Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамгийн сайн цагдаа камер

Хурандаа Д.Батжаргал Дарханы цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаатехник технологийн дэвшил бүхий багаж төхөөрөмжөөр цагдааг тоногложбайж амжилт гаргах тухай ярьж билээ. Үнэхээр цагдааг”зэвсэглээгүй” байжгэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэхийгшаардах нь буугүй цэргийг дайнд хөөж явуулахтай л адил.”Бүхэл бүтэн хүн хотоос алга болчихоод байхад 14 хоног олж чадсангүй” л гэнэ. “Хоёр оргодол алга болчихоод байхад олдоггүй цагдааг шинэчилье” л гэнэ. Магадгүй цагдааг биш тоног төхөөрөмжийг нь шинэчлэх шаардлагатай байж мэднэ. Цагдаа ч бас бусдын л адил хоёр нүдтэй, хоёр чихтэй хүн. Түүнээс гурван нүүдлийн цаадахыг хардаг Дува сохрын чадварыг нэхэх боломжгүй. Дарханд суурилуулсан камерийн хяналтын нэгдсэн систем тэрбум төгрөгийн өртөгтэй бүтсэн юм билээ. Улаанбаатарыг камержуулахад түүнээс илүү мөнгө орох байлгүй. Гэсэн ч ард иргэдээ аюулгүй орчинд амьдруулах нь төрийн үндсэн үүрэг шүү дээ.Орчин үед камерын систем хөгжөөд гэмт хэрэгтнийг нүүр царайгаар нь таньж, илрүүлдэг болсон юм билээ. Гэмт хэрэгтний зураг байхад л камер хайгаад олчихно гэсэн үг л дээ.”Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг. Бүх хүн нүднээс далд зөв байж чадахгүй чкамер бичиж байхад бол олон хүн зөв байж чадна даа.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

“Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт шийдэгдлээ

Зам, тээврийн сайд А.Гансүх одоогоос яг хоёр жилийн өмнө Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Тэгвэл саяхан Азийн хөгжлийн банкнаас энэхүү төслийг санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулсан байна. Санамж бичигт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар өнгөрөгч баасан гарагт ЗТЯ-нд гарын үсэг зурлаа. Тодруулбал, “Богд хан төмөр зам” төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэхүү төслийн дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богд хан төмөр замыг барих юм.

Categories
мэдээ нийгэм

Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина

Улаанбаатар хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа Нарангийн энгэрийн хогийн цэгт боллоо. Koicaгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд Koicaгийн төлөөлөгчид оролцсон. Энэхүү үйлдвэр нь 1500-2000 тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд барилгын хогийг 5 мм хүртэл буталж, шигшин угааж, хатаан 0.7мм хүртэл тээрэмдэж үндсэн түүхий эдээ гарган авах юм.

Бэлэн болсон түүхий эдийг цэвэрлэсэн үнс болон бусад зүйлүүдтэй хольж өндөр даралтаар эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Ингэхдээ шатаах зуух ашиглахгүй бөгөөд тохижилтод ашиглах боржуур, замын хавтан, блок болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр,дахин боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байх юм. Ирэх жилийн 5 сард ашиглалтад орж, нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд 61084 тонн, зун 127428 тонн барилгын хог хаягдлыг боловсруулах юм. Энэхүү барилгын хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргасанаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Ц.Доржсэмбэ “Есөн намрын зээргэнэ”-ийг өнгөллөө

Дундговь аймгийн Дэрэн сумынхан Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хоёр удаагийн тэргүүн, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Чимиддорждоо зориулан жил бүрийн намар яруу найргийн наадам хийдэг. Энэ уламжлал ёсоор “Есөн намрын зээргэнэ” яруу найргийн наадам түүний төрсөн нутаг Дэрэн суманд боллоо. Наадамд хот, хөдөөгийн 30 гаруй найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Доржсэмбэ түрүүлж, Б.Төгсжаргал удаалав. Дэрэн сумын яруу найрагч С.Мөнхсаруул гутгаар байрыг эзэлсэн бол тусгай шагналыг Говьсүмбэр аймгаас хүрэлцэн ирж оролцсон яруу найрагч М.Батбаясгалан хүртлээ. Харин МҮОНР-ийн нэрэмжит шагналыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Дагмидмаа хүртэв. Тус найргийн наадмын үеэр олон арга хэмжээ болов. Ц.Чимиддорж агсны шавь, яруу найрагч А.Лхагва, “Тарвилан” хийдийн хамба лам Т.Ариунболд нар хамтран суварга босгосноо нээсэн бол сумын төвд “Уран бүтээлийн сүм” барих шавыг бас тавьсан байна. Улаанбаатар, Говьсүмбэр, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгаас очсон найрагчид “Дэрэнгийн хар азарга” шүлгэнд зориулсан хөшөө босгох саналаа ч дэвшүүлжээ. Яруу найргийн наадамд оролцогчдын бүтээлийг нэгтгэн ном

Э.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захын наймаачид жагсаал хийхээр болов

