Categories
мэдээ нийгэм

Гэмтэж бэртсэн таван хүүхэд тутмын нэг нь эмнэлэгийн тусламж авч чадалгүй энддэг


Бага
насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй
холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх
арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа. Түүнчлэн,
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан “Хүүхдийг осол гэмтлээс
сэргийлэх үндэсний стратеги (2014-2016)”-д тусгагдсан чиг үүргийнхээ дагуу
тодорхой ажлууд хэрэгжүүлэхийг яам, агентлаг, нийслэл, нутгийн захиргааны
байгууллагуудад үүрэг болголоо.

Төрөөс
явуулсан бодлогын үр дүнд 2000 оноос хойш 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл
тогтвортой буурсан ч Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Сүхбаатар, Баян-Өлгий,
Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудад улсын дунджаас өндөр байна. Нийслэлд 160
мянган өрх тус бүр жилд 5 тонн нүүрс түлж, 60 хувь нь гэртээ тамхи татдаг бол
хөдөөгийн өрхийн дөнгөж 17% нь ундны цэвэр усны эх үүсвэртэй байгаа нь хүүхдийн
өвчлөлийн анхдагч шалтгаан болж байна. Хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааны
2-рт ахуйн осол, золгүй тохиолдол орж, гэмтэж бэртсэн 5 хүүхэд тутмын нэг нь
эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна.

Энэ
мэтчилэн судалгаа, дүнгээс харахад ахуйн зөв дадал зуршил болон нийгмийн
хариуцлагаас хүүхдийн эрүүл мэнд, эндэгдлийн түвшин хамаарах хандлага байгаа
тул хүүхдийг асран хамгаалах чиглэлээр ухуулга, мэдээллийн ажлыг өргөжүүлэх
шаардлагатай юм. Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс
саяхан баталсан “Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги”
бодлогын баримт бичигт энэ чиглэлээр ажил хэрэгжүүлэх салбар дундын хамтын
ажиллагааг зохицуулж өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томиллоо

Засгийн газрын
хуралдаанаар Хууль зүйн дэд сайдаар
Ц.Уугангэрэлийг томиллоо. Тэрбээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч
мэргэжлээр төгсч, цагдаа, тагнуулын байгууллагад удирдах алба хашиж ирсэн
туршлагатай. Хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Багш хүүхдүүдийн хөлийг скочдоогүй” гэв




Энэ сарын эхээр
“Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдийнхээ ам,  хөлийг скочидсон” гэх мэдээлэл хэвлэл
мэдээллээр гарсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус цэцэрлэгийн удирдлага,
хэрэгт холбогдсон багш, эцэг эхийн төлөөлүүд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлснээр тус цэцэрлэгийн багш
М.Ундрахбилэг нь хоёр настнуудыг хариуцан ажилладаг бөгөөд нэг ч хүүхдийн
хөлийг скочдоогүй гэнэ. 67
дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Энэ сарын эхээр манай цэцэрлэгтэй
холбоотой мэдээллийг ETV телевизийн сэтгүүлч н.Мөнгөнцэцэг бэлтгэн хүргэсэн.
Гэтэл энэ нь ямар ч нотолгоо, баримтгүй зүйл байсан бөгөөд баримтжуулах бичлэг
ч гараагүй” гэв.

Дархан-Уул
аймагт явуулын эмнэлэг ажиллана

Дархан-Уул аймгийн Эрүүл
мэндийн газарт салбарын сайдын дэмжлэгтэйгээр
рентген аппарат, шүд, эхо оношлогооны зэрэг таван төрлийн
явуулын машиныг шилжүүлэн өгөх
арга хэмжээ өнөөдөр болов. Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилсан бөгөөд Эрүүл
мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ
хүлээлгэн өглөө.

