Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газар өмчлөх иргэдийн өргөдлийг авч эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сүхбаатар,
Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар
олгохоор шийдвэрлэсэн.  2013 оны долдугаар сарын байдлаар 26 байршилд
нийт  47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх
боломжтой гэсэн судалгаа гарчээ.

ж
Харин зуслангийн газар өмчлүүлэхдээ ойн болон усны сан бүхий газар, тусгай
хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар
эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ёстой. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2014 оны
зургадугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн таван байршлын хаягийн зургийг батлуулж, эхний ээлжинд
 Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн  Ар хустай,
Цолмон, Цээний аманд дугаарлалт, хаягжилт хийсэн байна. Хаягжилт хийсэн эдгээр
газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн
аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд
өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.  Зуслангийн газар өмчлөх
хүсэлтэй иргэд өргөдөл, дараахь шаардлагатай материалыг Сүхбаатар, Чингэлтэй
дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгнө.

ж
-Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх

ө
-Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

ө
-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/

ө
-Газрын кадастрын зураг

ө
-Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай.

б
Харин иргэдэд гэр бүлийн зориулалтаар олгож буй 52 байршилд газар өмчилсөн 
болон  өмнө нь 0,7 га газраа өмчилсөн  иргэд зуслангийн газар давхар
өмчлөх боломжгүй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван бөхөөс допинг илэрсэн бололтой

Үндэсний их баяр наадмын дараа шөвгөрсөн бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн допингийн хяналтын төв лабораторид явуулдаг билээ. 

Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн  шинжилгээний хариу саяхан ирээд байгаа гэнэ. Ямартай ч өнөө жилийн таваас дээш давсан бөхчүүдээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон тухай эх сурвалж өгүүлэв. Хэн гэдэг ямар цолтой бөх сэргээш хэрэглэсэн гэдэг нь харин нууц байгаа юм. Монголын үндэсний олимпийн хорооноос шинжилгээний хариуг Үндэсний бөхийн холбоонд ирүүлээгүй байгаа аж. Өнөө жилийн баяр наад¬маар аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын начин цолны босго алхсан бол улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага цолонд хүрсэн. Тэгвэл улсын начин Ш.Жаргалсайхан улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарыг дараалан орхисоор үзүүр түрүүнд үлдэж улсын харцага Н.Батсуурьт унаснаар улсын гарьд цол хүртсэн билээ. Харин өнөө жилийн Төрийн их баяр наадамд ес даван түрүүлсэн улсын харцага Намсрайжавын хүү Батсуурь улсын арслан цол хүртсэн. Шинэ улсын цолтнуудаас хэн нь сэргээш хэрэглэсэн бол гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Үндэсний бөхийн холбоонд допингийн хариу ирсний дараа удахгүй зарласнаар хэн хэн гэдэг бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь тодорхой болох юм.  

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Цагийн ажил өдөрлөг болно

Өнөөдөр12.00 цагаас “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд “Цагийн ажил” өдөрлөг зохион байгуулагдах бол “Явуулын хөдөлмөрийн бирж” СБД-ийн 15-р хороонд ажиллах юм байна. 

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн төв биржээс өнгөрсөн хугацаанд цагийн ажил хөдөлмөрийн яармагуудыг зохион байгуулж байна. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт СУИС-ийн урд талбайд оюутнуудад зориулагдсан “Явуулын хөдөлмөрийн бирж” ажиллаж 480 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 250 нь ажлын байранд шууд зуучлагдсан байна. Тэгвэл өнөөдөр 12.00 цагаас “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд “Цагийн ажил” өдөрлөг зохион байгуулагдах бол өнөөдөр“Явуулын хөдөлмөрийн бирж” СБД-ийн 15 дугаар хороонд ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт Ухаа-I” хорооллын 547 айл гэрчилгээгээ авчээ

“Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас  Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци  хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдаж буй юм байна.

Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын 3 хоногт багтаан Хан-Уул дүүргийн  эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж,  улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж байгаа аж.

Төрийн орон сууцны корпорациас тус хорооллын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахын тулд өдөрт 70-80 иргэдийн материалыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаагчин туулай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 17. Буд гариг. Билгийн тооллын 24. Хэрцгий охин одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6.42 цагт мандаж 19.06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай ханд. Эл өдөр эм, эмнэлгийн үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал  үйлдэх, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Хүнд, онц хүнд гэмт хэргүүдийг шийдвэрлэжээ

Төв аймгийн Прокурорын газраас он дамжсан, удааширсан ээдрээ төвөгтэй хүнд, онц хүнд  хэргүүдийг шийдвэрлэхэд онцгой анхааран ажилласнаар хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж байна. Тухайлбал, Төв аймгийн Баян -Өнжүүл сумын нутаг Хонхорууд гэх газар 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний хэвлийн тус газар хүнд гэмтэл учруулан санаатай алсан Т.Бат-Өлзийд холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сум дундын 23 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдаанаар хэргийг 2014 оны есдүгээр сарын 10-ны өдөр  хянан хэлэлцээд шүүгдэгч  Т.Бат-Өлзийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Лүн сумын нутаг “Адуун чулуу” гэх газар 2013 оны 10 дугаар сарын 12-ны шөнө  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 47-84 УНА улсын дугаартай Хонда Фит  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад  замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож  иргэн Г-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, Г, З. нарын  амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн Д.Энхбаярт холбогдох хэрэгт   прокурорын газраас эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 23 дугаар шүүх эрүүгийн анхан шатны  шүүх хуралдаанаар  хэлэлцээд Д.Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчиж хоёр хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хасч, таван жил зургаан сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Мөн тус аймгийн Заамар сумын нутагт 2012 оны 09 сарын 07-ны өдөр  иргэн О-той архидан согтуурсны улмаас маргалдан түүний цээжин тус газар хутгалж  санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон Н.Цэрэнпэлжээд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, Дэлгэрхаан сумын төвд 2013 оны 09 сарын 10-нд иргэн Т-г зодож санаатай алсан хэрэгт холбогдсон О.Атарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,

