Categories
мэдээ нийгэм

Монголын уран бүтээлчид Японд тоглолтоо хийнэ

Монгол,
Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ  сарын 23-нд болно.
Уг ойг тохиолдуулан Улаанбаатар хотод гаргасан Монгол, Япон бичгийн уран
татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн  арваннэгдүгээр
сард Японд дэлгэгдэх аж.  Мөн Японы нэрт зураач Ш.Шикандайгийн уран
бүтээлийн үзэсгэлэн наймдугаар сард Улаанбаатарт гарсан бол аравдугаар
сард Монголын 20 зураач Японд очиж “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аялалд
оролцох бөгөөд тэд Фүжи уулыг тал талаас нь харан зурж, үзэсгэлэн гаргах юм.

40
жилийн ойд зориулсан гол арга хэмжээ нь “Билгүүн ундарга”
төвийн жүжигчдийн Японд хийх тоглолт юм. МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын
удирдсан уран бүтээлчид Японы Урлагийн их наадмын нээлтийн арга хэмжээнд уригдсан
юм. Тэд ирэх сарын нэгэнд Японы Үндэсний төв театрт, 2-15-нд Яманаши, Шизүока,
Ойта, Токүшима муж, Изү-Санно хотод тоглоно. Манай жүжигчдийн бүрэлдэхүүнд
“Домог”, “Увертюра” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин
Д.Энхгэрэл, Д.Баярбат, нугараач Г.Нямгэрэл нар багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталжээ

Монгол-ОХУ-ын
иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан
шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг Засгийн газар өчигдрийн
хуралдаанаараа баталсан байна. Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай
болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн
газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг
Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн
дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр үсэг
зурсан билээ.

Хэлэлцээрийн
дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй
хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой. Харин хууль бусаар оршин сууж
байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль
тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн
өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан юм.

Шаардлагатай
дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30
хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Соната 8” автомашинд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

“Хьюндэй моторс” компани 2014
оны есдүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр
“Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн
утгатай сурталчилгааг олон нийтэд түгээжээ. 
Автомашины улсын дугаараар хязгаарладаг замын хөдөлгөөний зохицуулалт нь
НИТХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах
зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай “4/14 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг
даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “ Улаанбаатар хотын автозамын хэт
ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  А/532 дугаар
захирамжийн хүрээнд хэрэгжүүлсэн зохицуулалт юм.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх тогтоол, захирамжид заасанчлан “Нийтийн
тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси,
тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон /түргэн, цагдаа, онцгой байдал,
шуурхай алба/  тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалт хамаарахгүй” гэснээс
бусад тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтын зохицуулалт тэгш үйлчилдэг
зарчимтай. Энэхүү шийдвэрийг нийслэл дэх төрийн болон төрийн бус байгууллага,
аж ахуй нэгж, хөдөө орон нутгийн аль ч төрлийн тээврийн хэрэгсэлд үйлчилдэг,
нийтээр дагаж мөрддөг.
Гэтэл “Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж
буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан,
олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд
харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга
өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр
мэдэгдье гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас
мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Монголын электро бүжгийн холбооны тэмцээн болно

“Монголын
электро бүжгийн холбоо”-ны таван дахь удаагийн улсын аварга шалгаруулах
“Vertifigt Mongolia” тэмцээнийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Уг бүжгийн тэмцээнд түрүүлсэн
оролцогч нь олон улсын “Vertifigt World Championship”-д Монгол улсаа төлөөлөн
оролцох юм байна. Энэ нь электро бүжигчдийн уралдаан
бөгөөд амжилттай оролцсон бүжигчин тусгай нэршил, цолтой
болдог аж. Энэхүү тэмцээн энэ сарын 20-нд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд “Ухаалаг автобус”-аар зорчино

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  өчигдөр “Ухаалаг автобус” төсөл
хэрэгжүүлэгчээр шалгарсан Солонгос-Монголын хамтарсан “Дата карт консерциум”
компанийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлэх энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн иргэд ирэх
дөрөвдүгээр сараас “Ухаалаг автобус” –аар зорчиж эхлэхээр болж байгаа аж.

Уг төсөл нь хоорондоо уялдаа холбоо бүхий BMS /Нийтийн
тээврийн хяналт, удирдлагын систем/, BIS /Мэдээллэх систем/, AFC /Автомат
төлбөр хураалтын систем/ гэсэн гурван дэд төслүүдээс бүрдэнэ.