“Эрүүл мэндийн сайд Н.Удвалын дэмжлэгтэйгээр улсын төсвөөс
санхүүжүүлсэн эдгээр явуулын машин нь бүхэл бүтэн эмнэлэг бүхий орчныг
бүрдүүлжээ. БНСУ-аас ирсэн энэхүү таван машин нэг тэрбум найман зуун мянган
төгрөгний өртөгтэй бөгөөд гишүүний санаачилгаар орон нутагт анх удаа ийм
төрлийн явуулын эмнэлэгтэй болж байгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх
С.Зоригтбаатар нээлтийн үеэр онцлов.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгж, байгууллагууд нэг стандартын хаягтай болно

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар
сурталчилгааны зөвлөлөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн
гадна хаягт  тавигдах шаардлагыг
шинэчлэн баталжээ.  Тус шаардлагад зааснаар
гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг крилл, монгол
бичгээр үг үсгийн  алдаагүй бичсэн байх юм. Крилл бичвэр
нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс хоёр дахин
бага өндөртэй байх юм уу, эсвэл бичвэрийн зүүн  талд байрлаж,
түүнтэй ижил өндөртэй байна. Харин шаардлагатай
нөхцөлд буюу бараа, бутээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан,
гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг гадна хаяг, мэдээллийн байгууламжийн
бичвэрийг англи хэлээр бичиж болно.  Гадна хаяг, мэдээллийн байгууламжийг барилгын хана, дээвэрт байрлуулах боломжгүй эсвэл тухайн байгууллагын
байршил нь олон нийтэд үзэгдэх орчин хязгаарлагдмалын улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хаяг, мэдээллийн
байгууламжаа байрлуулах шаардлагатай бол тухайн дүүргийнхээ
Засаг даргын тамгын газраас
зөвшөөрөл авах аж.

Нийтийн
эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах тохиолдолд
автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчин
хязгаарлахгүй байх, замын байгууламжаас нэг метрээс
багагүй зайд байрлана. Авто зам, инженерийн шугам сулжээний өргөтгөл,
шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх ёстой. Харин барилгын
хана, фасад дээвэртээ хаяг шошгоо байрлуулах тохиолдолд хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх
орчинг халхалж болохгүй.
Түүнчлэн гаднах хаяг шошго нь гадна
эсвэл дотор гэрэлтүүлэгтэй байна. Нэг барилгад үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн байгууллагын гадна хаяг,
мэдээллийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бүх байгууллагын мэдээллийг агуулсан байна. Мэдээллийн
байгууламж нь жигд өндөрт байрлаж, ижил өнгийн дэвсгэртээр хийгдсэн байх бөгөөд лого
болон бичвэрийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулах ёстой ажээ.

Э.Номин-Эрдэнэ

 

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн II амаржих газрын эмч, ажилтанууд жагсаал хийлээ

Нийслэлийн
II амаржих газрын эмч, сувилагчид жагсаал хийж байна. Тус амаржих газрыг тойрон
өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх нялхас даарах
болжээ. 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн
нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн
захиргаанаас Нийслэлийн
удирдлагууд болон, эрүүл мэндийн газартаа  хандаж,
нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна.

Тендерт шалгарсан компани инженерийн
шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн
эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг
нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Шугам татахыг зөвшөөрөөгүй
шалтгаанаа дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтад сөргөөр
нөлөөлнө” гэж тайлбарлажээ.

Дулааны шугамыг нэмж татахгүй бол
өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг
өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлэж байгаа юм.

“Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч
гарах дулааны шугам дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагын
тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч эсэргүүцсээр байгаа аж.

Тиймээс тус амаржих газрынхан ажилд саад учруулж, эх, нялхсын эрүүл мэндийг
эрсдэлд оруулж буй “Улаанбаатар” их дэлгүүрийн гаднах талбайд жагсаал хийж, амаржихаар
ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн болон эмнэлгийн хамт олны “Нийтийн эзэмшлийн
талбайг даруйхан чөлөөлөхийг шаардсан” гарын үсэг бүхий өргөх бичгийг
дэлгүүрийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.



