Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулсан төслүүдээ танилцууллаа

Засгийн газрын бүтээн байгуулалтын цагаар өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, дараахь мэдээллийг өглөө. Эрчим хүч, барилга орон сууц, автозам дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2.5 их наяд төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн нийслэл хотод хэрэгжүүлж байгаа гэнэ. Одоогоор 1 их наяд 67 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ.

Эрчим хүчний салбарт ТЭЦ-3,4 станцуудын хүчин чадлыг өргөтгөн, Амгалангийн ДЦС барьж, Багануур ТӨХК-д технологийн шинэчлэл хийснээр нийслэлийн эрчим хүчний хангамж эрс сайжирч, цахилгаан үйлдвэрлэх өртөг буурчээ. Эрчим хүчний салбарт ийм томоохон бүтээн байгуулалт сүүлийн 25 жилд хийгдээгүй гэнэ.

Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэхэд Хөгжлийн банкнаас хамгийн их буюу 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 590 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, Байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээх, Яармаг орчмыг орон сууцжуулах төслүүд хэрэгжиж байна. Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа болон 7-р хороолол, Яармагийн гүүрний хажуугийн 1152 айлын орон сууцны хороолол, Шинэ Яармаг хороолол, түүнчлэн нийслэлийн 7 байршилд инженерийн суурь дэд бүтэц бий болгох, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдэд хуваарийн дагуу санхүүжилт хийж байна.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй “Гудамж” төслийн 33 уулзварын 20-ыг, өргөтгөж сайжруулах 21 автозамын 15-ыг нь ашиглалтад оруулсан. Нийслэл хотын дундуур тавих хурдны хоёр замын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дуусгаад, Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын хоёр дахь санхүүжилтийг олгоод байна гэж Хөгжлийн банкнаас танилцууллаа. Баянзүрхийн товчооноос Яармаг хүртэл Богд уулын араар тавьсан 17.1 км, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх 22.5 км автозам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтаар богино хугацаанд дуусгасан юм.

Улаанбаатар хот дахь үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан Хөгжлийн банкнаас олгосон хөрөнгө оруулалтын гол хэсэг нь экспортыг дэмжиж, импорт орлох 888 төслийн санхүүжилт. Жижиг, дунд үйлдвэрлэлийн 116 төсөлд 39 тэрбум, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 110 аж ахуйн нэгжид 140-өөд тэрбум, экспортыг урамшуулж импортыг орлох 85 төсөлд 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ.

Хөгжлийн банкнаас шаардагдах аливаа ажлын санхүүжилтийг ямар нэг саадгүйгээр олгож байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

“Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хажууд өргөтгөл болгон шинэ цэцэрлэг барьж өчигдөр нээлт хийлээ. Тус цэцэрлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Шинэ цэцэрлэгийг нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Ургамалцэцэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Шинэ цэцэрлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр барьсан байна.Нийт 500 гаруй хүүхэд хүлээн авах чадалтай 42-р цэцэрлэгийн анхны хоёр барилга 1961 онд барьсан бөгөөд өнгөрсөн жил засвар хийж, өнгө үзэмжийг нь засчээ.

“Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд ц Улаанбаатар хотын найман дүүрэгт цэцэрлэг барьж, хөдөөгийн алслагдсан малчин өрхийн хүүхдүүдэд гэр цэцэрлэгийг иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгайн хамт хүлээлгэн өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ложистикийн цогцолбор нээлтээ хийв

Үндэсний тодотголтой “Алтан жолоо групп” өөрийн охин компани болох “Алтан Жолоо Импекс” компанийн агуулахаас бүрдсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн ложистикийн цогцолборыг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

Энэхүү ложистик цогцолбор нь стандартын шаардлагад нийцсэн хүнсний зориулалтын агуулах, 100 гаруй ачааны автомашины дулаан гараж, оффисын байр зэргийг багтаасан байгууламж юм. Нийт 8233мв.квадрат талбайг хамарч байгаа аж. Тус цогцолбор ашиглалтад орсноор хэрэглэгчдэд чанартай, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу хурдан шуурхай, найдвартай хүргэхээс гадна 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Залуус 1000 хунгийн чуулганд оролцлоо

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорациас эх орныхоо байгаль түүхийн сонин содонг үзэж аялах дуртай залуучууддаа зориулан аймгуудын гайхамшгаар, хунгийн чуулган үзэх аяллыг зохион байгууллаа. Найман өдөр үргэлжилсэн энэхүү аялал таван аймгийн нутгаар болсон юм.Аялалд МЗХ-ны дэргэдэх Аяллын түүчээ, Маргад клуб мөн “Их монгол” дээд сургууль, “Технологийн” сургуулийн оюутан багш гэсэн нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

Өнгөрсөн сарын 21-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын газраас “1000 хунгийн чуулган” аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд 2000 гаруй хүн ирж оролцсон байна..