  1. Нийтийн
    тээврийн хяналт, удирдлагын систем нь автобусны байршил болон бүх үйл
    хөдлөлийг тухайн цагт шууд мэдээд зогсохгүй автобусны хөдөлгөөнийг бүрэн
    хянаж, удирдах, хот даяар нэгдсэн удирдлагаар хангах мөн автобусны чиглэл,
    маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой төлөвлөх систем юм.
  2. Автомат
    төлбөр хураалтын системээр цахим
    картаар автобусны төлбөр хийх, тэдгээрийг хуваарилах бүртгэл хяналтыг
    сайжруулах аж. Ингэснээр зорчигч
    иргэд цахим картыг автобусны урд талын орох хаалганд байрлах карт уншигч
    төхөөрөмжинд уншуулж зорчих боломжтой болно.
  3. Тэгвэл
    BIS буюу мэдээллэх систем нь зорчигчдод мэдээллийн бүхий л хэрэгслийг
    ашиглан автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангах
    систем юм.

Б.Батсайхан

Categories
мэдээ нийгэм

Намрын ногоон өдрүүд энэ сарын 20-ноос эхэлнэ

Уламжлал болсон “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2014” нэгдсэн үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-26-нд “Дүнжингарав” худалдааны төвд болох гэж байна. 

Тус өдөрлөг нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох  зорилготой юм.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2014” өдөрлөг гурван үндсэн хэсгээс бүрдэх аж.

Үүнд: 

“ЭРҮҮЛ ХҮНС-2014” ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА,

“АЛТАН НАМАР-2014” ШИНЭ УРГАЦЫН БАЯР

 “ШИЛМЭЛ МАЛ -2014” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Categories
мэдээ нийгэм

Хур бороо орж, шороон шуурга шуурна

Ойрын өдрүүдэд манай орны ихэнх нутгаар хур бороо орж, хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Баруун аймгийн ихэнх нутгаар өнөө маргааштаа, 21-нд нутгийн зүүн хэсэг буюу Завхан, Говь-Алтай аймгийн зарим хэсгээр хур тунадас орох аж. Эдгээр өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Увс зэрэг  уулархаг нутгаарнойтон цас хаялж, шөнөдөө 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаантай байх юм. Баруун бүсийн нутгаар 19-20-ны өдрүүдэд салхи өмнөөсөө хойш 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Харин эдгээр өдрүүдэд Алтайнөвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 

Төвийн нутаг буюу Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр зэрэг аймгуудад өнөөдрөөс 21-ний өдрийг хүртэл хур бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ.Салхи 20-21-нд зарим газраар өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын хоногт дулаан байна. Ялангуяа 19-20-нд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан. Харин 20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ. Өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Зүүн гурван аймаг болон Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг говийн аймгуудаар 18-22-ны өдрийг хүртэл бороотой байх юм. Говийн аймгуудад эдгээр өдрүүдэд 20-29 градусын дулаантай байх бол зүүн зүгийн аймгуудад шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-20 градусын дулаантай байх нь. Зүүн аймгийн зарим газраар 18-нд салхи баруунаас 12-14 м/с, 21-22нд өмнөөс баруун хойш эргэж 16-18 м/с хүрч ширүүсэн шороогоор шуурна. 

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн явц, үр дүнг үнэлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний  хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хагас жилийн биелэлтэнд хяналт-шинжилгээ үнэлгээг хийх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн ажилтнууд 21 аймаг есөн дүүргийн  Хөдөлмөрийн хэлтсүүдэд ажиллаж байна.

  Уг үнэлгээгээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн удирдлага бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хөтөлбөрийн үндсэн болон туслах шалгуур үзүүлэлтүүд, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад оролцогчийн нийгмийн түншлэгч байгууллага болон олон нийтийн оролцоо, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ, ил тод нээлттэй байдал, Хөдөлмөрийн хэлтсүүдийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн хяналт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа нийтлэг дутагдал бэрхшээл, ололттой талууд, хөтөлбөрийг цаашид тогтвортой байдлыг хангах хүчин зүйлүүдийг тодорхойлох, үйл  ажиллагааг сайжруулах саналууд зэргийг судлан үнэлэхээс гадна хөтөлбөр хэрэгжиж байгаа орон нутагт гарсан шинэ санаа, санаачлага, алдаа дутагдал, зөрчил, ажлын арга барил, бусдад туршлага болохуйц зүйлсийг судлах буюу  хөтөлбөр хэрэгжиж буй газар дээр нь очиж бодит хэрэгжилттэй нь танилцаж байгаа юм байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд ирүүлсэн төслүүдийг нээлттэй ил тод зарлаж шалгаруулсан байдал, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд байнгын ажлын байр бий болсон эсэх зэрэгт ч мөн үнэлгээ хийх ажээ. 