 2014 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Төв аймгийн Цээл сумын 5 дугаар баг “Хүүлэй хаан” гэх газарт оршин суух Д-г танхайн сэдэлттэйгээр, санаатайгаар хутгалж алсан гэмт хэрэгт холбогдсон Р.Олзвойд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулан, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь  хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн маргааш болно

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг маргааш 00.09 цагаас Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Улаанбаатар хот 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авдаг болох томоохон зорилтыг тавьсан. Энэхүү зорилтод хүрэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг зөвлөгөөний үеэр оролцогчдод танилцуулна. Мөн нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг төрийн байгууллагын ажилтай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ. Энэ үеэр цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөх юм. Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Өлзийсайханыг хууль бусаар ажлаас нь халжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Шаамар сумын Дулаанхан тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханыг 24 цагийн бүлэг ажиллуулсаных нь төлөө хууль бусаар ажлаас нь халжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөр С.Өлзийсайхан хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. “Манай тосгоны хувьд цэцэрлэгийн насны 227 хүүхэд байдгаас 186 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Хүүхдүүдийг цэцэрлэгт аль болох түлхүү хамруулах болон эцэг эхчүүдийн санал хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, Шаамар сумын засаг дарга, Шаамар сумын ИТХ-д хандан зөвшөөрлийг авснаар 2013 оны хоёрдугаар сарын 20-оос эхлэн 30 гаруй хүүхэдтэй 24 цагийн бүлгийг нээн ажилуулж олон эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ санаа зовох зүйлгүй ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Гэтэл  Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Чи дур мэдэн  24 цагийн бүлэг нээн ажилууллаа” гэж янз бүрийн хуулиар нотлогдоогүй шалтаан тоочин басамжлан доромжилж монголын ирээдүйн нэг хэсэг болсон Дулаанхан тосгоны бяцхан үрсэд хатуу сэтгэл гаргаж байгаад туйлын их харамсаж байна” хэмээн тэрээр ярьлаа. 24 цагийг бүлэг нээн ажиллуулж өр авлага үүсгэсэн шалтгаанаар ажлаас халах шийдвэр гаргасан юм байна. Энд хүүхдийн хоолны зардлын асуудал хөндөгдөөд байгаа юм. Өдрийн бүлгийн хоолны зардал 1650 төгрөг байдаг. 24 цагийг бүлгийн хүүхдийн хоолны зардал хоногт 2400 төгрөг аж. Эндээс тодорхой хэмжээний өр авлага үүссэн ч улсад болоод аж ахуйн нэгж хувь хүмүүст хохирол учруулалгүй өр авлагыг бүрэн дуусгасан байна. Гэтэл  Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат эрх мэдлээрээ далайлган түүнийг ажлаас халжээ. 

Categories
мэдээ нийгэм

547 өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчээ

“Буянт-ухаа 1” хороололд захиалга өгсөн 1764 өрхөөс өнөөдрийн байдлаар 713 иргэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний материалаа бүрдүүлэн өгчээ. Тэдний  547 иргэний гэрчилгээ гарч, Төрийн орон сууцны корпораци  хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний материал Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст судлагдаж байна.

Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын гурван хоногт багтаан Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж байгаа аж. Харин Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс материалыг ажлын 14 хоногт багтаан судалж, гэрчилгээг гаргаж  байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэх хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн барихаар жагсав

Чингисийн талбайд “Гал Үндэстэн” холбоо, Гол нууруудын нэгдсэн холбоо болон бусад төрийн бус байгууллагууд оролцсон тайван жагсаал болж байна. Жагсагчид нэг жилийн өмнөх яг энэ өдөр баримчлагдсан  Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг Монгол улсын ерөнхийлөгч ивээлдээ авч, өршөөл үзүүлээч гэсэн хүсэлтийг хүргэх зорилготой ийнхүү жагсаж буй аж. Мөн тэр өдрийг Монголын ард түмэнд эргэн сануулах, мартуулахгүй байх зорилготойгоор жагсаж буй юм байна.

Ц.Мөнхбаяр нь  “Урт нэрт” хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгагдсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэж, Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6.1 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, М.Мөнхболдод нэг жилийн хорих ял тус тус оноосон байдаг. Тэд анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял сонсоод давж заалдах дээрээ ийн буураад байсан юм. Дээд шүүхээс тэдэнд холбогдох хэргийг дахин хянан үзээд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

-Г.УЯНГА: Ц.МӨНХБАЯР БОЛ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ДАРХЛАА БОЛСОН  ХҮН

Аливаа зүйл дархлаагүй болчихвол удаан оршиж чадахгүй. Ц.Мөнхбаяр бол Монголын дархлаа болон ажиллаж чадсан. Байгаль орчин, улс орны бүрэн бүтэн байдлын төлөө хамгийн их санаа зовж байсан хүн. Харамсалтай нь ийм дархлаа болсон хүмүүсээ устгаж нугачин дарах үйлдлийг хийж байна. Гэвч бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Тэр гурвыг удахгүй суллагдана гэдэгт итгэлтэй байна.