Өнгөрсөн есдүгээр сарын 10-16-ны хооронд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” захад шалгалт явуулж, өргөтгөлийн хэсгийг хаах шийдвэр гаргасан билээ. Тус захад худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтээр хугацаагүйгээр хаасан тулнаймаачид нэгдэн, өнөөдөр 13.00 цагаас жагсаал хийхээр болжээ. Тэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж, захын өргөтгөлийн хэсгийг даруй хэвийн үйл ажиллагаанд оруулж өгөхийг хүсч байгаа аж. Эс тэгвээс наймаа хийж ахуй амьдралаа залгуулж буй олон мянган хүний орлого хаагдаж байна гэдгээ илэрхийлэхээр болжээ. Яг одоо жагсаал болох гээд “Нарантуул” зах дээр хөл хөдөлгөөн их байна. Жагсаалын тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0,5 хувиар нэмэгджээ

Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны махны үнэ 2.7 хувь, адууны махны үнэ 9.0 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар буурч,хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2014 оны есдүгээр сарын 24-ний байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6270 төгрөг, үхрийн /ястай/ мах 7650 төгрөг, үхрийн цул мах 9995 төгрөг, адууны мах 6060 төгрөг, ямааны мах 5730 төгрөгийн үнэтэй байв. Өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос 7.9 хувиар өссөн байна. Төмс, хүнсний ногооны дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос манжингийн үнэ 3.5 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.Өмнөх долоо хоногийнхоос савласан /нэг литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувиар өссөн байлаа. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Categories
мэдээ нийгэм

11 айлд нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай “А/845” дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 567, 2012 оны А/168, 2013 оны А/374 дугаар захирамжаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.6 км авто зам, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто зам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн 18.9 км цэвэр ус дамжуулах шугамын зурвас газарт орсон аж ахуйн нэгж, иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг жагсаалтаар гаргаж, баталлаа. Нийт 7 иргэнд олгох 161 316 107 төгрөгийн нөхөх олговрыг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ нийгэм өд-бэх

Будант өдрийн буурал морь

Өглөө гадаа гартал өвдгөөр татам манан суунаглаж, уулын орой бүдэг бадагхан харагдана. Зуслангийн айлууд арай л босоогүй бололтой нам гүм. Анир чимээгүйд гэнэтхэн адууны зөөлхөн тургилах чимээ сонсогдоод, өтгөн манандундаас сугаран гарах шиг нэгэн буурал морь манай урд замаар уруудан аажуухан явсаар эргээд саарал мананд сарнин уусах мэт замхран алга боллоо. Будан дундаас гарч ирсэн энэхүү буурал морь, сэтгэлд маань үе үехэн бодогдсоор байдаг нэгэн дурсамжийг санагдуулсанд өөрийн эрхгүй хоолой минь зангирав.

Одоогоос нэлээд олон жилийн өмнө нөхөр маань эрдмийн зэргээ хамгаалах гээд толгой өөд татах завгүй ажиллаж байсан тэр жилүүд санаанаас минь гардаггүй юм. Хоёр жаахан бор хүүтэй манайх гэдэг айл модон дунд умбасан Австралийн хөдөөний жижигхэн хотод амьдарч байв. Оюутны амьдралын жилүүдэд бага хүү маань мөлхөж, том нь дөнгөж сургуульд орж, үсэг холбож, бичиг сурч байлаа.

Нэгэн орой бид хэд нөхрийн багш, өвгөн профессорын гэрт оройн зоогонд уригдаж очсон юм. Таягаа тулсан бууралпрофессор яг өөрийнхөө дүр төрхөд зориуд тохируулан тааруулсан мэт, эртний хуучин загвартай тос даасан сайхан байшингийнхаа үүдэнд биднийг тэврэн угтаж авлаа. Нүд алдам цэлийсэн эдлэн газрынх нь баруун хэсэгт томоо гэгчадууны хоосон хашаа харагдана. Үүдээрээ дүүрэн морины тах битүү эгнүүлэн хадсан хүнд гэгчийн хүрэн хаалгаа дэлгэн биднийг гэртээ оруулав. Гэрээр нь дүүрэн шарсан тахиа, чанасан эрдэнэ шишийн содон үнэр, барьсан талх, агшаасан будаа,улаан дарс, тамхины утаатай холилдон хамар цоргино. Уртаас урт модон ширээн дээрээ том том хүнхэр тавагнуудад хоолоо ундаа овоолон тавьсныг үзвэл эмэгтэй хүний эвлэг гар дутаж буй нь илт хэдий ч хоол нь амттай гэж жигтэйхэн. Урдаас харансуух өвгөн багш инээх тоолондоо амнаасаа ганц нэг цагаан будаа унагаана. Гээгдсэн будаа бөмбөрсөөр энгэрийг нь шүргэсэн буурал сахал дээр нь тогтсон ч бөнжийн санжигнах нөгөө хэдэн будаа нь унана гэж үгүй, байнга л нүдэнд өртөнө. Би өөрийн эрхгүй сэм сэмхэн нөгөө хэдэн будаа нь унасан эсэхийг харж шалгаад, сүүлдээ тэсэлгүй нөхөртөө шивэгнэв. Нөхөр маань ч “уучлаарай” гэж хэлээд эгдүүтэй харагдаад байсан хэдэн будааг эвтэйхэн аваад хаячихав. Ирсэн цагаасаа хойш өвгөний сахлаас нүд салгахгүй хараад байсан хүү маань:

-Та шөнө унтахдаа сахлаа хөнжил дотроо хийдэг үү эсвэл хөнжлийнхөө гадуур гаргадаг юм уу? хэмээн ихэд нухацтай асуулаа. Буурал профессор хэсэг бодолхийснээ :

– Би нээрээ сахлаа яаж унтдаг юм болоо хэмээн ихэд инээж, “энэ олон жилүүдэд надаас хэн ч ийм энгийн мөртлөөих хэцүү асуулт асуугаагүй юм байна шүү” хэмээж байсан юм. Тэгээд маргааш нь сургууль дээрээ нөхөртэй маань уулзаад”Өнгөрсөн шөнө олигтой унтаж чадсангүй, сахлаа хөнжил дотроо нэг хийж үзлээ, гаргаж бас үзлээ” хэмээн хангинатал инээж байсан гэдэг.

Хоолны дараа бид хэд сайханүнэртэй халуун цай ууцгааж, сэтгэлд дотно дулаан яриа өрнүүлэн, өвгөн багш тамхиа уугиулан татангаа Монгол орны маань тал нутаг, хурдан морьдын тухай, мөн өөрийн хайртай буурал мориныхоо тухай ярьж удтал сууцгаав. Хүүхдүүд мааньч аль хэдийн унтаадөгсөн харагдана. Бидний яриа хөөрөө өндөрлөх тийшээ хандаж байтал өвгөн багш маань “Баяраа би танай гэргийд хэдэн зураг үзүүлье” гээд миний гараас хөтлөн явсаар, шалнаасаа тааз хүртэл битүү ном өрсөн томоо гэгчийн өрөөнд орууллаа.Миний хамгийн хайртай, үнэтэй, нандин зүйлс маань энэ дээ хэмээн хурдан буурлынхаа олон сайхан зургийг үзүүлэхэдханаар дүүрэн жаазлан өлгөсөн олон арван зургуудаас нь хоёр зураг л яахын аргагүй анхаарал татаж байлаа. Гоолигхон биетэй залуухан,царайлаг бүсгүй төгөлдөр хуур тоглонгоо турьхан мөрөн дээгүүрээ эргэн харж, оч гялалзсан мэт нүдээрээ ялдамхан инээмсэглэх нь цаанаа л үзэсгэлэнтэй, сэтгэл татам. Нөгөө нь сайхан буурал морь уралдаж байгаадхалтиран унаж,хүзүүгээ хугалан үхэж байгаа зураг. Ганцхан нулимс дусаасан, тэр том сайхан нүднээс үхлийн аймшиг, тэсэхийн аргагүй шаналсан өвдөлт,аргаа барсан байдал мэдрэгдэх мэт. Морины тунгалагхан том хар нүдийг үгээр илэрхийлэх юм биш… Зургийг харах тутам миний сэтгэл хачин оргиж, бүх бие минь сэртхийн, нуруу минь хүйт даах мэт болов. Хэдэн хором бид хоёрын хэн нь ч дуугарсанүй. Би ёстой хүчээр л амаа нээж:

– Энэхөөрхөн бүсгүй, бас сайхан буурал морь таны хамгийн … гэж арай хийж хэлээд хоолой зангиран, дуу гарч өгсөнгүй тул чимээгүйхэн зогслоо.

– Тиймээ, эхнэр маань хөгжимчин байсан.Би түүнийгээ алдахад хөл дээрээ арай чамай л зогсож байлаа. Гэтэл дараа нь хурдан буурал маань намайг орхилоо. Энэ бүхнээсээхагацахад сэтгэл гэдэг чинь эзгүй,цуурай татам хоосордог юм билээ, их хэцүү хэмээн зангирсан хоолойгоор өгүүлэв. Өвгөний буурал сахал дээр шүүдрийн дусал адил хэдэн нулимс гялтаганан харагдана. Сахлаас нь цэрвээд байсан би өөрийн мэдэлгүйалгаараа нулимсыгнь зөөлөн арчаад, өвгөний гараас хөтлөн өрөөнөөс гарав. Машиндаа суухаар гарахад өвдөг хүрэм манан татжээ.Бу дан дунд үүдэндээ зогсон биднийг үдэнгараа даллан зогсох тэр сайхан хүнийг эргэн эргэн харж, сэмхэн урсахнулимсаа арчсаар явж билээ.

Д.Аззаяа

Categories
мэдээ нийгэм

Хоолоо хурдан идэхээ боль

Categories
мэдээ нийгэм

Гурилын үнийг хэрхэх талаар хэлэлцэнэ

Үйлдвэр худалдааны яамны нэг давхрын хурлын зааланд өнөөдөр болох уулзалтанд Монгол банк, арилжааны банк, гурилын үйлдвэрийн захирлууд оролцох гэж байна. Энэ уулзалтаар гурилын үнийг хэрхэн зохистой байлгах талаар хэлэлцэх аж.