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хугацаанд 166 оюутан залуусыг ажилд зуучилжээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын байрны зуулчлал болон бусад үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа.
Оюутнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор цагийн ажил хийх хүсэл эрмэлзэл өндөр байдаг ч цагийн ажлын байрны мэдээлээ олж чаддаггүй байна. Тиймээс залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн цагийн ажил болон байнгын ажлын байрны мэдээллийг оюутан залуучуудад ойртуулах, нээлттэй байлгах зорилгоор Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд “Цагийн ажил” нээлттэй группийг ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт 166 оюутан залуучуусыг цагийн болон байнгын ажилд зуучилж ажилтай орлоготой болгожээ. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр байнгын нээлттэй ажлын байр 450 , цагийн нээлттэй ажлын байр 580 байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газар нээлтээ хийлээ

Японы нэр хүнд бүхий Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газар өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Төлөөлөгчийн газрыг нээх бэлтгэл ажил аль өнгөрсөн оноос эхэлсэн байна.

Тус сургууль нь азийн улс орнуудын хууль зүйн болон анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Азийн улс орнуудын мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Албан ёсны төлөөлөгчийн газрыг нээснээр тус хөтөлбөрийг манайд ч хэрэгжүүлэх боломж нээгдэж,Азийн Сателлит кампусыг нээн, сургалтаа эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Содура” киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ

Тайгын иргэдийн амьдралаас сэдэвлэсэн “Содура” киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Улаанбаатар телевизийн уран бүтээлчдийн дэлгэцийн дөрөвдөх бүтээл болох “Содура” уран сайхны кинонд Ардын жүжигчинП.Цэрэндагва, Д.Мэндбаяр,Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг нарын тэргүүтэй мэргэжлийн жүжигчид, Соёл урлагийн их сургууль болон Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын жүжигчид 150 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж хоёр жил гаруй хугацаанд бүтээсэн байна. Цаатан түмний ёс заншил, Монгол орны онгон байгалийн хувирлыш жилийн дөрвөн улиралтай хослуулан бүтээсэн уг кино энэ сарын 17 –ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох аж.”Үнгдэсний цөөнхийн аж амьдрал, тэдний соёл, байгалийн тансаг байдлыг харуулахын тулд манай баг хамт олон бүтэн хоёр жил ажиллаа. Кино зураг авалт амжилттай болсон. монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа цаатны соёлыг харуулсан, жилийн дөрвөн улирлыг бодитоор харуулсан шинэ шийдэл бүхий уран сайхны кино бүтээ снээрээ бид бахархаж байна” хэмээн тус киноны ерөнхий продюсер, МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав онцлон тэмдэглэсэн бол Ардын жүжигчин Д.Мэндбаяр “Монгол нутагт ийм үндэстэн оршин сууж байсан шүү гэдгийг гэрчлэх том баримт, оюуны үнэт бүтээл, өв боллоо. Энэ кинонд нэрээ үлдээсэндээ баяртай байна” гэсэн юм. Цаатан түмний амьдралыг илэрхийлэх кино бүтээхээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн тайгад очоод цаатан түмэнтэй ярилцаж суухад Ерөнхийлөгчийн зарлиг гарч үндэсний цөөнхийн талаар төрийн зүгээс анхаарал хандуулж бодлого боловсруулсан нь бидэнд төдийгүй цаатан түмэнд их тус болсон. Дэлхийн кино урлагийн баримталдаг хүн чанар, мөн чанарын тухай бодлого яг энэ кинонд тусгагдсан. Жинхэнэ онгон дагшин байгальд бүтсэн энэхүү уран бүтээлээрээ дэлхийд уралдахад алкахгүй шүү. Дэлхийн кино наадамд оролцоорой гэж Балхаа захирлаас хүсэж байна хэмээн өөрийн тоглосон шинэхэн уран бүтээлээ үнэлж байлаа.