Орон сууцуудад халаалт ирээд хоёр долоо хонож байна. Гэтэл халуун намраар тус
төрөх эмнэлгийн нэгдүгээр давхрын өрөөнүүд сэрүү татаж байна. Хүйтэн хөндий өрөөнүүддээ халаагч суурилуулж
эх, нялхаст тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай тус амаржих газрын ерөнхий
эмч Д.Оюунханд ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Хувийн эзэмшлийн автомашины тоо 26 мянгаар нэмэгджээ

Нийслэлийн Статистикийн газраас
гаргасан тоон мэдээллээр нийслэл хотод бүртгэлтэй автомашины өсөлтийн жилийн
дундаж хурдацыг сүүлийн 3 жилээр тооцож үзэхэд жилд дунджаар 16,5 хувийн
өсөлттэй гарчээ. Тухайн жилийн өсөлтөөр нь авч үзвэл 2011 онд 28,9 хувийн
өсөлттэй байсан дундаж хурдац 2012 онд 9,1 хувь болж огцом буурсан хэдий ч 2013
онд нийслэлийн хэмжээнд 257,5 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын улсын
үзлэгт хамрагдсан байна. Энэ нь 2012 оноос 28,5 мянга, 2011 оноос 46,8 мянгаар
өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт
хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 66,9 хувьтай тэнцэж байгаа юм. 2013 оны
техникийн хяналтын үзлэгийн нийслэлийн дүнгээс харахад нийт тээврийн хэрэгслийн
71,6 хувийг зөвхөн суудлын автомашин эзэлж байна. Энэ тооноос харахад
нийслэлийн арван автомашин тутмын долоо нь суудлын автомашин байгаа бөгөөд нийт
суудлын автомашины 85 хувь нь иргэд, хувь хүмүүсийн эзэмшилд бүртгэлтэй байдаг
байна. Хувийн эзэмшлийн автомашины тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь нийслэлийн
замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж буйг тоон үзүүлэлт
харуулж байна.  Нийт суудлын автомашиныг маркаар ангилбал Honda-4,4
хувь,  Nissan-9,5 хувь, Hyundai-15,2 хувь, Тoyoto-51,9 хувь, бусад төрлийн
автомашин 15 хувийг эзэлж байгаагаас 723 нь нийслэлд амьдарч байгаа гадаадын
иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын төлбөрийн тогтолцоог сайжруулахаар хэлэлцлээ



Эрүүл
мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ”-г
танилцуулах, төлбөрийн тогтолцоог сайжруулах талаар цаашид авах арга хэмжээний
зураглал гаргах хэлэлцүүлэгт уулзалт ЭМЯ-нд боллоо.

Уулзалтын
үеэр дэд сайд Ж.Амарсанаа “Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулан,
чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэй хүргэх замаар
хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах эрхэм зорилгод хүрэхэд олон хүчин зүйл
нөлөөлөх боловч нэн тэргүүнд зохистой санхүүжилт, зөв төлбөрийн механизм туйлын
чухал үүрэгтэй”  гэж онцлов.

 Тэрбээр мөн “Манай улс сүүлийн арван жилд
эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний төлбөрийн механизмуудыг үе
шаттайгаар шинэчилсний үр дүнд өнөөдөр эдийн засгийн ангиллаар санхүүжих,
оношийн хамааралтай бүлгээр санхүүжих, нэг иргэнээр санхүүжих болон шууд
төлбөрийн аргаар санхүүжих гэсэн төлбөрийн механизмуудыг нэвтрүүлэн, уг
төлбөрийн механизмуудын үр нөлөөлөл нь харагдахуйц хугацаанд тогтвортой
ашиглаад байна. Энэ хугацаанд бид эдгээр төлбөрийн механизмуудыг ашиглахад
давуу болон сул талууд байгаа, төлбөрийн механизмуудыг сайжруулах шаардлагатай
гэдэг нэгдсэн ойлголтод хүрсэн.


