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн гарыг нь хараад Г-ын цогцос биш гэдгийг мэджээ. Ингээд Хууль зүйн яамнаас дарга нар ирж цогцос хайх шуурхай хэсэг гарган цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Маргаашийн 18.00 цагийн орчим талийгаачийн цогцос олдсон тухай ар гэрийнхэнд нь дуулгасан ч яагаад ийм зүйл болсон талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд хоорондоо 61-ийн гармын хавьцаагаас авчирсан тухайгаа ярилцаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Явуулын хөдөлмөрийн бирж” Дамбадаржаад ажиллана

Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж ажил идэвхтэй хайж буй иргэдэд хүрч ажиллах зорилготойгоор “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийг ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл тэрхүү ажлын үргэлжлэл болгож өнөөдөр, маргааш Дамбадаржаад тус хөдөлмөрийн биржийг ажиллуулахаар болжээ.

Энэхүү ажлын хүрээнд одоогийн байдлаар 480 гаруй ажил хайгч бүртгүүлээд байна. Тэдний 250 гаруй нь шууд ажлын байранд зуучлагдаад байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ажиа гэгээнд “Алтангадас” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ажиа
гэгээнийг хүлээн авч “Алтангадас” одон гардууллаа. Ажиа гэгээн “Хүүхдийн цусны
эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг ашиглалтад оруулан хүмүүнлэгийн үйлсэд гар бие
оролцож, сайн үйлс бүтээсээр байгаа билээ.

Энэ үеэр Ажиа гэгээнтэн “Төр миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж байгаад
талархаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хичээл зүтгэл бус нийт монголчуудын
хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм
” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Кёкүтенхо Н.Цэвэгням 40 нас хүрлээ

Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад сэкиторич, гавьяат тамирчин Кёкүтенхо Нямжавын Цэвэгнямын 40 насны төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Монголын анхны алтан хараацайнуудын нэг тэрээр 1974 оны есдүгээр сарын 13-нд Налайх дүүрэгт мэндэлжээ. 1992 оны Харү башёгоос эхлэн барилдаж, дөрвөн жилийн дараа жюүрёо зиндаанд дэвшсэн байдаг. Сүмод барилдах хугацаандаа 2002 оны нэгдүгээр сард комүсүби, 2003 оны долдугаар сард сэкивакэ цол хүртсэн юм. Түүнчлэн 2011 онд 37 насандаа макүүчи /дээд/ зиндаанд түрүүлснээр 90 жилийн турш гараагүй түүхийн амжилтын эзэн болсон. Түүний төрсөн өдрөөр Монголын сүмоч Кёкүшүхо, Кайсэй нар Н.Цэвэгнямын нүүрэнд амтат бялуу нялсан нь баяр дээр баяр болсон нь лавтай. Ямартай ч ахмад сүмочийн 40 насны төрсөн өдөр нижгэр болж, сүмочид багагүй наргижээ.   

Categories
мэдээ нийгэм

Жилд дунджаар 10 гаруй хүмүүжигч нас бардаг

Манай улсад хорих ангид ял эдлэж буй хүмүүсээс жилд дунджаар 10 гаруй нь өвчнөөр таалал төгсдөг гэсэн судалгаа гарчээ. Одоогоор 2500 хоригдол эмчийн хяналтад тогтмол байдаг. 

ШШГЕГ-аас “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өчиг­дөр мэргэжилтнүүдийн дунд өрнүүллээ. Өмнөх жилүүдэд хорих ангийн 300 орчим хоригдол өлсгөлөн зарласан судалгаа байдаг. Өлсгөлөн зарлах үед тэдний эрүүл мэндэд нь эрсдэл үүсэхэд хэн ямар эрхзүйн үндэслэл, актаар албадан эмчилгээ хийх зохицуулалт тодорхойгүй байдаг ч одоогоор өлсгөлөн зарлаад байгаа хоригдол байхаа больсон” гэлээ.  

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян эхэллээ

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аяныг зохион байгуулж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд, саун, алжаал тайлах төвүүдэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг тус тун хангуулахад тус аяны гол зорилго оршиж байгаа юм.

“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян Баянзүрх дүүрэгт ирэх сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, архи тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлэхээр болсон байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг хангах, эрүүл зөв амьдралын хэв загварыг нийтэд сурталчлан таниулж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн сая төгрөгийн урамшуулал олгоно

Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит Монголын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэл тогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал удахгүй болно. Энэ жилийн “Хүрэл тогоот 2014” эрдэм шинжилгээний бага хурал зургаан чиглэлээр явагдана. Тодруулбал,

Геологи, газар зүй -2014 оны 10 сарын 17

· Нийгмийн ухаан- 2014 оны 10 сарын 18

· Техник технологи- 2014 оны 10 сарын 24

· Байгалийн ухаан-2014 оны 10 сарын 25

· Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31

 · Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1 – нд болохоор товлогджээ.

Энэхүү хурлыг Монголын залуу Эрдэмтдийн холбооноос Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академитай хамтран зохион байгуулж буй юм.  Тус бага хурал нь салбар бүрээс хоёр шилдэг эрдэмтэн судлаачийг шалгаруулан нийт 12 хүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн урамшууллыг олгоно.

Categories
мэдээ нийгэм

Хоригдлуудыг үргэлжлүүлэн хайж байна

ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас
энэ сарын 3-4-нд шилжих шөнө хоёр сэжигтэн оргосон. Сэжигтнүүд оргосноос
хойш 12 хоног өнгөрөөд байгаа хэдий ч өдийг хүртэл олоогүй хэвээр
байгаа юм. 

Сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар 22-23 настай бөгөөд хулгайн
болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан  бөгөөд  тэдэнтэй
холбоотой  баттай мэдээлэл өгөх болон барьж өгсөн иргэнд нэг сая
төгрөгийн шагнал өгнө гэж ШШГЕГ-аас мэдэгдээд байгаа билээ.