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн цөөнх “Тэгш эрх, бахархлын өдөр”-ийг маргааш тэмдэглэнэ

ЛГБТ гэдэг товчилсон үгийг задалбал лесбиян, гей, бисексуал, трансжендер гэсэн утгыг илэрхийлдэг. Бэлгийн цөөнхүүд хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж буй “ЛГБТ Тэгш эрх, бахархлын өдрүүд”–ийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийнхэнд хандлаа. ЛГБТ төв энэ талаар үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны байгууллага бөгөөд өнгөрсөн жилээс эхэлж бэлгийн цөөнх хүмүүсийг нийгэмд илүү таниулж, дуу хоолойгоо хүргэх үүднээс дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг энэ өдрийг манай улсад тэмдэглэж эхэлжээ. Тухайн өдрүүдэд бэлгийн цөөнх хүмүүсийг ямарваа нэгэн байдлаар  ялгаварлан гадуурхахгүй байх, тэднийг тэгш эрхтэй болохыг зарлах зэрэг  олон үйл ажиллагаа явагдах юм байна. “ЛГБТ Тэгш эрх бахархлын өдрийн” нээлт маргааш 19 цагаас Гламур галлерейд болно.

ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Н.Анараа “Монгол улс нь ижил хүйсийн харилцааг 1986 он хүртэл гэмт хэрэгт тооцдог байсан бол 2000 оноос эхлэн ЛГБТ хүмүүсийн шууд болон дам ажилладаг төрийн бус байгууллагууд нээгдсэнээр энэ талаарх хүмүүсийн бодол бага ч гэсэн өөрчлөгдсөн. Гэсэн хэдий ч өнөөдөр ЛГБТ хүмүүс гэмт хэргийн золиос болсон хэвээр л байна.  Төрөөс ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн хууль удахгүй батлагдана гэдэгт итгэж байна, ЛГБТ хүмүүс бусадтай л адил хүн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг хүчтэй сэгсрэх аюултай!

Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд  шинэ гэмтэл тохиолддог болод
байна. Уг хам шинж нь
хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэрсэнээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд
хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний
төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ.

Яагаад уг гэмтэл үүсдэг вэ?

Бага насны, ялангуяа таваас доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрсэнээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж
болзошгүй юм. Учир нь Нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул
тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг,
зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж
цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр
бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Тархины усжилт хүүхдийг
хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж
эмч нар үздэг.

Эцэг эхчүүд, хүүхэд асрамжлагчид:

Нярай хүүхдийн уйлж
буй шалтгааныг мэддэггүйгээс

Хүүхдийг аргадаж
тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас

Өөрсдөө сэтгэл
санааны дарамттай тул уйлж буй хүүхдээс түэгшээснээс хүүхдээ сэгсчдэг.

Үр дагавар:

Тархинд цус харвах

Нүдний торлог бүрхэвчинд
цус харвах

Нунасны гэмтэл/
саажилт

Татаж унадаг болох

Сохрох

Ясны бэртэл

Хэл яриа болон
анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох

Анхаар:

Тухайн өдөр таны
хувьд хүнд хэцүү өдөр байсан ч

Та их ядарсан ч

Шөнө орой хүүхэд
чинь уйлж байсан ч

Хүүхэд чинь хоолоо идэхгүй ч

Бүх зүйлс бүтэлгүй
мэт байсан ч

Санагтун:

Бага насны хүүхдийг
дээшээ шидэж тоглох

Хүүхдээ мөрөн
дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай

5-аас доош насны хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй

Нярай хүүхдийг
тэврэхдээ, түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж бай

Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт: уг хам
шинжийн тухай ярьж, хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ
гэдгийг ойлгуул.

ХҮҮХЭД УЙЛААД БАЙВАЛ:

Хүүхдэд ямар нэгэн

Хэрэгцээ, зовиур
байгаа эсэхийг шалгаж тусал

Хүүхдэд угж, хөхийг
нь өг.

Хүүхдийг тэвэрч
бүүвэйл.

Хүүхдэд дуу дуулж,
намуун ая тавьж өг.

Салхинд гарга.

Хүүхдээ тэргэнд
хэвтүүлж зөөлөн хөдөлгө.

Хүүхдийг оронд нь
хэвтүүлээд өөрөө өөр өрөөнд орж, тайвшрахын тулд 1 удаа гүн амьсгал.

Нүдээ аниад, хэдхэн
минут хөдөлгөөнгүй тайван суухыг хичээ.

Найз нөхөд,
хамаатан садан, хөршөө дуудаад өөрөө түр зуур амрахыг бод.

Насан
туршдаа харамсахгүйн тулд хүүхдээ сайн халамжлах хэрэгтэй. Мөн хүүхдийг чинь
асарч хардаг хүнд хүүхдийг СЭГСРЭХ АЮУЛТАЙ
гэдгийг ойлгуул!

ЭХЭМҮТ-ийн
а
хлах
сувилагч: С. Дуламжав, сувилагч: Б. Мөнхзаяа