Өнөөдөр
энэхүү уулзалтад эрүүл мэндийн салбарын төлбөрийн механизмын үнэлгээг
танилцуулж байгааг миний бие эрүүл мэндийн санхүүжилтын талаарх өнөөгийн эрх
зүйн баримт бичигт өөрчлөлт оруулахад шаардлагатай нотолгоо бий болж байна
хэмээн олзуурхаж байгаагийн зэрэгцээ үнэлгээнд үндэслэн төлбөрийн тогтолцоог
сайжруулах цаашдын арга хэмжээний зураглалыг бий болгох гэж байгаа нь туйлын ач
холбогдолтой бөгөөд талархууштай арга хэмжээ гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч
байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ –ийг шинэчилж эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн
үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Журамд зааснаар дүүргийн Засаг
даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий
менежер батална.  Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас
баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас
гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байх шаардлага
тавьсан юм. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг
бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж,
цэцэрлэгжүүлсэн  байх ёстой.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ ажиллаж байна. Тодорхой шаардлагад нийцсэн, хотод өнгө нэмэх ТҮЦ-тэй байх  журам хэрэгжиж эхэлсэн тул дүүргүүдэд ТҮЦ-ийн
загварыг гаргаж, батлуулж байна. Батлагдсан загварын дагуу
ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд ТҮЦ-ээ өөрсдийн хөрөнгөөрөө шинэчлэх юм гэж
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр

Аргын тоолын 9 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын
1, тугчин одтой шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан 18 цаг 51 мнутад жаргана. Тухайн өдөр
туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр луу хонь нохой жилтнээ
сөрөг муу нөлөөтэй ту элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
найз нөхөдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, шинэ ажил эхлэх, цар ихтэй
зүйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг хандив өргөх, хараал, жатхыг
ббуцаах, нялахсын хурим хийх,  хийморийн
дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн
цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай, болой. Хол газар яваар одогсод нь
урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм

Ажилаа хийж явсан бүсгүйг сэтгэцийн өвчтэй залуу хөнөөжээ

Олныг цочроосон аймшигт хэргүүд гарсаар
байна. 2014 оны 9 сарын 22-ны орой Орхон аймгийн статистикийн хэлтсийн
мэргэжилтэн албан ажлаа хийж яваад бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан
хэрэг гарчээ. Хохирогч бүсгүй 30 гаруй настай бага насны хүүхэдтэйгээ
амьдардаг байсан аж. Тэрбээр Хөдөлмөрийн яамнаас явуулж байсан
судалгаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн оршин
суугч 30 орчим насны эрэгтэй “Б”-ийн гэрт 16 цагийн орчим орсон бөгөөд
ийнхүү айлын гэрт амиа алджээ.  

Сэжигтэн “Б”  нь сэтгэцийн өвчтэй бөгөөд
2006 оноос хойш энэхүү өвчнөөр өвчилж, аавынхаа хараа хяналтад
амьдардаг байжээ. Хэрэг гарах үеэр аав нь ажилдаа явсан “Б” гэртээ
ганцаараа байсан бөгөөд хохирогчыг 5 удаа хутгалан амь насыг нь
хохироосон гэсэн мэдээлэл байгаа юм. 18 цагийн орчим аав нь ажлаасаа
ирэхэд хохирогчийн цогцосыг нуусан байсан бөгөөд аавыгаа бензин авч
ирэхийг шаардаж авч ирэхгүй бол “ална” гэх мэтээр сүрдүүлсэн байна.
Улмаар аав нь бензин авч ирнэ гэж гараад цагдаад мэдэгдэж уг хэрэг
илэрсэн байна. Төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж явсан нэг иргэн
харамсалтайгаар амиа алдлаа хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд  сэжигтэнд цагдан хорих,
таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 Хэргийн газрын үзлэг болон хойшлуулшгүй
ажиллагаанд аймгийн прокурор Цагдаагийн газрын дарга нар оролцож хяналт
тавьж ажиллажээ. Нутгийн захиргааны байгууллага харьяа нутаг
дэвсгэрийнхээ хэмжээнд гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ
ажлын хүрээнд нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг зөрчилд орж болзошгүй болон
бусад бүх төрлийн судалгааг хийж байх ёстой. Иймд цаашид ард иргэдээс
судалгаа авах тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийнхээ багийн холбогдох
албан тушаалтнуудад мэдэгдэж хамтран зохион байгуулж байх, 
ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Орхон аймгийн прокурорын
газраас анхааруулсан  байна.