З.Батхуяг

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс тодруулахад

“Бид тухайн газар дээр гурав хоног ажилласан. Алхам бүрээ дүрсжүүлсэн байгаа. Барьцаалсан, хүч хэрэглэсэн ямар ч үйлдэл хийгээгүй. Харин тэд бидний энэ үйлдэлд хорсож, захирал нь биднийг дайрч алах тушаалыг ажилчиддаа өгсөн. Тэгээд биднийг дөрвөн том машин, хоёр жипээр хоёр км гаруй газар хөөж бид сумын төв орж амь аврагдаж, ард түмний хамгаалалтад орсон. Гурванбулаг сумын иргэдийн ундны усны гол их үүсвэр болсон “Шар усны гол” олборлолтоос болж ширгэчихсэн байна. Одоо сумын төвөөс 12 км зайтай “Хар усны гол”-оос усаа зөөж хэрэглэж байна. Биднийг очиход 100 гаруй шувуу нэг дор бөөнөөрөө үхсэн байсан. Мөн билэгдэл болсон Цагаан шонхор шувуу үхсэн байсан. Энэ бол олборлолт, байгаль орчны бохирдолттой холбоотой. Гэтэл тус компаниас шувуудыг өндөр хүчдэлд цохиулж үхсэн гэж хэлсэн байсан. Шувуу өөрөө хамгийн хурц хараатай амьтан. Одоогоор 20 гаруй бод мал хорогдоод байна” гэлээ.

Мөн хэвлэлийн хуралд “Жи энд Ю Голд” ХХК ажилтан Г.Батгэрэл гэх залуу ирсэн байв. Тэрээр “Босоо хөх Монгол” болон “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудын хийж буй мэдээлэл хэт нэг талыг барьсан, ташаа мэдээлэл” гэлээ. Г.Батгэрэл тус компанид уулын инженер хийдэг бөгөөд тухайн үед амралтаа авчихсан байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй. Гэсэн хэдий боловч манай компани өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Бид ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийнхөө талбайгаас ус авч үйлдвэрлэлдээ ашигласан. Тэр голоос нэг дусал ус ч авч үйлдвэрлэлдээ ашиглаагүй. Хэрэв ус авсан бол ундныхаа усанд л хэрэглэсэн. Манай компани хөрснөөсөө усаа гаргаж үйлдвэрлэлдээ ашигладаг. Гурванбулаг сумыг усгүй болчихсон гэж байна. Угаасаа энэ сум чинь усны хомсдолтой сум. Биднээс өмнө тийм л байсан. Бүх шинжилгээ нь гарчихсан байгаа. Энэ талаар манай компаний зүгээс удахгүй баримттай мэдээлэл хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Х.Бээжин: Биднийг хоёр км газар хөөсөн

Босоо хөх Монгол болон Дэлхийн Монгол-ногоон нэгдэл Төрийн бус байгууллагынхан нутгийн иргэдтэй нийлж Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “Жи энд Ю Голд” ХХК-ийн ажилчдыг барьцаалсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Уг мэдээлэлд тайлбар өгөхөөр дээрх ТББ-уудын удирдлагууд хэвлэлийнхэнд хандлаа.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын төвөөс 1.5 км зайтай орших Өвөрхөшөөт гэдэг газарт “Жи энд Ю Голд” компани ашигт малтмал олборлохоор Ашигт малтмалын газраас 2011 онд тусгай зөвшөөрөл авчээ. Гэвч нутгийн иргэд, удирдлагууд тус компаний үйл ажиллагааг эсэргүүцэж, тэмцсээр өдийг хүрсэн аж. Аргаа барсан нутгийн иргэд дээрх төрийн бус байгууллагынханд хандсан байна. Ийнхүү тэд энэ сарын 4-ний өдөр тус суманд гурав хоног ажиллахдаа “Жи энд Ю Голд” ХХК-д шалгалт хийж, 10 гаруй зөрчил илрүүлжээ. Мөн нөхөн сэргээлт хийгээгүй 3.9 тэрбум төгрөгний хохирлыг байгаль орчинд учруулсан гэж БОНХЯ тогтоосон байна.

Тэднийг шалгалт хийх явцдаа ихээхэн эмх замбараагүй байдал үүсгэж уурхайн ажилчдыг барьцаалсан, зүй бус авирласан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар

Categories
мэдээ нийгэм

Нарны гэрэл болон томруулдаг шил ашиглан гайхалтай урлагийн бүтээл хийдэг зураач

Филиппиний уран зураач Жордан Манг-осан нь нарны гэрлийг ашиглан үзэсгэлэнтэй зургийн бүтээл туурвидаг байна. Томруулдаг шил ашиглан нарны гэрлийг модон самбар дээр тусган маш халуун цэгээр шарж зурдаг юм.

Зураач Манг-осан нь өөрийн нутгийн соёл иргэншил, түүх болон хүрээлэн буй орчны талаар уран бүтээлээ гаргадаг байна.